Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр Хүй долоон худагт Уяачдын наадам болно DNN.mn

Хүй долоон худагийг чиглэсэн хөдөлгөөнийг нэг чигт оруулна

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах үндэсний хорооноос баталсан хуваарийн дагуу наадмын арга хэмжээ өнөөдөр Хүй долоо долоон худагт үргэлжилнэ. Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын дарга С.Амарсайхан Уяачдын наадмыг нээнэ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Мэндээ: Хямралт нөхцөл байдал гүнзгийрэхээс сэргийлэх арга зам нь яриа, хэлэлцээний механизм гэдэгт улс орнууд санал нэг байна DNN.mn


ҮАБЗ-ийн Стратеги судалгааны хүрээлэнгийн дэд захирал, эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Ж.Мэндээтэй ярилцлаа.


-Цар тахлын улмаас хоёр жил завсарлаад байсан уг хурал өнөө жил ямар онцлог, ач холбогдолтой болов. Ер нь хоёр том гүрний дунд, хил гааль хаалттай, эдийн засаг хүнд байдалд орсон Монгол Улсыг дэлхийн улс орнууд өмөөрч дуугарч байх юм уу. Энэ хүнд байдлаас гарахад нь туслах санал, санаачилга гаргаж байна уу?

-Цар тахлын үр дагавар хараахан арилаагүй, их гүрнүүдийн хоорондын геополитикийн сөргөлдөөн хурцадсан нөхцөлд манай улс “Нээлттэй, олон тулгуурт, бие даасан” гадаадын бодлогын хүрээнд олон улсын хурлаа зохион байгууллаа. Энэ удаагийн хуралд Япон, БНСУ, ОХУ, АНУ, Канад, Энэтхэг, Кыргызистан, Франц, Австрали, Турк зэрэг улсын 30 орчим төлөөлөгч, эрдэмтэн судлаачид, олон улсын 10 байгууллагын 15 төлөөлөгч, мөн манай улсад суугаа дипломат төлөөлөгчдийн газрын 30 гаруй төлөөлөгч оролцлоо. Цар тахлын нөхцөл байдал хүндэрсэн учраас БНХАУ-аас ирж оролцохоо бидэнд мэдэгдээд байсан зочид маань орж чадсангүй. Гэхдээ тус улсын судлаачид онлайнаар оролцож, байр сууриа илэрхийлэв. БНАСАУ-ын төлөөлөгчид, судлаачид энэ удаа ямар нэгэн байдлаар оролцож чадсангүй. Энэ удаагийн хурлын хамгийн сонирхолтой, оролцогчдын анхаарал татсан, талархал хүлээсэн хуралдаан бол НҮБ-ын Улс төрийн газартай хамтран зохион байгуулсан залуучуудын хуралдаан байв. Тус газар, НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-тай хамтран хэрэгжүүлж байгааг “Зүүн хойд Азийн энх тайвны ирээдүй” төсөлд оролцож буй бүс нутгийн залуучуудын төлөөллийг оролцуулж,тэдний байр суурийг илэрхийлэх зорилгоор энэ хуралдааныг зохион байгуулсан. Гадаад, дотоодын туршлагатай судлаачдад залуусыг сонсож, ярилцсан энэ хэсэг таалагдсан, цаашид залуусын оролцоог нэмэгдүүлэхийг хүсч байлаа. Мөн Кыргызистаны төлөөлөгчид хуралдаанд оролцож, ялангуяа, ковидын дараах эдийн засгийн нөхцөл байдал, хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцлоо. Хэдийгээр Зүүн хойд Азийн бүс нутгийн арга хэмжээ боловч Төв Азийн улс орон оролцсон нь манай улсын газарзүйн байрлал, гадаад бодлогын онцлогийг харуулсан болов уу. Бид яах аргагүй, хоёр бүс нутгийг холбон оршдог, Төв Азийн улс орнуудтай түүхэн болон орчин цагийн холбоо хэлхээ, хамтын ажиллагаатай. Дүгнээд хэлэхэд, бид “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-гээ амь оруулж, олон улсын төлөөлөгчид, судлаачидтай Зүүн Хойд Азийн аюулгүй байдал, эдийн засгийн асуудлаар мэтгэлцсэн хурлаа амжилттай хийлээ.

-Энэ удаагийн бага хурлын хүрээнд таван салбар хуралдаан болсон. Эрдэмтэн судлаачдаас ямар шинэ санаа, шийдэл дэвшүүлэв?

-Энэ удаагийн хурал таван үндсэн хэсгээс бүрдсэн. Хуралдааны нэгдүгээр хэсэг нь бүс нутгийн аюулгүй байдлын тулгамдсан асуудлуудын талаар БНХАУ, БНСУ, Япон, ОХУ, Канад болон манай улсын судлаачид хэлэлцэж, Зүүн хойд Азийн бүс нутагт зөрчил, мөргөлдөөний эх сурвалжууд хэвээр байна. Бүгдийн сэтгэлийг эмзэглүүлж байгаа асуудал бол Орос-Украины хооронд болж буй зэвсэгт мөргөлдөөн, Солонгосын хойгийн байдал, Хятад-Америкийн харилцааны цаашдын чиг хандлага гэж дүгнэлээ. Хоёрдугаар хэсэгт бүс нутгийн итгэлцлийг бэхжүүлэх арга механизм боломжийн талаар судлаачид байр сууриа солилцлоо. Цаашид хямралт нөхцөл байдал үүсэх, гүнзгийрэхээс сэргийлэх чухал арга зам нь яриа, хэлэлцээний механизм гэдэг дээр бүгд санал нэг байгаа нь ажиглагдав. Олонх судлаач “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-г жишээ болгож байлаа. Мөн энэ хэсэгт Европын судлаачдыг оролцуулж, тэдний арга, туршлагыг сонсохыг эрмэлзсэн. Гуравдугаар хэсгийн хуралдаанд Зүүн хойд Азийн бүс нутгийн залуусын төлөөлөл оролцож, бүс нутагт энх тайван ч ирээдүйг бий болгоход залуусын үүрэг оролцооны талаар санал дэвшүүлж, өөрсдийн судалгааныхаа үр дүнг танилцуулсан. Дөрөвдүгээр хэсгийн хуралдааныг Монголын бизнесийн зөвлөлтэй хамтран зохион байгуулж, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар олон улсын байгууллага, төр, засгийн байгууллагын төлөөлөл, судлаачид санал солилцох боломж олгов. Тавдугаар хуралдаанаар олон улсын банк санхүүгийн байгууллага, судалгааны хүрээлэн, судлаачдын төлөөлөлтэйгөөр Зүүн хойд Азийн эрчим хүчний эрэлт хэрэгцээ, цаашдын хандлага, боломж, сорилтын талаар ярилцлаа. Мэдээж хэрэг, “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-гээр бүс нутгийн хүндрэлтэй асуудлыг бүгдийг нь хэлэлцээд, оновчтой хувилбар гаргах, шийдэл олох боломжгүй. Харин бид эдгээр асуудлуудыг чөлөөтэй, нээлттэй ярилцах боломжоор хангаж байгаа юм.

-Зүүн хойд Азийн олон талт хамтын ажиллагааны үр дүнгийн талаар та сонирхуулахгүй юу?

-Зүүн хойд Азийн бүс нутагт хамтын ажиллагаа нэлээд сул гэж дүгнэж болно. Бүс нутагт хамтын ажиллагааг эрчимжүүлэх, итгэлцлийг бэхжүүлэх маш олон санал санаачилгыг улс орнууд гаргадаг. Гэхдээ их гүрнүүдийн хоорондын өрсөлдөөн, сөргөлдөөн, түүхэн болон ирээдүйн нөхцөл байдалтай холбоотой үл итгэлцсэн байдал давамгайлсан, зарим улсын хувьд дайны аюул занал арилаагүй, зөвхөн гал зогсоосон байдалтай байгаа зэргээс шалтгаалаад эдгээр санал санаачилгууд хэрэгждэггүй, тэгсхийгээд намждаг. Зарим улсад дотоодын улс төрийн нөхцөл байдлаас ч болдог болов уу. Хэдийгээр эдийн засгийн хувьд биднээс илүү чадавх боломжтой, олон улсын тавцанд нөлөө бүхий улс орнууд ч хамтран ажиллахад хүндрэлтэй. Харин манай улсын хувьд эдийн засаг болон олон улсын харилцаанд нөлөө багатай ч бүс нутгийн улс орнуудтайгаа ямар нэгэн зөрчилгүй, бүх улс орнуудтай адил түвшинд харилцдаг, олон тулгуурт гадаад бодлогыг тууштай баримталдаг, төвийг сахисан давуу талаа ашиглан энэхүү олон улсын арга хэмжээг зохион байгуулж байна. Хамгийн гол үр дүн нь манай судалгааны байгууллага, судлаачид гадны судлаачидтай санал солилцох, олон улсын байгууллага, улс орнуудын төлөөлөл бүс нутгийн асуудлаар харилцан ярилцах боломжийг олгож байгаад хурлын үр дүнд орших болов уу.

-Цар тахлын дараах бүс нутгийн эдийн засгийн хувьд ямар бодлого хэрэгжүүлж байна вэ?

-Энэ удаагийн эдийн засгийн хуралдаанд оролцогчид дэлхийн болон бүс нутгийн эдийн засгийн цаашдын төлөв байдал хүндхэн байгаа талаар ярилцлаа. Цар тахлын нөлөөг бууруулахын тулд олон улсын санхүүгийн байгууллагууд болон улс орнууд томоохон бодлогын арга хэмжээ, дэмжлэгийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн. Ази, Номхон далайн ихэнх орнууд, ялангуяа Зүүн хойд болон Төв Азийн орнууд цар тахлаас бүрэн ангижирч чадаагүй байгаа. Украин, Оросын дайн үргэлжлэх тусам хүнс, эрчим хүчний үнийн өсөлт инфляцид үзүүлэх нөлөөг бууруулахын тулд улс орнууд шаардлагагүй зардлыг бууруулж, нийгмийн хамгааллын зорилтот арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Мөн улс орнууд өрийн дарамтад орох эрсдэл өндөр байгаа тул төсвийн ухаалаг зарцуулалт, татварын бааз суурийг төрөлжүүлэх, байгаль орчны татварын орлогыг нэмэгдүүлж, орлогыг ядуурлыг бууруулах хөтөлбөрт зарцуулах хэрэгтэй байгаа аж. Эдгээр асуудлыг шийдвэрлэх арга замуудыг улс орнууд хамтаар эрж хайх хэрэгтэйг анхааруулж байлаа.

-Бага хурлын анхаарал татсан нэг салбар хуралдаан бол эрчим хүчний асуудал байлаа. Ер нь бүс нутагт ойрын жилүүдэд эрчим хүчний ямар асуудал тулгарах вэ. Даван гарах боломжуудыг хэрхэн харж байна вэ?

-Миний хувьд энэ асуудлаас нэлээд хөндий. Гэхдээ хуралдааны хэлэлцүүлгийг ажиглаж байхад, бүс нутгийн эрчим хүчний хэрэглээ нэмэгдэхийн хэрээр цэвэр эрчим хүчний эрэлт, үйлдвэрлэл өсөх бөгөөд БНСУ, БНХАУ, Япон, ОХУ сэргээгдэх эрчим хүчний техник, технологи, ноу-хау, инновацийн талаар хамгийн сүүлийн үеийн ололт, үйлдвэрлэлийг нэвтрүүлж байгаа, манай улс сэргээгдэх эрчим хүчний өндөр нөөцтэйг оролцогчид үнэлж байв. Гэвч улс хоорондын хоёр ба олон талт яриа, хэлэлцээ, эрчим хүчний түгээх, дамжуулах байгууллагуудын хамтын ажиллагаа, төлөвлөлт, геополитикийн нөхцөл байдал, хөрөнгө оруулалтын дутагдал, ашиг-өртгийн хандлага, харилцан ашигтай байх нөхцөл, хөгжиж буй орнуудын эрчим хүчний дотоод үйлдвэрлэл, дамжуулах сүлжээний дотоод холболтын өнөөгийн байдал зэрэг нь хамтын ажиллагаанд саад учруулсаар байгааг онцолж байсан.

-Уламжлал болон зохион байгуулж ирсэн “Улаанбаатарын яриа хэлэлцээ”бага хурлаас манай улс юу хожих вэ. Ямар үр дүн хүлээж болох вэ. Ер нь хойд солонгосчууд өөрсдийнх нь талаар ингэж улс орнууд хэлэлцдэгийг тоодог юм уу?

-Манай улсын хувьд олон талт хамтын ажиллагаанд маш идэвхтэй оролцох учиртай. Ялангуяа, өнөөгийн цаг үед буюу их гүрнүүдийн хооронд геополитикийн өрсөлдөөн, сөргөлдөөн даамжирч, улс орнуудын гадаад бодлогын орон зай хумигдаж байгаа. Ийм үед бид олон улсын байгууллага, НҮБ, Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, АСЕАН-ы Бүсийн чуулга зэрэг байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, улс орондоо олон улсын оролцоотой арга хэмжээг маш идэвхтэй зохион байгуулж, олон улсын тавцан дахь байр суурь, нэр хүндээ өргөх учиртай. Хэдийгээр геополитикийн зөрчилтэй байгаа ч, манай улс олон улсын энхийг сахиулахын “Хааны эрэлд” сургуулиа хийлээ. Дэлхийн 30-аад улсын төлөөлөл оролцсон НҮБ-ын эмэгтэй энхийг сахиулагчдын хурал хийлээ. “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-гээ уламжлал ёсоор зохион байгууллаа. Хоорондоо зөрчилтэй байгаа бүх улс орнуудын төлөөлөл манай оронд ирж, нэг арга хэмжээнд оролцлоо. Энэ бол манай ахмад дипломатын санаачилсан, суурийг нь тавьсан чухал бодлогын үргэлжлэл. Бид аль нэгэн улсын шахалтад орж тасалдуулж, сулруулж болохгүй бодлого. Боломжийг ашиглан, энэ хурлыг хамтран зохион байгуулсан ГХЯ, мөн энэ арга хэмжээнд өөрийн улсын судлаачид, судалгааны байгууллагын төлөөллийг оролцуулах тал дээр дэмжлэг үзүүлж, хамтран ажилласан гадаадын улс орнуудын ДТГ-ын хамт олонд талархал илэрхийлмээр байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ц.Оюундарь: УДШ зохион байгуулалттайгаар Ардчилсан намыг эрх зүйн чадамжгүй мэт харагдуулж байна DNN.mn

Ардчилсан намын дэд дарга Ц.Оюундарьтай ярилцлаа.


-Ардчилсан намын XIV Их хурал болж өнгөрлөө. Хурлаар ямар ямар асуудал хэлэлцэв. Үр дүн юу байв?

-Ардчилсан нам энэ удаагийн Их хурлаараа гуравдугаар сарын 31-нд УДШ-д бүртгэгдсэн Үндсэн дүрмийн дагуу өнгөрөгч тавдугаар сард Үндсэний бодлогын хороогоо шинэчлэн бүрдүүлсэн. Уг хорооны гишүүдийг намын Их хурлаар батламжилдаг. Үүний дагуу нэгдүгээрт, ҮБХ-ны гишүүдийг Их хурлаараа батламжиллаа. Хоёрдугаарт, намын шинэ дүрэм батлагдсантай холбоотойгоор уг дүрмийг хэрэгжүүлж, сахиулдаг Үндсэн дүрмийн хорооныхоо бүрэлдэхүүнийг Их хурлаараа батламжиллаа. Гуравдугаарт, намын бүтэц, бүрэлдэхүүний дараа дараагийн өөрчлөлттэй холбоотой бүхий л сонгуулийг зохион байгуулдаг Дотоод сонгуулийн хорооныхоо дүрмийг намын Их хурлаар баталдаг учраас Дотоод сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа. Энэхүү бүрэн эрхт гурван байгууллагыг Их хурлаараа албан ёсны болгож баталснаар намын доторх дараа дараагийн шинэчлэл дүрмийн дагуу хууль ёсных болж байна.

-УДШ дээр үүсээд байгаа цахим бүртгэлтэй холбоотой асуудлыг Их хурлаараа хэлэлцсэн үү?

-УДШ-ийн Тамгын газрын дарга нь Ардчилсан намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх төлөөлөл байхгүй гэдэг тодорхойлолтыг ямар санаатай нь мэдэгдэхгүй өгсөөр байгаа. Энэ тайлбарыг хэсэг бүлэг хүмүүс барьж намын гишүүдийн толгойг эргүүлэх ажлыг хийгээд байгаа. Одоо байгаа Ардчилсан намын дарга С.Эрдэнэ 2017 онд сонгогдоод Улсын бүртгэлийн гэрчилгээн дээр нэрээ бичүүлсэн. Гэтэл Улсын бүртгэлийн гэрчилгээн дээр байгаа нэр цахим бүртгэл дээр яг ижил бичигдэх ёстой. Өөрөөр хэлбэл, цаасан бүртгэл дээр үндэслэж, цахим бүртгэл дээр нэр нь бичигддэг процессыг УДШ-ийн Иргэний хэргийн шүүгч Сонинбаяр гэж хүн эрх мэдлээ урвуулан ашиглаж, цахим бүртгэл дээрх С.Эрдэнэ даргын нэрийг авч хаясан.

Сонинбаяр буруутай үйл ажиллагаа явуулсан гэдэг нь гурван шатны шүүхээр тогтоогдож, Шүүхийн мэргэжлийн зөвлөлөөс түүнд ёс зүйн хариуцлага хүлээлгэж, ажлаас нь чөлөөлсөн. Тухайн хүний гэм буруутай үйлдэл нь нотлогдсон гэсэн үг. Гэтэл түүний хийсэн буруутай үйл ажиллагааг УДШ засч, залруулж цахим бүртгэл дээр С.Эрдэнэ даргын нэрийг өнөөдрийг хүртэл нөхөж бичихгүй байгаа. Энэ нь Ардчилсан намыг хагалган бутаргах зорилготой хүмүүст олзлогдоод, буруугаар ойлгуулах ажиллагааг зориудаар хийж байна. Тиймээс энэхүү асуудлыг XIV Их хурлаараа хэлэлцээд засч залруулах нь зүйтэй гэж үзсэн.

Учир нь энэ асуудлаас үүдэн дараагийн намын даргыг бүртгэх УДШ-ийн журамд заасан бүрдүүлбэр материалын жагсаалт гэж бий. Уг журмын нэгдүгээрт, тухайн намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн гаргасан хүсэлт байх учиртай. Гэтэл цахимд байх ёстой намын даргын нэр хоосон байснаар одоо Ардчилсан намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй хүн байхгүй мэт ойлголт үүсээд байна. Үүнээс үүдэн дараа дараагийн намын даргыг бүртгэх асуудалд маш том саад болж байна. Тиймээс Сонинбаярын хийсэн үйлдлийг энэ удаагийн их хурлаараа засч залруулах үүргийг намын удирдлагуудад өгсөн.Үүний үр дүнд бүх зүйл эргэлзээ маргаангүй болох учраас энэ асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн. Уг асуудлыг өмнө нь ҮБХ-ны хурал дээр ярилцаж байсан бол энэ удаа их хурлаараа албан ёсоор ярилцаж, шийдвэр тогтоол гаргаад УДШ-д өгөх нь зүйтэй гэж үзсэн. ҮБХ-ны шийдвэрийг их хурлаараа батламжилсан гэсэн үг. Энэ мэтчилэн Их хурлаараа үндсэн дөрвөн том асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

-Тэгвэл одоо Ардчилсан намынхан үнэт зүйл, үзэл баримтлал дээрээ нэгдсэн гэж ойлгож болох уу?

-Сүүлийн үед өрнүүлж байгаа хурал, акцууд дээрээ Ардчилсан нам үнэт зүйл үзэл, баримтлалынхаа талаар байнга сурталчилж байгаа. Нийслэлийн Ардчилсан намаас “Таван эрх чөлөө” хэмээх цуврал арга хэмэээг бүх дүүргүүдэд зохион байгууллаа. Бид өмнө нь сонгуулиас сонгуулийн хооронд сонгуульд ялалт байгуулахын төлөө нэгдээд байснаас бус үнэт зүйл, үзэл баримтлал дээрээ нэгддэггүй, үүнийхээ талаар ярьдаггүй байсан юм байна. Тийм учраас бид юуны төлөө яваад, эх орондоо юу санал болгоод байна гэдгээ гишүүд маань ярихаа больсноос болж, хүн дагаж хуваагддах байдал удаан үргэлжилж байгаа юм байна гэдэг дүгнэлтэд хүрсэн. Одооноос намынхаа үзэл баримтлалаа сурталчилдаг болж байгаа. Тийм ч учраас намынхаа их хурлаар “Эрх чөлөө”-ний үзэл санааг илэрхийлсэн илтгэлүүд тавьсан.

-Хурлын уур амьсгал ямар байв. Цахим орчинд түгсэн зарим нэг видео бичлэгээс харахад С.Эрдэнэ даргын биед халдсан хэрэг гарсан. Түүний биеийн байдал ямар байгаа вэ?

-Намын их хурлын дараа хүндэтгэлийн хүлээн авалт болсон. Уг хүлээн авалтын нээлтэд С.Эрдэнэ дарга ирж үг хэлсэн. Биеийн байдал нь гайгүй байгаа. Холбогдох байгууллагуудад шаардлагатай мэдүүлгүүдийг өгөөд ирсэн байна лээ. Хурлын уур амьсгалын тухайд удаан хугацаанд нам хуваагдалтай мэт байсан учраас нэлээд бухимдалтай хүмүүс байсныг үгүйсгэхгүй. Тэр бухимдлаа ардчилсан бус замаар буюу хүчирхийллийн аргаар илэрхийлсэнд харамсалтай байна. Хурал зохион байгуулагчдын зүгээс ийм зүйл болно гэж бодоогүй учраас хэн ч урьдчилсан хамгаалалт гаргаагүй нь манай намын хурал зөрчил маргаан ихтэй байсан мэтээр ойлгогдсон. Ер нь бол намын даргаа солих хүлээлт ихтэй байсан хүмүүс ирсэн учраас санал шүүмжлэл хэлж, үгээ хэлэхдээ энэ талаар дурдаж байсан. Хамгийн гол нь УДШ зохион байгуулалттайгаар Ардчилсан намыг эрх зүйн чадамжгүй мэт харагдуулж байна. Тийм учраас бид цаашид хийх үйлдэл бүрээ дараагийн даргаа томилох гэж яарахаас илүү энэ бүх эргэлзээтэй асуудлаа урьдчилж засч залруулахыг хичээж байна. Ингээд хууль эрх зүйн хувьд ямар ч алдаагүй болох үүднээс дэс дараатай үйлдлүүд хийж байна. Бүх асуудал цэгцэрсний дараа дараа дараагийн асуудалдаа анхаарахгүй бол яарч шийдвэр гаргаснаар юу ч өөрчлөгдөхгүй.

-Тэгвэл УДШ дээр үүсээд байгаа цахим бүртгэлтэй холбоотой нэрний асуудал шийдэгдчих юм бол намын даргыг шинэчлэх асуудал хүссэн хүсээгүй яригдах юм байна тийм үү?

-Тэгнэ. Өмнө нь мөрдөгдөж байсан намын дүрмээр сонгуулийн үр дүнгээр ялагдал хүлээсэн тохиолдолд намын удирдлагын багийг шууд огцорсонд тооцно хэмээн заасан байсан. Хамгийн гол нь намын удирдлага огцорсны дараа яах талаар ямар ч тодорхой зүйл байгаагүйгээс удаан хугацаанд үл ойлголцох байдалд хүрлээ. Харин саяхан батлагдсан манай намын шинэчлэгдсэн дүрмээр Үндэсний бодлогын хороо тухайн сонгуулийн үр дүнг хэлэлцээд удирдлагын багт итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэхээр заасан. Ингээд тухайн багт итгэл үзүүлэхгүй гэж шийдсэн тохиолдолд дараагийн шинэ даргыг сонгох үйл явц явагдана. Тиймээс Ардчилсан намын их хурлаар баталгаажсан ҮБХ-д бүх эрх шилжсэн. Тун удахгүй ҮБХ 2020 оны сонгуульд намаа удирдаж оролцсон удирдлагын багийн асуудлыг хэлэлцэнэ. Ингээд дараа дараагийн үйл явц өрнөнө.

Categories
зурхай мэдээ цаг-үе

Улаагчин туулай өдөр DNN.mn

2022.7.13, ЛХАГВА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 15

ЗУНЫ ДУНД УЛААН МОРЬ САР
ДОЛООН УЛААН УЛААГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

  • Аргын тооллын: 2022.7.13, Лхагва гараг
  • Наран ургах шингэх: 05.07-20.49
  • Үс засуулбал: Өлзийтэй сайн
  • Барилдлага: Рашаан
  • Шүтэн барилдлага: Авахуй
Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Эл өдөр насны хүч дэлгэрнэ. Эм найруулах, угаал үйлдэх, бэр авах, насны авшиг, насны бүтээл хийх зан үйл хийгээд төрөл садан бололцох, худалдаа наймааны үйлнээ сайн болой, эм найруулах, гэргий авах, үс авах, элч зарах, эд авахад сайн. Зүүн нүд татвал хэрүүл, тэмцэл болох, баруун нь бол эд хувцас олох, зүүн чих нь цангинавал зочин ирэх, баруун нь бол гаслан болох, нохой уливал галзуурах, хэрээ гуаглавал ураг садан эндэх, тагнай загатнавал хэн нэгний үхсэнийг сонсох, бие татвал гэнэт зочин ирэх, хөл татвал үхэл болохыг үзэх болой.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24-26 хэм дулаан байна DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 13-15 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 градус, Их нууруудын хотгор говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 17-22 градус, Дорнод-Дарьгангын тал нутаг болон говийн бүс нутгийн хойд хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 7-12 градус, өдөртөө Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутгаар 13-18 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 29-34 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.

Categories
их-уншсан мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Хангай Монгол Улсын 25 дахь аварга боллоо DNN.mn

Улсын харцага О.Хангай арав давж Улсын АВАРГА боллоо. Харин Улсын харцага Б.Орхонбаяр үзүүрлэснээр Улсын АРСЛАН боллоо.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Орхонбаяр, О.Хангай нар үзүүр түрүүнд шалгарлаа DNN.mn

Сэлэнгэ аймгийн Харьяат, “Таван Хан” дэвжээний бөх, улсын харцага Б.Орхонбаяр даян аварга Н.Батсуурийг давснаар Монгол Улсын Арслан цолны болзол хангалаа.

Ийнхүү Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдааны үзүүр түрүүг хоёр шинэ цолтон буюу улсын харцага Б.Орхонбаяр, О.Хангай нар булаалдахаар болж байна.

Тэднээс давсан нь Монгол Улсын 25 дахь АВАРГА болох юм.

Categories
мэдээ нийгэм

Хүчит бөхийн барилдааны есийн даваа эхэллээ DNN.mn

Тайлбар байхгүй.
Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны есийн даваа эхэллээ.Тайлбар байхгүй.
Categories
мэдээ цаг-үе

Улсын харцага О.Хангай найм давж гарьд цолны болзол хангалаа DNN.mn

Улсын харцага О.Хангай Улсын аварга С.Мөнхбатаар найм давж Улсын ГАРЬД цолны болзол хангалаа.

Categories
мэдээ нийгэм

Хүчит бөхийн барилдааны наймын даваа эхэллээ DNN.mn

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны наймын даваа эхэллээ.

Тайлбар байхгүй.