Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Т.Бархүү: Гэрийн даамал гэр бүлийнхнээ “алтан гадас”-тай угтаж авах нь дээ DNN.mn

“Х түц” продакшны жүжигчин Т.Бархүүтэй ярилцлаа.


-“Алтан гадас” одонгоор энгэрээ мялаасан танд баяр хүргэе. Та баярын сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Баярлалаа, Үндэсний их баяр наадмынхаа босгон дээр төрийн дээд шагнал хүртсэндээ их баярлаж байна. Хамгийн түрүүнд ээждээ, ханьдаа, гэр бүлийнхэндээ, хамт олондоо талархал илэрхийлье. 2004 онд Соёл урлагийн их сургуулийг төгсөхөд “X түц” продакшнд ажиллах урилга өгч байсан найруулагч Ч.Найдандорж ахдаа болон хамтдаа зүтгэж явдаг хамт олондоо баярлаж байна. “Х түц” продакшндаа 18 жил ажиллажээ. Энэ хугацаанд жүжиг, кино, шоу тоглолт, “Өвлийн инээмсэглэл”-ээс авахуулаад цөөнгүй контент, уран бүтээлд амьдралынхаа багагүй цаг хугацааг зарцуулж гар нийлж ажилласны үр дүн гэж харж байна. Маш олон хүн баяр хүргэж, амжилт хүсч, гудамжинд явж байхад танихгүй хүн хүртэл баяр хүргэж байгаа нь сайхан санагдаж байна.

-Шагнуулах гэж байгаагаа хэзээ мэдсэн бэ, хэрхэн хүлээж авав?

-Хоёр хоногийн өмнө л мэдсэн (инээв). Ерөнхийлөгчийн тамгын газраас залгаад 11 цаг 30 минутаас ирээрэй л гэх шиг болсон юм. Дуучин Н.Наранбаатар (Наагий) найз маань ч бас шагнуулсан, Наагийг 10 цагаас ирээрэй гэсэн байсан. Би цагаа буруу сонссон юм болов уу гээд өглөө 10 цагт Төрийн ордон руу очсон. Гэтэл би цагаа буруу сонсоогүй, хоёр дахь ээлж нь байсан юм билээ. Тэгээд 13 цаг хүртэл төрийн ордонд хүлээж суулаа (инээв). Удаан суусан болоод ч тэр үү, төр гэдэг чинь ямар хүндтэй үнэт зүйл вэ гэдгийг мэдрэх шиг боллоо. Шагналыг хүртэх мөчид маш их хүндлэл, хайр, догдлолыг мэдэрлээ. Хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат гээд олон сайхан хүмүүстэй хамтдаа сууж догдоллоо.

-Гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авсан бэ?

-Ээжийгээ сувилалд явуулаад, Одноо маань ээжийнхээ нутгаар дүү нар болон ээжтэйгээ хамт амрахаар явсан. Охин Сүндаритайгаа гэртээ үлдсэн байсан юм. Өнгөрсөн ням гаригт охиноо ч зусланд явуулчихсан, гэр даамалдаж байлаа (инээв). Гэрийн даамал гэр бүлийнхнээ “алтан гадас”-тай угтаж авах нь дээ. Утсаар гэр бүлийнхэнтэйгээ ярьсан, тэд маань баяр хүргэж зарим нь баярын нулимс ч унагаж байна. Тэд маань их холоос ирье гэхээр нь болиулсан. Сая охиныхоо зусланд очиж баяраа хуваалцаад ирлээ. Нэг ёсондоо Сүүний, Гүнж хоёрт тэмдгээ үзүүлж эргэлтээр очиж байгаа юм л даа (инээв).

-Таны анхны тайзны уран бүтээл ямар уран бүтээл вэ?

-Их сургуулиа төгсөөд хамгийн анх “Х түц” продакшны “Яах гээд байгаа юм бэ, болиоч ээ ээж ээ” гэдэг тоглолтод цэрэгтэй номерт тоглож байсан.

-Одоогоор ямар нэг уран бүтээл дээр ажиллаж байна уу?

-“Хайрыг битгий гомдоо” олон ангит кино маань гараад хоёр долоо хоногийн өмнө дууслаа. Бид ирэх намраас хийх уран бүтээлийнхээ зохиолын сэдэв дээр ажиллаж байна. Үнэхээр онгод ороод гэдэг шиг сэдвээ тодорхойлчихвол “Сэргээш-4” хийх бодолтой байгаа. Зохиол гэдэг бол хамгийн чухал зүйл. Зохиол сайн байвал уран бүтээл сайн байдаг. 2005 оноос хойш 17 жилийн дараа “Сэргээш-4” хийх үү гээд л төлөвлөж байна.

Зусланд байгаа хоёр охин дээрээ очиж “Алтан гадас”-аа үзүүлж, үнсүүллээ

-“Хайрыг битгий гомдоо” ОАК-д таны охин Б.Сүндари тоглосон. Гэр бүлийнхээ хүнтэй олон жил уран бүтээлд хамт ажилласан, охинтойгоо хамт ажиллах ямар байдаг вэ?

-Мэдээж сайхан шүү дээ. Давуу тал ихтэй, киноныхоо хэсгийг гэртээ ч бэлтгэх боломжтой. Охин маань өөрөө хүсвэл урлагийн хүн болох байх.

-Та “Яг түүн шиг” шоуны шүүгчээр ажиллаж байгаа. Өөрөө оролцогч байсан хүний хувьд ямар сэтгэгдэл төрж байна?

-Олон хүний хичээл зүтгэлийг 4-12 оноогоор шүүнэ гэдэг хэцүү ажил. Үзэгчдийн дунд маргаан байнга гардаг. “Яг түүн шиг” гэдэг шоу нэвтрүүлгийнхээ болзлыг бүрэн хангаж байна уу гэдгийг л хардаг. Яг түүн шиг дуулсан уу, яг түүн шиг нүүрээ хувиргасан уу, яг түүн шиг хөдөлсөн үү гээд л ажиллаж байгаад өөрийнхөөрөө шүүдэг дээ.

-Яг түүн шиг байхыг шүүхийн тулд дуурайж байгаа уран бүтээлчийг нь нэлээд судалдаг байх, тийм үү?

-Тэгэлгүй яах вэ, сонгож байгаа уран бүтээлчид ихэнх нь олны танил болчихсон хүмүүс байдаг. Тэр тал дээр харахад л ойлгомжтой байдаг.

-Таны хувьд шоуны энэ улирлын ялагч хэн бэ?

-Яг тэр гээд хэлэхэд хэцүү. Хамгийн сүүлийн буюу аравдугаар дугаарт өөрсдийн хамгийн сайн дуурайж чадах хүнээ сонгоно. Найман оролцогч бол бүгд жигд сайн хүмүүс. Нэр цохож хэлэх боломжгүй, хэн нь ч түрүүлэх магадлалтай.

-Таны бодлоор хошин урлагийн хөгжил ямар түвшинд явж байна вэ?

-Хөгжүүлчих юмсан л гэж боддог болохоос ямар түвшинд байгааг нь нэг их боддоггүй юм байна (инээв). Дараагийн үеийн үзэгчдэд хүргэхийн тулд тоглолтын хэв маяг, тайзны шийдлээ өөрчлөх, сайжруулах нь зөв гэж боддог. Жишээлбэл, 2004 онд тоглож байсан тоглолтын хэв маягаараа л яваад байх юм бол учир дутагдалтай. Бид 2017 оноос хошин урлагийн шоу тоглолт тоглохгүй гэж шийдсэн. Жүжиг, драмын жүжиг гэх мэт тайзны тоглолтууд бол хийнэ. Өөр өнгө төрхөөр шоу тоглолтын хэв маягийг гаргах боломжтой. Одоогоор дэлгэцийн уран бүтээлдээ илүү анхаарч ажиллаж байна.

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn

Улаанбаатар хотод өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно

Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.

Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 3-8, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 18-23, говийн бүс нутгийн хойд хэсгээр 13-18, бусад нутгаар 10-15, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 13-18, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр 19-24, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 28-33, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

Categories
мэдээ цаг-үе

Нүүрс болон зэсийн баяжмалын тээвэрлэлт хэвийн явагдаж байна DNN.mn

Баяр наадмын өдрүүдэд хилийн боомтууд ажиллаж, экспорт хэвийн үргэлжилж  байна

Монгол Улсын БНХАУ-тай хиллэдэг боомтууд баярын өдрүүдэд амралгүй ажиллажээ. Нүүрс экспортын гол боомт Гашуунсухайт хилийн боомтод баяр наадмын өдрүүдээр нүүрс болон зэсийн баяжмал тээвэрлэлт хэвийн явагдаж байна.

Нүүрс тээвэр өдөртөө 520-570 орчим тээврийн хэрэгслээр хил нэвтэрч байна. Мөн Тавантолгойгоос Цагаан хадны НАБТ-д ажлын өдөр 400 тээврийн хэрэгсэл, амралтын буюу бүтэн сайн өдөр 600-н тээврийн хэрэгслээр дундын тээврийг хийж гүйцэтгэж байна.

Тухайлбал, Үндэсний их баяр наадмын өдрүүд буюу долдугаар сарын 11-ны өдөр Шивээхүрэн боомтоор нүүрс тээврийн 137 машин, Гашуунсухайт боомтоор 571 машин, Ханги боомтоор 231 машин нийт 939 машин, зэсийн баяжмал тээврийн 47 машин Гашуунсухайт боомтоор, төмрийн хүдэр тээврийн 66 машин Бургастай боомтоор хил нэвтэрсэн. 7 дугаар сарын 12-ны өдөр Шивээхүрэн боомтоор 143, Гашуунсухайт боомтоор 523, Ханги боомтоор 240 машин нийт нүүрс тээврийн 906 машин, Гашуунсухайт боомтоор 48 зэсийн баяжмал тээвэр, Бургастай болон Ханги боомтоор төмрийн хүдэр тээврийн 79 машин хил гарчээ.

Харин долдугаар сарын 13-ны өдөр Ханги боомтоор 244 машинаар 17,860.8 тонн, Гашуунсухайт боомтоор 547 машинаар 75,332.45 тонн, Шивээхүрэн боомтоор 137 машинаар 20,532 тонн нийт 928 машинаар 113,725.25 тонн нүүрс экспортлоод байна.

Хилийн боомтын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж нүүрс тээвэр нэмэгдэж байгаа аж.

Categories
мэдээ цаг-үе

Шри Ланка улсын ерөнхийлөгч огцрох өргөдлөө Сингапураас илгээжээ DNN.mn

Шри-Ланка закупит российскую нефть на фоне топливного кризиса

Эдийн засгийн сүйрэлд нэрвэгдсэн Шри-Ланка улсын ерөнхийлөгч цэргийн нисэх онгоцоор эх орноосоо дүрвэсэн тухай бид өмнө нь мэдээлсэн билээ.

Тэгвэл ерөнхийлөгч Готабаяа Ражапакса огцрох өргөдлөө Сингапураас цахим шуудангаар ирүүлсэн тухай Шри-Ланкын парламентын спикер өчигдөр мэдээлжээ.

Түүний өргөдөл хууль ёсны эсэхийг нягтлуулахаар ерөнхий прокурорын газарт шилжүүлснээ спикер Индунил Япа бас мэдээлсэн байна.

Пүрэв гарагийн орой ерөнхийлөгч Ражапакса гэргий, хоёр бие хамгаалагчийн хамт Saudia Airline компанийн Boeing-787 онгоцоор Мальдив улсаас Сингапурт нисэж очжээ. 76 настай ерөнхийлөгч хэсэг хугацаанд Сингапурт байсны дараа Арабын Нэгдсэн Эмират Улсад шилжин амьдрах төлөвтэй байна.

Ражапакса улс төрийн орогнол хүсээгүй, хувийн шугамаар ирснийг Сингапурын гадаад хэргийн яам мэдэгджээ.

Шри-Ланкын ерөнхийлөгчийн ажил үүргийг одоо ерөнхий сайд Ранил Викресингх орлон гүйцэтгэхээр болж байна.

Гэвч энэхүү эрх мэдлийн шилжилтийг эсэргүүцсэн иргэд Лхагва гарагт ерөнхий сайдын албан өргөөнд халдаж, түүнийг бас огцрохыг шаардсан юм.

Ерөнхий сайдын албан өргөө, парламентын ордны гадна болсон мөргөлдөөний үеэр нэг хүн алагдаж, 84 хүн шархадсан тухай Шри-Ланкын цагдаагийн ерөнхий газар мэдээлжээ.

Тэмцэгчид өнгөрсөн Бямба гарагт ерөнхийлөгчийн ордныг эзэлж, ерөнхий сайдынхаа хувийн орон сууцыг галдан шатаасан юм.

Ерөнхийлөгч Ражапаксагийн ах, ерөнхийлөгч, ерөнхий сайд асан Махинда Ражапакса, сангийн сайд асан дүү Басил Ражапакса нар одоо Шри-Ланкад байгаа тухай албаны эх сурвалжууд мэдээлж байна.

Ах дүү Ражапакса нарын засаглал 20 орчим жилийн турш Шри-Ланкад тогтохдоо өнөөдрийн эдийн засгийн гүн хямралын суурийг тавьсан гэж олон хүн үздэг юм.

Эх сурвалж: AFP

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Батжаргал: Үндсэн хуулийн өөрчлөлтийг дорвитой хийх эсэх нь нийт иргэдийн хүсэл, идэвх, улстөрчдийн зориг, шударга байдлаас л хамаарна DNN.mn

Улс төр судлаач, хууль зүйн ухааны доктор Б.Батжаргалтай Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд ярилцлаа.


-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг тал бүрдээ ярьж байна. Зарим нь хийх шаардлагагүй гэх, зарим нь гадаад, дотоод нөхцөл байдалтайгаа уялдуулж хийх шаардлага бий хэмээн үзэж байна. Та хуульч хүнийхээ хувьд уг асуудлыг дэмжиж байна уу?

-Эрх зүйн орчин гэдэг нийгэм цаг үеэ дагаад улам сайжирч байх ёстой. Энэ бол хуулийн оршин байх гол эрчим хүч гэж ойлгож болно. Цаг үеэсээ хоцорчихсон хууль амьдралтай зөрчилддөг. Тэр утгаараа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийх зайлшгүй шаардлага үүссэн учраас дэмжиж байгаа. Гэхдээ ямар өөрчлөлтийг хийх вэ гэдэг нь хамгийн чухал. Таны хэлснээр гадаад, дотоод нөхцөл байдал өөр болсон нь үнэн. Цар тахлын нөлөөлөл, олон улсын хямрал, дайн тулаан, янз бүрийн хориг гээд дэлхий ертөнц адармаатай байна. Энэ олон асуудал манай улсад томоохон нөлөөлөл үзүүлж байгаа юм. Орост тавьсан олон улсын хоригоос болоод бид хойд хөрштэйгөө өмнөх шигээ хамтран ажиллаж чадахгүй байна. Урд хөршийн цар тахлын бодлогоос болоод манай улсын бараа бүтээгдэхүүний хомсдол, үнийн өсөлт, боомтуудын нэвтрэх чадвар одоо ч олигтой дээрдсэн зүйлгүй байна. Тэр утгаараа нийгэмд нөлөөлж байгаа сөрөг үр дагавар, тэр дундаа нийгмийн харилцаанд илэрч байгаа эрх зүйн зөрчилтэй асуудлыг бид шинэчлэх, засварлах шаардлага бий болсон. Манай ард түмэн нэг зүйлийг сайн ойлгохгүй байна. Гадаад нөхцөл байдлаас шалтгаалж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг оруулах шаардлага байна уу гэж эргэлзэж байна. Байна, хамгийн ихээр байна. Манай улс хоёрхон л хөрштэй. Энэ хоёр улсын нөхцөл байдлаас болоод манай улсын эдийн засаг үндсэндээ хямралын байдал руу орсон шүү дээ. Тиймээс бид дотоод зохион байгуулалт, тогтолцоондоо өөрчлөлт оруулж байж энэхүү хямралыг богино хугацаанд даван туулах учиртай. Өөрөөр хэлбэл, улс төрийн тогтолцоогоо сайжруулах, боловсронгуй болгох шаардлагатай байна. Улс төрийн тогтолцоо зөв байж төрийн бодлого зөв явна. Төрийн бодлого зөв гарч байж улсын хөгжил, эдийн засгийн сэргэлт бодитоор бий болох боломжтой. Одоо манай улсын гадаад өр аюулын харанга дэгдээж байна. Энэ нь юунаас болсон бэ. Нөгөө л улс төрийн тогтолцооны гажиг, буруу шийдвэрээс болсон. Тиймээс л бид Үндсэн хуулиа өөрчлөх цаг нь болсон гэж хэлээд байгаа юм.

-Цагаан дээр хараар биччихсэн зүйлийг өөрчлөх амархан байх. Гэхдээ ард түмний эрх ашигт нийцсэн, улс орны хөгжлийг хурдасгах, зөв шийдвэр гаргах тэрхүү тогтолцоог бид бодитоор хийж чадах уу. Энэ өөрчлөлтийг улс төрийн хэсэг бүлэг нам, этгээдүүдийн сонирхол, эрх ашгийн хүрээнд хийгдэж байна гэж хардах хүмүүс цөөнгүй байна шүү дээ. Товчхондоо бид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дорвитойхон хийж чадах уу?

-Үндсэн хууль гэдэг бол алганд багтсан Монгол Улс гэж багшийн хэлсэн үг уг өөрчлөлтийг хийх, хэлэлцэх цаг үед улам тод санагдаж, чихэнд сонсогддог. Тиймээс энэ удаагийн өөрчлөлтийг нийт иргэдийн гэхээс илүү улс төрийн хүрээнийхэн илүү хүсч байгаа гэдэг үнэн. Үндсэн хуулийн өөрчлөлтийг дорвитой хийх эсэх нь нийт иргэдийн хүсэл, идэвх, улстөрчдийн зориг, шударга байдлаас л хамаарна. Тэр утгаараа монголчууд бүгд Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж байна уу. Энэ талаарх мэдээлэл ямар түвшинд, нийгмийн хэдэн хувьд нь хүрсэн эсэх талаар судалгаа, мэдээллийг маш сайн явуулах учиртай. Саяхан УИХ-ын гишүүд тойрогтоо Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийх нь зөв үү, буруу юу гэдэг асуудлаар иргэдээс саналыг нь сонсчихоод ирсэн. Ерөнхий хандлагаар бол Үндсэн хуулиа өөрчлөхгүйгээр бусад асуудлаа шийдвэрлэх хэрэгтэй гэсэн иргэдийн байр суурь байна. Энэ бол иргэд бодитой мэдээллээс хол байгаагийн илрэл. Харин цөөнгүй иргэд зайлшгүй уг өөрчлөлтийг хийх хэрэгтэй гэж үзсэн байна лээ. Энэ бол мэдээлэлтэй, үнэхээр эрх зүйн орчин, улс төрийн тогтолцоог өөрчлөхгүй л бол бид цаашид явах, хөгжих ямар ч боломжгүй гэж харж байгаа иргэдийн үзэл бодол болов уу гэж судлаач хүнийхээ хувьд дүгнэж байна. Нөгөөтэйгүүр Үндсэн хуулийн өөрчлөлтийг сүүлд 2019 онд хийсэн. Энэхүү өөрчлөлтийн төсөлд одоо яригдаж байгаа УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, давхар дээлийг хязгаарлахгүй байх, Ерөнхийлөгчийг парламентаасаа сонгох зэрэг заалтууд болон сонгуулийн тогтолцоог холимог болгож, ердийн хуулинд биш, Үндсэн хуульд оруулж өгөх зэрэг заалтууд тусгагдаж байсан. Харамсалтай нь тухайн үед эрх барьж байсан намын өөрсдийгөө бодсон шийдвэрээс болж ихэнх зүйл заалтууд нь татагдаж, нийгмийн сүлжээ буюу фэйсбүүкээр цацагдсан сайн, муу мэдээлэлд тулгуурлаж өөрчлөлтийг баталчихсан. Үүнд хуульч хүнийхээ хувьд үнэхээр харамсаж явдаг.

-Таныхаар тэгвэл эрх баригчид нийгмийн сүлжээнд тавигдсан сэтгэгдэл, хандалт ихтэй мэдээллээс шалтгаалж ямар нэгэн улс төрийн шийдвэрүүдээ гаргаж байна гэсэн үг үү?

-Эрх баригчид ч гэлтгүй юм бүхэн тийм л болчихлоо. Энэ маш буруу үзэгдэл. Нийгмийн сүлжээнд хэн нэгэн хүн хандалтаа ихэсгэх гэж ямар нэгэн мэдээлэл оруулдаг. Тэрхүү мэдээлэл нь үнэн ч байж болно, худлаа ч байж болно. Хамгийн аюултай нь тэрхүү мэдээнд судалгаа, дүн шинжилгээ, боловсруулалт гэж юу ч байдаггүй. Өнөөдөр үнэн харагдах мэдээлэл олон. Гэвч хэдэн сар, жилийн дараа тэрхүү мэдээлэл нийгэмтэй зөрчилдөж эхэлдэг. Энэ бол судалгаагүй бодит бус үнэн мэдээлэл гэж шинжлэх ухаан талаас нь үзээд байгаа шүү дээ. Тэгэхээр манай улстөрчид, эрх баригчид иймэрхүү мэдээлэлд итгэж, улс орны ирээдүйд заналхийлсэн шийдвэрүүдийг олон гаргадаг болсон. Төрийн шийдвэр гэдэг ямагт ирээдүйгээ харсан, өнөөдөртөө хэрэгжүүлэхэд хэцүү ч ирээдүйн сайн сайхны суурь болж өгөх ёстой тийм л бодлогыг баримтлах шаардлагатай. Ерөнхий сайд хэлдэг “Өнөөдөр давс мэт гашуун шийдвэрүүдийг гаргаж болно. Гэхдээ ирээдүйд бидэнд чихэр мэт амттай амьдрах боломж бүрдэнэ” гэж. Угтаа төрийн бодлого ингэж л гарах ёстой. Харамсалтай нь манайд сүүлийн гуч гаруй жил төрийн бодлого ямагт алдаатай гарч ирсэн. Үүнийхээ горыг бид өдөр бүр л амсаж байгаа. Цаашид энэ хэвээрээ явсаар л байвал Монгол Улс хөгшин хонины насгүй л боллоо гэсэн үг шүү. Тиймээс тогтолцоогоо доривтой, зоригтой өөрчлөх хэрэгтэй. Гэхдээ одоо байгаа ардчилсан нийгэм, ардчилсан тогтолцооноосоо бид хэзээ ч ухрах ёсгүй. Үүнийгээ сайжруулж улам боловсронгуй болгож, төрийн хүнд суртал, шийдвэр, авлига, төрөөс хулгай хийдэг тогтолцоог алга болгох шаардлагатай.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

У.Золжаргал: Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагын барилга ашиглалтын шаардлага хангахгүй байна DNN.mn

УЕПГ-ын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор У.Золжаргалтай ярилцлаа.


-Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллага нь хаана харьяалагдан үйл ажиллагаа явуулдаг вэ. Тус байгууллагад одоо хэдэн хүүхэд хүмүүжиж байна вэ?

-Шүүхээс хорих ялаар шийтгүүлсэн өсвөр насны хоригдлуудын ялыг Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлдэг. Тус байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт харьяалагдан үйл ажиллагаагаа явуулдаг.

Тус байгууллагад одоо 30 орчим өсвөр насны хүүхэд хүмүүжиж байна. Үүнээс 2-3 удаагийн давтан гэмт хэрэг үйлдсэн зургаан хүүхэд байгаа бол бусад нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүд байгаа.

-Тус газарт хүмүүжиж байгаа хүүхдүүдийн эрх хангагдаж чадаж байна уу?

-Прокурорын байгууллагаас өсвөр насны хүүхдүүдийн эрхийг хангах үүднээс Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагын орчин, ахуй нөхцөл нь хууль, журмаар тогтоосон стандарт, шаардлагад нийцэж байгаа эсэхтэй тогтмол танилцаж, хяналт тавьж ажилладаг.

Та бүхэн мэдэж байгаа байх, хуучнаар “Хүүхдийн хорих” гэж нэрлэгддэг байсан тус байгууллага нь Нийслэлийн Хан-Уул дүүргийн Зайсангийн аманд байрлалтай байсан. Харин 2017 оноос хойш Налайх-Багахангай дүүрэгт байрлах 1978 онд баригдсан барилгад үйл ажиллагаагаа явуулж байна. Тус байр нь олон жилийн өмнө баригдсан учраас хуучирч ашиглалтын шаардлага хангахгүй байгаа талаар мэргэжлийн байгууллагаас удаа дараа дүгнэлтүүд гарч байсан.

Энэ талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад прокурорын шаардлага хүргүүлж байгаа боловч төсөв, хөрөнгө дутагдалтай байдлаас шалтгаалан байрыг шинээр барих ажил хийгдэхгүй өнөөдрийг хүрч байна.

-Тэгвэл тус газарт хүмүүжиж байгаа хүүхдүүдийн сурч, боловсрох эрх нь хэрхэн хангагдаж байна вэ?

Прокурорын байгууллагаас тус сургуулийн сургалтын чанар, стандартад мэргэжлийн байгууллагатай хамтран хяналт, шалгалт хийж холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна. 2022 оны дөрөвдүгээр сард Мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтарч шалгалт явуулахад өсвөр насны хүүхдийн сурах орчин нөхцөл хангалтгүй, зориулалтын заал танхимгүй зэрэг зөрчлүүд илэрсэн. Дээрх зөрчлийг арилгуулахаар холбогдох арга хэмжээ авч ажиллаж байна.

-Прокурорын байгууллагаас хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх чиглэлээр арга хэмжээ авсан уу?

-Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагын орчин нөхцөл нь Олон Улсад тогтоосон стандарт, шаардлагад нийцэхгүй байгаа нь удаа дараагийн хяналт, шалгалтаар тогтоогдож холбогдох байгууллагуудад шаардлага хүргүүлж байгаа. Мэдээж хөрөнгө мөнгө, төсөв санхүүтэй холбоотой асуудал байна. Гэсэн хэдий ч Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хүмүүжиж байгаа хүүхдийн эрхийг хангаж, хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллах нь бидний үүрэг.

Тиймээс Улсын Ерөнхий прокурорын газраас энэ асуудалд анхаарч ажиллах талаар Хууль зүй, дотоод хэргийн сайдад албан бичиг хүргүүлээд байна.

-Прокурорын байгууллагаас тус байгууллагад хүмүүжиж байгаа хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг хангах чиглэлээр сүүлийн үед авч хэрэгжүүлж байгаа ямар ажил байна?

-Хамгийн сүүлд гэвэл, энэ оны зугадугаар сард Улсын Ерөнхий прокурорын газар, Нийслэлийн прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн прокурорууд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч нарт хорих, хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн өсвөр насны хүүхдийн эрхийг хангах, энэ талаар Монгол Улсын хууль, тогтоомж болон олон улсын холбогдох гэрээ, конвенцод хэрхэн зохицуулсан талаар мэдээлэл өгч, сургалт зохион байгуулсан.

Тодруулбал, энэ чиглэлээрх эрх зүйн зохицуулалтыг Монгол Улсын нэгдэн орсон Олон Улсын гэрээ конвенцод нийцүүлэх, дотоодын хууль, тогтоомжийг илүү боловсронгуй болгох талаарх саналыг холбогдох эрх бүхий байгууллагуудад тавих, Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулах, нөхцөл боломжоор хангах, төсөв санхүүгийн асуудлыг шуурхай шийдвэрлүүлэх талаар Хууль зүй, дотоод хэргийн яаманд албан бичиг хүргүүлэх зэрэг шийдвэрүүд гарч зарим ажлуудыг хэрэгжүүлж эхлээд байна.

Categories
зурхай мэдээ цаг-үе

Шарагчин могой өдөр DNN.mn

2022.7.15, БААСАН ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 17

ЗУНЫ ДУНД УЛААН МОРЬ САР
ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН МОГОЙ ӨДӨР

  • Аргын тооллын: 2022.7.15, Баасан гараг
  • Наран ургах шингэх: 05.09-20.48
  • Үс засуулбал: Өнгө зүс доройтно
  • Барилдлага: Шид
  • Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Эл өдөр аливаа үйлс сэтгэлчлэн бүтнэ. Шүтээн босгох, хот балгадыг барих, тариа тарих, худалдаа наймаа хийх, шид бүтээл үйлдэх тарни тоолох болон дэлгэрүүлэх үйл бүхнээ сайн болой, хувцас хийх, гэр орон барих, сан нуун дарахад сайн. Зүүн нүд татвал эцэг, эх садны хэрэг бүтэх баруун нүд татвал эд олдох, зүүн чих хангинавал аймшиг болох, баруун чих хангинавал хэрүүл тэмцэл болох, хэрээ дуугарвал зочид ирэх, тагнай загатнавал сэтгэл зовох, бүх бие татвал хэрэг олон болох, хөл татвал үзэсгэлэн болно.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.

Хур тунадас: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 18-23 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр 13-18 градус, бусад нутгаар 10-15 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 13-18 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо, өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо, өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Үерийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдээ DNN.mn

Долоодугаар сарын 14-ний өдрийн байдлаар Сэлэнгэ, Туул, Хэрлэн, Ерөө, Дэлгэрмөрөн голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-30 см нэмэгдсэн байна.

Мөн Үүр, Зэлтэр, Онон, Улз голын адаг болон Хэрлэн голын эхээр үерийн түвшинг 5-40 см, Хархираа гол үерийн аюултай түвшинд хүрч тус тус хүчтэй үерлэж байна.

Маргааш буюу долоодугаар сарын 15-нд Сэлэнгэ мөрөн Хутаг-Өндөр сум, Зүүнбүрэн сум орчим болон Хэрлэн гол Мөнгөнморьт сум Багануур дүүрэг орчимд усны түвшин 10-15 см нэмэгдэх хандлагатай байна.

Ойрын өдрүүдэд нутгийн баруун болон төвийн зарим хэсгээр үргэлжилсэн болон түр зуурын бороо орох төлөвтэй байгаа тул дээрх голууд болон баруун, төвийн аймгуудаар урсан өнгөрөх гол мөрний усны түвшин тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан богино хугацаанд голын түвшин огцом нэмэгдэх мөн жижиг гол, хуурай сайраар уруйн үер буух магадлал өндөр байна.

Иймд голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж голын эрэг хөвөө дагуу бууж сууршихгүй, бага насны хүүхдийг анхаарал халамжгүй, голруу зориулалтын болон зориулалтын бус хөвөгч ашиглан орохгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Мөн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Одри Азулей Орхоны хөндийн соёлын дурсгалт газарт зочлов DNN.mn

ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Одри Азулей манай улсад энэ оны долоодугаар сарын 10-14-ний өдрүүдэд хийж буй ажлын айлчлалынхаа хүрээнд Орхоны хөндийн соёлын дурсгалт газар, Хустайн нурууны шим мандлын нөөц газарт тус тус зочлов.

Ерөнхий захирал Одри Азулей, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид долоодугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвийн жагсаалтад 2004 онд бүртгэгдсэн Орхоны хөндийн соёлын дурсгалт газарт зочилж, тус газрын хадгалалт, хамгаалалт болон үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ хүрээнд Орхоны хөндийн соёлын дурсгалт газарт тулгамдаж буй бэрхшээл, үүнд нэн ялангуяа уур амьсгалын өөрчлөлт өв соёлын хадгалалт хамгаалалтад хэрхэн нөлөөлж буй болон энэхүү соёлын өвөө хойч үедээ өвлүүлэх, сурталчлан таниулах чиглэлээр авч буй арга хэмжээний талаар Хархорин сумын нутгийн болон тус газрын хамгаалалтын захиргааны удирдлагуудтай санал солилцлоо.

Түүнчлэн Хархорум, Эрдэнэ зуу музейг үзэж сонирхохын зэрэгцээ Хархорин дахь Эрдэнэсийн хүрээ уран бичлэгийн төвөөр зочилж Соёлын биет бус өвийн яаралтай хамгаалах жагсаалтад бүртгэгдсэн Монгол бичгийн соёлтой танилцав.

Ерөнхий захирал О.Азулей долоодугаар сарын 13-ны өдөр 2002 онд ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгэгдсэн Хустайн нурууны шим мандлын нөөц газраар зочилж, биологийн ховордсон төрөл зүйл, үүнд тус газарт амжилттай сэргээн нутагшуулсан зэрлэг адуу тахийн хадгалалт хамгаалалт, аж байдалтай танилцав.

Тэрбээр тахийг амжилттай сэргээн нутагшуулсан энэхүү жишиг нь ЮНЕСКО дахь Шим мандлын нөөц газрууд дунд жишиг шим мандал болохыг онцлон тэмдэглэж, цаашид ЮНЕСКО дахь шим мандлын нөөц газруудын хөтөлбөрийн хүрээнд бусад улс орны сайн жишгийг хуваалцах чиглэлээр хамтран ажиллах боломжтой талаар дурдав.