Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Гадаад худалдааны тэнцэл энэ оны эхний хагас жилд 1.4 тэрбум ам.долларын ашигтай гарчээ DNN.mn

Гадаад худалдааны тэнцэл 846.6 сая ам.долларын ашигтай гарчээ | News.MN

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтүүдийг энэ оны эхний хагас жилийн байдлаар Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.

Гадаад худалдааны тэнцэл 2022 оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 1.4 тэрбум ам.долларын ашигтай гарсныг танилцуулгын үеэр онцоллоо.

ҮСХ-ны ХАА, байгаль орчин, үйлдвэрлэлийн статистикийн хэлтсийн дарга Э.Мягмарханд “Экспортын хувьд алтны экспортын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 2.3 дахин, зэсийн баяжмалын экспортын биет хэмжээ 22 хувиар тус тус өссөн. Харин төмрийн хүдрийн биет хэмжээ 57 хувиар, нүүрсний экспортын биет хэмжээ 16 хувиар буурсан байна.

Импорт 687 сая ам.доллароор өсөхөд автобензин, суудлын автомашин, дизелийн түлшний импорт өссөн нь голлон нөлөөлсөн” гэв.

зураг

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд DNN.mn

Өнөөдөр Улаанбаатар хотод суурин 25 цэг, түр 2 цэгт 27 багийн 92 эмч, ажилтан ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-16:00 цаг хүртэл ажиллана.

Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

зураг

зураг

зураг

зураг

зураг
зураг

зураг

Categories
мэдээ

Жиү жицүгийн ДАШТ ирэх жил Монголд болно DNN.mn

Жиү жицү бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг ирэх жил Монгол Улсад зохион байгуулахаар болжээ. Олон улсын жиү жицүгийн холбоо, Монголын жиү жицүгийн холбоо АНУ-ын Алабама мужийн Бирмингем хотноо болсон хурлын үеэр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан байна.

ОУЖЖХ-ны Ерөнхий захирал Йоахим Тумфарт гэрээ байгуулах үеэр өгсөн ярилцлагадаа “Бид маш их баяртай байна. Ирэх жил манай холбоо маш шахуу хуваарьтай байгаа. Азийн наадмын шинэ тов удахгүй гарна. Арваннэгдүгээр сард нь Тайландад Азийн тулааны спортын танхимын наадамтай. Тиймээс насанд хүрэгчдийн ДАШТ-ийг долдугаар сард төлөвлөсөн. Монголын үндэсний баяр наадамтай ойролцоо төлөвлөгдсөн байгаа. Хэдэн жилийн өмнө бид Улаанбаатарт Азийн АШТ-ийг маш амжилттай зохиож байсан учир бид дахин очих, дэлхийн шилдгүүдийг урьж цуглуулахдаа баяртай байх болно” хэмээн онцлон тэмдэглэжээ.

Насанд хүрэгчдийн ДАШТ хамгийн сүүлд АНЭ-ын нийслэл Абу Дабид 2019 онд болсноос хойш дахиж зохиогдоогүй байгаа бөгөөд энэ жилийн ДАШТ ирэх аравдугаар сарын 26-наас арваннэгдүгээр сарын 5-ны хооронд Дубай хотноо болох юм.

МЖЖХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга О.Болд-Эрдэнэ энэ талаар фэйсбүүк хуудастаа

“АЖИЛ Ч ЭХЭЛЛЭЭ ДЭЭ

– 2023 оны Жюүжицүгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулах албан ёсны гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа. /АНУ, Бирмингам хот. 2022.07.17/

#WelcometoMongolia

2023 оны 7-р сарын 14-21 нд Улаанбаатар хотноо жюүжицүгийн Дэлхийн шилдгүүд чуулах нь дээ…

БАЯР ХҮРГЭЕ! МЖЖХ-ны гэр бүлийн гишүүддээ Munkhsukh Sukhbaatar Mongolian jiu jitsu

Thanks Ju-Jitsu International Federation (JJIF) Joachim Thumfart” хэмээн, зургийн хамт нийтэлжээ.

Categories
мэдээ цаг-үе

Эхний хагас жилд нийт зээлийн өрийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 4.3 их наядаар нэмэгджээ DNN.mn

Өрөнд орох өвчин

Энэ оны эхний хагас жилд мөнгөний нийлүүлэлт 27.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 366.9 (1.3%) тэрбум төгрөгөөр буурсныг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.

Мөн нийт зээлийн өрийн үлдэгдэл 23.5 их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 4.3 их наяд төгрөгөөр буюу 22.5%-аар өссөн үзүүлэлт аж.

Харин чанаргүй зээл 2.1 их наяд төгрөг болсон байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 145.7 (7.4%) тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт болсон байна.

зураг

зураг

Categories
мэдээ нийгэм

Дөрөв хоногт нүүрс тээврийн 3721 автомашин хил нэвтэрчээ DNN.mn

Долоодугаар сарын 14-18-ны өдрүүдэд нүүрс тээврийн 3721 автомашин хил  нэвтэрчээ

Монгол Улсын хилийн Гашуунсухайт боомтоор 2022 оны долдугаар сарын 14-18-ны өдрүүдэд нүүрс тээврийн 2,181 автомашин, Ханги боомтоор 733 автомашин, Булган боомтоор 144 автомашин, Шивээхүрэн боомтоор 567 автомашин нийт 3,721 автомашин хил нэвтэрчээ.

Дээрх хоногуудад зэсийн баяжмал тээврийн 146 автомашин Гашуунсухайт боомтоор хил гарсан бол Бургастай болон Ханги боомтоор 227 автомашин төмрийн хүдэр тээвэрлэсэн байна.

Сүүлийн үед экспортын гарц нэмэгдэж байгаа ба баяр наадмын урт амралтын өдрүүдэд хилийн боомтууд амралтгүй ажилласан юм.

Тухайлбал, Үндэсний их баяр наадмын өдрүүд буюу долдугаар сарын 11-ний өдөр Шивээхүрэн боомтоор нүүрс тээврийн 137 машин, Гашуунсухайт боомтоор 571 машин, Ханги боомтоор 231 машин нийт 939 машин, зэсийн баяжмал тээврийн 47 машин Гашуунсухайт боомтоор, төмрийн хүдэр тээврийн 66 машин Бургастай боомтоор хил нэвтэрсэн.

Долдугаар сарын 12-ны өдөр Шивээхүрэн боомтоор 143, Гашуунсухайт боомтоор 523, Ханги боомтоор 240 машин нийт нүүрс тээврийн 906 машин, Гашуунсухайт боомтоор 48 зэсийн баяжмал тээвэр, Бургастай болон Ханги боомтоор төмрийн хүдэр тээврийн 79 машин хил гарчээ.

Харин долдугаар сарын 13-ны өдөр Ханги боомтоор 244 машинаар 17,860.8 тонн, Гашуунсухайт боомтоор 547 машинаар 75,332.45 тонн , Шивээхүрэн боомтоор 137 машинаар 20,532 тонн нийт 928 машинаар 113,725.25 тонн нүүрс экспортолжээ.

Categories
мэдээ нийгэм

Авто ослын улмаас зөвхөн эд хөрөнгөд хохирол учирсан бол гэмт хэрэгт тооцохгүй DNN.mn

Д.Сүндий нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэнэ  DNN.mn

Иргэн Б.Г том оврын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа зам тээврийн осол гаргаж, 12 хүний авто машиныг мөргөж, нийт дүнгээр 100 гаруй сая төгрөгийн хохирол, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулжээ.

Прокуророос иргэн Б.Г-ийн уг үйлдэл нь хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг гэж үзэж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн ч анхан шатны шүүхээс Б.Г-г гэмт хэрэг үйлдээгүй гэж дүгнэн цагаатгажээ. Харин давж заалдах шатны шүүх уг шийдвэрийг буруутгаж, хэргийг анхан шатны шүүх дахин хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Иргэн Б.Г-ийн өмгөөлөгчийн гаргасан гомдлоор Улсын дээд шүүх хэргийг хянаж үзээд анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, зөв гэж дүгнэжээ.

Учир нь прокурор иргэн Б.Г-г яллахдаа Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан буюу жолооч зам тээврийн осол гаргаж бусдын эд хөрөнгөд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгасан бол тухайн гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүний шинжид эд хөрөнгийн хохирол дангаар хамаарахгүй, харин уг заалтад “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол …” гэмт хэрэг гэж тооцохоор заасан байна.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан”, эсхүл “эд хөрөнгөд хохирол учруулсан” үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор тодорхойлж заагаагүй тул Г-ийн үйлдсэн авто тээврийн хэрэгсэл жолоодох үедээ осол гаргаж, бусдын автомашиныг мөргөж, эд хөрөнгөд хохирол учруулсан, хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна гэж үзжээ.

Иргэн Б.Г-ийн дээрх үйлдэл нь гэмт хэрэг үйлдсэнд тооцогдохгүй боловч хөдөлгөөний аюулгүй байдал, замын хөдөлгөөний дүрэм, журмыг зөрчсөн зөрчилд Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах боломжтой, мөн бусдад учруулсан хохирлыг Иргэний хуульд заасан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэсэн байна.

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолын дэлгэрэнгүйтэй дараах линкээр танилцана уу.

Эх сурвалж: Улсын Дээд шүүх

Categories
мэдээ цаг-үе

Хөвсгөлийн байгалийн цогцолборт газар руу нэг сарын хугацаанд дотоодын 94355 аялагч очжээ DNN.mn

Монгол бренд “Хөвсгөл далай”

Монгол Улсын байгалийн үзэсгэлэнт газруудын нэг болох Хөвсгөл аймгийн Ханх сум, Хатгал тосгоны нутаг дэвсгэр дэх Хөвсгөлийн Байгалийн цогцолборт газар руу зургадугаар сарын 15-ны өдрөөс долдугаар сарын 15-ны өдрийн хооронд дотоодын 94,355 аялагч, гадаадын 8,000 жуулчин, нийт 102,355 иргэн, 18,871 автомашинаар нэвтэрчээ.

Одоогийн байдлаар улсын тусгай хамгаалалттай газарт дотоодын иргэн 300 төгрөгөөр, гадаадын жуулчин 3,000 төгрөгийн хураамж төлж орох зохицуулалттай байна.

Долдугаар сараас эхлэн Хөвсгөлийн Байгалийн цогцолборт газар руу нэвтрэх хураамжийг QR код ашиглан төлөх боломжийг бүрдүүлээд буй. Наадмын өдрүүдэд нийт 2,561 хүн 768,301 төгрөгийг цахимаар төлжээ.

зураг

Нэвтрэх хураамжийг цахимаар төлөх боломжтой болсноор хураамжийн тасалбар хэвлэлтэд ашиглах цаасны хэрэглээг эрс бууруулах, хүний оролцоотой хураамж авах, тасалбар хэвлүүлэх, хүргэхтэй холбоотой зардал хэмнэх болон байгаль орчинд хог хаягдал үүсэхээс сэргийлэх олон талын давуу талтай хэмээн БОАЖЯ-наас мэдээллээ

Categories
мэдээ нийгэм

Эмэгтэй хүн оролцсон гэмт хэрэг 76 хувиар өсчээ DNN.mn

Ял шийтгүүлсэн ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ТОО ЯАГААД 60% ӨСӨВ?Бүртгэгдсэн гэмт хэрэг 2022 оны эхний хагас жилд 20,125 болж, өмнөх оны мөн үеэс 9,530-аар буюу 89.9 хувиар өсээ.

Нийт бүртгэгдсэн гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс өсөхөд

  • өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 7527 (2.4 дахин),
  • хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 1,576 (45.4%),
  • хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 260 (82.8%),
  • хүний бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 152 (60.8%)-оор өссөн нь голлон нөлөөлжээ.

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 2022 оны эхний хагас жилд 1,015 болж, өмнөх оны мөн үеэс 46.9 хувиар өсжээ. Мөн

  • эмэгтэй хүн оролцсон хэрэг 2,760 болж, 75.6 хувиар,
  • хүүхэд оролцсон хэрэг 703 болж, 2.7 дахин,
  • согтуугаар үйлдсэн гэмт хэрэг 3,144 болж, 47.3 хувиар,
  • бүлэглэн үйлдсэн хэрэг 846 болж, 44.1 хувиар,
  • мансуурсан үедээ үйлдсэн хэрэг 94 болж, 22.1% хувиар тус тус өссөн байна.
зураг

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Дэлгэрхангай: Барилгын 15 давхраас олдсон хутганы үзүүр цустай байсан. Шүүхийн шинжилгээний хариугаар хохирогчийн цус мөн эсэхийг тодруулна DNN.mn

Өмнөговь аймаг дахь Зэвсэгт хүчний 167 дугаар ангид алба хааж байсан байлдагч Н нас барсан хэрэг гараад буй. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас тодрууллаа. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Дэлгэрхангайгаас тодруулахад Зариг сайтад өгсөн мэдээллээс өөрөөр дэлгэрэнгүй өгөх боломжгүй гэв. Тиймээс тус эх сурвалжийг ашиглалаа.


-Хэрэг гарснаас хойш таван хоног өнгөрлөө (өчигдрийн байдлаар). Энэ хугацаанд хэн хэнийг дуудаж мэдүүлэг авсан талаар мэдээллийг өгөөч?

-Тухайн дуудлага мэдээлэл 2022 оны долоодугаар сарын 13-ны өдрийн 09:10 цагийн үед Өмнөговь аймаг дахь цагдаагийн хэлтэст ирсэн. Дуудлагын дагуу тус аймаг дахь цагдаагийн газраас хэргийн газрын үзлэг явуулахад хугацаат цэргийн алба хаагч Н гэгч нь тогтоогдсон. Тус хэрэгт хэрэг бүртгэлийн хэрэг нээн тухайн Зэвсэгт хүчний дугаар ангийн албан тушаалтнуудыг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Тухайн хэрэгт ач холбогдол бүхий мэдээлэл өгөх гэрч, сэжигтнийг тухайн цагдаагийн газраас дуудан мэдүүлэг тайлбарыг авсан байгаа.

-Долоодугаар сарын 11-ний өдрийн хэдэн цагт хохирогч цэргийн ангиасаа гарсан бэ?

-Тухайн цэргийн ангийн орсон, гарсан бүртгэлийг эд мөрийн баримтаар хураан аваад үзлэг хийж мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Энэ талаар нарийн мэдээлэл өгөх боломжгүй.

-Тухайн цэрэг өөрийнхөө амийг хорлосон байж болзошгүй тухай мэдээлэл ЦЕГ-аас өнгөрсөн амралтын өдрүүдээр явуулж эхэлсэн. Ямар үндэслэлээр энэ мэдээллийг гаргаж байгаа юм бэ?

-Мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн барилгын камерын бичлэгүүдийг авсан. Мөн хэргийн газрын үзлэгээр хутга зэрэг зүйлүүд олдсон. Эдгээр баримтыг одоогоор шалгаж дуусаагүй байна. Ер нь бол тухайн хэргийн газрын үзлэгээр хураан авсан эд мөрийн баримтууд, камерын бичлэг зэргээс үндэслэн цагдаагийн байгууллага тэрхүү мэдээллийг өгсөн байгаа. Тухайн хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй учраас нас барсан шалтгааныг дүгнэн хэлэх эрт байна.

-Хохирогч Өмнөговь аймаг дахь Есөн янгир гэх дэлгүүрээр оройн 23:47 цагт үйлчлүүлээд гарсан байдаг. Тэрхүү дэлгүүрээс ямар бараа худалдаж авсан нь тогтоогдсон уу?

-Тухайн хяналтын камерын бичлэгийг хураан авсан. Тэрхүү бичлэг мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой асуудал учраас одоогоор тэр талаар мэдээлэл өгөх боломжгүй. Прокурорын байгууллагын зөвшөөрөлтэйгөөр тухайн хэргийн талаар мэдээлэл өгөх аа

ёстой байдаг.

-Шүүх шинжилгээний хариу хэзээ гарах вэ. Хэргийн газраас олдсон хутга цусаар бохирлогдсон байсан гэдэг. Тэрхүү цус талийгаачийнх мөн үү?

-Шүүхийн шинжилгээний хариу гараагүй байгаа. Хэрэг гарсан баригдаж буй барилгын 15 давхраас хутга олдсоныг эд мөрийн баримтаар хураан авсан. Тухайн хутганы үзүүр цусаар бохирлогдсон. Шүүхийн шинжилгээний хариугаар цус мөн үү, өөр бодис уу гэдгийг тогтооно. Хохирогчийн биед ямар нэгэн хутга мэсний шарх байсан талаарх мэдээлэл надад одоогоор ирээгүй байна. Шүүхийн шинжилгээний хариугаар хохирогчийн цус мөн эсэхийг тодруулна. Эцсийн дүгнэлт гараагүй байгаа учраас ямар учиртайг хэлэх боломжгүй байна.

-Тэрхүү барилгын хашаа харуул хамгаалалт сайтай баргийн хүн даваад орчихооргүй өндөр юм билээ. Хохирогч яаж тэр барилга руу орсон юм бол?

-Хашааны банзыг хуулан орж буй нь камерт бичигдсэн байдаг. Ганцаараа тухайн газар нэвтэрсэн байна лээ.

-Шөнийн 00:34 цагт барилгын банзыг хуулаад орж байгаа талийгаачийн бичлэг бий гэдэг. Амь хохирсон цаг нь 01:00 цагийн үед гэсэн. Дэлгүүрээр үйлчлүүлсэн болон амь хохирох үе хүртэлх нэг цаг гучин минут гаруйн үйл явдал тухайн камерт бичигдсэн болов уу?

-Дэлгүүрээр үйлчлүүлсэн хяналтын камерын бичлэг байгаа. Тухайн барилгын хашаа руу орох үеийн бичлэг бий. Өөр мэдээлэл одоогоор алга.

-Хохирогчийн найз охиноос мэдүүлэг авсан. Тухайн үед найз охинтойгоо маргалдсан зүйл байгаагүй гэсэн мэдээлэл бий. Тэгэхээр цэргийн ангид нь ямар нэгэн дарамт байсан уу. Эсвэл цэргүүдийг ажиллууж байсан Галтууд компанийн зүгээс ямар нэгэн дарамт байсан уу?

-Мөрдөн шалгах ажиллагаагаар хохирогчийг амиа хорлоход хүргэсэн нөхцөл байдал байна уу, үгүй юу. Хэн нэгний буруутай үйл ажиллагаанаас болж хохирогчийн амь насыг хохироосон уу, үгүй юу. Мөн тухайн цэргийн алба хаагчид цэргийн ангийнхан дарамт шахалт үзүүлсэн үү, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, гэмт хэргийн шинжтэй үйлдэл үзүүлсэн үү гэх зэргээр бүх талын нотлох баримтыг цуглуулж байна. Тухайн этгээдийн амь нас яагаад хохиров, цэргийн ангиас зөвшөөрөлтэй гарсан уу, үгүй юу гээд энэ бүх үйл ажиллагаа мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдоно. Мөн хохирогч хаагуур явсан маршрут гэх зэрэг зүйлүүд мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогддог асуудал. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа дуусаагүй. Тухайн хэрэг гэмт хэргийн шинжтэй учраас хэрэг бүртгэлийн хэрэг нээгээд ажиллаж байна.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Үг бодитой байдгийг О.Хангай харууллаа DNN.mn

Үг амьтай байдаг, бодит зүйл. Тиймээс шүншиг ерөөлийг бодож ямагт сайн сайхан үг хэлж бай, хэзээд биелдэг тухай сургаал номлолд байдаг. Энэхүү сургаалыг дагаж мөрддөг, аль болох ерөөл бэлгэтэй үг хэлэхийг эрхэмлэх хүмүүс мэдээж олон. Гэхдээ манайхны дийлэнх нь үгийн хүч, үгийн ид шид, бодит чанарт тэгтлээ үнэмшдэггүй. Чин зүрхнээсээ сүсэглээд байдаггүй. Бурхан шашны, ном соёлын хүмүүсийн ажил гэж өөрөөсөө холдуулах нь бий.

Харин үг амьтай байдаг, нөлөөт толь шиг сайны тусгал өгдгийг олон хүний жишээ, амьдралын зам мөр бидэнд харуулдаг. Хамгийн сүүлийн жишээ гэхэд төрийн наадмын түрүү бөх О.Хангай өмнө нь “Улсын аварга” хэмээн өөрийнхөө цолыг дуудуулсан явдал. Тодруулбал, өнгөрөгч жил харцага цолтнуудын халз барилдааны үеэр улсын гавьяат жүжигчин, бөх цоллооч Б.Мөнхбаатараар цолоо дуудуулсан байдаг. Тэгэхдээ “Ахаа та намайг аварга гээд дуудаад өгөөч, монгол хүн амны бэлгээр гэдэг дээ” хэмээн санаандгүй хэлчихжээ.

Засуул түүний хэлсэн ёсоор цолыг нь дуудахдаа Ардын хувьсгалын 100 жилийн их ойгоор түрүүлнэ, тэгээд аварга болох учир 101 жилийн ойн наадамд аварга цолтой зодоглож байгаагаар ерөөл бэлгийг бодож цолыг нь дууджээ. Тэгтэл Мөнхбаатар гавьяатын цангинасан хоолойгоор тал нутгийг цуурайттал дуудуулсан “Монгол Улсын аварга” хэмээх тэр үг өнөө жилийн их баяр наадамд биелэлээ олсныг бүх Монгол даяараа бахархан харлаа.

Үг гэдэг ийм ид шидтэй, хүчтэй, амьтай байдаг байна. Үнэхээр бодит байдгийг Хангай аваргын энэхүү үйлдэл монголчууд бидэнд бататгаж харууллаа. Сайн юм бүхэн сайныг дагуулдаг гэдэг энэ. Аливаа зүйлд дандаа ерөөл бодож, буян хишиг санаж, ариун цагаан зам мөртэй явахыг эрхэмлэхүйд нэг л өдөр танд шагнал нь ирнэ. Үндсэндээ сайн сайхан сэтгэлийн тань үг бодитойгоор оршиж бурхны бэлэг мэт танд ирнэ.