Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ж.Мөнхжаргал: Манай улсад сонгуулийн холимог систем илүү тохиромжтой DNN.mn

Улс төр судлаач Жавзмаагийн Мөнхжаргалтай үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, улс төр судлалын сэдвүүдээр товч ярилцлаа.


-2019 онд үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт хийсэн ч дахин нэмэлт өөрчлөлт хийх тухай УИХ-ын гишүүд, улс төрийн намын төлөөлөл яриад эхэллээ. Энэ талаар таны байр суурийг сонирхож болох уу?

-Үндсэн хуулийг өөрчлөх үү, хэвээр үлдээх үү, тогтолцооны өөрчлөлт хэрэгтэй байна гэдэг асуудал өнгөрсөн хавраас улстөрчид болон судлаачид, иргэд олон нийтийн дунд яригдаад эхэллээ. Саяхан буюу гурван жилийн өмнө 2019 онд эцэг хуулинд нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэ нэмэлт өөрчлөлтийг улс төрийн намууд, эрдэмтэн судлаачид, олон мянган иргэдийн саналыг сайтар тусгаж, сүүлийн 20 орчим жил яригдсан асуудлыг агуулгаар нь багтаах гэж хичээсэн санагддаг. Их ч ажил болсон. УИХ-д өргөн барьснаас хойш бүтэн таван сарын хугацаанд хэлэлцэж баталсан. Харин УИХ-аар батлахдаа олон нийтийн хүлээж байсан зарим зүйл заалтыг оруулж чадалгүй, цөөн гишүүний санал дутаж унасан зүйл бий. Яагаад гэвэл Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг 57 гишүүний саналаар баталдаг учраас тэр юм. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт ийм өндөр босготой батлагддаг. Магадгүй өөрчлөлт хийж чадах сүүлийн парламент байхыг үгүйсгэхгүй. 2019 оны нэмэлт өөрчлөлтийн гол зангилаа нь гүйцэтгэх засаглалыг тогтвортой байлгах, ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлэх, ерөнхийлөгчийг зургаан жилээр нэг удаа сонгох, шүүхийг хараат бус хариуцлагатай шударга болгох суурийг тавьсан зэргийг нэрлэж болно. Харин парламентыг бүрдүүлэхдээ хувь тэнцүүлсэн буюу пропорционал тогтолцоог хослуулах, ерөнхийлөгчийг парламентаас сонгох, парламентын засаглалтай орнуудын нийтлэг жишиг гишүүдийн тоог зуугаас дээш болгож нэмэгдүүлэх, гишүүдийн засгийн газрын гишүүнээр ажиллах тооны хязгаарыг цуцлах, улс төрийн намыг үүрэгжүүлэх зэрэг 2019 оны нэмэлт өөрчлөлтөөр хийж чадаагүй зүйлүүд үлдсэн. Сонгодог парламентын мөн чанарыг илтгэсэн эдгээр нэмэлт өөрчлөлтийг үргэлжлүүлэн хийж, сайжруулахыг дэмжиж байгаа.

-УИХ-ын гишүүдийн тоог нэмэх тухай ярьж байна. Нэмэх нь ямар ач холбогдолтой вэ. 76 гишүүнийг тэжээж чадахгүй байхад юун нэмэх вэ, харин хасах хэрэгтэй гэсэн иргэд ч байна.

-Парламент нүсэр биш ч ард түмнийг төлөөлөх чадвартай байх ёстой. Аливаа улс орны парламент гэдэг нийгмийн бүтцийн толь байдаг. Нийгмийн толь юм бол гудманд тэмцэж буй нөхөр ч парламентад орж ирээд асуудлаа ярих боломжтой байх ёстой гэсэн үг. “Ямар ард түмэн байна, тийм төр засаг оршдог” гэдэг чинь хоосон үг биш. УИХ-ын гишүүдийн тоог нэмэх тухай асуудал хүчтэй яригдаж байна. Улс төр судлаачид болон үндсэн хуулийн эрх зүйн маргаантай сэдвүүдийн нэг бол парламентын гишүүдийн тооны асуудал. 121,152 буюу далан зургааг дахин нугалах тухай ч сонсогдож эхэллээ. Парламентын гишүүдийн тоо нь тухайн улсын хүн ам болоод бүс нутгийн онцлог, эрх мэдлийн зохист харьцаатай холбоотой байдаг. Манай улсын хувьд хоёр сая дөрвөн зуун мянган хүнтэй байхдаа парламентын 76 гишүүнтэй байхаар хуульчилсан бол өнөөдөр хүн ам 3 сая хол даваад байна. Тиймээс хүн амын өсөлтийг харвал нэмэх шаардлага ажиглагдаж байна. Жишээ нь Канад улс хүн ам нь нэмэгдэх тутам парламентын гишүүдийн тоог нэмдэг хуультай. Манай улстай хүн ам ойролцоо буюу 1-10 сая хүнтэй 32 улсыг аваад үзвэл парламентын гишүүдийн дундаж тоо нь 120-210 байна. Улсын бага хурлаас 1992 онд судалгаа хийж, санал боловсруулж оруулж ирэхдээ 119 гишүүнтэй байхаар төсөл өргөн барьсан ч багасгасаар байгаад 76 болсон юм билээ. Нөгөө талдаа далан зургаан хүнд даруулга хэрэгтэй байна гэж иргэд шүүмжилдэг. Тиймээс нэг хүн дээр төвлөрч буй эрх мэдлийг гишүүдийн тоог нэмэх замаар хязгаарлах аргыг улс орнууд хэрэглэдэг. Манайд ч үүнийг хэрэгжүүлэх нөхцөл шаардлага бүрдээд удаж байна. Цөөн хэдхэн хүнийг худалдаж аваад өөрт ашигтай, улс оронд хохиролтой шийдвэрүүдийг гаргуулах онолын боломж манай улсын парламентын хувьд бүрдсэн.Тиймээс энэ боломжийг хаахын тулд гишүүдийн тоог нэмэх, эрх мэдлийн төвлөрлийг задлах замаар өөрчлөлт хийх нь буруу биш.

-Парламентыг бүрдүүлэх асуудал буюу сонгуулийн тогтолцооны хувилбаруудаас манай улсын хувьд аль нь илүү тохиромжтой вэ. Мажоритар, порпорционал хувилбаруудаас улс орнууд алийг нь илүү сонгож хэрэглэдэг вэ, төгс тогтолцоо аль нь вэ?

-Сонгуулийн тогтолцоо бүр давуу, сул талтай. Яг энэ нь төгс гэж хэлэхэд хэцүү. Тиймээс улс орнууд өөрийн орны онцлог болоод улс төрийн нөхцөл байдалд илүү тохиромжтойг нь сонгодог. Парламентаа бүрдүүлэхдээ маргаан бага гаргая гэвэл сонгуулийн тогтолцоогоо зөв сонгох хэрэгтэй. Үндсэндээ сонгуульд оролцож буй намууд, саналаа өгсөн иргэд хоёрын дунд үл ойлголцол бага үүсгэх сонгуулийн тогтолцоог ашиглах нь зүйтэй. Манай улсын хувьд сонгуулийн холимог тогтолцоо буюу мажоритар, пропорционал элментийн аль алийг нь хослуулан хэрэглэх нь илүү тохиромжтой байхыг үгүйсгэхгүй. Мажоритар тогтолцооны дутагдал гэвэл сонгогчдын санал ихээр гээгддэг, популистуудад ээлтэй, нутгархах сэтгэлзүй өндөр, гишүүд тойргоос уяатай, улс орны том эрх ашгийг хойш татдаг, цөөн төлөөллөөр олонх болж болдог гэх мэт дутагдалтай талуудыг нь пропорционал буюу хувь тэнцүүлсэн хувилбар орж байж засаад явах бололцоотой. Ядаж иргэдийн өгсөн санал гээгдэхгүй төрд төлөөлөгдөнө.Тиймээс өнөөдрийн нөхцөлд холимог хувилбар манайд илүү тохирно. Парламентын гишүүн тойргийн төлөөлөгч байх уу, төрийн төлөөлөгч болох уу гэдгийг сонгуулийн тогтолцоо шийднэ дээ. Жишээ нь МУИС болон МУБИС-ийн улс төр судлалын багш нар 2006 онд сонгуулийн тогтолцооны талаар судалгаа хийсэн. Судалгааны үр дүнд мажоритар хувилбар дотроос “томсгосон мажоритар” тогтолцоо оновчгүй гэж дүгнэлт гаргасан байхад 2008 оны УИХ-ын сонгуулийг энэ хувилбараар зохион байгуулж долоон сарын 1-ний жагсаал болсон байдаг. Иргэд өгсөн саналдаа итгэл үнэмшилгүй байсан учраас жагсаал болсон юм. Мажоритар тогтолцооны “санал гээгддэг” сул тал ингэж аянга болж бодит хөрсөн дээр бууж байлаа. Тиймээс иргэд олон нийт ямар хувилбарыг илүүд үзэж байна, манай орны сонгогчдын бүтэц, хандлага ямар байна, дэлхий нийтийн чиг баримжаа хаашаа явж байна гэдгийг тооцон үзэж, судалгаанд үндэслэн долоо хэмжиж нэг огтлох зарчмаар шийдвэр гаргах нь үр дүнтэй.

-Тийм байна шүү. Мөн нэг биш хоёр танхимтай парламент илүү үр ашигтай гэж сонсож байсан. Манай улсын хувьд дээд, доод танхимтай парламент байвал хэр нийцтэй вэ?

-Холбооны улсууд гол төлөв хоёр танхимтай парламенттай байдаг. Манай улсын хувьд төрийн байгууламжийн хувьд нэгдмэл учраас нэг танхимтай, 76 гишүүнтэй байхаар хуульчилсан. Гэхдээ нэгдмэл улсад ч хоёр танхим ажилладаг тохиолдол бий. Финляндын нэг танхимтай парламент болох Сеймд дээд танхимтай адилхан үүрэг гүйцэтгэдэг комисс байдаг. Хоёр танхимтай парламент илүү үр ашигтай гэсэн судалгаа бий. Манай улсын хувьд иргэд олон нийтээс шууд сонгогддог доод танхим буюу одоогийн 76 гишүүн. Шууд бусаар сонгогддог дээд танхим байж болох талтай. Тэдний хувьд бүрэн эрхийн хугацаа урт, бүрэлдэхүүний тоо цөөн, танхимыг шинэчлэх нь бүхэлдээ биш, хэсэг хэсгээр нөхөгддөг байвал илүү тохиромжтой. Зарим улсад дээд танхимын гишүүдийг бүрдүүлэхдээ их сургууль, ШУ-ны академи зэргээс төлөөлөл сонгодог. Дээд танхим доод танхимыг тогтоон барих тормоз болж өгдөг. Мөн ард түмнээс шууд сонгогдсон гишүүдийн шийдэж чадахгүй хойшлуулдаг асуудлыг зоригтой шийддэг. Жижиг сажиг нэмэлтээс илүү тогтолцооны том өөрчлөлт хийх цаг хугацаа болсон байж магадгүй.

-2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр яригдаж байгаад чадаагүй нэг зүйл бол ерөнхийлөгчийг парламентаас сонгох асуудал. Ард түмнээсээ сонгоод явах уу, парламентаас сонгох уу. Аль нь илүү оновчтой вэ?

-Ерөнхийлөгчийг нэг удаа зургаан жилээр сонгодог болсон нь 2019 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хийсэн дэвшил. Дахин сонгогдохгүй учраас зургаан жилийн хугацаанд ерөнхийлөгч популизм хийх шаардлага байхгүй болж байна гэсэн үг. Парламентын засаглалтай улс орнууд ерөнхийлөгчөө парламентаасаа сонгох нь илүү оновчтой гэж үздэг. Бүх ард түмнээс сонгогдсон хүчтэй ерөнхийлөгч парламентын тогтолцоог дарангуйлах, гүйцэтгэх эрх мэдлийг булаацалддаг нь нууц биш. Хагас парламентын, хагас ерөнхийлөгчийн засаглалтай мэт явж ирсэн. Тиймээс засаглалын алдааг нэг мөр болгох, парламентын тогтолцоогоо төлөвшүүлье гэвэл 1992 оны үндсэн хуулинд хийсэн алдааг засах буюу ерөнхийлөгчийг бүх ард түмнээс биш парламентаас сонгоод явах нь илүү нийцтэй болов уу. Магадгүй өргөтгөсөн хэлбэрээр ерөнхийлөгчөө сонгож болно. Парламент нэмэх нь аймаг, нийслэлийн ИТХ-ын төлөөлөл гэдэг байдлаар шийдэх бололцоотой. Сүүлийн 30 жил парламент, ерөнхийлөгчийн сонгууль жил дараалаад явагдаж ирсэн. 1992 УИХ, 1993 ерөнхийлөгч, 1996 УИХ, 1997 ерөнхийлөгч, 2000 УИХ, 2001 Ерөнхийлөгч, 2004 УИХ, 2005 ерөнхийлөгч гэх мэт 2021 он хүртэл. Сонгуулиас сонгуулийн хооронд бодлого өөрчлөгдсөөр урт хугацааны хөгжлийн бодлого алдагдах, иргэд олон нийт ч сонгуулиас залхах байдал үүссэн. Үүнийг сонгуулийн оролцооны статистик батлаад өгнө. Тэр тусмаа залуучууд сонгуульд оролцох хувь их доогуур байдаг. Тиймээс улс орныг бүтэн хамарсан нэг том сонгууль байхгүй болбол олон зүйл дээр хэмнэлт гарна.

-Сүүлийн асуулт. Давхар дээлтэй холбоотой өөрчлөлтийг хэрхэн харж байна вэ. Парламентын засаглалтай улсын парламентын гишүүн заавал засгийн газрын гишүүн байдаг. Нөгөө талдаа давхар дээлийн эсэргүүцэл үр дүнд хүрч, цөөлье гэдэг хувилбар 2019 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр орсон. Одоо буцаад 100 хувь давхар болгох юм уу?

-Энэ асуудлыг улс орнууд хэрхэн шийддэг вэ гээд аваад үзвэл янз бүр байна. Засгийн газрын гишүүн заавал парламентын гишүүн байна гэж хатуу заасан улс орнууд ч байна. Засгийн газрын гишүүн парламентын гишүүн байх албагүй гэсэн улс ч багагүй байна. Бүр ерөнхий сайдын орлогч, дэд сайдууд хүртэл парламентын гишүүн болдог улс байхад засгийн газрын гишүүн болсон бол парламентын гишүүнээсээ татгалдаг улс ч байна. Тиймээс хэрхэхийг тэнгэр мэдтүгэй гэдэг шиг улс орнууд өөрийн онцлогт тохируулан дээрх асуудлыг шийддэг. Амьдрал баян учраас ямар ч асуудал тулгарч магадгүй. Тиймээс үндсэн хуулинд дөрвөн гишүүн л сайд болж болно гэж хатуу тусгах шаардлага байсан уу даа гэж хардаг. Нээлттэй үлдээх боломжтой. Парламентын гишүүн ч сайд болж болдог, парламентын гаднаас ч засагт орж ирэх нь нээлттэй байх боломжтой. Нөгөө муур хар байна уу, цагаан байна уу хамаагүй, хулгана барьдаг байх нь чухал гэдэг шиг ажлаа л хийж чаддаг, салбартаа ахиц гаргадаг байх нь эхний асуудал. Харин хариуцсан салбараа удирдаж мэдэхгүй, сайдын ажлаа хийж чадахгүй байвал ерөнхий сайд нь огцруулаад өөрчлөөд явах процесс нь хялбар байвал сайн. Өнөөдрийн байдлаар хоёр яам сайдгүй, хариуцсан ажлаа тааруу хийж буй, легитим шинжээ алдсан сайдууд мэр сэр байна. Үндсэн хуулинд парламентын дөрвөн гишүүн л сайд болно гэж хатуу тусгаагүй бол дээрх сайдуудыг парламентын гишүүдээр солиод явах бүрэн бололцоотой байжээ.

Categories
зурхай мэдээ цаг-үе

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно DNN.mn

Аргын тооллын долдугаар сарын 20, Буд гариг. Билгийн тооллын 22, дэлгэрүүлэгч одтой, хөх нохой өдөр. Өдрийн наран 5:14 цагт мандаж, 20:43 цагт жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, эрдэнийг гадагш өгөх, хүүхэд хөлд оруулахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойшоо мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦАГ АГААР: Өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 15-17 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын ихэнх нутаг, төв, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч, борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор болон Монгол-Aлтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим 2-7 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 18-23 градус, бусад нутгаар 13-18 градус, өдөртөө Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 14-19 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөө 19-24 градус, говь, талын нутгаар 29-34 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Баабарын “Монгол сонгуулийн ГАЖИГ​” хэмээх нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 8 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Монголын тариаланчдын үндэсний холбооны
Удирдах зөвлөлийн тэргүүлэгч Б.Цог “Тариалангийн салбарынхан ашиг
олох нь бүү хэл тариа тарьсан өртөг
зардлаа нөхөж чадахгүйд хүрсэн” хэмээснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

Үндэсний Статистикийн Хорооны дарга Б.Батдаваа “Инфляц түр
зуурын зовлон биш
болчихлоо” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Монгол сонгуулийн ГАЖИГ” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

Говь-Алтай аймгийн
Алтай сум дахь Хилийн
цэргийн 0214 дүгээр ангид
2022 оны зургадугаар
сарын 23-ны өдөр хугацаат
цэргийн алба ахлагч
А.Алтангэрэл гэмтсэн
хэрэг гарчээ. Уг хэрэг
юунаас болсон, яагаад
гэмтэв гэдэг талаар
түүний аав Д.Аюурзана “Эх орноо хамгаалахаар
явсан хүү минь насаараа хэвтэрт байх
магадлалтай болчихлоо” хэмээн ярилаа.

“Баримт, үйл явдал” нүүрт НЭМҮТ-ийн Эрүүл мэндийг дэмжих,
өвчлөлөөс урьдчилан
сэргийлэх албаны дарга С.Гэрэлмаа “Аль ч хувилбар бай
Ковид-19 халдварыг үүсгэгч вирусээс
сэргийлэх энгийн аргууд үр дүнтэйг
онцолмоор байна” хэмээн ярилаа.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ эдийн-засаг

Импортын өсөлтөд автобензин, автомашины худалдаа голложээ DNN.mn

автомашин & сэлбэг, avtomashin & selbeg

ҮСХ-ны мэдээллээл манай улсын импорт энэ оны эхний хагас жилд 687 сая ам.доллароор өсжээ. Үүнд автобензин, дизелийн түлш, суудлын автомашины худалдаа голлон нөлөөлжээ. Импортын бүрэлдэхүүнийг хувиар авч үзвэл:

  • Эрдэс бүтээгдэхүүн 22.2 хувь,
  • Тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги 15.7 хувийг,
  • Машин, механизм, механик төхөөрөмж, сэлбэг эд анги 15.3 хувь,
  • Бусад импорт 19.7 хувь,
  • үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн бүтээгдэхүүн 9.3 хувийг,
  • хими, химийн үйлдвэрийн бүтээгдэхүүн 7 хувийг тус тус эзэлж байна.
Categories
мэдээ нийгэм

Гол болон туслах зургаан замыг бүрэн шинэчлэв DNN.mn

Авто замын шинэчлэл, засвартай холбоотой ажлын талаар Нийслэлийн Замын хөгжлийн газар /НЗХГ/-ын дарга Г.Баярсайхан танилцуулав.

Замын ажил дөрөвдүгээр сарын 20-ноос эхэлсэн бөгөөд зургаан төрлийн ажил гүйцэтгэж байгаа юм. Тухайлбал, гол болон туслах 14 замын шинэчлэлийн ажлын хүрээнд зургаагийнх нь ажил бүрэн дуусжээ. Гурван ажил 90 хувийн, хоёр ажил 20 хувийн гүйцэтгэлтэй байна. Эхлээгүй гурван ажил байгаа нь LRT явах трасс таарсан, мөн тендерийн гомдол гарсан учраас саатжээ.

Мөн Партизаны гудамж буюу 11 дүгээр сургуулиас Онцгой байдлын ерөнхий газар хүртэлх замын ажил төсвийн тодотголоор хасагдсан аж. Түүнчлэн Их сургуулийн гудамж, Баянзүрх дүүргийн 26-р хороо, Бага тойруугийн зүүн хойд хэсгийн явган хүний замын ажлыг хийжээ.

Төвийн зургаан дүүргийн болон гол, туслах замын засвар арчлалтын ажил арваннэгдүгээр сарын 20-н хүртэл үргэлжлэх бөгөөд урсгал засварыг өдөр тутам хийж байгаа. Тухайлбал, Сонгинохайрхан дүүрэгт 18 гудамжны 4000 ам метр, Хан-Уул дүүрэгт 26 гудамжны 1757 ам метр, Баянзүрх дүүрэгт 32 гудамжны 1100 ам метр нүхэн эвдрэлийг засварлажээ.

Categories
мэдээ нийгэм

Үхрийн арьс товруутах өвчин гарахаас урьдчилан сэргийлж ажиллана DNN.mn

Дорнод аймагт үхрийн арьс товруутах өвчин гарсан. Энэ нь Монголд анх удаа оношлогдсон өвчин бөгөөд богино хугацаанд ялаа, шумуул болон шууд хавьтлаар халдвар тархан өвчлүүлж, мах болон сүүний гарц буурах, өвчилсөн үхрийн арьсыг 100 хувь ашиглах боломжгүй болох зэрэг эдийн засгийн өндөр эрсдэл үүсгэдэг гоц халдвар өвчин юм. Голомтын бүс тэлж, Улаанбаатарт халдвар гарах эрсдэлтэй учраас вакцины захиалга хийжээ.

Иймээс Нийслэлийн Мал эмнэлгийн газрын дарга А.Нарантуяа дүүргийн удирдлагууд болон НОБГ, НМХГ-аас үүнд онцгойлон анхаарахыг хүслээ. Тэрбээр мөн вакциныг зөвхөн үхэрт тарих бөгөөд Улаанбаатарт 92 мянган үхэр байгаа мэдээллийг өгсөн юм.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн тус өвчин гарахаас урьдчилан сэргийлж, онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгов.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт шөнөдөө 17 хэм дулаан DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө шөнө Хөвсгөлийн зүүн, Булганы хойд хэсгээр усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2022 оны 07-р сарын 19-ний 20 цагаас 07-р сарын 20-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын ихэнх нутаг, төв, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч, борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор болон Монгол-Aлтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим 2-7 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 18-23 хэм, бусад нутгаар 13-18 хэм, өдөртөө Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 14-19 хэм, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөө 19-24 хэм, говь, талын нутгаар 29-34 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 15-17 хэм, өдөртөө 23-25 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 11-13 хэм, өдөртөө 23-25 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 9-11 хэм, өдөртөө 20-22 хэм дулаан байна.

2022 оны 07 дугаар сарын 21-нээс 07 дугаар сарын 25-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

21-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 22-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 23-нд төвийн аймгуудын зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 24-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 21-нд говь, хээрийн нутгаар, 22-нд говь, талын нутгаар, 23, 24-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 21-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, цаашдаа нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсэж Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Албан хэрэгт кирил болон үндэсний бичгийг хослон хэрэглэнэ DNN.mn

Албан хэрэг хөтлөлтийн нэгдсэн систем нэвтэрлээ | Peak News

Монгол хэлний тухай хуульд “Үндэсний бичгийн хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж, зохих бэлтгэл хангасны үндсэн дээр төрийн байгууллага албан хэргээ кирил болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулна” гэж заасан.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 07 дугаар тогтоолд “төрийн байгууллагын шийдвэр, албан бичгийг энэ тогтоолын 4-т заасан дүрэм, журам, заавар, стандартын дагуу хос бичгээр хөтлөх ажлыг турших” гэж заасны дагуу Стандарт, хэмжил зүйн газраас “MNS 6395:2022, Монгол бичгээр үйлдэх баримт бичгийн хэвлэмэл хуудас, түүний бүрдэлд тавих үндсэн шаардлага” стандартыг улсын хэмжээнд хэрэглэхээр хүлээн зөвшөөрч, үндэсний стандартаар шинэчлэн баталсан байдаг.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга дээрх хууль тогтоол, стандартыг үндэслэн 2022 оны 7 дугаар сарын 8-ны өдөр А/62 дугаар тушаал гарган эхний ээлжинд агентлагийн даргын тушаал болон Газрын хурлын тогтоолыг кирил болон үндэсний бичгээр хослон үйлдэхээр шийдвэрлэлээ.

Categories
мэдээ нийгэм

Биологийн олон улсын олимпиадаас Монголын баг хос хүрэл медаль хүртжээ DNN.mn

Армени улсын Ереван хотноо 2022 оны долдугаар сарын 10-18-ны өдрүүдэд Биологийн олон улсын 33 дугаар олимпиад зохион байгуулагдсан билээ.

Тус олимпиадад Монгол Улсын баг хос хүрэл медаль хүртэж, амжилттай оролцлоо.

Багийн бүрэлдэхүүнд:

  • Орчлон сургуулийн 12 дугаар ангийн сурагч Э.Тэргэл (хүрэл медаль)
  • Шинэ Монгол сургуулийн 12 дугаар ангийн сурагч Ч.Жаргалан (хүрэл медаль)
  • Шинэ Монгол ахлах сургуулийн 12 дугаар ангийн сурагч А.Номин
  • Шинэ үе сургуулийн сурагч Э.Бодьхүү оролцов.

Дасгалжуулагч багшаар Шинэ Монгол сургуулийн багш Ж.Нямдаваа, Шинэ үе сургуулийн багш Д.Чинзориг оролцжээ.

Мөн багийн ахлагчаар Улсын биологийн олимпиадын дэд хорооны нарийн бичгийн дарга, МУИС-ийн ШУС-ийн Биологийн тэнхимийн багш дэд профессор Д.Нарангарвуу, дэд ахлагч МУИС-ийн ШУС-ийн профессор Б.Болдгив явжээ. зураг

Боловсролын Ерөнхий газар
зураг