Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл болон Эгийн голын эхээс 6.4 тонн хог цэвэрлэжээ DNN.mn

Эгийн голын гүүрнээс Нуурын босго хүртэлх 9.2 километр газрыг хамруулан голын эрэг дагуух болон гол доторх хог хаягдлыг цэвэрлэж дуусгажээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт Хөвсгөл аймагт ажилласан.

Энэ үеэрээ МҮОНРТ-ийн “Ногоон шошго” нэвтрүүлгийн “Эгийн гол өтөж байна” асуудлын мөрөөр газар дээр нь очиж, ажиллан Хөвсгөл нуур, Эгийн голын сав газрын захиргаанд хуримтлагдсан хогийг цэвэрлэж дуусгах үүргийг холбогдох албаныханд өгөөд байсан юм гэж Байгаль орчим, аялал жуулчлалын яамнаас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

“Наадам экспо-2022” үзэсгэлэн-худалдаа нээгдлээ DNN.mn

Үндэсний их баяр наадмыг угтсан уламжлалт “Наадам экспо” үзэсгэлэн-худалдаа “Мишээл экспо”-д өнөөдөр нээгдлээ. Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, шинээр гарч буй ААН-ийн бүтээгэхүүнийг зах зээлд таниулан сурталчлах, иргэд наадмын бэлтгэлээ нэг дороос бүрдүүлэх зорилготой уг үзэсгэлэн-худалдаа 5 өдөр үргэлжлэх аж.

“Наадам экспо” үзэсгэлэн-худалдаагаар үндэсний хувцас, гоёл чимэглэл, мөн аяллын хэрэгсэл борлуулж, урлагийн тоглолт, залуучуудын дунд уламжлалт наадгайн тэмцээн зэрэг наадамчин олонд зориулсан олон сонирхолтой үйл ажиллагаа, хөтөлбөр бэлджээ. Тодруулбал, үзэсгэлэн-худалдааг зорьж ирсэн хүмүүс 800 жилийн өмнөх Хархорум хотоор виртуал орчинд аялах боломжийг бүрдүүлжээ. Үзэсгэлэн-худалдаагаар 50 мянган төгрөгөөс дээш хэмжээний бараа худалдан авбал сугалаанд оролцох эрхтэй, Монгол орны үзэсгэлэнт байгальд аялах азтанг тодруулах аж.

Categories
мэдээ нийгэм

400 мянган га талбайд улаан буудай тариална DNN.mn

Танзани улсын Засгийн газар үр тарианы хомсдолыг арилгах зорилгоор улаан буудай тариаланд зориулж 400 мянган га талбай олгохыг зөвшөөрсөн тухай тус улсын засгийн газрын төлөөлөгч пүрэв гарагт мэдээлжээ.

Энэ оноос эхлэн гурван жилийн хугацаанд үр тариа тариалдаг бүс нутагт шинээр 400 мянган га талбайд улаан буудай тариална гэж тус улсын Хөдөө аж ахуйн сайд Хусейн Баше сэтгүүлчдэд мэдээлсэн байна.

Түүний мэдээлснээр, Танзани улс 2021 онд 70 мянган тонн улаан буудай үйлдвэрлэсэн хэдий ч жил бүр 800 мянгаас нэг сая тонн улаан буудай импортолдог ажээ.

Хөдөө аж ахуйн сайд Х.Баше газар тариалан эрхлэгчидтэй уулзахдаа улсаас тариаланчдад 50 мянган тонн улаан буудайн үр нийлүүлэх ажлыг Хөдөө аж ахуйн яам хэрэгжүүлж байна хэмээн мэдэгдсэн тухай “CGTN” телевиз мэдээлсэн байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Б.Жавхлан: Хөгжлийн банкны зээлжих зэрэглэл тогтворжиж Евро, Самурай бондын эргэн төлөлтийн эрсдэлээс гарлаа DNN.mn

Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв.

Энэ үеэр тэрбээр “2023 оны есдүгээр сард төлөгдөх “Евро бонд”-ын 500 сая доллар болон тус оны арванхоёрдугаар сарын 25-нд төлөгдөх учиртай Засгийн газрын баталгаатай “Самурай бонд”-ын эрсдэл тодорхой хэмжээнд гарч байна. Төгрөг болон иений өнөөдрийн ханшаар “Самурай бонд”-д 700 орчим тэрбум төгрөг төлнө. Засгийн газрын баталгаатай учраас Хөгжлийн Банкны чанаргүй зээлүүдийг тухайн банкаар нь бүрэн төлүүлэх зорилгыг тавьж байна. Одоогоор 500 орчим тэрбум төгрөг төлөгдсөн байна. Үлдсэн хувь нь төлөгдөх хугацаа хүртэл жил хагасын хугацаа байна. Бид Самурай бондын эрсдэлийг бүрэн хаана, татвар төлөгчдөд санхүүгийн дарамт төсвөөр дамжиж очихгүй гэсэн үг. Ийм сайн мэдээ байна.

Дээр дурдсанчлан 500 тэрбум төгрөг төлөвлөснөөр энэ өрийг төлөх сан хуримтлагдаж байна гэсэн үг. Хуримтлагдсан хэмжээгээр гадаадын зах зээлд “Самурай бонд”-ыг худалдан авсан. Мөн бонд эзэмшиж буй хөрөнгө оруулагч нарт хандсан. Хөрөнгө оруулагчид хүсвэл хугацаанаас өмнө үүнийг буцааж дуудаж болно. Бид төлөхөд бэлэн байна гэдгээ илэрхийлсэн. Бидний тавьсан энэ саналын дагуу буцаан дуудах нэг ч хөрөнгө оруулагч гарч ирээгүй. Энэ нь Монгол Улсын Засгийн газар, өрийн бичигт гадаад хөрөнгө оруулагч нар маш итгэлтэй байна гэсэн үг. Хугацаандаа бүрэн төлөгдөнө гэдэгт итгэж байна гэдэг хариу өгсөн” гэж хэлэв.

Мөн “2018 онд УИХ-аас Засгийн газарт үүрэг чиглэл өгсөн байдаг. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн дагуу Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой төлбөр тооцоог цаад талтай хэлэлцэх журмаар харилцан суутгах үүрэг өгсөн байгаа. Миний бие 2021 оны нэгдүгээр сард томилогдмогцоо энэ үүргийг хүлээж авсан. Үүнээс хойш 49 хувийг ОХУ-ын талаас анх худалдан авсан холбогдох компанийн төлөөллүүдтэй хэд хэдэн удаа хэлэлцээр хийж, архивын материалтай танилцаж, нэлээд баримт материал цуглуулсны үндсэнд яриа хэлцэл амжилттай болсон.

Өнгөрсөн оны хоёрдугаар сард хоёр талын хэлэлцээрийг бодит байдал болгох, харилцан хамаарлаа хүлээн зөвшөөрч байна. Улмаар 2018 оноос анх гарч ирсэн харилцан суутгах таван зүйлийг хэсэгчлэн харилцан суутгал хийх хүсэлт ирүүлсэн. Үүнийг Засгийн газар хэлэлцэж, судлаад шат дараатай хэсэгчилж, харилцан суутгал хийх замаар төлбөрийг барагдуулахаар шийдэж эхэлж байна” хэмээн хэллээ.

Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул “Хөгжлийн Банкны нөхцөл байдал тун хүнд байсныг та бүхэн мэдэж байгаа. Өнгөрсөн оны сүүлээр Монгол банкнаас Хөгжлийн Банканд шалгалт хийсэн. Банкны чухал үзүүлэлт нь өөрийн хөрөнгийн хүрэлцээний харилцаа байдаг. Монгол банкнаас тавьсан шаардлагыг Хөгжлийн банкан дээр 9 хувиас дээш байх ёстой байсан. Оны эцсийн байдлаар Монгол банкны шалгалтын үр дүнд энэ хувь 1.4 хувь болж буурахаар нөхцөл байдал үүсэж байсан.

Өнгөрсөн хугацаанд чанаргүй зээлүүдийг төлүүлэх энэ арга хэмжээг авч хэрэгжүүлж, “Кью-Эс-Си” компанийн төлбөр бүрэн төлж барагдсанаар одоогийн байдлаар урьдчилсан тооцоогоор өөрийн хөрөнгийн хүрэлцээний харьцаа үзүүлэлт 13.8 хувь дээр явж байна. Энэ нь банк хэвийн үйл ажиллагаатай болох бидний зорилтод тун дөхөж байна” гэв.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулган нээлттэй горимд шилжлээ DNN.mn

УИХ-ын чуулганы хуралдаан нээлтэй горимд шилжин, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгээр үргэлжилж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх гэрчилгээг хугацаагүй олгох санал гаргажээ DNN.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Монгол Улсад “MNS 52742017” стандартын дагуу ломбардыг зохицуулж байгаа боловч хэрэгжилт хангалтгүй, барьцаалан зээлдүүлэх ажил эрхлэгчдийн нэгдсэн бүртгэлгүй, стандартын хэрэгжилтэд хяналт тавих, хариуцлага оногдуулах эрх бүхий байгууллага нь тодорхойгүй байна. Тиймээс барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааны бүртгэл, хяналт, зохицуулалтын оновчтой тогтолцоог бий болгох шаардлага тулгарчээ. Ломбардууд татвараа шударгаар төлдөггүй, олон төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг төдийгүй олсон орлого нь тодорхойгүй, холилдсон байдаг. Энэ нөхцөл нь мөнгө угаах эрсдэлт орчин болохын зэрэгцээ далд эдийн засаг үүсгэх эрсдэлийг тооцож барьцаалан зээлдүүлэх ажлын нэгдсэн бүртгэлийн сан үүсгэх шаардлагатай хэмээн төсөлд холбогдох зохицуулалтыг тусгажээ. Төслийн танилцуулгад барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэгчид буюу ломбардуудын үйл ажиллагаанд хийсэн хяналт, шалгалтаар илэрсэн зөрчлүүдийн талаар мэдээлсэн. Үүнд, ломбардууд барьцааны эд зүйлийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур (50-80 хувь) үнэлж авдаг, зээлийн хугацаа дуусмагц нэг удаа сануулах зурвас илгээдэг байна. Ингээд дараагийн өдрөөс үл маргах журмаар барьцааны эд зүйлийг худалдан борлуулж, ломбардны орлого болгох талаар гэрээнд тусгадаг аж. Мөн иргэн зээлийн гэрээний хугацаанаас өмнө эд зүйлээ авсан ч тухайн зээлийн гэрээнд заасан хоногоор хүү тооцож, төлөх талаар гэрээнд тусгадаг байна. Хяналт, шалгалтад хамрагдсан барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэгчдийн 63.3 хувь нь дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдааны хэлтсээс олгосон батламжтай байсан бол 36.7 хувь нь зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж байжээ. Эдгээр нь иргэнд 7-30 хоногийн хугацаанд 3.5-8 хувийн хүүтэй зээл олгож, зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5-1 хувийн алданги, торгууль тооцож авахаар гэрээндээ тусгасан байдаг зэрэг нийтлэг зөрчил илэрсэн байна.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос хуулийн төсөлтэй холбогдуулан 40 гаруй зарчмын зөрүүтэй санал гаргажээ. Тухайлбал, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчийн бүртгэлийг 5 жилийн хугацаатай олгож, шаардлага ханган ажиллаж байвал цаашид сунгуулах боломжтой гэсэн төслийн зохицуулалтыг өөрчилж, гэрчилгээг хугацаагүй олгох санал гаргасан байна. Мөн мөнгөн зээлийн зуучлагчтай холбоотой зохицуулалт, төлбөрийн чадвараас хэтэрсэн зээл олгох зохицуулалтыг хасах, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгч нь гэмт хэргийн улмаас алдагдсан эд зүйлсийг барьцаанд тавихаар ирснийг Цагдаагийн байгууллагын цахим сантай холбогдсон мэдээллийн сангаасаа мэдэх боломжтой байхаар өөрчлөх санал гаргажээ. Түүнчлэн мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлийн бүрэлдэхүүнд тухайн төрлийн бизнес эрхлэгчдийн төлөөллийг нэмж оруулах, энэ төрлийн бизнес эрхлэгчдэд аль болох хүндрэл, дарамт учруулахгүй байх үүднээс төслийн зарим зүйл, заалтыг төслөөс хасах санал гаргасан байна. Чуулганаар санал тус бүрээр санал хурааж эхэллээ

Categories
мэдээ эдийн-засаг

Төсвийн тэнцэл 2.9 их наяд төгрөгийн алдагдалтай гарчээ DNN.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж байна.

Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн танилцуулгад улсын төсвийн 33 ерөнхийлөн захирагч болон нийслэл, дүүргүүд, 21 аймгийн 4 674 төсөвт байгууллагууд, Ирээдүйн өв сан, Тогтворжуулалтын сан, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангуудын төсвийн гүйцэтгэл хамрагдсан болно.

Төсөв, эдийн засгийн голлох үзүүлэлтүүд 2021 онд:

-Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 2021 онд 14.3 их наял төгрөгт хүрч, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 2.9 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан байна.

– Төсвийн тогтворжуулалтын санд 627.9 тэрбум, Ирээдүйн өв санд 967 тэрбум төгрөгийн орлого төвлөрсөн байна.

– КОВИД-19-ын цар тахлын нөхцөл байдал 2021 онд хүнд хэвээр үргэлжилсэн хэдий ч бэлэн байдлын зэргийг үе шаттай бууруулж, Монгол Улсын Засгийн газрын зүгээс иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах чиглэлээр бодлого хэрэгжүүлж, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г батлан, хэрэгжүүлсний үр дүнд эдийн засгийн өсөлт 2020 онынхоос 6 нэгж пунктээр өсөж 1.4 хувь хүрсэн.

– Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан өрийн зохицуулалтын хүрээнд Засгийн газрын гадаад үнэт цаасыг дахин санхүүжүүлэх зорилгоор “Сенчири” бондыг арилжаалж, Чингис болон Гэрэгэ бондын зарим хэсэг болох нийт 944.5 сая ам.доллар буюу 2.6 их наяд төгрөгийн үндсэн төлбөрийг хугацаанаас өмнө төлж барагдуулсан.

– Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2021 онд 16.1 тэрбум ам.доллар болж, өмнөх онынхоос 25.1 хувиар өссөн бол гадаад худалдааны тэнцэл 2.4 тэрбум ам.долларын ашигтай гарч өмнөх оноос 5.1 хувиар өссөн байна.

Үндэсний аудитын газраас Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн шаардлагыг биелүүлсэн хэмээн үзсэнийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат танилцууллаа. Гэхдээ улсын төсвийн хөрөнгө оруулалтын төсөвт өртөг нэмэгдсэн, хэрэгжилт удааширсан зэрэг дутагдал байгааг онцолсон юм. Улмаар төсвийн ерөнхийлөн захирагчдийн тайланд хийсэн аудитаар зөрчилгүй 43, хязгаарлалттай 14 дүгнэлт гарсан байна. Тус аудитаар дамжуулан зээлдүүлсэн зээлийн хугацаа хэтэрсэн, эргэн төлөлт зогссон, эзэн холбогдогч тодорхойгүй 533.9 тэрбум төгрөгийн авлагыг барагдуулаагүй, дамжуулан зээлдүүлсэн зээлийн 234.8 тэрбум төгрөгийн хүүгийн авлагыг дутуу тайлагнасан, Хөгжлийн банкны зээлийн 56 хувь буюу 1.7 их наяд төгрөгийн зээл чанаргүй зээлийн ангилалд орсон зэрэг зөрчил илэрчээ. Түүнчлэн төсөв, санхүүгийн анхан болон дунд шатны хяналтын үйл ажиллагаа төлөвшөөгүй, хангалт сул байгаа тул дотоод аудитын тогтолцоог хуульчлах, төсвийн ерөнхийлөн захирагч нар өгсөн дүгнэлт, зөвлөмжийг УИХ-ын байнгын хороодоор хэлэлцэн дүгнэх нь шат шатанд сайжрах боломжтой хэмээн аудитын байгууллага үзжээ. Улмаар аудитын байгууллагаас УИХ-д 7 асуудал толилуулж, Ерөнхий сайдад 15, Сангийн сайдад 13, Эдийн засгийн хөгжлийн болон БХБ-ын сайдад тус бүр 1, төсвийн ерөнхийлөн захирагч нарт 5 зөвлөмж хүргүүлснийг Ерөнхий аудитор Д.Занданбат танилцуулгадаа онцолсон юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын 30 орчим гишүүн асуулт асууж байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-шинэ-оцлох

АНУ-ын Сангийн яамнаас авлигатай тэмцэхэд туслах сургалт зохион байгууллаа DNN.mn

Улаанбаатар хот – АНУ-ын Сангийн яамны Техникийн туслалцааны газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх зөвлөхүүд Монголбанкны Санхүүгийн мэдээллийн алба, Татварын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газрын шинжээч, мөрдөн байцаагч нарт шүүхийн шижилгээний нягтлан бодох бүртгэл болон шууд бус нотлох аргуудын талаар цуврал сургалтыг зургадугаар сарын 21-нээс 28-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Эх сурвалж тодорхойгүй хөрөнгө болон хууль бус байж болзошгүй эх үүсвэрийг илрүүлэн шалгах арга зам, ур чадварыг дээшлүүлэх уг сургалт нь авлига, мөнгө угаах, татвараас зайлсхийх гэмт хэргүүдтэй тэмцэх Монгол Улсын үйл хэрэгт туслах зорилготой юм.

Categories
мэдээ нийгэм

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун талд энэ онд багтан 700 автомашины зогсоол барихаар болжээ DNN.mn

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн анхны төлөвлөлтийн дагуу баруун талд нь буюу Маршал таун хотхон талд автомашины зогсоол хийхээр болжээ.

Энэ тухай Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн цахим хуудсаар мэдэгдсэн бөгөөд шинээр байгуулагдах зогсоол нь 700 гаруй машины багтаамжтай байх юм.

Зогсоолыг 2022 оны гуравдугаар улиралд багтан хийхээр төлөвлөжээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Талийгаач цэргийн авга ах н.Мөнхбилгүүн: Шүүх эмнэлгийн дүгнэлт албан ёсоор гараагүй байхад гадны ямар ч нөлөөгүй гээд байх юм DNN.mn

Дотоодын цэргийн 05 дугаар ангийн алба хаагч Н 2022 оны зургадугаар сарын 17-ны өдөр нас барсан хэрэг гарсан билээ. Тэгвэл урьдчилсан байдлаар тухайн цэргийн ходоод нь задарсны улмаас нас барсан гэх дүгнэлт гараад байгаа юм. Энэ талаар талийгаач цэргийн авга ах н.Мөнхбилгүүнээс тодрууллаа.


-Шүүхийн шинжилгээний хариу гарсан уу?

-Гараагүй байгаа. Яаралтайгаар 14 хоног гэсэн. Би нэг зүйлийг гайхаж байгаа нь шүүх эмнэлгийн дүгнэлт албан ёсоор бидэнд ирээгүй байхад гадны ямар ч нөлөөгүй гэсэн дүгнэлтийг цэрэг, цагдаа, бүр Хууль зүй, дотоод хэргийн сайд нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр яриад сууж байх юм.

-Хүүгийн ар гэр, ээж аавынх нь биеийн байдал, сэтгэл санаа нь хэр байгаа вэ?

-Ер нь бол маш хэцүү байна. Зүв зүгээр цэрэгт явсан хүү нь цогцос болчихоод байхад ямар л эцэг эхийн сэтгэл санаа тогтвортой байх вэ дээ. Цэргийн бүх шалгалт үзүүлэлтүүдэд нь тэнцээд явсан хүүхэд шүү дээ.

-Цэргийн ангиас та бүхэнтэй холбоотой байгаа юу?

-Холбоотой байгаа. Одоохондоо ямар нэгэн шийдтэй хариу байхгүй. Хөөцөлдөж байгаа л гээд байна. Цэргийн ангиас нь ажил явдалд нь тусална, гурван жилийн тэтгэмж авч өгнө ч гэнэ үү юм яриад байна лээ. Тэр тэтгэмжийг нь аваад миний дүү босоод ирэх үү. Эрүүл саруул хүүхдээ алдсан хүмүүст энэ чинь хүнд тусна шүү дээ.

-Хагалгаа хийсэн эмчээс нь ходоод нь яагаад задарсан тухай асуусан уу?

-Хагалгааны эмч бидэнд ходоодыг нь уутанд хийгээд харуулсан. Тэр эмч нар “Бид хуруу хэмжээтэй л цоорсон байх гэж бодтол тэр чигтээ шахуу задарсан байна” гээд халаглаж байна лээ. “Арван жил хагалгаа хийхдээ ийм зүйл огт хараагүй” гэж хэлсэн. Түүнийг нь бид бичлэг хийгээд авчихсан байгаа.

-Цэргийн анги болон ХЗДХ-ийн сайд мэдэгдэл хийсэн шүү дээ. Эдгээр мэдэгдлүүдтэй та бүхэн санал нийлж байгаа юу?

-Ер нь гадны нөлөөтэй л гэж бодож байгаа. Эрүүл саруул хүүхэд байсан шүү дээ.

-Та бүхнийг Тангаргийн баяраар нь очиход талийгаач ямар нэгэн байдлаар дарамт шахалт байдаг талаар хэлсэн үү?

-Зодоон нүдээн, янз бүрийн асуудал байхгүй л гэж байсан. Тэгээд Тангаргийн баярын дөнгөж дараахан л энэ асуудал болсон шүү дээ.

-Цэргийн ангиас гадны нөлөөгүй л гээд байгаа шүү дээ?

-Тэгээд л байгаа. Гэхдээ бид санал нийлэхгүй байна.

-Дотоодын цэргийн 05 дугаар анги цагдаа, цэргийнхнийг бэлтгэдэг анги юм байна лээ. Тэгэхээр цагдаа, шүүхэд нөлөөлж хэргийг нуун далдлах магадлалтай юу?

-Харин тийм байдалтай байж магадгүй гэж бид хардаад байгаа. Маш их гомдолтой байна.

-Байлдагчийн байсан өрөөний камер нь эвдэрсэн байсан гэсэн үү?

-Камерын бичлэгт ямар нэгэн зүйл ажиглагдаагүй. Цагдаагаас камерын бичлэг шүүж үзэхэд ямар нэг зүйл илрээгүй гэж байна лээ. Харин бид бол камерын бичлэгт итгэхгүй байна. Камер байгааг мэдсээр байж хэн л камерын өмнө ярга үйлдэх вэ дээ. Хэрэв дэглэсэн бол далд л аваачиж дэглэнэ шүү дээ.

-Эмнэлэгт та бүхнийг очиж дүүгээ харахад ямар нэгэн ил харагдах шарх байсан уу?

-Амьсгал хураахынх нь өмнөхөн бид орсон. Мэдээж ил шарх сорви байна уу хэмээн ажигласан ч ил харагдах хөхөрч улайсан зүйл байгаагүй. Гарынх нь шуун дээр маажсан юм уу гэмээр шарх байсан. Хэвлийнд мэс засал хийсэн учраас боолтын цаанаас юм харагдаагүй.