Categories
мэдээ цаг-үе

НМХГ: Наадмын үеэр 243 улсын байцаагч хяналт, шалгалт хийж ажиллана DNN.mn

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас наадмын өдрүүдэд 243 байцаагч улсын хэмжээнд ажиллахаар болжээ. Тодруулбал, баяр наадмын өдрүүдэд, давхардсан тоогоор 243 улсын /ахлах/ байцаагч, албан хаагчид хяналт, шалгалт тавьж ажиллана.

Мөн баяр наадмын бэлтгэл ажлыг хангах хүрээнд Төв Цэнгэлдэх, Хүй долоо худагт байрлах худгын ундны усны чанар, аюулгүй байдалд шинжилгээтэй хяналт хийж, худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгогдож мандат авсан аж ахуйн нэгжүүдэд энэ сарын 7-ны өдөр сургалт зохион байгуулах аж.

Үүнээс гадна эрүүл ахуйн нөхцөл, шаардлагын талаар зөвлөгөө өгч, НМХГ-аас худалдаа, үйлчилгээнд анхаарах болон хориглосон асуудлыг нэг бүрчлэн тусгасан эрүүл ахуйн нөхцөл, шаардлагын талаар хэвлэмэл зөвлөмж тараах гэнэ. Харин Төв Цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худагт явуулын болон түр лабораторит зарим нэрийн хүнсний бүтээгдэхүүн, ундны усанд итгэмжлэлийн хүрээндээ химийн зарим үзүүлэлтүүдийг газар дээр нь шинжилгээ хийхээр бэлтгэжээ.

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр 7 дүүрэгт дархлаажуулалтын 14 цэг ажиллана DNN.mn

Өнөөдөр/2022.07.02/ Улаанбаатар хотод коронавирусийн эсрэг вакцины суурин 14 цэг, түр нэг цэгт 15 багийн 50 эмч, ажилтан ажиллана.

Өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой.

Дархлаажуулалтын цэгүүд 10:00-15:00 цаг хүртэл ажиллана.

Цэгүүдийн хаяг:

1
2
3

4
Зураг

5
Зураг

6
Зураг

7

Categories
гадаад мэдээ цаг-үе

ДЭМБ: Европт сармагчны цэцэг өвчний халдвар 3 дахин нэмэгдлээ DNN.mn

Сүүлийн хоёр долоо хоногт Европт дэгдсэн сармагчны цэцэг өвчний халдвар гурав дахин нэмэгдсэн хэмээн ДЭМБ-ын Европыг хариуцсан захирал Ханс Клюге мэдэгдлээ. Энэ талаар “Ассошиэйтед Пресс” /Associated Press/ бичжээ.

Ханс Клюге Европын улс орнуудыг эл өвчний эсрэг тэмцэхийн тулд илүү их арга хэмжээ авахыг уриаллаа. АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв /CDC/-ийн мэдээлснээр, дэлхийн 51 оронд сармагчны цэцэг өвчний 5,000 гаруй тохиолдол бүртгэгдээд байна.

Ханс Клюгегийн хэлснээр, Европт халдвар авсан хүмүүсийн тоо нийт хүн амын 90 орчим хувийг эзэлж байгаа бол сармагчны цэцэг өвчин Европын 31 улс оронд бүртгэгдсэн. Мөн нийт тохиолдлын 99 хувь нь эрэгтэйчүүд байгааг нэмж онцлов.

Сармагчны цэцэг өвчин нь салхин цэцэг өвчинтэй ижил төрлийн халдварт өвчин ба өвчний вирусийг анх 1950-иад онд илрүүлсэн ба Африк тивийн хүмүүст голчлон халдварладаг гэж үздэг.

Халдварын эхний шинж тэмдгүүд нь халуурах, толгой өвдөх, булчин болон ууц нуруугаар өвдөх, тунгалагийн булчирхай /зангилаа/ хавдах, жихүүдэс мэдрэх, ядарч сульдах зэрэг болно. Мөн тууралтаар илрэх ба ихэвчлэн нүүрэн дээр, дараа нь биеийн бусад хэсэгт тархдаг.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

М.Отгонтуяа: Бага үдийн нар хамгийн хортой DNN.mn

Ойрын өдрүүдэд хэт халах талаар Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс сэрэмжлүүлж байна. Үүнтэй холбогдуулан наршилт гэж юу болох, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн Дотор, мэдрэлийн тасгийн эрхлэгч М.Отгонтуяагаас тодрууллаа.


-Хэдэн цагийн нар хамгийн хортой, нарших эрсдэл ихтэй байдаг бол?

-Бага үд буюу өдрийн 11 цагаас хойших нар хамгийн хортой, нарших эрсдэл илүүтэй. Ер нь наршилт гэж агаарын температурын нөлөөгөөр хүний биеийн дулаан нэмэгдэхийг хэлдэг. Иймд наранд удаан байхаас гадна хэт бүгчим газар, тухайлбал, машин дотор хүүхдээ унтуулах зэрэг нь нарших аюул дагуулдгийг анхаарах хэрэгтэй.

-Наршсан үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

-Наршихад дотор муухай оргих, огиулах, бөөлжих, нүд харанхуйлах, толгой өвдөх, толгой эргэх, хэвлийгээр өвдөх, суулгах, халуурах, бие нозойрох зэрэг шинж тэмдэг илэрнэ.

-Энэ өвчинд ямар насныхан илүү өртөмтгий вэ?

-Ямар ч насны хүн наршиж болно. Гэхдээ бага насны хүүхэд, ахмад настан, гадаа удаан хугацаагаар ажиллагсад, жирэмсэн эмэгтэйчүүд, цусны даралт ихэсдэг, чихрийн шижинтэй, архаг хууч өвчтэй хүмүүс илүү ихээр өртдөг.

-Наршихаас урьдчилан сэргийлэх ямар арга байдаг вэ?

-Онцын шаардлагагүй бол хэт халуунд гадуур наранд аль болох бага явбал зохино. Мөн нарны шил, малгай зэргийг тогтмол хэрэглэж хэвшвэл зүгээр. Үүнээс гадна гар, хөл, хүзүү зэргийг наранд аль болох ил гаргахгүй байх нь чухал. Учир нь зөвхөн толгойноос халснаар наршдаггүй. Нарны тусгалыг шууд хүлээж авч байгаа биеийн бусад хэсгүүдээр ч наршиж болно. Тиймээс хэт халуунд майк, богино ханцуйтай цамц бус, урт ханцуйтай нимгэн цамц өмсөх нь наршихаас илүүтэй урьдчилан сэргийлдэг юм. Наранд удаан хугацаанд байх шаардлага гарвал аль болох битүү хувцас өмсөөд толгойгоо ойр ойрхон норгох юмуу, нойтон алчуур, малгай хэрэглэх шаардлагатай. Нярай хүүхдийг гадаа салхилуулахдаа сүүдрэвчинд, чийглэг сэрүүн нөхцөлд байлгахыг мөн анхаарах хэрэгтэй. Элсэн шарлага, массажийг хэт халах үеийн нарнаас өмнө 9:00-11:00 цагт, мөн 16:00 цагаас хойш нойтон малгай өмсөж хийх нь зүйтэй. Түүнчлэн орчноо чийгшүүлэх шаардлагатай.

-Нэгэнт наршсан хүнд анхны ямар тусламж үзүүлж болох талаар зөвлөнө үү.

-Наршсан хүнийг сэрүүн газар оруулаад хувцсыг нь тайлж нэн ялангуяа суга, цавь, гүрээний артери гэх мэт том том судастай хэсэгт хүйтэн жин тавих хэрэгтэй. Мөн шингэн зүйл уулгана. Насанд хүрсэн хүнд 30 минут тутам 200 мл шингэн уулгах шаардлагатай. Мэдээж хэт хүйтэн ундаа, жүүс, хоолой өвтгөх эрсдэлтэй тул уулгаж болохгүй. Түүнчлэн хөлдөөсөн зайрмаг идэхээс татгалзах хэрэгтэй.

-Наршилтаас болж ямар эрсдэл гарах аюултай вэ?

-Цусны даралт ихсэх, харвалт өгөх эрсдэлтэй. Мөн гэдэсний хямрал үүсч болзошгүй.

-Монголчууд наршсан тохиолдолд наранд бүлээсгэсэн ус өгвөл зүгээр болдог гэдэг. Энэ нь зөв эмчилгээ мөн үү?

-Зөвхөн буцалсан ус бүлээсгэж өгөхөөс гадна шингэнийг аль болох олон хэлбэрээр, жишээ нь, хөргөсөн буцалсан, ширгээсэн ус, хярам, цай, жимсний шүүс зэргийг уулгах хэрэгтэй.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Э.Болортулга: МСНЭ-ийн их хуралд 315 төлөөлөгч оролцоно DNN.mn

МСНЭ-ийн Гүйцэтгэх захирал Э.Болортулгатай ярилцлаа.


-Тун удахгүй болох МСНЭ-ийн их хурлын талаар ярилцлагаа эхэлье?

-МСНЭ бол сэтгүүл зүйн салбарт үйл ажиллагаа явуулдаг, гишүүддээ үйлчилдэг, тэдний мэргэжлийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэгтэй байгууллага. 71 жилийн түүхтэй. Дөрвөн жил тутамдаа их хурлаа хийж, удирдлага бүтцээ сольдог уламжлалтай. Миний бие 2018 оны их хурлаар Гүйцэтгэх захирлын албанд томилогдоод өнөөдрийг хүртэл ажиллаж байна.

Хурал энэ сарын 6-нд товлогдоод байна. Их хурлаар байгууллагын үйл ажиллагаа, хийж хэрэгжүүлсэн ажил, алдаа оноогоо ярилцана. Мэдээж нэг дор 3000, 4000 хүнийг хуралдуулах боломжгүй. Тиймээс төлөөллийн ардчиллын зарчмаар гишүүдээсээ наймаас нэг хүн оролцох байдлаар их хурлын төлөөлөгчид сонгогддог. Их хурлын төлөөлөгчид ерөнхийлөгч, бага хурлын гишүүдийг сонгоно. Бага хурлаас Удирдах зөвлөлөө болон дэд ерөнхийлөгч нараа сонгодог дүрэмтэй. Энд хүн бүхэн оролцох боломжгүй. Харин төлөөлж байгаа хүндээ үгээ дайж, үзэл бодлоо илэрхийлэх бүрэн боломжтой.

Нөгөө талаас манай салбарынхан үг, үзэл бодлоо хаана ч, хэзээ ч илэрхийлдэг. Түүнийг нь МСНЭ хааж, боох эрхгүй. Харин бид сэтгүүлчдийн эрх зүйн болон эрх ашгийн зөрчил үүссэн тохиолдолд мэдэгдэл гаргах, хэвлэлийн бага хурал хийх, хуульчаар хангах, тэмцэх зэрэг байдлаар үйл ажиллагаа явуулдаг.

Нэмж хэлэхэд, МСНЭ хаалттай хуралдаад, хаалттай үйл ажиллагаа явуулдаг гэж зарим маань харддаг. Нэгд, энэ бол дотоод үйл ажиллагааны сонгууль хийх гэж байгаа учраас олон нийтэд нээлттэй байх шаардлагагүй. Хэвлэлийнхэн маань төлөөлж байгаа хүнээсээ бүх мэдээллээ авах боломжтой. Бид үйл ажиллагааны хувьд ковидын үед ч гэсэн үргэлж нээлттэй байхыг хичээж ирсэн. Бүх мэдээлэл маань ил тод. Дүрэм нь тодорхой, цахим хуудаст үйл ажиллагааны мэдээллүүд байнга тавигдаж байна. Хаяг, утасны дугаар бүх зүйл ил тод бий. Хэн нь ч явж ирээд үзэл бодлоо илэрхийлж болно, шүүмжилж ч болно. Нээлттэй.

Түүнээс гадна энэ байгууллага маань гишүүдийн татвар, хандив, тодорхой хэмжээний төсөл хөтөлбөрөөс л санхүүждэг. Ямар нэгэн нам эсвэл, ТББ, гадны донор байгууллагатай хамтрах боломжгүй гэдгийг хэлэх ёстой болов уу.

-Их хуралд хэчнээн төлөөлөгч оролцох вэ?

-Удирдах зөвлөлөөс 315 оролцох квотыг баталсан. Үүнээс сонин 50, сайт 60, телевиз /МҮОНТВ орсон/ 70, радио /МҮОНР орсон/ 30, сургалт судалгаа 20, ахмад 30, орон нутгийн хэвлэл 55 хүн оролцоно.

Сонин, сэтгүүл гэхэд сонины мэргэжлийн төв гэж бий. Манай дүрэм дээр ч байдаг. Тэр төвөөс бага хуралд ес, удирдах зөвлөлд хоёр хүн байдаг. Бүх сонин хэвлэл тэнд хамаарч, тэндээсээ мандат аван их хуралдаа орж ирсэн уламжлалтай. Мэдээж татвараа төлдөг, үйл ажиллагаанд оролцдог, МСНЭ-ийн дүрмийг хүлээн зөвшөөрдөг байгууллагад мандат тэгш хуваарилах зарчимтай. Тухайн байгууллага хэдэн ч хүнтэй байж болно. Өөрсдөө хэнийгээ явуулахаа сэтгүүлчид өөрсдөө шийднэ.

-МСНЭ-ийн ерөнхийлөгчийн сунгаа явагдаж байгаа. Хэчнээн хүн нэр дэвшээд байна вэ?

-Үе үеийн МСНЭ-ийн ерөнхийлөгчид Их хурлаасаа сонгогдож ирсэн. Энэ удаад ч тэр. Жил жилийн сонгууль хэл амтай, шуугиантай болдог. Тэр жишиг ч энэ жил ч давтагдаж байх шиг байна.

Одоогийн байдлаар МСНЭ-ийн ерөнхийлөгчид нэр дэвшихээ албан ёсоор мэдэгдсэн гурван хүн байгаа. Тодруулбал, УИХ-ын парламентын Сурталчилгааны төвийн дарга Л.Нинжжамц, NTV телевизийн ахлах редактор М.Батхишиг, ТВ-5 телевизийн продюсер Ө.Отгонбаатар нар өрсөлдөхөө мэдэгдээд байна.

Сэтгүүлчдийн эвлэлийн дүрмээр нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө ийм хугацаанд ингэж зарлана гэсэн тодорхой хугацаа байдаггүй. Хамгийн гол зарчим, шалгуур үзүүлэлт бол ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгч, удирдах зөвлөлийн гишүүд нь улс төрийн намын харьяалалгүй байна гэж хатуу заасан. Энэ бол дархлаа гэсэн үг.

-МСНЭ өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийсэн үйл ажиллагаанаас та юуг онцлох вэ?

-71 жилийн түүхтэй гэдгээрээ МСНЭ-ийн уламжлал болсон үйл ажиллагаанууд байдаг. Манай баг түүнийг таслахгүй үргэлжлүүлэн явж ирсэн. Жил бүрийн тавдугаар сарын 3-нд тухайн үеийн нийслэлийн Засаг дарга хэн байхаас үл хамаарч НЗДТГ-тай хамтран Хараат бус сэтгүүл зүйн үндэсний форумыг зохион байгуулж ирсэн. Энэ жил найм дахь удаа амжилттай зохион байгууллаа.

Мөн энэ хугацаанд Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль, Ил тод байдлын тухай хууль зэрэг хууль эрх зүйн чиглэлээр нэлээд урагштай хэлэлцүүлгүүд өрнөсөн. Гэвч ковидын үе таарч, жаахан саарлаа. Хуулийн төслүүдийн боловсруулалт саяхнаас идэвхжиж байна. 2018 оноос орон нутгийн хэвлэл мэдээллийн форумыг зохион байгуулж эхэллээ.

Энэ дөрвөн жилд гадаад харилцаа маань нэлээд тэлж, тогтворжуулж чадлаа. “Медиа тур” төслийг санаачлан хэрэгжүүллээ. Солонгос-Монгол-Орос гурван улсын хамтын ажиллагааны хүрээнд ээлжлэн хоёр талын форумыг хийсэн. Ингэснээр сэтгүүлчдээ сургах, чадавхжуулах чиглэлийг түлхүү барилаа. Мэргэшсэн сэтгүүлч бэлдэх үндэсний хөтөлбөрийг санаачлан хоёр жил зохион байгууллаа.

Бас нэг онцлог ажил бол манайх дэргэдээ мэргэшсэн хуульчтай болсон. Хэвлэл мэдээллийнхнээ хуульч, өмгөөлөгчөөр хангаж, шаардлагатай үед хууль эрх зүйн туслалцаа үзүүлж ирэв. Одоогоор давхардсан тоогоор 50 орчим хэрэг дээр ажилласан байна. 10 орчим сэтгүүлч хариуцагч болж оролцсон шүүх хурлуудаас олонх нь хэрэгсэхгүй болж, зарим нь шүүхийн шатанд үргэлжилж байна.

Categories
зурхай мэдээ цаг-үе

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, малтай баялаг төгс болно DNN.mn

Аргын тооллын долдугаар сарын 2, Санчир гариг. Билгийн тооллын 3, Үнэг одтой, улаан луу өдөр. Өдрийн наран 4:58 цагт мандан, 20:55 цагт жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, эрдэнийг гадагш өгөхөд муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, малтай баялаг төгс болно.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 31-33 хэм, оройдоо дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, маргааш оройдоо дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 16-18 градус, өдөртөө 31-33 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 градус, говийн бүс нутаг, Дарьгангын тал нутгаар 19-24 градус, бусад нутгаар 13-18 градус, өдөртөө Дархадын хотгор болон Алтай, Хангайн уулархаг нутгаар 18-23 градус, Их нууруудын хотгор болон Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр 23-28 градус, говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Дарьгангын тал нутгаар 33-38 градус, бусад нутгаар 28-33 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 31-33 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 28-30 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх өдөрлөг маргааш болно DNN.mn

Онцгой байдлын ерөнхий газраас “Үер, уснаас үрсээ хамгаалъя” аяны хүрээнд “Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх өдөрлөг”-ийг маргааш буюу долоодугаар сарын 2-ны 10:00-17:30 цагийн хооронд Налайх дүүргийн Тэрэлжийн гүүр, Мойлтын тохойд зохион зохион байгуулах гэж байна.

Өдөрлөгийн үеэр агаараас болон уснаас аврах ажиллагааны үзүүлбэр, усанд осолдох үеийн анхны тусламж сургалт болон урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг хүргэнэ.

Иймд иргэд та бүхнийг өргөнөөр оролцож, болзошгүй эрсдэлээс өөрийгөө болоод үр хүүхэд, хайртай бүхнээ хамгаалах мэдлэг, дадал эзэмшихийг уриалж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Монголын бизнесийн зөвлөлийн уулзалт боллоо DNN.mn

УУХҮ-ийн сайд Г.Ёндон бизнесийн салбарын томоохон аж ахуйн нэгжүүдээс бүрдсэн Монголын Бизнесийн Зөвлөлийн ээлжит уулзалтад оролцож, Канад Улсын Торонто хотноо зохион байгуулагдсан Олон улсын уул уурхайн чуулга уулзалт (PDAC-2022)-д монголын төлөөлөгчид 25 дахь удаагаа 6 дугаар сард оролцсон тухай, уул уурхайн салбарт цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, төслүүдийн талаар мэдээлэл өгч, санал солилцлоо.

Цахилгаан автомашин, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл, хотжилт, ханган нийлүүлэлтийн эх үүсвэрийг төрөлжүүлэх улс орнуудын сонирхлын улмаас металл ашигт малтмалын эрэлт, хэрэгцээ улам бүр нэмэгдэх хандлагатай байгаа үед геологи, уул уурхайн салбарт улс орнууд хамтран ажиллах сонирхол их байна. Дэлхийн эдийн засгийн хөгжилд критикал ашигт малтмалын найдвартай ханган нийлүүлэгч улс орнуудын үүрэг цаашдаа улам бүр нэмэгдэж, онцгой байр суурь, ач холбогдолтой байх нь Канад Улсад хийсэн уулзалт, арга хэмжээний үеэр харагдаж байсныг сайд Г.Ёндон онцолсон.

Удахгүй ашиглалтад орох төмөр зам уул уурхайн бүтээгдэхүүний экспортод эерэг нөлөө үзүүлнэ, цаашлаад ус, эрчим хүчний хангамжийн төслүүд хэрэгжсэнээр нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл хөгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа талаар Эрдэнэс Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг дурдсан. Томоохон ашигт малтмалын ордыг нээн илрүүлснээс хойш тогтвортой үйлдвэрлэл эхлэх хүртэл хугацаа шаарддаг тул эдийн засгийн өсөлтийн дараагийн үе шатыг дэмжих үүднээс геологи хайгуулын ажлыг эрчимжүүлэх нь чухал болохыг Энержи Ресурс ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл онцлов.

Уулзалтаар ашигт малтмалын нөөцтэй гэгддэг улс орнууд хөрөнгө оруулалт татахаар хүчтэй өрсөлдөж байгаа өнөө үед бид хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлж, хөрөнгө оруулагчидтай харилцан ашигтай хамтран ажиллах нь чухал болохыг оролцогчид дурдаж байлаа.

УУХҮ-ийн сайд Г.Ёндон тэргүүтэй төлөөлөгчид 2022 оны 6 дугаар сард Канад Улсад ажиллах үеэр Mongolia@PDAC-2022 бизнес форум зохион байгуулж, Канад Улсын Байгалийн баялгийн сайд, Ресурс Кэбэк, Торонтогийн Хөрөнгийн бирж, Канадын ойжуулалтын групп, Канадын Экспортыг дэмжих байгууллага, Канадын Байгалийн баялгийн сайдын Парламентын нарийн бичгийн дарга зэрэг төлөөлөгчидтэй уулзаж, цаашид хамтран ажиллах талаар санал солилцсон юм.

Categories
мэдээ нийгэм

Баяр наадмын үеэр 243 улсын байцаагч хяналт шалгалт хийнэ DNN.mn

Тулгар төр байгуулагдсаны 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадам, Налайх, Багануур дүүргийн баяр наадмын үеэр тус тус худалдаа, үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагаанд НМХГ-аас давхардсан тоогоор нийт 243 улсын /ахлах/ байцаагч, албан хаагчид хяналт, шалгалт тавьж ажиллах бөгөөд баярын болон үргэлжилсэн амралтын нийт 9 хоногийн хугацаанд болзошгүй хоолны хордлогот халдвар, барилга, дэд бүтэц, хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой шуурхай мэдээллийн дагуу ажиллах улсын /ахлах/ байцаагчдын ажиллах хуваарийг батлаж, Төв болон Налайх, Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсүүдийн ажлын байранд 24 цагаар Шуурхай алба, ерөнхий болон хариуцлагатай жижүүр, Шуурхай албаны жижүүр ажиллана.
НМХГ-ын даргын баталсан төлөвлөгөөний дагуу Баяр наадмын бэлтгэл ажлыг хангах хүрээнд Төв Цэнгэлдэх, Хүй долоо худагт байрлах худгын ундны усны чанар, аюулгүй байдалд шинжилгээтэй хяналт хийж, худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгогдож мандат авсан аж ахуйн нэгжүүдэд дүүргийн Засаг даргын Тамгийн газрын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэстэй хамтран 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр сургалт зохион байгуулж анхаарах болон тавигдах эрүүл ахуйн нөхцөл, шаардлагын талаар зөвлөгөө өгч, НМХГ-аас худалдаа, үйлчилгээнд анхаарах болон хориглосон асуудлыг нэг бүрчлэн тусгасан эрүүл ахуйн нөхцөл, шаардлагын талаар хэвлэмэл “Зөвлөмж” тарааж ажиллана.
Төв Цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худагт явуулын болон түр лабораторит зарим нэрийн хүнсний бүтээгдэхүүн, ундны усанд итгэмжлэлийн хүрээндээ химийн зарим үзүүлэлтүүдийг газар дээр нь шинжилгээ хийхээр бэлтгэсэн.
Иргэдэдээ анхааруулахад баяр наадмын үеэр зөвшөөрөлгүйгээр худалдаа, үйлчилгээ эрхлэхийг хориглох бөгөөд наадамчин та бүхэн зөвшөөрөлтэй байршилд, зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхэлж буй газраар үйлчлүүлж, өөрийн болон гэр бүлээ хоол хүнсээр дамжих хордлогот халдвар болон халдварт өвчинд өртөх эрсдэлээс сэргийлэхийг Мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвлөж байна.