Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

ЗГ: Баяр наадмыг долдугаар сарын 10, 11-нд орон даяар зохион байгуулна DNN.mn

Баяр наадам зохион байгуулах хорооны дарга Шадар сайд С.Амарсайхан баяр наадмын талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр, Засгийн газрын хуралдаанаар баяр наадам тэмдэглэх зарим асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Баяр наадам долоодугаар сарын 10, 11-нд орон даяар зохион байгуулагдана. Тэгш ой тохиож буй таван аймаг долоодугаар сарын 29-ний дотор наадмаа хийнэ.

Төрийн ёслол хүндэтгэлийн концертыг өмнө нь Соёлын төв өргөөнд зохион байгуулдаг байсан бол энэ жил Төв талбайд зохион байгуулна. Хүй долоон худагт Улаанбаатарын үдэш цэнгүүн болно. Энэ жилийн наадмаар 3 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн байсан бол Төсвийн тодотголоор танагдаж, 2.3 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн. Баяр наадмын урлаг соёлын арга хэмжээний хөтөлбөрийг Соёлын яамнаас танилцуулна.

Иргэд наадмын хуушуур амтлахаар Төв талбай руу зорьдог байсан бол энэ жилийн дүүрэг, хороо бүрд наадмын хуушуур худалдаалах боломжийг бүрдүүлнэ гэлээ гэлээ.

Categories
мэдээ цаг-үе

ЗГ: Дулааны аргаар боловсруулсан махны экспортыг 2023 он хүртэл зогсоолоо DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаанаар махтай холбоотой асуудлыг цаашид хэрхэн зохион байгуулах талаар гарсан шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.

Тэрбээр “Тавдугаар сарын 31-нд байгуулагдсан ажлын хэсэг газар дээр нь явж шалгах үзэх ААН-үүдийн удирдлагуудтай уулзалдах, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн санал сонсох, иргэдийн дунд үүсээд буй санаа зовоосон асуудлын талаар судлах, цаашид цогцоор энэ асуудлыг шийдэх асуудлыг нягталж, Засгийн газрын хуралдаанд танилцуулж, гарсан шийдвэрийг танилцуулъя.

Цаашид мал төхөөрөхөөс эхлээд хэрэглэгчийн гарт хүрэх процессыг ил тод, нээлттэйгээр эрүүл ахуйн шаардлага хангасан үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан байх зохицуулалтад богино хугацаанд оруулах шаардлагатай гэж үзсэн.

  1. Дулааны аргаар мах боловсруулах, үйлдвэрлэх, экспортлох зориулалтын үйл ажиллагаа явуулж байгаа 31 ААН-ийн 16-гйнх нь үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг цуцалж цааш нь хяналт шалгалтын үйл ажиллагааг үргэлжлүүлнэ.
  2. Дулааны аргаар мах боловсруулах, үйлдвэрлэх, экспортлох үйл ажиллагааг 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл зогсоож байна.
  3. Цаашид малыг төхөөрөхөөс эхлээд мах махан бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийн гар дээр хүргэх бүх үйл ажиллагааг стандартын шинэчилсэн зохицуулалтаар мөрдүүлэх ажлыг шуурхай эхэлнэ. Энэ нь монгол Улсын нутаг дэвсгэрт худалдаалагдаж буй бүх махыг үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан байдалд шилжүүлнэ. Хүнсний хууль тогтоомжид өөрчлөлт оруулж стандартыг хуульчлах ажил хийгдэнэ.
  4. Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа дулааны аргаар мах боловсруулах үйлдвэрүүдийг цаашид үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэх замаар нэгдсэн зохион байгуулалттай үйлдвэрлэлийн паркийн зохион байгуулалтад оруулж, хяналт шалгалт хангасан ажлыг зохион байгуулна. Уг ажлыг НЗДТГ, Нийслэлийн Засаг дарга, ХХААХҮЯ хамтарч хэрэгжүүлэх үүрэг өгөгдсөн.
Categories
мэдээ нийгэм

Цөмийн зэвсэггүй бүсүүдийн асуудлаар зөвлөлдөх олон улсын бага хурал Улаанбаатар хотод болно DNN.mn

Монгол Улс Цөмийн зэвсэггүй статусаа зарласны түүхт 30 жилийн ойн хүрээнд “Цөмийн зэвсэггүй бүсүүд: ач холбогдол, сорилтууд, хэтийн төлөв” олон улсын бага хурал зургаадугаар сарын 9-10-нд Гадаад харилцааны яаманд болно.

Олон улсын нөхцөл байдал хүндхэн байгаа энэ цаг үед дэлхийн 116 улсыг эгнээндээ нэгтгэсэн Цөмийн зэвсэггүй бүс (ЦЗБ)-ийн асуудлыг судалдаг мэргэжилтнүүд, ТББ-ын төлөөлөгчид Улаанбаатар хотноо хуран чуулж, цөмийн зэвсэггүй улсууд хэрхэн хамтарч ажиллах талаар санал бодлоо солилцох гэж буй нь өндөр ач холбогдолтой аж.

Мөн мэргэжилтнүүдээс гарах тодорхой санал зөвлөмжийн талаар уулзаж ярилцах нь илүү тохиромжтой хэмээн үзэж “Цэнхэр Сүлд” ТББ энэ удаагийн хурлыг хосолмол (hybrid) хэлбэрээр зохион байгуулах юм байна.

Түүнчлэн энэхүү хурал нь энэ сарын сүүлээр Вена хотноо болох Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээнд оролцогч талуудын анхдугаар бага хурал, энэ оны наймдугаар сард Нью-Йорк хотноо болох Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээний хэрэгжилтийг хянан хэлэлцэх 10 дугаар бага хурлын өмнө болох гэж буйгаараа онцлог юм.

Categories
мэдээ цаг-үе

Ундаа, чипс, резинэн чихэр зэрэг бүтээгдэхүүний зар сурталчилгааг хязгаарлана DNN.mn

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга С. Мөнхчулуун Нэгдсэн үндэсний байгууллагын Хүүхдийн сан /UNICEF/-ийн Зүүн Ази, Номхон Далайн бүсийн зөвлөх Фиона Ватсон болон албаны төлөөллийг хүлээн авч уулзаж, хүүхдийн эрүүл бус хооллолтын суурь нөхцөл болдог хүнсний бүтээгдэхүүний зар сурталчилгаа болон хүүхдийн таргалалтын талаар ярилцлаа.

Сахарын хэмжээ, хүчил ихтэй, химийн болон удаан хадгалагч бодис орсон бүтээгдэхүүн нь хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг. Ялангуяа хийжүүлсэн ундаа, чипс, резинэн чихэр зэрэг бүтээгдэхүүнийг эцэг эхчүүд хүүхдүүддээ авч өгөх нь элбэг. Хүүхдэд чиглэсэн энэ төрлийн хүнсний бүтээгдэхүүний зар сурталчилгаа хяналт, зохицуулалтгүй явж ирсэн. Үүнийг өөрчилж, хууль тогтоомжид тусгаж өгөх шаардлагатай гэжээ.

НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр Зар сурталчилгааны тухай хуулийн үзэл баримтлал, хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулагдаж байгаа аж.

ШӨХТГ-ын дарга С. Мөнхчулуун “Хүүхдүүдийн хоол хүнсний сонголт, хооллох хэв маягт нөлөөлөх олон хүчин зүйл байгаа хэдий ч хүүхдийн хооллолт, эрүүл зан үйлийг төлөвшүүлэхэд зар сурталчилгаа чухал нөлөө үзүүлдэг. Тиймээс хуулийн төсөлд эрүүл бус хүнсний бүтээгдэхүүний зар сурталчилгааг хязгаарлах зохицуулалтыг тусгах, мөн хэрэглэгчийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллах саналтай байгаа” гэжээ.

Уг хуулийн төсөлд хүүхдийн эрүүл бус хооллолтын шалтгаан нөхцөл болж байгаа зар сурталчилгааг хязгаарлах чиглэлээр тодорхой заалт тусгаж өгөх нь зүйтэй гэдэг хоёр тал санал нэгдсэн байна. Мөн гол хэрэглэгч болсон хүүхдүүдэд эрүүл зөв хооллолт, хоол хүнсний зөв сонголт хийх, бүтээгдэхүүний орц найрлагыг уншиж ойлгож сурах зэрэг мэдлэг мэдээлэл олгох чиглэлд хоёр тал хамтран ажиллахаар болжээ.

Categories
мэдээ нийгэм

Гүйгүүл морьд нутгийнхаа зах руу оржээ DNN.mn

Говь-Алтай аймгийн Баян-Уул сумаас Сүхбаатар аймгийн Мөнххаан сум хүрэхээр хээр морь, Өвархангай аймгийн Зүүнбаянулаан сумаас Дорнод аймгийн Цагаан-Овоо сум хүрэхээр сартай хүрэн морь зуу зуун километрийг туулан гүйж яваа. Эдгээр морьдыг Говь-Алтай болон Өвөрхангай аймаг руу зарсан ч төрсөн нутгаа үгүйлэн алдуураад байгаа учир ийнхүү нутагт нь буцаахаар болсон.

Ингэхдээ “Монгол морины гайхамшиг” баримтат кино төслийн хүрээнд энэхүү агшныг баримтжуулан үлдээж байгаа юм Баруун хязгаараас Зүүн аймгийг зорин яваа эдгээр морьд одоогоор 1000-аад километр туулж нутгийнхаа зах руу оржээ. Хоёр морь өөр, өөр газар очих хэдий ч одоогоор хамт явж байгаа юм.

“Гүйгүүл морьдын ” явсан маршрут, туулсан зам зургаадугаар сарын 06-ны байдлаар:

  1. Өвөрхангай аймгийн Хөдөө Булан ➡️Сант сум Цайдам . Нийт 44.5 км
  2. Сант сум Цайдам ➡️Сант Цагаан Овоо. Нийт 15.6 км
  3. Сант Цагаан Овоо ➡️ Баянөндөр Зүрх уул . Нийт 58.2 км
  4. Баянөндөр Зүрх уул ➡️Баянөндөр Цайдам Дошинт. Нийт 49.5 км
  5. Баянөндөр Цайдам Дошинт ➡️Дундговь Сүм хөх бүрд. Нийт 127.2 км
  6. Дундговь Адаацаг Сүм хөх бүрд ➡️Дундговь Адаацаг ар шанд хоолой. Нийт 22.5 км
  7. Дундговь Адаацаг ар шанд хоолой ➡️Дундговь Дэрэн сум. Нийт 83.6 км
  8. Дундговь Дэрэн сум ➡️Баянцагааны урд урд нуруу . Нийт 79.6 км
  9. Баянцагааны урд нуруу ➡️Төмөр зам Үмбүү нуурын өмнө . Нийт 76 км
  10. Төмөр зам Үмбүү нуурын өмнө ➡️Баянталын зүүн тал . Нийт 57.8 км
  11. Баянталын зүүн тал ➡️ Шилийн мөөгнөөс зүүн урагш . Нийт 30.3 км
  12. Шилийн мөөгнөөс зүүн урагш ➡️Дархан сум баруун талд самбар . Нийт 103 км
  13. Дархан сум баруун тал ➡️… Энэ сарын 6-ны байдлаар хоёр морь нийт 747.8 км туулаад байна.
Categories
их-уншсан мэдээ нийгэм туслах-ангилал

Нийтийн албанд томилогдох 241 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгажээ DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2022 оны 5 дугаар сарын 30-наас 6 дугаар сарын 3-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 241 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 102 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 139 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 66 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 12 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 47 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж, 5 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. Одоогоор 42 албан тушаалтны хөрөнгө, орлогын болон хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг шалгаж байна гэж АТГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадам 7 дахь жилдээ зохион байгуулагдана DNN.mn

Монголын урлагийн зөвлөл нь “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадмыг жил бүрийн 6 сард зохион байгуулдаг уламжлалтай билээ. Энэ жилийн наадмыг “Дархлах тун” буюу DIVOCCINATED сэдвийн хүрээнд 6-р сарын 16-23-ны хооронд Улаанбаатар хот, Дорноговь аймгийн Сайншанд суманд Монгол дахь Гёте институттэй хамтран, Тайваны ардчиллыг дэмжих сан, Тайпэйн худалдаа эдийн засгийн төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулах гэж байна.

Наадмын гол зорилго нь орчин үеийн дэвшилтэт технологийг шийдэлдээ оруулсан өвөрмөц дуу авианы найрлага бүхий медиа бүтээл, өрөг урлаг, видео, саунд зэрэг олон төрлийн хэллэг бүхий бүтээлүүдийг үзэгчдэд хүргэж, уран бүтээлчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэн, орчин үеийн урлагийн хөгжилд хувь нэмэр оруулахад оршино.

Энэ жилийн наадмын онцлох уран бүтээлчээр Тайвань улсын орчин үеийн уран бүтээлч Ю-Хаог онцолж, Монгол уран бүтээлч Ротко-Ротко, Б.Үүрийнтуяа, Э.Цагаанцоож, Б.Мөнхдорж, Г.Энх-Амар нарын хамт Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд 6-р сарын 16-23-ны хооронд уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэнг гаргана.

Наадмын онцлох үйл явдлаар “Хөх нар” контемпорари урлагийн төвтэй хамтран 6 сарын 17-19-ний хооронд зохион байгуулж буй Дорноговь аймгийн Сайншанд сумруу аялах “Арт кемп” хөтөлбөрт Ё.Далх-Очир, Б.Бат-Эрдэнэ, Н.Сонинбаяр, С.Хулан,О.Цэнгүүн, Б.Төгөлдөр, Ж.Шижирбаатар, Д.Эрдэнэжаргал уран бүтээлчид оролцож байна. Сайншанд сумын төвд Ж.Анунаран, Э.Энхзаяа, Д.Отгонбаяр нарын уран бүтээлч үзэсгэлэнгээ толилуулах болно.

Энэ жилийн наадмын хамтран зохион байгуулагчаар Монгол дахь Гёте институт 6 дахь жилдээ ажиллаж байна. Гёте институт нь наадмын хүрээнд “Hybrid by Nature” олон улсын төсийн оролцогч медиа уран бүтээлч Б.Бат-Эрдэний бүтээлийг Богд Хааны Ордон музейд 6-р сарын 22-нд гаргах бол Герман улсын уран бүтээлч Али Демирелийн 360 дэлгэцийн “Concentric color field” бүтээлийг White Rock төвд 6-р сарын 23-нд олон нийтэд толилуулж байна.

Наадмын үзэсгэлэнгүүд “Улаан гэр” бүтээлч орон зайд уран бүтээлч Э.Жанцанхоролын “Дээгүүр доогуур” бүтээлээр үргэлжлэх бол үйл явцын турш уран бүтээлчид “Урлагтай яриа” өрнүүлж, хөгжмийн өнгөт ертөнцөөр DJ Хөх Жим (MMP), Номт, Demi Moors, Adrien de Ville нар аялуулах болно.

Categories
мэдээ нийгэм

Гэр бүлийн хүчирхийлэлийн 106 дуудлага бүртгэгджээ DNN.mn

Энэ сарын 07-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1793 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Тодруулбал, зөрчлийн дуудлага мэдээлэл 1484, хулгайтай холбоотой 29, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 106, гэмт хэргийн шинжтэй 96 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 139, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 147, хүний биед халдсан 87, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 107, эрүүлжүүлэх байранд хоносон 111 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсад хамгийн эрэлттэй байгаа 39 мэргэжил DNN.mn

Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчиддаа зориулан Монгол болон олон улсад хамгийн эрэлттэй мэргэжлийг жасаалтыг хүргэж байна.

  • Системийн аюулгүй байдал
  • Химийн инженерчлэл ба боловсруулалт
  • Байгаль орчин хамгаалах технологи
  • Механик инженер
  • Хиймэл оюун ухаан
  • Утасгүй холбоо
  • Өгөгдлийн ухаан
  • Сэргээгдэх эрчим хүч
  • Электроник
  • Хүрээлэн буй орчин судлал
  • Биологи
  • Хүнсний инженерчлэл
  • Уул уурхайн ашиглалтын технологи
  • Хаягдал боловсруулах технологи
  • Газрын тосны инженер
  • Барилгын материалын үйлдвэрлэлийн технологи
  • Нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи
  • Шим тэжээл судлал
  • Биотехнологи
  • Био-Инженерчлэл
  • Нано шинжлэх ухаан, нано инженерчлэл
  • Ойн инженер
  • Мал аж ахуй /Зоо техник, мал зүйч/
  • Мал эмнэлзүй
  • Газар тариалангийн аж ахуй /агрономи/
  • Агрохими
  • Хөрс судлал
  • Био-Анагаах ухаан
  • Сувилахуй
  • Нийгмийн эрүүл мэнд
  • Сургуулийн өмөх насны боловсролын багш
  • Бага ангийн багш
  • Тусгай хэрэгцээт боловсролын багш
  • Театрийн хөгжмийн найруулга
  • Театарчилсан тоглолт, баяр наадмын найруулга
  • Дуу чимээний технологи
  • Түүх соёлын дурсгалт зүйлсийн сэргээн засварлалт
  • Уран сайхны гэрэлтүүлэг

Эдгээр мэргэжлүүд Монголд хамгийн эрэлттэй байгаа бол дараах мэгэжлүүд олон улсад эрэлттэй байна.

  • Мэдээллийн аюулгүй байдлын шинжээч
  • Туслах эмч
  • Сувилагч
  • Статистик
  • Хуульч
  • Хэл яриа эмгэг судлаач
  • Эмнэлгийн болон эрүүл мэндийн үйлчилгээний менежер
  • Мэдээллийн судлаач
  • Санхүүгийн менежер
  • Программ хангамж, хөгжүүлэгч
Categories
мэдээ соёл-урлаг энтертаймент-ертөнц

“Тамгагүй төр” тайзнаас буулаа DNN.mn

“Hero entertainment” студийн Б.Баатарын найруулснаар “Тамгагүй төр” жүжиг дөрөвдүгээр сарын 17-ноос УДЭТ-ын тайзнаа тоглож, буулаа. Тасралтгүй 70 удаа тоглож, 40740 үзэгчид хүрэв.

Эл жүжгийг зургаадугаар сарын 2-ны өдөр англи хадмал орчуулгатайгаар тоглосон бөгөөд хятад хэл рүү орчуулах гэж буй аж.

“Тамгагүй төр” жүжиг 1998, 2019 онд тавигдаж байсан бөгөөд Арчуг хааны дүрийг Ардын жүжигчин Л.Жамсранжав, МУГЖ Б.Жаргалсайхан нар бүтээж байсан түүхтэй. Харин энэ удаа СТА Г.Эрдэнэбилэг бүтээсэн юм.