Categories
гадаад мэдээ

Европын холбоо цалингийн доод хэмжээг сайжруулахаар болов DNN.mn

Европын холбоо цалингийн доод хэмжээг сайжруулахаар болов

Европын холбооны гишүүн орнууд цалингийн доод хэмжээг зохистой амьжиргааны төвшинд холбон, сайжруулах тохиролцоон хүрлээ. Ингэснээр бага цалинтай ба амьжиргааны төвшин доогуур хүмүүсийн хөдөлмөрийн хөлсний хэмжээг нэмэх аж. Бүх орнуудын цалингийн доод хэмжээ харилцан адилгүй ч амьжиргааны төвшинд уялдуулан хөлсний хэмжээг нэмснээр эдийн засагт эерэг үзүүлэлт гаргана гэж үзэж байна.

Жишээ нь Германы парламент аравдугаар сараас эхлэн цагийн 9.82 еврогийн (8.40 фунт) хөдөлмөрийн хөлсийг 12 евро (10.25 фунт) болгон нэмэгдүүлэх саналыг дэмжсэн байна. Люксембург хамгийн өндөр буюу цагийн 13.05 еврогийн цалинтай бол Ирланд, Нидерланд, Герман, Бельги удаалж байна. Болгар улс хамгийн бага буюу цагийн 2.19 евротой ба Унгар, Румын улс удаалж байна. Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний шинэ дүрэм нь хөдөлмөрийн нэр төрийг хамгаалж, хөдөлмөрийн хөлсөө бүрэн үнэлүүлж байх болно” гэж хэлэв. Европын парламентын хэлэлцээч Агнес Жонгериүс тус хэлэлцээр нь бага цалинтай хүмүүс болох дэлгүүр, шуудангийн ажилчид, цэвэрлэгч нар хөдөлмөрөө зохих ёсоор нь үнэлүүлж, амьжиргааны доод төвшнөөс гаргах зөв шийдэл гэж үзэж байна.

Categories
мэдээ нийгэм

Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсгол зургаадугаар сарын 13-нд болно DNN.mn

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос “Чанар стандартын шаардлага хангаагүй барилгын материалаас ялгарч буй химийн нэгдэл нь хүний биед сөрөг нөлөө үзүүлдэг.

Багтраа, амьсгал, зүрх, судасны өвчнөөр өвчлөх, хавдар үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлдэг төдийгүй бага насны хүүхдийн эрүүл мэндэд гадаад болон дотоод орчны агаарын чанар шууд нөлөөлж байдаг”-тай холбогдуулан Монгол Улсын иргэд, хүүхэд багачуудын эрүүл, аюулгүй орчинд амьдрах, сурах, ажиллах эрхийг хангах зорилгоор Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголыг зургаадугаар сарын 6-ны өдөр зохион байгуулахаар товлож байсан ч хойшлогдлоо.

Сонсголыг зургаадугаар сарын 13-ны өдрийн 14:00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд зохион байгуулах болжээ.

Categories
мэдээ нийгэм

Хандивын аяны зарыг ашиглаж 1.800.000 төгрөгийг залилжээ DNN.mn

Залилан мэхлэх гэмт хэргээс сэрэмжлүүлж байна.

Тодруулбал, улсын хэмжээнд энэ оны эхний тавдугаар сард залилах гэмт хэрэг 5,523 бүртгэгджээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 18 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд сүүлийн таван сард нийт бүртгэгдсэн 16,850 гэмт хэргийн 32.8 хувийг дангаар эзэлж буй үзүүлэлт юм.

Иргэдэд их хэмжээний хохирол учруулсан энэ төрлийн гэмт хэргээс дурдвал:

  1. 2020-2022 оны хооронд барилгын компанийн захирал Б, гүйцэтгэх захирал С нар бүлэглэн барилгын компаниудад арматур нийлүүлж итгэл төрүүлэн бартерын гэрээ байгуулан баригдах барилгын борлуулж буй ханшнаас нь хямд худалдах тухай үл хөдлөх компаниар зар тавиулж, улмаар 28 иргэнд 1.5 тэрбум төгрөгийн хохирол учруулж залилжээ.
  2. Хуурамч зар сурталчилгаа ашиглаж, хил гаалиар бараа орж ирэх нь удаашралттай байгааг далимдуулж, 2021 онд тээвэр зуучлалын компани шинээр байгуулж, 10 орчим байгууллагаас 700 сая төгрөгийн хохирол учруулж залилсан байна.
  3. Цахим орчинд “Миний хүүхдэд туслаач” гэж тавьсан хандивын аяны зарыг ашиглаж, тухайн зургийн дансны оронд өөрийнхөө дансыг байршуулан тарааж, өдөрт 200,000 төгрөг, тав хоногт 1.8 сая төгрөг залилсан хэрэг бүртгэгджээ. Тухайн гэмт хэргийг Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны оршин суугч, 18 настай хүү үйлдсэн нь тогтоогдсон байна. Хандивын аяны дагуу тус этгээдийн данс руу иргэд 5,000-50,000 төгрөг өдөрт шилжүүлдэг байсан нь шалгалтын явцад тодорхой болжээ.

Энэ мэт залилах гэмт хэрэгт иргэд, аж ахуйн нэгжүүд хохирох нь сүүлийн үед ихсэж байгаа тул аливаа эд хөрөнгө, бэлэн мөнгө бусад руу шилжүүлэх үедээ мэргэжлийн байгууллага, хуульч, өмгөөлөгчөөс зөвлөгөө авч сайтар нягталж, тунгаахыг зөвлөж байна.

Эрүүгийн хуулийн 17.3-д:

1.Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2. Энэ гэмт хэргийг:

  • 2.1.албан тушаалын байдлаа ашиглаж;
  • 2.2.бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ гэмт хэргийг:

  • 3.1.байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон;
  • 3.2.олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар үйлдсэн;
  • 3.3.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн тус тус заасан байдаг.
Categories
мэдээ нийгэм

АИ-92 авто бензиний үнэ литр тутамдаа 900 төгрөгөөр нэмэгдэх байсан өсөлтөөс сэргийлжээ DNN.mn

Дэлхийн зах зээлд үүссэн газрын тосны үнийн өсөлттэй холбоотойгоор 2022 оны дөрөвдүгээр сард ОХУ-аас манай улсад нийлүүлэх АИ-92 авто бензиний үнэ тонн тутамдаа 1,110 ам.доллар, Дизелийн түлш тонн тутамдаа 1,077 ам.доллар болж, өмнөх сарын импортын хилийн үнээс тус бүр 170 ам.доллароор нэмэгдсэн юм. Тухайн сард Брент төрлийн газрын тосны арилжааны үнэ баррель нь 98.48-107.4 ам.долларт хэлбэлзэж байв.

Дэлхийн зах зээлд ийнхүү газрын тосны үнэ өссөний улмаас манай улсын өргөн хэрэглээний АИ-92 авто бензин болон Дизель түлшний үнэ огцом нэмэгдэх эрсдэл үүссэн. Харин Монгол Улсын Засгийн газар 161 дүгээр тогтоол баталснаар АИ-92 авто бензиний гаалийн албан татварыг ирэх наймдугаар сарын 1-н хүртэл, Дизель түлшний онцгой албан татварыг 2022 он дуустал тэглэсэн.

Үүний үр дүнд АИ-92 авто бензиний үнэ литр тутамдаа 900 төгрөгөөр нэмэгдэх байсан үнийн өсөлтөөс сэргийлж, жижиглэнгийн борлуулалтын үнийг 2,390 төгрөгт барьсан бол Дизель түлшний хувьд 600 төгрөгөөр нэмэгдэх байсан эрсдэлээс хамгаалсан шийдвэр болов.

Түүнчлэн УУХҮ-ийн сайд Г.Ёндон өнгөрөгч гуравдугаар сард ОХУ-ын “Роснефть” НХН-тэй хэлцэл хийсний үр дүнд тонн нь 1,110 ам.доллар байсан АИ-92 авто бензиний үнэ 270 ам.доллароор буурч, 4-6 дугаар сард тонныг нь 840 ам доллароор худалдан авах нөхцөлийг бүрдүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

18 иргэн, хуулийн этгээд санаачилгаараа хашаа, хайсаа чөлөөллөө DNN.mn

Нийслэлийн Засаг даргын захирамжаар энэ онд 376 байршлын 20.2 км урт хашаа, хайсыг чөлөөлж, иргэд саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр төлөвлөсөн. Тэгвэл он гарснаас хойш 48 байршлын 1636 метр хашаа, хайсыг чөлөөлж, зөрчил арилгалаа. Тодруулбал, Баянгол дүүргийн таван байршил, Баянзүрх дүүргийн 26 байршил, Хан-Уул дүүргийн дөрвөн байршил, Чингэлтэй дүүргийн 10 байршил, Сүхбаатар дүүргийн гурван байршлыг хашаа, хайс чөлөөлөөд байна. Эдгээрээс 18 байршилд хамаарах хашаа, хайсыг эзэмшигч иргэн, хуулийн этгээд өөрсдийн хүсэлтээр чөлөөлж, Нийслэлийн Засаг даргын захирамжийг дэмжин, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүллээ.

Тухайлбал, Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Натур тур” ХХК-ийн Ланд Марк оффис барилга эзэмшлийнхээ төмөр хашааг өнгөрсөн бямба гарагт буулгасан юм. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас тавдугаар сарын 20-ны өдөр хашаа, хайс чөлөөлөх тухай шаардах хуудсыг тус байгууллагад хүргүүлсэн. “Натур тур” ХХК-ийн удирдлагууд Нийслэлийн Засаг даргын захирамжийг дэмжин, өөрсдийн хөрөнгөөр төмөр хашаагаа буулгажээ. Энэ талаар “Натур тур” ХХК-ийн зүгээс “Бид Хотын даргын хэрэгжүүлж буй ажлыг дэмжиж, цэвэр, цэлгэр хотыг бий болгоход нийгмийн хариуцлагынхаа хүрээнд төмөр хашаагаа буулгасан. Уг хашааг 2011 онд барьсан бөгөөд 150 метр урттай байсан. Төмөр хашааг буулгасан ч бетонон суурийг буулгаагүй орхисон. Бетонон суурь нь үерийн ус их хэмжээгээр орж ирэхээс хамгаалдаг тул хэсэгтээ суурийн хэсгийг буулгах боломжгүй байгаа” гэв.

Иргэн, аж ахуй нэгжүүд ийнхүү өөрсдийн санаачилгаар хашаа, хайсаа чөлөөлөн, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж байгаад нийслэлийн удирдлагууд талархаж буйгаа илэрхийлж байгаа юм.

НИТХ-ын 2019 оны 24/17 дугаар тогтоолоор “Нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, хайс барих, ашиглах, буулгах журам”-ыг тогтоосон байдаг. Уг тогтоолыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын А/585 дугаар захирамж 2022 оны дөрөвдүгээр сард гарсан. Уг захирамжаар нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилтын хүрээнд газар ашиглалтыг сайжруулах, авто замын түгжрэлийг бууруулах, явган хүний зам, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбайг нэмэгдүүлэх зорилгоор хууль, журам зөрчсөн, стандартын бус хашаа, хайс барьсан газруудын зөрчлийг арилгаж, газар чөлөөлөх байршлыг баталсан. Захирамжийн хэрэгжилтийг хангахаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Хот байгуулалт, хөгжлийн газар тэргүүтэй байгууллагууд ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

“Алхалт: Алхах төдийд өвчний 90 хувь эдгэрнэ” номын нээлт боллоо DNN.mn

“Нэпко” компанийн эрхлэн гаргасан Япон улсын Хёого мужийн Нагао эмнэлгийн эрхлэгч, их эмч Нагао Казүхирогийн “Алхат: Алхах төдийд өвчний 90 хувь эдгэрнэ” номын нээлт зургаадугаар сарын 8-ны өдөр Төв аймгийн Зуунмод хотын Мөнх-Алдарын талбайд өнөөдөр боллоо.

Энэхүү номд хүн төрөлхтөнд нүүрлээд буй халдварт бус өвчин, чихрийн шижин, хорт хавдар, таргалалт, альцгеймер зэрэг олон өвчнийг зөвхөн тууштай алхсанаар эдгээж болох тухай шинжлэх ухааны үндэслэлтэй зөвлөмжүүдийг оруулсан байна.

“Алхалт: Алхах төдийд өвчний 90 хувь эдгэрнэ” ном нь Япон улсад Амазон сайтын Эрүүл мэндийн чиглэлийн номын төрөлд тэргүүлсэн бэстселлер ном юм. Нээлтийн үеэр “Нэпко” компанийн ТУЗ-ийн гишүүн Б.Болдбаатар, аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг нар үг хэлсэн бөгөөд аймгийн Эрүүл мэндийн газар, Биеийн тамир, спортын гаүрын аргазүйч нарын зааварчилгаагаар зөв амьсгалах, зөв алхах дасгалуудыг хийж, тогтоосон маршрутын дагуу өглөөний алхалтыг зохион байгууллаа. Өглөөний алхалтад аймгийн төрийн байгууллагууд болон Төв аймгийн явган алхалтын холбоо зэрэг байгууллага, иргэд идэвхтэй оролцов.

Categories
мэдээ нийгэм

“Приус 30” маркийн автомашин хоёр машиныг мөргөсөн осолд зөрчлийн хэрэг нээн шалгаж байна DNN.mn

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт Тоёота приус 30 маркийн автомашин хоёр автомашин мөргөсөн зам тээврийн осол гарчээ.

Энэ талаар Тээврийн Цагдаагийн Албаны урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах зохицуулагч Г.Отгонтамираас тодрууллаа.

Тэрбээр “Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Залуучуудын гудамж, “Сондор” дэлгүүрийн баруун замд “Приус 30” маркийн автомашин “Марк II”, “Приус 30” маркийн хоёр машиныг мөргөсөн осол цагдаагийн байгууллагад ирсэн.

Тухайн осол дээр Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн алба хаагч очсон бөгөөд хэргийн газрын үзлэг хийгдэж дууссан. Одоо зөрчлийн хэрэг нээгээд, шалгалтын ажил явагдаж байна. Шалгалтын ажиллагаа явагдаж байгаа тул урьдчилсан байдлаар ослын шалтгааныг таамаглаж хэлэх боломжгүй. Ослын улмаас хүн гэмтэж бэртсэн эсэх мэдээллийг эрүүл мэндийн байгууллагаас бидэнд өгөөгүй” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Н.Түвшинбаярын гэр бүлийн захиран зарцуулах эрхтэй 2 үл хөдлөх хөрөнгийг хохирогч талд шилжүүлнэ DNN.mn

Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байгаа билээ.

Шүүх хуралдаан эхлэх үеэр түүний өмгөөлөгч Л.Данзанноров хохирогчийн зүгээс гаргасан хохирол зардлыг төлсөн баримтыг танилцууллаа.

Тэрбээр “363 сая төгрөгийг өмнөх төлсөн хохирол дээрээ нэмж төлсөн баримт байна. Хохирогчийн сэтгэл санааны хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зарим баримтыг гаргаж өгч байгаа. Цаашдын амьжиргаа гэр бүл, үр хүүхдэд нь хэрэг болох болов уу гэсэн үүднээс өөрийн гэр бүлийн захиран зарцуулах эрхтэй хоёр үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх талаар харилцан ярилцаж зөвшилцсөн. Энэ талаарх баримтуудыг гаргаж өгч байна” гэлээ.

Categories
гадаад мэдээ

Украиныг сэргээн босгоход БНСУ чухал үүрэг гүйцэтгэнэ DNN.mn

БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сук Ёлын засгийн газар Оросын түрэмгийлэлд өртсөн Украины хотуудыг сэргээн босгоход гар бие оролцох үүрэгтэй гэж эрх баригч Иргэний хүч намын дарга хэллээ. БНСУ нь олон улсын өмнө илүү их үүрэг хариуцлага хүлээж ажиллахаа амласан гэж намын дарга Ли Жун Сок онцлов.

Тэрбээр хууль тогтоогчдыг оролцуулсан нийт 10 хүний бүрэлдэхүүнтэйгээр өнгөрсөн Баасан гаригт Украин руу хөдөлжээ. Айлчлалын зорилго нь дайнд нэрвэгдсэн украинчуудтай уулзаж, хамтран ажиллах тухай ярилцан, тэднийг дэмжихэд оршино.

Төлөөлөгчид Бямба гаригт Польшоос Украин руу нэвтэрсэн бөгөөд Буча, Ирпин, Киев хотуудад айлчилжээ. Тэдний аюулгүй байдлын үүднээс айлчлалын тухай мэдээллийг ийн оройтож мэдээлсэн гэв. Гэхдээ Киев хотын дарга цахим хуудсаараа дамжуулан тэдний айлчлалыг зарлачихсан байсан. Эх орондоо буцаж ирэхээсээ өмнө тэд Зеленскийтэй уулзах төлөвлөгөөтэй байна.

Айлчлалын хоёр дахь өдөр төлөөлөгчид Украины албаны хүмүүстэй уулзаж, хэрхэн дэмжлэг үзүүлэх арга замыг хэлэлцжээ. Түүнчлэн Ли Украин дахь солонгосчуудтай уулзсан байна.

“Бид Украинд юу хийж өгч чадахаар байна гэдгээ харах гэж ирсэн. Ерөнхийлөгч Юн Сук Ёлын засгийн газрын олон улсын өмнө илүү их үүрэг хариуцлага хүлээж ажиллана гэсэн амлалтын дагуу энэ даалгаврыг биелүүлж байна” гэж Ли Жүн Сок хэллээ.

Categories
мэдээ нийгэм

Дорнод аймагт 672 сая төгрөгийн хохирол учруулжээ DNN.mn

Экологийн цагдаагийн албанаас Дорнод аймагт үйл ажиллагаа явуулж буй Шинь Шинь ХХК-д холбогдох хэргийн талаар болон Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулдаг ойн ангиудад холбогдох хэргийн талаар мэдээлэл хийлээ.

Тус албаны дүн шинжилгээ,үнэлгээ шалгалтын хэлтсийн дарга хурандаа Т.Баатар “Холимог металлын орд эзэмшигч Шинь Шинь ХХК-д 2013 онд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаад хаагдсан. 2018 онд шалгагдаж байгаад, дахин шинжээч томилох тогтоолын дагуу 2020 оны арванхоёрдугаар сард газар дээр нь шинжилгээ хийж ажилласан.

Хөрс, ус гээд олон шинжилгээ хийх шаардлагатай учраас хариу удаж гарсан. Шинжилгээний дагуу холимог металлын орд газрыг хамарсан талбайн хөрсөнд хүнд металлын тархалт болон хаягдал усны далангийн шүүрлийн талбайд байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ нөхөн төлбөрийг тооцож, талбайн хөрсөнд хүнд металлаас учруулсан хохирол 427 сая төгрөг байна. Харин хаягдал усны далангийн шүүрлийн усанд учруулсан нөхөн төлбөр 245 сая төгрөг бөгөөд нийт байгаль орчинд 672 сая 652 мянган төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон.

Тус албаны хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтэст энэ хэрэг мөрдөгдөн, 2021 оны аравдугаар сараас эхлэн байгаль орчныг бохирдуулах гэсэн гэмт хэрэгт буруутай, нотлох баримт нь бүрдсэн гэж үзээд яллагдагчаар татах саналыг өгсөн. Үүний дагуу тус компанийг энэ оны гуравдугаар сард прокуророос яллагдагчаар татсан.

Уг компанийн Монгол талын захирлыг нь байцаан, яллагдагчаар татах тогтоолоо танилцуулсан. Улмаар уг хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлээд байна.

Эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааны нууцад хамаардаг учраас прокуророос зөвшөөрөл авч, зөвшөөрсөн хэмжээнд мэдээлэл өгдөг.

Уг хэрэгт яллах дүгнэлт нь үйлдэгдсэн шүүхэд шилжихэд бэлэн байгаа. Шүүхийн шийдвэр гарахаас нааш хэн нэгнийг гэм буруутайд тооцож болохгүй.

Манай байгууллагын хувьд ямар ч авлига, ашиг сонирхлын зөрчил байхгүй. Харин ч бид нарт дүгнэлт буруу гэсэн шахалт шаардлага ирж байгаа. БНХАУ-ын Гадаад харилцааны яамнаас манай яамаар дамжуулан нот бичиг ирүүлж буй ч тохиолдол бий” гэсэн мэдээллийг өглөө.