Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Ялагдах эрдэм” хэмээх нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн асан
Л.Гүндалай “Төр удирдахад бэлтгэгдээгүй
хүмүүс Ерөнхий сайдаар томилогддог
учраас Монгол хөгжихгүй байна”
гэснийг V нүүрээс үргэлжлүүлж уншаарай

“Хоосон чингэлгүүд
овоорсноос ачаатай
чингэлгээ авч чадахгүй
байна” гэв III нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Ялагдах эрдэм” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн өдрийн тэмдэглэл нийтлэгдлээ.

Хүнсний технологич Б.Оюун “Формальдегид хорт хавдар
үүсгэгчийн жагсаалтад ордог аюултай бодис ” хэмээн ярилаа.

“Эрүүл мэндийн
даатгуулагчдын хяналт”
ТББ-ын тэргүүн эрх зүйч,
судлаач Р.Эрдэнэбат “ЭМЯ, ЭМДЕГ нь нийлж,
өөрсдөө дур мэдэн санхүүгээ зарцуулдаг
болохоор хянах ямар ч боломжгүй
” гэв.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Франц улс “Артемисын хэлэлцээр” -т нэгджээ DNN.mn

Франц улс АНУ-ын санал болгосон сансарт явуулах үйл ажиллагааны хэм хэмжээ болон сарыг эзэмших тухай “Артемисын хэлэлцээр” хэмээн нэрлэгддэг гэрээнд нэгдлээ. Энэ тухай Төрийн департамент мягмар гарагт мэдэгдсэн байна.

Франц “Артемисын хэлэлцээр”-т гарын үсэг зурсан хорь дахь орон болжээ. АНУ-ын Төрийн департаментаас мэдээлснээр, “Францын сансар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Филипп Батист хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. Гэрээнд гарын үсэг зурах ёслолд Вашингтонд суугаа Францын Элчин сайд Филипп Этьен, NASA-гийн тэргүүн Билл Нельсон нар оролцжээ.

Франц улс энэхүү гэрээнд нэгдэх хүсэлтэй байгааг тус улсын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрисыг 2021 оны 11 дүгээр сард Парист айлчлах үеэр илэрхийлсэн байна.

Америкийн сарыг эзэмших “Артемис” хөтөлбөрийн нэрээр нэрлэсэн “Артемисын хэлэлцээр” нь АНУ болон түнш орнуудын хооронд байгуулсан хоёр талын цуврал гэрээ юм. Энэхүү хэлэлцээрийг боловсруулахдаа 1967 оны сансар огторгуйн талаарх гэрээний зарчмуудыг ихээхэн хэмжээгээр үндэс болгосон байна. Саран дээрх нөөцийг олборлох тухай заалтууд, “хор хөнөөлтэй хөндлөнгийн оролцооноос” урьдчилан сэргийлэх аюулгүй бүс гэж нэрлэсэн санааг тусгасан хэлэлцээрийн үндсэн зарчмуудыг NASA 2020 оны тавдугаар сард танилцуулжээ.

Categories
гадаад мэдээ

Гурван зууны өмнө Карибын тэнгист живсэн хөлөгт их хэмжээний алтан зоос байжээ DNN.mn

Карибын тэнгисийн ёроолд гурван зууны өмнө живсэн домогт Сан Хосе хөлгийн дотор их хэмжээний алтан зоос хадгалагдаж байгааг Колумб улсын зэвсэгт хүчний тараасан гэрэл зураг харуулжээ.

Тус улсын эргээс холгүй тэнгисийн 950 метрийн гүн ёроолд уг хөлөг байгаа ба саяхан алсын удирдлагатай шумбагч машин илгээж, гэрэл зургуудыг буулгасан юм байна.

Гэрэл зурагт бас шаварт булагдсан үхэр буунууд, Хятад хийцийн аяга таваг, ваар, шилэн сав суулга дүрслэгджээ.

“Өндөр технологийн багаж хэрэгсэл, Колумбын тэнгисийн хүчний явуулсан ажиллагааны үр дүнд бид урьд өмнө нь хэзээ ч харж байгаагүй нарийвчлалтай гэрэл зургуудыг буулгаж чадлаа” гэж Колумб улсын ерөнхийлөгч Иван Дюк мэдэгдсэн байна.

Живсэн хөлгийн бүрэн бүтэн байдлыг хангаж, ирээдүйд татаж гаргах төлөвлөгөөтэй байгаагаа тэр бас хэлжээ.

зураг

Испанийн эзэн хааны эзэмшлийн Сан Хосе хөлөг 1708 онд Их Британитай хийсэн тэнгисийн тулааны үеэр живж байсан юм.

Хэрвээ уг хөлгийг Колумб улс уснаас гаргаж чадвал Испани улсаас гадна Боливи улсын уугуул иргэд эзэмшлийн асуудлаар маргаан үүсгэх нь тодорхой болоод байгаа.

Тухайн үед Сан Хосе хөлөг шинэ тивээс их хэмжээний эрдэнэс ачаад Испанийн эзэн хаан Тавдугаар Филипийн ордныг зорьж явжээ.

Хөлөг дээр ачиж явсан зүйлсийн үнэлгээ одоогийн ханшаар олон тэрбум доллар болно гэж үздэг. Мэргэжилтнүүдийн тооцоолсноор уг хөлөг хамгийн багадаа 200 тонн алт, мөнгө, үнэт чулуу ачиж явсан юм.

Хөлөг живэх үедээ 600 хүнтэй байснаас маш цөөн тооны хүн амьд үлдсэн гэдэг.

Үе үеийн эрдэнэсийн эрэлчид Сан Хосе хөлгийг хайгаад олж чадаагүй байсан бөгөөд 2015 онд л хаана байгааг нь тогтоож байжээ.

Колумб улс хөлгийг өөрийнх нь эзэмшлийн уснаас олдсон тул соёлын үнэт олдвороо хэмээн үзэж, эд зүйлсийг нь худалдахгүй гэсэн байр суурьтай байгаа.

Испани улс хөлгийг өөрийнхөө эзэмшил гэж үзээд агуулж буй эрдэнэсийг нь шилжүүлж авах хүсэлтэй байна. Өмнөд Америкийн Боливи улсын Кара Кара омгийн уугуул иргэд колоничлолын үед испаничууд тэднийг уурхайд боолчлон ажиллуулж байсан тул эрдэнэсийг эзэмших эрхтэй гэж бас үздэг юм.

Гэвч тэнгисийн гүн ёроолоос хөлгийг татаж гаргах нь өнөөдрийн техник, технологийн хүчин чадалтай харьцуулахад нэлээд бэрхшээлтэй асуудал болоод байгаа.

Колумбын эрх баригчид Картагена хотын эргээс холгүй энэ газарт живсэн хөлгийн өөр 13 олдворыг илрүүлсэн байна.

Categories
гадаад мэдээ

АНУ-д сураггүй болсон дөрвөн настай хүүг Монтана мужийн ойгоос олжээ DNN.mn

АНУ-ын Монтана мужийн ойгоос дөрвөн настай хүү сураггүй алга болсныг орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байсан. Хүү хүйтэн цаг агаарт, бөглүү ойд хоёр хоногийг өнгөрөөсөн ба түүнийг эсэн мэнд олсон талаар “Daily Mirror” мэдээлэв.

Хүүг эсэн мэнд байсан ч “өлссөн, цангасан, даарсан” байсан гэж орон нутгийн цагдаа нар мэдээлэв.

Өнгөрсөн долоо хоногийн баасан гараг /2022.06.03/-т алга болсон аж. Хүүг аврагчдаас гадна кино судлаачид зэрэг 53 хүний бүрэлдэхүүнтэй баг эрж хайсан байна. Мөн нисдэг тэргүүд, дроныг дайчилсан байна.

Монтана мужийн шерифийн албаны мэдээлснээр, аянга цахилгаантай аадар бороо, ойн ургамал ногоо шигүү ургасан нь хүүг олох ажиллагаанд хүндрэл учруулсан ажээ. Хүүг ойд байх өдрүүдэд агаарын температур 4.4 хэм хүртэл буурсан байжээ. Хүү алга болох үеэрээ дан унтлагын хувцастай байжээ.

Categories
гадаад мэдээ эдийн-засаг

Леброн Жэймс төрөлх хотдоо эмнэлэг барина DNN.mn

Саяхан тэрбумтан болсон ЛеБрон Жэймс өөрийн төрөлх Охайо мужийн Акрон хотдоо хөрөнгө оруулалт хийсээр байна. Тэрбээр өөрийн гэр бүлийн сангаараа дамжуулан “I Promise” нэртэй бага сургууль байгуулж байсан бөгөөд энэ удаад “I Promise” нэртэй эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний төв байгуулахаар болжээ.

2023 онд ашиглалтад орох тус төв нь “I Promise” сургууль, “I Promise” хотхонтой ойр орших гэнэ.

ЛеБрон Жэймсийн гэр бүлийн сангийн гүйцэтгэх захирал Мишель Кэмпбелл ярихдаа “Бид гэр бүлүүдэд хэрэгтэй байгаа зүйлийг сонсч, хариу үйлдэл үзүүлсээр байх тусам бидний ажил урьд өмнө хэзээ ч төсөөлж байгаагүй байдлаар өргөжиж байна. Хямд үнэтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх нь манай сангийн хувьд үргэлж чухал асуудал байсан. Ялангуяа цар тахлын улмаас энэ хэрэгцээ шаардлага улам нэмэгдсэн” гэлээ.

Categories
гадаад мэдээ

Испани улсын ресторанууд хоолны саваар үйлчлүүлэгчдээ хангахгүй бол торгуулдаг болно DNN.mn

Испани улсын засгийн газар өчигдөр хоол хүнсний хаягдлыг бууруулах зорилготой шинэ хуулийн төслийг парламентдаа өргөн барих шийдвэр гаргажээ.

Ингэснээр тус улсад үйл ажиллагаа явуулдаг ресторан, зоогийн газрууд үйлчлүүлэгчдэдээ илүү гарсан хоолоо хийж авч явах савыг үнэгүй олгох үүрэг хүлээх юм байна.

Хэрвээ ийм боломжоор хангаагүй бол тухайн бизнесийн байгууллагыг торгож шийтгэхээр хуулийн төсөлд тусгажээ.

Үүнээс гадна супермаркет, дэлгүүрүүд хадгалах хугацаа нь дуусах дөхөж буй барааны үнийг бууруулах, ийм хүнсийг буяны үйлсэд хандивлах хууль эрх зүйн орчныг бүрдүүлсэн байна.

Хэрвээ хадгалах хугацаа нь нэгэнт өнгөрсөн бол тухайн хүнсийг мал амьтны тэжээл болгох, бордоо, био түлшний түүхий эд болгох журмыг бас хуульд тусгасан байна.

Испани улсад жил бүр 1,400 тонн хоол хүнс хаягдал болдог ба үүнд олон нийтийн анхаарлыг хандуулж, хэмжээг нь бууруулахад шинэ хууль чиглэж байгааг тус улсын Хүнс, Хөдөө Аж Ахуйн сайд Луйз Планас ярьжээ.

Энэ нь Испанийн хүн амтай харьцуулахад нэг хүн жилд 31 кг хоол хүнс хаяж, 250 еврогийн алдагдал хүлээдэг гэсэн үг юм байна.

Франц, Итали улсууд 2016 онд дараалан үүнтэй ижил төстэй хуулийг баталж байжээ. Хэрвээ шинэ хуулийн төслийг Испанийн парламент баталбал 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр болох юм байна.

НҮБ-ын хөдөө аж ахуйн байгууллагын гаргасан тооцоогоор дэлхий даяар жил бүр хоол хүнсний гуравны нэг нь хаягддаг ба Европ тивд сүүлийн нэг жилд ийм хаягдлын хэмжээ 40 хувиар өсжээ.

Categories
гадаад мэдээ

Европын Холбоо 2024 оноос гар утасны нэгдсэн стандартын цэнэглэгчтэй болно DNN.mn

Өчигдөр Европын Холбооны эрх баригчид бага болон дунд оврын зөөврийн төхөөрөмжүүдийн цэнэглэгчийг нэг стандарттай болгох төлөвлөгөөг хэлэлцэж, дэмжжээ.

Тодруулбал тус холбооны гишүүн орнуудын зах зээлд худалдаалагдах бүх гар утас, таблет, зөөврийн компьютерууд 2024 оноос эхлэн зөвхөн USB Type-C стандартын цэнэглэгчтэй болох юм.

Үүний улмаас Apple компани Европын Холбооны зах зээлд гаргах бүтээгдэхүүнийхээ цэнэглэгчийн стандартыг өөрчлөх шаардлагатай болж байна.

Гэхдээ энэ нь 2024 оноос хойш үйлдвэрлэгдэх төхөөрөмжүүдэд үйлчлэх ба өмнө нь үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүнүүдэд нөлөөлөхгүй юм.

Нэгдсэн стандартыг Европын парламентаар эцэслэн батлуулах ажил энэ зун хэрэгжих гэнэ.

Apple компани өмнө нь цэнэглэгчийн нэгдсэн стандарттай болох санааг эсэргүүцэж байжээ. 2021 оны есдүгээр сард анх энэ санаа яригдаж эхлэхэд Apple компаниас “Зөвхөн нэг төрлийн цэнэглэгчийг хүчээр тулгах нь инновацыг дэмжихээсээ илүү боомилсон хэрэг болно. Үр дүнд нь Европын болон дэлхий дахины хэрэглэгчид хохирох эрсдэлтэй” гэж мэдэгдэж байв.

Одоо тус компанийн гар утас, таблет бүтээгдэхүүнүүд өөрийнх нь зохион бүтээсэн Lightning төрлийн цэнэглэгчтэй үйлдвэрлэгддэг.

Европын Холбооны шийдвэрийн дагуу гар утас, таблет, чихэвч, видео тоглоомын консоль, зөөврийн чанга яригч зэрэг бага болон дунд оврын төхөөрөмжүүд хэн үйлдвэрлэснээсээ үл хамааран USB Type-C стандартын цэнэглэгчтэй болох юм.

Цаашдаа зөөврийн компьютерт бас энэ шийдвэр үйлчлэх гэнэ.

Мөн Европын хэрэглэгчид шинэ төхөөрөмж худалдаж авахдаа цэнэглэгч кабелыг хамт авах эсэхээ шийддэг болох юм байна.

Ийм шийдвэр гаргаснаар электроникийн хог хаягдал багасах, үүнийг дагаад байгаль орчны бохирдол буурах, хүмүүсийн хэрэглээг хялбарчлах ач холбогдолтойг Европын Холбоо тайлбарлажээ.

Тус холбооны гишүүн орнуудын хэрэглэгчид жил бүр 250 саяын үнэтэй цэнэглэгчийг шаардлагагүй мөртлөө худалдаж авдаг, үүний улмаас жил бүр 11,000 тонн хаягдал үүсдэг гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хуралдаан маргааш үргэлжлэхээр боллоо DNN.mn

Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хуралдаан маргааш үргэлжлэхээр боллоо

Шүүх хуралдаан маргааш 09.30 цагт үргэлжлэн явагдахаар завсарлалаа.

Шүүгчид шүүх хуралдааныг нээлттэй үргэлжлэхээр шийдвэрлэв. Гэхдээ нээлттэй дэлгэцээр бичлэгийг үргэлжлүүлж явуулах боломжгүй гэж үзэв. Учир нь гэрчүүд шууд бичлэгийг үзээд сууж байгаа учраас бичлэгийг хаахаар болжээ.

Өөрөөр хэлбэл, шүүх хуралдааны явцыг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулах боломжгүй боллоо.

Categories
мэдээ цаг-үе

ОХУ-д болсон газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатарт мэдрэгдлээ DNN.mn

Оросын холбооны улсад болсон газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатарт 20:24 цагт мэдрэгдсэн талаар Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ.

Хүчтэй хөдлөлийн талаарх мэдээлэл:

  • Газар хөдлөлт болсон хугацаа (Улаанбаатарын цагаар) : 2022-06-08 20:24:21
  • Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) : 51.89 105.53
  • Газар хөдлөлтийн хүч (магнитуд) : 5.9
  • Болсон газар : Оросын холбооны улсад боллоо.
Categories
гадаад мэдээ

ОХУ Европын хүний эрхийн шүүхээс өрх тусгаарлана DNN.mn

ОХУ-ын парламент өчигдөр /2022.06.07/ Европын хүний эрхийн шүүхэд харьяалагдах эрхээ дуусгавар болгох хуулийн төслийг баталлаа.

Парламентын доод танхим Дум хоёр хуулийн төсөл баталсны нэг нь энэ. Хоёр дахь хуулийн төсөл нь гуравдугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгож, энэ өдрөөс хойш ОХУ-ын эсрэг гаргасан шийдвэрүүд хэрэгжихгүй байх тухай юм.

Хуулийн төслүүдийг парламентын гишүүд санал нэгтэйгээр баталсан гэхэд болно. Ганц хүн эсрэг санал өгсөн нь сөрөг хүчин болох Коммунист намын депутат байжээ. Одоо ерөнхийлөгч Владимир Путин гарын үсэг зурснаар хууль хэрэгжиж эхлэх юм байна.

Орос улс 1996 онд ерөнхийлөгч асан Борьс Ельциний үед Европын зөвлөлд элссэн. Европын зөвлөл нь дэлхийн хоёрдугаар дайны дараа бүс нутагт хүний эрх, ардчиллыг дэмжих зорилгоор байгуулагджээ. ОХУ 2014 онд Крымийг өөртөө нэгтгэсний дараа Европын зөвлөлийн парламентад санал өгөх эрхгүй болсон.

Дайн эхэлсний дараахан буюу гуравдугаар сарын 15-нд Европын зөвлөлийн сайд нарын хороо Оросыг тус байгууллагаас хөөх шийдвэрийг гаргажээ. Орос улс Европын зөвлөлөөс гарснаар цаазаар авах ялыг сэргээх боломжтой болно гэж ерөнхийлөгч асан Дмитрий Медведев хэлэв. Европын зөвлөлийн дүрэм ёсоор цаазаар авах ялыг хориглодог.