“Хүүхдийн илүүдэл жин ба таргалалтаас сэргийлэх нь” хэлэлцүүлэг боллоо.
ЭМЯ-ны харьяа Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв нь НҮБ-ын Хүүхдийн Сантай хамтран Монгол Улс дахь хүүхдийн илүүдэл жин, таргалалтын тархалтын цар хүрээ, шалтгааныг тогтоох, түүнтэй тэмцэх үр дүнтэй арга хэмжээг тодорхойлох зорилгоор өргөн хүрээний дүн шинжилгээг хийжээ. Үр дүнд нь Монгол Улсын хүүхэд, өсвөр насныхны дунд илүүдэл жин, таргалалтын тархалт эрчимтэй нэмэгдэж байгаа бөгөөд арга хэмжээ авахгүй бол, 2030 он гэхэд Монгол Улсын 5-9 насны хүүхдийн 12 хувь, 10-19 насны хүүхдийн 8 хувь таргалалтад өртөх аж.
Илүүдэл жин нь эрүүл мэнд, эдийн засгийн сөрөг үр дагавар авчирна.
Илүүдэл жинтэй хүүхэд доромжлол, сэтгэл гутралд өртөж, өөрийгөө дорд үзэж хожим нь халдварт бус өвчнөөр өвчлөх, цагаас эрт нас барах эрсдэлтэй байдаг байна.
Н.Болормаа (НЭМҮТ-ийн ЭША): Хүүхдийн эрүүл мэндийн асуудал ганцхан эрүүл мэндийн салбар бус бүх салбарыг хамарч байдаг. Таргалалтад хүнсний аюулгүй байдал болон орчин нөлөөлдөг. Монгол хүүхдүүд таргалалт үүсэх эрсдэлтэй орчинд амьдарч байна. Гадаа гараад дугуй унах, тоглоом тоглох, чөлөөтэй хөдөлгөөн хийх аюулгүй орчин хомс байдаг. Дэлгүүр худалдаа үйлчилгээний газруудаар зарж байгаа ихэнх бүтээгдэхүүн хүүхдийн таргалалтад нөлөөлж байна. Өсвөр насны хүүхдийнхувьд одоогийн байдлаар таргалалтын түвшин бага байгаа боловч сүүлийн хорь гаруй жилийн хугацаанд өсөлтийн хувьд тогтмол хурдацтай өсөж байна. Хүүхдийн илүүдэл жингээс сэргийлэхийн тулд хүнсний эрүүл аюулгүй байдал дээр анхаарах хэрэгтэй.
Монгол хүүхдийн дунд чихэр, давс, эрүүл бус тосны агууламж ихтэй боловсруулсан хүнсний хэрэглээ хэт өндөр байгаа бөгөөд ивэхтэй хөдөлгөөн хангалттай хийдэггүй байна.
Б.Бямбатогтох (ЭМЯ-ны НЭМГ-ын Урьдчилсан сэргийлэлт, хяналт зохицуулалтын хэлтсийн дарга): Сүүлийн жилүүдэд хүн амын дунд таргалалт түгээмэл байна. Тэр тусмаа 0-5 насны хүүхэд болон сургуулийн насны хүүхдүүдийн дунд таргалалтын асуудал хурцаар тавигдаж эхэлсэн. Таргалалтад нөлөөлж байгаа үндсэн эрсдэлт хүчин зүйлийн хамгийн түгээмэл нь буруу хүнсний хэрэглээ буюу чихэрлэг ундааны хэрэглээ байна. Дэлхийн бусад орны практикаас харахад өсвөр насны хүүхдүүдийн дунд чихэрлэг ундааны хэрэглээг бууруулах, сахрын хэмжээг багасгах, үйлдвэрлэлийг нь бууруулах, үнэд нөлөөлөх замаар буюу татвар ногдуулах замаар хэрэглээг бууруулах нь хамгийн үр дүнтэй арга гэж үздэг учраас энэ чиглэлээр арга хэмжээнүүдийг авч байгаа. Одоогийн байдлаар хуулийн төсөл санаачилсан байна.
Чихэрлэг ундаанд төрөөс албан татвар ногдуулдаггүй. Хүүхдэд чиглэсэн хүнс, согтууруулах бус ундааны зар сурталчилгаанд хяналт тавих алба журмын, цогц хяналт хийдэггүй. Чихэр, давс, эрүүл бус тосны агууламж ихтэй болохыг анхааруулсан мэдээллийг хүнсний бүтээгдэхүүний сав, боодлын нүүрэн хэсэгт албан журмаар байршуулах төрийн зохицуулалт байхгүй.
Эслэг, аминдэм, эрдэс бодис агуулсан жимс, хүнсний ногоог хангалтгүй хэрэглэж байна.
Д.Энхмягмар (НЭМҮТ-н ЭША): Сүүлийн үед өсвөр насны гэлтгүй бүх насныханд эрчимжиж байгаа илүүдэл жинтэй тэмцэх мөн урьдчилан сэргийлэх арга хэмжээнийнэг бол хүүхдэд чигэлсэн зар сурталчилгааны асуудлуудыг хянах, хязгаарлах, цэгцлэх явдал юм. Үүнийг Дэлхийн бүх улс орнууд хэрэгжүүлээд явж байна. Зүүн Өмнөд Ази, Хойд Ази, Номхон далайнБаруун бүс гэх мэтчилэн улсорнуудад өсвөр насны хүүхдийн илүүдэл жин, таргалалтын асуудал нэгдүгээрт хөндөгдөж байгаа. Үүнтэй холбогдуулан манай улс9 оронтой нийлээд нэгдсэн нэг аргачиллаар судалгаа хийсэн. Судалгааны үр дүнд телевизийн зар сурталчилгаа нь эрүүл, эрүүл бус хүнс гэж ангилагдаж байгаа. Яагаад эрүүл, эрүүл бус хүнс гэж ангилагдаад байна вэ гэвэл ерөнхийдөө хүнсний сурталчилгаанд гарч буй бүтээгдэхүүний 100гр-д агуулагдаж байгаа давс , чихэр, өөх тос, илчлэгийн хэмжээгээр авч үзээд тодорхой босго тогтоосон байгаа. Жишээлбэл, 100гр хүнсэнд 10гр-с дээш сахар агуулагдсан байвал энэ нь эрүүл бус бүтээгдэхүүн юм. Мөн манай орны хүн амын онцлог болоод телевизийн оргил цаг буюу 18-23 цагийн хооронд телевизийн зар сурталчилгааг гэр бүлээрээ үзэх хандлага их байна. Оргил цагаар явч байгаа зар сурталчилгаа бусад цагаар явч байгаа сурталчилгаанаасаа 3-5 дахин илүү үзэлттэй байдаг.
М.САЙНЗАЯА
Т.ИЧИНХОРЛОО
Г.ЧИМЭДЦОГЗОЛ