Categories
булангууд мэдээ нийгэм шинжлэх-ухаан-технологи

Антрактидад шинэ цаснаас бичил хуванцар илэрчээ DNN.mn

Антарктидад орсон шинэ цаснаас бичил хуванцар анх удаагаа илэрчээ. Шинэ Зеландын “Canterbury” их сургуулийн судлаачид Антарктидын 19 байршлаас сорьц цуглуулан шинжлэхэд ийм үр дүн гарсан байна.

Бичил хуванцар нь хуванцар эдлэлээс ялгардаг бөгөөд цагаан будааны үрээс жижигхэн, зарим нь нүдэнд ч үзэгдэхээргүй бичил хэмжээтэй байдаг.

Судлаачид хайлуулсан цасны литр тутамд дунджаар 29 хуванцар байгааг тогтоожээ. Түүнээс 13 төрлийн хуванцар илрүүлснээс ус, ундааны сав, хувцсанд түгээмэл хэрэглэдэг полиэтилен терефталат (PET) хамгийн их байжээ. Тодруулбал, сорьцуудын 79 хувиас нь илэрсэн байна.

Бичил хуванцар хаанаас гарав?

“Cryosphere” олон улсын шинжлэх ухааны сэтгүүлд судлаач Алекс Авесийн ярьснаар, бичил хуванцрын гол эх үүсвэр нь шинжлэх ухааны судалгааны станцууд байх магадлал өндөр байна. Гэхдээ загварчлалаас үзэхэд гарал үүсэл нь 6000 км хүртэлх хол зайд байж болох нь харагджээ.

Өмнөх судалгаануудаар Антарктидын далайн мөс, гадаргын уснаас бичил хуванцар илрүүлж байсан боловч шинэ цаснаас илэрсэн анхны тохиолдол нь энэ юм.

Өнгөрсөн онд “Proceedings of the National Academy of Sciences” сэтгүүлд нийтлэгдсэн томоохон судалгаагаар бичил хуванцрууд тоос шороо, салхи, далайн урсгалаар хаа сайгүй тарж байгааг тогтоосон билээ.

Тухайлбал, 2020 онд судлаачид Эверест уулын оргил орчмоос, мөн далайн гүнээс хүртэл бичил хуванцар илрүүлсэн юм.

Судлаачид яагаад санаа зовниж байна вэ?

Энэ төрлийн бохирдол нь өргөн хүрээг хамарсан нөлөө үзүүлэх эрсдэлтэй. “Canterbury” их сургуулийн дэд профессор Лора Ревеллийн тайлбарласнаар, бичил хуванцрын гадаргууд хүнд металл, замаг зэрэг хор хөнөөлтэй бодис наалдах боломжтой бөгөөд улмаар түүнийг алс хол хийгээд эмзэг бүсэд хүргэх эрсдэлтэй байна.

Судлаачид мөн хүмүүс агаар, ус, хоол хүнсээрээ дамжуулан бичил хуванцраар амьсгалж, залгиж байгааг тогтоогоод байгаа юм. Одоогоор хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөнийх нь талаар олон судалгаа хийгдээгүй байгаа ч өнгөрсөн онд Английн “Hull York” анагаах ухааны сургууль, “Hull” их сургуулийн нэгэн судалгаагаар бичил хуванцрыг их хэмжээгээр залгих нь эсийг үхүүлэх, харшлын хариу урвал үзүүлэх зэрэг сөрөг үр дагавар учруулж болзошгүй болохыг тогтоожээ.

Бичил хуванцар нь мөн дэлхийн дулаарлын нөлөөг ихэсгэж байж магадгүй байна. Дэлхий даяар цас мөсөн бүрхүүл, мөсөн голууд хэдийнээ хурдан хайлах болоод байгаа бөгөөд эдгээр газарт хуримтлагдсан бараан өнгийн бичил хуванцрууд нарны гэрлийг шингээж, халалтыг ихэсгэснээр нөхцөл байдлыг улам дордуулдаг байж гэж судлаачид үзэж байна.

ЭХ СУРВАЛЖ: Montsame

Categories
мэдээ нийгэм

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зогсоол байгуулах болон бие засах газрыг шинэчлэх ажил эхэлжээ DNN.mn

Улсын Их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар С.Амарсайхан Баяр наадмын бэлтгэл ажлыг газар дээр нь очиж шалгажээ.

Тулгар төрийн 2231, Их Монгол улс байгуулагдсаны 816, Ардын хувьсгалын 100, 101 жилийн баяр наадмыг зохион байгуулах ажил эд өрнөж буй. Хоёр жил дараалан Ковид-19 цар тахлын улмаас улсын баяр наадмыг тэмдэглэлгүй өнжиж, энэ жил ийнхүү тэгш ойн баяраа өргөн дэлгэр тэмдэглэхээр зэхэж буй. Иймд Улсын Их баяр наадмыг зохион байгуулах хорооны салбар хороодын үйл ажиллагааг шалгаж, зарим хугацаатай үүрэг чиглэлүүдийг өгсөн юм.

Тодруулбал, Төв цэнгэлдэх хүрээлэнг зорих иргэдийн автомашины зорчих хөдөлгөөн, зогсоолыг хэрхэн шийдэх талаар Хэв журмын салбар хорооноос танилцууллаа. Үүнд иргэдийн автомашиныг тусгайлан бэлдсэн зогсоолд зогсоож, Төв цэнгэлдэх хүрээлэн хүртэл автобусаар үйлчлэх юм. Иймд тус үйлчилгээнд явах автобус болон, зогсоолыг сайтар бэлтгэж, иргэдэд хүндрэл чирэгдэлгүй үйлчлэхээр зохион байгуулахыг анхааруулсан юм.

Мөн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тохижилтын ажлууд эхэлсэн бөгөөд, гаднах тохижилт болон ногоон байгууламж, бие засах газрын хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг ажлууд хийж эхэлжээ.

Жилийн жилд шүүмжлэл дагуулдаг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гаднах хуучин бие засах газрыг буулгаж, шинээр, стандартын дагуу барих үүргийг 14 хоногийн хугацаатай өглөө.

Мөн ашиглагдахаа больсон жижиг байгууламжуудыг буулгаж, үйлчилгээ явуулах иргэд, аж ахуйн нэгжийг зохион байгуулалттай байрлуулахыг анхаарууллаа.

Түүнчлэн Үндэсний сурын талбайг тохижуулах, шаардлагатай төсөв хөрөнгийг нэмж олгохыг Тохижилт, засвар, худалдаа үйлчилгээний салбар хорооны дарга Д.Ганболд болон бусад холбогдох албаныханд үүрэг болгов хэмээн Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв DNN.mn

УИХ-ын 2022 оны хаврын ээлжит чуулганы 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг, Б.Баярсайхан, Б.Бат-Эрдэнэ нарын санаачлан боловсруулж, 2022 оны тавдугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ хийлээ.

Тэрбээр, Монгол Улсын Их Хурлаас 2019 онд баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл санаа нь эрх мэдлийн харилцан хяналттай, тогтвортой, хариуцлагатай, эрх зүйт төрийг төлөвшүүлэхэд чиглэгдсэн юм. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн агуулга, үзэл санаанд нийцүүлэн эрх зүйн шинэтгэлийг хэрэгжүүлж байгаа энэ цаг хугацаанд төрийн албаны засаглах чадамжийг сайжруулах, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, ард түмэндээ үйлчилдэг, ёс зүйтэй, хариуцлагатай төрийн албыг төлөвшүүлэх чиглэлээр шаардлагатай хууль тогтоомжийг батлан гаргах шаардлага үүсэж байна.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар улс орон даяар анхдугаар Зөвлөлдөх санал асуулгыг 2017 онд зохион байгуулсан. Уг зөвлөлдөх санал асуулгад оролцогчдын 94.5 хувь нь төрийн сахилга хариуцлагыг дээшлүүлэх арга механизмыг Үндсэн хуулиар бий болгох, 89.4 хувь нь төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэхийг, 87.9 хувь нь төрийн жинхэнэ албыг мэргэшсэн, мэдлэг чадварт суурилсан, улс төрөөс ангид байхыг дэмжиж энэ чиглэлээр эрх зүйн хамгаалалтыг бий болгох талаар саналаа илэрхийлсэн гэдгийг танилцуулгадаа онцлон тэмдэглэв. Мөн “Алсын хараа-2050” хөгжлийн бодлогын баримт бичигт иргэндээ үйлчилдэг, мэргэшсэн, чадварлаг, ил тод, үр нөлөөтэй, ухаалаг төрийн албыг төлөвшүүлж, нийгэмд ёс зүй, сахилга хариуцлагаар үлгэрлэх тогтолцоог бэхжүүлэхээр заасан.

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Төрийн албан хаагчийн үйл ажиллагааг үнэлэхдээ ажлын гүйцэтгэл, үйлчлүүлэгчийн үнэлгээ, ёс зүй, сахилга хариуцлагыг шалгуур болгож, ёс зүйн зөрчил гаргасан төрийн алба хаагчид хүлээлгэх хариуцлагыг чангатгана.” гэсэн зорилтыг дэвшүүлсэн. “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д Төрийн албаны ёс зүй, сахилга, хариуцлагын тухай хуулийн төслийг боловсруулан, 2021 онд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тусгасан зэрэг эрх зүйн баримт бичгүүд нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийг боловсруулах хууль зүйн үндэслэл болсныг дурдав.

Төрийн албаны тухай хуулийг 1995 онд баталж, 2002, 2017 онд тус тус шинэчлэн найруулж, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг тогтоох, сахилгын хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндсийг бий болгосон. Засгийн газраас 2019 онд 33 дугаар тогтоолоор Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийг баталж, төрийн албан хаагчийн албаны үйл ажиллагаанд баримтлах ёс зүйн хэм хэмжээг тогтоон, хэвшүүлэх, зөрчсөн бол хариуцлага тооцох хууль зүйн боломж бүрдсэн.

Төрийн албаны хуульд төрийн улс төрийн болон тусгай албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг холбогдох хууль тогтоомжоор тогтоохоор заасны дагуу тус тусын хууль тогтоомжид ёс зүйн асуудлыг тусган мөрдөж байна. Харин төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлж байгаа бүх шатны шүүхийн шүүгч, прокурор, зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, цагдаа, гааль, зэрэг байгууллагын холбогдох албан тушаалтны ёс зүйн хэм хэмжээг салбарын хууль тогтоомжоор зохицуулж байгаа хэдий ч ёс зүйн хэм хэмжээний төрөл харилцан адилгүй, албан хаагчид ёс зүйн хариуцлага хүлээлгэх журам өөр өөр байдлаар хэрэгжиж байна. Төрийн тусгай албан тушаалтантай холбоотой ёс зүйн асуудлаар салбар тус бүртээ тодорхой ажлууд хийгдэж байгаа боловч зөрчлийн тоо мэдээ улсын хэмжээнд бүрэн нэгтгэгдэж гардаггүй, үнэлэлт дүгнэлт, дүн шинжилгээ хийдэггүй, нэгдсэн бодлого зохицуулалт хангалтгүй байгаа аж.

Төрийн улс төрийн өндөр албан тушаалтны ёс зүйн хэм хэмжээг тогтоосон бие даасан хууль тогтоомж одоогоор байхгүй байна. Харин Монгол УИХ-ын тухай хуулиар Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороог байгуулж, төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын бодлого, УИХ-ын гишүүний ёс зүй, сахилгын асуудлыг эрхлэхээр хуульчилсан.Улсын Их Хурал 2021 оны 105 дугаар тогтоолоор УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлэн баталснаар төрийн өндөр албан тушаалтнуудын ёс хэм хэмжээг тогтоох, сахин мөрдүүлэх, хариуцлага тооцох эрх зүйн үндэслэлийг бий болгох санаачилга, эхлэлийг бий болгосон талаар хуулийн төсөл санаачлагч гишүүн Б.Бат-Эрдэнэ танилцуулсан.

Түүнчлэн төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар хууль, журам, дүрэм цөөнгүй боловч төрийн албаны бүх төвшинд ёс зүй, хариуцлагын арга хэмжээний үр нөлөө багатай, зохицуулалт сул хэвээр байна. Ёс зүйн дүрэм үйлчилж байгаа хэдий ч ёс зүйн зөрчил маргааныг шийдвэрлэх, ёс зүйг сахин мөрдүүлэх, хэвшүүлэх тогтолцоо сул байна. Төрийн албаны зөвлөлийн 2020 оны тайланд тусгагдсанаар нийт 1194 Ёс зүйн зөвлөл байгуулагдан ажиллаж байна. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслөөр төрийн албаны ёс зүйн нийтлэг асуудлыг нэгдмэл байдлаар зохицуулсан ерөнхий хуулийг батлан гаргах, түүнд бүх төрийн албан хаагчдын сахин мөрдөх нийтлэг хэм хэмжээ, шаардлагыг тогтоож, зөрчсөн бол хүлээлгэх хариуцлагын төрөл, түүнчлэн ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх үйл ажиллагааны журмыг тогтооно гэлээ.

Хуулийн төслийг баталснаар төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлыг улсын хэмжээнд удирдан, зохицуулах нэгдсэн зохицуулалттай болж, төрийн болон орон нутгийн байгууллагын бүх шатанд төрийн албаны ёс зүй, соёлыг төлөвшүүлэхэд ахиц гарах, улмаар иргэд ёс зүйтэй чанартай төрийн үйлчилгээ авах боломж бүрдэнэ гэж хууль санаалагчид үзэж байна.

Хуулийн төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцуулсан. Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Б.Бейсен, Б.Баярсайхан, Б.Баттөмөр, Х.Баделхан нар асуулт асууж, хариулт авсан. Байнгын хорооны гишүүд төрийн албан хаагч ёс зүйн шаардлагыг дээшлүүлэх, нийтийн эрх ашгийг хангах үүднээс сахилга хариуцлагыг чангатгах, нийгмийн бүх салбарт зөв төлөвшил тогтоохын чухлыг онцлон тэмдэглэж байсныг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцуулгадаа дурдав.

Хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Б.Жаргалмаа, Н.Наранбаатар, М.Оюунчимэг, С.Чинзориг, Ж.Батжаргал, Б.Бейсен нар асуулт асууж, тодруулав.

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа төрийн албанд томилогдож байгаа хүмүүст ёс зүйн ямар шалгуур тавигдах талаар тодруулсан. Төрийн албан хаагчдын ёс зүйн алдаа дутагдлаас урьдчилан сэргийлэхэд хуулийн төслийг чиглүүлж боловсруулсан. Хуулийн төслийн 7 дугаар зүйлд төрийн албан хаагчдын ёс зүйн нийтлэг хэм хэмжээг зохицуулна. Жишээлбэл, албан үүргээ эс гүйцэтгэвэл хариуцлага ногдуулахаар тусгасан. Төрийн албаны зөвлөлд 2022 оны нэгдүгээр сарын 01-ний байдлаар 2524 хууль бус томилгоо байсан. Нийт 326 хүн үүрэг гүйцэтгэгч байгаагаас 79 нь шаардлага хангагдаагүй анхааруулга аваад ажиллаж байгаа талаар Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг хариулав.

Харин Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль батлагдсанаар төрийн бүтээмж нэмэгдэх эсэхийг тодруулсан С.Бямбацогт гишүүний асуултад, “төрийн хүнд суртал, авлига, ашиг сонирхлын зөрчил, төрийн албаны чанар хүртээмж, түргэн шуурхай үйлчилгээ, цаашилбал, төрийн алба сонгуулиас сонгуулийн хооронд данхайдаг байдлыг арилгахад энэ хуулийн төслийн хүрээнд бүрэн шийдэхгүй ч тодорхой үүрэг гүйцэтгэнэ” хэмээн Б.Бат-Эрдэнэ гишүүн хариуллаа. Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг “2021 онд 419 ёс зүйн зөрчил гарсан. Харьцангуй буурч байна. Төрийн албан хаагчдынхаа ёс зүй, хариуцлага сахилга батыг сайжруулахад энэ хуулийн төсөл чиглэж байна. Төрийн албан хаагчийн ёс зүйд зарим ахиц дэвшлүүд гарч байна.” гэв.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар ёс зүйн хуультай болохыг дэмжиж байгаа ч хуулийн хэрэгжилтэд хяналт тавих шаардлагатайг сануулсан. Мөн иргэд төрийн албан хаагчдын ёс зүй, харилцаа хандлагын талаарх гомдол, саналаа хаана, яаж гаргаж шийдвэрлүүлэх талаар хуульд тодорхой зохицуулалт тусгах талаар саналаа хэллээ. Түүнчлэн УИХ-ын гишүүн Б.Бейсен төрийн албан хаагчдыг ялгаварлан гадуурхдаг, намын харьяаллаар халдаг байдлыг арилгах хэрэгтэй талаар байр сууриа илэрхийлсэн. Мөн УИХ-ын гишүүн Ж.Батжаргал ёс зүй, сахилга хариуцлагын асуудлыг хөндөхийн зэрэгцээ хүнээ багаас нь бэлтгэх, төлөвшүүлэх, ажлын байрандаа хөгжих боломжийг хангах, сургалтын хөтөлбөртэй болох шаардлагатайг хэлж байлаа.

УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаан Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцүүлгээр үргэлжилнэ.

Categories
мэдээ нийгэм

“Буянт-Ухаа” цогцолбороос Сүхбаатарын талбай чиглэлд хэсэгчилж зам хаана DNN.mn

НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар чуулга, “Монголын чопперчин ахан дүүс” НҮТББ-тай хамтран мотоцикл сонирхогчдын дунд “Талын салхи” олон улсын мото фестивалийг зургадугаар сарын 11-нд буюу бямба гарагт зохион байгуулна. Өмнө нь Тэрэлж, Цонжин болдогт зохион байгуулдаг байсан эл наадам энэ жил Сүхбаатарын талбайд өрнөх юм.

Зургадугаар сарын 11-ний өдөр мото спортынхон Хан-Уул дүүргийн “Буянт ухаа” цогцолбор-Хүннү молл-Уулын зам–Наадам центр-Сүхбаатарын талбай гэсэн чиглэлд парад жагсан орж ирэх юм. Үүнтэй холбоотойгоор дээрх чиглэлд 12:00-14:00 цагийн хооронд хэсэгчилж зам хаана. Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албаны Замын хөдөлгөөн хяналтын газраас 30 цагдаагийн албан хаагч ажиллаж, замын зохицуулалт хийхээр болжээ.

Харин 14:30 цагаас Сүхбаатарын талбайд “Талын салхи” наадам нээлтээ хийнэ. Энэ үеэр ховор нандин мотоциклын үзэсгэлэн, үзүүлэх тоглолт, мотоцикл болон дагалдах хэрэгслийн худалдаа, хоол үйлчилгээ, циркийн үзүүлбэр, урлагийн тоглолт болно. Мөн мото клуб, алдартай тамирчдыг танилцуулах юм. Энэ удаагийн фестивалийг “Эрүүл хүн-Архигүй Монгол” уриан дор зохион байгуулна. Хөдөө, орон нутаг 21 аймгийн болон монгол туургатан улсуудын төлөөлөл 100 гаруй мотоцикл сонирхогчид оролцох юм.

“ТАЛЫН САЛХИ” ОЛОН УЛСЫН МОТО ФЕСТИВАЛИЙН ХӨТӨЛБӨР

2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хот

Хугацаа Арга хэмжээ
09:00-12:00 “Буянт-Ухаа” нисэх буудлын талбай
12:00-13:00 Мото сонирхогчдын парад
11:00-21:00 Мото дагалдах хэрэгслийн үзэсгэлэн худалдаа, халуун хоол ундааны үйлчилгээ, өргөн зугаалга, фото болон бусад үйлчилгээ /Д.Сүхбаатарын талбай/
13:00-14:30 Жанжин Д.Сүхбаатарын талбайд оролцогч клубүүд байрлана
14:30-14:45 Нээлт /хөтлөгч нээнэ/- Улаанбаатар театр /сэрсэн тал/
14:45-15:30 МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар үг хэлнэ. Шагнал гардуулна.
15:30-16:00 Урлагийн тоглолт- Улаанбаатар театрЦиркийн үзүүлбэр
16:00-17:00 Оролцогч клубүүдийн танилцуулга, мэндчилгээХовор нандин мотоциклын танилцуулга
17:00-18:00 Тэмцээн уралдаан /мото уран жолоодлого, олс таталт, гар барилдаан, мото үзүүлбэр/
18:00-19:00 Хүндэд зочид, мото спортын ахмад тамирчдаа тайзнаа алдаршуулах арга хэмжээ, наадамд оролцсон клубүүдэд батламж гардуулах
19:00-21:00 Еntertainment хөтөлбөрЯзгуур урлаг: Хөсөгтөн, Онгод, Улаанбаатар театрАмьд хөгжим: Никитон, Нисванис, Наран, Отгоо, Булсара, lemons, Аравт, Growls of Clown, Rec On, U.F.O, The Tourists, Vagabond, Morning starHip Hop: Wolfizm, Don dior, limit king, RookieЦиркийн үзүүлбэрГалын үзүүлбэр
21:00-22:00 DJ/диско/
22:00 Хаалтын үйл ажиллагаа /Салют/
Categories
мэдээ нийгэм

Бие бие рүүгээ ус цацсан Э.Цэндбаатар, З.Шинэчагтга нарт зөрчлийн хэрэг нээжээ DNN.mn

2022 оны зургаадугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороо, “MN-25” телевизийн байранд Э.Цэндбаатар, З.Шинэчагтага нар нь хэвлэлийн бага хурлын хийх үед хоорондоо маргалдаж, хэрүүл маргаан үүсгэсэн.

Улмаар бие бие рүүгээ ус цацсан үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 5.2 болон 5.3 дугаар зүйлд заасан зөрчлийн шинжтэй байх тул цагдаагийн байгууллагаас зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байгааг ЦЕГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

​Гашуунсухайт-Ганцмод чиглэлд тусгайлсан нүүрс тээврийн гарц байгуулна DNN.mn

Ерөнхий сайдын 2022 оны 47 дугаар захирамжаар байгуулагдсан хилийн Гашуунсухайт, Шивээхүрэн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ы Баяннуур хотын болон Ганцмод боомтын захиргаа, БНХАУ-ын төрийн өмчит Чалко компанийн удирдлагуудтай цахим уулзалт хийлээ.

Тайлбар байхгүй.

Цахим уулзалтаар Гашуунсухайт-Ганцмод боомтоор нэвтрүүлэх нүүрс тээврийн урсгалыг нэмэгдүүлэх, нүүрс тээврийн шинэ гарц гаргах чиглэлээр санал солилцов.
БНХАУ-ын талаас Монгол Улс хилийн бүсэд халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж байгаад талархаж байгаагаа илэрхийлсэн бөгөөд БНХАУ-ын төрийн өмчит Чалко компаниас цаашид нүүрс тээврийн нэвтрүүлэлтийг нэмэгдүүлж, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Тавантолгойн уурхайгаас Гашуунсухайт, Гашуунсухайт-Ганцмод чиглэлд тусгайлсан нүүрс тээврийн гарц, битүүмжилсэн тээврийн багийг байгуулж, халдвар хамгааллын дэглэмийг сахиулж ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Тайлбар байхгүй.

Ажлын хэсэг хэлэлцээрийг үргэлжлүүлэн шаардлагатай арга хэмжээг авч ажиллах бөгөөд бэлтгэл ажлыг хангах чиглэлээр холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгсөн байна.

Categories
мэдээ нийгэм

АТГ төрийн албаны хүнд суртал, ёс зүйтэй холбоотой 17 гомдлыг хянан үзэж шийдвэрлэв DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2022 оны 5 дугаар сарын 30-наас 6 дугаар сарын 3-ны өдрүүдэд нийт 417 албан тушаалтанд сургалт зохион байгуулсан бөгөөд цагдаагийн байгууллагын сургагч багш нар, Замын-Үүд дэх гаалийн газарт шилжин томилогдсон албан хаагчид, Дорнод аймгийн Халхгол сумын хилийн цэргийн 0198 дугаар ангийн албан хаагчид, Боловсролын ерөнхий газрын ажилтнуудыг хамруулав.

Авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүргийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ, Байгаль орчин, аялал жуулчлал, Стандарт хэмжил зүйн газар, Онцгой байдлын ерөнхий газар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Авто замын хөгжлийн газар, “Улаанбаатар АЗЗА”, “Эрдэнэс Монгол” ХХК зэрэг салбар, байгууллагуудад хамаарах авлигын эрсдэлийг судлан тогтоох чиглэлээр ажиллалаа.

Өнгөрсөн долоо хоногт төрийн байгууллагын албан тушаалтнуудын хүнд суртал, ёс зүйн асуудалтай холбоотой иргэдээс ирүүлсэн 17 гомдлыг хянан үзэж шийдвэрлэв.

Categories
мэдээ нийгэм

Явган хүний болон дугуйн замыг өргөтгөхөд саад болж буй 14 аж ахуйн нэгжийн 7740 ам метр талбайг чөлөөлнө DNN.mn

Иргэдийн аюулгүй зорчих нөхцөл, боломжийг бүрдүүлэхийн тулд нийслэлийн 18 байршилд явган хүний замыг шинэчлэхээр болсон.

Уг ажил Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Хүннү гудамжинд тавдугаар сарын 25-наас эхэлсэн бөгөөд нэг сарын хугацаанд явган хүний зам, талбайг шинэчилнэ.

Тус гудамжны 13 мянган ам метр талбай бүхий явган болон дугуйн замыг ашиглалтын шаардлага хангахуйц буюу 1.5-5 метр болгон өргөтгөхөөс гадна гадаргуу, орц, гарцын налуу, хөтөч хавтангийн байршлыг стандартад нийцүүлэн шинэчлэх ажил үргэлжилж буй.

Явган болон дугуйн зам шинэчлэх ажилд саад учруулж буй 23 аж ахуйн нэгж, байгууллагын хашаа, хайсыг буулган, шат чөлөөлөх шаардлага үүссэн. Ингэхдээ эзэмшил талбайгаа хэтрүүлэн, зөвшөөрөлгүй хашаа барьсан аж ахуйн нэгжид мэдэгдэл, шаардах хуудас хүргүүлсэн.

Харин зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжтэй тохиролцон ажиллаж буйг албаныхан мэдээлсэн. Тэгвэл уг ажил эхэлснээс хойш Хүннү гудамжинд үйл ажиллагаа явуулдаг есөн аж ахуйн нэгж шаардах хуудсыг хүлээн авч, өөрсдийн хөрөнгөөр нөлөөлөлд өртсөн талбайгаа чөлөөлж, хашаа хайсаа буулгажээ. Тодруулбал:

  1. “Сэнтури лэндмарк” ХХК,
  2. “Трю Эл Менежмент” ХХК,
  3. “ЦМС” ХХК,
  4. “Ай Би Эй Групп” ХХК,
  5. “Олимп Виллаж” СӨХ,
  6. “Сүрэг Агт” ХХК,
  7. “Илсон девелопмент” ХХК,
  8. “Си Си Эм Жи” ХХК,
  9. “Дунд Мандал” ХХК гэх есөн аж ахуйн нэгж нийслэлээс хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтыг дэмжин, иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр замын нөлөөлөлд өртсөн талбайгаа чөлөөлөөд байна.

Явган болон дугуйн замыг өргөтгөхөд саад болж буй 14 аж ахуйн нэгжийн 7,740 ам метр талбайг чөлөөлөхөөр ажиллаж байгаа. Дээрх аж ахуйн нэгжүүдийн барилгын түр хашаа, блокон суурьтай төмөр хашаа, шат, довжоо, сэндвичэн барилга зэрэг нь явган зорчигчдын хөдөлгөөнд саад учруулж байгаа тул яаралтай чөлөөлж, стандартад нийцсэн замыг байгуулах юм.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаар төсвийн бие даасан байдал хангагдаж, нийслэл болон дүүргүүд нийгэм, эдийн засгийн хувьд хөгжих боломж бүрдсэн. Үүний үр дүнд нийслэлээс түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг эхлүүлж, гудамж, зам шинэчлэх, авто зам болон гүүрэн байгууламжийг шинээр барих, өргөсгөх зэрэг бүтээн байгуулалтын ажлуудыг ийнхүү үе шаттай хийж байна хэмээн Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Хилээр нэвтэрч буй чингэлэгт тээврийн 50-60 хувийг барилгын материал эзэлж байна DNN.mn

Бүтээн байгуулалт ид өрнөж буй энэ үед барилгын материалын нийлүүлэлт, хангамжийг тасалдуулахгүй байх талаар БХБЯ анхаарч ажиллаж байна. Тус яамны Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсээс мэдээлж буйгаар улсын хилээр чингэлэгт тээвэр тасралтгүй явагдаж, өдөрт 80 орчим чингэлэг бараа бүтээгдэхүүн орж ирж байна. Үүний 50-60 хувийг овор хэмжээ багатай барилгын материал эзэлж байгаа аж.

Ховд аймгийн Булганы боомтоор сүүлийн саруудад автотээврээр барилгын туслах материал, шаардлагатай багаж хэрэгслийг татан авч барилгын нөөц материал бүрдүүлж байгааг мэдээллээ. Бүтээн байгуулалтын улиралд өдөрт дунджаар 300 орчим машин барилгын материал орж ирж байж эргэлтийг хангадаг байна.Түүнчлэн салбарын яам цементийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр тээврийн зохицуулалт хийж байна. Тодруулбал, тус яамны Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсээс “МАК цемент”, “Монцемент билдинг материалс” зэрэг компани болон “УБТЗ” ХНН-ийн төлөөлөлтэй уулзан цементийн нийлүүлэлтийн талаар хэлэлцлээ. Уулзалтаар цементийн үйлдвэрүүдэд вагон нэмж гарган 150-300 вагоноор ханган тээвэрлэлтийг нэмэгдүүлэхээр тогтлоо. Ингэснээр цементийн нийлүүлэлт нэмэгдэж, цементийн үнэ буурах боломж бүрдэнэ гэж үзэж байна. Өнөөдрийн байдлаар “МАК цемент” ХХК-д 22 вагон тавьж өгсөн бол “Монцемент билдинг материалс”-д 21 вагон тавьж, ачилт хийгээд байна.

Өнөөдөр болж буй барилга угсралт, барилгын материалын “BIM forum-2022” салбарын хэлэлцүүлгээр мөн барилгын материалын нийлүүлэлт, хангамжийн талаар ярилцаж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Гадаад худалдаа 1.3 тэрбум ам.доллароор өссөн байна DNN.mn

2022 оны эхний таван сард гадаад худалдааны нийт бараа эргэлт 7.2 тэрбум ам.доллар болж 2021 оны мөн үеэс 1.3 орчим тэрбум ам.доллар буюу 21.9 хувиар өсжээ. Экспортын дүн импортын дүнгээс 946.5 сая ам.доллароор давж, гадаад худалдааны баланс эерэг гарсан талаар Гаалийн Ерөнхий газар мэдээлэв.

Экспортод нийт 4.1 орчим тэрбум ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 22.9 хувиар мөн өсжээ. зураг

Эх сурвалж: Гаалийн Ерөнхий газар

Экспортод нийлүүлсэн барааны 99.4 хувийг валютын төлбөртэй худалдаа эзэлж байна.

Экспортын барааны нийт дүнд эрдэс бүтээгдэхүүн 83 хувийг эзэлжээ. Гол нэрийн барааны экспортыг доорх зургаас харна уу.

зураг

Эх сурвалж: Гаалийн Ерөнхий газар

2022 оны эхний таван сард экспортолсон хар тугалгын хүдэр болон баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал болон цайрын баяжмалыг 100 хувь, чулуун нүүрсний 87.5 хувийг БНХАУ-д, үхэр адууны боловсруулсан ширний 75.4 хувь, самнасан ноолуурын 83.8 хувийг Италид, ямааны угаасан ноолуурыг 100 хувь БНХАУ-д тус тус экспортолж дээрх нэрийн бараа нь экспортын нийт дүнгийн 79.3 хувийг эзэлж байна.

зураг

Эх сурвалж: Гаалийн Ерөнхий газар

Монгол Улс дэлхийн 56 оронд бараа экспортолсноос

  • БНХАУ-д 81.4 хувь,
  • Швейцарт 10.8 хувь,
  • Сингапурт 4.7 хувь тус тус ногдож

нийт экспортын 96.8 хувийг дээрх орнууд эзэлж байна.