Categories
зурхай мэдээ цаг-үе

Хөх морь өдөр DNN.mn

Аргын тооллын зургадугаар сарын 10, Сугар гараг. Билгийн тооллын 11, тэргүүн дагуул одтой, хөх морь өдөр. Өдрийн наран 4:53 цагт мандан, 20:50 цагт жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лусыг тахих, андгай тангараг, гэрээ хэлцлээ буцаахад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойд зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна DNN.mn


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 13-15 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зүүн болон өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн секундэд 13-15 метр хүрч, бусад нутгаар борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг-Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13-18 градус, Дорнод-Дарьгангын тал нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 7-12 градус, бусад нутгаар 3-8 градус, өдөртөө Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр 8-13 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 23-28 градус, Увс нуурын хотгор, Алтайн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 18-23 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 15-17 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө 0-2 градус, өдөртөө 13-15 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Төрийн наадмыг аймаг хоорондын тэмцэл мэт хөөрөгддөгөө зогсоох хэрэгтэй” хэмээн өгүүллээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг, эхийн тавьсан санал хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэхээр боллоо” гэснийг I-VIII нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

Шинэ Үндсэн хуулийг батлалцсан АИХ-ын депутатын нэг Д.Ламжав “УИХ-ын сонгуулийн холимог тогтолцоог
ердийн хуулиар оруулах хууль зүйн бүрэн боломжтой” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Төрийн наадмыг аймаг хоорондын тэмцэл мэт хөөрөгддөгөө зогсоох хэрэгтэй” хэмээн өгүүллээ.

“Хас урлан” студийн
ерөнхий найруулагч, Монгол Улсын соёлын
тэргүүний ажилтан Ц.Хүсэлбаатар “Гэр бүлээрээ урлагт ажиллах нь хоорондоо
сайн ойлголцож, чанартай уран бүтээл гаргаж чаддаг” хэмээлээ.

Эдийн засагч Ч.Отгочулуу “Манлайлалгүй
Ерөнхий сайдаас аж үйлдвэржилтийн
бодлого хүлээгээд нэмэргүй”
хэмээн ярьсныг I болон “Баримт, үйл явдал”-ын VII нүүрээс уншаарай.

Ч.Эрдэнэбат “Барилгын гол
нэрийн бүтээгдэхүүн дээр
дэлхийн хамгийн өндөр
үнийн жишгээр татвар
ногдуулдаг” сурвалжилгыг V нүүрээс уншаарай.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Архангай, Завхан аймгийн зарим суманд цас орж байна DNN.mn

Архангай, Завхан аймгийн зарим сумын нутгаар өнөөдөр цас орж буйг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Ойрын хоёр хоногтоо нутгийн зүүн хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, борооны өмнө салхи түр зуур ширүүсэж, сэрүүхэн байна.

Зургаадугаар сарын 9-ний 20:00 цагаас зургаадугаар сарын 10-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Нутгийн баруун хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зүүн болон өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Түүнчлэн нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн секундэд 13-15 метр хүрч, бусад нутгаар борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна.

зураг

УЦУОШГ
Categories
гадаад мэдээ

Алжир Испанитай байгуулсан найрамдлын гэрээгээ түдгэлзүүлснээ зарлав DNN.mn

Алжир улсын Ерөнхийлөгчийн ордоны лхагва гарагт гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Испани улстай хоёр орны харилцааг хөгжүүлэх хүрээнд байгуулсан “Сайн хөршийн харилцаа, хамтын ажиллагааны гэрээ”-г түлгэлзүүлэхээр шийдвэрлэсэн гэжээ.

Энэ оны эхээр Испани улс Баруун Сахарын бүс нутагт төвийг сахисан байр сууриа өөрчилж, олон нийтэд нээлттэйгээр Марокког дэмжсэн хэмээн мэдэгдэлд дурдсан байна.

Испанийн Засгийн газрын энэхүү алхам нь хууль, эрх зүй, ёс суртахуун, улс төрийн үүргээ зөрчиж, Баруун Сахарын бүс нутаг болон бүс нутгийн нөхцөл байдлыг муудахад хүргэсэн гэж үзжээ.

Улмаар Алжирын Засгийн газар 2002 онд Испани улстай байгуулсан “Сайн хөршийн харилцаа, хамтын ажиллагааны гэрээ”-г түдгэлзүүлэх шийдвэр гаргасан байна.

Испанийн Гадаад харилцааны сайд Хосе Мануэл Албарез хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Алжир улстай сайн харилцаатай байх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, байгалийн хийн хангамжийн асуудалд санаа зовохгүй байна. Алжир хүлээсэн үүргээ биелүүлэх болно” хэмээн хэлжээ.

Өнгөрсөн 2020 оны 12 дугаар сард АНУ-ын Цагаан ордон мэдэгдэл хийхдээ “Баруун Сахарын асуудлыг шийдвэрлэх Мароккогийн саналыг АНУ дэмжиж, Баруун Сахарын нутаг дэвсгэр дэх Мараккогийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч байна” гэж байв.

Энэ оны 3 дугаар сард Испани улс Баруун Сахарын өөртөө засан тогтнох Мароккогийн төлөвлөгөөг дэмжиж байгаагаа мэдэгдсэн ба үүний дараа Алжир улс Испанид суугаа Элчин сайдаа эргүүлэн татсан юм.

Баруун хойд Африк дахь Баруун сахар нь Испани улсын колони байсан бөгөөд тусгаар тогтнолын маргаантай бүс нутаг. Марокко улс өмнө нь Алжирын дэмжлэгтэй Баруун Сахарыг чөлөөлөх армитай арав гаруй жил тулалдаж, 1991 онд НҮБ-ын зуучлалаар гал зогсоох хэлэлцээр байгуулсан.

Одоогоор Баруун Сахарын ихэнх хэсэг Мароккогийн хяналтад байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

​ Урсгал усанд эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургууль эхэллээ DNN.mn

Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2022 оны зургаадугаар сарын 7-ны өдрийн А/53 дугаар тушаалаар тус газрын бүтцийн нэгжүүдийн алба хаагчдын “Урсгал усанд эрэн хайх, аврах ажиллагаа”-ны дадлага сургууль өнөөдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул голын Хар усан тохойд эхэллээ.

Дадлага сургуулийг НОБГ-аас 12 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд алба хаагчдын усанд сэлэх чадварыг сайжруулах, голын усны аюулаас ард иргэдийн амь насыг авран хамгаалах, техник багаж хэрэгслийн бэлтгэл бэлэн байдлыг шалгах юм.

Дадлага сургууль гурван хоног үргэлжилнэ гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан DNN.mn

Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Ойрын 2 хоногтоо нутгийн зүүн хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, борооны өмнө салхи түр зуур ширүүсэж, сэрүүхэн байна.


2022 оны 06 сарын 09-ний 20 цагаас 06 сарын 10-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зүүн болон өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн секундэд 13-15 метр хүрч, бусад нутгаар борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг-Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13-18 хэм, Дорнод-Дарьгангын тал нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 7-12 хэм, бусад нутгаар 3-8 хэм, өдөртөө Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр 8-13 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 23-28 хэм, Увс нуурын хотгор, Алтайн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 18-23 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө 4-6 хэм, өдөртөө 13-15 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө 3-5 хэм, өдөртөө 15-17 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө 0-2 хэм, өдөртөө 13-15 хэм дулаан байна.


2022 оны 06 дугаар сарын 11-нээс 06 дугаар сарын 15-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

11-нд нутгийн зүүн хагаст, 12-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 14-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар орно. Салхи ихэнх хугацаанд борооны өмнө түр зуур ширүүсэж, 11-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 11-нд нутгийн зүүн хагаст, 12-нд зүүн аймгуудын нутгаар сэрүүхэн байх боловч бусад нутгаар дулаарч, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 19-24 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Гамшгийн үед иргэдийг нүүлгэн шилжүүлэх 31 байршил, түр цугларах 111 талбай DNN.mn

Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах, иргэд олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор нийслэлийн есөн дүүрэгт нийт 31 байршил, түр цугларах 111 талбайг болзошгүй гамшиг тохиолдсон үед нүүлгэн шилжүүлэх байршлаар тогтоосон байдаг. Нүүлгэн шилжүүлэх байршил болон түр цугларах талбайн дэлгэрэнгүй мэдээллийг Гамшгийн эрсдэлийг бууруулах Нийслэлийн зөвлөлөөс хүргэлээ.

Баянгол дүүрэг:

СХД 1 дүгээр хороо Баянголын аман дахь Гольфийн талбай 40 га

СХД 24 дүгээр хороо толгойтын баруун салаанд 18 га

БГД 20 дугаар хороо Хорих 461дүгээр ангийн урд талд Мөрөөдлийн цэцэрлэгт хүрээлэн 50 га

Баянзүрх дүүрэг:

БЗД 20 дугаар хороо Баяндөхөмийн аманд 40 га

БЗД 20 дугаар хороо Хар усан тохойд 18 га

БЗД 20 дугаар хороо Монгол шилтгээн амралтын газар 12 га

БЗД 28 дугаар хороо Улиастайн аманд 19 га

Сонгинохайрхан дүүрэг:

СХД 21 дүгээр хороо Төмөр замын 361-н гарамын орчим 87 га

СХД 21 дүгээр хороо Монгол наадам цогцолборын талбай 120 га

Сүхбаатар дүүрэг:

СБД 20 дугаар хороо Бэлхэд 8 га

СБД 18 дугаар хороо Мод үржүүлгийн талбай 54 га

СБД 19 дүгээр хороо Хандгайтын зуслан дахь Дугуйн талбай 5 га

СБД 19 дүгээр хороо Хандгайтын зуслан Янзага хүүхдийн зуслан 19 га

СБД 15 дугаар хороо Ар хустайн зусланд Оюунтүлхүүр сан, БХХҮХолбооны хашаа түүний орчмын талбай 8 га

Хан-Уул дүүрэг:

ХУД 13 дугаар хороо Өлзийт хорооллын урд Гавьжийн шандын 73 га

ХУД 8 дугаар хороо Нүхтийн аманд 15 га

Чингэлтэй дүүрэг:

ЧД 19 дүгээр хороо Өвөр гүнтийн зусланд 15.3 га, СХД 21-р хороонд Ар гүнтийн зусланд 10 га

ЧД 17 дугаар хороо “Тахилт 3”-ын аманд 20 га

ЧД 19 дүгээр хороо Ойн булаг зусланд 4.5 га

Багануур дүүрэг:

1 дүгээр хороо Нарийний ам 10 га

5 дугаар хороо Нарийн нуур 10 га

5 дугаар хороо Талийн толгой 10 га

Багахангай дүүрэг:

1 дүгээр хороо Алтаргана гэр хорооллын баруун “Гөлтгөнө” уулын энгэрт 2 га

1 дүгээр хороо Хангамжийн урд уул Өндөр толгойн энгэрт 2 га

1 дүгээр хороо Аэрдромын талбай 502 га

1 дүгээр хороо Нуурын гэр хорооллын урд талбай 2 га

Налайх дүүрэг:

БЗД-ийн 11-р хороо Мянганы баруун дэнж 7 га

4 дүгээр хороо Бүс нуур 20 га

7 дугаар хороо Өвөр шандын урд талбай 20 га

5 дугаар хороо Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн нэрэмжит Бадрал цэцэрлэгт хүрээлэн 26.3 га

5 дугаар хороо, Городок тосны баруун урд талд 50

Categories
мэдээ нийгэм

Э.Оюунтунгалаг: Өсвөр насны хүүхдүүд биднээс тэдний асуудлыг сонсохыг л хүсдэг DNN.mn

“Бяцхан мисс” олон улсын хүүхдийн байгууллагын захирал Э.Оюунтунгалагтай ярилцлаа.


-“Бяцхан мисс” олон улсын байгууллагын үйл ажиллагааны талаар танилцуулахгүй юу?

-Манай байгууллага байгуулагдаад 20 жил болж байна. Олон улсын хүүхдийн хувийн байгууллага улсдаа ганц манайх л байдаг. “Бяцхан мисс” олон улсын хүүхдийн байгууллага нь дотроо “Охидын мисс” төв, “Academy-16” өсвөр үеийн насны хүүхдүүдэд зориулсан хөтөлбөр хэрэгжүүлж ажилладаг.

-Танай байгууллага 16-гаас доош насны хүүхдүүдэд судалгаа хийдэг гэсэн үү?

-Олон улсын хүүхдийн байгууллага учраас хүүхдийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай хамтарч ажиллан хоёр жилд нэг удаа өөрсдийн үйл ажиллагаанд зориулан төрөл бүрийн судалгааг хийдэг юм. Монголд өнөөдрийн байдлаар хүүхэдтэй холбоотой нарийн судалгаа хийсэн мэдээллийн сан байдаггүй.

Аливаа зүйл, ямар нэгэн ажил тоон судалгаатай байж хийгдэнэ. Хүүхдийн байгууллагуудын хувьд судалгаа муутай байдаг учраас бид ямар нэгэн үйл ажиллагааг заавал судалгаатай эхлүүлдэг.

-Танай байгууллага хоёр жил тутамд судалгааг шинэчилж хийдэг гэлээ. Сүүлийн судалгааныхаа үр дүнгээс хуваалцахгүй юу. Ямар судалгаа хийсэн бэ?

-Бид сүүлд “Өсвөр насны хүүхдүүд хаана явна вэ” судалгааг хийж, 12-16 насны ойролцоогоор 24 мянга гаруй хүүхдийг хамруулсан. Судалгааны үр дүнгээс үзэхэд дөрвөн хүүхэд тутмын нэг нь ар гэр, гэр бүлийн асуудалтай орчинд байсан. Бидний санаачилсан “Acad­emy-16” нь “Биднийг сонс” гэсэн хөтөлбөр. Биднийг сонс гэж нэрлэсэн нь “Бидний ирээдүйг бүтээх гэж буй бол биднийг сонсоосой” гэсэн өсвөр насны хүүхдүүдийн дуу хоолой. Хүүхдийг бага насанд байх үед нь эцэг эхчүүд их анхаарал хандуулдаг ч өсвөр нас буюу амьдрал дээр биеэ даах насных нь өмнө анхаарлаа сулруулдаг. Хүүхэд өөрөө сургуульдаа явж, найз нөхдийн хүрээлэлтэй болж тэдэнтэйгээ зөвлөлддөг болдог учраас өсвөр насны хүүхдүүдийн хүмүүжил болон хөгжих нь эзэнгүй байгаа юм шиг л харагддаг. Тэгэхээр “Биднийг сонс” хөтөлбөрийг хүүхдүүдийн дуу хоолойг сонсож тэдэнд зориулсан зүйлийг хийгээч ээ гэх мессэж өгөхийн тулд коронавирусийн үед санаачилж өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард “Academy-16” нээсэн. Одоогоор улиралд нэг удаа хүүхдүүдтэйгээ агаар салхинд гарангаа тэдний дуу хоолойг сонсож, нэвтрүүлэг бэлтгэж байна. Өсвөр насны хүүхдүүдэд тулгарч буй мэргэжил сонгох зэрэг шаардлагатай асуудалд сэтгэл судлаач, мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөг өгүүлж, богино хэмжээний контентыг бүтээж байгаа.

-Судалгаагаар 16-гаас доош насны хүүхэд эцэг эх, найз нөхөд, нийгмээс юуг хүсч байна вэ?

-Боловсрол бол цаанаасаа өгөгдөж байдаг зүйл. Түүний дараагийн хэрэгцээ нь хүмүүжил. Хүмүүжлийг хүн гэр бүл, сургууль, найз нөхдийн хүрээлэл орчноос олж, хүмүүжиж байдаг. Манайд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар гэдэг ганц л хөгжил дээр суурилж буй газар байна. Гэвч тус газарт очиход урдаас халамж л ярьдаг. Монголын бүх иргэд арчаагүй, хүмүүжилгүй юм шиг харьцдаг. Хөгжилд анхаарч, хөгжил рүү чигээ барьсан газрууд байхгүй байна. Хүүхдүүдэд очиж хөгжих хөгжлийн газар байхгүй учраас тэд гар утаснаас хамааралтай болж байна. Хүүхдэд уулзаж ярилцдаг, мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авдаг газар байгуулж, хүүхдийн хөгжлийг өөр өнцгөөс харж анхаарахгүй бол үнэхээр болохгүй байгаа юм. Үүнд зориулж бүх хүүхдийг оролцуулж чадахгүй юм аа гэхэд хэсэгхэн ч гэсэн хүүхдүүд энэ газрыг хөгжих боломж гэж хараасай гэсэн үүднээс “Academy-16”-г нээсэн. Одоогоор хоёр салбартай үйл ажиллагаагаа явуулж байна.

Бид бага насны хүүхдүүдийг сонсохгүйгээр тэдний өмнөөс ирээдүйнх нь зураглалыг хийдэг. Тухайлбал, намайг бага байх үед “Оддын охин” гэдэг кинонд ар талд нь зургаан байшин гардаг байлаа. Би түүнийг хараад ийм гоё байшинтай газар очиж үзэх юмсан гэж боддог байсан бол одоо тийм байшинг ямар ч газар барьдаг болчихсон байна. Яг үүнтэй адил миний бага насыг бодохоор 30 жилийн өмнө бид үүнийг төсөөлж байгаагүй. Одоо 30 жилийн дараахь ертөнцийг бага насны хүүхдүүд анзаарч байхад бид эсрэг зүйл ярьж хүүхдийг сонсдоггүй. Тухайн хүүхэд гуталчин болж сайхан загвартай гутал зохион бүтээх гэж байхад нь чи заавал хуульч болох ёстой гэх зэрэг тулгадаг. Өсвөр насны хүүхдүүд биднээс тэдний асуудлыг сонсохыг л хүсдэг. Тиймээс долоо хоногт нэг удаа эцэг эхчүүд заавал ч үгүй хүүхдэдээ цаг гарган, аялал зугаалгад явж тэдний үзэл бодлыг сонсоосой гэж хүсч байна даа.

-16-гаас доош насны хүүхдүүд юуг илүү сонирхдог вэ?

-16-гаас доош насны эрэгтэй хүүхдүүд спорт их сонирхож, хичээллэхийг хүсдэг болсон. Хувийн байгууллагууд спортын тал дээр тэмцээнийг маш сайн ажиллаж, орон зай ихтэй болсон. Хүмүүс ном уншихыг их шаарддаг. Гэвч номын сангийн орчинд нь очиход ном үзүүлэнгийн хэлбэрээр л байдаг. Хүүхэд гэртээ байгаа юм шиг ном унших боломжтой төвлөрсөн номын сан байхгүй. Орчны бүрдлийг сайжруулах шаардлагатай юм шиг санагддаг. Охидын хувьд загвар, төгс хөгжилд их дуртай байдаг. Дэлхийн монгол иргэнийг хүмүүжүүлж буй учраас хүүхдэд 1-2 гадаад хэл заавал байх ёстой. Гадуур хэлний курс, сургалтад охид их хамрагдаж байна. Боломжтой эцэг эхчүүд хүүхдийнхээ ирээдүйн хөгжилд анхаарч төвлөрсөн газарт аваачиж өгдөг. Хүмүүжил хөгжил хоёрыг холбосон зан чанарын сургалт зэргийг автомат зохион байгуулалтаар явуулах нь зүгээр санагддаг. Ерөнхий боловсролын сургуульд иргэний боловсрол хичээлд үздэг зүйлсийг бататган дадлага хийх газар байвал хүн бол харилцааны амьтан учраас хөгжиж байх ёстой.

-Эцэг эхчүүд хүүхдүүдээ ямар хэмжээнд ойлгодог вэ?

-Манай улс чимээгүй хүчирхийлэл ихтэй. Бидний зохиож буй тэмцээнд есөн мянга гаруй охин бүртгүүлж оролцон, зургаан мянга гаруй охин харилцаатай байж, 200 гаруй хүүхэд манай байгууллагаар үргэлж ирж очин байдаг. Өнөө үед эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ ярилцдаггүй, хүүхдээ аргадах гэж гар утас өгдөг болсон. Тэр цахим орчинд юу байгаа билээ. Мөн зарим эцэг эхчүүд их буруу ойлголттой байж багш нар луу их дайрдаг. Сургуулийн багш өглөө 08:00 цагаас өдрийн 14:00 цаг хүртэл, цэцэрлэгийн багш өглөө 08:00 цагаас 18:00 цаг хүртэл хүүхдүүдийг харж байхад тэр хүмүүст “Та нар манай хүүхдийг хүмүүжүүлсэнгүй” гэж бүх ачааллаа нэмдэг. Гэтэл эцэг эхчүүдэд хүүхэдтэйгээ өнгөрүүлэх цаг өглөө хүүхдээ цэцэрлэг, сургуульд нь аваачиж, орой 18:00 цагаас гэртээ ирэхэд хүүхдийн унтах цаг хүртэл гуравхан цаг л байна. Гэр бүлийн харилцаа их жижиг болсон. Мэддэггүйгээ мэддэггүй хүмүүс гэж байна. Хүүхдээ мэддэггүй хүмүүс гэж хүүхдийнхээ ирээдүйд хүчирхийлэл хийж буй хүмүүсийг хэлнэ. Тэр хүүхдийг юуг хүсч, тэмүүлж буйг хамгийн эхэнд эцэг эх нь мэдэж байх хэрэгтэй. Бид чиглүүлэх үүрэгтэй болохоос биш заах ёсгүй. Бидний үзэж буй кинонд Солонгос кино ихэнх хувийг эзэлдэг. Солонгос киноны соёлоос бид их суралцаж байна гэсэн үг. Гэтэл яг бодит байдал дээр Солонгос улс гэр бүл салалтаараа дэлхийд тэргүүлдэг. Бид тэдний харилцаа, соёлыг суралцаж, үзэж буй учраас үүнд хаалт байх хэрэгтэй. Бид хүүхдийн хүмүүжилд стандарт тогтоох ёстой. Хүүхдийн ертөнцөд судалгаа, өөрчлөлт хэрэгтэй. Одоогоор Монголын хүүхдийн байгууллагуудын нэгдсэн холбоонд сайн дураараа байнгын үйл ажиллагаатай 30 байгууллага бүртгэлтэй байж, уулзалтуудыг зохион байгуулж цаг үеийн тулгамдсан асуудлыг ярилцдаг. Сүүлийн үед яригдаж биднийг хамгийн их эмзэглүүлж буй сэдэв бол хүүхдийн өвчлөл байна. Бид чинь цөөхүүлээ, 3.4 сая гаруй иргэнтэй, үүнээс 1.8 сая гаруй нь хүүхэд байна. Хүүхэд дотроос хүнд өвчтэй, онцгой шаардлагатай хүүхэд ойролцоогоор хоёр хувийг эзэлдэг. Манайд эрүүл мэндийн асуудал цэгцгүй байдаг. Энэ асуудлаас хэрхэн гарах вэ гэвэл Финланд улсын жишээг дурдвал, тэд эрүүл мэндийн даатгалын мөнгийг хүүтэй эргэлтэд оруулан мөнгийг нь ашигладаг. Бид нэн шаардлагатай өвчтэй иргэдийг эдгээхэд даатгалын хүүг зарцуулж болно. Энэ асуудлыг хүмүүс мэдэх нь мэдэж, даатгалын хүүнд хэдэн төгрөг гардаг вэ гэсэн тооцоо нь ч бий. Үүнийг шийдвэр гаргах түвшний хүмүүс шийдвэл тухайлбал, 340 хүүхдээс 40 хүүхдийн өвчлөлийн асуудлыг шийдэх боломжтой. Хүүхдийн байгууллагуудын хамгийн их эмзэглэж буй асуудал бол монгол хүүхдүүд гудамжинд өвчиндөө шаналан явж, хэдхэн хүүхэд нь эдгэж бусад нь эндэж буй асуудал. Энэ асуудлыг шийдэх гарц байгаа боловч хэрэгжүүлэхийг хүсэхгүй байна.

-Танай байгууллага “Бяцхан мисс” тэмцээнийг хэзээнээс зохион байгуулж эхэлсэн бэ?

-Манайх “Бяцхан мисс” улсын тэмцээнийг 2022 оны нэгдүгээр сард хүүхдүүдийг бүртгэж, гуравдугаар сард анхан шатыг зохион байгуулж 24-30 хүүхдийг шилж гурван сар бэлтгэж зургадугаар сарын 3-ны өдөр “Бяцхан мисс” уралдаант тэмцээнд оруулах юм. Уралдаант тэмцээн нь гурван үе шаттай. Хүмүүс мисс гэхээр өөр ойлголтоор төсөөлдөг. Дэлхийн мисс хүмүүнлэг, сайн үйлсийн элч байдаг. Үүнтэй адил манай миссүүдийн хүмүүнлэгийн аян одоо хэрэгжиж байна. Гэхдээ энэ жил их эмзэглэж байна. Учир нь тэмцээнд оролцож буй гурван баг байдаг бөгөөд бүх баг түлэнхийн төвийг зорьж сайн үйлсийн аян хийсэн. Би үүгээр Монголд хүүхдийн өвчлөл их болсныг анзаарсан. Өглөө утсаа нээхэд л хандив тусламж хүссэн хүүхдийн зураг харж байна. Хүүхдийн эрүүл мэндийн бодлогын асуудал алдагдсан байгаа юм. Дараа нь хүүхдүүдийн мэдэх ёстой зүйл болох цөм хөтөлбөрөөс асуултуудыг бэлтгэн АХА тэмцээнийг зохион байгуулдаг. Мөн загварын тэмцээн бөгөөд үндэсний хувцас, урлал орно. Энэ жил манайх эко буюу байгаль, амьтдын хувцсаар зохион байгуулах гэж байна. Тэмцээн зургадугаар сарын 3-ны өдөр зохион байгуулагдах бөгөөд 5-8 насны хүүхдүүд оролцох юм. Дэлхийн бяцхан миссийн тэмцээнд 6-16 насны хүүхдүүд оролцдог.

-Танай байгууллага хэзээнээс хүүхдүүдийг гадаад орон руу миссийн тэмцээнд оролцуулдаг болсон бэ?

-Бид 2014 оноос эхэлж гадагшаа тэмцээнд явуулж, дэлхийн ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагатай хамтын үйл ажиллагааг эхэлсэн. Олон улсын тэмцээнд оролцох олон улсын патент эзэмшиж, жилд 16 мянган ам.долларыг төлдөг.

Ингэснээр бид үндэсний захирлуудын эрхийг аван тэмцээнд хүүхдүүдийг авч явах боломж нээгддэг. Дэлхийн мисс, бөмбөрцгийн мисс гэж хоёр төрлөөр явагддаг шиг Соёл урлагийн наадмын эрхийг ч эзэмшин, одоогоор албан ёсны зургаан тэмцээний эрхийг эзэмшиж байгаа. Нэг нь миссийн, гурав нь загварын тэмцээн, хоёр нь олон улсын хүүхдийн урлаг соёлын их фестиваль наадам юм. Тэмцээн нь бяцхан мисс, мистер гэдэг төрлөөр явагддаг. Манайх насны ангиллаар 6-8, 9-16 насны төрлөөр зургаан хүүхэд тус тус явдаг. Саяхан Э.Энхрийлэн шавь минь Туркийн Анталия хотод болсон “Little Miss & Mr Eurasia Africa 2022”-Олон улсын хүүхдийн наадмын Su­per Grand Prix” титмийн эзэн, Гранпри шагналт, Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотод болсон “Little Miss mis­ter United World” тэмцээний “We love plants” титмийн эзэн, С.Номин-Эрдэнэ шавь минь Туркийн Анталия хотод “Little Miss & Mr Eurasia Africa 2022”-Олон улсын хүүхдийн наадмын Brilliant Talent” алтан титмийн эзэн, Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод “Little Miss & Mr Eurasia Africa 2022” олон улсын хүүхдийн наадмын “Talent Gold” титмийн эзэн болж тус тус амжилт үзүүлсэн. Хүүхдүүд загварын фестивальд оролцсоноор есдүгээр сарын 12-16-ны өдөр зохиогдох “New York Fashion Week”-д анх удаа Монгол Улсаас таван хүүхэд уригдсан.

Categories
мэдээ нийгэм

Гармын мэдлэг дээшлүүлэх олон улсын өдрийг тэмдэглэлээ DNN.mn

Өнөөдөр “Гармын мэдлэг дээшлүүлэх олон улсын өдөр” тохиож байна. Олон улсын төмөр замын холбоо /UIC/-ноос жил бүр зохион байгуулдаг уг өдрийг тус холбооны гишүүн “Улаанбаатар төмөр зам” ХНН 2013 оноос хойш идэвхтэй тэмдэглэж иржээ.

Уг өдрийг угтаж төмөр замын гарам дээр гарч байгаа осол зөрчлийг бууруулах асуудлаар уулзалт зөвлөгөөн, ухуулга сурталчилгааны ажил зохион байгуулахаас гадна гармыг иж бүрэн тоноглож, тэмдэг, тэмдэглэгээ, камержуулалт, гэрлэн дохио, зарлан мэдээлэх төхөөрөмж зэрэг хаалт, хориглолын системүүдийг шинээр суурилуулж орчин үеийн стандартад нийцүүлэх ажлыг хийж ирсэн байна.

зураг

Энэ жил “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс БГД, СХД-ийн ЗДТГ, Тээврийн прокурорын газар, Тээврийн цагдаагийн алба, Төмөр зам дахь цагдаагийн газар, Нийслэлийн нийтийн тээврийн газар зэрэг төр, захиргааны байгууллагуудтай хамтран “Төмөр замын гармын аюулгүй байдлыг хангахад тулгамдаж буй асуудал” сэдэвт зөвлөгөөн, хүүхэд залуусын дунд төмөр замын гармын сэдвээр гар зураг, эсээ бичлэгийн уралдаан, иргэд олон нийт рүү чиглэсэн ухуулга сурталчилгааны ажил зохион байгуулснаас гадна нийслэлийн 2, хөдөө орон нутгийн 3 гармын техникийн нөхцөлийг сайжруулж, тоноглож шинэчилжээ.

зураг

Гармын мэдлэг дээшлүүлэх олон улсын өдрийг угтаж зохион байгуулсан ажлаа өнөөдөр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс Тээврийн цагдаагийн албаны Төмөр зам дахь цагдаагийн газар болон бусад хамтран ажилладаг байгууллагуудтайгаа дүгнэлээ. Энэ үеэр Толгойт өртөөний “Улаанбаатар импекс”-ийн гармын техникийн нөхцөлийг сайжруулж шинэчлэн тоноглосныг хүлээн авч нээх ёслол болов. Яг энэ цаг мөчтэй зэрэгцэн Сайншанд-Зүүнбаян хоорондын 7-р км-ийн, Салхит-Хөтөл хоорондын 21-р км-ийн, Айраг-Бор-Өндөр хоорондын 57-р км-ийн гармуудыг шинэчлэн тоноглож жишиг гарам болгосныг хүлээн авч нээх ёслол боллоо.

Төмөр замын гармын аюулгүй байдлыг хангах чиглэлээр хийсэн эдгээр ажлын үр дүнд сүүлийн жилүүдэд гарам дээр гарсан осол зөрчлийн тоо 50 хувиар буурсан судалгаа гарчээ. Судалгаанаас харахад гарам дээр гарсан нийт осол зөрчлийн 98 хувь нь жолоочийн буруутай үйлдлээс болсон байдаг бол 2 хувь нь байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалсан байна.

зураг

зураг

Ташрамд сонирхуулахад УБТЗ-ын гол зам болон салбар замуудад нийт 288 төмөр замын гарам байдгаас 172 нь буюу нийт гармын 61,4 хувь нь нийслэлийн нутаг дэвсгэрт байдаг. Нийт гармын 122 нь өндөр ачаалалтайд тооцогддог. Эдгээр өндөр ачаалалтай гармуудын 24 нь жижүүрийн зохицуулалттай, 98 нь автомат болон тэмдгийн зохицуулалттай. Нийслэлийн хамгийн өндөр ачаалалттай Таван шарын буюу 396-р км-ийн гармаар хоногт 61,350 автомашин нэвтрэн өнгөрдөг бол Дүнжингаравын буюу 407-р км-ийн гармаар хоногт 67,780 автомашин нэвтрэн өнгөрдөг гэсэн тооцоо байна. Галт тэрэгний хөдөлгөөний эрчимжилт нэмэгдэж, гармын эзэлгээтэй хугацаа уртсаж байгаа үед төмөр зам авто замтай огтлолцож буй хэсгийг ижил бус түвшинд огтлолцуулах зайлшгүй шаардлагатай болжээ. Энэ нь, нэг талаас нийслэлийн авто тээврийн түгжрэлийг багасгах, нөгөө талаас иргэдийн аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд маш чухал юм.

Гэсэн ч бүх гармыг ийм түвшинд хүргэхэд хөрөнгө мөнгө, цаг хугацаа шаардлагатай тул өнөөдөр төмөр замын гармаар нэвтрэхдээ жолооч , явган зорчигч та “ЗОГС, ХАР, СОНС” гурван дүрмийг ягштал баримталж, төмөр замын аюултай бүсээр нэвтрэн өнгөрөхийг сануулж байна.