Categories
мэдээ нийгэм

Монгол иргэн амиа алдсан гэх хэргийн талаар ГХЯ-наас тайлбар хийлээ DNN.mn

Бүгд Найрамдах Солонгос улсад ажиллаж байсан Монгол Улсын иргэн тус улсын иргэдэд зодуулж нас барсан, түүний цогцсыг олон хоногийн дараа гэрээс нь олсон гэх мэдээлэл цахим сүлжээнд цацагдаад буй.

Уг хэргийн талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад “Энэ хэрэг өнгөрсөн онд БНСУ-ын Умард Чүнчон мужийн Ымсон хотод гарсан. Тухайн иргэнийг гэртээ нас барсан байхад нь олсон. Ар гэрийнхэн нь БНСУ-ын хууль хяналтын байгууллагад албан ёсны хүсэлтээ өгсний дагуу хэргийг шалгаж байгаа. Солонгос иргэдэд зодуулж нас барсан эсэхийг шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Сөүл хот дахь Элчин сайдын яам энэ асуудалд анхаарч ажиллаж байгаа.

Манай яамны зүгээс талийгаачийн ар гэрийнхнийг Солонгос руу явахад, өмгөөлөгч авахад нь болон чандрыг авчрахад дэмжлэг үзүүлсэн” гэдэг хариулт өглөө.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн мөнгө энэ сарын 20-ноос орж эхэлнэ DNN.mn

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн 2022 оны зургадугаар сарын олголтын хуваарийг танилцуулсан байна.

Тодруулбал, хүүхдийн мөнгийг энэ сарын 20-ноос, асаргааны тэтгэмжийг 15-23-ны хооронд олгож эхлэх хуваарь гарчээ.

Categories
гадаад мэдээ

Бритни Спийрс, Сэм Асгари нар хуримаа хийлээ DNN.mn

ФОТО: Бритни Спийрс, Сэм Асгари нар хуримаа хийлээ

Алдарт дуучин Бритни Спийрс, жүжигчин, фитнесийн дасгалжуулагч, 28 настай Сэм Амгари нар пүрэв гарагт Лос Анжелест хуримаа хийлээ.

Хуриманд 60 гаруй зочин хүрэлцэн ирсэн бөгөөд тэдний дунд дуучин Мадонна, Дрю Бэрримор, Пэрис Хилтон зэрэг алдартнууд иржээ. Бритни Спийрс Versace-гийн даашинзаар гоёсон бөгөөд Элвис Преслигийн “Canʼt Help Falling in Love” дууны аянд алхжээ.

Спийрс, Асгари нар 2016 онд “Slumber Party” дууны клипний зураг авалтын үеэр танилцсан бөгөөд түүнээс таван сарын дараа Бритни өөрөө Асгари руу залгасан байна. Тэд 2021 оны есдүгээр сард сүй тавьснаа зарлажээ. 2022 оны эхээр Бритни бие давхар болсон ч зулбасан гэж мэдээлсэн юм.

Бритни Спийрсийг түүний аав Жэймс Спийрсийн асран хамгаалалтаас сулласнаас хойш буюу долоон сарын дараа ийнхүү хурим болсон байна. Түүний амьдралд болон санхүүд нь аав нь 2008 оноос хойш хяналт тавьж ирсэн юм.

Бритни Спийрсийн аав, ээж хоёр хуриманд оролцоогүй байна. Учир нь асран хамгааах эрхгүй болсноос хойш дуучин бүсгүй эцэг, эхээсээ харилцаагаа тасалжээ. Спийрсийн хоёр хүү оролцох боломжтой байсан ч хуриманд очоогүй байна. Тэдний аав Кевин Федерлайны өмгөөлөгч хөвгүүд нь ээжийнхээ өмнөөс баяртай байгаа гэж мэдээлжээ.

Categories
мэдээ үндэсний-бөx

Улс аймгийн алдар цолтой 128 бөх зодоглоно DNN.mn

Булган аймгаас төрөн гарсан дөрвөн аваргын нэрэмжит улс аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд зодоглохоор:

1. дая.а Намсрайжавын Батсуурь
2. у.ав Пүрэвийн Бүрэнтөгс
3. у.ав Сүхбаатарын Мөнхбат
4. у.ар Рэнцэнбямбын Пүрэвдагва
5. у.г Мягмарын Бадарч
6. у.з Баттулгын Соронзонболд
7. у.х Алтанбаганын Цацабшир
8. у.х Баярхүүгийн Бат-Өлзий
9. у.х Хүрэл-Очирын Гантулга
10. у.х Нацагсүрэнгийн Золбоо
11. у.х Баянзулын Цэдэнсодном
12. у.х Шархүүгийн Пүрэвгарьд
13. у.х Цэдэндоржийн Мөнхбаяр
14. у.н Лувсандоржийн Цэрэнтогтох
15. у.н Болдпүрэвийн Сугаржаргал
16. у.н Болдбаатарын Батжаргал
17. у.н Бадамсамбуугийн Ганхуяг
18. у.н Лутын Батзориг
19. у.н Батчулууны Баатарцол
20. у.н Дэлгэрсайханы Амарсайхан
21. у.н Батцэнгэлийн Чимэдвандан
22. у.н Бердимуратын Серик
23. у.н Бат-Өлзийн Бат-Эрдэнэ
24. у.н Дармаагийн Тамир
25. у.н Дашзэвэгийн Амаржаргал
26. у.н Батбаярын Даваа-Очир
27. у.н Оюунбаатарын Мөнх-Эрдэнэ
28. у.н Төрмөнхийн Дүгэрдорж
29. у.н Хутагийн Цогтгэрэл
30. а.а Сүрэнжавын Очирбат
31. а.а Дамбын Тангад
32. а.а Улагпаны Береке
33. а.а Өрнөхбаярын Сүхбат
34. а.а Бэгзийн Мижидсүрэн
35. а.а Булган-Эрдэнийн Түмэндэмбэрэл
36. а.а Мөнхжаргалын Бямбадорж
37. а.а Батсүхийн Гантөмөр
38. а.а Баарангийн Отгонбаатар
39. а.а Ганцогтын Бадрах
40. а.а Пүрэвжавын Даваадорж
41. а.а Батчулууны Хашбат
42. а.а Ганхуягийн Шинэзориг
43. а.а Пүрвээгийн Өсөхбаатар
44. а.а Төрбатын Довчинсэмбээ
45. а.а Бат-Эрдэнийн Хаш-Эрдэнэ
46. а.а Гончигбатын Бат-Орших
47. а.а Энхболдын Тамираа
48. а.а Намсрайн Ганзориг
49. а.а Түмэнбаярын Буянжаргал
50. а.а Балжиннямын Мөнх-Эрдэнэ
51. а.а Батсугарын Зоригтбаатар
52. а.а Дамдины Тогтохжаргал
53. а.а Хүрэлбаатарын Батбаяр
54. а.а Идэрийн Мандах
55. а.а Тулгаагийн Сүрэнжав
56. а.а Чулуунбаатарын Мөнхбат
57. а.а Алтангэрэлийн Отгонбаатар
58. а.а Хэвэлхүүгийн Энхчулуун
59. а.а Энх-Амгалангийн Ариунбуян
60. а.а Даваасүрэнгийн Алтанцоож
61. а.а Бямбадоржийн Батдорж
62. а.а Чинзоригийн Эрдэнэсайхан
63. а.а Баттогтохын Очирхүү
64. а.а Даваадоржийн Эрдэнэтулга
65. а.а Эрдэнээгийн Буянтогтох
66. а.а Ганбаатарын Ганхуяг
67. а.а Цэвээндоржийн Хүрэлбаатар
68. а.з Цэрэнноровын Анхбаяр
69. а.з Мөнхбатын Даваасүрэн
70. а.з Балтмөнхийн Бадамдорж
71. а.з Бямбаагийн Буянмөнх
72. а.з Оюунбаатарын Мөнх-Ирээдүй
73. а.з Бямбадоржийн Түвшинтөгс
74. а.з Цэдэнсодномын Бямба-Отгон
75. ц.з Оюунбатын Батжаргал
76. а.з Түвдэндоржийн Аззаяа
77. а.з Даваадоржийн Мягмардорж
78. а.з Ням-Осорын Наранбаяр
79. а.з Жаргалсайханы Жавхлан
80. а.з Бөхбатын Анандпүрэв
81. а.з Галбадрахын Дармаажанцан
82. а.з Энх-Амгалангийн Өлзийбаяр
83. а.з Бат-Эрдэнийн Түвшинтөгс
84. а.з Эрдэнэбаярын Мөнхболд
85. а.з Алтанхуягийн Нармандах
86. а.х Баянжаргалын Төмөрбаатар
87. а.х Дөрбетханы Бейбит
88. а.х Төрмөнхийн Төгсдөлгөөн
89. а.х Хангайн Наранбаяр
90. а.х Дамдинсүрэнгийн Пүрэвдорж
91. а.х Галбадрахын Гантулга
92. а.х Жавзандуламын Хатанзоригт
93. а.х Баттөрийн Ганбаяр
94. а.х Эрдэнэцогтын Шийравнямбуу
95. а.х Сэргэлэнгийн Чулуунхүү
96. а.х Бэгзийн Лхагва-Очир
97. а.х Ганболдын Анхбаяр
98. а.х Болдбаатарын Одсүрэн
99. а.х Асхарын Айбек
100. а.х Нямжавын Ширчинхүү
101. а.х Дашдамбын Цэрэндорж
102. а.х Баасанцогтын Өлзийсайхан
103. а.х Халтарын Бөхбаяр
104. а.х Лхагвадоржийн Даваажамц
105. а.х Бүүвэйбаатарын Анхтөр
106. а.х Хуанышийн Танирберген
107. а.н Батаагийн Даваадорж
108. а.н Хадбаатарын Мягмарсүрэн
109. а.н Дэлгэрдалайн Пүрэвдорж
110. а.н Баасанжавын Сундуй
111. а.н Ичинхоролын Баатарчулуун
112. а.н Мягмарсүрэнгийн Нямбаатар
113. а.н Батбадралын Ганзолбоо
114. а.н Ганбатын Балжинням
115. а.н Даваанямын Батдорж
116. а.н Төмөрсүхийн Дэчинжүрмэд
117. а.н Цогтгэрэлийн Билэгжаргал
118. а.н Болоогийн Алтангэрэл
119. а.н Пүрэвжавын Сандагдорж
120. а.н Батсүхийн Эрдэнэбуян
121. а.н Дашжамцын Дагвадорж
122. а.н Доржсүрэнгийн Индрабал
123. а.н Сугирын Лундаа
124. а.н Эрдэнэбаатарын Бат-Эрдэнэ
125. а.н Оюунсурталын Эрдэнэсайхан
126. а.н Отгонбатын Баярбаасан
127. с.з Цэгмидийн Батжаргал
128. с.з Лувсандондовын Батбаяр
129. с.з Баттулгын Өсөхбаяр
130. с.з Алтанхуягийн Мөнх-Эрдэнэ
131. с.з Идэрсүрэнгийн Бумбаяр
132. с.з Отгонбаярын Ренчин-Очир нарын бөхчүүд бүртгүүллээ. Барилдаан маргааш 12:00 цагаас эхэлнэ.
Categories
мэдээ нийгэм

Согтуугаар жолоо барьсан 655 жолоочийг илрүүлжээ DNN.mn

Цагдаагийн байгууллагаас 2022 оны зургадугаар сарын 10-ны өдрийн 22:00 цагаас 11-ний өглөөний 06:00 цаг хүртэлх найман цагийн хугацаанд “Зөвийг хэвшүүлье” уриатайгаар “Уусан бол бүү жолоод” шөнийн хяналт шалгалтыг улсын хэмжээнд зохион байгуулжээ.

Тус арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын харьяа алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын 2,000 гаруй алба хаагчид 800 гаруй хяналтын цэгт шалгалт явуулсан байна. Хяналт шалгалтын хугацаанд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил нийслэлд 366, орон нутагт 289 нийт 655 жолоочийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлжээ.

Мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хөдөлгөөнд оролцож явсан зөрчил нийслэлд 63, орон нутагт 176 илрүүлсэн байна.

Зөвхөн энэ оны эхний таван сарын байдлаар Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 22,095 зөрчлийг илрүүлсэн бол улсын хэмжээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочоос шалтгаалсан 541 зам тээврийн осол бүртгэгдэж 43 хүний амь нас хохирсноос Нийслэлд 7, орон нутагт 36 хүний амь нас хохирсон гэдэг судалгааг цагдаагийн байгууллагаас гаргажээ.

Зам тээврийн ослын улмаас эхний таван сарын хугацаанд улсын хэмжээнд 195 хүн нас барсны 43 буюу 22 хувь нь согтуу жолоочийн буруутай үйлдлээс болж амь насаа алдсан байна.

Иймд хөдөлгөөнд оролцогч та дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийн өөрийн болон бусдын амь нас эрүүл мэнд, эд материалд хохирол учруулж болзошгүй эрсдэл өдөр тутамд байгааг ухамсарлаж өөрөө үлгэрлэн хэн нэгний буруу үйлдлийг таслан зогсооход таны оролцоо, хамтын ажиллагаа чухал байгааг анхаарна уу.

Categories
мэдээ соёл-урлаг

“Lala Land” бүжгэн жүжигт дуучин Ука дуулж, дүр бүтээнэ DNN.mn


АНУ-ын найруулагч, продюсер Дэмьен Шазелийн 2016 онд бүтээсэн Оскарын шагналт “Lala Land” киноноос сэдэвлэсэн балетын бүжгэн жүжиг тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байна.

Тус бүжгэн жүжгийг монгол найруулагч дэглэн найруулж байгаагаас гадна арт, холограм, драмыг хослуулж байгаа аж.

“Lala Land” кино нь үгээр илэрхийлж боломгүй мэдрэмжийг дуу, хөгжим, жүжиглэлтээр дамжуулан хүргэж чадсан дэлхийн мюзикл кинонууд дундаа өндөр үнэлгээтэй бүтээл юм. Солонгос улсад үйл ажиллагаа явуулдаг “Elite ballet” компани санаачлан балетын урлагийг, медиа урлагтай хослуулан цоо шинэ хувилбараар “Lala Land” балетын бүжгэн жүжгийг Монголын тайзнаа амилуулах гэж байна.

Тодруулбал, тус балетын бүжгэн жүжгийн хөгжмүүдийг хөгжмийн найруулагч, продюсер Одбаяр шинэчлэн найруулж, балетын найруулагч бүжиг дэглээч Ц. Цолмонбуд балетын шинэ бүжгийн тавилтыг дэглэжээ. Мөн Монгол, Япон, Солонгос улсын шилдэг балетын гоцлооч нар хамтран медиа арт, холограм, драмыг хослуулан хүргэх аж.

“Elite balet” компанийн захирал балетчин, найруулагч Ц. Цолмонбудын хувьд өнгөрсөн онд солонгос улсад анх удаа бүрэн хэмжээний балетын бүжгэн жүжгийг дэглэн найруулсан анхны монгол уран бүтээлч юм. Тус тоглолт нь монгол хүний дэглэлт, найруулгатай анхны мюзикл балет бөгөөд балетын бүжгэн жүжгийн тоглолтод дуучин Ука дуулахаас гадна, балетийн бүжигчний дүр бүтээх аж.

Бүжгэн жүжгийг зургаадугаар сарын 25,26-нд “The Corporate Hotel and Convention Centre”-д тоглоно.

Categories
мэдээ нийгэм

Тэгш ой нь тохиож буй таван аймаг DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаанаар бүх аймаг Үндэсний их баяр наадамтай хамт наадмаа тэмдэглэх шийдвэр гаргасан. Тодруулбал, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссийн шийдвэрээр энэ жилийн наадмыг долдугаар сарын 10, 11, 12-ний өдрүүдэд орон даяар бүх аймагт тэмдэглэх болов.

Харин энэ жил тэгш ой нь тохиож буй Өвөрхангай, Баянхонгор, Өмнөговь, Сүхбаатар, Дорноговь аймгууд бүсийн хурдан морины уралдаантай нэгтгээд долдугаар сарын 22-30-ны хооронд наадмаа зохион байгуулахаар болжээ.

Тухайлбал, Баянхонгор аймаг долдугаар сарын 11-13-нд баяр наадмаа, даншиг наадмаа долдугаар сарын 22, 23-нд тэмдэглэн өнгөрүүлнэ. Харин Дорноговь, Өмнөговь, Өвөрхангай аймгууд 90,91 жилийн ойн баяр наадмаа долдугаар сарын 29-31-ний өдрүүдэд тэмдэглэх юм байна. Мөн Дундговь, Сүхбаатар аймаг байгуулагдсаны 80 жилийн ой энэ жил тохиож байгаа аж.

Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл, Дархан-Уул, Дорноговь, Өмнөговь аймгууд байгуулагдсаны 90, 91 жилийн ойн баяр наадмаа нэгтгэн тэмдэглэх хүсэлтийг зохион байгуулах комисст ирүүлжээ.

Шигшмэл хурдан морьдын “Их хурд-9” уралдаан долдугаар сарын 22-24-нд Хэнтий аймагт, баруун бүсийн хурдан морины уралдаан 29-31-нд Ховд аймагт, төвийн бүсийн хурдан морины уралдаан долдугаар сарын 29-31-нд нийслэлийн Налайх дүүрэгт болох аж.

Энэ жил Тулгар төр байгуулагдсаны түүхт 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 816 жил, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ой, Ардын хувьсгалын 101 жилийн ой тохиож байна. Үүнийг тохиолдуулан “Улаанбаатарын үдэш” арга хэмжээг Хүй долоон худагт, Төрийн ёслол хүндэтгэлийн концерт Төв талбайд, Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулахаар болсон байна.

Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагааны тасалбарыг цахимаар зохион байгуулахаар Цахим хөгжил харилцаа холбооны яам хариуцан ажиллаж байгаа аж. Энэ жилийн наадмаар гурван тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн байсан боловч төсвийн тодотголоор танагдаж, 2.3 тэрбум төгрөг зарцуулахаар болжээ. Баяр наадмын урлаг соёлын арга хэмжээний хөтөлбөрийг Соёлын яамнаас танилцуулна.

Categories
гадаад мэдээ

Оросын жүдочид IJF-ийн нэрийн өмнөөс Улаанбаатарын Их дуулгад барилдах мэдүүлэг өглөө DNN.mn

Орос, Украины дайны улмаас хойд хөршийн тамирчдыг оролцуулахаас олонх тэмцээн татгалзан, бойкотлосоор байгаа билээ. Улаанбаатар хотод энэ сарын 24-26-нд болох Их дуулга тэмцээнд Оросын жүдочид өрсөлдөхөөр мэдүүлгээ илгээжээ. Ингэхдээ Оросын бус Олон улсын жүдо бөхийн холбооны нэрийн өмнөөс барилдах санал гаргасан байна.

ОХУ-ын багийн бүрэлдэхүүнд дэлхийн аварга Яго Абуладзе, “Токио-2020” олимпийн наадмын хүрэл медальт Мадина Таймазова, Европын хошой аварга Михаил Игольников нарын 28 жүдоч багтжээ.

Оросын жүдочдыг Улаанбаатарын Их дуулгад оролцуулж, дайныг өөгшүүлэхүй байхыг бусад орны тамирчид уриалсаар байна.

Categories
мэдээ цаг-үе

Ирэх мягмар гаригт бүх нийтээр амарна DNN.mn

УИХ-ын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль”-д өөрчлөлт оруулсан юм. Улмаар 2020 оноос Бурхан багшийн Их дүйчин өдөр буюу зуны тэргүүн сарын шинийн 15-ныг баярын өдөр, бүх нийтийн амралтын өдөр болгон өөрчилсөн. Тэгвэл энэ жил зуны тэргүүн сар давхцаж байгаа тул ирэх долоо хоногийн Мягмар гариг буюу зургадугаар сарын 14-ны өдөр бүх нийтээр амрах аж.

Бүх нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар Монголчууд жилд есөн удаа энэ өдрүүдэд амардаг. Тэгвэл одоогоор таван тэмдэглэх баяр үлджээ.

Дээр дурдсанчлан зургадугаар сарын 14-нд бүх нийтээр амраад араас нь Үндэсний их баяр наадам залгах нь. Энэ жилийн долдугаар сарын 11 ажлын эхний өдөр буюу Даваа гаригт таарч байгаа тул үргэлжлэн ес хоног амрах юм. Үүний дараа арваннэгдүгээр сарын 24 болон 26-нд Их Эзэн Чингис хааны өдөр, Бүгд найрамдах улс тунхагласны баярын өдрөөр тус тус амарна. Мөн арванхоёрдугаар сарын 29-нд Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр тохиох юм байна.

Categories
гадаад мэдээ

Орос, Хятадыг холбосон шинэ гүүр нээлтээ хийв DNN.mn

Орос, Хятадыг холбосон шинэ гүүр нээлтээ хийв

Орос, Хятад хоёр Бээжингийн өвлийн олимпийн наадмын үеэр хязгааргүй түншлэлээ зарласан. Энэ үед хоёр орны худалдааг улам ойртуулна гэж мэдэгдэж байв. Тэгвэл энэ амлалтын биелэл болж, ОХУ-ын Благовещенск хотыг Хятадын Хэйхэ хоттой холбосон гүүр өчигдөр /2022.06.10/ нээлтээ хийлээ.

Уг гүүр нь Амар мөрний дээгүүр үргэлжилж, хоёр улсыг холбожээ. Гүүрний урт нь ердөө нэг км бөгөөд 342 сая ам.долларын өртөгөөр бүтсэн гэж Риа агентлаг мэдээлэв.

“Өнөөгийн хоёр хуваагдсан ертөнцөд Орос, Хятад хоёрыг холбосон энэ гүүр онцгой бэлгэдлийн утга агуулж байна” гэж Кремлийн Алс Дорнод дахь төлөөлөгч Юрий Трутнев хэлжээ. Түүнчлэн уг гүүр нь хоёр талын худалдааны жилийн эргэлтийг нэг сая гаруй тонн хүргэхэд туслана гэдгийг онцоллоо.

Гүүрний бүтээн байгуулалтын ажил 2016 оноос эхэлж, 2020 оны тавдугаар сард дууссан. Гэвч хил дамнасан Covid-19-ийн хязгаарлалтын улмаас нээлтээ хойшлуулаад байжээ.

“BTS-MOST” нэртэй компани гүүрийг барьсан. Тус компаниас мэдээлснээр, энэ гүүрээр ачаа тээвэрлэх нь Хятадын бараа бүтээгдэхүүн Оросын баруун хэсэгт хүрэх замыг 1500 км богиносгож байгаа аж. Гүүрээр дамжин өнгөрөх тээврийн хэрэгсэл 150 ам.долларын төлбөр төлнө. Энэхүү замын хураамж нь барилгын ажлын зардлыг нөхнө гэж үзэж байна.

Орос улс 2024 он гэхэд Хятадтай хийх худалдаагаа 200 тэрбум ам.долларт хүргэнэ гэж зорьжээ. Хятад бол Оросын байгалийн баялаг, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний томоохон худалдан авагч юм.