Categories
мэдээ цаг-үе

Зарим аймгийн нислэгийн хуваарийг нэмнэ DNN.mn

Сүүлийн жилүүдэд цар тахлаас шалтгаалж агаарын тээвэрлэгч компаниудын хувьд алдагдалтай ажилласан гэдгийг албаныхан мэдээлж буй. Гэвч Монгол Улс гадаадын жуулчдыг татахын зэрэгцээ дотоодын аялал жуулчлалаа хөгжүүлэх нь 2022 оны том зорилго. Харамсалтай нь орон нутгийн нислэгийн суудал дүүрэхгүй, ашиггүй байгаагаас зарим аймаг руу хийх нислэгийг ирэх наймдугаар сарыг дуустал хаасан байна. Тэгвэл дээрх хязгаарлалт тогтоосон зарим аймаг руу үйлдэх нислэгийг сэргээх, мөн зорчигч ихтэй нислэгүүдийн хуваарийг нэмэх талаар авиа компаниуд судалж эхэлжээ.

УВСЫН НИСЛЭГИЙГ СЭРГЭЭХ ХҮСЭЛТЭЭ ӨГСӨН

Иргэдийн зүгээс орон нутгийн нислэгийн хуваарь болон үнийн тарифт тодорхой өөрчлөлт оруулах хэрэгтэйг цахим хуудастаа илэрхийлж байгаа. Хэрэв аймгууд руу хийх нислэгийг олшруулж, үнийг тодорхой хэмжээнд хөнгөлөлттэй болговол гадаадын гэлтгүй орон нутгийн иргэд ч таатай нөхцөл үүсэх юм.

“Аэро Монголиа” компанийн хувьд суудал дүүргэлтээс шалтгаалж орон нутгийн Увс зэрэг зарим аймгийн нислэгүүдээ цуцлаад байгаа.

Одоогоор Өлгий, Ховд, Завхан руу долоо хоногт тус бүр хоёр удаа хуваарьт нислэг үйлдэж байгаа аж. Суудал захиалгын тоо ирэх очих хоёр талдаа нийлээд 70-аас дээш болсон тохиолдолд нэмэлт нислэг үйлдэх боломжтой. Үнийн дүнд өөрчлөлт оруулахгүй. Зуны нислэгийг барьцаа шаардахгүйгээр явуулах боломжгүй. Аль болох өмнөхөөс багасгаад явж байгаа. Нөгөө талдаа аялал жуулчлалын компаниудын хариуцлагын асуудал байдаг учраас барьцаагүйгээр шийдвэрлэх боломжгүй гэсэн юм. Харин тур операторуудын зүгээс агаарын тээвэрлэгч компанийн гэрээний нөхцөлийг уян хатан болгож, дотоодын аялагчдыг ч орон нутаг, байгалийн үзэсгэлэнт газар руу чиглэх хөдөлгөөнийг дэмжих хэрэгтэйг илэрхийлж байна. Тиймээс аймгуудаас нислэгийн тоог нэмэх болон нислэгийг эхлүүлэх хүсэлтээ хүргүүлж эхэлжээ.

Тухайлбал, нислэгийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгөх хэрэгтэй байгаа талаар ИНҮТ-ийн харьяа Увс аймаг дахь “Дэглий цагаан” нисэх буудлаас санал өгчээ. Тус нисэх буудалд тавдугаар сарын 10-ны өдрөөс хойш тогтмол нислэг үйлдэгдэхгүй байгаа аж.

Иргэд болон аялагчдаас ирж буй санал хүсэлтийг аймгийн удирдлагуудад уламжлан агаарын тээвэрлэгч компаниудад нислэг нээж өгөх талаар хүсэлтийг хүргүүлсэн ч одоогоор тус албан хүсэлтийн хариуг өгөөгүй байгаа гэсэн юм. Агаарын тээвэрлэгч компаниудаас асуухад захирамж, тушаал гарсан учир энэ зун зарим аймгийн нислэгийг сэргээх боломжгүй. Гэхдээ удирдлагууд шийдвэрийг өөрчилж магадгүй гэлээ. Харин нислэгийн хуваарийг нэмэх талаар шийдвэрүүд гарч эхэлсэн байна.

Categories
мэдээ нийгэм соёл-урлаг энтертаймент-ертөнц

“Гэм зэм” постдрам таван “Гэгээн муза” хүртлээ DNN.mn

Театрын урлагийн шилдгийг шалгаруулах “Гэгээн муза” наадам өчигдөр боллоо. Наадамд суут зохиолч Ф.Достоевскийн романаас сэдэвлэсэн “Гэм зэм” постдрам нийт таван цом хүртсэн юм.

Тодруулбал, драмын жүжгийн төрөлд:

  • Найруулагч Б.Батболд “Шилдэг найруулагч”-аар
  • Сэтгүүлч, яруу найрагч Я.Баяраа “Шилдэг зохиолч”-оор
  • Жүжигчин Д.Ганцэцэг “Шилдэг гол дүр”-ээр
  • Жүжигчин П.Эрдэнэзаан “Шилдэг туслах дүр”-ээр тус тус шалгарсан юм.
  • Мөн “Гэм зэм” жүжиг үндсэн жүжгийн төрөлд шилдгийн шилдэг гранпри шагналын эзэн болсон байна.

Нэмэлт мэдээлэл өгөхөд, наадмын хоёрдугаар шатны шалгаруулалт явагдах үеэр найруулагч Б.Баатарын “Тамгагүй төр” жүжиг тавигдаж эхэлсэн тул энэ жилийн “Гэгээн муза”-д өрсөлдөөгүй байна.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд DNN.mn

Ирэх долоо хоногийн Пүрэв, Баасан гаригт /2022.06.16-2022.06.17/ хуралдах Монгол Улсын Их Хурлын 2022 оны Хаврын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг та бүхэнд танилцуулж байна.

ЦАГ

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

ХААНА

10.00

· “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2022.05.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Хууль зүйн туслалцааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.03.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· “Олон Улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн нарын 3 гишүүн 2022.05.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.04.30-ны өдөр, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 22 гишүүн 2019.03.29-ний өдөр тус тус өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэлүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.05.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Үйлдвэрлэл технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 14 гишүүн 2022.03.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.01.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2022.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2022.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл нарын 9 гишүүн 2022.05.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2022.05.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Хүний эрхийн Үндэсний Комиссын Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэл

· Ерөнхий сайдын мэдээлэл: Монгол Улсын гадаадад сурталчлах бодлого, стратеги, соёлын харилцаа, хамтын ажиллагааг дэмжих арга хэмжээний талаар

· Бусад

“Их хуралдай” танхим

Categories
мэдээ цаг-үе

Хүүхэд ажиллуулахыг хориглосон ажлын байрууд DNN.mn

Өнөөдөр хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр. Энэ өдрийг 2002 оноос эхлэн жил бүрийн зургаадугаар сарын 12-ны өдөр тэмдэглэдэг болсон. Энэ жил “Бүх нийтийн нийгмийн хамгааллаар дамжуулж хүүхдийн хөдөлмөрийг устгая” уриатайгаар 20 дахь жилдээ тэмдэглэж байна.

Манай улс Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тухай 182 дугаар конвенц, Хөдөлмөрийн насны доод хязгаарын тухай 138 дугаар конвенц, 1930 оны Албадан хөдөлмөрийн тухай 29 дүгээр конвенцод нэгдсэн бөгөөд 2005 оноос эхлэн энэ өдрийг тэмдэглэж иржээ.

Монгол Улс 2021 онд Хөдөлмөрийн тухай хуулиа шинэчлэн баталж ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны суурь зарчимд “хүүхдийн хөдөлмөрийг хориглох, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах” зохицуулалтыг хуульчилж өгсөн. Тодруулбал:

  • Насанд хүрээгүй хүний ажиллах хүч нийлүүлэх гэрээгээр ажиллуулах, мөн уртын гэрээгээр ажиллуулахыг хориглосон.
  • Оюун ухаан, биеийн хөгжил, амь нас, эрүүл мэндэд аюул учруулах, хүмүүжил, ёс суртахуунд сөргөөр нөлөөлөх болон хууль тогтоомжоор хориглосон хөдөлмөр эрхлүүлэхийг хориглосон.
  • Хүүхдийн хөдөлмөрийг мөлжлөг хэлбэрээр ашиглах, цалин хөлсийг шударга бусаар тооцож олгох, хүүхдийн нэрээр хууль бусаар үйл ажиллагаа явуулах зэрэг тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөрийг хүүхдээр эрхлүүлэхийг хориглосон.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”, мөн “13 нас хүрсэн хүүхдийн эрхэлж болох хөнгөн ажлын төрөл, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл”-ийг шинээр боловсруулж баталжээ. Хөдөлмөрийн тухай хуульд 13 нас хүрсэн хүний эрхэлж болох хөнгөн ажлын төрөл, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно хэмээн заасан байдаг.

Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт:

зураг

Салбар, дэд салбар

Хориглох ажил мэргэжил/ажлын байр

3.1 ХӨДӨӨ АЖ АХУЙ, ОЙН АЖ АХУЙ, ЗАГАС БАРИЛТ, АН АГНУУР

3.1.1

Газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэл, ан агнуур болон түүнд холбогдох туслах үйл ажиллагаа

1.Мал нядалгааны газар

2.Мал угаах, туулгах үйл ажиллагаа

3.Эмнэг сургагч

4.Амьтан сургагч

5.Зөгий үржүүлэгч

6.Шувуун аж ахуйн ажилтан

7.Цаг уурын тохиромжгүй, онц аюултай үзэгдэл бүхий нөхцөлд мал хариулах, оторлох, тууварлах

8.Өөрийн төрсөн гэр болон төрсөн ах, эгч, эмээ, өвөөгөөс бусад айлд амьдарч, мал маллах

9.Газар тариалангийн механикжсан ажил

3.1.2

Ойн аж ахуй, мод бэлтгэл

1.Хараа хяналтгүйгээр ойн дагалт нөөцийг цуглуулах ажил

2.Хортон шавж устгагч

3.Мод бэлтгэгч, хөрөө рамчин

4.Сүхээр мод мөчирлөгч

3.1.3

Загасны аж ахуйн ажилтан, анчин, урхичин

1.Загасчин, загасны аж ахуйн туслах ажилчин

2.Анчин

3.2 УУЛ УУРХАЙ, ОЛБОРЛОЛТЫН ҮЙЛДВЭРЛЭЛ

3.2.1

1.Чулуун, хүрэн нүүрс олборлолт

2.Газрын тос, байгалийн хий олборлолт

3.Металлын хүдэр олборлолт

4.Давс олборлолт

5.Бусад ашигт малтмал олборлолт

6.Гар аргаар алт болон бусад үнэт металл олборлох үйл ажиллагаа

7.Уул уурхайн олборлолтын туслах үйл ажиллагаа

3.3.БАРИЛГА

1.Барилгачин

2.Өрөгч, угсрагч, түүнтэй адилтгах бусад ажилтан

3.Бетончин, бетон гадаргуу өнгөлөгч, түүнтэй адилтгах бусад ажилтан

4.Барилгын засалчин, түүнтэй адилтгах бусад ажилтан

5.Будагчин, барилгын бүтээц цэвэрлэгч, түүнтэй адилтгах бусад ажилтан

6.Туслах ажилтан, барилгын туслах

7.Туслах ажилтан, барилгын талбай цэвэрлэгч

8.Буулгах/нураах ба барилгын талбай бэлтгэх ажил

9.Барилга угсрах үйлдвэрт зуурмаг бэлтгэх, үйлдвэрлэлийн бус орчинд цемент задгайгаар савлах ажил

3.4.БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРЛЭЛ

Бүх төрлийн суурилагдсан болон механикжсан тоног төхөөрөмжүүд, технологийн зориулалттай болон ердийн машин механизмууд, байнгын гар ажиллагаатай тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг ашиглан үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрлэлийн дамжлагын бүх төрлийн ажил:

1.Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл

2.Үр тариа, малын тэжээлийн үйлдвэрлэл

3.Тамхины үйлдвэрлэл

4.Архи, пиво, ундааны үйлдвэрлэл

5.Нэхмэлийн болон хувцас үйлдвэрлэл

6.Арьс, арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэл

7.Цаас болон цаасан бүтээгдэхүүний үйлдвэрлэл

8.Хэвлэх, дуу бичлэгийн хувилах, дахин үйлдвэрлэх үйл ажиллагаа

9.Кокс болон газрын тосны боловсруулсан бүтээгдэхүүний үйлдвэрлэл

10.Хими, химийн төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл

11.Эм, эм бэлдмэл, химийн болон ургамлын гаралтай эмийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл

12.Резинэн болон хуванцар бүтээгдэхүүний үйлдвэрлэл

13.Төмөрлөг бус эрдэс бодисоор хийсэн эдлэл үйлдвэрлэл

14.Металл үйлдвэрлэл

15.Машин, тоног төхөөрөмжөөс бусад металл бүтээгдэхүүний үйлдвэрлэл

16.Компьютер, электроник болон хараа зүйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл

17.Цахилгаан тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл

18.Дээрх дэд салбарт ороогүй бусад машин, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл

19.Моторт авто тээврийн хэрэгсэл, чиргүүл, хагас чиргүүл үйлдвэрлэл

20.Тээврийн хэрэгслийн бусад тоног төхөөрөмж үйлдвэрлэл

21.Машин, тоног төхөөрөмжийг угсрах, суурилуулах, холбогдох засвар, үйлчилгээ

3.5.УС ХАНГАМЖ; БОХИР УС ЗАЙЛУУЛАХ СИСТЕМ, ХОГ, ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ БОЛОН ЦЭВЭРЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

1.Бохир ус хуримтлуулах, цэвэрлэх, ариутгах ажил

2.Аюултай болон аюулгүй хог хаягдлыг цуглуулах, боловсруулах, ялгах, цэвэрлэх ажил

3.Хог хаягдлаас хоёрдогч түүхий эд, материал гарган авах ажил

3.6.БӨӨНИЙ БОЛОН ЖИЖИГЛЭН ХУДАЛДАА

1.Авто зам дээрх худалдаа, үйлчилгээний ажил

2.Цэнэглэгч хий болон шингэн, хийн түлшний худалдаа, үйлчилгээ

3.Шатах, тослох материал түгээх ажил

4.Муудсан жимс, ногоо ангилан ялгах ажил

5.Ачаа өргөж зөөх, буулгах ажил

3. ТЭЭВЭР БА АГУУЛАХЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА

1.Тээврийн туслах үйл ажиллагаа

2.Төмөр замын ачиж буулгах ажил

3.Нийтийн тээврийн хэрэгслийн кондуктор

3.8.ЗОЧИД БУУДАЛ, БАЙР, СУУЦ БОЛОН НИЙТИЙН ХООЛНЫ ҮЙЛЧИЛГЭЭ

1.Зочид буудал, дэн буудлын бүх төрлийн ажил, зочдод бараа бологч

2.Баар, цэнгээний газар, шөнийн клуб, сауны газарт ажиллах бүх төрлийн ажил

3.Тайчих үзүүлбэр үзүүлэгч

4.Массажийн үйлчилгээ үзүүлэгч

3.9.ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНД БА НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

1.Өөрийн төрсөн ах,эгч, эмээ, өвөөгийн гэрээс бусад айлд байрлан ажиллаж буй гэрийн үйлчлэгч, хүүхэд асрагч

2.Сэтгэцийн, халдварт, хэвтрийн өвчтөний асаргаа, сувилгаа

3.10.УРЛАГ ҮЗВЭР, ТОГЛООМ НААДАМ

Казино, мөрийтэй тоглоомын газарт ажиллах бүх төрлийн ажил

Жил бүрийн 11 дүгээр сарын 1-нээс 5 дугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд хурдан морь унуулах

Шөнийн цагаар болон архи согтууруулах ундаагаар үйлчилж буй газарт соёлын болон циркийн, ардын урлагийн үзүүлбэр үзүүлэх ажил

3.11.ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БУСАД ҮЙЛ АЖИЛЛАГАА

1.Цогцос хадгалах, шарил занданшуулах

2.Нийтийн бие засах газрын цэвэрлэгээ

3.Алт мөнгөний дархан

4.Онцгой байдлын, гамшгийн болон үйлдвэрлэлийн ослын хор уршгийг арилгах

5.Хими цэвэрлэгээний газрын цэвэрлэгч бодистой харьцах

6.Боолтын бохир материалтай харьцах

7.Мансууруулах үйлчилгээтэй болон сэтгэцэд нөлөөлөх эмийн ургамал, түүхий эд цуглуулах

Categories
мэдээ нийгэм

Нэг шөнийн дотор 655 жолооч согтуугаар жолоо барьсан зөрчил илэрчээ DNN.mn

Цагдаагийн байгууллагаас энэ сарын 10-наас 11-нд шилжих шөнө “Зөвийг хэвшүүлье” уриатайгаар “Уусан бол бүү жолоод” шөнийн хяналт шалгалтыг улсын хэмжээнд зохион байгууллаа. Энэ хүрээнд цагдаагийн байгууллагын 2000 гаруй алба хаагчид 800 гаруй хяналтын цэгт хяналт, шалгалт явууллаа.

Хяналт шалгалтын хугацаанд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил нийслэлд 366, орон нутагт 289 нийт 655 жолоочийг илрүүлжээ.

Мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хөдөлгөөнд оролцож явсан зөрчил нийслэлд 63, орон нутагт 176 нийт 239 зөрчил, цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах /АСАП/ санд бүртгэлтэй эрэн сурвалжлагдаж байгаа 6 иргэн, эд зүйлс 9, тээврийн хэрэгсэл 3 тус тус илрүүлжээ.

Зөвхөн энэ оны эхний 5 сарын байдлаар Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 22095 зөрчлийг илрүүлсэн бол улсын хэмжээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочоос шалтгаалсан 541 зам тээврийн осол бүртгэгдэж 43 хүний амь нас хохирсноос Нийслэлд 7, орон нутагт 36 хүний амь нас хохирсон байна.

Зам тээврийн ослын улмаас эхний 5 сарын хугацаанд улсын хэмжээнд 195 хүн нас барсны 43 буюу 22 хувь нь согтуу жолоочийн буруутай үйлдлээс болж амь насаа алдсан байна.

Хөдөлгөөнд оролцогч та бүхэн Замын хөдөлгөөний дүрмийг баримтлан архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм соёл-урлаг энтертаймент-ертөнц

“Гэгээн Муза“ олон улсын театрын наадам шилдгүүддээ тодрууллаа DNN.mn

“Гэгээн Муза” олон улсын театрын наадам 16 дахь удаагаа өчигдөр /2022.06.12/ зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодрууллаа.

  • Шилдэг эмэгтэй гол дүр: “Гэм зэм” жүжгээрээ МУГЖ Д.Ганцэцэг
  • Шилдэг эрэгтэй гол дүр: Лев Толстойн “Анна Каренина” жүжгийн Алексей Каренины дүрээр УДЭТ-ын жүжигчин, Ардын жүжигчин Б.Жаргалсайхан
  • Шилдэг эмэгтэй туслах дүр: Лев Толстойн “Анна Каренина” жүжгийн Бетсигийн дүрээр УДЭТ-ын жүжигчин СТА М.Тогтохжаргал
  • Драмын жүжгийн шилдэг зохиолч: “Гэм зэм” жүжгийн зохиолч Я.Баяраа
  • Хөгжимт жүжгийн эрэгтэй гол дүр: МУСТА П.Баярмагнай нар тус тус тодорсон байна.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Categories
мэдээ цаг-үе

Нийслэлчүүд өнгөрсөн өвөл 1320869 тонн шахмал түлш хэрэглэжээ DNN.mn

2021-2022 онд өвлийг өнтэй давахын тулд нийслэлд 998 төсөл, арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлжээ.

Тодруулбал, эрчим хүчний эх үүсвэрийн 476, дулаан хангамжийн 34, цахилгаан хангамжийн 34, мэдээлэл холбооны 40, ус хангамжийн 38, орон сууцны 69, үерийн барилга байгууламжийн 4, зам тээвэр, хөдөлгөөн зохион байгуулалтын 98, боловсрол, эрүүл мэндийн 129, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын 46 төсөл хэрэгжсэн байна. Өвөлжилтийн талаарх мэдээллийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд танилцуулав.зураг

Өнгөрсөн өвлийн турш Улаанбаатар хотын хэмжээнд 7991.2 мянган Гкал дулаан, 5801.7 сая кВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, нийслэлчүүдийг ая тухтай, өнтэй сайхан өвөлжүүлжээ.

Эрчим хүчний салбарт тэмдэглүүштэй нэгэн бүтээн байгуулалт ашиглалтад орсон нь Сэлбэ дэд төвийн 28 МВт-ийн дулааны станц гэдгийг онцолж байлаа. Ерөнхий төлөвлөгөөгөөр 7,055 өрх, 25,400 хүн ам инженерийн бүрэн хангамжтай орон сууцанд амьдарч, тэдгээрийг дулаанаар хангах үүрэг бүхий уг станц нь 2022 оны хоёрдугаар сард ашиглалтад ороод байгаа юм.

Анхаарал татсан газруудын нэг нь Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дахь Туул тосгон. Тэртээ 1964 онд байгуулсан тус тосгоны хувьд ус, дулааны хангамж, бохир усны шугам сүлжээг шинэчлэх шаардлагатай байгааг мөн үеэр тодотгосон.

Нийслэлийн 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд 350-400 сая төгрөг төсөвлөх шаардлагатай байгаа юм.

Халаалтын болон уурын зуухыг халах зорилтын хүрээнд 2,237 зуухыг цахилгаан, дулаанд холбох ажлыг зохион байгуулсан байна. Тэдгээр зуухыг цахилгаан халаалт болон шахмал түлшинд шилжүүлжээ. 381 халаалтын зуухыг бүрэн зогсоож, 82 зуухыг баяжуулсан нүүрс, 188 зуухыг сайжруулсан түлш хэрэглэдэг болгосон бол 84 зуухыг төвлөрсөн дулаанд, цахилгаанд 47 зуухыг шилжүүлсэн байна.

Цахилгаан, эрчим хүчний салбарын оргил ачаалал нь 2021 оны арванхоёрдугаар сарын 28-н байсан бөгөөд эл өдөр 921 МВт/ц цахилгаан үйлдвэрлэн түгээжээ. Энэ нь өмнөх оны оргил ачааллын өдрөөс 9.8 хувиар өссөн дүн төдийгүй эрчим хүчний хөнгөлөлттэй холбоотой гэнэ.
зураг

Нийслэлийн өвөлжилтөд онцгой нөлөөтэй бүс бол гэр хороолол. Гэр хороололд галлагаатай 163,742 зуух бий гэх тоо гарсан байна. Тэдгээрт өвлийн турш 381,544 тонн сайжруулсан түлш, 79,988 тонн мод болон аргал хөрзөн гэх мэт түлш түлжээ.

Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 2020-2022 онд 200 мянга гаруй өрхөд угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг суурилуулаад байна. Өнгөрсөн галлагааны улиралд борлуулалтын 686 цэгээр 1,320,869 тонн сайжруулсан түлш борлуулжээ. Харин нөөцөд 34 мянган тонн сайжруулсан түлш байгаа юм.

Улаанбаатар хотод дулааны алдагдал ихтэй 1,077 угсармал орон сууцны барилга байна. Германы олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд гэр хорооллын 22 сургууль, цэцэрлэгийн барилгад дулаан техникийн засвар шинэчлэлийг хийсэн. Мөн 59 орон сууцыг дулаалжээ.

Нийслэлийн 2021-2022 оны өвөлжилтийн хугацаанд Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороо, 120 мянгатын автобусны буудлын явган гүүрэн гарцын лифтэнд нэмэлт халаагуур суурилуулсан нь иргэдийн талархал хүлээсэн ажил болсон. Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн халтиргаа гулгааг арилгах, цэвэрлэх ажлын хүрээнд нийт 4098.2 тонн давс, 3863.8 тонн бодис нөөцөлснөөс 2323.7 тонн давс, 2133.7 тонн бодис зарцуулсан байна.

Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн гишүүд санал хэлж, асуулт асуулаа.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө:

зураг

-Сайжруулсан шахмал түлшний 200 мянган тонн нөөц бүрдүүлэх үүргийг Засгийн газраас өгсөн. Гэтэл нөөц бүрдүүлэлт тун бүрхэг байна. “Таван толгой түлш” ХХК-ийн зүүн үйлдвэр өнөө хэр горимын дагуу ажиллаагүй. Үйлдвэрүүд горимоороо ажиллаж, хэвийн хэмжээнд ажиллаж байж нөөцийг хангалттай бэлдэх юм. Тиймээс үйлдвэрийн удирдлагуудтай уулзаж, нөөц бүрдүүлэлтэд анхаарах нь чухал байна гэсэн юм.

зураг

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх Б.Нэргүй “Ирэх оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд давс, бодисын нөөц бүрдүүлэх ажил ямар хэмжээнд байна вэ. Цацагч техник хэрэгслийг бэлтгэж байна уу” гэж асуулаа.

“Таван толгой түлш” ХХК-ийн борлуулалт, маркетингийн захирал Г.Ундармаа:

зураг

-Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд манай компани 200 мянган тонн түлш үйлдвэрлэх, зүүн бүсийн үйлдвэрийг хэвийн ажиллуулах, баруун үйлдвэрийг нүүлгэх зэрэг ажлыг төлөвлөөд байна. Зүүн үйлдвэрийг долдугаар сардаа багтаан ажиллуулж эхэлнэ. Есдүгээр сарын 15-н гэхэд төлөвлөсөн түлшээ үйлдвэрлэх боломжтой.

Харин тэр хэмжээний түлшийг нөөцлөх агуулах дутмаг байна. Одоогийн байдлаар мянган тонн түлш нөөцлөх боломж л байгаа. Агуулахын асуудал хүндрэлтэй байна.

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхцэцэг:

зураг

-Хот тохижилтын газарт цас, хур тунадас их орсон жилд 3,000 тонн давс, бодис шаардлагатай байдаг. Өнгөрсөн онд харьцангуй бага хэмжээтэй хэрэглэсэн. Давс, бодис цацах 14 техник бий. Гэвч эдгээр машин маань насжилт өндөртэй, эвдрэл ихтэй. Тиймээс ирэх өвлөөс өмнө парк шинэчлэл хийх шаардлагатай.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд:

Өнгөрсөн оны худалдан авах ажиллагааны хүрээнд авч амжаагүй бага хэмжээний давс, бодис бий. Гадаад, дотоод хүчин зүйлээс шалтгаалаад аж ахуйн нэгжүүд оруулж ирж амжаагүй. Энэ жилийн нийлүүлэлтийн тендерийг хараахан зарлаагүй байна. Борооны улиралд нийлүүлэлт хийх боломжгүй учир харзнаж байгаа.

Техник, тоног төхөөрөмж, машины хүрэлцээ тааруу байгаа нь үнэн. ОХУ-д үйлдвэрлэсэн хуучин техник учир шинэчлэх шаардлагатай. Аж ахуйн нэгжүүд Хятад болон бусад орноос хэрэглэж байсан техник оруулж ирдэг. Судалгаа тооцоо гаргаад төсвийн тодотголд суулгасан гэлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:

-Нийслэл хотыг өнтэй өвөлжүүлэх бэлтгэл ажлыг зуны сард ярьж эхэлж байгаа нь бэлтгэлээ сайтар базаах боломжийг олгож байна гэж харж байна.

Өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд инженерийн байгууламжийн байгууллагууд амь нэгтэй ажиллахгүй бол болохгүй. Хариуцсан ажлуудаа нэгтгэн зангидаж, сэтгэл зүтгэл гарган, онцгой анхаарч ажиллах ёстой. Утаа униар, халтиргаа гулгаа гэхчлэн маш хүнд асуудлууд өвлийн улиралд дэгддэг. Тиймээс дулааны улирлыг ашиглан түлшээ бэлтгэх хэрэгтэй байна.

Нам даралтын зуухнуудыг зогсоохоор зорьж байгаа. Тиймээс түлшний нөөц улам л хэрэгтэй болно. Зуны сар зургаа биш. Гэвч өмнө нь алдсан алдаагаа залруулж, сэтгэлтэй хандахад болохгүй зүйлгүй. Утаа, угаарыг дор хаяж 2020 оны түвшинд барих ёстой.

Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд:

-Өмнөх жил сайжруулсан түлш нөөцлөхийн тулд агуулах түрээслэн ажиллаж байсан. Энэ жилийн хувьд тендер зарлаж, 11 байгууллага саналаа ирүүлсэн боловч хүчин чадал бага, 24 тонн түлш нөөцлөх боломжтой газрууд байгаа. Тиймээс ямартай ч агуулах түрээслэгчидтэйгээ гэрээ байгуулан түлшээ үйлдвэрлээд, нөөцлөөд явна.

Одоогоор 34 мянган тонн түлш нөөцөлсөн. Энэ жилээс Налайх дүүргийн 7,191 айл өрх сайжруулсан шахмал түлш түлж эхэлнэ. Түлш бэлтгэл өмнөх жилээс нэмэгдэнэ гэсэн үг хэмээн өгүүллээ.

Өнгөрсөн оны өвөлжилтийн ажлын тайланг сонсож, өнгөрсөн өвлийн бэлтгэлийг хангалттай зохион байгуулсан хэмээн дүгнэсэн юм. 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэлийг эртнээс сайтар хангах нь зүйтэй гэж үзэн, Нийслэлийн Засаг даргын захирамж гарав.

Categories
мэдээ цаг-үе

Монголын төр анх удаа хүний нөөцийн аудитыг хийж эхэллээ DNN.mn

УИХ-аас 2019 онд Төрийн албаны тухай хуулийг шинэчлэн баталснаар сүүлийн гурван жилийн хугацаанд төрийн албаны шинэтгэл эрчимжиж, төрийн албан хаагчдыг сургах, чадваржуулах зорилт бодитоор хэрэгжих болсон юм.

Төрийн алба өрсөлдөх чадвар, бүтээмжийн ойлголтоор улам бүр баяжиж, хүний нөөцийн удирдлагын онол, чиг хандлагын цоо шинэ орчныг бүрдүүлсэн бөгөөд Монголын төр анх удаа хүний нөөцийн аудитыг хийж эхэллээ.

Мөн төрийн албаны шалгалтын хэлбэрийг өөрчлөх, агуулгыг шинэчлэх, ёс зүйн шаардлагыг нэмэгдүүлэх, цогц чадамжийн хүрээг нэвтрүүлэх, төрийн албан хаагчдыг дэлхийд нэр хүндтэй сургуулийн сургалтын хөтөлбөрт хамруулах боломжоор хангах зэрэг олон зорилтууд ажил хэрэг болсон нь Төрийн албаны тухай хуулийн шинэчлэл төрийн албаны бодит шинэтгэлтэй хосолж байгааг илэрхийлж байна.

Дээрх шинэтгэлийн хүрээнд төрийн албанд гарсан ахиц дэвшил, үр дүн, сорил бэрхшээл, шинэтгэл хийх, хэрэгжүүлэх учир шалтгаан, Төрийн албаны шинэтгэлийн мэдээлэл, судалгаа, зөвлөмж, санал, тайлбар бүхий Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригийн “Өөрчлөлтийн удирдлага” цахим ном гарчээ.

зураг

Энэхүү ном нь төрийн албаны хөгжлийн хандлагын талаарх мэдлэгээ өргөжүүлэхэд төрийн албаны шинэтгэлийг мөр зэрэгцэн хэрэгжүүлж буй төрийн албан хаагчид төдийгүй байгууллагын хөгжилд дэмжлэг болж, шинэ санаа, сэдэл төрүүлэх “гарын авлага”-ийн үүрэг гүйцэтгэх боломжтой бөгөөд зургаадугаар сарын 10-ны өдөр www.mplus.mn-д байршжээ.

Эх сурвалж: Төрийн Албаны Зөвлө

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр дархлаажуулалтын цэгүүд ажиллахгүй DNN.mn

Өнөөдөр буюу 2022 оны зургадугаар сарын 12-ны Ням гаригт коронавирусийн эсрэг дархлаажуулалтын болон шинжилгээний цэгүүд ажиллахгүй.

Зургадугаар сарын 13-ны өдрөөс төлөвлөлтийн дагуу ажиллах юм байна.

Шинжилгээний цэгүүд маргаашаас эхлэн 09:00-12:00 цаг хүртэл ажиллана. Харин дархлаажуулалтын цэгүүдийн ажиллах хуваарь одоогоор гараагүй байна.

Даваа гаригаас ажиллах коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний цэгүүд:

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Байгалмаа: Сармагчны цэцэг өвчний эсрэг салхинцэцэг өвчний вакциныг хийж байгаа ч манайд энэ вакциныг хэрэглэдэггүй DNN.mn

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Халдварт өвчний тандалт, сэргийлэлт эрхэлсэн дэд захирал Ж.Байгалмаатай ярилцлаа.


-Сармагчны цэцэг өвчний тохиолдол өмнө нь огт бүртгэгдэж байгаагүй олон улс оронд бүртгэгдэж байна. Энэ өвчний талаар яриагаа эхэлье?

-Сармагчны цэцэг өвчин нь Африкийн бүс нутагт тогтмол бүртгэгддэг, нутагшмал өвчин. Саяхнаас эхлэн өмнө нь огт бүртгэгдэж байгаагүй дэлхийн олон улс оронд гэнэт хүний өвчлөл бүртгэгдэж эхэлсэн. ДЭМБ эрсдэлийн үнэлгээ, судалгааг хийж байна. 2022 оны зургадугаар сарын 5-ны өдрийн байдлаар дэлхийн 28 улсад 800 гаруй тохиолдол бүртгэгдсэн байна. Уг өвчин нь вирусээр үүсгэгддэг өвчин. Лаборатор оношилгооны хувьд “Ковид-19”-ийн адил PCR шинжилгээ хийж баталгаажуулдаг.

-Энэ өвчний үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

-Халуурах, арьсан дээр тууралт гарах, тунгалгийн булчирхай үрэвсэх, томрох шинж тэмдэг илэрдэг. Тууралт ихэвчлэн халуурч эхэлснээс хойш ойролцоогоор 1-5 хоногийн дараа гардаг. Толбот, гүвдрүүт, цэврүүт тууралт байх ба нүүрнээс эхлэн гар хөл, мөчөөр тууралт гардаг онцлогтой. Шинж тэмдгийн хувьд монголчуудын мэддэг салхинцэцэг өвчин болон бусад тууралттай халдвараас ялгах оношлох хэрэгтэй. ДЭМБ сармагчны цэцэг өвчний түр удирдамжуудыг гаргасан. Тус удирдамжид үндэслэн Монгол Улсын хэмжээнд сармагчны цэцэг өвчний тандалт, оношилгоо, эмчилгээний түр зааврыг гаргахаар ажиллаж байна.

-Дотоодод хийсэн эрсдэлийн үнэлгээгээр Монголд сармагчны цэцэг өвчин зөөвөрлөгдөж орж ирэх эрсдэл өндөр байна гэсэн?

-Ер нь өмнө бүртгэгдэж байгаагүй улс орнуудад гарсан халдварт өвчин, ийм үйл явдал бүртгэгдэхэд эрсдэлийн үнэлгээг хийдэг. Халдварт өвчин гэдэг утгаараа ХӨСҮТ эрсдэлийн үнэлгээг чиглүүлэн хийж байна. Энэ өвчний тухайд бид хоёр удаагийн эрсдэлийн үнэлгээг хийлээ. Эхний эрсдэлийн үнэлгээгээр энэ өвчин манай улсад зөөвөрлөгдөж орж ирэх эрсдэл бий юү гэсэн асуултад хариулахаар хийсэн. Хоёр дахь удаагийн эрсдэлийн үнэлгээг уг өвчин Монгол Улсад тархах эрсдэл ямар байна, хүн ам энэ өвчинд хэр мэдрэг вэ, тархсан тохиолдолд оношлох, эмчлэх, тандалтаа хийх чадавх ямар байна гэсэн асуултын дагуу эрсдэлийн үнэлгээ хийлээ. Үнэлгээний дүн эрсдэл дунд байна гэж дүгнэсэн.

-Бусад улсууд ямар арга хэмжээ авч байна вэ?

– Бусад улс орны практикаас харахад тухайлбал, Австралид бүртгэгдсэн тохиолдлуудын ойрын хавьтлуудыг цагаан цэцэг өвчний эсрэг вакцинаар урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч байна. Мөн бусад судалгаанаас үзэхэд салхинцэцэг өвчний вакциныг урьдчилан сэргийлэх байдлаар хэрэглэж байна. Манайд салхинцэцэг өвчний вакцин байхгүй, гэхдээ салхин цэцэг манай улсад нутагшмал өвчин учир хүн амын тодорхой хэсэг нь дархлаатай. Тухайн өвчний явц нь хүнд үү гэвэл салхинцэцэг өвчний шинж тэмдэгтэй төстэй ч тунгалгийн булчирхай үрэвсэж цочдог. Хүндрэлийн хувьд нутагшмал улс оронд нас баралтын индекс 3-5% байдаг. Сүүлийн үед Европын улсад бүртгэгдсэн тохиолдлуудаас нас баралт бүртгэгдээгүй. Манай улсад бүртгэгдвэл хариу арга хэмжээ авах яг одоогийн чадавхын хувьд асуудал бэрхшээл байна. Тухайлбал, тус өвчинд зориулсан лаборатори оношилгооны праймер манайд байхгүй. Олон улс оронд бүртгэгдсэнтэй холбоотой оношилгоо үйлдвэрлэгч компаниуд праймерыг үйлдвэрлэж эхэлсэн. ДЭМБ-д бид манай улсад праймер нийлүүлэх хүсэлт өгсөн. ДЭМБ-ын тусламжтайгаар ойрын хугацаанд Японоос праймер оруулж ирнэ. Ингэснээр сэжигтэй тохиолдол илэрвэл бид цөөн тохиолдлуудаа оношлох боломжтой болно гэсэн үг.

-Сармагчны цэцэг өвчнийг хэрхэн эмчилдэг вэ?

-Эмчилгээний хувьд вирусээр үүсгэгддэг өвчин учраас антибиотик эмчилгээ хийхгүй. Тухайн хүнд илэрч буй шинж тэмдгээс хамааран шинж тэмдгийг нь намжаах эмчилгээнүүд хийдэг. Мөн тодорхой вирусийн эсрэг эмийг эмчийн заавраар өгч болно. Халдвар авснаас хойш шинж тэмдэг илрэх хугацаа буюу нууц үеийн хамгийн богинодоо тав хоног, дээд тал нь 21 хоног юм байна. Урт нууц үеийн хугацаатай өвчний хувьд тухайн хүн халдвар авсан тохиолдолд халдвар авснаа мэдэхгүй хүмүүст халдвар тараах эрсдэлтэй байдаг. ЭМЯ-наас эмчилгээ, хамгаалах хувцас хэрэгсэл, эм тариа, шинж тэмдгийн эмчилгээний гурван сарын нөөцийг хангаж ажиллах тухай үүрэг даалгавар эрүүл мэндийн байгууллагуудад өгсөн. Тиймээс нөөцийн хувьд харьцангуй боломжийн.

-Энэ өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд ард иргэд болон эмч мэргэжилтнүүд зайлшгүй тухайн халдвар ямар замаар дамждаг болохыг мэдэх хэрэгтэй. Сармагчны цэцэг өвчин нь өвчтэй хүн, амьтантай ойр харьцах, хүрэлцэх үед агаар дуслаар эсвэл вирус, бохирдсон эд зүйлсээр дамжин халдварладаг. Халдвартай хүнтэй ойрхон байх, тууралтад шүргэлцэх, тууралтад нь хүрэх үед халдвар авах эрсдэл хамгийн өндөр байна. Таны эргэн тойронд халуурсан, арьсан дээр тууралт гарсан, тунгалгийн булчирхай томорсон шинж тэмдэг илэрсэн, мөн гадаад улс оронд аялаад ирсэн хүн байгаа тохиолдолд маш яаралтай өөрийн харьяа эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй. Мөн хамгийн чухал хэсэг бол гарын эрүүл ахуйг сайн сахих хэрэгтэй.

-Зуны улирал эхэлж байгаатай холбогдуулан жуулчид ихээр ирнэ. Ирж байгаа жуулчдаас хэрхэн сэргийлэх вэ?

-Халдварт өвчин дамжин тархахад хүний хөл хөдөлгөөн чухал байдаг. Аяллын компаниудад тусгай зөвлөмжүүдийг өгөхөөр бид ажиллаж байна. Зөвлөмжийг гаднаас ирж буй болон гадагш зорчиж буй бүх хүмүүст хүргэх юм. Жирийн иргэн болон, эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд, аяллын компанийн ажилчдад тус тусад нь тохирсон зөвлөмжүүдийг хүргэхээр төлөвлөн ажиллаж байна.

-Монголд хүүхдийг төрсний дараагаар товлолт вакцин хийдэг шүү дээ. Тус вакцин биднийг хамгаалж чадах уу?

-Манайд товлолт дархлаажуулалтаар 12 төрлийн халдварт өвчнөөс хамгаалах вакциныг бага насны хүүхдэд хийдэг. Энэ өвчний эсрэг бусад улс орнууд салхинцэцэг болон цагаан цэцэг өвчний вакциныг хэрэглэж байна. Цагаан цэцэг өвчин дэлхий нийтэд устсан өвчин боловч зарим өндөр хөгжилтэй улс орнуудад вакцинтай байдаг юм байна. Салхинцэцэг өвчин бол манайд нутагшмал, хаврын улиралд ихэсдэг улиралчлалтай. Салхинцэцэг өвчний эсрэг вакцин товлолт дархлаажуулалтад ороогүй байдаг.

Ц.УЯНГА

Э.БААСАНДУЛАМ