Categories
мэдээ нийгэм

БНХАУ монгол оюутнуудыг шат дараатай хүлээн авахаа мэдэгдлээ DNN.mn

Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны Зөвлөх бөгөөд Консулын хэлтсийн дарга Т.Бат-Орших БНХАУ-ын ГХЯ-ны Консулын газрын Визийн бодлогын хэлтсийн дарга Сун Шиёутай 2022 оны зургаадугаар сарын 10-ны өдөр уулзжээ.

Уулзалтаар хоёр улсын хооронд хуваарьт шууд нислэгийг сэргээх гэж байгаатай холбогдуулан цар тахлын үед баримталж буй БНХАУ-ын хязгаарлалт, тус улс руу зорчих гадаадын иргэдэд тавьж буй визийн болон бусад шаардлагын талаар санал солилцсон байна. БНХАУ-ын иргэдтэй гэр бүл болсон Монгол Улсын иргэд болон тус улсын их, дээд сургуульд суралцагч монгол оюутнуудад зохих ангиллын виз олгоход дэмжлэг үзүүлэхийг хүсэлт болгосон байна. БНХАУ-ын талаас зохих дэмжлэгийг үзүүлэхээ илэрхийлээд, Засгийн газрын тэтгэлгээр суралцдаг нарийн мэргэжлийн болон төгсөх ангийн гадаадын оюутнуудыг шат дараатай хүлээн авахаар бэлтгэж байгаагаа мэдэгджээ.

Categories
мэдээ цаг-үе

Налайх дүүргийн 7200 өрх ирэх өвлөөс шахмал түлш түлнэ DNN.mn

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.

Агаарын чанарыг сайжруулах бүс, түүнд мөрдөх журмыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн, боловсруулахыг үүрэг даалгавар өгсөн хэрэгжилтийн талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө танилцууллаа.

Тэрбээр “Налайх дүүргийг агаарын чанарын бүсэд нэмж оруулж байгаа. Ингэснээ 7200 өрх шахмал түлш түлж эхэлнэ. Холбогдох албаныхантай уулзалт хийж байгаа. Уулзалтаар тодорхой үр дүнд хүрнэ” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

“Дээлтэй Монгол” наадам болно DNN.mn

Амралтын өдрүүдэд хүүхэд багачууд, залуучууд, гэр бүлээрээ чөлөөт цагаа тав тухтай өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлж, соёл урлаг, үзвэр үйлчилгээг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга О.Анхбаяр танилцууллаа.

Тэрбээр “Өнгөрсөн тавдугаар сард дөрвөн томоохон арга хэмжээ зохион байгуулсан. Цаашид Буриадын соёл урлагийн өдөрлөг, “Дээлтэй Монгол” наадам, “Улаанбаатарын үдэш” тоглолт, “Дурсамж дүүрэн Улаанбаатар” гэрэл зургийн өдөрлөг, Сонгодог урлагийн гала тоглолт, “Миний нийслэл” тоглолт, Үндэсний номын баяр зэрэг томоохон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн” хэмээлээ.

Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх “Хотын автобустай аяллыг энэ жил үргэлжлүүлэн зохион байгуулж байна. Нийт 356 хүүхэд, залуучуудыг аялуулсан. Франц, Унгарын соёлын өдрүүд, Улаанбаатарын аялал, жуулчлалын үзэсгэлэн зэрэг арга хэмжээ зохион байгууллаа.

Цаашид “Play time”, Даншиг наадам-Хүрээ цам, Олон улсын хоолны наадам, Шонхорын баяр, Солонгос, Японы аялал жуулчлалын өдөрлөг, Тал нутгийн марафон, Улаанбаатар явган аялал, “Уухай” шагайн харваа зэргийг зохион байгуулна” гэсэн юм.

Мөн Их тэнгэрийн амны хадны зураг орчимд тохижилт хийж байгааг хэллээ.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хотын хэмжээнд гарааш чөлөөлөх ажил 57.2 хувьтай байна DNN.mn

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар гарааш чөлөөлсөн талбайг тохижуулах ажлыг эрчимжүүлэх үүрэг, даалгаврыг өгсөн юм. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 15 чиглэлээр үүрэг, даалгавар өгснөөс хэрэгжилт 84 хувьтай байжээ.

Тухайлбал, зөвшөөрөлгүй гарааш, хайс, хашааг буулгаж, орц, гарцыг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгосон. Энэ дагуу 188 байршилд 4,860 гарааш чөлөөлөхөөр төлөвлөснөөс 108 байршилд 2,782 гарааш чөлөөлөөд буй бөгөөд энэ ажил 57.2 хувьтай байна. Мөн 36,310 мод, бут тарьж, 21 байршилд 80,000 мкВ талбайд зүлэг нөхөн тарьж, хоёр байршилд буюу 8,300 мкВ талбайд зүлэг шинээр тарьсан. 26 байршилд нэг наст цэцэг тарихаар төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 16 байршилд нийт 105 мянган цэцэг тарив. Үерийн хамгаалалтын барилга байгууламж цэвэрлэх хүрээнд 14 байршилд 2,799 тонн лаг хагшаас цэвэрлэж, хоёр байршилд цэвэрлэгээ хийж байна.

зураг

Тус шуурхай зөвлөгөөний үеэр Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар дараах үүргийг өглөө.

  • Засгийн газрын 2022 оны “Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 203 дугаар тогтоолын хэрэгжилтийг сайтар хангаж ажиллах
  • Нийслэл хотын дүрмийг хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулж төслөө Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах
  • Барилга байгууламжийн норм, норматив, дүрэм журам болон холбогдох хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах саналаа танилцуулах
  • “Амгалан”, “Шинэ төв” дэд төв, “Тахилт”, “Дарь-Эх”, “Монель”, “Бичил”, “Ургах наран”, “Хайлааст” олон нийтийн төв зэргийн техник эдийн засгийн үндэслэл, барилгажилтын төсөл боловсруулах ажлаа эрчимжүүлж ажиллах
  • Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангаж, холбогдох байгууламжуудын засвар үйлчилгээ, тохижилтын ажлыг эрчимжүүлэх
  • Нийтийн эзэмшлийн гудамж талбай болон авто замын гэрэлтүүлгийн асалтад хяналт тавих, гэрэл дохио, замын хөдөлгөөний хяналтын камерын засвар, арчлалтын хамгаалалтыг хийх, бүрэн бүтэн байдалд хяналт тавьж ажиллах
  • Нийтийн эзэмшлийн гудамж талбай болон гарааш чөлөөлсөн талбайг тохижуулах ажлаа эрчимжүүлж ажиллахыг тус тус үүрэг болгов.

Эх сурвалж: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар

Categories
мэдээ нийгэм

Нийт шүүгчийн хуралдаан энэ сарын 15-нд болно DNN.mn

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2022 оны зургадугаар сарын 15-ны өдөр товлогдлоо.

Хуралдаанаар Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх, Хөдөлмөрийн үндэсний намын баримт бичигт оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг тус тус хэлэлцэнэ.

Эх сурвалж: Улсын дээд шүүх


Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх журмыг боловсруулжээ DNN.mn

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр барилга байгууламжийн норм, норматив, дүрэм журам болон холбогдох хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах санал боловсруулах ажлын явцын талаар Хотын стандарт, хяналтын газраас танилцуулж, 22 бүлгийн 98 стандартыг үе шаттай боловсруулж, батлуулж байгаа. Засаг даргын зөвлөлийн хуралд хэлэлцүүлэхэд бэлэн болсон хэмээв.

Нийслэлд мөрддөг 2,500 орчим стандарт байдаг. Дээрх стандартын 50 хувь нь шинэчлэх шаардлагатай, хуучирсан. Амьдралын хэв маяг өөрчлөгдөж байгаа учраас хууль, дүрмээ өөрчлөхөөс өөр арга байхгүй. Хууль нь, дүрэм нь ийм гээд байгаад байж болохгүй. Жижиг, дунд бизнес, худалдаа эрхлэгчдийг үйл ажиллагааг дэмжиж, стандарт, шаардлагыг тодорхой, ойлгомжтой, энгийн болгож, эрүүл ахуйн шаардлага хангасан байх, худалдаа эргэлтийг нэмэгдүүлэх ёстой гэдгийг Хотын дарга онцоллоо.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд “Энгийн хог хаягдлын төвлөрсөн цэгийн болон хог хаягдлыг сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох журам”-ын Ажлын хэсэг байгуулагдсан, тодорхой хэмжээнд хэлэлцүүлэг хийсэн.

Цаг хугацаа алдахгүй Зөвлөлийн хуралд оруулна. “Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам”-ын төслийг боловсруулсан. Хэлэлцүүлэг хийх зэрэг ажил байгаа. Гуравдугаар улиралд багтаан Зөвлөлийн хуралд оруулна” гэв.

Categories
мэдээ нийгэм

ГХЯ: Тяньжинаас өдөрт 150-300 чингэлэг ачаа орж ирж байна DNN.mn

Гадаад Харилцааны Яамны Хилийн хэлтсийн дарга Д.Болд Тяньжин боомтоор дамжин ирж буй ачаа тээврийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Манай улсад гуравдагч улсаас ирж байгаа импортын чингэлэг тээвэр Хятадын төмөр замаар Тяньжин далайн боомтоор ирдэг. Тавдугаар сарын эхэн үеийн байдлаар 7,000 гаруй чингэлэг уг боомтод бөөгнөрсөн тухай мэдээллийг төмөр замын байгууллагаас өгсөн.

Тавдугаар сарын 1-нээс Хятадын төмөр замын байгууллагатай ГХЯ-ны шугамаар болон УБТЗ, Хятадын төмөр замын байгууллага хооронд ярьсны үр дүнд тавдугаар сарын 1-нээс өнөөдрийг хүртэл хугацаанд Тяньжинаас эхлэлтэй Монголын импортын чингэлгийн галт тэргийг өдөрт гурван цуваагаар нэмэгдүүлсэн. Ингэснээр төмөр замын боомтоор өдөрт 150-300 чингэлэг ачаа брааа орж ирж байна.

Замын-Үүд-Эрээн авто замын боомтоор өдөрт орж ирж буй 70-80 чингэлгийн 10-15 нь хөргүүртэй чингэлэг. Хөргүүртэй чингэлгийг тухайн өдөртөө сэлгэж ачаад маргааш нь явуулах үүргийг Монголын тал хүлээж байгаа. Хөргүүртэй чингэлэг байнгын эргэлттэй.

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн ачсан чингэлэг Замын-Үүдийн бүс нутгийн ложистикийн төвд буудаг. Тэндээс бараагаа татаж буй иргэд чингэлгээ Улаанбаатар, Дархан, Эрдэнэт рүү авдаг бол зарим нь Замын-Үүдээс сэлгэж ачин чингэлгээ үлдээж байна.

Бүс нутгийн ложистикийн төв болон бусад чингэлэг тавих бололцоотой терминалууд дүүрсэн нөхцөл байдал үүссэн. Хятадын талтай энэ асуудлаар ярилцаж өнөөдрөөс эхлэн 50 хоосон чингэлгийг Эрээн-Замын-Үүдийн авто замын боомтын 0 цэгийн чингэлэг султгах талбайд өгөхөөр боллоо. Өмнө нь өдөрт 30 хоосон чингэлгийг өгдөг байсан юм. Цаашид нэмэгдүүлнэ.

Төмөр замаар Замын-Үүд өртөөнөөс Хятадын тал руу авто замын боомтоор орж ирсэн чингэлгийг буцаах асуудлыг ярилцаж байгаа. Цаашид Улаанбаатар хот төдийгүй Монгол Улсын чингэлгийн терминалуудад бөөгнөрсөн чингэлгүүдийг гаргах ажил эрчимжээд явах болов уу гэж бодож байна” хэмээн ярилаа.

Categories
мэдээ нийгэм

DNN-СУРВАЛЖИЛГА: “Цусны донорын Дэлхийн өдөр” арга хэмжээ боллоо DNN.mn

ДЭМБ-аас 2004 оноосэхлэн жил бүрийн зургадугаар сарын 14-ний өдрийг цусны донорын Дэлхийн өдөр болгон тэмдэглэж ирсэн. Энэ жилийн Цусны донорын Дэлхийн өдрийг хүлээн авагч улс нь Мексикийн Нэгдсэн Улсын Мехико хот юм.

Тайлбар байхгүй.

Монгол улсын хувьд цус сэлбэлт судлалын үндэсний төв болон орон нутгийн цусны салбар төвүүд 19 дэх удаагийн арга хэмжээг орон даяар тэмдэглэж байна. Энэ жилийн хувьд Цусны донорын Дэлхийн өдрөөр шинээр 160 хүндэт донор төрснөөс 91 нь Нийслэлээс тодорсон ба Хамгийн залуу Хүндэт донор 20 настай Жавхлангийн Гэгээрэлийг онцлон алдаршууллаа. Байгууллага хамт олноороо цусаа бэлэглэж донорын эгнээнд нэгдсэн АШУҮИС, Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийг “Цусны донор хамт олон сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх, донорын үйлсийг талархан дэмждэг иргэд, байгууллага, хамт олны ариун үйлсийг сурталчлах, олон нийтэд алдаршуулах, урамшуулах, цус, цусан бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлэхэд үр дүнтэй хамтран ажилласан Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийг “Хүмүүнлэгийн үйлсийг сурталчлагч, цусны донор хамт олон”. БЗД-ийн Улаан Загалмай хороог “Хошой шилдэг донор элсүүлэгч хамт олон”, СХД-ийн Улаан Загалмай хороо, Монголын донорын холбоо ТББ-ыг “Шилдэг донор элсүүлэгч хамт олон”, Номин Холдинг ХХК-ийг “Цусны донорын үйлсийг дэмжигч шилдэг байгууллага” Жем интернэшнл XXK, Ulker Mongolia-r “Цусны донорын үйлсийг дэмжигч байгууллага”-аар тус тус тодруулан алдаршууллаа.


Г.Даваадалай: Монголд очоод донор болно гэж их боддог байсан. Одоогоор 6 дахь удаагаа цусаа өгч байгаа. Цусаа өгч байх үеийн мэдрэмж гэхээсээ илүү цусаа өгсний дараах мэдрэмж гоё байдаг. Би энд хэдхэн минут суугаад гурван хүний амь аварч байна гэдэг мэдрэмж бол их сайхан байдаг. Зурагтаар маш их донорын тухай мэдээлэл авдаг байсан. Цусны шаардлагатай маш олон хүн байдаг юм байна гэж ойлгосон. Хүнд хамгийн энгийнээр тус болж байгаа хэлбэр гэж ойлгодог. Тэгээд би яагаад хүнд ингээд тусалж чадахаар байхад яагаад болохгүй гэж гэсэн бодол төрөөд цусаа хандивлаж эхэлсэн

Тайлбар байхгүй.

Хүндэт донор П.Баярбаатар: Миний хувьд 2010 оноос цусаа өгч эхэлсэн. 2016 оноос тогтмол хугацаанд 2 сар тутамд 1 өгдөг болсон. Анх цусаа өгөх болсон шалтгаан гэвэл зурагтаар төрөхийн хүндрэлтэй ээжүүд, осол аваар тохиолдсон аавуудад, дээрээс нь төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хагалгаанд орж байгаа өвчтөн, хүнд өвчинтэйгөө тэмцэж байгаа хүмүүст туслах сэдэл төрөөд цусаа өгч эхэлсэн. Энэ хүмүүст миний өгсөн цус амьдрал бэлэглээд , эрүүл энх болгож байгаад нь бахархаж явдаг. Өнөөдрийн байдлаар би 35 болон түүнээс дээш цус өгсөн хүндэт донорын болзлыг хангасан байна. 35 удаа буюу 10 гаруй литр цус өгсөн байна. Миний хувьд цусаа өгнө гэдэг нь өнөөдрийн энэ зохион байгуулж байгаа ЦССҮТ, эмч сувилагч нарын туслалцаатайгаар хэрэгтэй хүнд нь чадах зүйлээрээ тусалж байгаа хэрэг гэж боддог.

Тайлбар байхгүй.

Цус сэлбэлт судлалын үндэсний төв энэхүү ёслолын арга хэмжээтэй хамтатган Нээлттэй хаалганы өдөр зохион байгуулаад зогсохгүй Коронавируст халдвар цартахлын үеийн болон улирлын хамааралтай цусны нөөц буурахаас урьдчилан сэргийлэх, авлагагүй сайн дурын цусны донорын үйлсийг сурталчлан таниулах зорилгоор хувь хүн, иргэд байгууллага хамт олонд хандсан сургалт сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх 21 хоногийн “Цусаа бэлэглэж, эв нэгдлийг эрхэмлэн бусдын амь насыг аварцгаая” аяныг эхлүүллээ.

Тайлбар байхгүй.

Тайлбар байхгүй.

Д.Эрдэнэчулуун (Алтан донор, топ донор): 1995оноос хойш 208 дахь удаагаа цусаа өгч байна. Анх эмнэлэгт ажиллаж байхад донор олдохгүй байсан болохоор хүний амь аврахын тулд 18 настай байхдаа донор болж байсан.Тэр цагаас хойш 27 жил цусаа өгч байна. Цусаа өгөх бүртээ тогтмол шинжилгээнд хамрагддаг учир өөрийн биеэ эрүүл байгааг мэддэг. Одоогоор 616 хүний амь аварсан байна. 55 нас хүртэл цусаа бэлэглэнэ гэж боддог. Тэр хүртэл 800 гаруй хүний амийг аврах байх.

Тайлбар байхгүй.

Тайлбар байхгүй.



М.САЙНЗАЯА

Т.ИЧИНХОРЛОО

Г.ЧИМЭДЦОГЗОЛ

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Улсын нийт гадаад өр өмнөх оны мөн үеэс 1.5 тэрбум ам.доллароор өсчээ DNN.mn

Улсын нийт гадаад өр 2022 оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс 1.5 тэрбум ам.доллароор өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Тодруулбал, нийт гадаад өр 2022 оны эхний улиралд 33.9 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 1.5 (4.6%) тэрбум ам.доллароор, өмнөх улирлаас 87.8 (0.3%) сая ам.доллароор өссөн байна.

Нийт гадаад өрийг харвал

  • 12.6 тэрбум ам.доллар буюу 37.1 хувийг шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг
  • 8.9 тэрбум ам.доллар буюу 26.3 хувийг бусад салбарынх,
  • 8.4 тэрбум ам.доллар буюу 24.7 хувийг Засгийн газрынх
  • 2.6 тэрбум ам.доллар буюу 7.7 хувийг Төв банкных,
  • 1.4 тэрбум ам.доллар буюу 4.2 хувийг Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх байна.
Categories
мэдээ нийгэм

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Кроссфитийн тэмцээн болно DNN.mn

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “976 Mongolian Throwdown 2022” Кроссфитийн нээлттэй тэмцээнийг энэ сарын 18-нд буюу Бямба гаригт зохион явуулах гэж байна.

Кроссфитийн спортыг олон нийтэд таниулж, тамирчдыг чансааг ахиулах зорилготой энэхүү тэмцээнд Монголын Кроссфитийн шилдэг 50 тамирчин оролцох бөгөөд эрэгтэй RX, эмэгтэй RX, эрэгтэй 35+ RX гэсэн үндсэн гурван ангилалд өрсөлдөх юм байна. Мөн урилгаар олон улсын тамирчид оролцох аж.

Уг спортын үйл ажиллагааг олон улсын тэмцээнүүдийн жишгээр задгай талбайд зохион байгуулж байгаагаар онцлог. Цар тахлын улмаас хоёр жил завсарласан “976 Mongolian Throwdown 2022” Кроссфитийн нээлттэй тэмцээн нь нийтийн эрүүл мэнд, зөв амьдралын хэв маягийг бий болгох, Кроссфитийн спортыг нийтэд түгээх, мөн тив, дэлхий, бүсийн чанартай тэмцээнүүдэд улсаа төлөөлөн оролцох тамирчдыг бэлтгэх зэрэг олон давуу талтай юм.