Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан байна DNN.mn


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.

Хур тунадас: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Дарьгангийн тал нутгаар, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 5-10 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 16-21 градус, бусад нутгаар 10-15 градус, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 20-25 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 32-37 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

“Tech invest 2022”: Монголчууд технологийн салбараасаа ашиг орлого олох боломжтой DNN.mn

Монголын үндэсний олон нийтийн радио, телевизээс иргэдэд хөрөнгийн зах зээлийн талаар цогц ойлголт өгөх зорилгоор “Ногоон сум” аяныг санаачлан улс орон даяар эхлүүлсэн. Монголын хувьцаат компаниудын хувьцаа анхны нэрлэсэн үнээс 2-3 дахин өссөн. Энэ өсөлтөөс зөвхөн мэдээлэлд ойр хүмүүс л ашиг хүртжээ. Тэгвэл МҮОНРТ-ийн “Ногоон сум” аяны гол зорилго нь хөрөнгийн зах зээлийн талаарх ойлголтыг олон нийтэд түгээх бөгөөд тус аянд Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж, Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Төрийн банк, Хаан банк зэрэг Монгол Улсын топ брокер дилерийн төв, банк оролцсон билээ.

Эх орны өнцөг булан бүрт суугаа малчид, орон нутгийн иргэд, гэрийн эзэгтэй, тэтгэврийн ахмад хэн бүхний өмнө нээлттэй зах зээлээс ашиг хүртэх боломжийг энэхүү аянаар нээж байгаа юм. Учир нь 1990-ээд оны хувьчлалаар хөрөнгийн зах зээл гэх ойлголт бий болж, 475 объектыг 1.1 сая иргэнд цэнхэр, ягаан тасалбар болгон олгож байсан. Тухайн үед дийлэнх иргэн хувьцааны талаар мэдлэг муу байсны улмаас бүрэн ашиглаж чадаагүй. Тэгвэл “Ногоон сум” арга хэмжээнд оролцсоноор иргэд өөрийнхөө болон аав, ээжийнхээ цэнхэр, ягаан тасалбарыг аль байгууллагад хувьцаа хэлбэрээр хадгалагдаж байгааг шалгуулах, банкyудын хувьцааг худалдан авах боломжтой.

Түүнчлэн хөрөнгийн зах зээл буюу хувьцаа авах үйл ажиллагаанд заавал их хэмжээний хөрөнгө мөнгөтэй, санхүүгийн арвин мэдлэгтэй хүн оролцох бус цалингаасаа гадна нэмэлт орлоготой болохыг хүссэн хүн бүр оролцож, сонгосон компанийнхаа хөрөнгө оруулагч болсноор ногдол ашиг хүртэх юм.

МҮОНРТ-ийн “Ногоон сум” аяны хүрээнд Өвөрхангай, Архангай аймаг, Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон аймагт иргэдэд хөрөнгийн зах зээлийн талаар цогц мэдээллийг хүргэсэн билээ.

Тэгвэл “Оролц, бүтээлц, хөрөнгөж уриатай “Tech invest 2022” арга хэмжээ энэ сарын 11-нд “Zaisan hill complex”-ийн Event hall-д боллоо. Тус арга хэмжээний үеэр Монголын хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн байгууллагууд, технологийн салбарын хүчирхэг тоглогчид, үүсгэн байгуулагчид тус арга хэмжээнд очсон хүмүүс, телевиз үзэгчидтэй хамт хөрөнгө оруулалтын цоо шинэ түүхийг эхлүүлэн, мэдлэг мэдээллээ солилцон, үр өгөөжтэй нэг өдрийг хамтдаа өнгөрөөлөө.

“Tech invest 2022” технологийн салбарт өөрийн биеэр oролцон, хүчирхэг компаниудыг бүтээлцэх зорилготой, хөрөнгөжих эрмэлзэлтэй хүн бүрт зориулагдсан арга хэмжээнд “АНД глобал” группийн гүйцэтгэх захирал Б.Хос-Эрдэнэ, “Бюти секретс”-ийн гүйцэтгэх захирал, Д.Энххорвоо”, “Тапатрип”-ийн гүйцэтгэх захирал З.Батгэрэл, “Ондо”-ийн гүйцэтгэх захирал Ч.Анар, “Ондо”-ийн Маркетингийн газрын захирал Б.Мандуул “Сэндли”-ийн ТУЗ-ийн дарга Б.Наранбат, “Райнос инвестмент”-ийн дэд захирал Н.Цэвэгмид оролцож өөрсдийн компанийн технологийн танилцуулснаас гадна хөрөнгө оруулалт компаниудад хэчнээн чухал хийгээд хөрөнгө оруулалтаасаа ямар үр ашиг хүртэх боломжтой талаар илтгэл хэлэлцүүллээ.

Түүнчлэн “Өлзий&Ко капитал ҮЦК-ийн гүйцэтгэх захирал Б.Өлзийбаяр модераторын “Tech invest” болон МҮОНРТ-ийн “Монголын мэдээ” сувгийн захирал Р.Гандиймаа модераторын “Эмэгтэйчүүд ба мөнгө” хэлэлцүүлэг өрнөсөн юм.

Categories
гадаад мэдээ

Бээжин хотод мөндөр оржээ DNN.mn

Ням гарагт өмнөд хөршийн нийслэл Бээжин хотод ширүүн аадар бороо орж, мөндөр буужээ. Ням гарагийн үдээс хойш Бээжингийн зүүн хойд хэсэгт орших Миюн дүүрэгт, 2 см орчим хэмжээтэй мөндөр орсон аж.

Харин ням гарагийн шөнө хотын төв хэсгээр нь мөндөр буужээ. Ширүүн салхи шуурга, мөндөр зэрэгцсэн аадрын улмаас замын хөдөлгөөнд саад учирч, зарим оршин суугчдын аюулгүй байдал эрсдэлд орсон байна.

Даваа гарагт Бээжин хотод өдөртөө дуу цахилгаантай бороо орж, хотын зарим газраар түр зуурын аадар бороо, хүчтэй салхи, мөндөр орох төлөвтэй байна гэж тус улсын цаг агаарын урьдчилсан сэргийлэх газраас мэдээлжээ.

Categories
мэдээ нийгэм

Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын даац хэтэрсэн байна DNN.mn

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр болж, дараах асуудлыг хэлэлцлээ.

Сүүлийн үед Дугуй цагаан орчмын шавар гэрүүдийг буулгасан асуудал хэл ам дагуулж, нэг л өдөр буулгачихсан мэт ойлголт нийгэмд түгээд буй. Тэгвэл иргэдийн хүсэлтийн дагуу Хотын дарга холбогдох албаныхны хамт өнгөрсөн 2021 оны дөрөвдүгээр сарын 3-нд Туул гол, Дугуй цагаан орчмын газруудад ажиллаж, нөхцөл байдалтай танилцаж, улмаар төлөвлөлтийг 2022 оны төсөвт суулгасан.

Гэтэл тендер сонгон шалгаруулалт зарлахад “Энигма” ХХК тус газраа 1.9 тэрбум төгрөгөөр янзална хэмээн тендерт оролцсон байна. Мөн тус компани дөрвөн байршилд зөвшөөрөлгүй барилгын ажил эхлүүлжээ. Түүнчлэн Сонгинохайрхан дүүрэгт 22-ын товчооны орчимд 30 га газрыг дуудлага худалдаагаар авсан ч төлбөрөө төлөөгүй байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Нийтийн эрх ашгийг дээдэлнэ. Улаанбаатар хотын иргэд юу хүсэж байна, түүний төлөө явна. Улаанбаатар хотод хууль зөрчсөн маш олон асуудал байна. БОАЖЯ Туул голын урд хууль бусаар олгосон газруудыг яах вэ. Улаанбаатар хотын эдэлбэр газруудыг хуулийн дагуу цэгцэлж өгөөсэй гэж Байгаль орчны сайдаасаа хүсмээр байна. Хуулийн хэлтсээс БОАЖ-ийн сайдад Богд уулын 33 аманд хууль зөрчсөн газруудын мэдээллийг өнөөдрийн дотор хүргүүлээрэй. Залуу, эрч хүчтэй сайд богино хугацаанд шийдэж өгнө гэдэгт итгэлтэй байна. Мөн Горхи, Тэрэлжийн бүс нутагт гэмт хэрэг их гарч байна” хэмээгээд бодит нөхцөл байдлыг Налайх дүүргийн Засаг даргын орлогч С.Тунгалагаас тодрууллаа.

Тэрбээр “Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын даац хэтэрч, иргэд, аж ахуйн нэгжүүд аялал жуулчлалын зориулалтаар авсан газраасаа илүү талбайд хашаа татсан. Иргэд ил задгай зугаалдаг байдал нэмэгдэж, амралтын өдөр гол дагаж буудалладаг. Үүнээс болж хог хаягдал, гэмт хэрэг, эрүүл мэндийн үйлчилгээ, онцгой байдлын дуудлага тасрахгүй байна. Манай дүүрэг 40 мянган хүнтэй бол энэ тооноос хоёр дахин их тооны хүнд үйлчилгээ үзүүлж байна” хэмээлээ.

Categories
мэдээ нийгэм

Соёл урлаг, үзвэр үйлчилгээг нэмэгдүүлэхээр ажиллаж байна DNN.mn


Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр болж, амралтын өдрүүдэд хүүхэд багачууд, залуучууд, гэр бүлээрээ чөлөөт цагаа тав тухтай өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлж, соёл урлаг, үзвэр үйлчилгээг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга О.Анхбаяр танилцууллаа.

Тэрбээр “Өнгөрсөн тавдугаар сард дөрвөн томоохон арга хэмжээ зохион байгуулсан. Цаашид Буриадын соёл урлагийн өдөрлөг, “Дээлтэй Монгол” наадам, “Улаанбаатарын үдэш” тоглолт, “Дурсамж дүүрэн Улаанбаатар” гэрэл зургийн өдөрлөг, Сонгодог урлагийн гала тоглолт, “Миний нийслэл” тоглолт, Үндэсний номын баяр зэрэг томоохон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн” хэмээлээ.

Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх “Хотын автобустай аяллыг энэ жил үргэлжлүүлэн зохион байгуулж байна. Нийт 356 хүүхэд, залуучуудыг аялуулсан. Франц, Унгарын соёлын өдрүүд, Улаанбаатарын аялал, жуулчлалын үзэсгэлэн зэрэг арга хэмжээ зохион байгууллаа. Цаашид “Play time”, Даншиг наадам-Хүрээ цам, Олон улсын хоолны наадам, Шонхорын баяр, Солонгос, Японы аялал жуулчлалын өдөрлөг, Тал нутгийн марафон, Улаанбаатар явган аялал, “Уухай” шагайн харваа зэргийг зохион байгуулна” гэсэн юм. Мөн Их тэнгэрийн амны хадны зураг орчимд тохижилт хийж байгааг хэллээ.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад говийн бүс нутгаар 30 хэмыг давж хална.


2022 оны 06 сарын 13-ны 20 цагаас 06 сарын 14-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Дарьгангийн тал нутгаар, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 5-10 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 16-21 хэм, бусад нутгаар 10-15 хэм, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 20-25 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 32-37 хэм, бусад нутгаар 25-30 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 12-14 хэм, өдөртөө 26-28 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 8-10 хэм, өдөртөө 25-27 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-7 хэм, өдөртөө 23-25 хэм дулаан байна.


2022 оны 06 дугаар сарын 15-наас 06 дугаар сарын 19-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд баруун аймгуудын нутгийн хойд, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 20-25 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 33-38 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна.

Categories
гадаад мэдээ

Швед эмэгтэй 103 насандаа шүхрээр үсэрч, Гиннесийн номд бичигджээ DNN.mn

Шведийн оршин суугч Рут Ларссон 103 насандаа шүхрээр үсэрч, Гиннесийн дээд амжилтын номд бичигджээ. Тэрбээр зааварлагчийн хамт шүхрээр үсэрсэн гэж Daily mail сонин мэдээлсэн байна.

“Би ингэж үсрэх талаар хичнээн удаан бодсон талаар та нар төсөөлөх ч үгүй. Америкт, надаас 78 өдрөөр дүү эмэгтэй шүхрээр үсэрсэн гэдгийг олж мэдээд энэ дээд амжилтыг эвдэхээр шийдсэн юм” хэмээн Рут сэтгүүлчдэд ярьжээ.

Зуун насны босгыг хэдийнэ алхсан швед эмэгтэй спортоор хичээллэж, зугаалж, ном унших зэргээр амьдралын идэвхтэй хэв маягтай нэгэн гэнэ. Түүний ойр дотныхны ярьснаар Рут өвчин хэлдэггүй, олон жилийн туршид тусгай тэргэнцэртэй явж байгаа ч үргэлж цовоо сэргэлэн байдаг аж.

“Эмч, эм гэж ярихын оронд манай эмээ амьдралаас бүхнийг авах хүсэлтэйгээрээ хүмүүсийг бишрүүлдэг” хэмээн ач охин нь ярьжээ.

Өндөр настай шүхэрчин нисэж байгааг газарт Гиннесийн дээд амжилтын номын төлөөлөгчид бичиж авсан байна. Эмэгтэйг газардсаны дараа эмч нар эрүүл мэндийн үзлэг хийхэд бүх үзүүлэлт хэвийн байсан гэнэ.

Categories
мэдээ нийгэм

“Coal Mongolia-2022” олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэнгийн бүртгэл эхэллээ DNN.mn

“Coal Mongolia-2022” нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэн 10 дахь удаагаа 2022 оны есдүгээр сарын 7, 8-ны өдрүүдэд “Сэргэлтийг хамтдаа” уриан дор “ШангриЛа” зочид буудалд болох гэж байна.

Тус чуулга уулзалт, үзэсгэлэн нь Монгол Улсын нүүрсний салбарт хөрөнгө оруулалт татах, шинэ техник технологи нэвтрүүлэх, нүүрсний экспорт, худалдаа, тээвэр ложистикийг сайжруулах, Азийн зах зээлд Монголын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг бэхжүүлэх зорилгоор 2011 оноос жил бүр зохион байгуулагдсаар ирсэн билээ.

“Coal Mongolia” чуулга уулзалт, үзэсгэлэнд 2011 оноос хойш давхардсан тоогоор 15756 зочин, төлөөлөгч оролцсон байна. Энэ жилийн чуулга уулзалт, үзэсгэлэн нүүрсний салбарыг сэргээх санаачлага, экспорт, худалдаа, боомтын сэргэлт, тээвэр ложистикийг эрчимжүүлэхэд чиглэж буй юм.

Чуулга уулзалтын хамтран зохион байгуулагчаар Монгол нүүрс ассоциаци, Хятадын нүүрсний худалдааны хамгийн том платформ хөгжүүлэгч “Фэнвэй Энержи Информэйшн Сервисес” ХХК болон БНХАУ-ын нүүрсний зах зээлийн судалгаа, зөвлөх үйлчилгээний “Түдэй Тинк Танк” зэрэг компани ажиллаж байна.

Categories
мэдээ цаг-үе

БНСУ-ын Яньян нисэх онгоцны буудлаар дамжих монгол жуулчдыг визгүй зорчуулна DNN.mn

БНСУ-ын Засгийн газрын шийдвэрээр Монгол, Вьетнам, Филиппин, Индонез зэрэг зарим улсын бүлэг жуулчид Солонгосын Ганвон мужийн Яньян олон улсын нисэх онгоцны буудлаар дамжин 15 хүртэл хоног визгүй зорчих боломжтой боллоо.

Энэхүү шийдвэр нь 2022 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс 2023 оны тавдугаар сарын 31-ний өдрийг хүртэл хүчин төгөлдөр байна.

Дээрх шийдвэрт Монгол Улсын 5 буюу түүнээс дээш хүний бүрэлдэхүүнтэй бүлэг жуулчид хамаарах бөгөөд дараах шаардлага тавигдаж буйг анхаарна уу.

  • Аялал жуулчлалын агентлагаар дамжуулан аяллын хөтөлбөр төлөвлөсөн байх,
  • Зөвхөн Яньян олон улсын нисэх онгоцны буудалд нэг авиакомпанийн нислэгээр бүгд ирж, бүрэн бүрэлдэхүүнээрээ эх орондоо буцах,
  • Коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсан байх, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөх,
  • Орон нутгийн ажилтан дагалдах бол түүнтэй холбоотой үйлчилгээний хөлс төлөх, хилээр нэвтрэхэд хувийн болон шаардлагатай бусад мэдээллээ өгөхийг зөвшөөрсөн байх,
  • Зөвхөн Ганвон муж болон Сөүл хотод аялах боломжтойг анхаарах зэрэг болно.

Энэхүү хөнгөлөлттэй нөхцөлөөр Солонгост визгүй зорчсон хэдий ч тус улсын нутаг дэвсгэрийг орхин гараагүй, хугацаа хэтрүүлсэн иргэдийн тоо зорчсон нийт монгол иргэдийн 5 хувиас давсан даруйд уг шийдвэр цуцлагдах тул өндөр хариуцлагатай, ухамсартай аялахыг хүсье гэж ГХЯ-наас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Улсын наадмын хөгжмийн зохиолчоор Б.Чинбат ажиллана DNN.mn

Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг хамтатган тэмдэглэхээр төлөвлөөд байгаа билээ. Энэ жил улсын наадмын хөгжмийн зохиолчоор Б.Чинбат ажиллана.

Тэрбээр 2017 оны үндэсний их баяр наадмын тоглолтын хөгжмийн найруулгыг хийж байсан түүхтэй. Мөн 2016 онд Үндэсний их баяр наадмын сүлд дууны хөгжмийн найруулгыг хийж байсан юм. Эргэн сануулбал, “Монгол наадам” хэмээх энэ дууны аяыг МУГЖ хөгжмийн зохиолч Б.Балхжав , үгийг Ш.Гүрбазар бичиж, хөгжмийн найруулгыг хөгжмийн зохиолч Б.Чинбат хийж байв.

Ташрамд сонирхуулахад, өнөө жилийн улсын наадмыг Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Н.Наранбаатар найруулна. Ингэснээр тэрбээр улсын наадмыг дөрөв дэх удаагаа найруулахаар болов. Б.Наранбаатар улсын наадмыг өмнө нь 2016, 2017, 2018 онд найруулж байсан билээ.