Categories
мэдээ нийгэм

Б.Баасанцогт нарт холбогдох урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан хойшлов DNN.mn

Б.Баасанцогт нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа.

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.4 дүгээр зүйлийн 2, 22.5 дугаар зүйлийн 1, 3, 12.6 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Баасанцогт нарын нэр бүхий дөрвөн яллагдагчид холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдрийн 11:00 цагт товлогдсон юм.

Уг хуралдаан эхэлсэн бөгөөд хэлэлцүүлэгт зарим өмгөөлөгчдөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалт болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.11 дэх заалтад заасан үндэслэлээр даргалагч шүүгчээс татгалзах хүсэлт гаргасан.

Шүүгчийн татгалзлыг хуульд зааснаар тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэх тул шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг тодорхойгүй хугацаагаар ийнхүү хойшлуулав.

Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар

Categories
мэдээ нийгэм

“Дүүргийн болон төрөх эмнэлгүүдэд нярайн шарлагын аппаратыг тогтмол нийлүүлдэг” гэв DNN.mn

Нярайн шарлалтын хяналт болон шарлагын аппаратын хангамж, хүрэлцээний талаар Эрүүл Мэндийн сайд мэдээлэл өглөө.

Сайд С.Энхболд “Нярайн шарлалт физиологийн болон механик гэсэн хоёр янз байдаг. Дөнгөж төрсөн нярай эмнэлгээс гараад өрхийн эмчийн хяналтад ордог. Улсын хэмжээнд өрхийн буюу анхан шатны 200 гаруй, 330 сумын эмнэлэг байна. Эдгээрт хангамжийг нэгмөсөн хийж чадахгүй байгаа. Өрхийн эмнэлэг хувийн хэвшлийн байгууллага. Өөрөөр хэлбэл тодорхой нөхцөлөөр гурвалсан гэрээ хийн, Эрүүл Мэндийн Даатгалын сонгон шалгаруулалтад орж тэнцээд санхүүжилтээ авдаг.

Энэ жилээс эхлэн анхан шатны эмнэлгээр үйлчлүүлэх нэг иргэний тарифыг хоёр дахин нэмсэн. Ингэснээр хүний нөөц болон зарим дутагдалтай байгаа тоног төхөөрөмжийг анхан шатны эмнэлгүүд өөрсдөө авах боломжийг бүрдүүлсэн. Тухайн шалгаруулалтад тэнцсэн байгууллага гэрээ хийж ажиллах ёстой юм.

Дүүргийн болон төрөх эмнэлгүүдэд нярайн шарлагын аппаратыг тогтмол нийлүүлдэг. Тодорхой хэмжээний төсвийг ЭМЯ-нд тусгаж, худалдан авах зохицуулалтуудыг хийдэг.

MRI аппаратын тухайд өнгөрсөн долоо хоногоос ажиллаж эхэлсэн” гэв.

Categories
мэдээ нийгэм

2050 он гэхэд Израиль хамгийн олон хүн амтай улс болно DNN.mn

Израиль улс гуч хүрэхгүй жилийн дотор дэлхийн хамгийн олон хүн амтай барууны улс болох замдаа орж байна.

“Израиль улс нэг кв.км-т 800 гаруй хүн ам ногдох барууны хамгийн их хүн амтай улс болно” хэмээн “Jerusalem Post” мэдээлэв.

Нэг жилийн дотор 24 кв.км задгай талбай алга болж, хүн амын өсөлтийг дагаад энэ хэмжээ улам нэмэгдэж, Израиль улс 2050 он гэхэд хүн ам нь огцом өснө гэсэн тооцоолол гарчээ.

Хүн ам нэмэгдэх учраас тус улсын эрх баригчид стратегийн хөтөлбөрийг шинээр боловсруулах шаардлагатай болж байгаа юм.

Дизайн албаны төлөөлөгч Айелет Асулин хэлэхдээ, “Бид задгай талбайг хадгалах зорилготой хөтөлбөрүүдийг боловсруулж байна. Энэ нь байгаль орчны үүднээс бас чухал. Барилга барих үйл явц нэлээд дарамттай байдгийг би мэднэ. Гэвч, бид талбайг хөгжүүлэх хэрэгцээ, задгай талбайн ач холбогдлыг тэнцвэржүүлэхийг хичээж байна” гэсэн юм.

Израилийн Барилгын Яамны зураг төслийн хэлтсийн дарга Илан Тайхманы хэлснээр, “Хүн амд ногдох зай талбайн дизайныг оновчтой болгох, нэг төсөлд илүү олон орон сууц барихаар ажиллаж эхэлсэн. Аль болохоор сайн төсөл хэрэгжүүлж, нээлттэй талбай, орон сууцны барилгын хэрэгцээ хоёрын тэнцвэрийг хадгалах нь чухал. Израильд шаардлагагүй бол байшин барилга барьдаггүй” гэв.

Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатар хотын Тогтвортой авто зам, тээвэр төсөл түгжрэлийг бууруулна” гэв DNN.mn

Нийслэлийн Засаг даргын Авто замын түгжрэлийг бууруулах болон зам, тээврийн асуудал хариуцсан орлогч Б.Одсүрэн Дэлхийн банкны Зүүн Ази Номхон далайн тээврийн менежер Бенедикт Л.Ж.Эйберген, Монгол Улсыг хариуцсан ахлах эдийн засагч Жан Паскаль Нгусса Нгану тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр нийслэлд хэрэгжиж эхлээд буй Улаанбаатар хотын Тогтвортой авто зам, тээвэр төслийн талаар санал солилцсон юм.

Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Одсүрэн Улаанбаатар хотын дэд бүтцийг хөгжүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах, авто замын сүлжээг сайжруулахад дэмжин ажиллаж ирсэн Дэлхийн банканд талархал илэрхийлэв. Мөн талуудын хамтын ажиллагаа нэн чухал болохыг онцолж байлаа.

Тэрбээр “Сүүлийн 30 жилд Улаанбаатар хотын хүн ам гурав дахин өсөж 1.6 саяд хүрсэн бол автомашины тоо дөрөв дахин өсөж, жилд дунджаар 80 мянган тээврийн хэрэгсэл нэмэгдэж байна. Нийслэлийн өмнө тулгамдаж буй нэн яаралтай шийдвэрлэх гол асуудал бол замын түгжрэл юм. Иймд Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Улаанбаатар хотын шинэ тойрог зам, Тулгуурт байгууламж бүхий хөнгөн галт тэрэг, нийтийн тээврийн парк шинэчлэлтийн төслүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Улаанбаатар хотын Тогтвортой авто зам, тээвэр төслийн тухайд төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний ажлын даалгавруудыг боловсруулж, сонгон шалгаруулах бэлтгэлийг хангасан. Энэхүү төсөл нь таван жилийн хугацаанд амжилттай хэрэгжиж Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад үнэтэй хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна” хэмээв.

Дэлхийн банкны Зүүн Ази Номхон далайн тээврийн менежер Бенедикт Л.Ж.Эйберген Нийслэлийн Засаг даргын орлогчтой санал нэгдэж, Улаанбаатар хотын Тогтвортой авто зам, тээвэр төслийн талаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр тус төсөл нь нийслэлд шинэ гудамж, замуудыг байгуулан, авто зам, тээврийн тогтвортой цогц тогтолцоог бий болгох замаар замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, авто замын аюулгүй байдлыг сайжруулах, хотын зам тээврийн салбарт шаардлагатай стратегийн судалгаа хийх, салбарын чадавхыг бэхжүүлэхэд онцгой чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг онцолж байв.

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Categories
мэдээ нийгэм

Х.Нямбаатар: Наадмын бэлтгэл хангах ажлын хэсэг өнөөдөр хуралдана DNN.mn

Үндэсний баяр наадмын бэлтгэл ажлын талаарх мэдээллийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өглөө.

Тэрээр “Наадам болдгоороо болно. Өнөөдөр 15.00 цагаас наадмын бэлтгэлийг хангах үүрэг бүхий бүх ажлын хэсэг хамтарч хуралдана. Улсын наадамд олон морь уралдуулдаг тул морь тус бүрийн эрлийзжүүлсэн хувь хэмжээг тогтоох боломжгүй” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

ЗГ: Мэдрэлийн ёзоор тайрах мэс заслыг эх орондоо хийнэ DNN.mn

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна.

  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн талаар авах зарим арга хэмжээний талаар
  • Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл
  • Тавантолгой түлш ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээ
  • Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто зам засахад хөрөнгө гаргах тухай тогтоолын төсөл
  • Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан төслүүдийн хэрэгжилт зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэж байна.
Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ерөнхийлөгч шиг Ерөнхийлөгч ба П.Очирбат гуайн гавьяа DNN.mn

Гарчиг хараад анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуайг “долоох нь” гэж ойлгогдоно. Гэвч үгүй юм. Саяхан хэвлэгдсэн “Монгол Улсын Үндсэн хуулийн эх сурвалж”-аас 31 жилийн тэртээх нэгэн түүхтэй танилцаад ийн хэлэв. Уг “эх сурвалж”-д Үндсэн хуулийн хэлэлцүүлгийн үеийн протоколыг багтаасан байгаа юм. Өөрөөр хэлбэл, ардчилсан хэмээх Үндсэн хууль хэрхэн төрснийг анх удаа байгаагаар нь нийтийн хүртээл болгосон байгаа юм. Чухамдаа тэндээс тухайн үед хэн, ямар байр суурьтай байж, юу ярьж хэлж байсан бэ. Өнөөдрийн энэ төрийн байгуулалт, засаглалын сонголтыг ямар замаар хийж байсан зэргийг тодорхой харж болох эх сурвалж болжээ. Тэнд П.Очирбат гуайтай холбоотой мартаж болохгүй маш том факт байна.

1991 оны арваннэгдүгээр сарын 30. Энэ өдөр Монгол Улс цаашид Ерөнхийлөгчийн засаглалыг сонгох уу, парламентын засаглалтай явах уу гэдгээ сонгосон. Түүнээс өмнөх олон өдрийн турш АИХ-ын чуулганаар Монгол Улс ямар засаглалтай байх асуудлыг хэлэлцжээ. Дийлэнх нь Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжсэн байдаг юм байна. Харин тэр өдөр Ерөнхийлөгчийн засаглалтай байх эсэх асуудлаар санал хураахад 186 депутат буюу 48 хувь нь дэмжиж, 186 депутат буюу 48 хувь нь татгалзаж, 13 депутат буюу дөрвөн хувь нь түдгэлзэж, санал тэнцжээ. Ингэж санал тэнцсэн тул “Ерөнхийлөгчийн саналыг сонсъё” гэсэн шийдэлд хүрчээ. Тэгэхэд Ерөнхийлөгч П.Очирбат “Эрхэм депутатууд аа. Тэгэхээр би өчигдөр бас та бүхний тавьсан асуудалд хариулахдаа өөрийнхөө саналыг хэлсэн. Тэрнээс өөр надад нэмж хэлэх зүйл алга байна. Энэ асуудлыг хэлэлцэж байгаа, хэлэлцсэн явцаас харахад ер нь манай, та бидний буруу ярьж, зөв ойлгоод байгаа парламентын засаглал байх нь зайлшгүй чухал байгаа юм. Тэгэхээр энийг бол Ерөнхийлөгчийн эрх мэдэл дээр зарим зохицуулах, зарим зүйлийг тодруулах нэмэх, ийм юм бий байх аа. Энийг бол тухайн тухайн зүйлийг хэлэлцэхдээ яриад тодруулаад явчихаж болох байх гэж бодож байна. Тийм учраас ер нь одоо энэ эрх хуваах ямар засаглалтай төр, улс байх вэ гэдгийг шийдэхдээ парламентынх гэдэг дээр нь тогтож шийдээд, эрхийн харьцаа хуваарь тэнцвэрийн асуудлаа тодорхой дараа нь яривал яасан юм бэ гэсэн ийм саналыг дахиад хэлмээр байна” гэжээ.

Улмаар мөн өдрийн 19:03 минутад дахин санал хураалт явуулахад Ерөнхийлөгчийн засаглалыг 238 депутат буюу 65 хувь нь дэмжиж, 117 буюу 32 хувь нь татгалзжээ.

Дараа нь 1991 оны арванхоёрдугаар сарын 1-нд АИХ-ын чуулганаар Ерөнхийлөгчийн засаглалыг 190 депутат буюу 50 хувь нь дэмжиж, 178 депутат буюу 47 хувь нь татгалзаж, 12 депутат буюу гурван хувь нь түдгэлзжээ. Түүний маргаашнаас АИХ-ын чуулганаар Ерөнхийлөгчийн бүрэн эрх, УИХ-ын тухай үргэлжлүүлэн хэлэлцсэн байна.

Тэр үеэр 390 дүгээр тойргийн депутат Ү.Аварзэд “Ерөнхийлөгчийг бүх ард түмнээс шууд сонгоно. Парламентаас шууд хараат биш байдалд оруулна. Ийм байдлаар Ерөнхийлөгч Засгийн газраа удирдаж, толгойлж байх юм бол манай ард түмний сэтгэл санаанд илүү их тохирно”, 191 дүгээр тойргийн депутат, Д.Лханаасүрэн “Би парламентын засаглалтай, Ерөнхийлөгч нь нэлээд хүчтэй, одоо байгаа энэ төсөл дээр эрх мэдлийг нь нэлээд нэмсэн ийм засаглалтай байх нь зүйтэй гэж үзэж байна”, 427 дугаар тойргийн депутат Ц.Элбэгдорж “Ерөнхийлөгч хэрэв Засгийн газраа толгойлбол хойшдоо ч үргэлжлэх энэ хямралын цаг үед Засгийн газартайгаа цуг унана. Магадгүй жил бүр сонгууль хийх болно. Бүр жилд 2-3 удаа ч сонгууль хийж магад”, 42 дугаар тойргийн депутат Б.Даш-Ёндон “Монгол Улсад Ерөнхийлөгчийн засаглал байж болно, гэхдээ өнөөдөр цаг нь биш”, 288 дугаар тойргийн депутат С.Баярцогт “Ерөнхийлөгч нь миний ойлгож байгаагаар иргэнээ төлөөлөөд сайхан монгол эр гэдэг шиг төлөөллийн, бэлгэдлийн утгатай байна. Би нэг хүн дээр засаглал төвлөрөхийг ерөөсөө ойлгохгүй байгаа юм. Бидний үргэлж ярьдаг боддог юм бол гүйцэтгэх засаглал дандаа хүчтэй байх ёстой. Парламент бол консервативный тогтмол бодлогоо барьдаг. Энэ нөхцөлд Ерөнхийлөгчөө гүйцэтгэх засаглал тал руугаа аваачих юм бол Ерөнхий сайд өөрөө хүчгүй болох хандлагатай. Энийг хаах нэгдүгээр зарчим бол Ерөнхийлөгчийн үйл ажиллагаа идэвхгүй байх ёстой”, С.Зориг “Энд зарим нь Ерөнхийлөгчийн засаглал байх хэрэгтэй гэж үзэж байна. Зарим нь парламентын засаглал хэрэгтэй гэж байна. Гэтэл энэний хоорондын ялгаа, нарийн юмнуудыг мэдэж байгаа хүн энд нэг их олон байхгүй байх”, 45 дугаар тойргийн депутат М.Энхсайхан “Ерөнхийлөгчийн засаглал, парламентын засаглал гээд ярьж байна. Гэтэл би энэ дотор хоёр хүчин зүйлээ аваад үзэх юм бол Ерөнхийлөгчийн засаглал байх нөхцөлд Умард болон Өмнөд талаас нөлөөлөх нөлөөлөлд автах асуудал бол арай байх болов уу. Парламентын засаглалд бол энэ хоёр нөлөөнд автах явдал арай бага байх болов уу” гэсэн байр сууриуд гарч байжээ.

Улмаар 1992 оны нэгдүгээр сарын 13-нд Б.Чимид гуай Үндсэн хуулийн зүйл бүрээр депутатуудад уншиж сонсгоход “УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага мөн” гэдэг заалтыг дэмжжээ.

Ингэж Монгол Улс парламентын засаглалыг сонгож байсан түүхтэй юм байна.

Нэг талаар тухайн үед Үндсэн хуулийг хэлэлцэн батлах үйл ажиллагаа, ялангуяа засаглалын хэлбэрийг сонгох тал дээр депутатууд “хос морь”-той буюу Ерөнхийлөгч, парламент хоёрыг хоёуланг нь ярьж явсаар сүүлийн өдөр сонголтоо хийсэн байгаа юм.

Тэр утгаараа өнөөдрийн энэ нэг заалтаар парламентын гэх ч нэлээд олон заалтаар Ерөнхийлөгч эрх хуваалцсан холимог хуурга шиг засаглалыг бий болгосонҮндсэн хуулийг баталжээ. Түүний горыг монголчууд 30 гаруй жилийн турш амсаж ирэв.

Харин нөгөө талаар 1991 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр Ерөнхийлөгчийн засаглалыг депутатуудын 48 хувь дэмжиж, 48 хувь эсэргүүцчихээд байхад “Монгол Улсад парламентын засаглал зайлшгүй байх ёстой” гэсэн нь Ерөнхийлөгч П.Очирбатыг бид мартах учиргүй. Хэрвээ тэр Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжсэн бол “заал” яах байсан бол гээд бодчиход бас гэмгүй. Тэр утгаар нь харвал П.Очирбат гуай Үндсэн хуулийн “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэсэн агуулгыг бий болгоход онцгой үүрэг гүйцэтгэжээ. Түүнийг “Хээгүй Ерөнхийлөгч” хэмээдэг. Харин тэрбээр өнөөдрийг хүртэл сонгогдсон Ерөнхийлөгч дундаас эрх мэдлээ хэтрүүлээгүй, аж ахуйн ажилд хутгалдаагүй, хор найруулж төр засгаар тоглоогүй, буцаж улс төрд ноцоогүй, хууль хяналт шүүхэд ноёрхол тогтоох гэж хичээгээгүй цорын ганц Ерөнхийлөгч юм.

Б.Тулгат

Categories
мэдээ нийгэм

Горхи-Тэрэлжийн бүсэд амрагчид жилд 3000 тонн хог хаяж байна DNN.mn

Горхи-Тэрэлж орчмын бүс нутагт хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй осол гэмтэл, гэмт хэрэг зөрчил, байгаль орчны бохирдол нэмэгдэж байна.

Тодруулбал, амрагчид Горхи-Тэрэлжийн бүсэд жилд дунджаар 3000 тонн гаруй хог хаягдлыг ил задгай хаядаг. Энэ нь голыг ихээр бохирдуулж, усны нөөц багасахад хүргэж байна. Жишээлбэл, өнгөрсөн оны баяр наадмын үеэр тус бүсэд 90 мянга орчим аялагч 452 тонн хог хаясныг төрийн 74 ажилтан 88 удаа тээвэрлэж цэвэрлэсэн байна.

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр тус бүс нутагт гарч буй гэмт хэрэг, зөрчил, байгалийн унаган төрх сүйдэж буйг хөндөж, анхаарах шаардлагатайг дурдлаа. Тухайлбал, Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын даац хэтэрч, иргэд, аж ахуйн нэгжүүд аялал жуулчлалын зориулалтаар авсан газраасаа илүү талбайг хашаалжээ. Мөн иргэд амралтын өдөр зугаалахаар гол дагаж буудалладаг. Үүнээс болж хог хаягдал, гэмт хэрэг, эрүүл мэндийн үйлчилгээ, онцгой байдлын дуудлага тасардаггүй аж. Налайх дүүрэг гэхэд 40 мянган хүн амтай ч энэ тооноос хоёр дахин олон хүнд үйлчилдэг байна.

Он гарснаас хойш эхний 5 сарын байдлаар Горхи-Тэрэлжийн чиглэлд 98.032 иргэн, 38.152 тээврийн хэрэгсэлтэй зорчоод байна.

Налайх дүүргийн ОБХ-т 2021 онд гамшиг ослын 46 дуудлага ирж, 79 иргэний амь аварсан бол 9 иргэн харамсалтайгаар энджээ. Үүнээс 7 хүн усанд осолдож, 1 иргэн сураггүй болж, 1 иргэн амиа хорлосон аж. Дүүргийн ОБХ-ийн алба хаагчид усанд осолдсон 70, авто замын осолд өртсөн 7, ууланд төөрч, осолдсон 1, үер усны осолд өртсөн 2 иргэнийг авран хамгаалжээ.

Түүнчлэн аялагчид ил задгай бие засах, жуулчны баазууд стандартын шаардлага хангахгүй нүхэн жорлон олноор барьснаар хөрсний бохирдол нэмэгдэж байна. Мөн тус бүсэд нам даралт болон энгийн зуух ашигладаг 73 аж ахуй нэгж, байгууллага агаарын бохирдолд ч сөрөг нөлөө үзүүлж байгаа аж.

Categories
мэдээ улс-төр

Төрийн сүлдийг шинэчлэх зэрэг 4 бүлэг 11 сэдвийн хүрээнд Үндсэн хуулийн өөрчлөлтийг судална DNN.mn

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг судлах ажлын хэсгээс боловсруулсан УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв.

Уг ажлын хэсэг нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийн талаар иргэдээс ирүүлж байгаа саналууд, Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын санал, дүгнэлт, улс төрийн намуудын Тунхаг бичиг, УИХ дахь МАН-ын бүлгийн шийдвэрийн талаар судалж, олон нийтийн санаа бодлыг тандан судлах сэдвийн хүрээг тодорхойлох, хэлэлцүүлгийн хугацааг тогтоох, зохион байгуулах үүрэгтэй юм.

Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Бямбацогтоор ахлуулан, А.Адьяасүрэн, Г.Ганболд, Ц.Мөнх-Оргил, М.Оюунчимэг нарын бүрэлдэхүүнтэй байгуулжээ. Ажлын хэсгээс боловсруулсан тогтоолын төслийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцуулав.

Тэрбээр “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар олон нийтийн санаа бодлыг улсын хэмжээнд тандан судлах ажлыг 2022 оны зургадугаар сарын 18-наас 26-ны хооронд зохион байгуулна. Олон нийтийн санаа бодлыг тандан судлах сэдвийн хүрээг:

  • Хүний эрхийг Үндсэн хуулиар бүрэн хамгаалах,
  • Ард түмнийг төлөөлөх парламентын чадавх, хариуцлагыг нэмэгдүүлэх,
  • Хот хөдөөгийн хөгжлийн дэмжих, нутгийн удирдлагын тогтолцоог сайжруулах,
  • Монгол Улсын төрийн сүлдийг шинэчлэх дөрвөн бүлгийн хүрээнд 11 сэдвээр нарийвчлан тогтоохоор тусгасан” гэв.
Categories
мэдээ нийгэм

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын нөлөөлөлд багтсан иргэн тус бүрд 15 сая төгрөг олгоно DNN.mn

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх өнөөдрийн Засгийн газрын хуралдааны талаар мэдээлэл өглөө:

-Бид энэ онд 5 зорилт, 23 төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Эдгээрийн дийлэнх нь эх үүсвэрийн хүчин чадлыг нэмэх зорилготой. Томоохон төслийн барилга угсралтууд эхэлсэн. Долоон аймагт дулааны станцын ажил эхэллээ. Баруун бүсэд буюу Ховд аймагт сэргээгдэх эрчим хүч 10 мегаватаар нэмэгдлээ. Маргааш Амгалан ДС-ын өргөтгөлийн ажил эхэлнэ.

Батарейн цэнэг хураагууртай болох бэлтгэл ажил бүрэн хангагдсан. ТТ ЦС-ын тендерийг хоёр дахь удаазарласан. Тендер нээн, үнэлгээний ажил эхэлнэ.

Бөөрөлжүүтийн ДС-ыг хувийн хэвшилтэй хамтран ашиглалтад оруулна. Энэ онд багтаад 300 мегаваттын хүчин чадал бүхий станцын барилгын ажил эхэлнэ.

Эрдэнэбүрэнгийн усан ЦС-ын нөлөөлөлд орох орон нутгийн айлуудыг нүүлгэж дууссан. Нийт 1200 иргэнд нөхөн олговор олгоно. Хуульд зааснаар эдгээр иргэдийн үндсэн хөрөнгөд л нөхөн олговор олгох ёстой. Гэвч манай малчдад үндсэн хөрөнгө бага байдаг юм байна. Ингээд нэг иргэнд 15 сая төгрөг олгох саналыг ЭХЯ гаргасан. Нийт 18 тэрбум төгрөг зарцуулна. Энэ төслийг БНХАУ-аас зээл авч хэрэгжүүлнэ. Зээлийн ерөнхий хэлэлцээг тус улсын өндөр албан тушаалтнууд батлах шаардлагатай.

Багануурын уурхай “Эрдэнэс Монгол” компанийн харьяанд байдаг. Гүйцэтгэх захирлыг хуулийн байгууллага шалгаж байгаа тул түр орлон гүйцэтгэгч захирал томилон ажиллуулж байна.

IV ДЦС-ын хүчин чадлыг мөн нэмнэ. Ер нь цаашдаа цахилгаан дулааны үнийг өртөгт нийцүүлэх шаардлагатай. Энэ тохиолдолд манай салбарын төслүүд гаднаас зээл авах бүрэн боломж бий. Цахилгаан дулааны эрэлт жилээс жилд өссөөр байна гэв.