Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Гарнаас жижигхэн дэлхий​” нийтлэл хэвлэгдлээ DNN.mn


Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 8 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн Н.ГАНИБАЛ: Дотоодын
хэрэгцээгээ хангаад илүүг нь
экспортлоход төр хориглох
биш дэмжих ёстой” хэмээснийг “Улс төр” нүүрээс уншаарай.

Цементийн үйлдвэрүүд
уутгүй болж, хомсдол үүсчээ. Энэ тухай “Өдрийн сурвалжилга” нүүрээс уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Гарнаас жижигхэн дэлхий” нийтлэл хэвлэгдлээ.

Уналт таталтын
эсрэг эм,
бэлдмэлийн
төлбөрийг төр
хариуцна.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн
өдрийн тэмдэглэл нийтлэгдлээ.

Томилолт: PDAC-ийн халуун сэдэв буюу зэсийн
зах зээлд цойлох Камао Какула. I, III нүүрээс уншаарай.

“Интермед”
эмнэлгийн Зүрх судасны
төвийн эрхлэгч, анагаах
ухааны доктор, клиникийн
профессор Х.Батмягмар: Зүрхний ангио болон
ачаалалтай эхо хийнэ гэдэг
бидний хувьд дэлхийн түвшинд
ойртож байгаагийн илрэл” гэв.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Далан байгууллагын 606 нээлттэй өгөгдлийг нийтлэхээр тогтлоо DNN.mn

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Нээлттэй өгөгдлийн жагсаалт”-ыг баталлаа.
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 12.1 дэх хэсэгт “Хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүйгээр, тэдгээрийн эрэлт, хэрэгцээг харгалзан эдийн засаг, бизнесийг дэмжих, судалгаа, шинжилгээний ажлыг хөгжүүлэх, мэдээллийн ил тод байдал, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор нээлттэй, хязгаарлалттай болон хаалттай мэдээллийн хүн, хуулийн этгээд, төрийн болон албаны нууцад хамаарах мэдээллийг тодорхойлох боломжгүй болгон боловсруулж, нээлттэй өгөгдөл болгож болно” гэж заасны дагуу төрийн байгууллагуудын саналыг үндэслэн нийт 70 байгууллагын 606 нээлттэй өгөгдлийн жагсаалтыг баталж, олон нийтэд ил тод, нээлттэй байршуулах хугацааг тогтоолоо.
Энэхүү тогтоол батлагдсанаар төрийн байгууллага өөрийн цуглуулж, боловсруулж, ашиглаж байгаа мэдээллийг нээлттэй өгөгдөл болгох замаар олон нийтэд нээлттэй болгон нийтэлж, иргэн, хуулийн этгээд төрөөс бий болгосон нээлттэй өгөгдлийг өөрийн бизнес, үйлдвэрлэл, техник технологи, мэдлэгийг хөгжүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээг шинээр бий болгохдоо ашиглах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны бүтээлч санал, санаачлагыг дэмжих боломжтой болно.
Нээлттэй өгөгдлийг Засгийн газрын 2022 оны тавдугаар сарын 18-ны өдрийн 200 дугаар тогтоолоор баталсан “Мэдээлэл хариуцагчаас нээлттэй өгөгдөл бий болгох, нийтлэхэд тавигдах шаардлага, ашиглах нөхцөл журам”-ын дагуу машинд уншигдах форматын дагуу боловсруулж, хандалт хийх боломжтой байдлаар цахим хуудаст байршуулах бөгөөд ямар нэгэн бүртгэл, бичиг баримт шаардахгүйгээр чөлөөтэй ашиглаж, хэрэглэж, дахин түгээх нөхцөл бүрдэх юм гэж Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт шөнөдөө 17 хэм дулаан DNN.mn

Малчид, иргэдийн анхааралд: Ойрын хоногуудад говийн бүс нутгаар аагим халуун болж, нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орох тул болзошгүй нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2022 оны 06-р сарын 15-ны 12-18 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 25-27 хэм дулаан байна.


2022 оны 06 сарын 15-ны 20 цагаас 06 сарын 16-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 6-11 хэм, Эхийн голын Баянбүрд орчмоор 22-27 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 16-21 хэм, бусад нутгаар 12-17 хэм, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 19-24 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 35-40 хэм, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 29-34 хэм, бусад нутгаар 24-29 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн аадар бороо, өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 15-17 хэм, өдөртөө 24-26 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн аадар бороо, өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 13-15 хэм, өдөртөө 22-24 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн аадар бороо, өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 9-11 хэм, өдөртөө 22-24 хэм дулаан байна.


2022 оны 06 дугаар сарын 17-ноос 06 дугаар сарын 21-нийг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

17-нд баруун аймгуудын нутгийн хойд, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 20-нд нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд говийн бүс нутгаар халж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 18-23 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 34-39 хэм, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дарьгангын тал нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

​ Богдын музейн хашааны оронд 2840 гоёлын мод тариад байна DNN.mn

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-аас ногоон байгууламжийг арчлах, гудамж талбайг зүлэгжүүлэх, цэцэрлэгжүүлэх, улиас модыг цэвэрлэх, хортон шавжаас сэргийлэн шохойдох, гоёлын моддыг хэлбэржүүлэх зэрэг ажлыг хийж, гүйцэтгэж байна. Тус байгууллага нь нийслэлийн 49 гудамжны 52.9 га талбайн өдөр тутмын арчилгаа, тохижилтыг хариуцан ажилладаг юм.

Ногоон байгууламжийн арчилгаа, цэвэрлэгээний ажил дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлж, энэ хугацаанд Хот тохижилтын газар нийслэлийн 12 гудамжинд 45 мянган мод тарин, 15 гудамжны 80 мянган ам метр талбайг шинээр болон нөхөн зүлэгжүүлжээ. Түүнчлэн 5600 улиасыг хэлбэржүүлж, шохойдон, 29 байршилд 180 мянга орчим цэцэг тарьж ургуулсан байна.

Үндэсний баяр наадмыг угтан ногоон байгууламжийн арчилгаа, хэлбэржүүлэлтийг гурав дахь удаагаа хийж байгаа юм. Уг ажлыг моддын ургалтаас шалтгаалан жилдээ 2-3 удаа хийж, гүйцэтгэдэг аж.

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын Ногоон байгууламжийн албаны дарга Н.Магсар “Манай байгууллага нь инженер, техникийн 13 ажилтан, 114 мэргэшсэн цэцэрлэгч, тусгай зориулалтын болон хог тээвэрлэх машины 30 жолоочтойгоор үйл ажиллагаа явуулж байна. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу хашаа, хайс буулган чөлөөлсөн талбайг тохижуулах, сэргээн засварлах ажилд хамтран ажиллаж байгаа. Энэ хүрээнд Богд хааны ордон музейн хашаа буулгасан талбайд 2840 гоёлын мод тарьсан. Мөн цаашид гарааш буулган чөлөөлсөн талбайн цэвэрлэгээ, арчилгаа, тохижилтын ажилд хамтран ажиллах болно” хэмээлээ.

Ногоон байгууламжийг арчилж, услах мод, зүлэг хэлбэржүүлэх багаж хэрэгслийн хангамж сайн, аюулгүй байдлын зааварчилгаа сайтар өгдөг болохыг цэцэрлэгчид хэлж байв

Categories
мэдээ улс-төр

Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Байнгын хорооны тогтоолуудыг баталлаа DNN.mn

Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2022.06.15/ хуралдаанаар Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.

Төслийн эцсийн хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийг баримтлан явуулсан юм.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас төслийн зарим зүйл, хэсэг, заалтыг гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Ц.Туваан, Н.Учрал нараас амьд донорыг өөрийнх нь зөвшөөрлөөр олон нийтэд таниулах, алдаршуулах, амьгүй донор болон түүний гэр бүлд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрөлд үндэслэн зохион байгуулахаар зарчмын зөрүүтэй санал боловсруулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

УИХ-ын гишүүд эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаатай холбоотой асуудал шийдвэрлэх мэргэжлийн ёс зүйн хороо ажиллахтай холбоотой заалтын талаар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Чинзориг, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаатай холбоотой асуудал шийдвэрлэх мэргэжлийн ёс зүйн хороо ажиллана гээд заачихаар эргэлзээ төрөөд байна. Зүгээр хяналт тавих үүрэгтэй ёс зүйн хороо гээд байгаа ч эд, эрхтэн суулгах үйл ажиллагаатай холбоотой асуудлыг шийдвэрлэх гэхээр ямар нэгэн дүгнэлт гаргах, зөвшөөрөл олгох ч юм уу эцсийн шийдвэр гаргахтай холбоотой асуудал болоод байна хэмээсэн.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Өнөөгийн байдлаар дэлхийн 90 гаруй улс оронд ямар нэгэн байдлаар эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ үйлчилгээг үзүүлж байна. Тэдгээр улсуудад энэхүү эмчилгээ үйлчилгээ хууль эрх зүйн хүрээнд хийгдэж буй эсэх, эмч эмнэлгийн мэргэжилтнүүд ёс зүйн хэм хэмжээг дагаж буй эсэх, иргэд олон түмнээс ирж буй санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх, амьд донор, түүнийг хүлээн авагч хоорондын харилцаанд үүсэж буй асуудлууд, амьгүй донорын эд эрхтний эрх тэгш, үнэнч шударга хуваарилж буй эсэхэд хяналт тавин ажилладаг Ёс зүйн хороо байдаг. Энэ хороо нь ихэнх улс оронд эрүүл мэндийн яамныхаа дэргэд ажилладаг юм байна. Эрүүл мэндийн яамны дэргэд шинээр байгуулагдах Ёс зүйн хороо эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаа хууль эрх зүйн хүрээнд, ёс зүйн хэм хэмжээг сахиж буй эсэхэд хяналт тавьж, дэмжин зөвлөж, тулах эрсдэлээс хамгаалан хамтран ажиллах ёстой юм. Ард иргэдээс, эмнэлэг хооронд үүссэн асуудал, эсвэл энэ зохицуулалтад оролцож байгаа байгууллагуудаас гомдол, хүсэлт гаргавал тэр гомдлыг шийдвэрлэх, хяналт тавьж ажиллах үүрэгтэй байх юм. Тийм учраас бид шийдвэрлэх гэдэг үгийг зориуд тавьж өгсөн гэсэн тайлбарыг хийсэн.

Ажлын хэсгийн гишүүд, Ер нь эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээнд орж байгаа донор болон реципентийн гэр бүлээс, эмчилгээ хийлгэсэн хүмүүсийн гэр бүлээс олон гомдол, санал, хүсэлт ирдэг. Энэ асуудлуудыг Эрүүл мэндийн яамны дэргэдэх Ёс зүйн хороо шийддэг байх ёстой гэж ажлын хэсгийн хуралдаан дээр ярилцсан гэсэн тайлбарыг нэмж өгсөн.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Ер нь эд эс, эрхтэн шилжүүлэн суулгах процесс өөрөө зөвхөн нэг эмнэлгийн нэг тасаг хийдэг ажил биш. Энэ бол бүхэл бүтэн эмнэлгээрээ хийдэг ажил. Тэр эмнэлгийн үйл ажиллагаа хэр оновчтой зөв явж байгаа, чанарын шаардлага хангаж буй эсэх, ёс зүйн дэглэмээ барьж байна уу, хүмүүсийн эд, эс, эрхтнийг өгөхдөө дарааллыг харгалзаж байна уу, ямар нэг ашиг сонирхол, зөрчил орж байгаа эсэхэд хяналт тавих Ёс зүйн хороо байх ёстой. Ёс зүйн хороо нь энэ бүхнээс гадна эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг үргэлжлүүлэх эрхийн асуудлыг хүртэл ярих учиртай. Тийм учраас бид шийдвэрлэх гэж оруулах саналтай байгаа юм гэлээ.

Эцэст нь УИХ-ын гишүүн С.Чинзориг, Ц.Мөнх-Оргил, М.Оюунчимэг, С,Одонтуяа, Б.Бейсен нараас эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах асуудлаар мэргэжил, ёс зүйн хороо ажиллах, тус хорооны дүрмийг Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар зарчмын зөрүүтэй санал боловсруулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм. Эцэст нь хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

БАЙНГЫН ХОРООНЫ ТОГТООЛУУДЫГ БАТАЛЛАА

Дараа нь Засгийн газарт чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

Тогтоолын төслийн талаар Байнгын хорооны дарга М.Оюунчимэг танилцуулав. Тогтоолоор хорт хавдраас урьдчилан сэргийлэх, хянах арга хэмжээг эрчимжүүлэх ажлын хүрээнд тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгожээ.

Монгол Улсад эмчлэх боломжгүй өвчин, эмгэгийн улмаас гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчилгээ хийлгэх 0-18 насны хүүхдэд үзүүлэх санхүүгийн дэмжлэгийг 2023 оноос үе шаттай нэмэгдүүлэх, эмчилгээний зардлыг төрөөс хариуцах боломжийг судалж 2022 онд багтаан Байнгын хороонд танилцуулах, аймаг, сумын түвшинд хорт хавдрыг эрт илрүүлэх оношилгоо, шинжилгээнд шаардагдах тоног төхөөрөмжийн санхүүжилтийг 2023 оноос эхлэн жил бүрийн Улсын төсөвт тусган үе шаттайгаар шийдвэрлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг чиглэл болгосон байна. Түүнчлэн энэ тогтоолд заасан холбогдох арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай төсөв, хөрөнгийг 2023 оноос эхлэн улсын төсөвт тусгаж, санхүүжүүлэхийг Сангийн сайдад даалгахаар тусгажээ. Байнгын хорооны гишүүд эмчлэх боломжгүй өвчин, эмгэгийн улмаас гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчилгээ хийлгэх санхүүгийн дэмжлэгт 0-18 насны хүүхдүүдээс гадна ахмад настнууд, бусад хүмүүсийг хамруулах боломжийн талаар хөндөн ярилцсан. Мөн урьдчилан сэргийлэх үзлэг, хорт хавдрыг эрт илрүүлэх оношилгоо, шинжилгээ хийх асуудлаар байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг дэмжин баталлаа.

Мөн хуралдаанаар Эрүүл мэндийн тухай, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд эх, нярайд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн удирдамж батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн батлав.

Монгол Улсын Их Хурлаас баталсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” урт хугацааны бодлогын баримт бичигт 2030 он гэхэд эхийн эндэгдлийн түвшинг 100,000 амьд төрөлтөд 15, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшинг 1,000 амьд төрөлтөд 9, нялхсын эндэгдлийн түвшинг 1,000 амьд төрөлтөд 8 болгож бууруулах зорилтууд тавьсан.

Энэхүү удирдамжид эх, хүүхдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахад чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилтийг нэмэгдүүлэх эх, хүүхдэд ээлтэй гэр бүлийн орчныг дэмжих, эрүүл мэндээ хамгаалах асуудлаар иргэн, гэр бүлийн хүлээх үүрэг, хариуцлага, иргэн, байгууллагын үүрэг хариуцлага, бусад салбарын хамтын ажиллагааг сайжруулах зорилгыг тусгажээ.

Ажлын хэсэг эх хүүхдийн тусламж үйлчилгээ, түүний дотор нэн шаардлагатай тусламжийн хүртээмж хангалтгүй, урьдчилан сэргийлэх үзлэг, жирэмсний хяналтын чанар сул байгаа нь эх, хүүхэд өвчлөх, эндэх шалтгааны нэг болж байгаа ба төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрж байгаа асуудлыг цогцоор нь судлах, Эрүүл мэндийн тухай, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд эх, нярайд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр ажиллах юм байна.

Удирдамжийн хүрээнд Нийслэлийн Өргөө амаржих газар, Амгалан амаржих газар, Хүрээ амаржих газар, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн төрөх тасаг, нярайн тасаг эхчүүдийн амрах өрөө болон эх баригч, сувилагчидтай уулзалт зохион байгуулах, “Интермэд”, “Гурван гал”, “Таны төлөө бид” эмнэлгийн төрөх тасгийн үйл ажиллагаатай танилцах Дүүргүүдийн эрүүл мэндийн төвийн болон Баян-Өлгий аймаг, Төв аймаг, Дундговь аймгийн нэгдсэн эмнэлэг, төрөх тасгийн үйл ажиллагаатай танилцах, тус тасгийн эх баригч, сувилагчидтай уулзалт хийхээр тусгасан байна. Түүнчлэн Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Эх барих эмэгтэйчүүд судлалын тэнхимийн үйл ажиллагаатай танилцах, “Жирэмсэн эмэгтэйн сэтгэл зүйн онцлог, өөрчлөлтүүд, түүнд нөлөөлөх хүчин зүйлс” хэлэлцүүлэг зохион байгуулах арга хэмжээнүүд тусгагджээ. Дээрх ажлын хэсгийг УИХ-ын гишүүн П.Анужин ахалж ажиллах юм байна.

Дараа нь Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр баталсан “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 5.1.3, 5.1.4, “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын 24 дүгээр тогтоолын хавсралтын 4.2.10 дахь заалтын хүрээнд эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн харилцааны бүх шатанд олон талт түншлэлийг оновчтой, үр дүнтэй нэвтрүүлж, гаргасан шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж оролцдог оновчтой тогтолцоог бүрдүүлсэн эсэхийг хянан шалгах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Ганбаатараар ахлуулан байгууллаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна DNN.mn

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 15-нд Туул голын дунд хэсэг, Орхон голын адгаар, Хэнтий нурууны арын Онон, Хангай нурууны өврийн Буянт, Алтай нуруунаас эхтэй Буянт, Чигэртэй зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-20 см нэмэгдсэн байна.

Харин Хархираа, Онон, Улз, Хэрлэн зэрэг голууд үерийн түвшинг 5-55 см давсан бол Балж гол Дадал сум орчмоор үерийн аюултай түвшинг 25 см даван үерлэж байгаа бол маргааш буюу 16-нд Хэрлэн гол Өндөрхаан сум орчмоор, Онон гол Дадал сум орчмоор усны түвшин 10-50 см нэмэгдэх төлөвтэй байна.

Мөн ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Иймээс хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрөн богино хугацаанд үерлэх, жижиг голууд болон хуурай сайраар уруйн үер буух нөхцөл бүрдэх тул дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутаглаж, аялж, зугаалж байгаа иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.

Гадаргын усны судалгааны хэлтэс


Categories
мэдээ нийгэм

Авто замын борооны ус зайлуулах шугамыг цэвэрлэж байна DNN.mn

Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ нь үерийн усаар зөөгдөж ирсэн лаг, хагшаасыг цэвэрлэн, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлдэг.

Тэгвэл 2022 онд авто замын борооны болон хөрсний ус зайлуулах шугам сүлжээний лаг цэвэрлэгээний ажлын хүрээнд нийслэлийн зургаан дүүргийн 80 байршилд 3-4 удаагийн давтамжтай 4,747 м3 лаг, хагшаасыг цэвэрлэж зайлуулахаар төлөвлөн, графикийн дагуу ажиллаж байна. Энэ хүрээнд,

  1. Сүхбаатар дүүрэг: 1-р хороо Нарны замын борооны ус залуулах суваг
  2. Хан-Уул дүүрэг: 10, 21-р хороо Өлзийтийн замын борооны ус зайлуулах шугам
  3. Чингэлтэй дүүрэг: 17, 18-р хороо Чингэлтэйн өргөн чөлөө
  4. Баянзүрх дүүрэг: 1, 3, 4, 5, 8, 13,14, 16, 17, 22-р хороо Да хүрээгийн гудамж, Улаан хуарангийн зам, “Баганат өргөө” хороолол, Улиастайн зам, Офицерын тойрог, Цагдаагийн академийн өргөн чөлөө, Саруул тэнгэрийн шугам, Доржийн гудамжны борооны усны суваг
  5. Баянгол дүүрэг: 1, 3, 4, 5-р хороо Нарны замын суваг, Вокзалын тойрог, Үндсэн хуулийн гудамж зэрэг байршилд авто замын борооны ус зайлуулах шугамын лаг, хагшаасыг цэвэрлэж, төвлөрсөн хогийн цэгт тээвэрлэн ажиллаж байна.
Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ нь нийслэлийн зургаан дүүргийн нийт 57 байршилд 158 км урт үерийн хамгаалалтын далан суваг, 185.3 км авто замын борооны болон хөрсний ус зайлуулах шугам сүлжээг хариуцан ажилладаг.

Жил бүр төлөвлөгөөний дагуу Улаанбаатар хотын бүх далан суваг, авто замын борооны ус зайлуулах шугам, сүлжээний цэвэрлэгээ, засвар, арчлалтыг хийдэг. Үерийн хамгаалалтын далан суваг болон ус зайлуулах шугам сүлжээний гол бохирдлыг иргэдийн ахуйн хог хаягдал үүсгэж байгаа бөгөөд энэ нь үер болох эрсдэлийг нэмэгдүүлж байна.

Үерийн далан, шугам сүлжээ нь бидний амь нас, эд хөрөнгийг болзошгүй байгалийн гамшиг үерийн аюулаас үргэлж хамгаалж байдаг тул их хотын иргэн та үерийн хамгаалалтын далан сувагт хогоо битгий хаяарай.

Эх сурвалж: Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ

Categories
мэдээ нийгэм

Тасганы овооноос Гэсэр сүм хүртэлх автозамын хөдөлгөөнийг хязгаарлана DNN.mn

Нийслэлийн Замын хөгжлийн газар энэ онд 14 байршил дахь гол болон туслах замд засвар, арчлалтын ажил хийнэ. Энэ хүрээнд Тасганы овооноос Гэсэр сүм хүртэлх авто замын шинэчлэлийн ажил эхлээд байна.

Үүнтэй холбогдуулан өнөөдөр буюу зургаадугаар сарын 16-ны 00.00 цагаас зургаадугаар сарын 20-ны 05.00 цагийн хооронд Тасганы овооны уулзвараас Гэсэр сүмийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийг бүхэлд нь хааж, цемент бетон хучилтын хэв гажилтын заадас засварлах, суурь болон өнгө асфальт бетон хучилтын ажлыг гүйцэтгэх гэж байна. Тус замд 2007 онд их засварын ажил хийснээс хойш ээлжит болон их засвар хийгээгүй юм.

Иймд дээрх хугацаанд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Categories
мэдээ нийгэм

Автомашины азын дугаарын дуудлага худалдаа болно DNN.mn

Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/222 тоот тушаалаар батлагдсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-ын хүрээнд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дараах дугааруудыг худалдах нээлттэй цахим дуудлага худалдааг зарлаж байна.

  1. Дуудлага худалдаа болох хугацаа: 2022 оны зургаадугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны долоодугаар сарын 5-ны өдрийн хооронд
  2. Дуудлага худалдааны цахим хаяг: auction.transdep.mn
  3. Дуудлага худалдаанд тавих дэнчингийн хэмжээ: 50 мянган төгрөг
  4. Дуудлага худалдааны бүртгэл: Оролцогчдыг дуудлага худалдаа явагдахаас 3 хоногийн өмнөөс хүлээн авч бүртгэн дэнчинг хүлээн авах бөгөөд дуудлага худалдаа явагдах өмнөх өдрийн 23 цаг 00 минутад бүртгэл хаагдана. /Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу./
  5. Худалдан авах гэрээний нөхцөл: Хамгийн өндөр үнэ өгсөн оролцогч тухайн дуудлага худалдааны ялагч болох бөгөөд худалдан авсан улсын дугаарын үнийг 24 цагийн дотор төлж, “Улсын бүртгэлийн дугаар олгох гэрээ” байгуулснаар баталгаажна.
  6. Бусад мэдээлэл: Дуудлага худалдаатай холбоотой бусад мэдээллийг дээрх цахим хаягийн асуулт хариулт цэсээс харна уу.
  7. Холбогдох утасны дугаар: Лавлах утас 70070030, 1900-1234
Categories
мэдээ нийгэм

Гэмт хэрэг, зөрчлийн дуудлага 60 хувиар нэмэгдэв DNN.mn

Горхи-Тэрэлжийн бүс нутагт гэмт хэрэг, зөрчлийн дуудлага 2020 онд 79, 2021 онд 60 бүртгэгдсэн бол энэ он гарснаас хойших 5 сарын хугацаанд 96 бүртгэгджээ.

Энэ нь 2020 оныхоос 21, 2021 оныхоос 60 хувиар өссөн үзүүлэлт болохыг нийслэлийн Сургалт, судалгаа олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Түүнчлэн энэ онд Горхи-Тэрэлж чиглэлийн замд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийн тоо 2020, 2021 оныхтой харьцуулахад дунджаар 76.5 хувиар нэмэгдсэн байна. Тус бүсэд үйл ажиллагаа явуулдаг амралтын газруудад хүний биед халдах, хулгайлах, хүчиндэх, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зэрэг гэмт хэрэг зөрчлийн дуудлага өмнөх жилүүдийнхээс 50-100 хувиар нэмэгджээ.

Иймд иргэд, олон нийт амарч зугаалахдаа гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэхдээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй, гол мөрний ай сав газар зорчихдоо ил задгай хог хаяхгүй байхыг тус газраас сануулж байна.