Categories
мэдээ нийгэм

ШӨХТГ: Нийслэл рүү орж байгаа автомашинаас 1000 төгрөг авч буй нь хууль зүйн үндэслэлгүй DNN.mn

“Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх халдваргүйтгэлд автомашин нэг бүрийг хамруулж, төлбөр авч байна” гэх гомдол, мэдээлэл иргэдээс ирсний дагуу Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газраас/ШӨХТГ/ тандалт шалгалт хийжээ

Нийслэл хот руу орж ирж буй тээврийн хэрэгсэл нэг бүрийг ариутгалд хамруулж, 1,000 төгрөгийн төлбөр авч байна. Энэ нь хууль зүйн үндэслэлгүй тул Мал эмнэлгийн ерөнхий газрын даргад урьдчилан сэргийлэх халдваргүйтгэлд зөвхөн мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн тээвэрлэсэн тээврийн хэрэгслийг хамруулах, тогтоосон нормативын дагуу төлбөр хураамжийг тогтоох, төлбөрт хурааж буй мөнгөн орлогод тавьж буй хяналтыг сайжруулах талаар Улсын ерөнхий байцаагчийн зөвлөмж хүргүүлсэн байна.

Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2022 оны А/113 дугаар тушаалд “Урьдчилан сэргийлэх халдваргүйтгэлд зөвхөн мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн тээвэрлэсэн тээврийн хэрэгслийг батлагдсан зааврын дагуу халдваргүйтгэлд бүрэн хамруулж ажиллана” гэж заасан.

Гэтэл нийслэл хот руу орж ирж буй авто зам дагуу байрлах мал эмнэлгийн ариутгал халдваргүйтгэлийн цэгт тээврийн хэрэгсэл бүрийг урьдчилан сэргийлэх халдваргүйтгэлд хамруулж дээрх тушаалыг зөрчиж байна.

Мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативын 1.4.1-т “Урьдчилан сэргийлэх ариутгал халдваргүйтгэл, машин техник шүрших 1м.кв 150 төгрөг байна” гэж заасан байдаг. Энэ дагуу урьдчилан сэргийлэх ариутгал халдваргүйтгэлд хамрагдсан автомашины эзэмшигчээс авах төлбөр хураамж харилцан адилгүй байх юм хэмээн ШӨХТГ-аас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Categories
мэдээ нийгэм

​Төрд очсон компаниудын дампуурал DNN.mn

Он гараад төр хувийн хэвшил рүү улаан цайм дайрч эхэллээ. Ашигтай ажиллах нь тодорхой томхон хувийн үйлдвэрүүдийг элдэв янзаар нь шалгаж байгаад төрд буцаан авч байна. Үүний тод жишээ Эрдэнэтийн эмнэлэг, Хөтөлийн цемент шохойн үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэрүүд.
Тухайлбал, 2022 оны гуравдугаар сарын 23-ны Засгийн газрын хуралдаанаар 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн жагсаалт батлах тухай Засгийн газрын 2015 оны наймдугаар сарын 17-ны өдрийн 330 дугаар тогтоолын хавсралтаар баталсан 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалтын 15 дугаар хэсэгт дурдсан “Хөтөлийн цемент шохой” ТӨХК-тай холбогдолтой заалтыг бүхэлд нь хүчингүй болгон, уг үйлдвэрийг төрд буцаан авсан билээ.

Уг нь энэ үйлдвэрийг хувьчилж авсан “Кью Эс Си” компани хуучин үйлдвэрийнх нь дэргэд цоо шинэ үйлдвэр бариад ашиглалтад оруулж ажиллахтай нь зэргэцэн төр авчихсан нь энэ. Тэгээд төрийн зүгээс захирлаар нь Л.Наранбаатарыг тавьсан нь өдгөөгийн цементийн хомсдолын үүдэл болж байна.
Л.Наранбаатар Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн дарга болтуутаа Цементийн үнийг буулгаж эхэллээ хэмээн попорч эхэлсэн. Зах зээлийн эрэлт, хэрэгцээгээ мэдэрч, мэргэжлийн үнэлэлт дүгнэлт өгөхөөсөө илүүтэй нийтэд ая тал олох гэсэн поп сэтгэлгээ ажлыг хэрхэн дампууруулдгийн тод жишээ энэ болов.
Эдийн засгийн хүндрэлийн энэ цаг үед Монголд хүнд үйлдвэрүүдээ сэргээж, долларын урсгалыг дотооддоо үлдээх бодлогоо төр ийм поп захирлуудын гараар үгүй хийж эхэлж бна уу. Мөн бэлээхэн ажиллаж байсан Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг ч үр ашигтай ажиллуулах боломж бололцоо бүрэн бий.

Мөн л МАН-ын поп хурган дарга нарын гараар орж Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн араас балрах вий гэсэн айдас мэргэжлийнхний дунд байсаар байна.
Өдгөөгийн эрх баригчид хувийн өмч рүү ингэж шүлсээ урсган дайрч, хурааж авчихаад үйл ажиллагааг нь улам л унагаж эхэллээ. Ингэж ажлыг унагаж үнэ цэнгүй болгочихоод дахин хувьчлах мэргэн санаа эрх баригчдад төрсөн байхыг ч үгүйсгэхгүй юм.
Английн төмөр хатагтай “Төрд их өмч байгаад хэрэггүй. Учир нь төрийн өмч улстөрчдийн өмч болчих гээд байдаг юм” гэж зүгээр ч нэг хэлээгүй аж.

Т.Цэцэг

Categories
мэдээ нийгэм

З.Шинэчагтга, Э.Цэндбаатар нарыг тус тус 100 мянган төгрөгөөр торгожээ DNN.mn

2022 оны зургаадугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороо, “MN-25” телевизийн байранд Э.Цэндбаатар, З.Шинэчагтага нар нь хэвлэлийн бага хурлын хийх үед хоорондоо маргалдаж, хэрүүл маргаан үүсгэсэн.

Улмаар бие бие рүүгээ ус цацсан үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 5.2 болон 5.3 дугаар зүйлд заасан зөрчлийн шинжтэй байх тул цагдаагийн байгууллагаас зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байгааг ЦЕГ-аас мэдээлээд байсан юм.

Тэгвэл, Зөрчлийн тухай хуулийн 5.9.1-д заасны дагуу тэднийг тус тус 100 мянган төгрөгөөр торгож, шийдвэрлэсэн байна.

Categories
мэдээ нийгэм

“Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг эцэслэн баталлаа DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн баталлаа.

Тогтоолын төсөл батлагдсанаар дотоодод үйлдвэрлэх хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдэж, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлээс хүн амын хүнсний хангамж, хүртээмжийг тогтворжуулж, боловсруулах үйлдвэрийг чанартай түүхий эдээр хангах зэрэг хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангах эрх зүйн орчин бүрдэнэ гэдгийг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан онцолжээ.

Хүнсний хангамж, аюулгүй байдлыг бий болгох чиглэлээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх аж.

  • Хүнсний хангамжийг нэмэгдүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг үе шаттайгаар шийдвэрлэх,
  • Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнг бий болгох,
  • Газар тариалангийн үйлдвэрлэлийн чиглэлээр тариалангийн зориулалттай газар ашиглалтыг сайжруулах, талбайн хэмжээг нэмэгдүүлэх ургамлын генетик нөөцийн ашиглалт хамгаалалт, нутагшсан сортын үрийн нөөц бүрдүүлэх,
  • Үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ болон ашигт таримлын үр үйлдвэрлэлийн үндэсний тогтолцоог бүрдүүлэх,
  • Мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх,
  • Бэлчээрийн даацыг тооцон малын тоо толгой толгойг зохих түвшинд барих, мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх цогц арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх,
  • Хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр мал аж ахуй, газар тариалангаас нийлүүлсэн хүнсний түүхий эдийг дотооддоо боловсруулах, бэлэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх,
  • Хүнсний сүлжээний бүх шатанд хяналт баталгаажуулалтыг тодорхой болгож итгэмжлэгдсэн лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэх,
  • Дотоодын зах зээлд борлуулсан чанар, эрүүл ахуй, аюулгүйн үзүүлэлтийн шаардлага хангасан бүтээгдэхүүнд олгож буй урамшууллын тогтолцоог боловсронгуй болгох,
  • Хоол, хүнсний зөв, зохистой, соёлтой хэрэглээний талаарх сургалт, сурталчилгаа, соён гэгээрүүлэх зэрэг ажлыг зохион байгуулж, ирэх 5 жилийн хугацаанд 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг дотоодоосоо хангах юм.
Categories
мэдээ нийгэм

Нийслэлд хөдөө аж ахуйн тооллого эхэллээ DNN.mn

Засгийн газрын 2022 оны 74 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын А/751 дүгээр захирамжаар Хөдөө аж ахуйн ээлжит тооллогыг нийслэлд энэ сарын 17-30-ны хооронд зохион байгуулна.

Энэ удаагийн тооллогоор хөдөө аж ахуйн салбарын мэдээллийг (мал аж ахуй, газар тариалан, ойн аж ахуй, загас агнуур, ан агнуурын чиглэлийн) өрх, аж ахуйн нэгж, байгууллага бүрээр бүртгэж, ажиллах хүчний судалгаа гаргана.

Мөн мал аж ахуйн, газар тариалангийн машин, тоног төхөөрөмж, барилга байгууламжийн мэдээлэл, газар ашиглалт, хөрсний доройтол, ургацын хорогдол, бордоо, ургамал хамгааллын бодисын хэрэглээ, бүтээгдэхүүний зардал, хүнсний хангамж, аюулгүй байдлын талаарх дэлгэрэнгүй статистикийн мэдээлэл бий болгоно.

Нийслэлийн 4457 нэгжийн хүрээнд 52 тоологч есөн дүүрэгт ажиллаж, тухайн дүүргийн тоологч өөрт хуваарилагдсан өрх, аж ахуйн нэгж, байгууллагаар очиж, таблетаар асуулга авна гэж Нийслэлийн статистикийн газраас мэдээлэв.

Categories
мэдээ цаг-үе

ЭМЯ: Ковидын 85 тохиолдол бүртгэгдэв DNN.mn

Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс мэдээлснээр улсын хэмжээнд өнгөрсөн хоногт коронавируст халдварын 85 шинэ тохиолдол батлагдаж, нэг иргэн энджээ.

Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдлын тоо 927,764 болж, нас баралт 2,118-д хүрлээ.

Халдварын улмаас сүүлийн долоо хоногуудад нас баралт бүртгэгдээгүй байсан ч хоёр өдөрт хоёр иргэн эндсэн харамсалтай мэдээтэй.

Манай улсын хувьд коронавируст халдварын тархалт 0 болоогүй байгаа тул иргэд амны хаалтаа зүүх, гараа угаах, ариутгах зэрэг ДЭМБ-ын зөвлөмжийг дагаж мөрдөн эрсдэлээс сэргийлэхийг эрүүл мэндийн байгууллагаас анхааруулсаар байна.

Categories
мэдээ нийгэм

ЧУУЛГАН: Донорын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталлаа DNN.mn

Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдрийн /2022.06.17/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн баталлаа.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн нарын гурван гишүүн 2022 оны тавдугаар сарын 06-ны өдөр Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн. Улмаар Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм.

Уг хуулийн төсөлд донорын нас 25 байсныг 21 болгон өөрчлөлтийг тусгажээ. Ингэснээр 235 мянган иргэн гэр бүлийнхэндээ донор болох боломжтой болно гэж хууль санаачлагчид үзсэн юм.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн уг хуулийг танилцуулах үеэрээ “Монгол Улсын Их Хурлаас 2000 онд анх удаа Донорын тухай хуулийг баталж, 2018 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр шинэчилсэн найруулгаар баталсан ба 2021 онд хоёр удаа өөрчлөлт оруулсан хэдий ч одоогийн мөрдөж буй хууль нь цаг үеийн шаардлагыг бүрэн хангахгүй байгаа тул зарим харилцааг зохицуулах, нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй хэрэгцээ, шаардлага бий болсон. Сүүлийн жилүүдэд хүн амын дунд эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэх шаардлагатай эрхтэн тогтолцооны өвчин эмгэг нь төгсгөлийн үе шатандаа орсон иргэдийн тоо нэмэгдэж, нас баралтын тэргүүлэх шалтгаанд зүрх судасны өвчлөл, элэг, бөөрний эмгэг, осол гэмтэл орж байна. Мөн анагаах ухааны практикт эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын шинэ технологиуд нэвтэрч эрчимтэй хөгжиж байгаа нь иргэдийнхээ амь насыг аврах, амьдралын чанарыг сайжруулах өргөн боломж нээгдэж байна. Монгол Улсад эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээ 2006 онд бөөр шилжүүлэн суулгах анхны мэс заслыг амжилттай хийснээс хойш 2022 оны гуравдугаар сарын 01-ний өдрийн байдлаар 256 иргэнд бөөр (215 иргэнд амьд донороос, 41 иргэнд амьгүй донороос), 194 иргэнд элэг (172 иргэнд амьд донороос, 22 иргэнд амьгүй донороос), 24 иргэнд ясны чөмөгний үүдэл эс, 24 иргэнд нүдний эвэрлэг, 735 иргэнд арьс, 65 иргэнд шөрмөс, 373 иргэнд үр шилжүүлсэн суулгах эмчилгээг амжилттай хийгээд байна. Мөн нойр булчирхай болон зүрх шилжүүлэн суулгах үндэсний багуудыг байгуулж, бэлтгэл ажлыг нь ханган ажиллаж байна.

Хуулийн төсөлд Монгол Улсын 21 насанд хүрсэн иргэн сайн дурын үндсэн дээр эрхтэнээ бусдад шилжүүлэн суулгах тухай тусгалаа. Одоо мөрдөж буй Донорын тухай хуульд Монгол Улсын 25 насанд хүрсэн иргэн эрхтэнээ бусдад шилжүүлэн суулгахыг зөвшөөрсөн шийдвэрээ гаргах тухай заасан нь амьдралд нийцэхгүй байна. Тухайлбал, 25 насанд хүрээгүй амьд болон амьгүй донороос эс, эд, эрхтэн шилжүүлэн авах, суулгах боломжгүй нь хугацаа алдах, эмчлүүлэгчийн өвчин улам даамжрах, биеийн байдал хүндрэх, цаашлаад амь нас эрсдэх эрсдэлийг бий болгож байна. Донорын насыг өндөр тогтоосноор эх орондоо үнэ төлбөргүй эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх боломжийг хааж, иргэдийнхээ амьд явах, эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах Үндсэн хуульд заасан үндсэн эрхийг хангаж чадахгүйд хүрээд байна. Улсын Их Хурлаас 2000 онд баталсан Донорын тухай хуулийн 10.1 дүгээр зүйлд “Сэтгэцийн хувьд эрүүл, 18 насанд хүрсэн, шаардлагатай шинжилгээ хийлгэсэн, эд, эрхтэнээ өгөх зөвшөөрлөө бичгээр өгсөн донорын эрүүл мэндэд аюул учруулахгүйгээр эмнэлгийн нөхцөлд түүний эд, эрхтэнг авна” гэж хуульчилж байсан. Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнгээс хийсэн судалгаанд АНУ, Турк, Энэтхэг улсад 18 насанд хүрсэн иргэн сайн дурын үндсэн дээр эс, эд, эрхтний донор болохыг зөвшөөрдөг бол Сингапур улс 21 нас хүрсэн хүн сайн дурын үндсэн дээр өөрийн гэр бүлийн гишүүнд донор болохыг зөвшөөрдөг байна. Манай улсын хувьд донор болох насны доод хязгаар бусад улс орнуудтай харьцуулахад харьцангуй өндөр байна.

Хоёрдугаарт, Эс, эд, эрхтний донорын нэгдсэн бүртгэл, мэдээллийн санг байгуулах эрх зүйн орчин бий болгохоор хуулийн төсөлд тусгалаа. Донорын тухай хуулийн есдүгээр зүйлд донорын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, хяналт тавих, нэгдсэн бүртгэл мэдээллийн сан байгуулах чиг үүрэг бүхий Зохицуулах албыг байгуулах тухай заасан. Тус алба нь эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагаатай холбоотой мэдээ мэдээлэл, холбогдох тоо баримтыг цуглуулж, хадгалах нэгдсэн бүртгэл, мэдээллийн сан /ДАТА бааз/-г ажиллуулж байгаа бөгөөд уг мэдээллийн сангийн үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх практик шаардлага тулгараад байна. Манай улсын хэмжээнд бөөр, элэг, нүдний эвэрлэг, зүрх, нойр булчирхай шилжүүлэн суулгах эмчилгээ шаардлагатай олон зуун иргэн байгаа бөгөөд одоогоор бөөр шилжүүлэн суулгах эмчилгээний хүлээх жагсаалтад 350, элэг шилжүүлэн суулгах хүлээх жагсаалтад 250 гаруй иргэн бүртгэлтэй байна. Энэ тоо нэмэгдэх хандлагатай байна.

Гуравдугаарт, Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаатай холбоотой мэргэжлийн Ёс зүйн хороо ажиллахаар тусгалаа. Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааны явцад гарч болох ёс зүйн хэм хэмжээтэй холбогдсон харилцааг зохицуулах үүрэг бүхий эмнэлгийн мэргэжилтний Ёс зүйн хороог эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд байгуулах шаардлагатай байна. Одоогийн Ёс зүйн хороо нь эмнэлэг бүрд тус тусдаа байгаа юм.

Дөрөвдүгээрт, Нийгмийн даатгалын сангаас амьгүй донорын оршуулгын тэтгэмжид санхүүгийн дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчин бий болгохоор тусгасан. Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албанаас тархины үхэлтэй хүний гэр бүлтэй уулзалт хийж, эс, эд, эрхтний донор болгох тухай хүсэлтийг тавихад тэдний зүгээс ямар нэгэн мөнгөн дэмжлэг, туслалцаа үзүүлэх эсэх, ялангуяа оршуулгын зардалд дэмжлэг үзүүлэх тухай 95 хувь нь асууж байсан бөгөөд төрөөс дэмжлэг үзүүлэх хууль, эрх зүйн зохицуулалт байхгүй гэсэн хариултыг сонсоод 45 гэр бүлээс 20 гэр бүл донор болгохоос татгалзсан байна.

Тус албаны мэдээгээр 2021 онд долоон амьгүй донороос найман бөөр, долоон элэг, 14 судас, 17 шөрмөс шилжүүлэн суулгасан. Оршуулгын тэтгэмж олговол дээрх тоо нэмэгдэнэ гэж тооцож байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд зааснаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл нь оршуулгын тэтгэмжийн хэмжээг тогтоодог. Тус зөвлөлийн 2016 оны 16 дугаар тогтоолоор оршуулгын тэтгэмжийн хэмжээг сая төгрөгөөр тогтоосон байна. Дээрх тогтоолоор 10 сая төгрөг өгөхөөр эхний байдлаар тооцоо гаргасан. Цаашид хуулийн төсөл батлагдсаны дараа Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд хүсэлт гаргаж олон хүний амь насыг аварсан донорын оршуулгын зардлын хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтийг зохих журмын дагуу гаргах болно.

Тавдугаарт, доноруудыг жилд нэг удаа дотоодын рашаан сувилалд үнэ төлбөргүй сувилуулахаар тусгасан. Санхүүгийн болон үзүүлэх дэмжлэгийн тухайд АНУ-д унаа, байр, хоол, хөдөлмөр эрхлээгүй үед олгох цалин хөлс, асрах зардал, үзлэгийн төлбөр болон татварын хөнгөлөлт, хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулдаг бол БНСУ-д амьгүй донорт оршуулгын зардал, донорын гэр бүлийнхэнд зориулсан дурсгалын болон хүндэтгэлийн арга хэмжээ, амьд донорт эмчилгээний зардал, цалинтай чөлөө, сэтгэл зүйн болон хууль зүйн зөвлөгөө өгдөг байна. Иймд эрхтэний донор болсон хүмүүст бусад улс орон шиг дэмжлэг үзүүлж чаддаггүй юмаа гэхэд ядаж жилд нэг удаа дотоодын рашаан сувилалд сувилуулах дэмжлэгийг үзүүлэх шаардлагатай байна.

Зургадугаарт, цусны донор болон эс, эд, эрхтний амьд донорыг олон нийтэд таниулах, алдаршуулах, амьгүй донор болон гэр бүлд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгуулдаг байхаар төсөлд тусгасан болно.

Дэлхийн олон улс оронд (Австрали Улсад “National Donate Life Family Support Service NDFSS”, АНУ-д “Center of Organ Recovery and Education” түүнээс хэрэгжүүлдэг “Gift of Life Donor Program” болон “Organ Donation Grief Counseling Program”, БНСУ-д “KODA” буюу “Korean Organ Donation Agency”) донорын ариун үйл хэргийг таниулах, ухамсарлуулан ойлгуулах, нөлөөллийн үйл ажиллагаа явуулдаг төв ажиллаж, эс, эд, эрхтний донор болж хүний амь нас, эрүүл мэндийг аврах үйл хэрэгт юугаар ч үнэлж барахгүй хувь нэмрээ оруулж, буян үйлдсэн амьгүй донорын гэгээн дурсгалыг хүндэтгэх, гэр бүлд нь хүндэтгэл илэрхийлэх, сэтгэл санааны дэмжлэг, туслалцаа үзүүлдэг байна.

Хуулийн төсөл батлагдсанаар эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах тусламж, үйлчилгээний хүрээ нэмэгдэж, гадаад руу гарах мөнгөн урсгал буурч, иргэдийн амьд явах, эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах үндсэн эрх хангагдаж, эрх зүйн орчин улам сайжрах болно” гэж мэдэгдэж байсан билээ.

Categories
мэдээ нийгэм

ИТХ-ын нөхөн болон дахин сонгуулийн санал тоолох төхөөрөмжийн ажиллагааг шалгав DNN.mn

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн болон дахин сонгууль зургаадугаар сарын 19-ний өдөр 15 аймгийн 40 сум, нийслэлийн 2 дүүрэгт явагдана.

Нөхөн болон дахин сонгууль явуулах бүх хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр санал тоолох төхөөрөмжийн ажиллагааг шалган туршиж, өгөгдөл дамжуулж, сүлжээний бэлэн байдлыг шалгалаа.

Туршилтын ажиллагааг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан тусгай удирдамжийн дагуу Мэдээллийн технологийн төв, мэдээллийн технологийн багийн 29 гишүүн, 120 даамал, ажиглагчдын оролцоотойгоор гүйцэтгэв. Туршилт, хяналтын ажиллагааг бүхэлд нь “Сонгуулийн автоматжуулсан системд ашиглах программ хангамж, техник хэрэгслийн ажиллагааг шалган туршиж, баталгаажуулах, гэрчилгээ олгох” Ажлын хэсэг хяналт тавьж ажиллалаа.

Эх сурвалж: Сонгуулийн Ерөнхий Хороо


Categories
мэдээ цаг-үе

Япон улсаас импортолсон барааны 68 хувийг суудлын автомашин эзэлж байна DNN.mn

Монгол Улс 2022 оны эхний таван сард нийт 142 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 7.2 тэрбум америк доллар болжээ.

Үүнээс экспорт 4.1 тэрбум америк доллар, импорт 3.1 тэрбум америк доллар болсон байна.

Импорт өмнөх оны мөн үеэс 535.7 сая америк доллароор өсөхөд авто бензин 136.6 сая америк доллар, дизелийн түлш 84.5 сая америк доллар, суудлын автомашин 68.9 сая америк доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

Хүснэгт. Импортын гол нэрийн бараа бүтээгдэхүүн, жил бүрийн эхний 5 сарын байдлаар

зураг

Түүнчлэн Япон улсаас импортолсон барааны 68.4 хувийг суудлын автомашин эзэлж байна.

Categories
мэдээ нийгэм

С.Амарсайхан: Өнгөрсөн жил барилдсан бөхчүүд цол авахгүй DNN.mn

Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Үндэсний баяр наадмын тухай хуулийн төслийг хэлэлцэв. Хуулийн төсөлд үзүүрлэсэн бөхөд цол олгодог болох өөрчлөлтийг тусгажээ. Тодруулбал,

  • тав давсан бөхөд улсын начин;
  • зургаа давсан бөхөд улсын харцага;
  • долоо давсан бөхөд улсын заан;
  • найм давсан бөхөд улсын гарьд;
  • ес даван түрүүлсэн, эсхүл арвын даваанд үзүүрлэсэн бөхөд улсын арслан;
  • ес даван түрүүлсэн, эсхүл арвын даваанд үзүүрлэсэн улсын арслан цолтой бөхөд улсын аварга;
  • ес даван түрүүлсэн, эсхүл арвын даваанд үзүүрлэсэн улсын аварга цолтой бөхөд улсын даян аварга;
  • ес даван түрүүлсэн, эсхүл арвын даваанд үзүүрлэсэн улсын даян аварга цолтой бөхөд улсын дархан аварга.
  • Дархан аварга цол нь үндэсний бөхийн дээд цол байна.
  • Аймгийн баяр наадамд 18 насанд хүрсэн 128 хүртэл бөх барилдах бөгөөд тав давсан бөхөд аймгийн начин, үзүүрлэсэн бөхөд аймгийн заан, түрүүлсэн бөхөд аймгийн арслан цол олгоно.
  • Сумын баяр наадамд 16 насанд хүрсэн 64 хүртэл бөх барилдах бөгөөд үзүүрлэсэн бөхөд сумын начин, түрүүлсэн бөхөд сумын заан цол олгоно гэжээ.

Дээрх заалттай холбоотойгоор өмнөх жилүүдэд үзүүрлэсэн бөхчүүдэд цол нэхэж олгох эсэх асуудал гишүүдийн дунд багагүй маргаан дэгдээв. Уг маргаанд Шадар сайд дараах хариултыг өглөө.

Шадар сайд С.Амарсайхан “Өнгөрсөн жил барилсан бөхчүүдээс нэг нь ч цол авах боломжгүй. Яагаад гэвэл 100, 101 жилийн ойг хамтатган тэмдэглэнэ гээд Засгийн газрын тогтоолоор хойшлуулсан. Монгол үндэсний бөхийн холбооноос цол, чимэг олгоно гэдэг асуудал огт яригдаагүй.

Хэрэв цол олгоно гэвэл Засгийн газрын өнгөрсөн жилийн тогтоолыг хүчингүй болгож байж цол олгох тухай асуудал яригдана” гэлээ.