Categories
мэдээ спорт

Олимпийн өдрийн арга хэмжээ энэ сарын 22-нд болно DNN.mn

Францын соён гэгээрүүлэгч Пьер-де-Кубертен 1894 оны зургадугаар сарын 23-нд ОУОХ-г байгуулж, орчин үеийн олимпийн хөдөлгөөний эхийг тавьсан билээ. Энэхүү өдрийг нандигнан хүндэтгэж, 1948 оноос “Олон улсын олимпийн өдөр” хэмээн дэлхий дахинаа тэмдэглэж эхэлсэн түүхтэй.

Энэ жилийн хувьд МҮОХ-ноос зургаадугаар сарын 22-ны өдөр Олимпын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. ОУОХ-ноос энэ жил Олимпийн өдрийг “Энхтайваны төлөө” буюу “Move for peace” уриан дор тэмдэглэхээр болсон юм.

Олимпийн өдрөөр спортын төрлүүдийг сурталчлах өдөрлөг, бүх нийтийн хөгжөөнт гүйлт, “Парис-2024” олимпын тэтгэлэгт хамрагдсан тамирчдад тэтгэлэг гардуулах ёслолын арга хэмжээ зохиогдоно. Мөн спортын төрлүүдийг сурталчлах өдөрлөгийн үеэр Парисын олимпийн хөтөлбөрт шинээр багтаад буй брэйк бүжгийн төрлийнхөн хүүхэд залууст бүжгийн үзүүлбэрээсээ сонирхуулах юм байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийгмийн даатгал төлж буй ААНБ-ын тоо өсчээ DNN.mn

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2022 оны нэгдүгээр улирлын байдлаар нийт 46.9 мянган аж ахуйн нэгж, байгууллагын 717.7 мянган ажиллагч хамрагдсан байна. Нийгмийн даатгалын шимтгэл төлж буй ААНБ-ын тоо өмнөх оны мөн үеэс 2.0 (4.4%) мянгаар, өмнөх улирлаас 569 (1.2%)-өөр өссөн бол ажиллагчдын тоо өмнөх улирлаас 1.5 (0.2%) мянгаар буурчээ.

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хамрагдсан нийт даатгуулагчид

  • Боловсролын салбарын 108 мянган иргэн
  • Бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний салбарын 98.9 мянга
  • Төрийн удирдлага, батлан хамгаалах үйл ажиллагаа, албан журмын нийгмийн хамгааллын салбарын 79.1 мянга
  • Боловсруулах үйлдвэрлэлийн салбарын 73.4 (10.2%) мянга
  • Хүний эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйл ажиллагааны салбарын 46.7 мянга
  • Барилгын салбарын 45.8 мянга
  • Тээвэр, агуулахын үйл ажиллагааны салбарын 42.1 мянга
  • Уул, уурхай олборлолтын салбарын 40.0 мянга
  • Санхүүгийн болон даатгалын үйл ажиллагааны салбарын 29.3 мянга
  • Бусад салбарын ажиллагчид 154.2 мянган иргэн хамрагдсан байна.
Categories
мэдээ нийгэм

Байшингийн дээвэр хууларч унасан зэрэг 89 дуудлага иржээ DNN.mn

Өнгөрсөн хоногийн түр зуурын хүчтэй салхи, аадар борооны улмаас нийслэлийн нутаг дэвсгэрт айлын хашаа байшин, гэр, орон сууцны зоорийн давхар усанд автсан, нурсан, байшингийн дээвэр хууларч унасан зэрэг 89 дуудлага ирлээ.

Дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах ангиудын бүрэлдэхүүн 27 байршилд очиж, шуурхай арга хэмжээ авч аюулгүй байдлыг хангаж ажиллалаа.
Үер усны аюулаас сэрэмжтэй байхыг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
Categories
мэдээ нийгэм

Үндэсний аврах бригадыг Сүхбаатарын одонгоор шагнав DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит, Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Үндэсний аврах бригадыг Сүхбаатарын одонгоор шагналаа.

Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар гардуулж, алба хаагчдад Үндэсний аврах бригадын 55 жилийн ой, Онцгой байдлын алба байгуулагдсаны баярын мэнд хүргэв.

1967 онд Төмөр замын барилга засвар, сэргээн босголтыг хариуцах үүрэгтэй тусгай батальон байгуулагдсанаар Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Үндэсний аврах бригадын суурь тавигдсан юм.

Бригадын алба хаагчид улсын хэмжээнд байгаль, цаг уурын аюулт үзэгдэл, осол, гамшгаас хүний амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгийг авран хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлж байна.

Авран хамгаалахын зэрэгцээ онцгой байдлын байгууллагын сургалт, үйлдвэрлэл, туршилтын төв байж, Олон улсын энхийг сахиулах, хүмүүнлэгийн ажилд оролцох, шилдэг туршлагыг нэвтрүүлэх зэргээр олон улсад үнэлэгдэж эхэлснийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар хэлсэн үгэндээ онцлов.

Цаашид өндөр бэлтгэл бүхий мэргэжлийн бие бүрэлдэхүүнтэй, шинжлэх ухаан, технологийн дэвшилд суурилсан орчин үеийн багаж хэрэгсэл, техниктэй чадварлаг бригадыг бэхжүүлэн хөгжүүлэх зорилго, зорилтуудыг хамтын хүчин чармайлт, идэвх санаачилга, шинэлэг сэтгэлгээ, шинэ арга барилаар хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

11-3-640x427 Үндэсний аврах бригадыг Сүхбаатарын одонгоор шагналаа

22-2-640x427 Үндэсний аврах бригадыг Сүхбаатарын одонгоор шагналаа

Categories
мэдээ улс-төр

Ирэх долоо хоногт ​УИХ-аар хэлэлцэх асуудлууд DNN.mn

УИХ-аар ирэх долоо хоногт хэлэлцэх асуудал, тов дарааллыг хүргэж байна.

ДАВАА ГАРАГ /2022.06.20/

ЦАГ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

ХААНА

14.00

Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын 3 гишүүнээс 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэгээс 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг нэгтгэн хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Үндсэн хууль” танхим

14.00

Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

“Их засаг” танхим

МЯГМАР ГАРАГ /2022.06.21/

ЦАГ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

ХААНА

10.00

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

“Үндсэн хууль” танхим

10.00

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Их засаг” танхим

10.00

Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

334 тоот өрөө

14.00

Байгалийн ургамлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

“Үндсэн хууль” танхим

14.00

Боловсролын ерөнхий хуулийн төсөл, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн төсөл, Дээд боловсролын тухай хуулийн төсөл, Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын дэд хэсгүүдийн хамтарсан хуралдаан

“Их засаг” танхим

ЛХАГВА ГАРАГ /2022.06.22/

ЦАГ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

ХААНА

10.00

Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Үндсэн хууль” танхим

10.00

Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

334 тоот өрөө

10.00

Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

“Жанжин Д.Сүхбаатар” танхим

11.00

Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг шалгах санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Их засаг” танхим

14.00

Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

“Их засаг” танхим

ПҮРЭВ ГАРАГ /2022.06.23/

ЦАГ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

ХААНА

10.00

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

“Үндсэн хууль” танхим

11.00

Боловсролын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсгийн хэрэгжилтийг хангах санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

“Их засаг” танхим

14.00

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

“Их засаг” танхим

БААСАН ГАРАГ /2022.06.24/

ЦАГ

НЭГ. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

ХААНА

11.00

Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын 3 гишүүнээс 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэгээс 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг нэгтгэн хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

“Их засаг” танхим

Categories
мэдээ нийгэм цаг-үе

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна DNN.mn

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Үүр, Хэнтий нурууны зүүн хажуугаас усжих Хэрлэн, Их Хянганы нуруунаас эхтэй Халх голын дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-35 см нэмэгдэж, Ховд, Хэрлэн, Халх, Онон, Улз гол үерийн түвшинг 5-40 см, Балж гол үерийн аюултай түвшинг 15 см даван тус тус үерлэж байна.

Хэрлэн гол Чойбалсан сум орчимд усны түвшин 15-20 см нэмэгдэх төлөвтэй байна.

Түүнчлэн ойрын өдрүүдэд төв болон зүүн аймгийн зарим нутгаар түр зуурын аадар бороо орох тул тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх , хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэнэ.

Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж нутаглаж буй малчид, аялж, амарч зугаалж яваа ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

НОБГ: Иргэдийн амь насыг аврав DNN.mn

Сонгинохайрхан дүүргийн 33-р хороо 22-ын товчооноос Тахилт руу гардаг шинэ нүхэн гарцанд машин усанд суусан дуудлага иржээ.

Аврах ангийн бүлэг очиход тус дүүргийн 15-р хороонд оршин суугч А /32 настай эрэгтэй/, Г /37настай эмэгтэй/ нар Ланд крузер автомашинтай нүхэн гарцан дотор 2 м орчим гүнзгий усанд суусан машиныхаа дээвэр дээр зогсож байсныг аврах завь, хантааз ашиглан аюулгүй хэсэгт гаргалаа гэж Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

“Kinross Gold” компани ОХУ дахь үйл ажиллагаагаа зогсоожээ DNN.mn

Канадын “Kinross Gold” компани ОХУ-д байрлах “Kupol” алтны уурхай, мөн Удинскийн хайгуулын төслөө “Highland Gold Mining” компанид 340 сая ам.доллароор худалдсанаа мэдээллээ.

Энэ нь дөрөвдүгээр сард санал болгож байсан анхны үнээс хоёр дахин бага дүн ажээ. Барууны орнууд ОХУ-ын эсрэг хориг тавьсны улмаас Канадын уул уурхайн компани гуравдугаар сард ОХУ дахь үйл ажиллагаагаа зогсоосон байна.

Саяхан байгуулагдсан ОХУ-ын гадаадын хөрөнгө оруулалтыг хянах дэд комисс тус хэлцлийг хянаж, үнийг тохируулсан гэж “Kinross Gold” мэдээллээ.

Эх сурвалж: BloombergTV О.Цэнгэг

Categories
мэдээ нийгэм

Аадар борооны улмаас 16 өрхийн 1800 мал хорогджээ DNN.mn

Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хан-Өндөр багийн нутаг аймгийн төвөөс зүүн хойд зүгт 170 км, сумын төвөөс баруун хойд зүгт 16 км-т Дунд цүүр хэмээх газарт зургаадугаар сарын 17-ны 17:00-18:00 цагийн үед дуу цахилгаантай аадар бороо оржээ.

Аадрын улмаас үер бууж айлууд үерт автсан тухай мэдээллийг мөн өдрийн 21:30 цагт тус аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна.

Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын Засаг даргаар ахлуулсан иргэд хоёр айлын гэр урсаж эвдрэн, 16 өрхийн 1800 мал үерт урсаж хорогдсон тул сэг зэмийг гаргасан гэж ОБЕГ-аас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ковидын 44 тохиолдол бүртгэгдэв DNN.mn

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 44 шинэ тохиолдол бүртгэгджээ.

Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавирусийн халдварын нийт тохиолдлын тоо 927,908-д хүрсэн бол нас баралт 2,118 болоод буй. Хяналтад 241 иргэн байгаа бол 301 иргэн эдгэрчээ.

Иргэд амны хаалтаа зүүх, гараа угаах, ариутгах зэрэг ДЭМБ-ын зөвлөмжийг дагаж мөрдөн эрсдэлээс сэргийлэхийг эрүүл мэндийн байгууллагаас анхааруулсаар байна.