Categories
мэдээ нийгэм

Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөлд иргэдээс санал авч байна DNN.mn

Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслийг танилцуулах, саналыг нь авах хүрээнд зохион байгуулсан BePawsitive-2 арга хэмжээ өчигдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд боллоо.

“Азтай савар” ТББ-аас санаачлан зохион байгуулсан тус арга хэмжээнд УИХ-ын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр нар оролцсон юм.

Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Х.Нямбаатар, Ж.Сүхбаатар нар санаачилсан бөгөөд энэхүү хуулиар нийтийн эрүүл мэндийг хамгаалах, гэрийн тэжээвэр амьтныг бүртгэх, асран хамгаалах, түр харах, үржүүлэх, хүчирхийллээс хамгаалах, эзэнгүй амьтны тоо толгойг бууруулахтай холбоотой харилцааг зохицуулах аж.

УИХ-ын дарга Г.Занданшатар хуулийг боловсруулах шатанд гэрийн тэжээвэр амьтан тэжээж сургадаг иргэд болон энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагынхантай уулзаж, санал бодлыг нь сонссон юм.

Тэрээр манай улсад Амьтны тухай хуулиар мал сүрэг буюу гэрийн тэжээвэр амьтнаас бусад амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, түүний нөөцийг зохистой ашиглахтай холбоотой харилцааг, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулиар мал болон ашиг шимийг нь ашиглах зорилгоор үржүүлж байгаа тахиа, гахай дээр нь зэрлэг амьтны эрүүл мэндийг хамгаалах, тэдгээрийн түүхий эд, бүтээгдэхүүний ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагатай холбоотой харилцааг тус тус зохицуулдаг. Харин гэрийн тэжээвэр амьтан буюу нохой, муур, тэдгээртэй адилтгах бусад амьтантай холбогдох асуудлыг зохицуулах хууль өнөө хэр байхгүй явж ирснийг уулзалтын үеэр тэмдэглэв.

Мөн Улсын Их Хурлаас боловсруулж, хэлэлцэж буй хуулийн төсөл бүрд салбарын мэргэжилтнүүдтэй уулзаж, санал бодлыг нь сонсохоос гадна цахим хуудсаар дамжуулан тухайн хуулийн төсөлд саналыг авдаг гээд ЭНЭ хаягаар орж, саналаа өгөхийг уриаллаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нэг сарын дотор 7 хүүхэд голын усанд энджээ DNN.mn

Сурагчдын амралт, аялал жуучлалын улирал эхэлсэнтэй холбогдуулан эцэг эх асран хамгаалагчийн хайхрамж болгоомжгүй байдлаас үүдэж бага насны хүүхэд зам тээвэр болон ахуйн ослын улмаас амь насаа алдах тохиолдол гарсаар байна. ЦЕГ-аас өгсөн мэдээллээр сүүлийн нэг сарын хугацаанд 7 хүүхэд усанд эндэж, амь насаа алджээ.

Иймд эцэг эх асран хамгаалагчид анхаарал болгоомжтой байж, гэр бүлийн хүрээнд амарч зугаалахдаа голын эрэг орчмоос зайдуу байрлах, амралтын газруудад гол, нуурын эргээрээ хамгаалалтын зурвас татаж, аюулгүй байдлаа хангахыг уриалж байна

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар-Улаан-Үд чиглэлийн нислэгийн тоог нэмэгдүүлжээ DNN.mn

Энэ сарын 30-наас эхлэн Улаанбаатар-Улаан-Үд чиглэлийн нислэгийн тоог нэмэгдүүлжээ. Тус чиглэлд долоо хоног бүрийн мягмар, пүрэв, бямба, ням гарагуудад нислэг үйлдэх аж. ОХУ хоригт орж, олон улсын нислэг хязгаарлагдаад буй. Иймд тус улсын зорчигчид Буриадаас Монгол руу нисэж, Солонгос, Япон зэрэг улс орнууд руу аялж байгаа аж

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Цахилгаан дугуйгаар нисэх мэт хурдлах хүүхдүүдийн амь нас, эрүүл мэнд хутганы ирэн дээр байна DNN.mn

Дунд сургуулийн хүүхдүүд цахилгаан дугуй хэрэглэж замын хөдөлгөөнд оролцох болж. Ингэхдээ тэд “Sun Ron” гэх цахилгаан хөдөлгүүртэй дугуйг ашиглах нь түгээмэл. Цагт 60 км цаг хүртэл хурдлах хүч чадалтай энэхүү дугуйг жолоодох эрхийн үнэмлэхгүй бага насны хүүхдүүд унаж замын хөдөлгөөнд дураараа оролцох үзэгдэл том эрсдэл дагуулж буйг ТЦА-аас сэрэмжлүүлж байна.

Хөл нь дөрөөндөө дөнгөж шүргэхээр богнохон чацтай тэд замын хөдөлгөөн сэлүүхэн үед нисэх мэт л хурдлах аж. Энэ оны эхний таван сарын байдлаар л гэхэд нийслэлийн хэмжээнд цахилгаан дугуйтай холбоотой зургаан удаагийн осол бүртгэгдэж, нэг хүн хүнд гэмтжээ. Энэ тоон үзүүлэлт цаашид гэрлийн хурдаар өсөх хандлагатай байгааг замын цагдаа нар хэлж байна. Учир нь зуны цагт цахилгаан дугуйгаар зугаацах явдал бүр ч гаардаг байна.

Замын хөдөлгөөний тухай хуульд цахилгаан дугуй буюу “Sun Ron”-ыг ашиглахад “А” ангиллын үнэмлэх шаардах эрх зүйн орчин манайд байхгүй гэнэ. Энэ цоорхойг ашиглаж бага насны хүүхдүүд түгжрэлтэй замаар сүлжиж явахдаа эсрэг урсгалаас ирж буй тээврийн хэрэгсэлд мөргүүлэх өндөр эрсдэлтэйг замын цагдаа нар анхааруулж байна.

“Sun Ron”-ыг ашиглахдаа зөвхөн дугуйн зам ашиглах, эсвэл насанд хүрсэн жолооны үнэмлэхтэй этгээд л эзэмшиж замын хөдөлгөөнд оролцох гэх мэт эрхзүйн орчинг бүрдүүлэх шаардлагатай байна

Categories
мэдээ цаг-үе

DNN-ЗӨВЛӨМЖ: Үер усны үед халдварт өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ DNN.mn

Үер,усны гамшиг нь улс орны нийгэм, эдийн засаг болон хүн амын эрүүл мэндэд ноцтой хохирол учруулдаг бөгөөд үер усны гамшгийн үед гэр хорооллын бохир усны цооног, жорлон хальж, өтгөн, шингэн ялгадас, хаягдлаар газрын хөрс, гудамж талбай бохирдсоны улмаас сальмонеллёз, балнад, цусан суулга, боом, хийт үжил, вирүст хепатит А зэрэг халдварт өвчинд өртөх нөхцөл бүрддэг байна.

Иймд иргэдэд үер, усны аюулын дараа эрүүл мэндээ хамгаалж, халдварт өвчинд өртөхөөс сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна.


Үер, усны аюулын үед өрх гэрт зайлшгүй бэлэн байвал зохих зүйлс:

  • Ундны ус
  • Илчлэг хоол хүнс
  • Мэдээлэл холбооны хэрэгсэл /радио, гар утас/
  • Эмийн сан, ариун цэврийн хэрэглэл, ариутгалын бодис 5 хүн, хөшөө дурсгал ба гадаа нарын зураг байж магад
  • Гэрэлтүүлэх болон дохио өгөх хэрэгсэл /гар чийдэн, лаа, чүдэнз, тод өнгийн даавуу, дарцаг, утаат дохио, толь, шүгэл гэх мэт/
  • Дулаан хувцас, цув, усны гутал, хөнжил
  • Түлээ түлш
  • Хүүхдийн хийлдэг тоглоом, ном, газрын зураг
  • Хүрз, жоотуу, олс, алчуур бээлий
  • Гарын доорхи материал ашиглан хөвөх хувцас, хэрэгсэл бэлтгэх Тайлбар байхгүй.

Үер,
усны аюулын дараа юу хийх хэрэгтэй вэ ?


  • Өөртөө болон бусдад туслах
  • Эвдэрч нурсан газраас холдож аюулгүй газар очих
  • Шаардлагатай бол эмнэлгийн байгууллагад хандах
  • Үерийн усаар халдварт өвчний нян тээгддэг тул цэвэрлэгээ хийх, энэ ажилд мэргэжлийн байгууллагаас туслалцаа авах
  • Барилга байгууламжийн гадуур устай байвал дотогш оролгүй хүлээх
  • Үерийн ус барилгын суурийг гэмтээж, барилга нурах аюултайг анхаарах
  • Хийн шугам гэмтэж хий алдагдах, цахилгаан дулаан болон цэвэр усны шугам сүлжээ эвдэрсэн байх магадлалтай тул холбогдох мэргэжлийн байгууллагаас зөвшөөрсөн тохиолдолд гэртээ эргэж очихус нарын зураг байж магад
  • Ундны усыг заавал буцалгаж хэрэглэх
  • Гараа тогтмол савандаж угаах
  • Үерийн усанд норсон хүнсний бүтээгдэхүүнийг устгах, хоол хүнс бэлтгэдэг болон ахуйн хэрэглээний сав суулгыг буцалгаж ариутгах
  • Булаг, худгийн усыг шавхаж цэвэрлэх
  • Гэр хороололд амьдардаг бол бие засах газар, муу усны нүх /сав/-ийг ариутгах, цэвэрлэх гэх мэт
  • Үерийн дараа гэдэсний халдварт өвчин маш их гардаг. Энэ нь бохир ус, бохир усны цооног хальснаас хөрсний бохирдол үүсдэгтэй холбоотой. Хөрс бохирдсоны улмаас ус бохирдож, усаар дамждаг маш олон төрлийн халдварт өвчнүүд дэгддэг байна. Тиймээс иргэд хашаа, байшинд байгаа лаг, шаврыг холдуулах, нарны гэрэлд хатаах хэрэгтэй. Хэрвээ бохирын цооног, муу усны нүх хальсан тохиолдолд хөрсөндөө халдваргүйжүүлэлт хийж, холермин, шохой, хлор, калид натри зэрэг бодисуудаар ариутгаарай. Мөн, ундны усныхаа ариун цэврийг маш сайн сахих хэрэгтэй. Ил задгай булаг шандны усыг хэрэглэхгүй байх. Хэрэглэсэн тохиолдолд зайлшгүй буцалгаж хэрэглэх нь зөв. Ус зөөж байгаа усныхаа савыг хоёр өдөр тутамд нэг удаа сода, давсны уусмалаар угаах шаардлагатай. Бороо, усанд норсон гар нүүрийн алчуур, хувцсыг наранд маш сайн хатаах хэрэгтэй. Угаагч нунтагтай усаар сайтар угааж, цэвэрлэн, дараа нь наранд хоёроос дөрвөн цаг байлган хэрэглэх шаардлагатай. Наранд хатаах нь олон төрлийн нян, бактерийг устгадаг. Мөн хүүхдийн тоглоомуудыг тогтмол угааж, цэвэрлэж байх хэрэгтэй. Хэрвээ хашаа байшин, орчин тойрноо ариутгах бодис байхгүй бол үнс, модны үртэс зэргийг асгаж болно. Үнс, модны үртэс зэрэг нь халдваргүйжүүлэх үйлчилгээтэй.
Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн ослоор 16 хүн гэмтжээ DNN.mn

Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 675 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 462 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 16 хүн гэмтэж бэртсэний 10 нийслэлд, зургаан орон нутагт байгаа аж. Мөн дулааны улирал эхэлсэнтэй холбоотой мотоциклтой осолдож, амь насаа алдах тохиолдол нэмэгдсэн байна.

Зам тээврийн ослын улмаас нийт хоёр хүн амиа алдсанаас мотоциклтой дөрөв, автомашинтай онхолдсон хоёр хүн байна.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл нийслэлд:

  • Явган холбогдсон осол зургаа бүртгэгдсэн
  • Мотоциклтой осол нэг бүртгэгдэж хоёр хүн гэмтсэн.
  • Мөргөлдсөн осол нэг бүртгэгджээ.

Харин орон нутагт:

  • Онхолдох хэлбэрээр дөрвөн осол бүртгэгдэж гурван хүн амиа алдаж, таван хүн гэмтсэн
  • Мөргөлдөх хэлбэрээр нэг осол бүртгэгдсэн,
  • Мотоциклтой осол нэг бүртгэгдсэн дөрвөн хүн нас барсан байна.

Энэ оны эхний таван сарын байдлаар мотоциклийн ослын улмаас 42 хүний амь хохирсон харамсалтай тоо мэдээтэй байгаад анхаарч энэ төрлийн гэмт хэрэг ослоос урьдчилан сэргийлж хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Онцгой байдлын алба хаагчдыг төрийн одон, медалиар шагналаа DNN.mn

Онцгой байдлын байгууллагын 18 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган эрхэлсэн ажил, салбартаа үр бүтээлтэй ажиллаж, улс орныхоо хөгжил дэвшилд бодитой хувь нэмэр оруулж буй алба хаагчдад цэргийн дээд цол хүртээж, төрийн одон, медалиар шагналаа.

БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛЫГ:
  • Онцгой байдлын Ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Жамсранжавын Чүлтэмсүрэн,
  • Онцгой байдлын Ерөнхий газрын дэд дарга, хурандаа Лувсандоржийн Болдбаатар нарт хүртээв.
ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
  • Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх 113 дугаар ангийн захирагч, дэд хурандаа Цогтбаярын Уранчимэг;
ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
  • Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газрын мэргэжилтэн, хошууч Балжиннямын Баттогтох;
ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОНГООР:
  • Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн аврагч, тэргүүн ахлагч Халтарын Цогбадрах;
  • Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх 113 дугаар ангийн Хүний нөөц, бие бүрэлдэхүүний сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн, ахмад Очирдоржийн Оюунбилэг;
  • Архангай аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Бадмаанямбуугийн Ганпүрэв;
  • Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын шуурхай ажлын автомашины жолооч, ахлах ахлагч Батсүхийн Энхбат;
АЛТАН ГАДАС ОДОНГООР:
  • Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх 113 дугаар ангийн ерөнхий тогооч, дэд ахлагч Баатарын Байгалмаа;
ЦЭРГИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:
  • Нийслэлийн Онцгой байдлын газрын Захиргаа удирдлагын хэлтсийн мэргэжилтэн, хошууч Шохойн Айжан;
  • “Дулааны цахилгаан станц-4” Төрийн өмчит хувьцаат компанийн гэрээт хэсгийн төрөл бүрийн аврагч, ахлах ахлагч Лоосүрэнгийн Бархасбаатар;
  • Нийслэлийн Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн нярав Лхагвасүрэнгийн Жаргалдорж;
  • Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн хөдөлмөр хамгаалал, амьсгалын бие даасан төхөөрөмж хариуцсан мэргэжилтэн, дэслэгч Төртогтохын Түвшинбаатар;
  • Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дуудлага хүлээн авагч, ахлах ахлагч Батнасангийн Халиунцэцэг;
  • Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 11 дүгээр ангийн дуудлага хүлээн авагч Даваагийн Уртнасан;
  • Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх 115 дугаар ангийн үйлчилгээний ажилтан Дуламрагчаагийн Бадамханд;

Шударга журам медалиар:

  • Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Равданбаярын Саруулбат;
  • Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Ганбатын Ганбаатар;
  • Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Жамбаагийн Гансүх;
  • Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Гомбожавын Ганбат нарыг тус тус шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх улс орны аюулгүй байдал, ард иргэдийн амгалан тайван амьдралын нэгэн баталгаа болсон Онцгой байдлын алба байгуулагдсаны баярын мэндийг нийт алба хаагчдад хүргэв.

Ололт, амжилтаа бататгаж, ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг авран хамгаалах, хүрээлэн буй орчны гамшгийн эрсдэлийг бууруулахын төлөө сэтгэл, зүтгэл гаргаж байгаа бахархалт замнал, туршлагаа шинэ залуу үедээ өвлүүлэн сургаж байхыг хүсэв.

Мөн алба хаагчид болон тэдний ар гэр, үр хүүхдэд баяр хүргэж, ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.

Categories
мэдээ спорт

Г.Занданбал, Э.Ариунтамир нар Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ DNN.mn

Усанд сэлэлтийн 19 дэх удаагийн ДАШТ Унгар улсын Будапешт хотод үргэлжилж байна. Тэмцээнд Монгол Улсаас ОУХМ Б.Энхтамир, Г.Занданбал, Б.Энххүслэн, Э.Ариунтамир нар оролцож байгаа юм.

Тэднээс Г.Занданбал, Э.Ариунтамир нар Монгол Улсын дээд амжилтыг шинэчилжээ.

Г.Занданбал 100 метрийн мэлхий сэлэлтээр 1.07.79, Э.Ариунтамир 100 метрийн араар даллах сэлэлтээр 1.10.31 секундийн амжилтаар улсынхаа дээд амжилтын шинэчлэн тогтоолоо.

Categories
мэдээ цаг-үе

ЭМЯ: Ковидын 44 тохиолдол бүртгэгдэв DNN.mn

Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс мэдээлснээр улсын хэмжээнд өнгөрсөн хоногт коронавируст халдварын 44 шинэ тохиолдол батлагджээ.

Коронавируст халдварын тохиолдлуудын 32 нь Улаанбаатарт, 12 нь орон нутагт илэрсэн байна.

Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдлын тоо 928,056 боллоо.

Манай улсын хувьд коронавируст халдварын тархалт бүрэн дуусаагүй байгаа тул иргэд амны хаалтаа зүүх, гараа угаах, ариутгах зэрэг ДЭМБ-ын зөвлөмжийг дагаж мөрдөн эрсдэлээс сэргийлэхийг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Монголд анх удаа зүрхний төрөлхийн хөгжлийн гажигтай нярайг мэс заслын аргаар эмчилжээ DNN.mn

Монгол Улсад анх удаа ЭХЭМҮТ-ийн эмч нар зүрхний төрөлхийн хөгжлийн гажиг-гол судасны битүүрээгүй цоорхой эмгэгтэй дутуу_нярайг (2600 гр жинтэй) мэс заслаар амжилттай эмчилжээ.

бичвэр нарын зураг байж магад