Categories
мэдээ нийгэм

ГХЯ: Японд манай улсын иргэн амиа алдсан нь үнэн DNN.mn

Өнгөрсөн баасан гариг буюу энэ сарын 17-ны шөнө Японы Йокохама мужийн Исого-кү хотод гурван автомашин мөргөлдсөний улмаас нэг хүн амиа алдаж, гурван хүн хөнгөн бэртсэн бөгөөд нас барсан эрэгтэй нь Монгол Улсын иргэн байсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд байршсан.

Энэ тухай Гадаад харилцааны яамнаас мэдээлэл өглөө. Тус мэдэгдэлд “Японы талаас манай улсын иргэн авто ослоор нас барсан тухай мэдээллийг өчигдөр Токио дахь Элчин Сайдын Яаманд албан ёсоор ирүүлсэн. Нас барсан иргэн 32 настай эрэгтэй. Гадаад харилцааны яамны Консулын газраас ар гэрийнхэнд мэдээллийг хүргүүлэх, шаардлагатай туслалцаа дэмжлэгийг үзүүлэн ажиллаж байна” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

DNN-ЯРИЛЦЛАГА: “Тува хүүхдүүдтэй ажиллах боловсон хүчний бодлого хэрэгтэй байна” гэв DNN.mn

Монголд анх удаа Боловсрол эвсэл, Хүний Эрхийн Үндэсний Комисс, Тува ээж ТББ, Чинагийн Галсан сан, Монголын Тувачуудын нийгэмлэг хамтран Тува үндэстний цөөнхийн хүүхдийн хос хэл, соёлын асуудлыг хөндсөн хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Уг хэлэлцүүлгээр үндэстний цөөнхийн хос хэл, соёлын өнөөгийн нөхцөл байдал, боловсролд тулгамдаж буй асуудал, хэрэгцээ, шаардлага, бодлогын зохицуулалт, хийдэл болон шийдвэрлэх арга замыг талаар хэлэлцэх юм.


Хүний Эрхийн Үндэсний Комиссын ахлах референт З.Өнөржаргалтай ярилцлаа.

-Монгол улсын хүн амын цөөнх болсон үндэстэнүүдийн талаар яривал ?

-Монгол улсын хувьд Юнескод бүртгэлтэй үндэсний цөөнх гэж гурван үндэстнийг авч үзээд байна. Нэгдүгээрт, Казах, Цаатан, Духа зэрэг үндэстнүүд орно. Үндэсний цөөнхийн онцлогт соёл, шашин, заншил, эх хэлээ авч үлдэх соёлын асуудал яригддаг. Үндэсний цөөнх болж байгаа бидэнд яахын аргагүй хамгааллын асуудлуудч мөн чухал байдаг.

-ХЭҮК-оосүүнд чиглэсэн судалгаа, мэдээлэл хэрэгжүүлж байгаа ажил бий юу?

-ХЭҮК үндэсний цөөнхийн эрхийн мэргэжилтэн дээр гурван удаагийн судалгаа шинжилгээний ажил хийж их хуралд оруулсан байдаг. Нэгдүгээрт, үндэсний цөөнх тэр дундаа хүүхдийн сурч боловсрох эрхийг хамгаалахад хамгийн түрүүнд орчин нөхцөлийн асуудлуудыг бүрдүүлэх ёстой. Орчин нөхцөл нь тухайн хүүхдийн сурч боловсрох хос хэлээ эзэмших, сургалтын хэрэглэгдэхүүн гэх мэт ажлыг цогцоор нь хэрэгжүүлэх шаардлагатай гэдгийг хэд хэдэн удаагийн илтгэлээр гарж ирсэн. Мөн бид үндэсний цөөнхийнхөө аж амьдралын онцлог болоод нийгмийн амьдралд хэрхэн оролцох тал дээр бодлогын саналуудыг гаргаж байсан.

-Аль нэг үндэстэн дээр голчлон хийсэн судалгаа байгаа юу?

-Ерөнхийлөгчийн зарлигаар Үндэсний цөөнхийн эрхийн хэрэгжилтийг хангах чиглэлээр Тува үндэстэн дээр хөтөлбөр хэрэгжүүлж байсан. Мөн Казах хүүхдүүд өв соёлоо дээдэлж домбор гэх хөгжмийн зэмсгийг хэрэглэдэг. Харин Монголд морин хуур тоглодог.Тэгэхээр үндэсний соёлоо авч үлдэхийн тулддомбор тоглох уу, морин хууртоглох уу гэсэн асуудал хүртэл гарч байна. Өмнө жил хүний эрхийн олон улсын өдрөөр Ерөнхийлөгчийн ивээл дор хүний эрхийн чуулган зохиогдсон. Энэ форумд урт, богино хугацаанд хэрэгжүүлэх зөвлөмжийн асуудал болоод их хуралд оруулж байгаа хос хэлний бодлогыг одоо байгаа боловсролын багц хууль дээр суулгаж өгөх, ингэснээрээ нийгмийн хэм хэмжээ дэг журам тогтохоос гадна соёлыг бүрдүүлж байдаг болохоор хэвшүүлээд ирэхээр яг үндсэн зарчмуудыг тодорхойлж өгөөч гэдэг зүйлийг хуульд тусгаж өгсөн.

Тайлбар байхгүй.

-Ер нь Тува хүүхдүүдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл хэр бүрдсэн гэж харж байгаа вэ?

-Хүний эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдарч, сурч боловсрох нь ахуйн нөхцөлөөс эхэлдэг. Тува хүүхдүүд гэрээсээ алслагдмал байдаг учир тэдэнд зориулсан дотуур байрны асуудлын талаар бас ярих хэрэгтэй. Дотуур байр нь дэг журамтай, соёлтой, асран хамгаалагч, сэтгэлзүйч гэх мэт бүх төрлийн үйлчилгээ цогцоороо хүрч байх ёстой. Энэ хүүхдүүдтэй ажиллах боловсон хүчний бодлого хэрэгтэй байна.

-ХЭҮК хүүхдүүдийн аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажиллаж байгаа вэ?

-ХЭҮК-ын шинэ бодлогын түвшинд боловсрол, эрүүл мэнд гэсэн хоёр том салбарт ажиллаж байна. Боловсролын салбарт хүний эрхийн асуудал, боловсролоор дамжиж хүний эрхийг хангана гэсэн хоёр том концевц байдаг. Тэгэхээр боловсролын салбар дахь хүний эрхийн асуудлыг бид бий болгож тэнд сурах, суралцах бүх асуудлыг цогцоор нь гүйцэтгэх ёстой. Тэгж байж тэнд байгаа багш ажилчид, хүүхдүүдэд сурах таатай орчин нөхцөл, хүндлэл, хүний эрхийг зөрчихгүй байх явдал, хүний эрхэнд суурилсан хандлага , хүүхдэд ээлтэй бодлого энэ бүхэн явагдана. Харамсалтай нь алслагдмал бодлогын хөдөөгийн хөгжлийн бодлогын асуудал орхигдоод байгаа нь ялгарч байгаа юм. Хүний эрхийн боловсролын тогтолцоо албан тогтолцоонд бүрэн гүйцэт ороогүй албан бусаар явж байдаг тогтолцоо. Одоо тэгээд албан тогтолцоондоо хүний эрхийн боловсролыг аль хэмжээнд хаана нь бүрэн гүйцэт сургах юм бэ гэдгээс л эхэлнэ дээ.

М.САЙНЗАЯА

Т.ИЧИНХОРЛОО

Г.ЧИМЭДЦОГЗОЛ

Categories
мэдээ эдийн-засаг

Өнгөрсөн сард 572 иргэн 6 хувийн хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрт хамрагджээ DNN.mn

Өнгөрсөн сард 572 иргэн зургаан хувийн хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрт хамрагдсан байна. Тэд нийт 53.1 тэрбум төгрөгийн зээл авчээ. Түүнчлэн тавдугаар сард хугацаа хэтэрсэн болон чанаргүй ангилалд шилжсэн ипотекийн зээлийн үлдэгдэл 144.3 тэрбум төгрөгтэй тэнцэж байгаа аж.

Арилжааны банкнууд болон Монголын Ипотекийн корпорацаас иргэдэд олгосон ипотекийн зээлийн өрийн үлдэгдэл 2022 оны гуравдугаар сарын эцэст 5.8 их наяд төгрөг болсон талаар ҮСХ-ноос мэдээлсэн. Энэ нь өмнөх сараас 70.9 (1.2%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 780 (15.5%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн үзүүлэлт аж.

Categories
мэдээ нийгэм

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй сонсгол хийнэ DNN.mn

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2022 оны зургаадугаар сарын 15-ны өдөр 01/662 тоот албан бичгээр Улсын дээд шүүхийн шүүгчид Н.Баярмааг, Д.Батбаатар нарыг тус тус нэр дэвшүүлэн Улсын Их Хуралд ирүүлсэн.

Хууль зүйн байнгын хорооны 2022 оны зургаадугаар сарын 17-ны хуралдаанаар нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг 2022 оны долоодугаар сарын 04-ний өдөр зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм

Categories
гадаад мэдээ

БНСУ Азийн хөлбөмбөгийн АШТ зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөнө DNN.mn

БНСУ ирэх онд болох Азийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг /АШТ/ зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөнө гэж Солонгосын хөлбөмбөгийн холбоо /KFA/ даваа гарагт мэдэгджээ.

Тус холбоо Азийн хөлбөмбөгийн холбооны /AFC/ 2023 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах хүсэлтээ зургаадугаар сарын 30-наас өмнө гаргах бөгөөд тэмцээнүүдийг зохион байгуулах хүсэлтэй хотуудаас холбогдох хүсэлтийг даваа гаргаас хүлээн авч эхэлсэн байна.

Дөрвөн жил тутам зохион байгууллагддаг энэхүү тэмцээн БНХАУ-д болох байсан боловч тавдугаар сард Азийн хөлбөмбөгийн холбоо Хятад улс “COVID-19” цар тахлын улмаас тэмцээнийг зохион байгуулах боломжгүй болсныг зарласан юм. Солонгосын хөлбөмбөгийн холбооны мэдээлснээр, Япон, Катар, Австрали, АНЭУ мөн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах хүсэлтэй байгаа ажээ.

Энэхүү тэмцээн нь 1956 оноос зохион байгуулагдаж эхэлсэн бөгөөд 1960 оны тэмцээн БНСУ-д болж байсан түүхтэй. БНСУ-ын “Taeguk Warriors” баг нь Азийн шилдэг багуудын нэг хэмээх статусаа удаан хугацааны турш хадгалсаар ирсэн боловч зөвхөн 1956, 1960 оны тэмцээнүүдэд л түрүүлж байжээ. Тухайлбал, 2019 онд АНЭУ-д болсон тэмцээнд БНСУ шөвгийн наймын тоглолтод аваргаар шалгарсан Катарын багт хожигдсон байна.

2023 оны зургаадугаар сард болох тэмцээнд 24 орны баг тамирчид оролцоно. Азийн хөлбөмбөгийн холбоо тэмцээнийг зохион байгуулах хүсэлт гаргах орнуудад тодорхой шалгуурыг тавьжээ. Үүнд, шөвгийн наймын тоглолтыг 20 мянгаас доошгүй хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнд, хагас шигшээ тоглолтыг 40 мянгаас дээш хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнд, нээлтийн болон шувтаргын тоглолтыг 50 мянгаас доошгүй хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнд явуулах шаардлага багтсан байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Н.Идэрмөнх: Солонгосын тайзан дээр би дэлхийд түүхтэй монгол хэлээрээ дуулж байгаадаа омогшдог DNN.mn

Солонгос улсын “SOOM” энтертайнментын дуучин Н.Идэрмөнхтэй ярилцлаа.


-Саяхан бие даасан тоглолтоо хийсэн, тоглолтын сонин сайхнаас ярилцлагаа эхэлье…

-Хэдхэн хоногийн өмнө Сөүл хотноо анхны бие даасан тоглолтоо хийлээ. Эерэг, дулаан уур амьсгалтай маш сайхан тоглолт болж өнгөрлөө. Монгол хүн анхны бие даасан тоглолтоо Солонгос улсад хийхэд монголчууд маань их хүндэлж, дэмжлээ. Солонгост байгаа монголчууд маань эх орноо их санасан байна. Тоглолтын маргаашаас эхлээд үзэгчдээс сайхан сэтгэгдэл олон ирсэн. Миний хувьд анхны тоглолт учир бүх зүйл дээр их ач холбогдол өглөө.

-Тоглолтоо “Одод ширтэхийг хүснэ” гэж нэрлэсэн. Ямар утга учиртай вэ?

-Миний анхны солонгос уран бүтээлийн нэр байгаа юм аа. “Одод ширтэхийг хүснэ” дуугаа 2019 онд Солонгосын хөгжмийн сувгуудаар цацаж байлаа. Нэрийн учир нь солонгост од харагддаггүй. Манай Монголд бол орой бүр тэнгэр дүүрэн од харж чаддаг шүү дээ. Энэ утгаараа гадны оронд ажиллаж, амьдардаг эх орноо санасан олон монголчуудынхаа хүслийг илэрхийлэхийг зорьсон.


-Та хэзээнээс БНСУ-д амьдарч эхэлсэн бэ. Ямар зорилгоор БНСУ-ыг зорьж байв?

-Би Солонгос улсад 12 дахь жилдээ амьдарч байна. Анх 2010 онд хөдөлмөрийн гэрээгээр ирж байсан. 2016 онд “Seajun” их сургуулийн бизнесийн удирдлагын ангид элсэж, 2017 оноос энэ сургуулийнхаа дуулаачийн ангид давхар суралцаж төгссөн.

-Манай улстай харьцуулахад Солонгос улс олон хүн амтай, тиймдээ ч урлагийн зах зээл нь өрсөлдөөн ихтэй байх. Харин монгол залуу энэ салбарт яаж орсон түүхээсээ хуваалцахгүй юу?

-Өрсөлдөөн их байдаг, түүнийгээ дагаад урлаг соёлын арга хэмжээ, телевизийн нэвтрүүлэг олон байдаг. Тиймээс өөрийгөө дайчилж авьяас чадвараараа ялгарч чадах юм бол олон тэмцээн, уралдаанд оролцох боломжтой. Энд гаднын орныхон олноороо ирдэг учир гадаад хүмүүст зориулсан үйл ажиллагааг байнга зохион байгуулдаг.

-Таныг нэг жилийн өмнө БНСУ-ын “E chan­nel” телевизийн дууны тэмцээний ялагч болсон гэж уншсан. Энэ тухай яриач?

-Тийм ээ, к поп төрлийг сурталчлах зорилгоор гадаад уран бүтээлчдийн дунд зохион байгуулсан “Topgoal Rhapsody” тэмцээний тав дахь дугаарын ялагч болсон. Тэмцээнд дууны эхний бадгийг Солонгос хэлээр, хоёрдугаар бадгийг эх орныхоо хэлээр дуулдаг. Чех, Америк, Хятад зэрэг олон улсын оролцогчид дундаас хамгийн өндөр оноог авч түрүүлсэн. Тэмцээний үеэр Солонгосын дууны урлагийн томоохон төлөөлөгч 1200 гаруй дууны шүлэг бичсэн алдарт И Гон Ү хамтарч ажиллах санал тавьсан. Тэр тэмцээнд түрүүлсэн бичлэгийг монголчууд маань үзэж олон эерэг сэтгэгдэл бичсэн байсан. Сэтгэл зүрхээрээ үргэлж хамт байдаг монголчууддаа маш их баярлалаа.

-Тухайн үед дөрвөн шүүгчээс 100 оноо авч тэмцээний шинэ рекорд тогтоосон талаар Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллээр магтан мэдээлж байсан. Яагаад “Чиний төлөө” дууг сонгосон бэ?

-“Чиний төлөө” дуу өөрөө маш хүнд, хүн бүрийн сонгож дуулаад байдаггүй дуу. Дуучин нь хурц хоолойтой, өвөрмөц ертөнцтэй хүн. Энэ дуу хэцүү учраас хүмүүс их онцгойлж авч үздэг. Тэр үед өөрийнхөө бүх л нөөц бололцоог дайчилж оролцсон.


-Монгол, солонгос хоёр хэлээр дуулах ямар байсан бэ?

-Гадаад дууг монгол хэл рүү хөрвүүлж дуулах хэцүү байсан. Хэдэн шөнө нойргүй хонож үгийг нь дахин дахин сонсоод, дуулж үзээд, маш олон үгнээс сонголт хийж байж тэр дууг орчуулсан. Агуулга, орчуулга нь сайн байсан болохоор монголчуудад маань хүрсэн юм болов уу гэж боддог. Анх удаа Солонгосын тайзан дээр монгол хэлээр дуулсан нь онцлог болсон байх.

-Ер нь дуу хөгжимд татагдах, тэр тусмаа өөрийн дуулах авьяасаа хэзээ нээсэн бэ?

-Монголд байхаасаа л дуучин болох хүсэлтэй байсан. Монголд байхдаа урлагийн сургуульд сурч чадаагүй. Харин одоо энэ чиглэлээрээ Солонгос улсад ажиллаж амьдарч байна /инээв/.

-Одоо ямар нэг агентлагт харьяалагддаг уу?

-2022 оны эхээс “SOOM” энтертайнментад харьяалагдаж эхэлсэн. Олон орны уран бүтээлчээс бүрдсэн хөгжмийн хамтлаг байгуулсан, би дуучнаар ажилладаг. Манай хамтлаг ирэх намраас шинэ уран бүтээлээ гаргахаар ажиллаж байна.

-Дараагийн тоглолтоо төлөвлөсөн үү?

-Солонгосын хотуудаар аялан тоглолт хийхээр төлөвлөсөн. Энэ сарын 10-ны өдөр Инчон хотод тоглолтоо хийх гэж байна. Мөн Солонгосын “Arirang” телевизэд 30 минутын тоглолтоо хийнэ. Телевизийн тоглолт шууд цацагдах учир монгол дуунуудаа дуулна аа.

-Монголд тоглолтоо хийх бодол бий юү?

-Сая тоглолтдоо хоёр шинэ монгол уран бүтээлээ дуулсан. Монголдоо очиж уран бүтээлээ танилцуулах бодол байдаг. Эхлээд уран бүтээлүүд маань олон хүнд хүрсний дараа эх орондоо тоглолтоо хийх зорилготой байна.


-Солонгос улсын тайзан дээр монгол дуугаа дуулахад ямар мэдрэмж төрдөг вэ?

-Өвөг дээдсийнхээ байлдан дагуулж явсан түүхээр бахаддаг. Солонгосын тайзан дээр би хэний ч мэдэхгүй биш, дэлхийд түүхтэй монгол хэлээрээ дуулж байгаадаа омогшдог. Хүний нутагт миний эх орон ийм хэлтэй, ийм дуутай гэдгийг харуулж, сонсгож байгаадаа бахархдаг.

-Монголоос Солонгосын урлагийн салбарт хүч үзэх хүсэлтэй залууст юуг зөвлөх вэ?

-Монгол залуус маань авьяаслаг учир хичээж чадвал ямар ч амжилтад хүрнэ. Өөрийгөө бүрэн дайчилбал хүн бүхэнд боломж байдаг гэж хэлмээр байна.

-Таныг эрүүл мэндийн шалтгаанаар БНСУ-ыг зорьсон хүмүүст тусалдаг гэж сонссон юм байна…

-Элэг нэгт монголчууддаа бага ч болов туслахыг хүсдэг. Боломж гарвал хандивын тоглолт зохион байгуулдаг. Ямар нэг ашиг сонирхлын зорилгогүй, хүн хүндээ дэмтэй явахад болно доо гэж боддог

Categories
мэдээ нийгэм

Зочид буудлын салбарын орлого 86.9 хувиар өсчээ DNN.mn

Зочид буудлын салбарын орлого 2022 оны эхний 4 сард 99 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 46 (86.9 хувь) тэрбум төгрөгөөр өсжээ.

Үүнд 3 ба түүнээс дээш одтой буудлын орлого 31.6 (89.3 хувь) тэрбум төгрөг, зэрэглэлгүй зочид буудал болон амралтын газрын орлого 13.1 (79.4 хувь) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Зочид буудлын салбарын орлого 2022 оны 4 дүгээр сард 27.3 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 1.7 (5.7 хувь) тэрбум төгрөгөөр буурсан байна. Үүнд 3 ба түүнээс дээш одтой буудлын орлого 453.4 (12.8 хувь) сая төгрөг, зэрэглэлгүй зочид буудлын орлого 1.3 (13.4 хувь) тэрбум төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлжээ.

Зочид буудлын салбарын 2022 оны эхний 4 сарын нийт орлогын 67.7 хувийг 3 , түүнээс дээш одтой зочид

Categories
мэдээ нийгэм

АТГ: 27 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгаж байна DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2022 оны зургаадугаар сарын 13-17-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 382 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 120 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн байна. Одоогоор ажиллагаанд 262 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 63 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 16 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэжээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 37 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж, 10 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. Одоогоор 27 албан тушаалтны хөрөнгө, орлогын болон хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хянан шалгаж байна.

Categories
мэдээ нийгэм

“Оюутан цагдаа” ажиллаж эхэллээ DNN.mn

“Оюутан цагдаа” хөтөлбөрийг Дотоод хэргийн их сургууль, Монголын Оюутны холбоотой хамтарч, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 157.1 сая төгрөгийн санхүүжилтээр эхлүүлэв.

Оюутан цагдааг ажиллуулж эхэлснээр Улаанбаатар хот болон орон нутагт аялал жуулчлалаар ирж байгаа гадаадын иргэд, жуулчид өөрийн хэрэгцээт мэдээлэл, дэмжлэг туслалцаа, зөвлөгөө авч, аялал жуулчлалын үйл ажиллагаатай холбоотой газар, үйлчилгээний байршлын талаарх шаардлагатай мэдээллийг түргэн шуурхай авах ач холбогдолтой.

Хөтөлбөрийг Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2022 оны хэрэгжилтийг хангах, “Нийслэлийн 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, “Найрсаг Улаанбаатар-2” арга хэмжээний хүрээнд оюутан залуучуудыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд татан оролцуулах, аялал жуулчлалаар яваа гадаадын иргэдийн аюулгүй байдлыг хангах, жуулчдад аялал жуулчлал, соёлын үйлчилгээний мэдээлэл түгээх, олон нийтэд түшиглэсэн цагдаагийн үйл ажиллагаатай уялдуулан хэрэгжүүлж байгаа гэж Нийслэлийн Цагдаагийн удирдах газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

СХД-ийн 3, 4, 26 дугаар хорооны айлуудыг бохир усны сүлжээнд холбохоор шугам угсарч байна DNN.mn

“Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, иргэдийн тав тухтай орчинд амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор цэвэр, бохир усны шугам суурилуулалтын ажил хийж байна.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн дөрөвдүгээр хороонд буюу Их Нарангийн эцсийн буудлаас урагш авто зам дагуу ф315мм-ийн шугамаар Баянхошуу коллекторын үндсэн худагт холбох, 2.8 км урттай бохир усны инженерийн шугам суурилуулалтын ажил хийж байгаа юм. Мөн тус хэсэгт цэвэр усны шугамын суурилуулалтын ажил хийнэ.

Төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбогдсоноор Сонгинохайрхан дүүргийн 3, 4, 26 дугаар хорооны иргэд хашаандаа бохир усны сүлжээнд холбогдож, бохир усаа шийдэх боломжтой байгаа юм.

зураг

Гэрэл зургийн эх сурвалж: Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус ажлыг “Баткомплект” ХХК хийж гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Эх сурвалж: Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар