Categories
гадаад мэдээ

Африкийн Холбооны ерөнхийлөгч үр тарианы экспортын замыг нээхийг Путинээс хүсэв DNN.mn

зураг

Африкийн Холбоог тэргүүлж буй Сенегалын ерөнхийлөгч Маки Салл өчигдөр Баасан гарагт хүнсний хямралын асуудлыг хэлэлцэхээр Сочи хотноо ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзжээ.

Дэлхийн үр тарианы томоохон экспортлогчдын нэг Украин улс юм. Африк тивийн нийт хэрэглээний 40 хувийг Украин, Орос улсууд хангадаг байна.

Гэвч Хар тэнгист Оросын флотын тавьсан хаалт хориглолтын улмаас Украины экспорт зогсоод байгаа.

Оросын эрх баригчид Өрнөдийн орнууд өөрийнх нь эсрэг зарласан эдийн засгийн хоригоо цуцалбал Украины боомтуудыг нээх санал тавьсан юм.

Харин Өрнөдийн орнууд өлсгөлөн, хүнсний хямралаар дэлхий дахиныг сүрдүүлж буй Оросын эрх баригчдыг шүүмжилж байна.

Сочид болсон уулзалтын дараа Салл хэлсэн үгэндээ Путин үр тариа, бордооны экспортыг нэвтрүүлэх амлалт өгсөн тухай ярьсан ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй юм.

Бас Украины экспортод ОХУ саад хийж байгааг Путин үгүйсгэснийг тэр мэдээлсэн байна.

Салл “хэдийгээр мөргөлдөөний талбараас хол байгаа ч Африкийн орнууд эдийн засгийн хямралын хохирогч болоод буйг ойлгохыг” уулзалтын үеэр Путинээс хүсжээ.

Тэр бас өөрийгөө дан ганц Африк тивийг биш, Ази, Ойрх Дорнод, Латин Америкийн орнуудыг төлөөлж байгаагаа энэ үеэр хэлсэн байна.

Хариуд нь Путин үр тарианы экспортыг нэвтрүүлэх хамгийн хялбар арга нь Беларусийн хоригийг цуцалж, Беларусийн нутаг дэвсгэрээр дамжуулах болохыг Саллд хэлсэн гэнэ.

НҮБ-ын хямралын зохицуулагч Амин Авад саяхан Женев хотод үг хэлэхдээ “боомтуудыг нээж чадахгүй бол өлсгөлөн эхлэх аюул ойрхон байгааг” анхааруулжээ.

Түүний тооцоолсноор энэхүү хямралд Африк тивийн 1.4 тэрбум хүн нэрвэгдэх магадлалтай гэнэ.

Цар тахал, ган гачгийн улмаас Африк тивийн орнуудад хүнсний хомсдол нүүрлээд байгаа. Украины дайн үүнийг улам даамжруулах эрсдэлийг үүсгэж байна.

Африк тивд одоогоор 80 сая хүн өлсгөлөнгийн нөхцөлд амьдарч байгаа нь жилийн өмнөх мөн үеийн 50 саяас огцом өссөн үзүүлэлт болохыг Дэлхийн Хүнсний Хөтөлбөрийн тэргүүн Майк Данфорд мэдэгджээ.

Categories
мэдээ нийгэм

Олон улсын стандартын хэрэгжилтэд аудит хийж, мэргэжил аргазүйн зөвлөгөө өглөө DNN.mn

Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газар нь нэгдсэн менежментийн тогтолцоог нэвтрүүлэх, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх зорилтын хүрээнд алба хаагчдын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, эрүүл мэндийг дэмжих чиглэлээр олон талт арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Энэ хүрээнд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй албаны бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх” сарын аяны хүрээнд нийт 9 заалт бүхий төлөвлөгөө гаргаж, биелэлтийг хэрэгжүүлсэн.

Мөн Түмэнцогт сум дахь спорт заалны барилгыг ”Ус Дулаан ААТҮГ”-аас авч, халаалтын асуудлыг бүрэн шийдвэрлүүлэн алба хаагчдын эрүүл мэнд, бие бялдраа хөгжүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцлийг бүрдүүлж, бэлтгэл сургуулилтыг хангах зорилгоор долоо хоног бүрийн мягмар гарагт “Спорт заал” арга хэмжээнд нийт бие бүрэлдэхүүнийг хамруулж байна.

Байгууллагын өнгө үзэмжийг сайжруулах, ажиллах орчин нөхцлийг дээшлүүлэх хүрээнд анги, салбаруудын хэмжээнд бүтээн байгуулалтын ажлуудыг өрнүүлж байгаа юм.

Олон улсын стандартын хэрэгжилтэд хөндлөнгийн аудит хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүн үйл ажиллагаатай танилцан, цаашид хэрэгжүүлэх, сайжруулах, нутагшуулахад анхаарч ажиллах мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажиллалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Баян-Өлгий аймаг нислэгийн тийзийн үнээ бууруулна DNN.mn


Баян-Өлгий, Ховд, Увс аймгийн чиглэлд агаарын тээврийн үйлчилгээ үзүүлдэг “Аеромонголиа” компанийн тийз нэг талдаа 499-981 мянган төгрөгийн үнэтэй байдаг. Тиймээс иргэд онгоцны үнийг дийлэхгүй байгаа юм.

Иймд тус асуудлаар Баян-Өлгий аймгаас сонгогдсон УИХ-ын Х.Баделхан, Т.Аубакир нар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Мөнхчулуунтай уулзжээ.

Уулзалтын үеэр ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун үүсээд буй асуудлыг судалж, нислэгийн үнийн өсөлтийн талаар ойрын хугацаанд холбогдох арга хэмжээ авахаа мэдэгджээ. Түүнчлэн гишүүд нислэгийн үнийн өсөлтийг бууруулах асуудлаар холбогдох яамдуудад хандаж ажиллахаар төлөвлөжээ.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Он гарснаас хойш Монгол Улсын 5170 иргэн ОХУ руу зорчжээ DNN.mn

Дэлхий нийтээр цар тахлын улмаас улс хооронд зорчигчдын тоо сүүлийн гурван жил зогссон. Харин энэ жилээс олон улсад вакцины нөлөөгөөр халдварын тохиолдол буурч, хилийн хоригоо цуцалж, жуулчдыг хүлээж авч эхлэсэн.

Тэгвэл Монгол Улсын хувьд цар тахлаас өмнө сүүлийн таван жилд ямар улсууд руу их зорчдог байсан талаар сонирхолтой статистик судалгааг гаргажээ.

Судалгаанаас харахад жил бүр хойд хөрш ОХУ руу монголчууд хамгийн их зорчдог. Цар тахлын өмнө буюу 2019 онд Орос руу 43,464 жуулчин зорчсон байна. Тэгвэл 2022 оны нэгдүгээр улирлын байдлаар Орос руу 5,170 иргэн нэвтэрсэн аж.

Харин Өмнөд Солонгос руу 2018 онд хамгийн их буюу 27,536 жуулчин гарчээ. Сүүлийн үед Монгол Улсын иргэд аялал жуулчлал, арилжаа наймаагаар Турк улс руу зорчих нь ихэссэн. Тэгвэл энэ оны эхний улирлын байдлаар 773 иргэн тухайн улс руу зорчсон байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн иргэдийг Германд сургалт, дадлага хосолсон хөтөлбөрт хамруулна DNN.nm

зурагНийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн өчигдөр ХБНГУ-ын “FAV Service” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Шупер, ХБНГУ-ын Тюринг мужийн Худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэд захирал Т.Фалбуш тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү нар байлцсан юм. Тэд Улаанбаатар хотын иргэдийг ХБНГУ-д мэргэжлийн сургалт, дадлага хосолсон хөтөлбөрт хамруулахад хамтран ажиллах асуудлаар санал солилцов.

Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн Улаанбаатар хот нь Монгол Улсын нийт хүн амын талаас илүү хувь нь аж төрж, дотоодын нийт бүтээгдэхүүний 66 хувийг дангаар нь бүтээж буй нийгэм, эдийн засаг, боловсрол, соёл, бизнес, санхүүгийн төв гэдгийг онцлов. Түүнчлэн сүүлийн 30 жилийн хугацаанд нийслэлийн хүн ам гурав дахин өссөн бөгөөд иргэдийн сурч, боловсрох хэрэгцээ шаардлага мөн адил өсөн нэмэгдэж буйг хэллээ. Тэрбээр боловсон хүчин бэлтгэх чиглэлээр хамтын ажиллагааны саналыг талархан хүлээн авч, санамж бичгийн төсөлд саналаа тусган, зохих журмын дагуу байгуулахад бэлэн хэмээв.

ХБНГУ-ын “FAV Service” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Шупер Монгол Улс төдийгүй ХБНГУ-д Төрөлжсөн мэргэжлийн болон дээшлүүлэх сургалтад суралцах иргэдийн тоо багассан болохыг хэлж байлаа. Тэрбээр мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх чиглэлд хамтран ажиллаж буйд баяртай байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн энэхүү хосолсон сургалтын хөтөлбөрийн мэдээлэл иргэдийн дунд дутмаг байгааг хэлээд, энэ тал дээр сайтар анхаарч ажиллах хэрэгтэй гэсэн юм.

Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа “Улаанбаатар хотын иргэд, залуучуудыг Германд сургалт, дадлага хосолсон сургалтын хөтөлбөрт хамруулах хамтын ажиллагаанд Германы талаас ач холбогдол өгч буйд баяртай байна. Мэргэжлийн сургалт, дадлага хосолсон сургалтын хөтөлбөрийн талаар хүүхэд, залууст зөвлөгөө мэдээллийг сайн өгөх шаардлагатай” хэмээлээ гэж нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Сэлэнгэ аймагт өндөржүүлсэн бэлэн байдал маргааш дуусна DNN.mn

Сэлэнгэ аймгийн хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн долоо хоногийн хугацаа маргааш /2022.6.5/ 23:00 цагт дуусна.

Засаг даргын тавдугаар сарын 29-ний өдрийн А/230 дугаар захирамжаар Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль зохион байгуулахтай холбогдуулж долоо хоногийн хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт түр шилжсэн юм.

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт түр шилжүүлсэн хугацаанд архи, согтууруулах ундаа худалдахыг хүнсний дэлгүүр, худалдааны төвүүдэд, түүгээр үйлчлэхийг тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдэд хориглосон.

Сэлэнгэ аймагт зохион байгуулж буй гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн удирдагч, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр хэлэхдээ, “Өчигдөр өглөө 06:00 цагт аймгийн удирдах бүрэлдэхүүн, Онцгой комиссын гишүүд, орон нутгийн алба, мэргэжлийн ангийн дарга нарт “Цугларал” дохио өгч, тус аймагт тохиолдож болзошгүй аюул гамшиг, ялангуяа газар хөдлөлтийн эрсдэлтэй холбоотой цагийн байдал өгсөн. Үүгээр команд штабын сургууль эхэлсэн. Энэ удаагийн сургууль гамшгийн удирдлагын шинэчлэлтэй холбоотой явагдаж буйгаараа онцлогтой.

Аймгийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөг үзсэн. Энэ төлөвлөгөөнд газар хөдлөлттэй холбоотой зарим асуудлыг орхигдуулсан байна лээ. Үүнийгээ газар дээр нь боловсруулаад, шинэчлээд, бичээд явж байна.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд шуурхай штабт ажилласан туршлага бидэнд бий. Гэхдээ олон асуудал байгааг ажигласан. Тухайлбал, төлөвлөгөөнд тусгачихсан ажлаа зохион байгуулах гэтэл хүн ч олдохгүй, машин техник ч байхгүй, удаад байдаг. Ийм зүйл их гардаг. Иймээс энэ бүхнийг арилгах ёстой. Стандарт ажиллагааны журмаа эхнээс нь цэгцтэй болгох хэрэгтэй” гэв.

Categories
мэдээ нийгэм

“Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг болж байна DNN.mn


Монгол Улсад Өмгөөллийн байгууллага үүсэж хөгжсөний 94 жилийн ойг тохиолдуулан Хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх зорилготой “Өмгөөлөгч танд тусалъя өдөрлөг-2022” өнөөдөр 10.00-17.00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд болж байна.

Энэхүү өдөрлөгт Шүүхийн ерөнхий зөвлөл болон Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар хамтран оролцож, иргэдэд шүүхийн үйлчилгээг сурталчилж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байгаа юм.

Тус өдөрлөгийг нээж, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюу-Эрдэнэ нар үг хэллээ.

Монголын өмгөөлөгчдийн холбоо нийгмийн хариуцлагын хүрээнд иргэдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хууль зүйн туслалцаа үзүүлэх, иргэний эрх зүйн боловсролыг дэмжих сурталчлах зорилгоор ийнхүү жил бүр үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгуулдаг.

Энэ удаад Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран дээрх өдөрлөгийг зохион байгуулж байгаа бөгөөд тус өдөрлөгт Шүүхийн ерөнхий зөвлөл, нийслэл дэх анхан шатны шүүхүүд, Монгол Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Архивын ерөнхий газар, МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитр, Монголын хуульчдын холбоо, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Хууль зүйн туслалцааны төв, Монголын нотариатчидын танхим оролцож байна. Оролцогч байгууллагууд иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө мэдээлэл өгч, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлнэ.

Categories
мэдээ нийгэм

ЕТГ-ын дарга Я.Содбаатар АН-ын удирдлагуудтай уулзаж санал солилцлоо DNN.mn

Өнөөдөр буюу 2022 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Ардчилсан намын дарга Халтмаагийн Баттулга болон Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн гишүүд, Ардчилсан намын Нийслэлийн 9 дүүргийн намын дарга нарт “Улс төрийн намын тухай” шинэчлэгдсэн хуулийн төслийн үзэл баримтлал болон бусад асуудлаар мэдээлэл өгч, санал солилцлоо.

May be an image of 8 people, people sitting, people standing and indoor

“Улс төрийн намын тухай” хууль нь тогтолцооны шинж чанар бүхий тулгуур хууль учир сөрөг хүчний хувьд Ардчилсан намын зүгээс нэгдсэн байдлаар өөрсдийн саналыг тус хуульд нэгтгэн хүргүүлэхээр уулзалтаар шийдвэрлэв.
Мөн тус уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Ардчилсан намын гишүүдийн асуултад хариулж, санал солилцлоо.
Энэхүү уулзалтад Ардчилсан намын дарга Халтмаагийн Баттулга, УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн, Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал, Нийслэлийн Ардчилсан намын дарга Д.Пүрэвдаваа болон Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн гишүүд, Нийслэлийн 9 дүүргийн намын удирдлагууд оролцлоо.

May be an image of 8 people, people sitting, people standing and indoor

Categories
мэдээ цаг-үе

Нийслэл хотод нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 3.5 дахин өссөн DNN.mn


УИХ дахь Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн Түр хорооны санаачилгаар нийслэл хотын хөгжлийн бодлого, тохижилт, амралт зугаалга, ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн төлөвлөлт зэрэг асуудлаар хэлэлцүүлэг, уулзалт хийж байна. Хэлэлцүүлэг, уулзалтад УИХ-ын гишүүн, Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хорооны дарга Э.Бат-Амгалан, түр хорооны гишүүд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд, Нийслэлийн Ерөнхий Архитектор Н.Нацагдорж, НИТХ-ын төлөөлөгч, дүүргийн Засаг дарга нар тэргүүтэй холбогдох албаныхан оролцож байгаа юм.

Үйл ажиллагааг нээж УИХ дахь Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн Түр хорооны дарга Э.Бат-Амгалан “Нийслэлд ногоон байгууламжтай, ая тухтай орчин бага байна. Иймээс УИХ-ын гишүүд, нийслэлийн удирдлагууд оролцсон энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа. Нийслэлд хийж байгаа ажлыг УИХ-ын түвшинд хэрхэн дэмжих талаар хэлэлцүүлгээр ярилцана” хэмээсэн юм.

Хотын дарга Улаанбаатар хотын хөгжлийн бодлогын тухай товч танилцуулж, Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн Түр хорооны гишүүдэд нийслэлийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд бүхий л талын дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаад талархал илэрхийлэв. Тэрбээр мөн “Улаанбаатар хотын ногоон байгууламжийн хэмжээ 637.7 га талбайг эзэлж байгаа нь 2010 оны үзүүлэлттэй харьцуулахад 3.6 дахин, нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 3.5 дахин өссөн үзүүлэлт юм. Гэвч хотын нэг хүнд ногдох ногоон байгууламжийн дундаж хэмжээ Сүхбаатар дүүрэгт 6.7 м2, Хан-Уул дүүрэгт 6.6 м2, Баянгол дүүрэгт 5.8 м2, нийслэл Улаанбаатар хотод 5.1 м2 байна. Энэ нь дэлхийн томоохон хотуудын дунджаас 3-4 дахин бага байгаа юм. Иймд Нийслэл Улаанбаатар хотын ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлж, иргэдийн эрүүл, ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх нь эн тэргүүнд хийж хэрэгжүүлэх ажлын нэг юм.

Хот тохижилтын салбарт 2022 оны төсвийн жилд улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгөөр нийт 97 төсөл арга хэмжээ хэрэгжүүлнэ. Мөн Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд дүүрэг бүрд цэцэрлэгт хүрээлэн байгуулж, нийтийн эзэмшлийн зам талбайн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нягтруулах замаар нэг хүнд ногдох ногоон байгууламжийг нэмэгдүүлж, 8м2-т хүргэхээр төлөвлөн ажиллаж байна” хэмээлээ.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд нийслэлд 2030 он хүртэл 120 сая мод тарьж ургуулахаар төлөвлөсөн бөгөөд дараах гурван зорилгын хүрээнд хэрэгжүүлэх юм.

  1. Улаанбаатар хотын ойн сангийн хомсдол, доройтлыг бууруулах, түймэрт өртсөн, хөнөөлт шавжид нэрвэгдсэн, мод бэлтгэсэн талбайг ойжуулах нөхөн сэргээх замаар ойгоор бүрхэгдсэн талбайг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд 6,288 га талбайд зориудаар ойжуулах, 6,660 га талбайд байгалийн сэргэн ургалтанд туслах нөхөн сэргээлтийн ажлыг тус тус хийж гүйцэтгэн нийт 20.7 сая мод тарьж ургуулна.
  2. Цөлжилттэй тэмцэх, хөрсний элэгдэл, эвдрэлээс хамгаалах, хүнсний хангамжийг сайжруулах хүрээнд авто зам, төмөр зам, уул уурхайн ашиглалтын улмаас эвдэрсэн газрыг нөхөн сэргээх, шинэ суурьшлын бүс, эдийн засгийн чөлөөт бүс, дагуул хот, суурин газруудад хамгаалалтын ойн зурвас байгуулах тохиромжтой газар газруудад уст цэг, хөв байгуулах замаар жимс жимсгэнэ, ашигт ургамал тариалж агро-ойн аж ахуй хөгжүүлэх зорилгын хүрээнд 3,350 га талбайд хамгаалалтын ойн зурвас байгуулж, нийт 34.3 сая мод тарьж ургуулна.
  3. Нийслэлийн иргэдийн эрүүл, ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, тохижилт, цэцэрлэгжүүлэлтийг нэмэгдүүлж, агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулж, “Хотын иргэний аюулгүй байдал”-ыг хангах зорилгоор нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг 25 м2 хүртэл нэмэгдүүлж 3,750 га талбайд нийт 65.0 сая мод тарьж ургуулна.
Categories
мэдээ нийгэм

Малчин Ч.Цэгмид өнөөдөр Сүхбаатарын талбайд барианд орлоо DNN.mn


Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Баянбүрд дөрөвдүгээр багийн малчин Ч.Цэгмид /60 настай/ Улаанбаатар хот хүртэлх 790 км замын холын зайн гүйлтээ өнгөрсөн тавдугаар сарын 10-нд Хавтгай улааны арын хондны хаваржаанаасаа эхлүүлсэн.

Тэгвэл тэрбээр өнөөдөр 11:40 минутад Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайд барианд орж ирэхээр тооцоолжээ. Нийт 24 хоногт тэр 790 км зам туулж байна.

Дөрвөн хүүхдийн эх, малчин эмэгтэй Ч.Цэгмид нь Баянхонгор аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ой, Монгол улсын Гавьяат багш Н.Биндэръяагийн нэрэмжит Номгон сургуулийн 60 жилийн ойд зориулан малчдын тэсвэр хатуужлыг харуулахаар нийт малчдаа төлөөлөн энэ гүйлтийг хийж буй.