Categories
мэдээ энтертаймент-ертөнц

УДБЭТ-ын гоцлол дуучин Ө.Цэрэнчунтын 10 дахь бие даасан тоглолт болно DNN.mn

УДБЭТ-ын гоцлол дуучин Ө.Цэрэнчунтын /tenor/ LIVE CONCERT Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт болно. Энэхүү тоглолт нь УДБЭТ-ын гоцлол дуучин Ө. Цэрэнчунтын 10 дахь бие даасан тоглолт юм.

“Дэлхийн сонгодог Монголд” тоглолтод нийт 130 гаруй уран бүтээлч оролцох бөгөөд дуурийн театрын найрал дуучид , симфони найрал хөгжим дуурийн театр бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох аж.

Тоглолтод монголын мэргэжлийн хөгжмийн зохиолчдын дуурийн ари романс болон дэлхийн алдарт хөгжмийн зохиолчдын дуурийн хэсгүүдээс дуулагдана.

No description available.

Categories
мэдээ нийгэм

Монголын анхны логоны үзэсгэлэн THE SIGN нээлтээ хийв DNN.mn

“Бид Монгол Агуулга” нэгдлийн 19 график дизайнерын сүүлийн 20 жил хийж, бүтээсэн 1600 гаруй логог үзэгчдэд толилуулах The Sign үзэсгэлэн Монголын уран зургийн галерейн үзэсгэлэнгийн Их танхимд өнөөдөр нээлтээ хийлээ.

Бидний эргэн тойронд зүйл тус бүрийнхээ агуулгыг шингээсэн дүрс, тэмдэгтүүд оршсоор байдаг. Харин тэдгээр дүрс, тэмдэгтүүдийг амьдралд ойртуулж, агуулгыг шинэчлэн аливаа зүйлтэй зохилдуулж хүргэдэг нь дизайнерууд болохыг үзэгчид энэхүү үзэсгэлэнгээс ойлгох боломжтой юм. Олон нийтэд хэдийн танил болсон логонууд хэн гэгч дизайнерын бүтээл байсныг энэхүү үзэсгэлэнгээс мэдэж авах боломжтой ажээ. Үзэсгэлэнд,

• Symbol / Бэлгэдэлт тэмдэгт

• Wordmark / Үгэн тэмдэгт

• Lettermark / Үсгэн тэмдэгт

• Combination / Дүрс, үгийн хослол

• Abstract / Хийсвэр тэмдэгт

• Character / Дүр төрх

• Monogram / Хэлхээ үсэг

• Emblem / Сүлд бэлгэдэл

• Pictorial mark / Зурган тэмдэгт хэмээх есөн ангилал бүхий 1600 гаруй логотой танилцан, дүрс тэмдэгтийг дэлгэн тавьжээ.

Мөн энэхүү үзэсгэлэнгээс үзэгчид дан ганц логог бус Монголын өв, уламжлал, соёлын бэлэгдлийн асар баялаг түүхтэй танилцах юм байна.

Үзэсгэлэн 2022 оны 05 сарын 11-ний 15 цаг хүртэл үргэлжлэх ажээ.

Categories
гадаад мэдээ

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Украины талаарх мэдэгдлийг 100 хувийн саналаар дэмжив DNN.mn

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Украины асуудлаар гаргасан Ерөнхий нарийн бичгийн даргынхаа мэдэгдэлтэй холбогдуулан гаргасан баримт бичгийг 100 хувийн саналаар баталжээ. Тодруулбал, ОХУ уг тогтоолыг батлахыг дэмжиж санал өгсөн байна. Энэ нь ОХУ Украинд цэргийн тусгай ажиллагаа эхлүүлснээс /2022.II.24/ хойш НҮБ-ын Аюулгүйн зөвлөл уг асуудалтай холбоотой баримт бичгийг 100 хувийн саналаар баталсан анхны тохиолдол болов. Аюулгүйн зөвлөлөөс 100 хувийн саналаар дэмжигдсэн баримт бичиг Украины аюулгүй байдалд гүнээ санаа зовсон, үүсээд буй асуудлыг энхийн замаар, олон улсын хэм хэмжээнд заасны дагуу шийдвэрлэх ёстойг сануулж, Ерөнхий нарийнм бичгийн дарга Антониу Гутерришийн гаргаж буй, “Мөргөлдөөнийг энхийн замаар шийдвэрлэх” хүчин чармайлтыг дэмжсэн агуулгатай байжээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын мэдэгдэл нь Аюулгүйн зөвлөлийн бүх гишүүдийн оролцоотойгоор батлагддаг боловч тогтоолтой харьцуулбал нөлөө сул, заавал хэрэгжих албагүй байдаг. Гэсэн ч Украины асуудлыг энхийн замаар шийдэх ёстой гэдэгт гишүүд бүгд санал нэгтэй байгаа юм байна гэдэг ойлголт өгснөөрөө энэ баримт бичгийг батлах явц ач холбогдолтой байлаа. Дашрамд дурдахад, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг энэ сард АНУ даргална.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Цалин хөлсний орлого буурч, тэтгэвэр тэтгэмжийн орлого нэмэгджээ DNN.mn

Өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлын дүнгээр өрхийн сарын дундаж нийт орлого 1.6 сая төгрөг болсон.

Энэ нь 2020 оны дөрөвдүгээр улиралтай харьцуулахад 218.300 төгрөг буюу 15.3 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлогод цалин хөлсний орлогын эзлэх хувийг 2020 оны дөрөвдүгээр улиралтай харьцуулвал 7.8, үйлдвэрлэл үйлчилгээний орлого 1.1, бусад орлого 0.1 нэгж хувиар буурчээ.

Тэтгэвэр тэтгэмжийн орлогын эзлэх хувь 6.3 нэгж хувиар, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлогын эзлэх хувь 2.7 нэгж хувиар нэмэгдсэн байна

Categories
мэдээ нийгэм

“UB Record Fair-2022” пянзны яармаг худалдаа болно DNN.mn

“UB Record Fair-2022” пянзны Яармаг худалдаа энэ сарын 13-15 ны хооронд болно. Тодруулбал, “MN Tower”-ийн “MN Gallery”-д зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.

Энэ үеэр залуусын дуртай хамтлаг дуучдын амьд тоглолт, хөгжимтэй холбоотой олон төрлийн хэлэлцүүлэг, бараа бүтээгдхүүний танилцуулга, чөлөөт худалдаа болно.

Дэлхийн олон улс орон том хотуудад ийм төрлийн наадам яармаг тогтмол зохиогдож ирсэн байдаг бөгөөд Монголд анх Facebook-ийн “Пянз цуглуулагчдын клуб” групп, “Red Mars Entertainment”-тай хамтран 2020 онд амжилттай зохион байгуулсан билээ.

Categories
мэдээ нийгэм

Дэлхийн XV ойн чуулган өндөрлөлөө DNN.mn

БНСУ-ын Сөүл хотод өнгөрөгч тавдугаар сарын 2-ны өдөр нээлтээ хийсэн дэлхийн XV ойн чуулган таван өдөр үргэлжилж, өчигдөр өндөрлөлөө.

Дэлхийн 144 улс орны 10 мянга гаруй төлөөлөл таван өдрийн турш өөрсдийн улс орныхоо ойн салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлуудаа хэлэлцэж, ойн салбарын ирээдүйн хөгжлийн гарц, шийдлээ тодорхойллоо.

Энэ удаагийн чуулган нь дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын эрчим намжиж байгаа цаг үед дэлхийн өнцөг булан бүрээс олон мянган зочид, төлөөлөгчдийг нэг дор цуглуулж чадсан анхны том арга хэмжээ болж буйгаараа онцлогтой. Тэр ч утгаараа “Ковид-19” цар тахлын дараах сэргэлтэд ойн салбар хамгийн чухал үүрэг гүйцэтгэхийг чуулганд оролцогчид санал нэгтэйгээр онцолж байв.

Өнгөрсөн хугацаанд “Ковид-19” цар тахлын нөлөөнд улс орон бүр жигд бус өртсөн хэдий ч ихэнх орнуудын хувьд ойн салбарт нийтлэг бэрхшээл, сөрөг үр дагаврууд тулгарч байгааг чуулганд оролцогчид салбар хуралдаануудаар хөндөж байв.

Тухайлбал, хууль бус мод бэлтгэл олширсон, эдийн засаг, эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл нэмэгдсэн, ойн салбарын орон нутагт суурилсан хяналтын тогтолцоо сул учир ойн аж ахуйн үйл ажиллагаа удаашрах хандлагатай байдаг төдийгүй ойн сан, нөөц буурах, гал түймэр, байгалийн гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэж, уур амьсгалын өөрчлөлт дэлхийн дахинд хурдацтай явагдаж байгааг чуулганд оролцогчид илтгэлдээ дурдаж байсан юм.

Түүнээс гадна “Ковид-19” цар тахлын дараах бүх салбарын сэргэлтэд тэр дундаа хүн төрөлхтний бие махбод болон оюун санааны эрүүл мэндэд ойн салбарын үзүүлэх нөлөөлөл, түүний гүйцэтгэх үүрэг хамгийн чухал ач холбогдолтойг дэлхийн XV ойн чуулганд оролцогчид дуу нэгтэй санал нэгдэж байлаа.

Зургаан жилд нэг удаа чуулдаг дэлхийн XV ойн чуулганд энэ удаад Монгол Улсыг төлөөлөн БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ оролцож буй. “Ковид-19” цар тахлын дараах сэргэлтэд ойн салбарын үүргийг хамгийн чухлаар онцолж буй цаг үед Монгол Улс ч дэлхийн нийтийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эхлүүлээд байгааг тэрбээр чуулганы нээлтийн үеэр онцлон тэмдэглэсэн билээ.

Ой модыг хамгаалах, эрүүл, тогтвортой ирээдүйг бий болгох зорилгын дор 144 орны 10 мянга гаруй төлөөлөгчид нэгдэж, “Ковид-19” цар тахлын дараах сэргэлт, Ойн салбарын сэргээн босголтын төлөвлөгөөнд бүхий л салбарыг анхаарч үзэх шаардлагатайг онцлон тэмдэглэв.

Тус чуулганд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Н.Батхүү болон албаны бусад төлөөлөл оролцов гэж БОАЖЯ-наас мэдээллээ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Хорлолын хаан-Хорт хавдартай тэмцсэн түүх”-ийн тухай DNN.mn

Плүцерийн шагналт бүтээл болох “Хорлолын хаан-Хорт хавдартай тэмцсэн түүх” нэртэй нэгэн шилдэг бүтээлийн талаар товч танилцуулъя. Энэ ном бол нэг эхэлчихвэл салахын аргагүй сайн бүтээл юм. Номын зохиогч Мүхэржи Сиддарта нь Нью-Йорк хот дахь Колумбын их сургуульд Анагаахын салбар сургуулийнх нь хорт хавдрын тэнхимийн доктор, зөвлөх профессор юм. Түүний энэхүү номыг “Гүн гүнзгий үндэслэлтэй, яруу тодорхой, нягт судалгаатай ном”, “Шинжлэх ухаан, улс төр, хүн төрөлхтний тэмцлийн товчоон. Шинжлэх ухааныг нийтэд хамгийн ойлгомжтой тайлбарласан ном”, “Итгэл найдвар, хүсэл мөрөөдөл, ганерал цөхрөлийн түүх. Хорт хавдрын талаарх хамгийн сайн хүүрнэл” гэх зэргээр тодорхойлжээ.

Энэхүү номонд хүн төрөлхтөнтэй бүх л цаг үеийн туршид шахуу хамт байж ирсэн хорт хавдар гэдэг аймшигтай өвчний тухай өгүүлдэг. Хорт хавдар дэлхий нийтийн тулгарсан хүндхэн асуудлуудын нэг. Тэгвэл зохиогч хорт хавдар гэгчийг ганцхан төрлийн өвчин биш, маш олон төрлийн өвчин гэж тодорхойлжээ. Ер нь хорт хавдар гэдэг нь олон төрлийн өвчин эсийг гажуудуулан хуваадаг нийтлэг нэг чанартай байдаг аж. Бүтээлээ “Бүхий л орон зайд нэвтэрч, цаг үргэлж хувьсан өөрчлөгдөж байдаг хэлбэр дүрсгүй дайсантай хийсэн тэмцлийн товчоон” гэж тодорхойлсон бөгөөд энэ өвчин өнөө цагт жинхэнэ утгаараа “хорлолын хаан, айдас хүйдсийн эзэн” болжээ гэсэн байна. Өдгөө хорт хавдрын гэх энэ аймшигт өвчлөл зүрх судасны өвчлөлөөс ч давах хэмжээнд хүрчээ. Хэдийгээр анагаах ухааны өндөр хөгжил, эрдэмтэд, эмч нарын уйгагүй их хөдөлмөрийн үрээр эмчилгээний төрөл бүрийн арга нээгдэж байгаа ч төгс эдгээх боломж хомс хэвээр л байна. XVI зууны нэгэн алдартай эмч Парацельс гэгч аливаа эм нь уг чанартаа баг зүүсэн хор гэсэн байдаг. Харин хавдрын эсрэг химийн эмчилгээ нь аливаа хор угтаа баг зүүсэн эм байх магадлалтай гэсэн огт эсрэг зарчимтай. Дайны үед химийн зэвсэг болгон ашигладаг хийнүүдийг нарийн судлах шаардлага эрхгүй гарч, нарийвчлан судалж эхэлжээ. 1951 онд “6-меркаптопурин” гэх бодисыг гарган авч улмаар нохойн дээр туршжээ. Нохой хэдийгээр хордож байсан боловч гичний хий хорт хавдрын эсийг устгаад байгааг судлаачид олж анзаарсан байлаа. Хортой бодис хорт хавдрын эсийг устгах чадвартайг олж мэдсэн Роудс Хитчингс, Элайон нартай хамтран олон туршилт хийсний үр дүнд “6-меркаптопурин”-г хүн дээр турших түвшинд хүрчээ. Үр дүн хэдийгээр хорт хавдрын эсийг устгаж байсан ч хэдхэн хоногийн дараа дахин сэргэж байжээ. Шинэ эм хэсэг хугацаанд үйлчилж байсан ч энэ аюулт өвчнийг эмчлэх боломжтой гэдгийг баталж, итгэлийг өгсөн юм.

1976 онд нэгэн нээлт хийгдэж, ген гэдэг зүйлийг эрдэмтэн судлаачдын анхааралд авчирчээ. Вармус, Бишоп нарын онол цацраг идэвхт туяа, хөө тортог, тамхины утаа зэрэг өөр хоорондоо уялдаагүй мэт санагдах хүчин зүйлсүүд хорт хавдар үүсгэх боломжтой гэх онолыг батлах анхны алхам болжээ. Тамхи татдаг хүмүүсийн протоонкоген гэх ген амархан гэмтдэг учраас хорт хавдраар өвдөх магадлал тун өндөр. 1980-аад он хүртэл хорт хавдрын эмчилгээ нь хортой эсийн хоёр сул тал дээр төвлөрч байжээ. Хавдрын эс нь үсэрхийлэхээсээ өмнө хэсэг газрын шинжтэй байдаг бол нөгөө сул тал нь эсийн хяналтгүй хуваагдал. Химийн эмчилгээний ихэнх нь эсийн хуваагдлыг зогсоох зорилготой. Гэсэн ч энэ сул талыг нь ашиглаад ч хавдрыг бүрэн устгах бололцоогүй. Эсийн хуваагдлыг зогсоох эмчилгээ нь эрүүл эсийн хуваагдлыг ч мөн зогсоодог учраас асуудалтай. Иймээс анагаах ухаан хортой болон хэвийн эсийг ялгах тал дээр идэвхийлэн ажиллах болжээ…

Анагаах ухаан хөгжиж, тэр хэрээр эмчилгээний олон аргууд бий болсон ч хараахан ялж амжаагүй л байна. Бүтэн дөрвөн мянган жил хорт хавдар гэгч аюултай тэмцэж ирсэн хүн төрөлхтөн өнөөдөр энэ өвчнийг ялан дийлэх нь гарцаагүй. Энэхүү шилдэг бүтээлийг 2019 онд “Нэпко паблишинг” орчуулан гаргаж олны хүртээл болгосон юм. Дэлхийн шилдэг бүтээлийг эх хэлээрээ уншаад үзээрэй гэж хүсэх байна.

Categories
гадаад мэдээ

“Ялалтын баяр”-аар сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа DNN.mn

Тавдугаар сарын 9-ний өдөр тохиох дэлхийн хоёрдугаар дайны “Ялалтын баяр”-ын өдөр Германы канцлер Олаф Шольцыг Киев хотод айлчлан ирж, дайны эсрэг мэдэгдэл хийхийг Украины ерөнхийлөгч Володимир Зеленский урьжээ.

Өмнө нь Германы удирдагчид Москва хотод энэ өдөр болдог баяр ёслолын арга хэмжээнд оролцсоор ирсэн уламжлалтай. Герман улс Украины хямралын үеэр ОХУ-тай харилцаагаа муутгахгүй байхыг эрмэлзэж байсан нь Киев-Берлиний харилцаанд бэрхшээл учруулж байв.

Европ тивд дэлхийн хоёрдугаар дайн дууссан өдрийг тохиолдуулан тавдугаар сарын 8-ны өдөр канцлер Шольц ард түмэндээ телевизээр үг хэлэх бол бас Их Долоогийн бүлгийн удирдагчидтай видео холбоогоор уулзах юм.

Тэрбээр өмнө нь Киев хотод айлчлах төлөвлөгөөгүй байгаагаа мэдэгдэж, Германы ерөнхийлөгч Франк Вальтер Штайнмайерыг бас Киевт хүрэлцэн очихыг нь хориглож байв.

Зеленский өчигдөр хийсэн мэдэгдэлдээ “Мариуполь хэзээ ч унахгүй. Би баатарлаг үйлсийн тухай яриагүй байна. Энэ хотод одоо нурах зүйл үлдээгүй, бүрэн сүйрсэн” гэж хэлжээ.

Кличко “Хэрэв хэн нэгэн цэцэг өргөхийг хүсвэл ганцаараа очиж болно. Дайны үеийн аюулгүй байдлын дүрмийг анхаарч, дагаж мөрдөөрэй. Ойрын өдрүүдэд Украины бүх бүс нутаг руу пуужингаар харвах магадлал өндөр байна. Болгоомжтой байж, аюулгүй байдлаа хангах хэрэгтэй” гэж анхааруулжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Дулааны шугам сүлжээний засварын ажил энэ сарын 15-наас эхэлнэ DNN.mn

Улаанбаатар хотын хэмжээнд 390 орчим км урттай дулааны шугам байдаг бөгөөд үүний засвар арчлалт, аюулгүй байдлыг “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК хариуцан ажилладаг. Эрчим хүчний яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас баталсан төлөвлөгөөний дагуу 2022 онд улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтын хүрээнд 10 магистраль, шугамыг өргөтгөх, засварлах ажлыг хийнэ. Засварын ажил тавдугаар сарын 15-наас есдүгээр сарын 1-ний хооронд үргэлжилж, дулааны улирал эхлэх үед халаалт түгээхэд саадгүй бэлэн болгохоор зорин ажиллаж байна

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн Ерөнхий инженер Ш.Мөнхжаргал “Дулаан хангамжийн шугам, тоноглолд 2022 оны зун хийх засварын ажлын графикийг гарган УБЗАА, Эрчим хүчний яамаар батлуулсан. Мөн Диспетчерийн Үндэсний төв, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн зөвшөөрлөөр засварын ажлын төлөвлөгөөг гаргасан. Магистраль шугамуудыг шинэчлэн, өргөтгөх ажлыг хийх ба үүнээс гадна есөн багц шугамд нягтын туршилт хийж, засварлана. Магистраль тус бүрээсээ шалтгаалж засварын ажил нь 7-14 хоног үргэлжилнэ” гэв.

Мөн Эрчим хүчний Яам, Сангийн яам, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хамтран 2021-2025 он хүртэл “Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх” төслийг хэрэгжүүлж байгаа. Төслийн хүрээнд Улаанбаатар хотын зургаан дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын хугацаа дууссан 12.8 километр урт дулааны магистраль шугам, гурван насос станцыг өргөтгөн шинэчлэх аж.

Үүнээс энэ онд Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд байрлах 2.8 километр урт 5а магистраль шугам, Баянгол дүүргийн гуравдугаар хороонд байрлах нэг километр урт 3г магистраль шугамын барилга, угсралтын ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ

Энэ талаар тус төслийн зохицуулагч Э.Мөндөр “5а магистраль шугам буюу дулааны III цахилгаан станцаас Монгол, Солонгосын хамтарсан политехникийн коллеж хүртэлх ил шугамыг буулгаж, өргөтгөнө. Маш том хэмжээний ажил тул таван хэсэгт хуваан, тендер зарласан. Тендерт шалгарсан компаниуд өчигдрөөс ажилдаа орохоор бэлтгэл хангаад байна. Харин 3г магистралийн хувьд Дунд голын гүүр орчмоос Барсын гүүр хүртэл үргэлжлэх ил шугамыг газрын гүнд байршуулна. Ингэхдээ Алтай хотхон, Эрчим хүчний яам орчмын байруудын халуун усыг 5-8 дугаар сарын тодорхой өдрүүдэд хязгаарлах юм” хэмээв

Дулааны шугам хоолойн дулаалгад шилэн хөвөн ашигладаг бөгөөд ажилчдын аюулгүй байдлыг хангаж зориулалтын хувцас хэрэглэл, маскаар бүрэн хангажээ. Мөн засварын ажлаас гарсан шилэн хөвөнгийн хог хаягдлыг ойр орчмын айл өрхүүдийн аюулгүй байдалд хохирол учруулалгүй тусгай хогийн уутанд хадгалан, хортой хог хаягдлын цэгт тушаадаг гэдгийг тайлбарлаж байлаа.

Ийнхүү ашиглалтын хугацаа дууссан шугамыг шинэчлэн сольсноор 30 жилийн турш ашиглах боломжтой. Цаашид төслийн дараагийн үе шатны ажилд тусгагдсан ашиглалтын хугацаа дууссан, аваар саатал гарах өндөр эрсдэлтэй хэд хэдэн магистраль, насосын станц зэргийг үе шаттай шинэчлэн солихоор төлөвлөжээ. Тус төсөл хөтөлбөр хэрэгжсэнээр гэр хорооллыг төвлөрсөн дулаан хангамжийн сүлжээнд холбох боломж бүрдэх юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг цахимаар хүсэлт гаргаж авна DNN.mn

Жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ цахимаар хүсэлт гаргаж аваарай. e-mongolia.mn болон daatguulagch.ndaatgal.mn вэбийн тусламжтайгаар нийгмийн даатгалын байгууллагад гаргана.