Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан байна DNN.mn


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг сонгины орчмоор 4-6 градус хүйтэн, бусад хэсгээр 0 градус орчим, өдөртөө 22-24 градус дулаан байна.

Хур тунадас: Шөнөдөө говь, зүүн аймгуудын нутгаар үүл багасна, бусад нутгаар багавтар үүлтэй, өдөртөө баруун, төвийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар хур тунадас орохгүй, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Шөнөдөө ихэнх нутгаар баруун өмнөөс, өдөртөө нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 1-6 градус хүйтэн, Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Идэр, Завхан, Эг, Үүр голын хөндийгөөр 0-5 градус, Алтайн өвөр говиор 9-14 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан, өдөртөө Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр 8-13 градус, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Эг, Үүр голын хөндийгөөр 13-18 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар 25-30 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 3-5 градус хүйтэн, өдөртөө 20-22 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө 20-22 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

“18-30 насныханд хэм алдагдал, ходоодны шарх оношлогдож байна” гэв DNN.mn

ХӨСҮТ-ийн Эрүүл мэндийг дэмжих үзлэгийн төвөөр 119 хүн үйлчлүүлж, эрт илрүүлгийн шинжилгээнд хамрагдсанаас 26-д нь өмнө нь оношлогдож байгаагүй өвчнийг илрүүлсэн байна. Мөн 18-30 хүртэлх насны залуусын дунд зүрхний хэм алдагдал, цөсний чулуу, ходоодны шархны онош илэрч байгаа аж.

Мөн энэ сарын 1-нээс урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн ажил улс даяар эхэлсэн. Үүнээс хойш ХӨСҮТ-ийн Эрүүл мэндийг дэмжих үзлэгийн төвөөр нийт 119 хүн үйлчлүүлснээс 26-д нь тухайн хүнд өмнө нь оношлогдож байгаагүй өвчнийг илрүүлсэн байна.

Эрт илрүүлгээр залууст буюу 18-30 хүртэлх насныхны дунд зүрхний хэм алдагдал, бөөр, шээсний замын өвчин болоод цөсний чулуу, ходоодны шарх, ходоодны хавдрын урьтал үеүд оношлогдож байна. Мөн бамбайн зангилаанууд шинээр оношлогджээ.

Categories
мэдээ нийгэм

“Рапид харш” хороолллын хана нуржээ DNN.mn

Өнгөрсөн шөнө /2022.05-5-наас 6-нд/ шилжих шөнө “Рапид харш” хорооллын 17-р байрны хана нурж, зогсоол дээр байсан хоёр машины цонх дээвэр эвдэрчээ. Шөнө болж өнгөрсөн учраас хүн бэртэж гэмтээгүй байна.

Өчигдрийн цаг агаарын мэдээгээр салхи баруунаас секундэд 5-10 метр хурдтай байсан аж. Энэ хэмжээний салхинд нурж, хийссэн орон сууцны чанар стандартыг шүүмжлэх иргэн цөөнгүй байна.

“Рапид харш” хороолол нь 2011 онд ашиглалтад орсон төмөр бетон карказаар хийгдсэн барилга аж.

Categories
мэдээ улс-төр

Мэргэжлийн нэгдсэн холбоодын төлөөлөл хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх дэд ажлын хэсэгт орж ажиллахаа илэрхийллээ DNN.mn

Улсын Их Хурлын гишүүн Н.Учралын санаачлан боловсруулсан “Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай” хуулийн төсөл хэлэлцүүлгийн шатандаа байгаа билээ. Уг хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр томилогдон ажиллаж байна.

Монголын баялаг бүтээгчдийн холбооноос санаачилсаны дагуу УИХ-ын гишүүн Н.Учрал, Б.Баттөмөр нар Мэргэжлийн нэгдсэн холбоодын төлөөлөлтэй уулзаж, хуулийн төслийн талаар санал солилцлоо.

Уулзалтад Үндэсний аж үйлдвэрийн зөвлөл, Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо, Арьс, ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо, Хэвлэлийн үйлдвэрлэлийн холбоо, Хүнс хоол үйлдвэрлэл, худалдааны нэгдсэн холбоо, “Бидний зөөлөн гар” ТББ, Монголын ойн модны үйлдвэрлэл эрхлэгчдийн холбоо зэрэг 42 холбоо, ТББ-ын төлөөлөл оролцов.

“Мэргэжлийн нэгдсэн холбоо, төр хоорондын хамтын ажиллагааны чиглэлийг тусгасан бөгөөд энэ хүрээнд төрийн зүгээс мэргэжлийн нэгдсэн холбооны үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллах нөхцөлийг тусгасан. Энэ хуулийн төсөл батлагдсанаар Мэргэжлийн нэгдсэн холбооны үйл ажиллагаа тогтвортой, мэргэшсэн байх нөхцөлийг бүрдүүлэх, төрийн байгууллагын хэт төвлөрсөн чиг үүргийг задалж, зарим чиг үүргийг илүү мэргэшсэн түвшинд гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх боломжтой хэмээн УИХ-ын гишүүн Н.Учрал уулзалтын эхэнд тэмдэглэв. Тэрбээр, төрийн байгууллагын шийдвэр гаргалтад иргэний нийгмийн ялангуяа мэргэжлийн байгууллагын үзүүлэх нөлөө нэмэгдэх, мэргэжлийн холбооны үйл ажиллагааны сахилга, хариуцлагыг нэмэгдүүлэх зэрэг олон давуу талууд бий болно гэдгийг онцлоод баялаг бүтээгчдийн холбооноос энэ хуулийн төслийг дэмжиж хамтран ажиллах санаачлага гаргаж байгаад баяртай байна гэв.

Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Д.Жаргалсайхан хэлэхдээ, салбарын мэргэжлийн хүмүүсийг оролцоог илүү хангаснаар тухайн салбарын хөгжлийн урт, дунд, богино хугацааны хөтөлбөрийг тодорхой болгох, хууль эрх зүйн орчныг илүү оновчтой болгоход энэ хуулийн төслийн ач холбогдол оршиж байна гээд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Түүнчлэн мэргэжлийн холбоодын төлөөллүүд мэдээллийн ил тод байдал, хууль эрх зүйн орчин үнэхээр дутмаг байгааг онцолж байв. Мөн хуулийн төсөлд тусгуулах санал санаачлагуудаа гаргаж, дэд ажлын хэсэгт орж идэвхитэй ажиллахаа илэрхийллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Зэвсэгт хүчний 120 дугаар анги мод үржүүлгийн газартай болов DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлээд байна. Энэхүү үндэсний хөдөлгөөнийг Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн идэвхтэй дэмжиж, мод тарих, ургуулах, арчлан хамгаалах ажлыг амжилттай гүйцэтгэн, манлайлах үүрэгтэй оролцож байгаа аж. Тодруулбал, Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн 2022-2030 онд 27 сая мод зөвхөн тариад орхих бус арчлан хамгаалж, усалж, ургуулах ажлыг хэрэгжүүлэх юм байна.

Түүнчлэн Зэвсэгт хүчний ангиудад Мод үржүүлгийн төвийг шинээр ажиллуулж эхэллээ. Тухайлбал, БХЯ, ЗХЖШ-аас төлөвлөсний дагуу Зэвсэгт хүчний 9 ангид Мод үржүүлгийн газар болон Мод үржүүлгийн Сургалтын төвийг шинээр нээж, үйл ажиллагаа эхлүүлжээ.

Энэ хүрээнд өчигдөр Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн Мод үржүүлгийн газрын нээлтийн ажиллагаа болов. Энэ үеэр Зэвсэгт хүчний Жанжин штабын орлогч дарга, бригадын генерал Ч.Цогтжаргал, Материал, техникийн газрын дарга, бригадын генерал М.Мөнхбаяр болон ЗХЖШ, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал, тус ангийн бие бүрэлдэхүүний төлөөлөл оролцож, мод тарьжээ.

БХЯ, ЗХЖШ-аас энэ оны эхэнд Хөдөө аж ахуйн их сургуулийн Агро-Экологийн сургуулийн багш нартай хамтран сургагч багш бэлтгэх сургалтыг амжилттай зохион байгуулсан нь үр дүнгээ өгчээ. Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн Мод үржүүлгийн газрын нээлтийн үеэр тус ангийн Мод үржүүлгийн газрыг хариуцан ажиллаж буй ойн инженер З.Болдбаатар мод тарихаар ирсэн нийт алба хаагчдад богино хугацааны сургалт явуулж, заавар өгчээ. Мод үржүүлгийн газарт мод тарихаар ирсэн нийт генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч нар болон ажилтан албан хаагчид олон тооны мод үндэс, мөчир мөн үрээр нь суулгаж тарилаа.

Ийн Зэвсэгт хүчний 120 дугаар ангиас Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Туул тосгоны нутаг дэвсгэрт шинээр байгуулсан Мод үржүүлгийн газар байнгын ажиллагаанд шилжлээ. Энэхүү Мод үржүүлгийн газарт 4 га талбайн хөрсийг боловсруулж, модны үр, мөчрийг бэлтгэн, цахилгаан болон усжуулалтын ажлыг бүрэн шийдвэрлэсэн аж. Уг Мод үржүүлгийн газарт зөвхөн энэ онд гэхэд л бургас, улиас, гүйлс, хайлаас, агч, арц зэрэг 6 нэр төрлийн 50000 модыг тариалах, үржүүлэх зорилтыг дэвшүүлээд байгаа юм байна.

Ташрамд дуулгахад, ээ.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Жуулчид эдийн засгийн эргэлтэд 21 сая ам.долларын орлого оруулжээ DNN.mn

Жуулчид эдийн засгийн эргэлтэд 21.162.285 ам.долларын орлого оруулжээ

Монгол Улс 2022 оны 02 дугаар сарын 14-ны өдөр Олон улсад хилээ нээлттэй болгон зарласантай холбоотойгоор оны эхний 4 сарын нийт дүнгээр Монгол Улсад 25236 жуулчин иржээ.

Жуулчид Монгол улсын эдийн засгийн эргэлтэд 21.162.285 ам долларын орлого оруулжээ.

Ирсэн жуулчдыг улсаар нь, өмнөх оны мөн үетэй харьцуулан үзүүлэв.

Categories
гадаад мэдээ

“Nespresso” кофены үйлдвэрт хагас тонн хар тамхи илэрчээ DNN.mn

Швейцарын Ромонт хот дахь “Nespresso” кофены үйлдвэрт 500 кг хар тамхи илрүүлсэн байна.

Кофены шуудайд сэжиг бүхий цагаан өнгийн нунтаг байгаа тухай мэдээллийн дагуу Фрибург мужийн цагдаа шалгалт хийхэд 80 хувийн цэвэр кокаин хар тамхи илрүүлжээ. Үйлдвэрт нэгжлэг хийхэд хагас тонн хар тамхийг кофены шуудайд нуусан байхыг олжээ.

Урьдчилсан мэдээллээр, хууль бус бараа Бразилаас таван чингэлгээр орж иржээ. Ийм чанарын кокаин хар зах дээр 50 сая франк буюу 51 сая ам.долларт хүрэх гэнэ.

Хар тамхийг бусад ачаанаас тусад нь тээвэрлэсэн тул “Nespresso” үйлдвэрийн ашигладаг түүхий эд, бүтээгдэхүүнтэй холилдоогүй гэж хууль хүчнийхэн онцолсон байна. Хэргийг Швейцарын Холбооны прокурорын газар шалгаж байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Худалдагч охин” кино Нью-Йоркийн Азийн кино наадамд шалгарчээ DNN.mn

Ж.Сэнгэдорж найруулагчийн уран бүтээл болох “Худалдагч охин” уран сайхны киног дахин нэг олон улсын кино наадамд шалгарчээ. Тодруулбал, Нью-Йоркийн Азийн кино фестивалийн уралдаант хэсэгт шалгарсан сайхан мэдээг Нью-Йорк дахь Азийн кино сангаас албан ёсоор зарласан байна.

Нью-Йоркийн Азийн кино фестивалийг 2002 оноос хойш зохион байгуулж эхэлсэн байна. Азийн кино бүтээлүүдийг Америкт сурталчилах мөн Ази болон Америкийн уран бүтээлчдийн харилцаа холбоо, хамтын ажиллагааг дэмжих зорилготой томоохон фестиваль юм.

2010 оноос эхлэн Нью Йорк дахь Азийн кино сан нь Линкольн кино төвтэй хамтран фестивалиа болон фестивальтай холбогдон зохион байгуулах бүхий л сургалт үйл ажиллагаагаа Линкольн төвд хийдэг болжээ. Линкольн кино төв нь 1969 онд Америкийн болон олон улсын кино урлаг, кино уран бүтээлчдийг дэмжих зорилготой байгуулагдсан дэлхийд алдартай кино урлагийн цогцолбор аж.

Энэ жил уг фестивалийн 20 жилийн ой тохиож байгаа бөгөөд 2022 оны долдугаар сарын 15-28-ны хооронд Линкольн кино төвд зохион байгуулах гэнэ. Ингэснээр энэ фестиваль нь хойд Америк дахь Азийн томоохон фестивалиудын тоонд албан ёсоор орж байгаа ажээ.

“Худалдагч охин” уран сайхны кино нь Осакагийн Азийн кино фестивалийн уралдаант хэсэгт мөн шалгарч, залуу жүжигчин Б.Баярцэцэг “Шилдэг эмэгтэй дүр”-ийн шагналыг 2022 оны гуравдугаар сард эх орондоо авчирсан юм. Уг уран сайхны кино 2021 онд нээлтээ хийсэн бөгөөд гол дүрд жүжигчин О.Энхтуул болон залуу жүжигчин Б.Баярцэцэг нар тоглосон билээ.

Categories
мэдээ улс-төр

Хөгжлийн банкны чанаргүй зээлээс 165 тэрбум төгрөгийн өр төлөгджээ DNN.mn

Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдааны үеэр Сангийн сайд Б.Жавхлан “Засгийн газар өнгөрөгч нэгдүгээр сараас Хөгжлийн банкны чанаргүй зээлийг богино хугацаанд төлүүлэх ажилд шуурхайлан орсон. Богино хугацаанд бодитой үр дүн гаргах хэрэгтэй байна. Чанаргүй зээлүүд хөдөлгөөнд орж, өр төлөгдөж байна. Хөгжлийн банкны чанаргүй зээлээс 165 тэрбум төгрөгийн өр төлөгдөөд байна. Энэ онд чанаргүй зээлийн гуравны нэгийг төлүүлэх зорилт тавьж байна” гэсэн юм.

Түүнчлэн Хөгжлийн банкны чанаргүй зээлийн авлагыг төлүүлэх ажлыг эрчимжүүлж, үүсч болзошгүй эрсдэлийг судлан үзэж, санал дүгнэлт танилцуулах, шаардлагатай арга хэмжээ авч ажиллах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэсэн юм.

Уг ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахална. Харин Хөгжлийн банкны зээлдэгч аж ахуйн нэгжүүд, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн авсан чанаргүй зээлийн ангилалд багтсан зээлийн талаар авах арга хэмжээний санал, шийдвэрийн төслийг боловсруулж, Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр болсон билээ.

Categories
мэдээ нийгэм

НДШ-ийн 50 хувийн буцаалтыг ирэх сараас олгоно DNN.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар нийгмийн даатгалын шимтгэл (НДШ)-ийн 50 хувийн буцаан олголтыг ирэх сараас эхлэн олгох хуулийн төслийг эцэслэн баталсан.

Нэг сая төгрөг болон түүнээс доош орлоготой иргэн өөрийн төлдөг 9.5 хувийн шимтгэлийн 50 хувийг тавдугаар сараас эхлэн он дуустал буцаан авах юм. Хувиараа НДШ төлөгч нарт мөн адил буцаан олголт олгоно. Харин энэхүү буцаан олголт газрын тос болон уул уурхайн салбарт ажилладаг иргэдэд хамаарахгүй юм.