Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Д.Ангар: Банкны IPO гэдэг дотоодын хөрөнгийн зах зээлд дандаа л гай болж ирсэн DNN.mn

Эдийн засагч Д.Ангартай ярилцлаа.


-Банкууд IPO гаргах нь ямар ашигтай вэ?

-Би эдийн засагч хүний хувьд банкуудыг IPO гаргахыг дэмжиж байгаа. Том агуулгаараа бол олон нийтийн компани болно. 20-30 хувьд нь олон нийтийн оролцоо орж ирнэ. Иргэд болон бусад аж ахуйн нэгжүүд хувьцаа эзэмшигч болно гэсэн үг. Иргэд банкны хувьцаанд хөрөнгө оруулалт хийсэн тул тэр банкны үйл ажиллагаа нээлттэй ил тод, ашигт ажиллагаа, зээлийн чанар гэдэг зүйлд шууд болон шууд бус утгаар холбогдоод ирэх учраас тухайн банк өөрөө эрүүл, нээлттэй, хариуцлагатай болдог. Тэр утгаар нь дэмжиж байгаа. Ялангуяа системийн таван банк болох Хаан, Хас, Голомт, Төрийн банк, Худалдаа хөгжлийн банкийг нээлттэй хувьцаат компани болгох УИХ-ын шийдвэрийг агуулгынх нь хувьд дэмжиж байгаа. Гэхдээ нэг том асуудал байна.

-Ямар асуудал?

-Банк гэдэг өөрөө том институци. 30 жил орчим үйл ажиллагаагаа явуулчихлаа. Монголын санхүүгийн зах зээлийн 90-ээс дээш хувийг хэдхэн банк бүрдүүлж байна. Эдийн засагт энэ чинь маш том нөлөөтэй. Тэгэхээр үнэлгээ нь тодорхой байх ёстой. Үйлдвэрлэлийн байгууллагын үнэлгээг маш амархан хийж болдог. Сард, долоо хоногт, хагас жилд хэчнээн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой юм. Өртөг нь хэд вэ, зарах үнэ нь хэд юм. Энэ хоёрын зөрүүнээс ажилчдынхаа цалин бусад зардлаа хасаад ашиг нь гараад ирнэ.

Тэр ашигаа өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэх юм бол хувьцааны үнэ гараад ирдэг. Үйлдвэрлэлийн хувьцааны үнийг тогтооход маш амархан. Амархан ч юу байх вэ. Тооцоолол дээр суурилаад үнэ нь өөрөө гараад ирэх боломжтой. Банкны хувьцааны үнийг тогтоох маш хэцүү.

-Яагаад?

-Яагаад гэвэл зээлтэй холбогддог. Зээл нь хэр чанартай, чанаргүйгээс шалтгаалж тухайн банкны ашигт ажиллагаа 180 градус эргэх боломжтой. Өнөөдөр санхүүгийн тайлангаараа 200 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай гэсэн компани яг зөв үнэлэх юм бол зээлийнхээ чанараас шалтгаалаад 200 тэрбум төгрөгийн алдагдалтай ч байх магадлалтай. Тийм учраас банкуудын зээлийн чанар гэдэг зүйл дээр маш том ач холбогдол өгөх ёстой юм. Хэдийгээр УИХ хууль баталчихсан ч гэсэн банкууд зээлийн чанартаа шалгалт хийлгэхгүйгээр IPO гаргах гээд яараад байсан. Үүнд би эдийн засагч хүнийхээ хувьд эсрэг байр суурьтай байсан. Ингэж болохгүй. Ингэвэл мэдээллээс хол, мэдээлэл дутуу иргэд хулхидуулна. Банкууд мэдээж өөрсдөдөө ашигтай байдлаар хувьцааны үнийг өндөр тавьчихна. Чанаргүй зээлүүдээ чанартай мэтээр үнэлчихнэ. Ингээд хувьцааны үнэ өндөр гараад ирнэ. Магадгүй нэг жилийн дараа зээлийн чанар муудах юм бол хувьцааны үнэ унана. Ингээд хөрөнгө оруулсан хүмүүс зорьж байсан өгөөжөө авч чадахгүй. Хэрэв ингэж гаргасан бол Монголын хөрөнгийн зах зээлийн нэр хүнд маш их унах байсан. Би бас хөрөнгийн зах зээлийн мэргэжилтэн. Энэ зах зээлийг хөгжөөсэй гэж бодож явдаг. Энэ зах зээл дээр зөвхөн чанартай бараа л орж ирэх ёстой. Гэтэл банкууд, бүх банкийг хэлж байгаа юм биш л дээ. Миний багцаа тооцоогоор энэхүү таван банкны 2-3-ынх нь хувьцааны үнэ нь бараг хасах байдал дээр тогтохоор, дампуурахад бэлэн болчихсон гэдэг юм уу, ашигт ажиллагаа байхгүй болчихсон. Гэхдээ өнөөдөр бүгдээрээ ашигтай ажиллаж байгаа, асуудалгүй мэтээр IPO гаргах гээд байгаад би эдийн засагчийнхаа хувьд эсэргүүцэж байгаа.

-IPO гаргавал иргэд хохирох магадлалтай гэсэн үг үү?

-Миний эсэргүүцэж байгаа шалтгааны үндэслэл нь нэгдүгээрт, иргэдийг битгий хохироосой, битгий хулхидуулчихаасай гэж хүссэн. Насаараа хуримтлуулсан, насан туршийнхаа хуримтлалыг битгий эрсдэлд оруулаасай. Хоёрдугаарт, хөрөнгийн зах зээл гэдэг нэр хүндийг байхгүй болгоно. Ер нь бол банкны IPO гэдэг дотоодын хөрөнгийн зах зээлд дандаа л гай болж болж байсан. 1990 оноос үүдэлтэй ягаан, цэнхэр тасалбар гэж учраа олохгүй явж явж байгаад 2000-аад оны сүүлийн үеэр дотоодын зах зээл жаахан сэргэж эхэлсэн. Компаниуд IPO гаргаж эхлээд, бонд гаргаад 2007-2009 оны үед хөгжиж байсан юм. Уг нь яг тэр эрчээрээ явсан бол өдийд арай өөр дүр зурагтай болох байсан. Гэтэл тухайн үеийг санаж байгаа бол иргэд одоо мартсан байж магадгүй. Анод, Зоос гэж хоёр банк IPO хийсэн. Тухайн үедээ асуудалгүй, маш сайн чанартай, маш ашигтай банкууд хувьцаа нь үргэлж өснө гэсэн пиар хийсэн. Яг одоогийн тав шиг. Ингээд энэ хоёр банк хөрөнгийн зах зээлд гараад 1-2 жил болоогүй хоёулаа дампуурчихсан. Зөвхөн энэ хоёр банкны дампуурлаас болж дотоодын хөрөнгийн зах зээлийн хөгжил 10 жилээр хоцорсон байхгүй юу. 10 жил иргэд Хөрөнгийн бирж рүү зүглээгүй. Энэ чинь мөнгөө алддаг газар, хулхины газар гээд итгэлийг байхгүй болгочихсон. Анод, Зоос гээд тухайн үедээ жижиг хоёрхон банк. Хоёрхон банкны муу IPO-гоос болоод 10 жил хөгжлөө алдаж байхад таван банкнаас 2-3 нь дампуурчихвал яах вэ. Бүх хувьцааных нь үнэ уначихвал яах вэ. Дотоодын хөрөнгийн зах зээлийн хөгжил 20-30 жилээр хойшилно шүү дээ. Дахиж ойрын 10-15 жил, магадгүй 20 жил ч тийшээ хүн зүглэхгүй. Тийм учраас би шууд IPO гаргахыг эсэргүүцэж байсан.

-IPO гаргахын тулд юу хийх ёстой юм бэ?

-Гол асуудал болсон зээлийн чанартаа шалгалт оруул. Олон улсын нэр хүнд бүхий байгууллагаар шалгуул. Харин Олон улсын валютын сангаас шаардлага тавьсан юм байна. Яг миний ярьсан байдлаар энэ таван банк маш эрсдэлтэй байна. Зээлийн чанар нь тодорхойгүй байна. Ашигт чанар нь буруу, зохиомлоор өндөр үнэлсэн байх эрсдэлтэй. Яг энэ чигээр нь IPO гаргавал дотоодын хөрөнгө оруулж байгаа иргэд маш том эрсдэлтэй тулгарна гэж хэлсэн. Тиймээс IPO-ыг түр хойшлуулаач, хойшлуулах хугацаандаа AQR буюу зээлийн чанараа шалгуул гэдэг шаардлага тавьсан. Магадгүй Хаан банк Ц.Баатарсайхан гэдэг хүндээ зээл өгчихсөн үү, Худалдаа хөгжлийн банк Д.Эрдэнэбилэгтэй холбоотой хүмүүст зээл өгсөн үү, Голомт банк Д.Баясгалан гэдэг хүнтэй холбоотой хүнд зээл өгсөн үү гэдгийг шалгах ёстой. Тэд нь эргээд төлөгдөж байна уу, төлөгдөхгүй байна уу. Эсвэл бусад банкууд зээлүүд нь төлөгдөж байна уу. Төлөгдөж байгаа мэтээр бүртгээд ашигт ажиллагаагаа өндөр харуулаад байна уу гэдгийг AQR гэдэг шалгалтаар л бий болгодог. Зүгээр жилийн аудитаар тэр нь гарч ирдэггүй. Энгийн аудитаар зээл олгосон уу, олгоогүй юу гэдгийг л тодорхойлох болохоос биш тэр зээл нь чанартай юу, чанаргүй юу гэдгийг PWC, EY гэдэг аудитын компаниуд шууд тогтоох боломжгүй. Тэд бол зөвхөн санхүүгийн аудит. Банкууд ингэж иргэдийг хулхидаад байна. Бид олон улсын санхүүгийн нэр хүнд бүхий компаниар аудит хийлгэчихсэн. Юунд нь эргэлзээд байгаа юм бэ гэдэг. Энэ компаниуд чинь зээлийн чанарыг шалгадаг биш байхгүй юу. Зөвхөн зээл өгсөн үү, өгөөгүй юү. Бүртгэсэн үү, бүртгээгүй юу гэдгийг л тогтоодог. Одоо AQR гэдэг тусгайлсан шалгалт орж ирэх ёстой. 40 тэрбум, 50 тэрбум төгрөг энэ хүнд өгсөн байна. Ямар холбоотой юм. Түүнийгээ яг цаг хугацаанд нь төлж байна уу гэдгийг шалгана. Чанаргүй байх юм бол эрсдэлийн сан байгуулна. Эрсдэлийн сан байгуулахаар эздийнх нь өмч багасна гэсэн үг.

-Ийм шалгалт өмнө нь манайд хийгдэж байсан уу?

-2016 онд энэ таван банкинд хийгдсэн. 2-3 нь ашигтай ажиллаж байсан гэдэг нь байхгүй бүр хасах руу орчихсон. Эздийнх нь өмч байхгүй болсон. Тэгээд Олон улсын валютын сан шаардлага тавьсан байна лээ. Та нар банк байгуулж тоглоод байна. Банк чинь эздийн өмчгүй болчихжээ. Өөрийн хөрөнгийн дутагдалтай болчихсон байна. Энэ мөнгөө нөх гэсэн юм байна лээ. 2016-2017 онд. Тэгсэн манай банкууд ямар ч эх үүсвэр нь тодорхойгүй баахан мөнгө хийсэн байдлаар бүртгэчихсэн. Түүнийг нь Олон улсын валютын сан бас хүлээн зөвшөөрөөгүй. Энэ явцын дунд Валютын сан банкуудтай холбоотой ойлголтод хүрч чадаагүй, амжилтгүй төгссөн байхгүй юу. 2016 онд Ж.Эрдэнэбатын Засгийн газар Валютын санд орсон шүү дээ. Уг нь хэд хэдэн реформ хийж байгаад ойлголцож чадаагүй ганц зүйл нь банкуудын AQR байсан. Тэр эх үүсвэр нь тодорхойгүй мөнгө нь тероризмтай холбоотой юм уу, дайнтай холбоотой юу, хар тамхитай холбоотой юм уу гэдэг нь мэдэгдэхгүй. Эх үүсвэр нь тодорхойгүй мөнгө аваачаад хийчихсэн. Яг үнэндээ манай банкууд ийм л байна шүү дээ. Төр яаж ийм банкуудыг IPO гаргаж иргэд, олон нийтийн мөнгөөр хөрөнгө оруулах зөвшөөрлийг өгч болох юм бэ. Тийм учраас Олон улсын валютын сан шаардлага тавьж байна шүү дээ.

-Одоо хэзээ тэр шалгалт нь орох бол?

-Эхлээд УИХ шийдвэрээ гаргана. IPO гаргах хүсэлтээ нэг жилээр хойшлуул гэж. Тэгээд Олон улсын валютын сан, Монголбанк, Засгийн газар дундаасаа бодлогын баримт бичиг гаргах байх. Ямар үе шаттай шалгалтаа хийх юм. Ямар ч байсан банкууд AQR-аар орно. Би муу амлаж байгаа юм биш. Гэхдээ энэ таван банкнаас дор хаяж хоёр нь тэнцэхгүй. IPO гаргах угаасаа боломжгүй.

-Тэгэхээр банкууд иргэдийн мэдээлэлгүй, мэдлэггүй, санхүүгийн боловсролгүй байдал дээр тоглолт хийгээд байна уу?

-Ерөөсөө л тийм л байна. Энэ өөрөө бас зарчимгүй үйлдэл байхгүй юу. Хэрвээ үнэхээр зарчимтай бол ийм үйлдэл хийхгүй. AQR-тай AQR-гүй ч тэр банкны эздэд зарчим байх ёстой шүү дээ. Яагаад яараад байгаа юм. Яагаад зээлийнхээ чанарыг шалгуулахгүйгээр IPO гаргах гээд байгаа юм. Харин гаргачихсан бол УИХ-д маш том дарамт ирэх байсан.

-Ямар дарамт ирэх вэ?

-AQR хийхээс өмнө өндрөөр үнэлээд хувьцаагаа зарчихдаг. Түүнийг нь амьдралынхаа турш бий болгосон хуримтлалаас хүмүүс авдаг. 20-30 сая төгрөг буюу үр хүүхдэдээ хадгалж байсан мөнгөөр хувьцаа авчихдаг. IPO гаргасны дараа AQR орлоо гэж бодъё. 2-3 банк тэнцэхгүй байлаа гэж бодъё. Нөгөө хувьцааны үнэ буцаад 0 болно биз дээ. Тэгэхээр банкны эзэд УИХ-ыг за та нар манайхыг зарлаад үзээрэй гэж дарамтална шүү дээ. Монголбанкийг дарамтална. Та нар манай AQR муу гарсныг зарлавал 30 мянган хүн хохирно шүү ч гэдэг юмуу. Иймэрхүү зүйл болох гээд байсан. Харин Олон улсын валютын сан урьдчилж хараад шалгалт хийлгэхийг санал болгосон. Монголын эдийн засаг жаахан шүү дээ. Дэлхий биднийг алган дээр тавьсан юм шиг л харж байгаа. Өрөвдөлтэй байхгүй юу даа Монголын эдийн засаг, Монголын хэдэн банк гэдэг чинь. Энэ таван банк чинь бидэндээ л том гэж яригддаг болохоос Валютын сангийн нүдээр бол жижигхэн ломбард л байхгүй юу. Ямар гүйлгээ хаашаа яаж хийгдэж байгааг дэлхий бүгдийг нь мэднэ. Тийм болохоор Валютын сан Монголын ард иргэдийг бодсон байна шүү дээ. Иргэдээ та нар эрсдэлд оруулах гээд байна.

Иргэдэд чинь ямар ч мэдээлэл алга. Зээл нь чанартай юм уу, чанаргүй юм уу гэдгийг мэдэхгүй. Манай иргэд IPO хийчихвэл л мөнгө нь 2-3 дахин өсдөг гэсэн л ойлголттой байгаа. Тэгэхээр хөөрхий хүүхдийнхээ их сургуульд хадгалж байсан, үр хүүхдэдээ байшин худалдаж авъя гэж байсан мөнгөөрөө магадгүй хувьцаа руу оруулчихна. Тэрний дараа AQR хийгддэг. Таван банкнаас 2-3 нь магадгүй AQR-ын дүн тааруу гарлаа гэж бодъё. Тэгвэл хувьцааны үнэ шууд унана. Үйл ажиллагаа явуулах боломжгүй болоод зарим нь 0 зааж дампуурвал яах юм. Магадгүй 300 мянган хүн мөнгөө хийчихвэл яах вэ. Амьдралынхаа хуримтлалыг хийсэн бол яах вэ. Маш том асуудал үүсэх байсан.

-Тэгэхээр санхүүгийн энэхүү мэдээ мэдээлэл, боловсролыг ямар зарчмаар яаж олгох вэ?

-Энэ бол төрийн бодлого л байх ёстой юм байна лээ. Бусад улс орныг аваад үзэхээр санхүүгийн боловсрол гэж зүйл нь төрийн бодлогод нь орчихсон. Цэцэрлэгээс нь авахуулаад дунд сургууль, их сургууль ямар ч мэргэжилтэй болсон хамаагүй тэр талаар ойлголт өгөөд явж байдаг. Бид орос маягийн боловсролын системтэй. Өгүүлбэртэй бодлого нь хоёр алим байхад нэгийг нь идчихвэл хэд үлдэх вэ гэдэг ч юмуу. Гэтэл бусад улс оронд санхүүгийн боловсролоо бага байхаас нь дунд сургуулийнх нь хичээлд хүртэл бонд авлаа таван хувийн хүүтэй байвал хүү нь хэд байх вэ гэдэг ч юмуу бодуулдаг. Багаас нь системтэйгээр санхүүгийн боловсрол олгодог юм байна лээ. Монголд ийм зүйл байхгүй.

Тиймээс нийт иргэд нь хөрөнгө оруулалт гэдэг юм руу мөнгөө хийвэл өсдөг л гэсэн ойлголттой. Эрсдэл гэдгийг мэдэхгүй. Үүн дээр нь тоглосон хүмүүс жишээ нь койнчид байна шүү дээ. Койн гэдэг юм руу мөнгөө хийвэл 5-10 дахин өснө гэж хүмүүсийн толгойг эргүүлдэг. Энэ чинь нийт иргэд санхүүгийн боловсролгүй байгаагийн илрэл. Иргэдийг буруутгаж болохгүй. Аргаа барсандаа л ийм арга хэмжээ авч байгаа юм. Сая банкууд IPO гаргах гэж байгаа нь койнчдоос ямар ч ялгаагүй байна шүү дээ. Иргэдийн мэдээлэлгүйг далимдуулаад хувьцаагаа зарах гэж байсан. Энэ бол маш зарчимгүй үйлдэл.

Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Хар нохой өдөр DNN.mn

2022.5.9, ДАВАА ГАРИГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 8

ЗУНЫ ТЭРГҮҮН ХӨХӨГЧИН МОГОЙ САР
ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ХАР НОХОЙ ӨДӨР

  • Аргын тооллын: 2022.5.9, Даваа гариг
  • Наран ургах шингэх: 05.22-20.15
  • Үс засуулбал: Нас уртасна
  • Барилдлага: Үхэх
  • Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Эл өдөр амь таслах, хор найруулах үйлнээ зэрэгчлэн бүтнэ, эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөхөд сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах, хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болох, бие татвал бурханыг дурьдахуй болой.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан, ялимгүй хур тунадас орно DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 7-9 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгаар, өдөртөө ихэнх нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, говь, талын нутгаар шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Завхан голын хөндийгөөр 3-8 градус хүйтэн, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан, өдөртөө нутгийн хойд хэсгээр хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын нутгаар 23-28 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 7-9 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө 5-7 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Төрийн өндөр албан тушаалтнууд хэвлэлийн эсрэг заргалдахыг хуулиар хориглоё” гэв DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ “Гэмт хэргийн
шинжтэй шийдвэр гаргасан
сайд нартай холбоотой
асуудлуудыг ил болгож,
хуулийн байгууллагад
шилжүүлнэ” гэснийг “Улс төр” нүүрээс уншаарай.

Унгар Улсаас Монгол
Улсад суугаа Онц бөгөөд
Бүрэн эрхт Элчин сайд Др.Обрущанский
Борбала Анна “Ардчилсан
нийгэм үүсгэхэд
бидний өвөг
дээдэс буюу
нүүдэлчид чухал
үүрэг гүйцэтгэсэн” гэлээ.

“Ковид-19” халдвар
тархсан улсуудад энэ
өвчин гарч байгаа нь үнэн. Энэ тухай XI нүүрээс уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Төрийн өндөр албан тушаалтнууд
хэвлэлийн эсрэг заргалдахыг
хуулиар хориглоё” гэв.

Улсын ерөнхий прокурорын
мөрдөн байцаах хэлтсийн
дарга Р.Сүхбаатарын охин С.Амарцэнгэл “39 жилийн дараа “Шар
хадны эмч нарын хэрэг” гэх дуулиант
хэргээр хэлмэгдсэн аавыгаа цагаатгаж
чадсандаа баяртай байна” хэмээн “Баримт, үйл явдал” нүүрт ярилаа.

Хөгжмийн зохиолч,
удирдаач, Монгол Улсын
соёлын тэргүүний ажилтан Б.Цэрэндондов “Би амьд үлдсэн юм
чинь илүү олон уран
бүтээл хийх ёстой” хэмээснийг “Уран бүтээлч” нүүрээс уншаарай.

Монгол Улсын
гавьяат багш, профессор Ц.Содов “Устөрөгчийн түлшний зайтай машин ба
нүүрсээ хий болгон экспортлох тухайд…” гэлээ.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Алтай хотхоны халуун усыг 5-8 дугаар сарын тодорхой өдрүүдэд хязгаарлана DNN.mn

Өмнөговь: Халуун ус, гоо сайхны үйлчилгээг нээв | News.MN

Улаанбаатар хотын хэмжээнд 390 орчим км урттай дулааны шугам байдаг бөгөөд үүний засвар арчлалт, аюулгүй байдлыг “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК хариуцан ажилладаг. Эрчим хүчний яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас баталсан төлөвлөгөөний дагуу 2022 онд улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтын хүрээнд 10 магистраль, шугамыг өргөтгөх, засварлах ажлыг хийнэ. Засварын ажил тавдугаар сарын 15-наас есдүгээр сарын 1-ний хооронд үргэлжилж, дулааны улирал эхлэх үед халаалт түгээхэд саадгүй бэлэн болгохоор зорин ажиллаж байна.

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн Ерөнхий инженер Ш.Мөнхжаргал “Дулаан хангамжийн шугам, тоноглолд 2022 оны зун хийх засварын ажлын графикийг гарган УБЗАА, Эрчим хүчний яамаар батлуулсан. Мөн Диспетчерийн Үндэсний төв, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн зөвшөөрлөөр засварын ажлын төлөвлөгөөг гаргасан. Магистраль шугамуудыг шинэчлэн, өргөтгөх ажлыг хийх ба үүнээс гадна есөн багц шугамд нягтын туршилт хийж, засварлана. Магистраль тус бүрээсээ шалтгаалж засварын ажил нь 7-14 хоног үргэлжилнэ” гэв.

Мөн Эрчим хүчний Яам, Сангийн яам, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциац хамтран 2021-2025 он хүртэл “Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх” төслийг хэрэгжүүлж байгаа. Төслийн хүрээнд Улаанбаатар хотын зургаан дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын хугацаа дууссан 12.8 километр урт дулааны магистраль шугам, гурван насос станцыг өргөтгөн шинэчлэх аж.

Үүнээс энэ онд Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд байрлах 2.8 километр урт 5а магистраль шугам, Баянгол дүүргийн гуравдугаар хороонд байрлах нэг километр урт 3г магистраль шугамын барилга, угсралтын ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ.

Энэ талаар тус төслийн зохицуулагч Э.Мөндөр “5а магистраль шугам буюу дулааны III цахилгаан станцаас Монгол, Солонгосын хамтарсан политехникийн коллеж хүртэлх ил шугамыг буулгаж, өргөтгөнө. Маш том хэмжээний ажил тул таван хэсэгт хуваан, тендер зарласан. Тендерт шалгарсан компаниуд өчигдрөөс ажилдаа орохоор бэлтгэл хангаад байна. Харин 3г магистралийн хувьд Дунд голын гүүр орчмоос Барсын гүүр хүртэл үргэлжлэх ил шугамыг газрын гүнд байршуулна. Ингэхдээ Алтай хотхон, Эрчим хүчний яам орчмын байруудын халуун усыг 5-8 дугаар сарын тодорхой өдрүүдэд хязгаарлах юм” хэмээв.

Дулааны шугам хоолойн дулаалгад шилэн хөвөн ашигладаг бөгөөд ажилчдын аюулгүй байдлыг хангаж зориулалтын хувцас хэрэглэл, маскаар бүрэн хангажээ. Мөн засварын ажлаас гарсан шилэн хөвөнгийн хог хаягдлыг ойр орчмын айл өрхүүдийн аюулгүй байдалд хохирол учруулалгүй тусгай хогийн уутанд хадгалан, хортой хог хаягдлын цэгт тушаадаг гэдгийг тайлбарлаж байлаа.

Ийнхүү ашиглалтын хугацаа дууссан шугамыг шинэчлэн сольсноор 30 жилийн турш ашиглах боломжтой. Цаашид төслийн дараагийн үе шатны ажилд тусгагдсан ашиглалтын хугацаа дууссан, аваар саатал гарах өндөр эрсдэлтэй хэд хэдэн магистраль, насосын станц зэргийг үе шаттай шинэчлэн солихоор төлөвлөжээ. Тус төсөл хөтөлбөр хэрэгжсэнээр гэр хорооллыг төвлөрсөн дулаан хангамжийн сүлжээнд холбох боломж бүрдэх юм.

Categories
гадаад мэдээ

АНУ-ын Тэргүүн хатагтай Украины дүрвэгсэдтэй уулзжээ DNN.mn

АНУ-ын Тэргүүн хатагтай, Ерөнхийлөгч Жо Байдены эхнэр Жилл Байден Румын улсад айлчилж, Украины дүрвэгсэдтэй уулзжээ. Энэ талаар “Ассошиэйтед Пресс” /Associated Press/ агентлаг мэдээлэв.

Агентлагийн мэдээлснээр, Жилл Байден Румыны нийслэл Бухарест хотод байрлаж буй дайнаас дүрвэсэн украин хүүхдүүдийн сургалтын хуаранд зочилсон байна. Жилл Байдены хамт мөн Румыны Тэргүүн хатагтай Кармен Йоханнис байлцсан аж.

Тэрбээр Зүүн Европт хийж буй айлчлалынхаа хүрээнд ийнхүү Украины дүрвэгсэдтэй уулзсан байна. Одоогийн байдлаар 840 мянга гаруй украинууд Румын руу дүрвэж гарснаас 80 мянга орчим нь тус улсад үлдээд байгаа юм.

Categories
гадаад мэдээ

Кубын нийслэл дэх таван одтой зочид буудалд дэлбэрэлт болж, 18 хүн амиа алджээ DNN.mn

Кубын нийслэл Хавана хотод байрладаг Saratoga зочид буудалд дэлбэрэлт болсны улмаас 18 хүн амиа алдаж 60 хүн эмнэлэгт хүргэгджээ. Амиа алдсан иргэдийн дунд жирэмсэн эмэгтэй болон хүүхэд байсан аж. Энэ талаар ВВС агентлаг мэдээлсэн юм.

Дэлбэрэлт хийнээс үүдэлтэй байж болзошгүй гэсэн урьдчилсан таамгийг холбогдох албаны хүмүүс дэвшүүлжээ.

Хавана хотын түүхэн зочид буудал гэгддэг энэхүү таван одтой зочид буудал цар тахлын үед үүд хаалгаа барьж, улмаар дөрөв хоногийн дараа үйл ажиллагаагаа сэргээхээр ажиллаж байсан гэнэ. Харамсалтай нь ийм дэлбэрэлт болж, буудлын хананы ихэнх хэсэг нь нуржээ.

Categories
мэдээ улс-төр

АН-ын “Онц хурал” өнөөдөр боллоо DNN.mn

АН-ын 21 аймаг, 330 сум, Нийслэлийн 9 дүүргийн бүх гишүүдийн “Онц хурал” өнөөдөр 12:00 цагт нэгэн зэрэг боллоо.

АН-ын бүх гишүүдийн “Онц хурал”-ын талаар Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал “Ардчилсан намын 330 сумын намын дарга нар 2022.04.30-ны өдөр хуралдаж өөрсддөө олгогдсон бүрэн эрхийн хүрээнд 330 сумын бүх гишүүдийг нэгэн зэрэг хуралдуулъя гэдэг шийдэлд хүрч энэхүү хурлыг зарласан. Үүнтэй зэрэгцээд Нийслэлийн 9 дүүргийн намын дарга нар маань бүх гишүүдийн хурлаа зарласны үндсэн дээр өнөөдөр АН-ын 21 аймаг, 9 дүүрэг, 330 сум бүх гишүүдийн хурлаа хуралдуулж байна. Улс орон даяар хуралдаж байгаа АН-ын нийт гишүүддээ амжилт хүсч, талархаж байгаагаа илэрхийлье.

Хуралдаанд оролцож байгаа нийт гишүүд маань улс орны тусгаар тогтнол, эдийн засгийн хямрал, авилга, хүнд суртал, ядуурал, ажилгүйдэл гэх мэт асуудлуудыг хэлэлцэн эрх баригчдад шаардлага гарган хүргүүлэхээр ажиллаж байна. Ардчилсан намын 117000 гишүүний саналаар сонгогдсон дарга Халтмаагийн Баттулгыг УДШ бүртгэх ёстой. Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон бидний эвлэлдэн нэгдэх эрх болоод АН-ын нийт гишүүдийн сонголтыг хүндэтгэ гэсэн шаардлагуудыг нийт гишүүд маань хүргүүлж байна. Уг шаардлагадаа Монгол Улсад хараат бус шүүхийн тогтолцоо байгаа эсэхэд эргэлзэж буйгаа ч илэрхийлж байна.

Мөн Ардчилсан намын гишүүдийн эв нэгдлийн асуудлыг хэлэлцэн ярилцаж байна. АН-аас сонгогдсон УИХ-ын гишүүд, АН-ын сонгуульт гишүүд, УТЗ-ийн гишүүдийг эв нэгдэлтэй байж АН-ын үндсэн дүрэм, үзэл баримтлалыг барьж ажиллахыг шаардсан шаардлагуудыг тус тус хүргүүлж байна. Түүнчлэн АН-ын лидерүүд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хэрэлдэх газраа олохоо байсан мэт С.Зориг агсны хөшөөн дээр очиж хэрүүл хийдэг ээ болимоор байна. Энэ хүнийг үнэхээр хүндэтгэдэг бол тайван байлгаж өгөөч гэж намын гишүүд шаардаж байна. Намын хэрүүлдээ С.Зориг агсныг оролцуулдаг ах нартаа хандаж хэлэхэд, С.Зоригийг тайван байлга гэж хэлье!” хэмээлээ.

Өнөөдөр 18.00 цагт улс орон даяар хуралдсан Ардчилсан намын бүх гишүүдийн хурлын нэгтгэсэн дүн гарах аж.

1 хүн ба зогсож байгаа нарын зураг байж магад

1 хүн ба зогсож байгаа нарын зураг байж магад

3 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад

нэг буюу түүнээс олон хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад

9 хүн, зогсож буй хүмүүс ба гадаа нарын зураг байж магад

1 хүн, зогсож байгаа ба гадаа нарын зураг байж магад3 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад

4 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад

1 хүн ба зогсож байгаа нарын зураг байж магад

3 хүн, зогсож буй хүмүүс, дотор ба "эрхчелее эрх челео вне шударга EC чингэлтэй дуургийн ардчилсан намын бух гушуудийн онц хурал 2022 оны сарын 8-нд" гэсэн бичвэр нарын зураг байж магад

зогсож байна нарын зураг байж магад

9 хүн, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад

Categories
мэдээ нийгэм

Сибирьт гарсан ойн түймрийн улмаас 10 хүн амиа алджээ DNN.mn

Сүүлийн өдрүүдэд ОХУ-ын баруун Сибирийн бүс нутагт ойн түймэр гарсны улмаас 10 хүний амь үрэгдсэн нь батлагдаад байна.

Хүчтэй салхи түймрийг улам эрчимжүүлж, хэд хэдэн тосгон шатсан тул Красноярск мужийн захиргаа онц байдал зарлажээ. Тухайлбал мужийн төв Красноярск хотоос 200 км зайтай оршдог Талашанка тосгон шатахад гурван хүн амь үрэгдсэний нэг нь хүүхэд байсныг Интерфакс агентлаг орон нутгийн онцгой байдлын албанаас өчигдөр тодруулжээ.

Красноярск хотоос баруун зүгт 300 км зайтай оршдог Никольск тосгонд хоёр хүн амиа алдсан байна.

Кемерово мужийн Тяжинский тосгонд 50 гаруй айлын сууц шатсанаас гурван хүний цогцос олджээ.

Омск мужид бас хоёр хүн түймэрт шатаж нас барсан байна.

Секундэд 40 метрийн хурдтай салхи ойн түймрийг улам эрчимжүүлж, унтраахад хэцүү болгож байгааг Красноярск мужийн захирагч Александр Усс мэдээлжээ. Тус мужид 90 машинтай 300 гал сөнөөгч түймэртэй тэмцэж байгаа гэнэ.

“Бид хөрш зэргэлдээ мужуудаас тусламж хүссэн ч тусламж ирэхэд хугацаа орохоор байна” гэж Усс ярьжээ.

Түймэрт өртсөн иргэдийг байрлуулах түр байр нээж, эмч, сэтгэл зүйчдийг дайчилсан байна.

“Салхи хүчтэй байгаагаас түймэр унтраах ажилд нисэх онгоц ашиглах боломжгүй байна” гэж Красноярск мужийн онцгой байдлын алба Телеграм хуудсандаа мэдээлжээ.

Оросын Холбооны Ойн Агентлагийн тайлбарласнаар цахилгааны шугамд гарсан богино холболт гал түймэр гарах шалтгаан болсон ба одоогоор нийтдээ 350 орчим байшин, барилга шатаад байгаа гэнэ.

Сүүлийн жилүүдэд ой хөвчөөр баялаг Сибирийн бүс нутагт гал түймэр жил алгасалгүй гардаг болоод байгаа. Зөвхөн өнгөрсөн онд гарсан түймрийн улмаас 16 сая тонн нүүрстөрөгч дэлхийн агаар мандалд цацагдсаныг Европын уур амьсгалын жил тутмын тайланд дурдсан байдаг.

Эх сурвалж: Aljazeera

Categories
мэдээ нийгэм

Дулааны шугам сүлжээний засварын ажил энэ сарын 15-наас эхэлнэ DNN.mn

Улаанбаатар хотын хэмжээнд 390 орчим км урттай дулааны шугам байдаг бөгөөд үүний засвар арчлалт, аюулгүй байдлыг “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК хариуцан ажилладаг. Эрчим хүчний яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас баталсан төлөвлөгөөний дагуу 2022 онд улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтын хүрээнд 10 магистраль, шугамыг өргөтгөх, засварлах ажлыг хийнэ. Засварын ажил тавдугаар сарын 15-наас есдүгээр сарын 1-ний хооронд үргэлжилж, дулааны улирал эхлэх үед халаалт түгээхэд саадгүй бэлэн болгохоор зорин ажиллаж байна.зураг

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн Ерөнхий инженер Ш.Мөнхжаргал “Дулаан хангамжийн шугам, тоноглолд 2022 оны зун хийх засварын ажлын графикийг гарган УБЗАА, Эрчим хүчний яамаар батлуулсан. Мөн Диспетчерийн Үндэсний төв, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн зөвшөөрлөөр засварын ажлын төлөвлөгөөг гаргасан. Магистраль шугамуудыг шинэчлэн, өргөтгөх ажлыг хийх ба үүнээс гадна есөн багц шугамд нягтын туршилт хийж, засварлана. Магистраль тус бүрээсээ шалтгаалж засварын ажил нь 7-14 хоног үргэлжилнэ” гэв.

Мөн Эрчим хүчний Яам, Сангийн яам, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хамтран 2021-2025 он хүртэл “Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх” төслийг хэрэгжүүлж байгаа. Төслийн хүрээнд Улаанбаатар хотын зургаан дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын хугацаа дууссан 12.8 километр урт дулааны магистраль шугам, гурван насос станцыг өргөтгөн шинэчлэх аж.

Үүнээс энэ онд Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд байрлах 2.8 километр урт 5а магистраль шугам, Баянгол дүүргийн гуравдугаар хороонд байрлах нэг километр урт 3г магистраль шугамын барилга, угсралтын ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ.

Энэ талаар тус төслийн зохицуулагч Э.Мөндөр “5а магистраль шугам буюу дулааны III цахилгаан станцаас Монгол, Солонгосын хамтарсан политехникийн коллеж хүртэлх ил шугамыг буулгаж, өргөтгөнө. Маш том хэмжээний ажил тул таван хэсэгт хуваан, тендер зарласан. Тендерт шалгарсан компаниуд өчигдрөөс ажилдаа орохоор бэлтгэл хангаад байна. Харин 3г магистралийн хувьд Дунд голын гүүр орчмоос Барсын гүүр хүртэл үргэлжлэх ил шугамыг газрын гүнд байршуулна. Ингэхдээ Алтай хотхон, Эрчим хүчний яам орчмын байруудын халуун усыг 5-8 дугаар сарын тодорхой өдрүүдэд хязгаарлах юм” хэмээв.зураг

Дулааны шугам хоолойн дулаалгад шилэн хөвөн ашигладаг бөгөөд ажилчдын аюулгүй байдлыг хангаж зориулалтын хувцас хэрэглэл, маскаар бүрэн хангажээ. Мөн засварын ажлаас гарсан шилэн хөвөнгийн хог хаягдлыг ойр орчмын айл өрхүүдийн аюулгүй байдалд хохирол учруулалгүй тусгай хогийн уутанд хадгалан, хортой хог хаягдлын цэгт тушаадаг гэдгийг тайлбарлаж байлаа.

Ийнхүү ашиглалтын хугацаа дууссан шугамыг шинэчлэн сольсноор 30 жилийн турш ашиглах боломжтой. Цаашид төслийн дараагийн үе шатны ажилд тусгагдсан ашиглалтын хугацаа дууссан, аваар саатал гарах өндөр эрсдэлтэй хэд хэдэн магистраль, насосын станц зэргийг үе шаттай шинэчлэн солихоор төлөвлөжээ. Тус төсөл хөтөлбөр хэрэгжсэнээр гэр хорооллыг төвлөрсөн дулаан хангамжийн сүлжээнд холбох боломж бүрдэх юм.

зураг

Эх сурвалж: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газа