Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 50 хувийг нь эргэн төлөх нөхцөлтэй зээл олгоно DNN.mn

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт дараах иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хамрагдана:

Иргэн:

  • Эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын хүчин төгөлдөр шийдвэртэй, “Бие махбодь, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн байнгын согог нь орчны бусад саадтай нийлсний улмаас бусдын адил нийгмийн амьдралд бүрэн дүүрэн, үр дүнтэй оролцох чадвар нь хязгаарлагдсан хүн;
  • Хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн гишүүнээ гэртээ асарч байгаа хүн.
  • Аж ахуйн нэгж, байгууллага:
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар хангаж буй ажил олгогч;
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий, үйл ажиллагаагаа тогтвортой явуулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар хангаж байгаа төрийн бус байгууллага.

Санхүүгийн дэмжлэг олгох:

Ажлын байр шинээр бий болгох, хадгалахад чиглэсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын төсөл, санал, санаачилгыг дэмжих зорилгоор дараах барьцаагүй, хүүгүй санхүүгийн дэмжлэгийг олгож, аж ахуй эрхлэлтийн сургалтад хамруулна.

Иргэнд санхүүгийн дэмжлэг олгох:

Бичил үйлдвэрлэл, үйлчилгээ, өрхийн аж ахуй, хувиараа хөдөлмөр эрхэлж, ажлын байр бий болгох зорилготой хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн гишүүнээ гэртээ асарч байгаа хүний боловсруулсан төслийг шалгаруулж, барьцаагүй, хүүгүй, 50 хувийг нь эргэн төлөх нөхцөлтэй, 5.0-10.0 хүртэл сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг 36 хүртэл сарын хугацаатай олгоно. Хэрэв иргэн санхүүгийн дэмжлэгийг 5.0 сая төгрөгөөс бага хэмжээгээр авах бол хүсэлтээ бичгээр гаргана;

Сонгон шалгаруулалтыг 3-аас доошгүй долоо хоногийн өмнө тухайн нутаг дэвсгэрийн иргэд, олон нийтэд энэ тухай зар мэдээлэл, сурталчилгаа хийнэ;

Төрийн бус байгууллагад санхүүгийн дэмжлэг олгох:

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах чиглэлээр байнгын үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын боловсруулсан хөгжлийн бэрхшээлтэй хүнийг нийгэмшүүлэх зорилготой, төрийн бус байгууллагынхаа үндсэн үйл ажиллагааны чиглэлээр хэрэгжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэний онцлогт нь нийцсэн тусгайлсан ажлын байр бий болгож, тогтвортой ажиллуулах тухай төслийг сонгон шалгаруулж, барьцаагүй, хүүгүй, 20.0 хүртэл сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг 50 хувийн эргэн төлөх нөхцөлтэйгөөр 36 хүртэл сарын хугацаатайгаар олгоно.

Сонгон шалгаруулалтыг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар зохион байгуулна.

Аж ахуйн нэгжид санхүүгийн дэмжлэг олгох:

Хөгжлийн бэрхшээлтэй хүний үүсгэн байгуулсан аж ахуйн нэгжийн болон нийт ажиллагчдын 50-иас доошгүй хувь нь хөгжлийн бэрхшээлтэй хүн ажилладаг аж ахуйн нэгжийн бизнесээ өргөжүүлэх, шинээр тохируулгатай ажлын байр бий болгох тухай, мөн бусад аж ахуйн нэгжийн шинээр тохируулгатай ажлын байр бий болгож хөгжлийн бэрхшээлтэй хүнийг тогтвортой ажиллуулах тухай боловсруулсан төслийг шалгаруулж, барьцаагүй, хүүгүй, 30.0-50.0 хүртэл сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг 100 хувь эргэн төлөх нөхцөлтэйгөөр 36-48 сарын хугацаатай олгоно;

Categories
гадаад мэдээ эдийн-засаг

Биткойны ханш унажээ DNN.mn

Өнгөрсөн амралтын өдрүүдэд биткоины ханш үргэлжлэн унаж, 34 мянган ам.доллароос доошилсныг криптовалютын арилжааны “Coinbase” платформын мэдээлэл харуулжээ.

Дэлхийд үнэлгээгээрээ хамгийн томд тооцогдож буй биткоины ханш өнгөрсөн 11 дүгээр сард түүхэн дээд үзүүлэлтэд /68 мянган ам.доллар/ хүрснээсээ хойш 50 хувиар унаад байгаа нь энэ юм.

Мөн 2021 оны нэгдүгээр сарын сүүлээс хойших хамгийн доод үзүүлэлтэд хүрээд байна.

Сүүлийн өдрүүдэд дэлхий даяарх хөрөнгийн зах зээл мөн уналтад ороод байгаа үед дижитал хөрөнгийн үнэ ийнхүү унаж байна. Тухайлбал, даваа гарагт Японы жишиг “Nikkei” индекс ойролцоогоор 2.5 хувиар унажээ.

Биткоин нь 640 тэрбум ам.долларын үнэлгээтэйгээр криптовалютын зах зээлийг гуравны нэг орчмыг эзэлж байна. Үүний зэрэгцээ дэлхийн хоёр дахь том криптовалют болох эфириумийн үнэлгээ мөн сүүлийн долоо хоногт 10 гаруй хувиар буурчээ.

Categories
мэдээ нийгэм

Тавдугаар сарын 13-наас ихэнх нутгаар дулаарна DNN.mn

Ойрын хоногуудад уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, говь тал хээрийн нутгаар салхитай, ихэнх нутгаар сэрүүвтэр байхыг Цаг уурын байгууллагаас анхаарууллаа.

“Тавдугаар сарын 10-ны 20:00 цаг хүртэл баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангай, Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо, нойтон цас орно.

Салхи ихэнх нутгаар хойноос секундэд 6-11 метр, өдөртөө Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Бага зэрэг хүйтэрч шөнөдөө Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Завхан, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 градус хүйтэн, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын хөндийгөөр 5-10 градус хүйтэн байна.

Говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр 2-7 градус дулаан, бусад нутгаар 0-5 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 16-21 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан.

Улаанбаатарт хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгинын орчмоор 8-10 градус, бусад хэсгээр 5-7 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.

Тавдугаар сарын 11-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр, 12-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас орно.

Салхи 11-нд Алтайн уулархаг нутаг болон говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Завхан, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.

Бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.

Тавдугаар сарын 13-наас баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар дулаарна” гэсэн мэдээллийг Цаг Уур, Орчны Шинжилгээний Газраас өглөө.

Categories
мэдээ нийгэм

Төмрийн хүдрийн экспорт 61 хувиар буурчээ DNN.mn

Гаалийн ерөнхий газраас 2022 оны дөрөвдүгээр сарын импорт, экспортын статистик мэдээллийг хүргэлээ. Судалгаанаас үзэхэд төмрийн хүдрийн экспорт өнгөрсөн оны мөн үеэс 61 хувиар буурсан байна.

Дөрөвдүгээр сарын нийт экспортын 39 хувийг чулуун нүүрс, 36.1 хувийг зэсийн хүдэр, баяжмал, 11.7 хувийг боловсруулаагүй алт эзэлсэн юм.

Бараа бүтээгдэхүүн экспортолж буй улсуудын нэгт БНХАУ байгаа бол Швейцар, Сингапур, ОХУ удаалж байгаа юм. Харин импортын хувьд БНХАУ тэргүүлж ОХУ, Япон, БНСУ дараагаар нь оржээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Өнгөрсөн 7 хоногт 1.3 тэрбум төгрөгийн арилжаа хийв DNN.mn

Монголын Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 5 удаагийн үнэт цаасны арилжаагаар нийт 1.3 тэрбум төгрөгийн арилжаа хийв. Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаагаар 55 компанийн 2.5 сая ширхэг хувьцааг 1 тэрбум төгрөгөөр арилжсан байна. Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй арилжаалагдсан үнэт цаасууд:



5 дүгээр сарын 6-ны байдлаар зах зээлийн үнэлгээ 5,084,542,276,615.59 төгрөг болсон бол ТОП-20 индекс 36,667.89 нэгж болж өмнөх 7 хоногоос -2.7 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 139 жолооч согтуугаар жолоо барьж, 189 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn

Энэ сарын 8-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1760 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1478, хулгайтай холбоотой 22, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 120, гэмт хэргийн шинжтэй 80 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 139, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 97, хүний биед халдсан 78, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 76, эрүүлжүүлэх байранд хоносон 189, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 72 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ нийгэм

Чингэлтэй дүүрэгт спорт цогцолбор ашиглалтад оржээ DNN.mn

Олон нийтийн спортын арга хэмжээ, үйлчилгээ явуулах, нийтийн соёл, спорт, эрүүл мэндийг дэмжих зорилготой спортын цогцолбор барилга ашиглалтад орж, үйл ажиллагаа явуулж эхэллээ.

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд зоорийн давхар бүхий дөрвөн давхар, А, В, С блоктой спорт цогцолборын барилгын угсралт, дотор засал, инженерийн шугам сүлжээ, цахилгаан холболт болон гадна тохижилтын ажил бүрэн дуусаж, ашиглалтад хүлээлгэн өгөв.

1000 хүний суудалтай тус спорт цогцолборын:

Зоорийн давхарт: Техникийн өрөөнүүд, усан танк, агуулах, бассейны ванн,

1 дүгээр давхарт: Үүдний хэсэг, хувцасны өлгүүр, ресторан, бялдаржуулах танхим, теннисний өрөө, усан бассейн, ариун цэврийн өрөө,

2 дугаар давхарт: Бөх, боксын бэлтгэлийн өрөө, хоккейн талбай, үзэгчид, тамирчид, шүүгчдийн суудал, хувцас солих өрөө, ариун цэврийн өрөө,

3 дугаар давхарт: 280 үзэгчдийн суудалтай спорт заал,

4 дүгээр давхарт: Тамирчдын хувцас солих өрөө, шүршүүр, ариун цэврийн өрөөг төлөвлөлтийн дагуу хийж гүйцэтгэсэн юм.

Тус спортын цогцолбор барилга ашиглалтад орсноор иргэд олон улсын стандартад нийцсэн орчинд спортоор хичээллэх, эрүүл мэндээ дэмжих, ая тухтай орчинд нийтийн соёл, спортын арга хэмжээг зохион байгуулах бүрэн боломжтой болж байна. Барилгын ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус “Люксвүүд” ХХК хийж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа гэж Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас мэдээллээ.


Categories
гадаад мэдээ

ДЭМБ: 20 оронд хүүхдийн элэгний өвчлөл гарч болзошгүй DNN.mn

Европын Холбоо болон АНУ-ын эмч нар хүүхдүүдийн дунд гепатит буюу элэгний халдварт өвчний тохиолдлууд ихсэж байгааг анхааруулжээ. Дэлхийн 20 оронд халдварын 228 тохиолдол бүртгэгдэж, нэг хүүхэд нас барсныг ДЭМБ мэдээллээ.

Одоогоор халдварын 50 орчим тохиолдлыг шалгаж эхэлсэн байна.

“Хүүхдийн дархлаа сулрахаас бусад тохиолдолд энэ өвчин богино хугацаанд үргэлжилдэг, хүнд өвчин биш. Гэсэн ч, эдгээр тохиолдлын шалтгаан нь үнэхээр аденовирус юм бол элэгний үрэвсэл үүсгэдэг шинэ хувилбар гарч ирсэн байх магадлалтай” хэмээн Малайзын Монашийн Их Сургуулийн Анагаах ухааны сургуулийн вирус судлаач Жеффри Чеа ярьсныг “Рёйтерз” мэдээлжээ.

Хүүхдүүдийн дунд халдварын анхны тохиолдол Их Британид бүртгэгдсэн аж. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлчээр тус улсад 145 тохиолдол бүртгэгджээ. Насны ангилалаар нь авч үзвэл, 16-аас доош насны хүүхдүүд ихэвчлэн вирусийн халдвар авсан байна.

Шинэ өвчний халдварын шинж тэмдэг нь хэвлийгээр өвдөх, суулгах, дотор муухайрах, заримдаа халуурах зэрэг шинж тэмдгүүд юм. Эл өвчин нь ходоод гэдэсний үрэвсэлтэй тун төстэй. Анагаах ухааны судалгаагаар эрдэмтэд гепатит үүсгэдэг F41 гэх аденовирусийг илрүүлээд байгаа юм.

Элэг өвчлөх нэг шалтгаан нь коронавирусийн халдварын үр дагавар ч байж магадгүй хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Ковид нь хүүхдийн дархлааны системд сөргөөр нөлөөлж, өөр вирустэй нэгдсэн байж болзошгүй байгаа аж.
Дөрөвдүгээр сарын 29-нд АНУ-д хүүхдүүдээс шалтгаан нь тодорхойгүй элэгний үрэвсэл илэрсэн тухай мэдээлж байсан. АНУ-д гепатитын халдвар авсан хамгийн багадаа дөрвөн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах шаардлагатай болжээ.

Дөрөвдүгээр сарын 27-нд Европын Холбооны 12 оронд үл мэдэгдэх шинж тэмдэг бүхий элэгний үрэвсэл илэрсэн талаар мэдээлсэн. Өвчин үүсгэгч, шалтгаан нөхцөлийг одоогоор идэвхтэй судалж эхлээд байна.

Эх сурвалж: Euronews

Categories
мэдээ нийгэм

Долоо хоногийн хугацаанд нийслэлд 57 га талбай шатжээ DNN.mn

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 66, аюулт үзэгдэл, ослын дөрвөн дуудлага бүртгэгджээ. Дээрх хугацаанд гал түймрийн улмаас хорт утаанд угаартах эрсдэлтэй нийт 130 иргэний аюулгүй байдлыг хангаж, 1.4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.

Мөн алба хаагчид шар өвс шатаасан 36 дуудлагаар үүрэг гүйцэтгэн, 57.3 га талбайн түймрийг бүрэн унтраажээ. Хамтарсан эргүүлийн бүрэлдэхүүн хяналт, шалгалтыг зохион байгуулахдаа гал түймэр гарч болзошгүй дөрвөн зөрчлийг газар дээр нь арилгуулж, ногоон бүсэд зорчиж явсан 66 техник хэрэгсэл, 180 иргэн, 38 айл өрх, найман аж ахуйн нэгж байгууллагад сэрэмжлүүлэг өгсөн тухай нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Энэ оны эхний дөрвөн сард Монгол Улсад 25236 жуулчин иржээ DNN.mn

Энэ оны эхний дөрвөн сард Монгол Улсад 25,236 жуулчин иржээ. Жуулчид Монгол улсын эдийн засгийн эргэлтэд 21.162.285 ам долларын орлого оруулсан байна.

Монголд жуулчлах нь нэмэгдсэн орны тоонд дараах орнууд орж байна.

  • ОХУ
  • БНСУ
  • БНХАУ
  • Беларус
  • БНКазУ болохыг Үндэсний статистикийн хороо танилцууллаа.