Categories
гадаад мэдээ

Жонни Депп, Амбер Херд нарын шүүх хурал дууслаа DNN.mn

Lawyers Warn Johnny Depp-Amber Heard Trial Will Get Ugly | Crime News

Жонни Депп, Амбер Херд нарын шүүх хурлын эцсийн өдөр өнгөрсөн Пүрэв гаригт байлаа. Хоёр тал Виржиниа мужийн Фэйрфакс дахь тойргийн шүүх дээр сүүлчийн үгээ хэлжээ.

Хоёр тал болон гэрчүүдээс долоо хоногийн турш мэдүүлэг авч дууслаа. Одоо тангарагтны бүрэлдэхүүн хэргийг хэлэлцэж эхлэх юм байна.

Шүүх хурал тавдугаар сарын 19-ний Пүрэв гаригт дуусахаар товлогдоод байсан. Гэсэн хэдий ч чухал нотлох баримт болон мэдээллийг бүрэн үнэлэхийн тулд нэмэлт цаг өгчээ. Ийнхүү шинээр товлогдсон эцсийн хугацаа тавдугаар сарын 27-нд болсон. Гэвч нэг өдрийн өмнө буюу энэ сарын 26-нд шүүх хурал дуусчээ.

Шүүгчид ирэх долоо хоногт шийдвэрээ гаргах төлөвтэй байна. Шүүгчид ихэвчлэн Даваа гаригт хуралдаж, санал бодлоо солилцдог. Гэхдээ Мягмар гаригт тэмдэглэлт өдөр таарч буй тул ирэх долоо хоногийн сүүлээр үр дүнг танилцуулна гэж таамаглаж байна.

Categories
гадаад мэдээ

Вьетнам, Герман улс руу зорчих иргэдийн анхааралд DNN.mn

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар 2022 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тус улс руу зорчих зорчигчдыг коронавируст халдвар /Ковид-19/-ын бх-ПГУ шинжилгээнд хамрагдсан байх шаардлагаас чөлөөлөв.

Түүнчлэн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар 2022 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн тус улс руу зорчих зорчигчдыг коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг дархлаажуулалтын вакцинд хамрагдсан байх, коронавируст халдвараар өвдөөд эдгэснээ нотлох, бх-ПГУ шинжилгээний “сөрөг” хариутай байх шаардлагаас чөлөөлөв.

Categories
мэдээ нийгэм

“Парламентын боловсрол” тэмцээний нээлт болов DNN.mn

Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлагийн “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” дэд төсөл, Монголын Карл Попперын Мэтгэлцээний нийгэмлэг хамтран “Парламентын боловсрол” илтгэх ур чадвар, мэтгэлцээний аварга шалгаруулах тэмцээнийг 2022 оны тавдугаар сарын 28-наас 30-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Карл Реймунд Попперын нэрээр нэрлэгдсэн Карл Попперын мэтгэлцээнд Дархан-Уул, Дорноговь, Орхон аймаг болон Улаанбаатар хотоос нийт 64 баг оролцож байгаа бөгөөд баг тус бүр гурван гишүүнтэй. “Парламентын боловсрол” мэтгэлцээний нээлтийн албан ёсны арга хэмжээ өнөөдөр (2022.05.29) Отгонтэнгэр Их сургуульд болж, нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар цахим мэндчилгээ илгээв. Тэрбээр, ХХ зууны хамгийн алдартай гүн ухаантнуудын нэг Карл Попперын санаачилсан мэтгэлцээний загвар нь уран сэтгэлгээний чадварыг хөгжүүлэх, өөр өөр үзэл бодолтой байхыг хүлээн зөвшөөрөх ухаанд суурилж, эсрэг тэсрэг саналууд дээр ур ухаанаа заран мэтгэлцэж сурах дүрэмтэй. Уг дүрмээр мэтгэлцэх урлагийн тэмцээнд ур ухаан, авхаалж самбаагаа сорьж буй нийт 64 багийн 192 оролцогчдод амжилт хүсэв.

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Л.Өлзийсайхан мэтгэлцээнд оролцогчидтой нөхөрсөг яриа өрнүүлж, эрч хүч, урам зориг өгөхийн сацуу мэтгэлцэгч нь ялахын тулд биш суралцахын тулд, бусдыгаа хүндэтгэж мэтгэлцэхийг уриалав. Мэтгэлцээн бол өрсөлдөөн бус соёл гэдгийг онцлоод нийт оролцогчдод халуун баяр хүргэв. Тэрбээр үргэлжлүүлэн парламентат ёсны түүх, хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаа, түүнтэй холбоотой нийтлэг мэдлэгийг олгохоор “Парламентын боловсрол” хөтөлбөрийг танилцуулав.

“Парламентын боловсрол” хөтөлбөрийн хүрээнд анх удаа зохион байгуулж буй Карл Попперийн тэмцээний 64 багийн мэтгэлцэгчид 16 хэсэгт хуваагдсан бөгөөд хоёрдугаар шатны ялагчид болох 32 баг өнөөдөр өрсөлдөж, мэтгэлцээний аварга шалгаруулах тэмцээн маргааш Төрийн ордонд зохион байгуулагдана. Нээлтийн арга хэмжээнд Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Эрдэнэбаяр, Тамгын газрын Цахим парламент, инновацын газрын дарга Б.Өлзийбат, “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төслийн зохицуулагч Д.Уянга болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Ардчилсан тогтолцоонд парламент ямар үүрэг гүйцэтгэдэг болохыг цогц, системтэй ойлгуулахаас гадна парламент үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ төлөөллийг хангасан, ил тод, үр нөлөөтэй байх нь ямар чухал болохыг хүүхэд, залуучууд, олон нийтэд тайлбарлан сурталчлах зорилготой “Парламентын боловсрол” хөтөлбөр 2021 оноос амжилттай хэрэгжиж байна гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар бороо орж, дулаарна DNN.mn

Маргааш буюу энэ сарын 30-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 31-нд баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 6 дугаар сарын 1-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 2-нд баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи энэ сарын 30, 31-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр, 6 дугаар сарын 01, 02-нд нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Маргааш буюу энэ сарын 30-наас нутгийн баруун хагаст дулаарч, энэ сарын 31-нд ихэнх нутгаар бага зэрэг дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 15-20 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.

Categories
мэдээ үндэсний-бөx цаг-үе

М.Лхагвагэрэл Цэргийн хурц арслан боллоо DNN.mn

Үндэсний бөхийн цол чимэг олгодог 31 дэх удаагийн “Бүх цэргийн наадам” амжилттай сайхан болж өндөрлөлөө.
Тус барилдаанд цэрэг, хүчний байгууллагад харьяалагддаг Аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөх уран мэх, авхаалж самбаа сорин барилдсанаас Завхан аймгийн Яруу сумын харьяат, “Хилчин” СХ, Жем интэрнэшнл групп, “Даян” дэвжээний бөх,цэргийн арслан Мөнхтөрийн Лхагвагэрэл 8 даван түрүүлж, хурц чимэг нэмж, энэ цагийн аймаг, цэргийн цолтнуудынхаа манлайд эрэмбэлэгдэхээр болсон бол Архангай аймгийн Тариат сумын харьяат, “Алдар” СХ, “Талын Хишиг Майнинг” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, сумын заан Өнөрбаянгийн Батсуурь үзүүрлэж, цэргийн заан цол хүртлээ.
Их шөвөгт шалгарсан Увс аймгийн Тэс сумын харьяат, Хилчин СХ, Хово центр ХХК, Увснуур дэвжээний бөх, аймгийн заан О.Түмэн цогт чимэг нэмсэн бол Булган аймгийн Сайхан сумын харьяат, “Хилчин” СХ, -ны бөх, цэргийн начин Б.Бат-Эрдэнэ цэргийн харцага, мөн тав давж шөвгөрсөн Архангай аймгийн Хашаат сумын харьяат, “Алдар” СХ, “Залуу ноёд” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, сумын заан С.Сүхбат, Увс аймгийн Тэс сумын харьяат, “Алдар” СХ, “Улаангом” дэвжээний бөх, сумын заан Г.Баянмөнх нар цэргийн начин цол тус тус хүртлээ.
Харин дунд шөвгийн наймд үлдсэн аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл өрнөх чимэг, аймгийн харцага О.Үйтүмэн өлзийт чимэг нэмэв.
Ирэх долоо хоногт буюу зургаадугаар сарын 04-нд Сумын цолтой болон залуу бөхчүүдийн хаалтын барилдаан, зургаадугаар сарын 05-нд “Дашваанжил газ” ХХК-ны нэрэмжит Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан тус тус болно.

May be an image of 8 people, people sitting, people standing and indoor

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд ирэх долоо хоногт DNN.mn

Монгол Улсын Их Хурал дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн ирэх долоо хоногт /2022.05.30-2022.06.03/ хуралдах хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.


ДАВАА ГАРАГ /2022.05.30/

ЦАГ

НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН

ХААНА

10.00

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан

“Жанжин Д.Сүхбаатар” танхим

10.00

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан

“Их Эзэн Чингис хаан” танхим

АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

10.00

Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

334 тоот өрөө

12.00

Байгалийн ургамлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Их засаг” танхим

13.00

Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

334 тоот өрөө

14.00

Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Үндсэн хууль” танхим

15.00

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

“Үндсэн хууль” танхим

15.30

Сонгуулийн тогтолцоо болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар улс төрийн намууд, Улсын Их Хурлын гишүүн Т.Доржхандын саналыг дэмжиж иргэдээс ирүүлсэн санал, шаардлагыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

334 тоот өрөө


МЯГМАР ГАРАГ /2022.05.31/

ЦАГ

АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

ХААНА

10.00

Монгол Улсын сүүлийн 15 жилийн төсвийн бодлого, төсвийн тэнцэлд дүн шинжилгээ хийж, цаашид баримтлах төсвийн бодлогын талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Их засаг” танхим

11.00

Боловсролын ерөнхий хуулийн төсөл, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн төсөл, Дээд боловсролын тухай хуулийн төсөл, Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын дэд хэсгүүдийн хамтарсан хуралдаан

“Их засаг” танхим

12.00

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүд Зэвсэгт Хүчний Жанжин Штабын үйл ажиллагаатай танилцах, хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх мэдээлэл сонсох

Зэвсэгт Хүчний Жанжин Штаб

13.00

Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилт болон ус ашиглалтын талаар хяналт шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсэг ус цэвэршүүлэх технологи бүхий зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцах

14.30

Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Үндсэн хууль” танхим

16.00

Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй, Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун нарын 2 гишүүн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Биеийн тамир, спортын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгтгэн хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Их засаг” танхим


ПҮРЭВ ГАРАГ /2022.06.02/

ЦАГ

АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

ХААНА

10.00

“Техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын тухай” хуулийн төсөлтэй танилцах уулзалтыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо зохион байгуулна

“Их засаг” танхим

10.00

Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

“Үндсэн хууль” танхим

14.00

Боловсролын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтын хэрэгжилтийг хангах санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын хэсэг Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургуулийн үйл ажиллагаатай танилцах


БААСАН ГАРАГ /2022.06.03/

ЦАГ

АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

ХААНА

09.00

Боловсролын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтын хэрэгжилтийг хангах санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын хэсэг Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургуулийн үйл ажиллагаатай танилцах

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн бэлэгтэй холбоотой санал, гомдлыг бүртгэж байна DNN.mn

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас бэлэгний чанартай холбоотой иргэдийн санал гомдлыг хүлээж авч байна.

Хүнсний худалдаа, үйлчилгээ эрхлэгч, аж ахуйн нэгжүүд хуулиа дээдэлж, хэрэглэгчийг хохироохгүй байхад онцгой анхаарч худалдаанд гаргаж буй бэлэгний орцод түргэн муудах, хадгалалтын нарийн горим шаарддаг хүнсний бүтээгдэхүүн оруулахгүй байх, гарал үүсэл нь тодорхой, хаяг шошгын мэдээлэл бүрэн тусгагдсан байх зэргийг мөрдөж ажиллах шаардлагатай. Мөн хэрэглэгчийг хууран мэхлэх, төөрөгдүүлэх замаар хүүхдийн бэлэг худалдан борлуулах үйлдэл гаргахгүй байх, хүнсний бүтээгдэхүүний урамшуулалт худалдаа, үнийн хямдралын талаар хуульд нийцүүлэн хэрэглэгчдийг үнэн зөв мэдээллээр хангаж ажиллахыг ШӨХТГ-аас зөвлөж байна. Ууттай бэлэг сонгон авч буй хүмүүс аливаа бараа, бүтээгдэхүүн худалдаж авахдаа хэд хэдэн зүйлийг зайлшгүй анхаарах хэрэгтэй. Тухайлбал, худалдан авах гэж буй хүүхдийн бэлэгний орцод буй бүтээгдэхүүний хугацааг заавал шалгахын зэрэгцээ хөгц, мөөгөнцөр үүссэн, булингартсан, хонхойж товойсон эсэхийг шалгах нь зөв. Мөн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн нэр, хаяг, хадгалах, дуусах хугацаа, орц найрлага, гаж нөлөө зэрэг шаардлагатай мэдээллүүдээ сайтар танилцсаны дараа сонголтоо хийх хэрэгтэй.

Хэрэв дээрх зөвлөмжтэй холбоотой зөрчил илэрсэн тохиолдолд ШӨХТГ-ын 115 утсанд болон дараах сайтад хандана уу.

твиттерийн https://twitter.com/afccpmn цахим хаягт хандаж гомдол, мэдээлэл ирүүлж хамтарч ажиллахыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Найзынхаа гэрээс 20 сая төгрөг хулгайлсан этгээдүүдийг эрэн хайж байна DNN.mn

Цагдаагийн байгууллагын тусгай дугаарын утсанд “Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд тавдугаар сарын 27-ны 22:20 цагийн орчим хар бараан өнгийн юүдэнтэй малгайтай цамцтай, масктай үл таних хоёр этгээд дайран орж ирж тус тоотын оршин суугчид хүч хэрэглэн бэлэн 20 сая төгрөг дээрэмдсэн” гэх дуудлага мэдээлэл иржээ.

Дуудлагын дагуу Эрүүгийн цагдаагийн алба хэлтэс хамтарсан шалгалт хийж, сэжигтэй этгээдүүдийг эрэн хайж байна.

Урьдчилсан байдлаар хохирогчийн найз “Д” гэгч 31 настай эмэгтэй, нөхөр “Я” болон бусад “З”, “А”, “Ц” нартай бүлэглэн үгсэн тохиролцож, уг гэмт хэргийг уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.

Гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээдүүдийг БЗД, ХУД-ийн нутаг дэвсгэрээс баривчилж “З”, “Ц” нарын эрэн сурвалжилж байна.

Тиймээс иргэдийг гэртээ бэлэн мөнгө их хэмжээгээр хадгалахгүй байх, их хэмжээний бэлэн мөнгөтэй байгаагаа бусдад мэдэгдэхгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“PlayTime” наадам долдугаар сарын 7-10-ны өдөр болно DNN.mn

Амьд хөгжмийн “PlayTime” олон улсын наадмын тов зарлагджээ. Тодруулбал, “PlayTime” амьд хөгжмийн наадмыг ирэх долдугаар сарын 7-10-ны өдөр зохион байгуулахаар болсон байна. Мөн “PlayTime” наадам энэ онд 21 дэх жилийнхээ ойгоор дөрвөн өдөр үргэлжлэх юм. Уншигч та бүхэнд 21 дэх удаагийн “PlayTime” наадамд оролцох хамтлаг, уран бүтээлчдийг танилцуулж байна.

Categories
мэдээ нийгэм

Хонь, ямааны нөөцийн махны үнийг 200 төгрөгөөр бууруулжээ DNN.mn

Нийслэлийн хүн амын 2022 оны хаврын улирлын хэрэгцээнд зориулан 23 аж ахуйн нэгж 12.7 мянган тонн мах нөөцөлсөн. Нөөцийн махыг нийслэлийн 9 дүүргийн 565 хүнсний дэлгүүрээр худалдаалж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 30 хувийг борлуулаад байна.

Улаанбаатар хотын инфляцид хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт 34 хувиар нөлөөлж байна. Тиймээс бэлтгэн нийлүүлэгч аж ахуйн нэгжүүд махны үнийг хямдруулах, иргэдэд очих үнийн өсөлтийн дарамтыг тодорхой хувиар бууруулах, нөөцийн махны борлуулалтыг сайжруулах зорилгоор махны 60 хувийг бүрдүүлж байгаа хонины махны килограмм тутмын үнийг 200 төгрөгөөр бууруулж хонины савласан мах килограмм нь 7750 төгрөг, гулуузаар килограмм нь 7550 төгрөгөөр худалдаалж байна. Мөн ямааны савласан махыг килограмм нь 6900 төгрөг, гулуузаар килограмм нь 6700 төгрөгөөр тус тус худалдан борлуулж байна.