Categories
мэдээ нийгэм

ОХУ боловсруулаагүй газрын тосоо усан тээврээр экспортолж байна DNN.mn

Европын Холбооны улсууд ОХУ-ын газрын тосны импортыг хориглох асуудлыг хэлэлцэж буй энэ үед ОХУ-ын боловсруулаагүй газрын тосны экспорт усан тээврээр хэвийн үргэлжилж байна.

Тавдугаар сарын зургаанаар эцэслэгдсэн долоо хоногт Азид нийлүүлэх газрын тосны хэмжээ багассан ч ОХУ-ын газрын тосны нийлүүлэлт буураагүй аж. Энэ хугацаанд ОХУ нийт 24.9 сая баррель газрын тос усан тээврээр экспортолсныг “Bloomberg” онцолж байна. Энэ нь өдөрт дунджаар 3.5 сая баррель газрын тос усан тээврээр экспортолсон гэсэн үг аж.

Үүнийг дөрөвдүгээр сарын 29-нөөр эцэслэгдсэн долоо хоногтой харьцуулахад хоёр хувиар буурсан үзүүлэлт болж байна.

Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатар хотын дулааны хангамж тасалдах эрсдэлтэй болсон” гэв DNN.mn

Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын нэгдүгээр үе шат 2023 онд дуусах хугацаатай боловч хүрэх үр дүнгийн үзүүлэлтийн биелэлт 2020 оны эцсийн байдлаар 30.7 хувьтай байна.

Энэ нь эрчим хүчний салбар эдийн засгийн суурь салбар болохын хувьд дунд хугацааны бодлогын хэрэгжилт удааширсан хугацаагаар хөгжлийн бусад зорилтуудын үр дүн мөн хугацаагаар хойшлох эрсдэлийг үүсгэж байна гэж 2021 эцэст гаргасан тайландаа Үндэсний аудитын газар тодотгожээ.

Дунд хугацааны бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхдээ дэвшүүлсэн зорилт, хугацаандаа бүрэн хэрэгжүүлээгүйгээс үүсэх үр дагавар, алдагдсан боломжийг тооцоолдоггүй байна. Аудитын багийн зүгээс бодлогын хэрэгжилт хангагдаагүйгээс хэдий хэмжээний боломж алдсаныг жишээ болгон тооцож үзэхэд

  • Эрчим хүчний нийт хэрэгцээний 85 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах зорилт биелсэн бол 377.9 сая кВт.цаг эрчим хүчийг импортоор авах байсныг дотоодын үйлдвэрлэлээр хангаснаар жилд 49.5 тэрбум төгрөгийн хэмнэлт гарах;
  • Тавантолгойн ДЦС-ыг барьж ашиглалтад оруулсан бол зөвхөн Оюутолгой ХХК-ийн хэрэглээг хангаж, нэг худалдан авагчтай загварт жилд 349 тэрбум төгрөгийн орлого төвлөрөх боломжийг алдсан байна.

Эрчим хүчний өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг хангах боломжгүйд хүрэх эрсдэлтэй байна

“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн ашиглалтын нийт 5,584.1 км урт бөгөөд цахилгаан дамжуулах агаарын шугамын 22.9 хувь буюу 1,278.7 км нь 0-10 жил, 4.2 хувь буюу 234.5 км нь 11-20 жил, 72.9 хувь буюу 4,070.9 км-ийг 21-ээс дээш жил нийт 80 дэд станцын 151 иж бүрдэл бүхий 5,064.4 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай трансформатор байгаагаас

  • 45 хувь /68 иж бүрдэл/ нь 0-10 жил
  • 17 хувь /26 иж бүрдэл/ нь 11- 20 жил
  • 38 хувь нь 21-ээс дээш жил тус тус ашиглаж байна.
  • Улаанбаатар хотын цахилгаан хангамжид ашигладаг дамжуулах сүлжээний 33 дэд станцаас 28 дэд станц, түгээх сүлжээний 30 дэд станцаас 25 дэд станцууд суурилагдсан хүчин чадалд тулсан, зарим дэд станцуудын хувьд хэтэрсэн байна. Үүний улмаас 2020 онд 288.0 МВт чадал хүссэн 6,851 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад техникийн нөхцөл олгоогүй байна.
  • Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системийн эх үүсвэрүүдийн суурилагдсан хүчин чадал 2021 оны есдүгээр сарын байдлаар 2,534 Гкал/ц, дулааны тооцоот ачаалал 2,992.3 Гкал/ц, техникийн нөхцөл олгосон хүлээгдэж байгаа хэрэглээ 691 Гкал/ц-т хүрч, суурилагдсан хүчин чадлаас 1,149.3 Гкал/ц буюу 45.3 хувиар хэтэрсэн байна.
  • “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн үндсэн хөрөнгийн 80 гаруй хувийг эзэлдэг нийт 379.5 км урттай дулааны шугамын 76 хувь буюу 288.3 км шугам 0-30 жилийн, 24 хувь буюу 91.2 км шугам нь 30-аас дээш жилийн насжилттай, шугамын ашиглалтын хугацаа дууссан байгаа нь хэрэглэгчдийг дулаанаар найдвартай хангахад хүндрэл учруулж, Улаанбаатар хотын дулааны хангамж тасалдах эрсдэлтэй нөхцөлийг бий болгож байна.

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн үндсэн хөрөнгийн 80 гаруй хувийг эзэлдэг нийт 379.5 км урттай дулааны шугамын 76 хувь буюу 288.3 км шугам 0-30 жилийн, 24 хувь буюу 91.2 км шугам нь 30-аас дээш жилийн насжилттай, шугамын ашиглалтын хугацаа дууссан байгаа нь хэрэглэгчдийг дулаанаар найдвартай хангахад хүндрэл учруулж, Улаанбаатар хотын дулааны хангамж тасалдах эрсдэлтэй нөхцөлийг бий болгож байна.

Categories
мэдээ нийгэм

ЭМД-ын шимтгэлээ төлж, эрт илрүүлэх үзлэгт хамрагдана DNN.mn

Монгол Улсын эрүүл мэндийн үндсэн үзүүлэлтээс сүүлийн 5 жилийн судалгааны хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх 5 шалтгааныг үндэслэн Эрүүл мэндийн яамнаас улс орон даяар өнөөдрөөс эхлэн эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэн иргэдээ анх удаа Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэг, оношлогоонд хамруулж байгаа юм.

Тиймээс даатгуулагч иргэд ЭМД-ын шимтгэлээ төлж, эрт илрүүлэх үзлэгтээ хамрагдахыг уриалж байна.

Даатгуулагч та доорх холбоосоор нэвтэрч Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

https://emd.gov.mn/101

Categories
мэдээ улс-төр

Системд нөлөө бүхий банкуудыг нээлттэй хувьцаат компани хэлбэрт шилжүүлэх хугацааг сунгах хуулийн төслийг өргөн барилаа DNN.mn

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр (2022.05.10) Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Монгол Улсын Их Хурал 2021 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр баталсан Банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу системд нөлөө бүхий банкууд 2022 оны зургаадугаар сарын 30-ны өдөрт багтан олон нийтэд нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжсэн байхаар зохицуулсан.

Эдийн засгийн байнгын хорооны 2022 оны тавдугаар сарын 3-ны өдрийн 05 дугаар тогтоолоор системд нөлөө бүхий банкуудыг нээлттэй хувьцаат компани хэлбэрт шилжүүлэх хугацааг сунгах саналыг Монгол Улсын Ерөнхий сайдад хүргүүлсэн.

Засгийн газар Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос ирүүлсэн саналыг дэмжиж холбогдох шийдвэрийн төсөл боловсруулахдаа дараах нөхцөл байдлыг харгалзан үзжээ. Үүнд:

  1. Цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямралыг дагасан үнийн өсөлт, сүүлийн үед олон улсад бий болсон цэрэг улс төрийн хурцадмал байдлаас шалтгаалан цаашид эдийн засаг, санхүү, төсвийн нөхцөл байдал хүндэрч, хөрөнгө оруулалтын орчин эрсдэлд орох хандлагатай байна.
  2. Дээрх шалтгааны улмаас инфляцын өсөлт тооцоолж байснаас өндөр гарч улс орнуудын төв банкууд бодлогын хүүгээ өсгөж байна. Уг нөхцөл байдлыг харгалзан Монголбанкнаас цар тахлын үед мөнгөний бодлогын хүүг 6.0 хувь болгон бууруулсан байсныг 2022 оны гуравдугаар сард 9.0 хувь болгон өсгөсөн.
  3. Дэлхий дахинд үүсээд байгаа бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн тасалдал болон үнийн өсөлт нь инфляцид нөлөөлж байгаа тул Монголбанк Мөнгөний бодлогын хүүгээ түр хугацаанд тогтвортой хадгалах, цаашлаад мөнгөний бодлогыг чангаруулах, ханшийн оновчтой бодлогыг дотоод гадаад үнийн өсөлттэй уялдуулах, санхүүгийн тогтвортой байдлыг ханган ажиллахын тулд анхдагч зах зээлд хувьцаагаа гаргахаар төлөвлөж байгаа системд нөлөө бүхий банкуудад активын чанарын үнэлгээг хийх шаардлага үүсэж байна.
  4. Системд нөлөө бүхий банкийг нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжихээс өмнө тэдгээрийн төлбөрийн чадварт цар тахлын үзүүлсэн нөлөөлөл, өөрийн хөрөнгийн хүрэлцээ, эрсдэлийн түвшний үзүүлэлтийг харгалзан активын чанарын үнэлгээг хийлгэх, хийлгээгүй тохиолдолд банкны хувьцааны үнэлгээ буруу гарах, улмаар хөрөнгө оруулагчдад эрсдэл үүсэхээр байна.
  5. Цар тахлын үед дэлхийн ихэнх улс орнууд мөнгөний бодлогын хүүг сулруулж, төсвийн бодлогыг иргэдийн амьжиргаа болон эдийн засгаа дэмжин тэлэхэд чиглүүлж байсан бол сүүлийн 6-8 сарын хугацаанд улс орнууд төсвийн зарлагаа багасгаж, мөнгөний бодлогыг чангаруулах бодлого баримталж байгаа бөгөөд энэ хандлага нь цаашид ч үргэлжилж хадгаламжийн хүүг өсгөж, хөрөнгө оруулагчдын сонирхлыг бууруулж болзошгүй байна.
  6. Хөрөнгийн зах зээлд оролцогчдын идэвх сайжирч байгаа хэдий ч банкны санал болгож буй хувьцааг дотоодын хөрөнгө оруулагчид худалдан авахад шаардлагатай эх үүсвэр дутагдаж болзошгүй байна. Системд нөлөө бүхий банкууд 430.0-580.0 тэрбум төгрөгийн үнэ бүхий хувьцааг олон нийтэд санал болгох урьдчилсан тооцоо гарч байна.
  7. Богино хугацаанд буюу IPO хийх хугацааг хэт ойр тогтоож хэрэгжүүлэх нь хөрөнгийн зах зээл дээр банкны үнэлгээ буурах эрсдэлийг дагуулж болзошгүй байна.
  8. Хөрөнгийн зах зээл өсөлттэй байгаа хэдий ч Виртуал хөрөнгө буюу койны зах зээлээс авсан сургамж, туршлагад үндэслэн хоёрдогч зах зээлийн арилжаагаар үнийн бууралт бий болох, ногдол ашиг тараах эсэхийг харгалзан хөрөнгө оруулагчдын анхдагч зах зээлд оролцох идэвх, сонирхол буурч болзошгүй юм.
  9. Цар тахлын улмаас эдийн засагт гарч буй хямрал, олон улсын цэрэг улс төрийн хурцадмал байдал, дэлхий нийтийг хамарсан тээвэр ложистикийн хүндрэл манай улсын эдийн засаг, банк, санхүүгийн салбарт сөрөг нөлөө үзүүлсээр байна.
  10. Монголбанк санхүүгийн тогтвортой байдлыг хангах хүрээнд хязгаарлалтын тодорхой арга хэмжээнүүд авч хэрэгжүүлж байгаа нь системд нөлөө бүхий банкуудаас хуульд заасан хугацаанд багтаан (2022 оны 06 дугаар сар) IPO хийх төлөвлөгөө амжилттай хэрэгжих боломжийг хязгаарлаж болзошгүй байна.
  11. Банкуудын хувьцаагаа анхдагч зах зээлд олон нийтэд нээлттэй гаргах хуулийн хугацааг сунгах тухай Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны саналыг Засгийн газар дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан дэмжих, энэ хугацаанд активын чанарын үнэлгээг хийж, үнэлгээний үр дүнг банкуудын санхүүгийн тайланд тусгах арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь хамгийн тохиромжтой хувилбар гэж үзжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатар хотод цахилгаан автомашин цэнэглэх 23 цэг DNN.mn

Манай улсын хэмжээнд 452 бүрэн цахилгаан тээврийн хэрэгсэл байдгаас 389 нь Улаанбаатар хотод байгаа аж.

Цахилгаан автомашин цэнэглэх цэгийн хувьд Улаанбаатарт 23, орон нутагт тав байна.

Нийслэлд байгаа цахилгаан автомашин цэнэглэх цэгүүд:

  1. Автобус гурав компанийн эцсийн зогсоолд найм,
  2. Дамбадаржаа Налайхын автобусны буудлын эцсийн зогсоолд гурав,
  3. Зам Тээврийн Хөгжлийн Яамны гадаа нэг,
  4. Номин сүлжээ дэлгүүрт тав,
  5. Имарт худалдааны төвд гурав,
  6. Сэргээгдэх Эрчим Хүчний Үндэсний Төвд нэг,
  7. Галлерей Улаанбаатар худалдаа үйлчилгээний төвд нэг,
  8. Авто Тээврийн Үндэсний Төвийн урд Ниссан моторс нэг,
  9. Петровис шатахуун түгээх станцад нэг байна. Шатахуун түгээх станцууд цаашид цахилгаан машины цэнэглэгчийг нэмэгдүүлэхэд анхаарч байгаа гэв.

2022 оны гуравдугаар сарын 18-ны өдрийн байдлаар “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын мэдээллийн санд бүртгэлтэй газ, цахилгаан, хосолмол тэжээлтэй автотээврийн хэрэгслийн ачаа, суудал, автобусны судалгааг гаргажээ.

Categories
мэдээ нийгэм

Элон Маск Монголд компаниа байгуулжээ DNN.mn

Тэрбумтан Элон Маск “Starlink” компаниа Монголд байгуулжээ. Энэ талаарх мэдээлэл Улсын бүртгэлийн ерөнхий газрын нээлттэй мэдээллийн санд байршсан байна.

“Starlink” нь олон хиймэл дагуулуудад суурилсан интернэтийн систем бөгөөд “SpaceX”-ийн дэлхийн үйлчилгээний хомсдолтой бүс нутгийн иргэдэд үнэгүй интернэт бий болгох зорилгоор хэрэгжүүлж буй төсөл юм. Энэ нь интернэтийн үйлчилгээ найдваргүй, эсвэл боломжгүй газруудад хамгийн тохиромжтой систем гэсэн үг.

Categories
мэдээ нийгэм

Энэ сарын 16-наас дараах байршлуудад халуун ус хязгаарлана DNN.mn

Тавдугаар сарын 16-наас 26-ны өдрүүдэд 10 хоногийн хугацаанд 120 мянгат, 19 дүгээр хороолол, Төв цэнгэлдэх хүрээлэн болон Зайсан орчмын хорооллууд, ХУД-ийн нэгдсэн эмнэлэг, Арьс ширний үйлдвэрийн районд халуун ус хязгаарлаж, засвар хийхээр болжээ.

Магистраль Засварт зогсох бүс, хороолол Засварын хугацаа Тайлбар
1 10абвгд, 1а, 3де магистраль 10абвгд магистраль, БӨҮР, Говь-2 ХК орчим,
1а магистраль, Төв цэнгэлдэх, Хүннү, Рапид хороолол, 120 мянгат, Туулын хөвөө, Зайсан орчмын орон сууцны хороолол,
3де магистраль, ХУД-ийн нэгдсэн эмнэлэг, Арьс ширний үйлдвэрийн район, 19-р хороолол орчмын хэрэглэгчид
V/16 – V/26
/10 хоног/
1А, 10ВГД магистралийг V/22-нд ажиллагаанд залгана.
2Ф400мм голчтой 145 хос метр, 2Ф500мм голчтой 269.4 хос метр, 2Ф200мм голчтой 70 хос метр, 2Ф200мм голчтой 82.2 хос метр шугамыг тус тус шинэчлэн солино. ИЗ-1019 цэгт 1Ф250мм-ийн голчтой ус буулгагч хаалт шинэчлэн солино. Урсгал засвар хийнэ.

Categories
мэдээ нийгэм

Цогтцэций өртөөнөөс БНХАУ-д 9.5 мянган тонн нүүрс гаргажээ DNN.mn

Өмнөговь аймгийн нутгаас Говь-Сүмбэр аймаг хүртэлх Цогтцэций-Чойрын чиглэлийн нүүрсний тээвэр зогсож буй талаар тээврийн жолооч нар мэдэгдсэн. Тэгвэл бодит байдал дээр өөр байгааг ЗТХЯ-наас мэдээллээ. Нүүрсний экспортыг зогсоохгүй байх үүднээс энэ оны 3 дугаар сарын 31-нээс хойших хугацаанд Цогтцэций өртөөнөөс гурван галт тэргээр, 150 вагон, 9506.2 тонн экспортын нүүрсийг 300 нурмаг ачаа ачих зориулалттай чингэлгээр тээвэрлэн БНХАУ-ын талд хүлээлгэн өгөөд байгааг тус яамнаас мэдээллээ.

Харин Чойр өртөөнд одоогийн байдлаар 620 мянга гаруй тонн нүүрс хуримтлагаад байгаа аж. Энэ нь Өмнөговь аймгаас буюу тодруулбал, Тавантолгойн бүлэг ордоос ачуулсан нүүрс аж. Хуримтлагдаад буй нүүрс нь нутгийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл байдалд сөргөөр нөлөөлж энэ талаар нутгийн иргэд болон удирдлага эсэргүүцэл илэрхийлсээр байгаа талаар ЗТХЯ-наас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Ш.Туяа: Хотод ажил зогсоод амьдрал хүнд байхад Оюу толгой тойрсон сумдынхан ажлаар тасарсангүй DNN.mn

Монголын уул уурхайн Оюу толгой ХХК-д Үндэсний 1000 гаруй ханган нийлүүлэгч компани бараа бүтээгдэхүүн нийлүүлж байна. Тэдний 200 гаруй нь орон нутгийн бизнес эрхлэгчид юм. Өмнөговь аймгийн Ханбогд сумын жижиг дунд бизнес эрхлэгчдийн төлөөлөл болох “Өлзийт Мөнх Овоо” ХХК-ийн захирал Ш.Туяатай ярилцлаа.


-Та Ханбогдын уугуул уу?

-Би энэ нутгийн бэр. 1979 онд Багшийн сургууль төгсөж ирээд сумын сургуульд бага ангийн багшаар ажилласан юм. Хорин жил багшилж, арав гаруй жил сургуулийн захирлаар ажиллаад 2009 онд гавьяаныхаа амралтанд суусан хүн байгаа юм аа.

-Ханбогдод ирсэн анхны мэдрэмжээсээ хуваалцаач?

-Анх ирэхэд энүүхэн урдаа жижигхэн голтой, найман жилийн бүрэн бус дунд сургуультай. Сум орон нугийн Засаг даргын тамгын газар, ахуй үйлчилгээ, багшаархан соёлын төвтэй, хүн ам нь 2000 ч хүрэхгүй, бүгд нэгнээ таньдаг тийм л сум байлаа. Багш болоод ч тэр үү сурагчдын аав ээж гээд сумын иргэдийн нэр толгойд байлаа шүү дээ(инээв). Гэтэл одоо Ханбогд тэс өөр болсон. Гудамжинд яваа нэгнээ ч танихаа байсан. Айл бүрийн хашаанд халуун хүйтэн усны шугам ороод ирчихсэн. Засмал замтай, айл бүр хувийн унаатай. Урьд бол суманд нэг машин явахад их л сонирхож хардаг байлаа. Арван жилийн сургууль гэхэд л хоёр байна. Гурав дахь сургуулийн сураг ч гарч байна. Дөрвөн цэцэрлэгтэй гээд бод доо. Ийм хөгжилтэй сум байхгүй шүү, Монголд.

-Компани байгуулсан түүх чинь Оюу толгой төсөлтэй холбоотой юу?

-Тэгсэн шүү. Өвгөн бид хоёр амьдралын шаардлагаар хувиараа бизнес хийж үзэж байлаа. Миний хань Г.Буянт гэж хүн бий. Хань маань олон жил сумынхаа ахуй үйлчилгээнд нярав, нягтлан бодогч хийж байгаад гавьяаныхаа амралтанд суухдаа ахуй үйлчилгээнээсээ хоёр оёдлын машин хувьчилж авсан юм. Ингэж л бизнесээ эхэлсэн түүхтэй. Яахав, би олон жил дарга, захирал хийсэн болохоор тэр байх компанийхаа захирал болчихсон (инээв). Гэрийнхээ том өрөөнөөс л оёдлын бизнесээ эхэлсэн. Оёдлын гурван машинтай байлаа. Оюу толгойд сандал, машин, автобус гээд бүх л төрлийн суудлын бүрээс оёж нийлүүлж эхэлсэн түүхтэй. 2010 оноос Оюу толгой компани, компани байгуулах шаардлага тавьсан. Компанийн зүгээс Өмнөговь аймгийн жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, хөгжүүлэх зорилго бүхий багийг 2010 онд байгуулж Өмнөговийн ханган нийлүүлэгчдийг дэмжих хөгжүүлэх, тэр дундаа Ханбогд суманд ажлын байр нэмэгдүүлэх хүрээнд олон санаачилга хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн юм. Компани байгуулснаар үүнд нь хамрагдах боломж бүрдэж 2010 ондоо “Өлзийт мөнх овоо” ХХК-иа байгуулж байлаа. Оюу толгойн дэмжих багтай зэрэгцэж компанийн маань ажил эхэлсэн шүү. Ингэсний ачаар бичил зээлийн хөтөлбөрт хамрагдах сургалтад суралцсан. Нэг ёсондоо Оюу толгой компани бидэнд зааж, бизнесийг маань чиглүүлж, манай компанийг өлгийдөж босгож өгсөн дөө. Оюу толгойн баг хоёр гурван тэрбум төгрөгийн зээлийн сан бүрдүүлж ХАС, ХААН банкаар дамжуулан Өмнөговь аймгийн Ханбогд, Даланзадгад, Манлай, Баян-Овоо гэсэн дөрвөн сумдын бизнес эрхлэгчид, ханган нийлүүлэгчид болон шинээр бизнес эрхлэх хүсэлтэй иргэдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр бичил зээл олгож эхэлсэн, 2010 оноос. Энэ хөтөлбөрийн үр дүнд орон нутгийн аж ахуйн нэгжүүд бизнесээ өргөжүүлж Оюу толгой компанид бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт хийж эхэлсэн түүхтэй юм.

-Гурван оёдлын машинтай гэрийнхээ нэг өрөөнөөс суудлын бүрээс оёж эхэлсэн компани тань одоо хэрхэн өргөжиж ямар бүтээгдэхүүнүүд оёж үйлдвэрлэж байна вэ?

-Анх суудлын бүрээс оёж байгаад геологийн уут оёсон. Дараа нь бүх төрлийн ажлын хувцсыг тус компанид хэрэгтэй материалуудаар оёдог болсон. Даавуун зөөлөн материалтай өмд, цамц, сүүлдээ куртик хүртэл оёсон доо. Энэ хугацаанд ажлын байраа гурван ч удаа өргөтгөлөө. Эхлээд сендвичэн байр барьсан, дараа нь тоосгон байшин, хамгийн сүүлд энэ том үйлдвэрийн байраа барьсан. Гэр бүлээрээ хүүхдүүдтэйгээ нийлээд оёдлоо эхэлж байсан бол одоо 30 гаруй ажилтантай болж өргөжөөд байна.

-Ажлын хувцас оёх маш нарийн техниктэй байх. Тэр бүхэнд компаниас чиглүүлж өгсөн үү, өөрсдөө сургалт хайж суув уу?

-Бид ажлын хувцас буюу хөдөлмөр хамгааллын хувцас оёх мэдлэггүй байсан. Оюу толгой компани л эсгүүрчин, загвар, оёдол гээд бүх сургалтад хамруулж сургасан юм. Мөн санхүүгийн сургалт зохион байгуулдаг. Байраа томруулах, материал бөөнөөр татах, оёдлын олон загварын машинтай болох гээд бүх л өсөлт дэвшилд санхүүгийн зээл тусламжид хамруулсан шүү. Оюу толгойн нэг онцлог нь хариуцлага, стандартыг нарийн мөрдүүлдэг. Тэр бүхэнд тэнцэхийн тулд бүх шатны сургалтад хамрагдаж суралцсан. Нэг үгээр хэлбэл, А-Я хүртэл энэ компаниар заалгуулж, санхүүгийн дэмжлэг авч орон нутгийн компани гэдгээрээ олон боломжийг эдэлж бизнесээ өдий хүргэлээ дээ, эгч нь. Бас нэг зүйл хэлэхээ мартах нь. Дэлхийн хэмжээний төсөл болохоор тэр байх, байгууллагын соёлд их сайн сургадаг.

-Цар тахлын үеэр танай компанийн ажил зогсох эрсдэлтэй нүүр тулав уу?

-Цар тахал бидэнд ямар ч нөлөө үзүүлээгүй. Ээлжээр, ариутгал хамгаалалтаа бариад үйлдвэрлэлээ огт зогсоогоогүй. Худалдан авагч бэлэн учир санхүүгийн хувьд хүндрэл учраагүй. Хотод болоод хангайн аймгуудын ажил төрөл зогсоод амьдрал их хүнд байхад Оюу толгой тойрсон сумд буюу Өмнөговь аймгийнхан ажилтайгаа байсан даа.

-Одоо ч Оюу толгойгоос дэмжлэг авч байгаа юу?

-Одоо тэр үеийнхээс өөрчлөгдсөн. Дан ганц Ханбогд сумынх гэхгүйгээр Өмнөговь аймгийн үйлдвэрлэл эрхэлж яваа бүх компани өрсөлдөх болсон. Нэг компани дангаар бүх эрхийг авахгүй. Нэг нь өмд, цамц, нөгөө нь куртик, геологийн уут гээд бүгд төрөлжсөн. Говийн бүх сумдыг дэмжих зорилгоор ингэж өөрчлөгдсөн. Өрсөлдөөн ч ихэссэн. Ид үеэ бодвол ажил жаахан багассан шүү.

-Ажил багасахаар орлого багасч таарах байх. Орлогоо нэмэгдүүлэх өөр ямар боломжууд байна вэ?

-Оюу толгойн ид бүтээн байгуулалт багассан учраас нийлүүлэлт тодорхой хэмжээгээр багасах нь ойлгомжтой. Гэхдээ бид боломжийн ажил авсаар байгаа. Оюу толгойтой хамтран ажилладаг туслан гүйцэтгэгчид бидэнд ханддаг. Оюу толгой төслийг дагаад бүтээгдэхүүн маань чанартай байдаг болохоор хотоос хүртэл компаниуд захиалга өгдөг болсон.

-Танай ажилчид бүгд Ханбогдынх уу?

-Хүнээ хэрхэн тогтоох вэ гэдэг том асуудал болсон байна. Манай компанид суманд суурьшсан иргэдээс гадна хань ижлээ дагаж ирээд ажилладаг хүмүүс байдаг. Нөхрөө дагаад ажлын 21 хоног ажиллаад 14 хоног буцдаг хүмүүс ч бий. Орчин цагтайгаа хөл нийлүүлж дасан зохицож явна даа.

П.Энхжаргал

Categories
гадаад мэдээ

БНСУ-ын шинэ Ерөнхийлөгч Юн Сог Ёл тангараг өргөлөө DNN.mn

БНСУ-ын шинэ Ерөнхийлөгч Юн Сог Ёл мягмар гаригт /2022.05.10/ тангараг өргөж, албан ёсоор ажилдаа орлоо.

Тэрбээр тангараг өргөх ёслолын үеэр хэлсэн үгэндээ Хойд Солонгосын цөмийн хөтөлбөр аюул заналхийлэл учруулж байгаа ч Умард цөмийн зэвсгээсээ татгалзвал эдийн засгийг нь сэргээх, ард түмнийх нь амьдралын чанарыг дээшлүүлэх “зоримог” төлөвлөгөө хэрэгжүүлэхэд бэлэн гэж мэдэгдэв.

26 жил прокуророор ажилласан 61 настай Юн Сог Ёлыг хоёр том сорилт хүлээж байна гэж Ройтерс бичжээ. Нэг нь Умард Солонгосын цөмийн хөтөлбөр бол хоёр дахь том асуудал нь хоёр жил үргэлжилсэн ковид-19 цар тахлаас үүдэлтэй инфляц.

Тэрбээр Умард Солонгосын талаар хатуу бодлого баримтлах тухай дохио өгч байсан ч тангараг өргөх ёслолын үеэр Пёньянтай яриа хэлэлцээг үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа илэрхийлэв.

Түүний хэлснээр, Умард Солонгосын цөмийн хөтөлбөр БНСУ төдийгүй Зүүн хойд Азийн аюулгүй байдалд заналхийлж байгаа ч яриа хэлэлцээний үүд хаалга нээлттэй байгаа бөгөөд асуудлыг энхийн замаар шийдвэрлэх боломжтой гэж Юн Сог Ёл онцолсон байна.

БНСУ-ын ерөнхийлөгчийн сонгууль гуравдугаар сарын 9-нд болсон. “Иргэний хүч” намаас нэр дэвшсэн Юн Сог Ёл 48.56 хувийн санал авч, ялалт байгуулсан бол түүний гол өрсөлдөгч, эрх баригч “Тобуро” намын нэр дэвшигч Ли Жэ Мён 47.83 хувийн санал авсан юм.