Categories
мэдээ нийгэм

Хүний биед ус дутагдахад яадаг вэ? DNN.mn

us

Хүний биеийн 70 хувийг ус эзэлдэг. Тиймээс шингэн дутагдах нь олон төрлийн өвчин эмгэгийн эх үүсвэр болдог байна. Хүний биеийн жингээс шалтгаалсан усны хэрэглэх хэмжээг хүргэж байна.

8413_1132594806772702_3507982775604274982_n Хүний биед ус дутагдахад яадаг вэ?

Тэгвэл хүн байх ёстой усны хэмжээгээ алдвал ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

603588062233553353573378689906669840236544n Хүний биед ус дутагдахад яадаг вэ?

Categories
мэдээ нийгэм

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан боллоо DNN.mn

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан өнөөдөр болж нийт 42 асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ.

Хуралдаанаар Монголын анхны хамтын нээлттэй хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн танилцуулгыг бүртгэлээ. Санхүүгийн зохицуулах хорооноос сүүлийн жилүүдэд хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх чиглэлээр бодлогын томоохон арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж, төр, хувийн хэвшил, зах зээлд оролцогч байгууллагуудтай хамтран ажилласны үр дүнд хөрөнгийн зах зээлийн үзүүлэлтүүд түүхэн дээд хэмжээндээ хүрч, аж ахуйн нэгжүүдийн зүгээс хувьцаа, бонд, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас зэрэг санхүүгийн хэрэгслүүдийг гаргах замаар шаардлагатай санхүүжилтээ хөрөнгийн зах зээлээс татан төвлөрүүлэх сонирхол ихээхэн нэмэгдэж байна.

Нөгөөтэйгүүр аж ахуйн нэгж, иргэд хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулах сонирхол ихээхэн нэмэгдэж буйн зэрэгцээ Монгол Улсад нэн шаардлагатай мэргэжлийн хөрөнгө оруулагчид болох хөрөнгө оруулалтын сангууд олноор бий болж байна. Тухайлбал, өнгөрсөн сард Санхүүгийн зохицуулах хороо Монголын хамгийн анхны хамтын, нээлттэй сангуудыг үүсгэн байгуулах баримт бичгийг бүртгэсэн бол энэ хуралдаанаар эдгээр сангийн нэгж эрхийн танилцуулгыг тус тус бүртгэлээ. Ингэснээр сангууд нь бүртгүүлсэн танилцуулгынхаа хүрээнд олон нийтээс санхүүжилт татан төвлөрүүлж, түүний дараагаар Хорооноос тусгай зөвшөөрлөө авч үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлэх юм. Нэгж эрхийг худалдан авах, худалдах ажиллагааг хөрөнгө оруулалтын менежментийн компани өөрийн онлайн арилжааны системээр дамжуулж гүйцэтгэх бөгөөд ийм төрлийн сангуудын онцлог нь эрэлтийн хэмжээгээрээ нэгж эрх нэмж гаргадгийн зэрэгцээ нэгж эрхээ эргүүлэн худалдан авах үүрэг хүлээдэг.

Мөн хуралдаанаар үнэт цаасны брокерийн үйл ажиллагаа эрхлэх болон даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тус бүр нэг, банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагаа эрхлэх хоёр, үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх долоо, үнэт металл болон үнэт чулуугаар хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх нийт гурван хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгохоор тус тус шийдвэрлэв.

Түүнчлэн 2 хувийн хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах баримт бичиг, банк бус санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 5 компанийн хаалттай өрийн бичгийг бүртгэхийн зэрэгцээ үл хөдлөх хөрөнгө зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нэг компанийн хувьцаа эзэмшигчийн бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахыг зөвшөөрлөө гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Хэрлэн сумын хоёрдугаар багт үерийн уснаас хамгаалах далан барина DNN.mn

Дорнод аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн 2022 оны хөрөнгө оруулалтаар Хэрлэн сумын хоёрдугаар баг, Хэрлэнгийн гудамжийг үерийн уснаас хамгаалах далан барих ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Хэрлэн сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэр нь бороо хур элбэг үед голын ус эргээ хальж, Хэрлэн голын ойролцоо байршилтай айл өрхүүд усанд автах хүндрэл тулгардаг тул үер усны аюулаас сэргийлэх зорилгоор далан барина.
Ингэснээр Хэрлэнгийн гудамжинд амьдарч буй айл, өрхийн амьдрах орчин нөхцөл аюулгүй болно гэж Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.
Categories
мэдээ нийгэм

​С.Энхболд: Өдөрт тогтмол 6-аас дээш янжуур татдаг сурагч бий

С.ЭНХБОЛД: Түргэвчилсэн тестээр эерэг гарсан, хэд хэдэн шинж тэмдэг илэрсэн  иргэнийг батлагдсан тохиолдол гэж үзэж байгаа

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын тамхины хэрэглээний талаар судалгааг Эрүүл мэндийн сайд С.Энхболд танилцуулав.

Судалгаанд Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн 13-15 насны 7-9 дүгээр ангийн 4774 сурагч хамрагдсан байна. Судалгаанд хамрагдсан сурагчдын 52.3 хувь нь ямар нэгэн байдлаар ямар нэгэн тамхин бүтээгдэхүүн татаж үзсэн байна. Үүний 63.5 хувийг хөвгүүд, 42.7 хувийг охид эзэлж байна. Түүнчлэн хөвгүүдийн 6.4, охидын 4.1 нь өдөрт зургаа ба түүнээс дээш ширхэг янжуур өдөр бүр тогтмол хэрэглэдэг гэж гарчээ. Мөн энэ насны 3.5 хувь нь хэрэглэж байгаа нь тогтоогдсон. Энэ нь бусад оронтой харьцуулахад харьцангуй өндөр байгаа аж.

Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Сурагчдын 82.5 хувь нь дэлгүүр, ТҮЦ, гар дээрээс тамхи худалдан авдаг. 5.4 хувь нь тамхины компаниудаас сурталчилгаа хэлбэрээр үнэгүй авсан гэсэн судалгаа гарсан. Өмнө нь тамхи татаж үзээгүй сурагчдаас ирээдүйд тамхи татах эрсдэлийг тодруулахад тэдний 29.4 хувь нь ямар нэгэн хэмжээгээр цаашид өртөх магадлалтай гэж үзсэн. Сурагчдын 68 хувь нь тамхины хор хөнөөлийн талаарх сурталчилгааг телевиз, видел, киноноос авсан байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн хэмжээнд үерийн хамгаалалтын барилга, байгууламжийг цэвэрлэж байна DNN.mn

Геодези, Усны барилга байгууламжийн газраас нийслэлийн хэмжээнд үерийн хамгаалалтын барилга, байгууламжийн далан сувгийн цэвэрлэгээ, үйлчилгээг хийж байна.

Жил бүрийн хавар хийж заншсан цэвэрлэгээний хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 23, 27, 39 дүгээр хороонд байршилтай “Намгийн суваг” болон Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байршилтай Эрчим хүчний гудамж, Баруун уулын сувгийн төгсгөл хэсгийн сувагт их цэвэрлэгээ хийлээ.

Мөн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд байршилтай Ногоон нуурын үерээс хамгаалах байгууламж, Сонгинохайрхан дүүргийн 2,20-р хороонд байршилтай “Бага Наран, Зүүн наран” сувгуудад төлөвлөгөөт цэвэрлэгээний ажил хийгдэж үерийн ус чөлөөтэй нэвтрүүлэх боломжтой болголоо.

Categories
гадаад мэдээ

АНУ-ын Конгресс Украинд 40 тэрбум ам.долларын тусламж үзүүлэхийг дэмжлээ DNN.mn

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены санаачилсан, Украинд 40 тэрбум ам.долларын нэмэлт тусламж үзүүлэх тухай хуулийн төсөл Конгрессийн Төлөөлөгчдийн танхимаас дэмжигдлээ. Төлөөлөгчдийн танхим өчигдөр энэ асуудлыг хэлэлцээд дэмжжээ. Гишүүдийн 368 нь дэмжиж, 57 нь эсэргүүцсэн байна. 40 тэрбум ам.долларын тусламжийг зэр зэвсэг, мөнгө санхүү, хүмүүнлэг гэсэн гурван чиглэлээр олгох юм.

АНУ өмнө нь Украинд өгөхөөр амалсан, Конгрессор дэмжигдсэн тусламжаа үзүүлээд бараг дуусч байгаа бөгөөд 100 сая орчим ам.доллар л үлдээд байгаа аж. Тиймээс нэмэлт тусламжийн асуудлыг яаралтай шийдвэрлэхийг Ерөнхийлөгч Жо Байден Конгрессоос хүсээд байгаа билээ.

Categories
мэдээ нийгэм

БНСУ-ын Ерөнхийлөгч монгол иргэдийг визгүй зорчиход анхаарч ажиллахаа илэрхийлжээ DNN.mn

БНСУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар 2022 оны тавдугаар сарын 11-ний өдөр Ерөнхийлөгч Юн Сүк Ёлд бараалхав.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сүк Ёлд уламжилж, хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.

Мөн цар тахлын дараах эдийн засгийг сэргээх, хоёр улсын иргэдийн солилцоог өргөжүүлэх зорилгоор БНСУ-ын иргэдийг тодорхой хугацаанд визийн нөхцөлөөс чөлөөлсөнтэй холбогдуулан монгол иргэд БНСУ-д хөнгөлөлттэй нөхцөлөөр, визгүй зорчиход анхаарахыг хүсэв.

БНСУ-тай улс төрийн яриа хэлэлцээг тогтмолжуулах, агаарын харилцааг либералчлах хүрээнд агаарын ачаа тээврийг нэмэгдүүлэх, геологи, уул уурхайн чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилт тавьж буйг тэмдэглэв.

Ерөнхийлөгч Юн Сүк Ёлыг тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урьсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгыг гардууллаа.

зураг

Тангараг өргөх ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгчөөр оролцсонд БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сүк Ёл талархал илэрхийллээ. БНСУ, Монгол Улсын уламжлалт найрсаг харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх чиглэлээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй нягт хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа тэмдэглэв. Мөн монгол иргэд БНСУ-д хөнгөлөлттэй нөхцөлөөр, визгүй зорчиход анхаарч ажиллахаа илэрхийлэв.

Уулзалтад БНСУ-ын Гадаад хэргийн сайдад нэр дэвшигч Пак Жин, Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд Н.Эрдэнэтуяа нар оролцлоо.

Categories
мэдээ нийгэм

ЗГ: Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна DNN.mn

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг сайжруулах, хөдөө аж ахуйг дэмжих багц зээлийг шуурхай олгох чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлын талаар танилцууллаа.

Улсын хэмжээнд гол нэрийн 10 төрлийн хүнсний бүтээгдэхүүний нийт 204.5 мянган тн нөөцтэй байна. Хоногийн хэрэглээгээр тооцвол гурил, гурилан бүтээгдэхүүн 160, элсэн чихэр 142, төмсний 88, махны 62, төрөл бүрийн будааны 48, давсны 40, ургамлын тосны 30, хуурай сүүний 22, хүнсний ногооны 16, өндөгний дөрөв хоногийн нөөц байна.

Энэ сарын 5-ны байдлаар 2143,6 тн нөөцийн мах борлуулсан нь нийт бэлтгэсэн махны 17 орчим хувь байна. Иргэд нөөцийн махны чанарт сэтгэл хангалуун, үнэ зах зээлийн үнээс 35 хувиар хямд байна. Гэсэн ч нөөцийн махны борлуулалтын түвшин өмнөх оны мөн үеэс 45 хувиар бага байна. Иймд салбарын яамнаас Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албатай хамтран нөөцийн махны өргөтгөсөн худалдааг нягтаршил ихтэй төвлөрсөн худалдааны төв, орон сууцны хороолол, захын дүүргүүдэд зохион байгуулахаар төлөвлөжээ.

“Гурил, махны үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын дагуу хүн амын 2022-2023 оны хүнсний хэрэгцээнд зориулан нөөцийн мах бэлтгэн нийлүүлэгчид 130, дотоодын улаанбуудайгаар гурил үйлдвэрлэгч аж ахуйн нэгжид 100 тэрбум төгрөгийн зээлийг арилжааны банкны эх үүсвэрээр санхүүжүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Засгийн газрын хуралдааны товч мэдээ:

· “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, есөн айлын орон сууцыг одоо амьдарч байгаа албан хаагчдад нь үнэ төлбөргүй хувьчилна.

· 2022 оны гуравдугаар сард цахимаар зохин байгуулсан Эдийн засгийн хамтын ажиллагааны Монгол, Польшийн Засгийн газар хоорондын хамтарсан комиссын II хуралдааны дүнг сайшааж, уг хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх төлөвлөгөө баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд, тус комиссын Монголын хэсгийн дарга Б.Мөнхбаатарт даалгав.

· Улсын тэргүүний сумаар Төв аймгийн Алтанбулаг, Булган аймгийн Хутаг-Өндөр, Завхан аймгийн Тэс, Дорнод аймгийн Халхгол сумыг шалгаруулж, тус бүрийг гэрчилгээ, 100 сая төгрөгөөр шагнахаар шийдвэрлэв.

Categories
мэдээ нийгэм

Улсын тэргүүний дөрвөн сумыг шалгаруулж, тус бүр 100 сая төгрөгөөр шагнах шийдвэр гарчээ DNN.mn

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Улсын тэргүүний сумдыг шалгаруулжээ. Тэргүүний сумаар:

  • Төв аймгийн Алтанбулаг
  • Булган аймгийн Хутаг-Өндөр
  • Завхан аймгийн Тэс
  • Дорнод аймгийн Халхгол сумыг шалгаруулж, тус бүрийг гэрчилгээ, 100 сая төгрөгөөр шагнахаар шийдвэрлэв.
Categories
мэдээ нийгэм

Биткойны ханш 50 хувиар уналаа DNN.mn

“Binance” биржийн мэдээгээр тавдугаар сарын 9-10-нд шилжих шөнө биткойны ханш 29,730 ам.доллар боллоо. Хамгийн сүүлд 2021 оны долдугаар сард ханш нь 30 мянган доллароос доош унаж баысан юм.

2021 оны арваннэгдүгээр сард биткойн бараг 69 мянган ам.доллароор үнэлэгдэж, криптовалютын түүхэнд хамгийн дээд үзүүлэлттэй болж байсан удаатай.

“Хэрэв Холбооны Нөөцийн Систем /ХНС/ зургаа болон долдугаар сард хүүгээ нэмэгдүүлсээр байвал зуны турш зах зээлийн уналттай нүүр тулах магадлалтай. Гэсэн ч, энэ оны арваннэгдүгээр сард АНУ-д болох завсрын сонгуультай холбоотойгоор есдүгээр сарын Конгрессын хурлаар ХНС ханшийн хүүгээ түдгэлзүүлэх, эсвэл бүр бууруулж магадгүй гэдэгт би итгэж байна. Тэр үед зах зээл дахин өсөхийг бид харж болно” хэмээн “Valkyrie” криптовалютын хөрөнгө оруулалтын ахлах ажилтан, үүсгэн байгуулагч Стивен МакКлерг онцолсон байна.

Эх сурвалж: CoinDesk