Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ЭМДЕГ Капитал банкны өрөнд авсан объектоос 29 байранд ажилчдаа оруулах нь өөр ашиг сонирхол явж байна гэв DNN.mn

ХУДАЛДАХ, ХУДАЛДАН АВАХ 19 ГЭРЭЭ ХИЙГДСЭНЭЭС ЗУРГААН АЖИЛТАН, АЛБАН ХААГЧИЙН БАНКНЫ ЗЭЭЛИЙН ШИЙДВЭР НЬ ГАРЧИХСАН


ЭМДЕГ Капитал банкны өрөнд хурааж авсан объектоос 29 байрыг ажилчиддаа нийгмийн асуудлыг нь шийдэхээр ипотекийн зээлд хамруулан олгож байгаа гэсэн мэдээлэл гарсан юм. Энэ талаар сурвалжиллаа.


Эхлээд ЭМДЕГ-ын эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн С.Сувд-Эрдэнээс тус байгууллагын албан ёсны хариуг авснаа хүргэе.


-ЭМДЕГ-ын ажилчдын нийгмийн асуудлыг шийдэхээр Капитал банкны өрөнд авсан барилгуудаас 29 байр авсан гэсэн. Энэ байрууд нь яг хаана байдаг, ямар компани туслан гүйцэтгэгч хийсэн юм бол?

-Капитал банкны эрх хүлээн авагчаас эрүүл мэндийн даатгалын сангийн нэхэмжилсэн өр төлбөрт БЗД-ийн 14 дүгээр хороонд байрлах 29 орон сууцыг хүлээн авсан байгаа. Тус барилгын гүйцэтгэгч нь Мастер инженеринг групп, Юу Ди Эс констракшн гэж хоёр компани байдаг. -Ажилчид нь ипотекийн зээлээр хамрагдаж байгаа гэсэн. Эдгээр ажилчид нь ЭМДЕГ-т яг ямар албан тушаалд ажилладаг хүмүүс вэ?

-Худалдах, худалдан авах 19 гэрээ хийгдсэнээс зургаан ажилтан албан хаагчийн банкны зээлийн шийдвэр нь гарчихсан байгаа. Эдгээр ажилчид ЭМДЕГын төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний ажилтнууд бий.

-ЭМДЕГ-ийн даргыг өөрийн танил тал, өндөр албан тушаалтнуудад байр олгож, хямд өгсөн гээд байгаа. 1 м.кв-ын үнэлгээ нь хэдэн төгрөгний үнэтэй байр вэ?

-Тухайн байрнуудын үнэлгээг АТГ болон Эрүүгийн цагдаагийн газрын хамтарсан ажлын хэсэг сонгон шалгаруулалт зохион байгуулж, “Дамно” гэх үнэлгээний компани үнэлгээг хийсэн байдаг. Тухайн үнэлгээгээр орон сууцны 1м.квыг 2.630.000 төгрөгөөр тогтоосны дагуу энэ үнэлгээгээр орон сууцыг худалдах ажлыг зохион байгуулж байгаа.

-Хэдээс хэдэн м.кв хэдэн өрөө байрууд байгаа вэ?

-Хамгийн бага нь 68 м.кв-тай 2 өрөө. Түүнээс дээшээ 70-90 гаран м.кв бүхий 3 өрөө болон 6 өрөө байр нэг бий. Дийлэнх нь гурван өрөө байрууд байгаа.

-Танай байгууллагын зүгээс иргэдийн дунд яваад байгаа мэдээлэлд хариу өгөөч?

-Сошиалаар яваад байгаа мэдээллүүд шиг бид ямар нэгэн хууль зөрчсөн зүйл байхгүй. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс гаргасан тогтоол болон Засгийн газрын шийдвэрийг үндэслэн бүгд хууль журмын дагуу явж шийдэгдсэн. Энд ямар нэгэн танил талаа харсан, хэн нэгэн дарга цэрэгт байр үнэгүй олгосон, тараасан зүйл байхгүй. Манай байгууллагын хувьд нэн тэргүүний зорилго бол эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг хурдан хугацаанд төвлөрүүлэхэд анхаарч байгаа. Үүний хажуугаар ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд 80 м.кв-аас доош хэмжээтэй зарим орон сууцыг ажилчдадаа худалдан борлуулсан. Ингэхдээ тухайн үед хийсэн үнэлгээний дагуу 2.630.000 төгрөгөөр худалдах ажлыг зохион байгуулж байна. Тухайн мөнгө нь ЭМДын санд орох юм.

-29 байр гэсэн, үлдсэн 23 байрыг яах вэ?

-80-аас доош м.кв-тай байрт ипотекийн зээл гарна шүү дээ. 80аас дээш м.квтай байруудыг бид нээлттэй дуудлага худалдаа зохион байгуулж, худалдан борлуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна гэсэн мэдээллийг өглөө.

ХЭДЭН ТӨГРӨГНИЙ ӨРӨНД АВЧИХААД ХЭДЭН ТӨГРӨГӨНД ӨГЧ БАЙГАА ЮМ. ДАВХАР АСУУДАЛ БАЙНА


Энэ талаар хувиараа өр барагдуулах чиглэлээр хуулийн зөвлөгөө өгдөг хуульч Б.Сарангэрэлтэй ярилцаа.


-Капитал банкны өрөнд хурааж авсан 29 байрыг ЭМДЕГ ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийднэ хэмээн авчээ. Үүнийхээ зургаад нь ажилчдынх нь ипотекийн зээл гарчихсан, байрандаа орохоо хүлээж байгаа гэсэн мэдээлэл бий. Улсын өрөнд хүлээж авсан барилгыг нэг байгууллагын ажилчдын нийгмийн асуудлыг шийдэхээр өгч болдог юм уу. Хуулиндаа ямар заалттай байдаг вэ?

-Хуулиндаа нийтлэг заалт байгаа л даа. Тухайн байрыг төр өрөндөө авч байгаа шүү дээ. Тэр өр нь дууссан юм уу. Тэр өр төлбөрийн асуудал аль шатандаа яваа юм. Өрөө төлж дуусаад, асуудлаа шийдэхээр явж байна уу. Төр авсныхаа дараа түүнийг зарцуулж байна уу гэдэг нь чухал.

-Өрөө төлж дуусаагүй байгаа л даа.

-Тэгвэл наана чинь нэг ашиг сонирхол яваад байна шүү дээ. Хэдэн төгрөгийн өрөнд авчихаад хэдэн төгрөгөнд өгч байгаа юм. Давхар асуудал байна л даа.

-ЭМДЕГ-аас тодруулахад ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэж ипотекийн зээлээр өгөөд түүнээс орж ирсэн мөнгийг ЭМД-ын санд төвлөрүүлнэ гээд байгаа. Энэ байж болох асуудал уу?

-Тэр зорилго нь харагдаж л байна. Гэхдээ заавал тэгэх шаардлага байсан юм болов уу. Төрийн байгууллага төрийн өрөнд авсан байрыг өөрийн нэр дээр аваад ажилчдаа ипотекийн зээлээр оруулна гэдэг өөр ашиг сонирхол дунд нь яваад байна. Хуулиндаа бол нэгдүгээрт, өр төлбөрийн асуудал нь яг хэдэн төгрөг вэ. Хэдэн төгрөг авлагад авч байгаа юм. Авч байх явцдаа түүнийг үнэлүүлж, үнэлгээ нь гарсан юм уу. Үнэлгээ нь гараад ипотекийн зээлээр зараад хэдэн жилийн дараа тэр нь төлөгдөх юм. Ийм утгагүй зүйл гэж байхгүй шүү дээ.

-АТГ, Эрүүгийн цагдаагийн албаны хамтарсан ажлын хэсэг гараад Дамно аудитын компаниар 2021 оны есдүгээр сард 1 м.кв-ыг нь 2.630.000 төгрөгөөр үнэлсэн гэсэн. Яг тэр үнэлгээгээр ажилчдаа ипотекийн зээлд хамруулаад зургаан хүнд зээлийн эрх үүсжээ. Энэ үнэлгээгээр байр аваад тэр нь хэзээ дуусах нь тодорхойгүй. Тэгэхээр ЭМДС бас алдагдал хүлээнэ гэсэн үг үү?

-Хуулиндаа нийт өр төлбөрт авах зүйлээ гаргана. Түүнээс цагдаад шалгагдаж байгаа хэдэн төгрөгний өрөнд ямар ямар объект, үл хөдлөх, хөдлөх хөрөнгө эхлээд авч байгаа юм.

Авсныхаа дараа захиран зарцуулах эрх үүснэ. Энэ асуудал дээр нэг талд нь төр байгаа. Төр өөрөө зөвшөөрсөн бол болох л байх. Зах зээлийн ханшийн зөрүүнээс хамаараад зургаан сар тутам үнэлгээ шинэчлэгддэг. Тэгэхээр хугацааг нь аваад үзэхэд дахин үнэлгээ хийх шаардлагатай болсон байна л даа.

-Засгийн газраас, ЭМДҮЗ-өөс гаргасан тогтоол журмыг зөвчөөгүй гээд байна л даа?

-Засгийн газар, ЭМДҮЗ ямар тогтоол хэзээ гаргасан юм бэ. Түүнийг нь тодорхой болгох хэрэгтэй.

-Улсын өрөнд хурааж авсан өрийг дуудлага худалдаагаар зараад орж ирсэн орлогыг тухайн санд нь төвлөрүүлэх ёстой юм биш үү?

-Энэ асуудал яг ямар шатандаа явж байгааг мэдэхгүй байна л даа.

-Төрийн өрөнд авсан барилгыг аваад өөрийн танил талдаа хямд өгөөд байна уу гэсэн хардалт л хүмүүсийн дунд яваад байна л даа?

-Ер нь тийм шинж агуулагдаж байна. Хэрэг шийдэгдээд дууссан бол өөрийн чинь хэлдгээр дуудлага худалдаа явагдах ёстой. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа гэж хийгдэнэ шүү дээ. Ийм ийм объектыг авлаа. Нийт өр төлбөрийн тэдэн төгрөгийн үнийн дүнд энэ энэ үл хөдлөх хөрөнгүүдийг авч байна. Тэгээд юун түрүүн борлуулалтын ажил хийгдэнэ. Эхлээд үнийг тогтооно. Үнээ тогтоогоод түүгээр худалдаж авах уу, зарах уу гэдгийг шийднэ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа заавал дуудлага худалдаагаар ордог.

Үнэ дээрээ хоёр тал маргалддаг байхгүй юу. Энэ яагаад 1 м.квын үнэ нь 2.5 сая байгаа юм бэ. Өнөөгийн зах зээлийн үнэ нь 4.5 сая шүү дээ гэх мэтээр. Тэгсэн тохиолдолд дахиад үнэлгээ хийлгэнэ. Эсвэл үнэлгээн дээрээ зөвшөөрч болно. Үгүй бол дуудлага худалдаагаар зарчихаад тэр мөнгөө сан руугаа оруулж болно. Гэхдээ наадах чинь хууль гуйвуулсан байдал харагдаж байна. Төрийн алба руу өрөө шахаад л. Нарийн сайн харах л асуудал байна гэв.


АТГ, ЭРҮҮГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН АЖЛЫН ХЭСГЭЭС ЖУРАМ ГАРГАЖ ҮНЭЛГЭЭ ХИЙЛГЭСЭН


Тус барилгын үнэлгээг хийсэн гэх Дамно аудитын компанитай холбогдоход тус компанийн мэдээллийн ажилтан дараахь тодруулгыг өгөв.


-Капитал банкны өрөнд хурааж авсан БЗД-ийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ЭМДЕГ-т шилжүүлсэн барилгыг танай байгууллага 2021 оны есдүгээр сард үнэлгээ хийжээ. Тухайн үед яаж үнэлгээг тогтоосон юм бэ?

-АТГ, Эрүүгийн цагдаагийн ажлын хэсэг журам тогтоож тэр дагуу бид үнэлгээгээ хийсэн.

-Тэр үеийн ханш тийм хямд тогтохоор байсан гэж үү?

-АТГ, Эрүүгийн цагдаагийн ажлын хэсгээс журам гаргаж үнэлгээ хийлгэсэн. Хуулийн заалттайгаар үйл ажиллагаа хийсэн учраас Эрүүгийн цагдаагийн албаны зөвшөөрөлгүй олон нийтийн хэвлэл мэдээлэлд мэдээлэл өгөх боломжгүй. ЭМДЕГын үнэлгээ гэж тусдаа байсан. Та бүхэнд мэдээлэл өгч болох эсэхийг Эрүүгийн цагдаагийн албанаас лавлаад зөвшөөрөх юм бол мэдээлэл өгч болно.

-Хуульчаас энэ тухай асуухад зах зээлийн ханшаас шалтгаалж зургаан сар тутам үнэлгээг шинээр хийх ёстой гэсэн. Хуулиндаа юу гэж заасан байдаг вэ?

-Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд зургаан сар тутамд үнэлгээ шинжилгээ хийх шаардлагатай гэсэн заалт байхгүй. Гэхдээ үнэлгээний өдөр гэж тусдаа тайлбар байгаа.

Үнэлгээний өдөр гэдэг нь тухайн үнэлгээ нь тэдэн оны тэдэн сарын тэдний байдлаар гаргана аа гэсэн заалттай бол түүгээрээ л гарсан байгаа. Түүнээс биш зургаан сар тутамдаа үнэлгээ солигдож шинэчлэгдэх ёстой гэсэн журам байхгүй. Тогтоолынхоо дагуу л үнэлгээгээ гаргасан.

Дахиж үнэлгээ тогтоох шаардлагагүй гэсэн үг үү?

-Түүнийг нь бид мэдэхгүй. Капитал банктай холбоотой үнэлгээний нэмэлт тайлбарыг Эрүүгийн цагдаагийн газрын зөвшөөрөлтэй л бид гаргана хэмээн хариулав.

Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Улаагчин туулай өдөр DNN.mn

2022.5.14, БЯМБА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 13

ЗУНЫ ТЭРГҮҮН ХӨХӨГЧИН МОГОЙ САР
ДӨРВӨН НОГООН УЛААГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

  • Аргын тооллын: 2022.5.14, Бямба гараг
  • Наран ургах шингэх: 05.15-20.22
  • Үс засуулбал: Жаргал ирнэ
  • Барилдлага: Үл тохирох
  • Шүтэн барилдлага: Сэрэхүй
Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Эл өдөр эд эдлэл барагдах, хулгай, дээрмийг дарах тэргүүтэнд махаши тэнгэрээс гаслан ирэх тул хэрэг тус үл бүтнэ, амраг лугаа золгох, авшиг авах, ус гатлах, угаах зэрэгт сайн. Баруун нүд татвал садан ирэх, зүүн нүд татвал баярлах, баруун чих хангинавал гутамшиг болох, зүүн хангинавал завхарсныг сонсож цочих, бие татвал өмнө зүгээс зочин ирэх, хөл татвал хэрүүл гомдол болно.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан байна DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 3-5 градус хүйтэн, бусад хэсгээр 0 градус орчим, өдөртөө 14-16 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Дорнод-Монголын тал нутгаар, өдөртөө Хангайн уулархаг нутгаар хур тунадас орно.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус дулаан, бусад нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Туул, Тэрэлж, Улз, Онон, Халх голын хөндий, Дорнод Дарьгангын тал нутгаар 10-15 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говь, Орхон-Сэлэнгийн сав газраар 18-23 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 14-16 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 3-5 градус хүйтэн, өдөртөө 12-14 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт болно DNN.mn

Тухайлбал, уулзалтад ОХУ-ын Төрийн тэргүүн Владимир Путин, Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко, Казахстаны ерөнхийлөгч Кассым Токаев нарын удирдагчид оролцох юм байна. Улсаа НАТО-д элсүүлэх хүсэлтээ хойшлуулалгүй тавих ёстой гэсэн хамтарсан мэдэгдлийг пүрэв гарагт Финландын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хийсэн.

Түүний дараагаас Финланд улсын төвийг сахисан статус хойшид хүчингүй болно. ОХУ Украинд цэргийн хүч оруулснаас үүдэн Орос болон НАТО-гийн хооронд байдал эгзэгтэй болсон үед дээрх мэдэгдэл хийгдлээ. Оросын Гадаад хэргийн яам мөн өмнө нь Финланд улсыг НАТО-д элсэхээс сэрэмжлүүлсэн мэдэгдэл гаргаж байсан юм. Үүнтэй зэрэгцэн Ерөнхийлөгч Путин ОХУ-ын тэргүүлдэг цэргийн эвслийн нэгдмэл байр суурийг харуулахыг зорьж байна гэж Эн-Эйч-Кей мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

БНСУ-ын Сүнчинхён эмнэлгийн захирлыг хүлээн авч уулзав DNN.mn

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг өнөөдөр БНСУ-ын Сүнчинхён эмнэлгийн дарга ноён Lee Jeong Jae, тус эмнэлгийн олон улсын тусламж үйлчилгээний төвийн захирал Kim Jeong Sig болон албаны бусад хүмүүсийг хүлээн авч уулзав. Мөн тус уулзалтанд ЭМЯ-ны газар, хэлтсийн дарга нар оролцож БНСУ-ын Сүнчинхён эмнэлэгтэй цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар харилцан мэдээлэл солилцов.

2011 оны гуравдугаар сард Монгол Улсын Эрүүл мэндийн яам болон БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яам хоорондын эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулагдаж улмаар тухайн оны 8 дугаар сард БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мен Баг-ийн Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр Монгол Улсын Эрүүл мэндийн яам болон БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам хоорондын эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах баримт бичигт хоёр улсын Эрүүл мэндийн сайд нар гарын үсэг зурсан.

Санамж бичгийн хүрээнд “Сөүл Төсөл”-ийг хамтран хэрэгжүүлж Монголын эмч, мэргэжилтнүүдэд зориулсан эмнэл зүйн сургалт болон Солонгосын эмч профессорууд Монгол Улсад ирж хамтран ажиллах “Зочин Профессор”-ын хөтөлбөрийг 2014 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөрийн хүрээнд манай орноос нийт 153 эмч мэргэжилтэн 3-6 сарын хугацаатайгаар эмнэл зүйн сургалтад хамрагдаад байна. Мөн Улсын нэгдүгээр төв эмнэлэг болон Солонгосын АСАН анагаах ухааны төв хооронд хамтран ажиллах гэрээ байгуулж ажиллахын зэрэгцээ Хавдар судлалын үндэсний төв, Солонгосын Самсунг Эрүүл мэндийн төв хамтран элэг шилжүүлэн суулгах чиглэлээр хамтран ажиллаж байна. Дээрх хамтын ажиллагааны хүрээнд элэг шилжүүлэн суулгах үндэсний баг бий болж чадавхжсан юм.

Энэ удаагийн уулзалтаар тус эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах харилцан туршлага солилцох, Монгол Улсад оношлогдож эмчлэгдэх боломжгүй байгаа өвчнийг эх орондоо оношилж эмчилдэг болох, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх, Монгол Улсаас тус эмнэлэгт эмчилгээ, оношилгоо хийлгэхээр очиж байгаа иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээнд хөнгөлөлт үзүүлэх боломжийг судлах, хавдрын улмаас тус эмнэлгээр үйлчлүүлж мэс засал хийгдсэн өвчтөнүүдэд тавих урт хугацааны хяналтын талаар хоёр тал ярилцлаа.

Categories
мэдээ нийгэм

Төрийн захиргааны 850 албан тушаалд хамаарах 512 албан тушаалын тодорхойлолтод батлах зөвшөөрөл олгов DNN.mn

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль шинэчлэн батлагдаж, 2022 оноос мөрдөж эхэлсэн билээ. Хуулийн өөрчлөлттэй холбогдуулан аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, харьяа агентлагуудын чиг үүрэг, бүтэц, зохион байгуулалтад зохих өөрчлөлт орж, төрийн захиргааны зарим албан тушаалын тодорхойлолтуудаа шинэчлэх, өөрчлөлт оруулах шаардлага үүссэн билээ.

Энэхүү ажлын хүрээнд Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 24 дүгээр ээлжит хуралдаанаар нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний 10 агентлаг, 15 аймгийн Засаг даргын Тамгын газрын төрийн захиргааны удирдах, гүйцэтгэх албан тушаалын тодорхойлолтыг хянан хэлэлцэж, төрийн захиргааны 850 албан тушаалд хамаарах 512 албан тушаалын тодорхойлолтыг батлах зөвшөөрөл олгов. Үүний дотор аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга болон хэлтсийн дарга нарын 7 албан тушаалд хамаарах 147 албан тушаалын тодорхойлолтыг нийтлэг байдлаар гаргалаа. Дээрх албан тушаалын тодорхойлолтуудад Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны А/160 дугаар тушаалаар шинэчлэн батлагдсан мэргэжлийн индексийг мөрдөв.

Мөн Татварын ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинээр байгууллаа.

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН НИЙСЛЭЛ ДЭХ САЛБАР ЗӨВЛӨЛ

Categories
мэдээ нийгэм

Ойрын хоногуудад ихэнх нутгаар хур тунадас орохгүй, дулаарна DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар хур тунадас орохгүй, дулаарна.

2022 оны 05-р сарын 13-ны 12-18 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 12-14 хэм дулаан байна.


2022 оны 05 сарын 13-ны 20 цагаас 05 сарын 14-ний 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Дорнод-Монголын тал нутгаар, өдөртөө Хангайн уулархаг нутгаар хур тунадас орно.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 хэм хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 хэм дулаан, бусад нутгаар 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Туул, Тэрэлж, Улз, Онон, Халх голын хөндий, Дорнод Дарьгангын тал нутгаар 10-15 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говь, Орхон-Сэлэнгийн сав газраар 18-23 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 3-5 хэм хүйтэн, бусад хэсгээр 0 хэм орчим, өдөртөө 14-16 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 2-4 хэм хүйтэн, өдөртөө 14-16 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 3-5 хэм хүйтэн, өдөртөө 12-14 хэм дулаан байна.


2022 оны 05 дугаар сарын 15-наас 05 дугаар сарын 19-нийг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

16-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 17-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 18-нд Хэнтийн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр. Ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Завхан, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 хэм хүйтэн, өдөртөө 13-18 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 18-23 хэм дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Хүний бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 49 хувиар өсчээ DNN.mn

2022 оны эхний дөрвөн сард 14,150 гэмт хэрэг бүртгэгдсэн тухай Үндэсний Статистикийн Хорооноос мэдээлэв.

Энэ нь өмнөх оны мөн үеэс 6,308 буюу 80.4 хувиар өссөнийг илтгэж байна.

Нийт бүртгэгдсэн гэмт хэргээс

  • өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 4,894 (2.2 дахин),
  • хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 1,143 (49.3%),
  • хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 179 (84.4%),
  • хүний бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 90 (48.6%) болж тус тус өсжээ.
зураг

Categories
мэдээ нийгэм

Манай улсад өрх толгойлсон 70 мянга гаруй эхчүүд байна DNN.mn

Олон улсын гэр бүлийн өдөр ирэх Ням гаригт болно. Уг өдрийг угтан Монголын эмэгтэйчүүдийн холбооноос хэлэлцүүлэг зохион байгуулсан юм. Энэ үеэр тэдний зүгээс зарим тоон мэдээллийг танилцууллаа.

Манай улсад өрх толгойлсон 70 мянга гаруй эхчүүд, 16 мянга орчим аавууд байна.
Эдгээр өрх толгойлсон эцэг эхийн цаана 40 мянга орчим хүүхдийн асуудал хөндөгддөг.
Сүүлийн үеийн судалгаанаас харахад гэр бүлийн хүчирхийлэл 34.9 хувиар өссөн байна.
Шүүхийн тайланд дурдсанаар (2017 он) хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл 110 орчим үйлдэгджээ. Гэтэл энэ оны байдлаар 360 гаруй болж нэмэгдсэн.

Гэр бүл гэдэг бол улс доторх улсын асуудал учраас үүнд анхаарах шаардлагатай гэдгийг хэлэлцүүлэгт оролцогчид онцолсон юм.

Categories
мэдээ нийгэм

Гадаадын 116 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгалаа DNN.mn

Энэ долоо хоногт 116 гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн сунгалтын хүсэлтийг цахимаар авч, шийдвэрлэсэн болохыг Гадаадын иргэн харьяатын газрын дарга Н.Ууганбаяр мэдээллээ.

Тэрээр “Тавдугаар сарын 9-ний өдрөөс оршин суух хугацаа сунгуулах хүсэлтийг зөвхөн цахимаар хүлээн авч эхэлсэн. Тэгвэл энэ долоо хоногт 82 аж ахуйн нэгж, байгууллагын 116 гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн сунгалтын хүсэлтийг цахимаар хүлээн авч, шийдвэрлэлээ” гэв.

Та ЭНД дарж хүсэлтээ илгээнэ үү.