Categories
мэдээ үндэсний-бөx цаг-үе

Ц.Содномдорж: Д.Баярмагнай прокурортой Сингапурт саатуулагдсан гэдэг ор үндэслэлгүй мэдээлэл DNN.mn

-Би Сөүлд гэр бүлээрээ амарч явна-

Нийслэлийн ерөнхий прокурор асан Д.Баярмагнай болон улсын арслан Ц.Содномдорж нар Сингапурт казино тоглосон, хулгайн хэргээр саатуулагдсан гэх мэдээлэл гараад байгаа юм. Энэ талаар улсын арслан Ц.Содномдоржоос тодруулахад “Д.Баярмагнай прокурортой Сингапурт саатуулагдсан гэдэг ор үндэслэлгүй мэдээлэл. Би Солонгосын Сөүл хотод байна. Гэр бүлээрээ амарч явна. Яагаад тийм худал мэдээлэл тарсныг би мэдэхгүй” гэх хариултыг өгсөн. Харин Нийслэлийн ерөнхий прокурор асан Д.Баярмагнайгийн хувьд уг мэдээллийг мөн үгүйсгэж байгаа юм.

Тэрээр гэр бүлийнхээ хамт Энэтхэг улсад байгаа аж. “Би Сингапурын казино орсон. Үүнийгээ үгүйсгэхгүй. Харин хулгай хийсэн нь үнэн юм бол Сингапурын хилээр намайг гаргах уу” гэж хэвлэлд өгсөн ярилцлагдаа хэлсэн байдаг. Улсын арслан Ц.Содномдорж яагаад нэр холбогдсон тухайд дотны ах дүү гэдгээ хэлээд “Содномдорж нэг нутгийн бөх улсын арслан Х.Мөнхбаатартай таарамж муутай байгаа юм билээ. Тэр хүн шоглох гэж тэгж ярьсан байх гэж надад хэлсэн” гэх хариултыг өгсөн байна. Нийслэлийн ерөнхий прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Д.Баярмагнайгийн хувьд 2019 оны дөрөвдүгээр сард үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж байсан нэгэн. Нийслэлийн ерөнхий прокуророор ажиллаж байхдаа “60 тэрбумын хэрэг”-ийг шалгах ажлыг хариуцаж байсан аж.

Б.Баяр
Categories
мэдээ нийгэм

Таван ханатай гэр шатаж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд нас баржээ DNN.mn

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Мандал хайрхан багийн “Ар хөндлөн” гэдэг газар гэр шатаж хүүхэд нас баржээ.

Галын дуудлагыг 05.15- ны өдрийн 10:04 цагт хүлээн авч Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчид 56 км замыг туулан очиход малчны 5 ханатай гэр шатаж, гал түймэрт найман настай хөгжлийн бэрхшээлтэй Ж өртөж нас барсан байсан тул цогцсыг гаргаж, тус сум дахь Цагдаагийн хэсгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Р.Алтантитэм: Монголчуудыг асрал хайр, нигүүлсэнгүй сэтгэл, бодийн сэтгэл гурав нэгтгэдэг DNN.mn


Зүүн хүрээ Дашчойлин хийдийн лам, АНУ-ын “Чикаго Радна Шри Санга” төвийн дэд ерөнхийлөгч Р.Алтантитэм Гарчэн Тибүрүл Ринбүүчи багшийн айлдвар “Амидэва бурханы номын аймаг, Гэтлэхүйн мөрийг тодруулахуй” номыг эх хэлнээ орчуулан хэвлүүлж нийтийн хүртээл болголоо. Номын нээлтийн үеэр Р.Алтантитэм ламтай ярилцсан юм.


-Монголд энэхүү номын нээлтээ хийж буй шалтгаан юу байв?

-Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая. Өмнө нь “Амидэва бурханы номын аймаг”-ийг олон бурхад номлочихсон байсан. Ялангуяа эрхэм дээд Гарчэн Ринбүүчи багш маань одоо АНУ-ын Аризона мужийн Чино Валлей гэдэг газарт “Гарчэн буддист институт”-д заларч байгаа. Энэ багш маань 2011, 2012 онд Амидэва бурханы бясалгалын бүтээл, тайлбарыг Сингапурт айлдсан.

Жил болгон уг бүтээлийг хийхэд “Ум ами дива хри” тарнийг дэлхийн даяарх сүсэгтэн олон, лам хуврагууд, энгийн иргэд хамтдаа нэг дүнчүүр буюу 100 сая удаа уншдаг ийм ном юм аа. Тэр хурал, их бүтээлийн номон дээр багш маань айлдвар айлдаад, ийм учиртай шүү, ингэж бясалгаарай гэж тайлбарласан нэг сургаал нь Сингапурт хэвлэгдсэн байсан. Уг ном АНУ болон Монголд хэвлэгдээгүй байсан юм. 2016 онд Амидэва бурханы тарнийг дүнчүүр унших номонд бидний хэсэг монголчууд биеэр оролцох хувь олдсон. Тэнд оролцчихоод “Үнэхээр гайхамшигтай ном байдаг юм байна. Үүнийг элэг нэгт монгол түмэнтэйгээ, монгол хэлтэн гэлтгүй бусад хүмүүстэй хуваалцъя” гэж бодоод энэ номыг орчуулъя гэж шийдсэн. Миний хувьд АНУ-ын “Чикаго Радна Шри Санга” төвийн Дрүпон Ринчэн Дорж Ринбүүчи багшийнхаа шавь нь болоод тэнд буян номын ажил үйл хийдэг.

2021 оны арванхоёрдугаар сарын сүүлээр эх орондоо ирсэн. Маргааш (Тавдугаар сарын 8-нд буцсан) АНУ руу буцах гэж байна. Энд байх хугацаандаа энэ номоо орчуулаад олны хүртээл болгоё гэж бодсон юм.

Энэ номын нээлтийг Америкт хийж боох байсан ч энд Дээрхийн Гэгээн Далай лам багш, Дээрхийн Гэгээн Бригүн Чэцан Ринбүүчи багш, Гарчэн Ринбүүчи багш, Дрүпон Ринчэн Дорж Ринбүүчи багш нарын олон шавь байдаг учир тэдний хүртээл болгохын тулд ямар ч байсан Монголдоо хийе гэж бодсон.

-Америкийг эрх чөлөөний орон гэдэг. Тэнд олон мянган монголчууд суурьшин амьдарч байна. Та тэнд хэд дэх жилдээ амьдарч байна вэ?

-Би АНУ-д 23 дахь жилдээ амьдарч байна. Гэхдээ ирэн очин байдаг. Монголдоо ирж багш нарынхаа сайхан ном, сургаалыг сонсдог. Ялангуяа Дээрхийн гэгээн Далай лам багшийнхаа сургаалыг сонсох гэж Энэтхэгт мөн очиж номын рашаан хүртдэг.

-Хүмүүс эрх чөлөө рүү тэмүүлэмтгий. Тийм ч болохоор Америк руу явах сонирхол хүмүүст их бий. Гэтэл нөгөө талаас нь харвал эрх чөлөө бол хүний дотоод сэтгэлд байдаг бололтой?

-Тэр үнэн. Америк эрх чөлөөний улс орон гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр хүн үзэл бодлоо илэрхийлэхэд эрх чөлөөтэй. Хүний эрхийг хүндэлдэг. Хүн ямар эрхтэй вэ гэхээр АНУ-ын Үндсэн хуульд эхний 10 эрх бий. Амьд явах эрх, үгээ хэлэх эрх гээд эрхүүдийг хуульчилсны дотор шашин шүтэх эрх гэдэг бол АНУ-д маш төгөлдөр утгаараа байдаг. Ямар ч шашныг, бүгдийг хүндэтгэдэг. Тэр дундаас сүүлийн үед Дээрхийн Гэгээн Далай лам багш болон бусад багш нарын минь адистидын буянаар Бурхан багш, Ловон Бадамжунай бурхан, Мялрайба Богд болон бусад олон дээдсийн айлдан хайрласан судрын болон нууц тарнийн номууд, Буддын шашины гүн ухааны номуудыг судалдаг байгууллагууд, институтууд, Америкийн их, дээд сургуулиудад энэ дээдийн номуудыг маш их судалж байгаа. Висконсины их сургуулийн Ричард Дэвидсон гэж тархи судлаач мундаг эрдэмтэн байна. Стэнфорд, Харвард, Виржиниагийн их сургууль, Калифорнийн Берклигийн их сургууль, Чикагогийн их сургуулиудад ч Төвөд судлал, Буддын шашин судлалын салбарууд байдаг. Их сургуулиуд нь дээдийн номыг судалж байна гэдэг АНУ-ын цаад бодлого нь нийт ард түмнээ маш сайхан соён гэгээрүүлж, ялангуяа энэрэн нигүүлсэхүй сэтгэл, бусдыг хайрлах сэтгэлийг төрүүлэхийн тухайд анхаарч байгаа хэрэг л дээ. АНУ-д, мөн Өмнөд Америкт, Европын улсуудад, Австралид, сүүлийн үед Африкт ч дээдийн ном дэлгэрч байна. Бид, монголчууд үүнээс хоцрох ёсгүй юм. Тийм учраас монголчууд минь тэдэнтэй мөр зэрэгцэж дээдийн ном, багш нарын маань айлдварыг орчин цагийн хэллэгээр, шинжлэх ухаан, технологийн дэвшилттэй байгаа энэ цаг үед судалж явах нь маш их сайхан, адилхан буян хураана.

-Та сая номын нээлтийн үеэр Гарчэн Ринбүүчи багшийнхаа тухай ярилаа. Нугачаант амьдралыг туулж, ихэд хатуужиж, дээдийн номыг судлахад энэ насаа зориулж яваа хувилгаан хүн юм байна?

-Гарчэн Ринбүүчи багш маань нийтдээ найман дүр хувирч төрсөн байдаг. Найм дахь дүрийн хувилгаан нь одоо бидний багш хүн байгаа юм. Багшийн маань эхний дүр нь Мянган хөвгүүнтэй Загарбарьдийн их хааны Сэвжи Мүкү гэдэг нэгэн бодисадва хөвгүүн байсан. Энэ хүү нь тэр хааны хамгийн отгон хүү нь байсан. Тэр хүү 999 ах нартаа бүгдэд нь алтан шүхэр өргөсөн байдаг. Алтан шүхэр өргөснийх нь дараа аав нь “Миний энэ хөвгүүн бол ирээдүйд маш сайхан буянтай хүн болно. Ирээдүйд дээдийн номыг дэлгэрүүлнэ. 1000 дахь бурхан Санжаа Мойба болж, урдах төгс гэгээрлийг олсон 999 ах нарынхаа бүх номыг хожмын олон шавь нартаа заана” гэсэн байдаг. Дараа нь Бурхан багшийн үед ч бодисадва байж, тэрнээс хойш Энэтхэгийн алдарт Хутагт Нагаржунай Богдын шавь Арьяндэвийн Гэгээн байсан. Түүнээс хойш Төвөдийн Тисэрэд Дивзан хааны үед Гар хэмээх нэртэй нэгэн сайд байсан. Мөн Сажава ёсны ч хувилгаан байсан ба хожим Бригүн Гаржүдба ёсны Махамутра дамжлагын егүзэрва Ширээт Хувилгаан дүрээр олон төрөлдөө шашин, амьтны тусыг зохиосон.

Гарчэн Ринбүүчи багш маань 2008 онд Монголд заларч байсан. Багшийн маань шавь нар дэлхий даяар маш их байгаа. Ийм учиртай хүн.

-Цагийн байдал хүндхэн байгаа энэ үед монголчуудыг нэгтгэж буй ганц зүйл нь шашин болчихоод байна. Америкийн монголчууд ч тэндхийн хийддээ цуглаж, нэгддэг биз?

-Америкийн монголчууд хийд, сүм дээр цуглада Ялангуяа монгол угсаатан болох Ажаа Ринбүүчи багш маань тэнд маш гайхамшигтай дээдийн номын рашааныг түгээдэг. Мөн Ажаа Ринбүүчи багш маань монгол түмнийхээ төлөө нийтийг хамарсан их буяны үйлийг бүтээдэг шүү дээ. Жишээлбэл, Эх нялхас дээр цусны хавдартай хүүхдийг эмчлэх төв байгуулсан. Одоо Яармагт ахмадын асрамжийн төв байгуулж байна. Гэх мэтээр дээдэс, хувилгаан, бодисадва хүний хийдэг гол ажил бол хамаг амьтны тусыг бүтээх байдаг. Нэгтгэж буй гол асуудал нь юу вэ гэхээр хамаг амьтны тусыг гэж бодож л байвал тэр хүний дотор бодь сэтгэл төрж байдаг. Тэгэхээр шашин гэдгийн цаад утга юу вэ гэхээр, бодь сэтгэл юм. Бодь сэтгэл байхгүйгээр хэн ч гэгээрч чаддаггүй. Бурхан бүгд бодь сэтгэлээс төрдөг. Бурхан багш ч бодь сэтгэлийг төрүүлсэн учраас, бодь сэтгэлийг олон төрөлдөө дадуулсан учраас бодь сэтгэлийн ачаар бурхан болж гэгээрсэн. Монгол түмний нэгдэл юун дээр оршиж байна гэвэл бусдын сайн сайхны төлөө гэсэн бодол, энэрэн нигүүлсэхүй сэтгэл, бодийн сэтгэл юм. Ийм гурван юман дээр монголчууд нэгдэж байна. Асрал хайр, нигүүлсэнгүй сэтгэл, бодийн сэтгэл юм. Сэтгэлийг ариусгах ёстой. Ариуссан тэр ариун сэтгэлдээ эзэн нь байх ёстой. Ариун сэтгэлдээ эзэн байвал аяндаа нийтээрээ нэгддэг. Жишээ нь, бид энэ хорвоо ертөнцөд бүгдээрээ нэгэн сав ертөнцөд амьдарч байгаа нь юутай холбоотой вэ гэхээр, бидний, нийтийн хийсэн сайн үйлийн үрээр энэ сайн сав ертөнцөд амьдарч байна. Энэ бол нийтийн үйлийн үр. Үүний дүнд бид тэнгэрийг нийтээрээ цэнхэр л гэж хардаг. Уулыг өндөр, цасыг цагаан л гэж хардаг. Энэ бол нийтийн үйлийн үрээр тэгж харж байгаа юм. Харин дотор нь шимийн амьтад болон юмс, үзэгдлийг өөр өөрөөр хардаг. Энэ миний дайсан, тэр миний нөхөр гэж ялгаж хардаг. Энэ нь юунаас болж байна вэ гэвэл тус тусын үйлийн үрээс болж байгаа юм. Урд олон төрлүүдэд дадуулсан нисванисын сэтгэл ч юм уу, муу сэтгэлээс, мөн би ба бусад гэж ялгаж байсан сэтгэлээс болсон. Гэтэл яг үнэндээ “Би, бусад гээч нь эцэстээ нэг юм аа” гэж харвал энэ бол эв нэгдэл болно.

-Та сая нээлтийн үеэр Монголыг “Гүүний сүүгээр цэнгэгчийн орон”, Монголчуудыг “Очирваанийн хувьтай шавь нар” хэмээн тодотгож ярилаа. Энэ цаг үед биднийг ямар сайхан оронд амьдарч буйг нэг ч гэсэн хүн ийн сануулж буй нь сайхан байна аа?

-Монгол гэдэг хамгийн сайхан орон гэдгийн цаад утга юу вэ гэхээр, бусад орноос ямар ч ялгаагүй. Гэхдээ Монгол гэдэг бол бидний өвөг дээдсийн үеэс эхлээд Бурханы шашны дээдийн ном дэлгэрсэн орон. Өвөг дээдэс, бүр дээр үеэсээ Бурхан багшийн сургаалыг дагаж ирсэн. Үе үеийн хаад Бурхан багшийн сургаалыг байнга хүндэлж ирсэн. Тийм эрдэм ном төгөлдөр улс орон учраас одоо ч гэсэн төрийн далбаан дээрээ Алтан Соёмбо залсан байгаа. Соёмбыг Өндөр гэгээн Занабазар зохиосон. Соёмбо өөрөө тодорсон үсэг шүү дээ. Тиймээс бид эв нэгдэлтэй, дээрээс нь нинжин сэтгэлтэй байхад үнэхээрийн гайхамшигтай. Бүгдийг бүтээж, сайхан сэтгэлээр ирээдүйг өөдрөгөөр харах боломжтой.

-Бодь сэтгэлийг яаж төрүүлэх вэ. Зарим хүн бодь сэтгэл гэхээр лам нарт хамаатай мэт андуу ойлгож ч магад. Жирийн нэгэн хүн өглөө босоод юу бодоход бодь сэтгэл үүсгэх боломжтой вэ? -Эхлээд бусдын ач буяныг санаад, нинжин сэтгэл үүсгээд, дараа нь сэтгэлээ асар ариун тунгалаг болгоод буянтай сайн сэдлээр тухайн өдрийн үйлээ эхэлбэл тун сайхан даа. “Амидэва бурханы номын аймаг, Гэтлэхүйн мөрийг тодруулахуй” номонд энэ талаар өгүүлсэн байгаа. Юуг айлдсан бэ гэвэл, амьтан болгонд бодь сэтгэлийн хувь буй ч хэмжээ нь харин өөр өөр байдаг. Жишээ нь, араатан амьтанд хүртэл бодь сэтгэлийн хувь байгаа шүү дээ. Араатан, амьтан бусдын нүдэнд эвгүй, аюултай харагддаг ч тэр амьтан үр төлдөө хайртай байдаг.

-Тийм шүү.

-Бодь сэтгэлийн хувь хүн болгонд байдаг. Тэр хувь нь их байна уу, бага байна уу, дунд байна уу гэдгээс шалтгаалдаг. Тийм учраас бодь сэтгэлийн цаад ухаан юу юм гэхээр нэгдүгээрт, сэтгэлийг ариусгах, тэр ариун сэтгэлдээ өөрөө эзэн нь болох нь хамгийн чухал. Тэр ариун сэтгэлдээ эзэн нь болж байна уу, үгүй юү гэдгээ дандаа санаж байх хэрэгтэй. Тэр санана гэдэг нь санамсар юм. Эдгээр бүгдийг ухаарахын тухайд анханд нь бид үйлийн үрийг сайн ухаарах хэрэгтэй. Бид юу ч хийсэн бай тэр үйлээс үр гардаг. Өнөөдөр энэ номын нээлтэд ирсэн хүмүүс энэ номыг уншиж байна, дара нь уншсанаа үр хүүхэд, аав ээждээ, хэн нэгэнд ярина, эсвэл найз нөхөд, ангийн хамт олон, ажлынхандаа ярьж хэрэгжүүлээд эхэлнэ. Нэг хүнээс бодь сэтгэл эхэлнэ. Тэр хүнээс бодь сэтгэл дамжаад цаашаа нарны цацраг мэт цацардаг. Бодь сэтгэлийн мөн чанар нь их гэрэл гэгээ. Гэрэл гэгээ гэдэг бол бусдыг гэгээрүүлдэг. Бодь сэтгэлийн цаад утга Бурхан. Будда бол бодь сэтгэл.

-Дайн хямралтай энэ цаг үед монголчууд сэтгэлээ хэрхэн залах нь зүйтэй вэ. Та монголчуудад хандаж юу айлдах вэ?

-Хамгийн энгийнээр хэлэхэд, бид адгуус болон бусад амьтдаас ялгаатай нь юу вэ гэхээр саруул оюун ухаантай. Оюун ухаанаар бүгдийг шийдэх боломжтой. Оюун ухаан гэж юуг хэлж байна вэ гэвэл, дээр дурдсан бодь сэтгэл, сайхан сэтгэл. Дээр нь оюун ухаанаа хөгжүүлэхийн тулд ялангуяа нууц тарнийн номуудаас тарнийг сайн уншиж байх хэрэгтэй. Мантра буюу тарни нь өөрөө асар их адистидтэй. Дайн тулаан, энэ элдэв юм бол бас л хүн төрөлхтөн үүссэн цагаас эхэлж байж л байсан. Одоо ч гэсэн байж л байна, гарч л байна. Энэ мөргөлдөөн бүхний цаад гэм нь юунаас болдог вэ гэхээр “Би” гэдэг бодлоос болж байгаа. Би, би. Би бусдаас ялгаатай, би л бусдаас илүү гэсэн түрэмгий, аминч бодол байгаа л бол тэндээс заавал түрэмгийлэл гардаг. Харин би бусдаас ялгаагүй шүү дээ гэж бодоход бусдыг хайрлах сэтгэл, нинжин сэтгэл төрж эхэлдэг. Тэгэхээр бид бүхнийг өөрсдөөсөө эхлэх хэрэгтэй. Бид өөрсдийнхөө дотоод сэтгэлдээ яг одоо дайтаж байгаа, түрэмгийлэл үйлдэж байгаа улсуудыг өөрийнхөө дотоод сэтгэл, би-д шунасан бодлоосоо ангижирч байх болтугай гэсэн бодлыг төрүүлэх, тэдэнтэй бид нэг шүү дээ, сэтгэлээрээ нэг гэж бодоод “Ум ами дива хри” гэсэн тарнийг уншиж байгаарай. Энэ бол Амидэва бурханы зүрхэн тарни юм. Ум гэдэг нь дээд амгалан. Ами гэдэг нь Амидэва бурхан, дива гэдэг нь Диваажин, хри гэдэг нь бидний билгүүн, ухаан сэтгэл. Энэ тарнийг уншаад үнэн сэтгэлээсээ бясалгавал Амидэва бурханы адистидэд тэдгээр хүмүүс ч багтаж оршино. Тэгэхээр бид өөрсдөөсөө ингэж эхлэхэд бүх юм сайхан болно.

Categories
мэдээ нийгэм

БНСУ-д оршин суух хугацааг сунгах журамд өөрчлөлт оруулжээ DNN.mn

Сүүлийн үед Коронавирусын тархалт, халдварын тоо буурч нислэгийн үйл ажиллагаа хэвийн горимд шилжиж байгаатай холбогдуулан энэ сарын 11-нээс эхлэн БНСУ-ын хилээр гарах /явах/ оршин суух хугацааг сунгах зөвшөөрлийн журамд дараах өөрчлөлт орсон байна. Үүнд:

Гадаадын иргэн харьяатын тухай хуулийн хэрэгжилтийн журмын 32 дугаар зүйлд заасны дагуу хилээр нэвтрэн гарах хугацааг сунгах хүсэлт гаргахдаа:

Бүртгэлтэй гадаад иргэдийн хувьд:

  • Явах нислэг, хөлөг онгоц байхгүй үед эсвэл осол, өвчин болон бусад зайлшгүй шалтгааны улмаас хилээр гарах /явах/ боломжгүй болсон тохиолдолд,
  • Тус улсад зорьж ирсэн ажлаа дуусгаад дотооддоо аяллын зорилгоор түр хугацаанд оршин суухыг хүсэх тохиолдолд,

Богино хугацаагаар оршин сууж байгаа гадаад иргэдийн хувьд:

  • Явах нислэг, хөлөг онгоц байхгүй үед эсвэл осол, өвчин болон бусад зайлшгүй шалтгааны улмаас тус улсаас гарах боломжгүй нөхцөл үүссэн тохиолдолд
  • Зөвшөөрлийг сунгах хугацаа 30 хүртэл хоног байна.

Бүрдүүлэх бичиг баримт:

  • Буцах нислэгийн тийз болон шалтгаанаа тайлбарласан бичиг,
  • Шалтгааныг нотлох бичиг баримт /Эмнэлгийн тодорхойлолт гэх мэт/,
  • Оршин суугаа газрын тодорхойлолт /Нотлох бичиг баримт/

Бүртгэл хийх арга: hikorea.go.kr вэб хуудаст нэвтэрч цахимаар бүртгүүлэх болон харьяа Гадаад иргэн харьяатын газарт өөрийн биеэр очиж мэдүүлнэ.

Хэрэв өмнө нь хилээр гарах хугацааг сунгаж байсан тохиолдолд Гадаадын иргэн харьяатын албанд очиж хугацааг сунгах хүсэлт гаргах боломжтой бөгөөд холбогдох эрх бүхий байгууллагаас бичиг баримтыг шалгасны дараа оршин суух хугацааг сунгах эсэхийг шийдвэрлэнэ.

Categories
мэдээ цаг-үе

Үндэсний номын баярыг “Илүү их уншъя” уриан дор тэмдэглэнэ DNN.mn

Ном, бичиг соёлоо дээдэлдэг номын баярын өдрүүдийг улс орон даяар өргөн дэлгэр тэмдэглэх үйл ажиллагаа хуульчлагдсанаас хойш хоёр дахь, анх зохион байгуулж эхэлснээс хойш 31 дэх удаагийн Үндэсний Номын баярыг энэ сарын 20-22-нд УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор тэмдэглэнэ.

Сүхбаатарын талбайд гурван өдөр үргэлжлэх Үндэсний Номын баярыг “Илүү их уншъя” уриан дор зохион явуулах юм. Номын баярын үеэр ном, соёлтой холбоотой олон талт үйл ажиллагааг олны хүртээл болгож, хүүхэд багачуудад зориулсан сонирхолтой үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Номын баяр нь унших, бичих, орчуулах, хэвлэн нийтлэх, түгээх үйл ажиллагааг дэмжиж, сурталчилдаг үндэсний хэмжээний тэмдэглэлт өдрүүд юм. Мөн үндэсний бичиг, соёл, өв, хэв маягийн элементийг сурталчлан таниулдаг, уламжлал шинэчлэлийг хослуулдаг соёлын цөм үйл ажиллагаа билээ.

Энэхүү баярт ном бичигч, зохиолч, яруу найрагч, редактор, эх зохиогч, дизайнер, орчуулагч, шүүмж судлаач, уншигч, Монгол оронд улсаа төлөөлөн суугаа гадаад орны элчин сайд, жуулчин, түр оршин суугч болон хэвлэлийн газар, номын дэлгүүр, номын клуб зэрэг номтой холбогддог бүх хүн, байгууллага оролцдог.

Энэ удаагийн номын баярын үйл ажиллагаанд оролцохоор 400 гаруй байгууллага, хувь хүн хандаад байгаа бөгөөд оролцогчдыг 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 5 дугаар сарын 1-нийг хүртэл цахимаар бүртгэсэн хэдий ч оролцогчдын хүсэлт ирсээр байгаа нь Үндэсний Номын баярын цар хүрээ улам бүр өсөн нэмэгдэж буйг илтгэн харуулж байна хэмээн зохоин байгуулагчид тодотгож байна.

Номын баярын хэвлэл мэдээллийн албан ёсны түнш байгууллагаар МОНЦАМЭ агентлаг, ТВ9 телевиз, Эрхэт Монгол медиа групп, дэмжигчээр МонНом апплейкшн ажиллаж байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

АН-ын залуус аль юм болгон өвгөдийнхөө ард нуугдах гэсэн юм бэ DNN.mn

Өнөөдөр АН хоёр хуваагдчихсан хэцүү л байна. Сумын төвд бороо орсны дараа, шалбааг дотор хоёр согтуу юм салахгүй зодоон хийж, амьтны шившиг болдогтой л адилхан харагдах юм. Эцэстээ ийм л хөгийн зүйрлэл орж ирэх боллоо шүү дээ. Ийм болчихсон энэ намд хоёр зүйл маш их дутагдаж байна. Нэгдүгээрт, шинэ зарчим. Хоёрдугаарт, шинэ үе.

Өнөөдөр АН-ын зүгээс энэ улс орон, ард түмний төлөө хийх ажил маш их байна. Гэвч арга хэмжээ болгон дээр 30 жилийн өмнө жагсаж, тэмцэж явсан өнөө хэд нь гараад ирчихсэн зогсож байгаа нь ардчиллыг, ардчилсан үзэл баримтлалыг улиг харагдуулж байна. Бат-Үүлийн, Со-гийн ерэн онд байгуулсан гавьяаг өнөөдөр хэн ч үгүйсгэх боломжгүй. Харин одоо бол тэд биш, дараагийн үе нь ардчиллын үнэт зүйлийн төлөө, ардчилсан үзэл санааны төлөө төв талбай дээр үсдүүлж, чихдүүлж, гурил цацуулан зогсохыг ард түмэн хүсч байна.

Гэтэл АН-ын залуу үе хаана явна вэ. Хэвлэлийн хурлаараа үзэгддэг ганц нэг залуусаар ойлгомооргүй байна. Сошиал сүлжээнд үзэл бодлоо илэрхийлдэг төдий залуус баймааргүй байна. Цаг үедээ ил гарч ирж, золиос шаардах зөв үйлдлийг ардчилсан үзэл санааны төлөө хийдэг залуусыг хармаар байна. Үсээ тосолж, үнэтэй костюм өмсөж, хальт мульт англиар ярьсан, хэлбэртэй АН-ын залуу үе биш шүү. Хоёр талд гарсан томчуудынхаа биет төлөөлөгч маягаар дуугарч бүр ч болохгүй. Дуугарахаараа заавал хэн нэгнийг доош нь хийж, хэн нэгэнд бурууг тохож, өөрсдийгөө хэн ч биш харагдуулж болохгүй. Шулуухан хэлэхэд, өнөөдөр та нарын улс төрд “том ах” нарын чинь хэн нь ч хэрэггүй. Тэдэнгүйгээр улс төр хийж сур гэж хэлье, энэ үгийг төгсгөлд ч бас давтана. Тэднийг зүгээр л хүндэл. Таарсан газраа заавал түрүүлж мэндэл, суудал тавьж өг. Шаардлагатай гэж үзвэл тэднийг фон болго. Харин та нар өөрсдөө нүүрний эгнээнд сууж, нүүрний эгнээнд зогсоцгооно шүү. Ардчилсан үзэл санааг тэд биш, та нар эхэлж ярь, ярьсаар дуусга…

Өнөөдрийн хамгийн том шүдний өвчин бол мэдээж АН доторх хоёр хуваагдал. Дайныг дэмжиж нэг хэсэг нь жагсахад, дайныг эсэргүүцэж нөгөө тал нь жагсаж байгаа чинь л онигоо юм. Энэ л АН-ыг, улмаар ардчилсан үзэл санааг ард түмний дунд доог тохуу болгож, үнэгүйдүүлж, үл тоож, хүүхэд нохойн тоглоом болгож байна. Үүний гол дүрд ах нар чинь тоглосоор дуусах биз. Тэднийг тэнд нь орхи. Харин залуу үеийн та бүгд “Хүн бүр сайхан амьдрах үзэл санаа бол ардчиллын үзэл санаа юм аа, энэ үзэл санааг хамгаалах нь ардчиллыг хамгаалж буй үйл хэрэг юм” гэдэг зарчмыг зогсолтгүй ярьж, тунхаглаж гарч ирцгээ. Энэ тухайгаа ах нараасаа битгий асуу. Тэдний Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Их хурлын гишүүн байсан нь одоо та нарт ямар ч хамаагүй. Хамаатай л гэж бодож байгаа бол та нар гарч ирж чадахгүй, ардчиллын нүүр царай болж бүр ч чадахгүй. Тэд ардчиллыг авчирсан нь үнэн, харин ардчиллыг аврагчид биш гэдгийг нийгэм ойлгочихлоо.

Бас нэг үнэнийг нийгэмд маш сайн ойлгуулъя, АН-ын залуус аа. Ардчилсан үзэл санааг гутаах нь аав ээжийгээ, эхнэр хүүхдээ гутааж байгаа хэрэг, Монголын ирээдүйг доромжилж буй хэрэг гэдгийг. Та нарын эхний удаад хийх хамгийн том ажил бол ард түмэнд үүнийг ойлгуулах. Тэгэхгүй бол мөнгөнөөс өөрийг бодохгүй болсон монголчууд ардчилсан үзэл санааг алхам алхмаар, чимх чимхээр хороож байна. Эцэстээ мөнгө ч үгүй, ардчилал ч үгүй сөнөцгөөх нь.

Ардчилсан үзэл санаа гэдэг тийм хямдхан зүйл ерөөсөө биш. Ардчилсан нийгэм гэдэг тийм хямдхан олддог эрх чөлөө бүр ч биш. Маш хямдханаар олддог зүйл гэдэгт гүн бат итгэсэн бүхэл бүтэн үе гарч ирж байна, тэдэнд маш хурдан зөвөөр ойлгуул. Ардчилал гэдэг бол асар их үнээр олддог нийгмийн хувьсгал юм шүү. Олон ургальч үзэл ардчилсан нийгэмд байх ёстой. Гэхдээ энэ үзлийг хэт их гүрний үзэл сурталд ашиглаж болохгүй. Үүний нэг тод илрэл бол сая Со руу гурил цацсан үйлдэл. Залуус ийм гэнэн байж болохгүй. Хэрсүү байх цаг үе. Гурил цацаж байхынхаа оронд “Хэрэвзээ бид ардчилсан, тусгаар Монгол Улсын иргэд биш байсан бол өнөөдрийн Буриад, Тува, Халимагийн залуус шиг Украины дайнд ачигдах байлаа…” гэдгийг ярих ёстой юм. Наад захын ийм түүхэн үнэ цэнийг мэддэг, ойлгодог, ярьдаг байх нь АН-ын залуу үеийн үүрэг хариуцлага байх ёстой. Гэтэл 30 жилийн өмнө үүнийг ойлгосон Со гарч ирээд ярих нь улиг болчихоод, оронд нь АН-ын залуу үе нь зогсоод ярьж байгаасай гэж нийгэм хүсч байгаа юм.

АН-ын залуу үеийнхэн түүх унш. Өнөөдөртэйгөө харьцуулж хар. Лавтай Монгол Улсын сүүлийн 200 жилийн түүх, түүхэн хувьсгалын удирдагчдын эцсийн ганц хүсэл бол “Энэхүү хоёр том хөршөө давж, цаана нь байдаг Америктай, Японтой, Германтай, Францтай харьцаж, хамтарч, нөхөрлөж үзэх юмсан” гэдэг туйлын хүсэл, тэмцэл л байсан юм. Маш товчхондоо энэ. “Манай Монгол Улс нь Швейцарь лугаа хөгжих ёстой” гэсэн 100 жилийн өмнөх алдарт үг бол өөрөө ардчилсан үзэл санаа байсан юм. Өнөөдөр гуравдагч хөршийн бодлого гэдэг нь энэ. Гуравдагч хөрш гэдэг нь өөрөө ардчилал юм, ардчилсан үзэл санаа юм гэдгийг АН-ын залуу үеийнхэн нийгэмд ойлгуулах ажлыг эрчимтэй хийцгээ. Үүнийг бүр нийгмийн шинжтэй үзэл санааны хувьсал болгооч. Энэ үйл хэргийн төлөө 30 жилийн өмнөх Сосорбарамыг, Бат-Үүлийг одоо битгий зовоогооч. Энэ хэдэн хувьсгалчдын оронд та нар нулимуулж, цохиулан, доромжлуулан, бас дахин доромжлуулан зогсооч. Өөрийгөө энэ хэмжээнд золиослох эр зоригтой залуу үеийг АН-ын эгнээнээс хайж байна. Байхгүй байгаа бол Монгол Улсад ардчилал сөнөхөд бэлэн байна. Нэг намын тогтолцоо 2016 оноос хойш улам бэхжиж байна. Цаашид ч засаглалын хувьд нэг намын хяналт улам дархлаажих нь. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн Ц.Лоохууз гуай нас барахынхаа өмнө нэг үг хэлсэн нь, “Залуус коммунизм санагалзан ардчиллыг зүхэж эхэллээ. Бузартай үе рүү буцаж болохгүй шүү” гэж. Үхэхээс бусдыг үзэж туулсан энэхүү буурал сэхээтний үг үнэ цэнэтэй.

Энд бүр онолын хэнхэг гэмээр тунхагийг ч бичмээр байна. Жишээ нь “Улс төрийн идэвх угаасаа дэмжигдэх ёстой зүйл, ардчиллыг хамгаалах гол баталгаа болно” гэж. Гэтэл өнөөдөр улс төрийн идэвх бүрийг ийнхүү гурилаар будах явуулга хүчтэй байна. Энэ бол коммунистуудын, дарангуйлагчдын арга. Өнөөдрийн Монгол Улсын нийгэм, улс төрийн амьдрал, ард түмний сэтгэл зүй цаанаасаа ийм үсдсэн, гурилдсан удирдлага, заавартай явж байна. Ардчилсан үзэл санааг мохоож байна.

Холын бурханаас хонхорын чөтгөр гээд л таньдаг юмнуудаа өөд нь татдаг буруу зүй тогтол АН-ыг сүүлийн 20 жил дуусгалаа. Өнөөдрийн намын залуу үеийг харж байхад заавал нэг гишүүн, сайд, дарга даамал байсан хүмүүсийн үүдээр байсан нөхдүүд байгаа нь бусдад, нийгэмд хүлээн зөвшөөрөгдөж чадахгүй байна. АН-ын залуу үе гэх сортоотой аавын хүү, ээжийн охин гарч ирэхгүй байгаа нь үүнтэй холбоотой. Эхний шалтгаан ер нь энэ шүү. Заавал хэн нэг ахын хараат байх шалтгаанаар дүүрэн залуус АН-аар дүүрчихсэн, шинэ үеийнхэн нь болох гэж зүдэрцгээж байна. Энэ тохиолдолд МАН-ын залуу үеийг харах нь зөв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Миеэгээ будаа болгоод гарч ирсэн. Т.Аюурсайханы хувьд цайг нь зөөж хөлд орсон Н.Багабандийгаа “Оюу толгой ТУЗ-өөс зайлаач” гэж хашгирч өөрийнхөө имижийг бүрдүүлсэн. Гишүүн Б.Энхбаяр өөрийн сайд байсан Ц.Нямдоржийг “Хуулийн салбараас зайл” гэж олонтой орилдог. МАН-ын залуусын хэн нь өвгөдөө өмнөө барьж, ард нь нуугдаж гарч ирсэн юм бэ. Өвгөдөө золиослон өөрсдийн нүүр царайг улс төрд бий болгож, МАН-д шинэ үе түрэн гарч ирлээ гэдгийг тунхагласан. Өрсөлдөгч намын чинь залуу үе ингэж л улс орныг удирдах эрхийг олж авч байхад та нар өөрсдийнхөө байж байгаа царайг хар даа. МАН-ын залуучуудын үе солигдох хамгийн том порцесс юу болсон гэхээр хөхөө өвлийн хүйтнээр Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Т.Аюурсайхан нар сөрөг хүчнийхэнтэйгээ нийлэн, намынхаа ах нарын эсрэг жагсаж тэмцсэн акц шүү дээ. Өнөөдөр тэр тавыг зүхэх хүмүүс байдаг, үнэндээ тийм биш ээ, цаадахыг харсан, өнөөдөр улс орныг удирдах хувь заяаны зургаа зурсан том улс төр байсан юм. Өнөөдөр Ерөнхий сайд, Хуулийн сайд, УИХ-ын дэд дарга хийцгээж байна шүү дээ.

Ийм хэмжээнд сэтгэж, алсыг харж, ах нараа золиослон улс төр хийх зориг, зүрхгүй байгаагаа АН-ын залуу үеийнхэн шударгаар хүлээн зөвшөөрцгөө. Том ах нар нь гэж бүгдээрээ бусдад зааж зөвлөж, захирч зандрах санаатай. Энэ хандлага нь намд муугаар нөлөөлөөстэй. “АН-ын залуус аль юм болгон өвгөдийнхөө ард нуугдах гэсэн юм бэ” гэдэг үг бол хэн нэгний үг биш, нийгмээс хэлж байгаа үг. Эцэст нь ганц үнэнийг АН-ын залуу үед хэлье. Ах нар чинь салахгүй байгаа бол тэднийг золиосолсон улс төр хийцгээ. Яг Т.Аюурсайхан шиг, Л.Оюун-Эрдэнэ шиг… Улс орныг удирдах, өөрийн чадлыг сорих боломжийг ингэж олж авдаг юм. Ах нарын дэмжлэгээр улс төрд гарч ирж, улс орныг удирдана гэсэн ойлголт лав л энэ цаг үед АН-д байхгүй. Үүнийг л яс махандаа шингэтэл ойлгоцгоо, залуус аа. Ардчилсан үзэл санааны дууч шувуухайнууд болцгоо, ард түмэн та нарыг хүлээж байна…

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Манай улсын экспорт 58.4 сая ам.доллар буюу 2.9 хувиар багасчээ DNN.mn

Манай улсын нийт экспорт энэ оны эхний 3 сарын байдлаар 1,942.0 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 58.4 сая ам.доллар буюу 2.9 хувиар багаслаа.

Үүнээс эрдэс бүтээгдэхүүний экспорт 1,827.2 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 3.1 сая ам.доллар буюу 0.2 хувиар багассан байна. Чулуун нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, цайрын баяжмал, хайлуур жонш, молибдены баяжмал, боловсруулаагүй нефть, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт, мөнгө, тунгаасан зэс, хайлш зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нь нийт экспортын 94.1 хувийг эзэлжээ.

Чулуун нүүрсний экспорт: Энэ оны эхний 3 сарын байдлаар 675.5 сая ам.долларын 2,523.1 мян.тн чулуун нүүрс экспортлов. Өнгөрсөн оны мөн үеийнхээс үнийн дүнгээр 13.1 сая ам.доллар буюу 1.9, биет хэмжээгээр 4,148.7 мян.тн буюу 62.2 хувиар багассан байна. Нэг тн чулуун нүүрсний экспортын дундаж үнэ 267.7 ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 164.5 ам.доллар буюу 2.6 дахин нэмэгдлээ. Чулуун нүүрсний 92.7 хувийг БНХАУ, 5.3 хувийг Сингапур Улс, 1.7 хувийг БНСУ, 0.2 хувийг Хонгонк улсруу экспортолжээ.

Зэсийн баяжмалын экспорт: Дээрх хугацаанд 710.9 сая ам.долларын 334.8 мян.тн зэсийн баяжмал экспортод гаргав. Өнгөрсөн оны мөн үеийнхээс үнийн дүнгээр 89.8 сая ам.доллар буюу 14.5, биет хэмжээгээр 18.5 мян.тн буюу 5.8 хувиар нэмэгдлээ. Нэг тн зэсийн баяжмалын экспортын дундаж үнэ 2,123.2 ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 159.8 ам.доллар буюу 8.1 хувиар нэмэгдэв. Зэсийн баяжмалыг 100 хувь БНХАУ руу экспортолсон аж.

Төмрийн хүдэр, баяжмалын экспорт: Мөн хугацаанд 57.4 сая ам.долларын 616.6 мян.тн төмрийн хүдэр, баяжмал экспортолжээ. Өнгөрсөн оны мөн үеийнхээс үнийн дүнгээр 181.1 сая ам.доллар буюу 75.9, биет хэмжээгээр 1,296.4 мян.тн буюу 67.8 хувиар багасав. Нэг тн төмрийн хүдэр, баяжмалын экспортын дундаж үнэ 93.2 ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 31.5 ам.доллар буюу 25.2 хувиар багаслаа. Төмрийн хүдэр, баяжмалыг 100 хувь БНХАУ руу экспортолж байна.

Хайлуур жоншны хүдэр, баяжмалын экспорт: Энэ оны эхний 3 сарын байдлаар 11.5 сая ам.долларын 50.9 мян.тн хайлуур жоншны хүдэр, баяжмал экспортоллоо. Өнгөрсөн оны мөн үеийнхээс биет хэмжээгээр 143.2 мян.тн буюу 73.8, үнийн дүнгээр 31.1 сая ам.доллар буюу 73 хувиар багасав. Нэг тн хайлуур жоншны экспортын дундаж үнэ 225.9 ам.доллар болж, 6.5 ам.доллар буюу 2.9 хувиар нэмэгджээ. Хайлуур жоншны 92.4 хувийг ОХУ, 7.6 хувийг БНХАУ руу экспортолжээ.

Цайрын баяжмалын экспорт: Дээрх хугацаанд 41.2 сая ам.долларын 21.8 мян.тн цайрын баяжмал экспортоллоо. Өнгөрсөн оны мөн үеийнхээс биет хэмжээгээр 9.1 мян.тн буюу 29.5, үнийн дүнгээр 5.2 сая ам.доллар буюу 11.3 хувиар багассан байна. Нэг тн цайрын баяжмалын экспортын дундаж үнэ 1,885.7 ам.доллар болж, 386.9 ам.доллар буюу 25.8 хувиар нэмэгджээ. Цайрын баяжмалыг 100 хувь БНХАУ руу экспортолсон аж.

Молибдены баяжмалын экспорт: Мөн хугацаанд 15.2 сая ам.долларын 1,082.5 тн молибдены баяжмал экспортолжээ. Өнгөрсөн оны мөн үеийнхээс үнийн дүнгээр 3.4 сая ам.доллар буюу 28.3 хувиар нэмэгдсэн ч, биет хэмжээгээр 496.4 тн буюу 31.4 хувиар багасав. Нэг тн молибдены баяжмалын экспортын дундаж үнэ 14,070.5 ам.доллар болж, 6,549.3 ам.доллар буюу 87.1 хувиар нэмэгдлээ. Молибдены баяжмалын 92.8 хувийг БНХАУ, 7.2 хувийг БНСУ руу экспортолжээ.

Алтны экспорт: Энэ оны эхний 3 сарын байдлаар 287.9 сая ам.долларын 4,821.0 кг алт экспортлов. Өнгөрсөн оны мөн үеийнхээс үнийн дүнгээр 262.3 сая ам.доллар буюу 11.2, биет хэмжээгээр 4,378.4 кг буюу 10.9 дахин нэмэгдсэн байна. Нэг кг алтны экспортын дундаж үнэ 59,733.7 ам.доллар болж, 1,768.5 ам.доллар буюу 3.1 хувиар нэмэгдлээ. Алтны 100 хувийг Швейцар руу экспортолсоныг УУХҮЯ мэдээлэв.

Categories
мэдээ цаг-үе

Сурагчдын улсын шалгалт ирэх сарын 6-наас эхэлнэ DNN.mn

Ерөнхий боловсролын сургуулийн 2021-2022 оны хичээлийн II, III улирлын хичээл эхлэх, үргэлжлэх, дуусах хугацаанд үндэслэн улсын шалгалтыг товыг тогтоожээ. Тодруулбал, дунд болон ахлах анги, МСҮТ-ийн сурагчдын улсын шалгалт зургаадугаар сарын 13-17-ны өдрүүдэд үргэлжилнэ. Харин бага ангийн сурагчдын улсын шалгалтын товыг зургаадугаар сарын 06-10-ны өдрүүдэд зохион байгуулахаар тогтжээ.

May be an image of 1 person and text

May be an image of 2 people, people sitting, people standing and text

May be an image of 1 person, sitting, standing, indoor and text

Categories
мэдээ улс-төр цаг-үе

УИХ дахь намын бүлгүүд хуралдана DNN.mn

Өнөөдөр УИХ дахь МАН болон АН-ын бүлгийн хуралдаан болно. Өнгөрөгч долоо хоногт МАН-ын бүлэг хуралдаагүй бол Ардчилсан намын бүлэг хаалттай хуралдсан юм. Намын бүлгүүдийн хуралдаан 10.00 цагт эхэлнэ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Я.Бат-Ирээдүй: Эрх зүйн орчин нэг нам солигдох бүрт өөрчлөгдөж байдаг нь геологийн салбарт орж ирэх хөрөнгө оруулалтыг саармагжуулж, удаашруулдаг DNN.mn

Монголын геологийн холбоодын нэгдсэн зөвлөлийн дарга Я.Бат-Ирээдүйтэй ярилцлаа.


-Жилд ихдээ 109 талбайд лиценз олгодог байсан цаг саяхан. Одоо тэгвэл 350-400 лиценз олгохоор шийдсэн байна. Энэ дэвшилт үү?

-Энэ тун зөв эхлэл. Сүүлийн жилүүдэд геологи хайгуулын ажил маш хоцрогдсон. Геологи хайгуулын ажил бол улс эх орны хөгжлийн гол түлхүүр. Үүнд аймаг, орон нутгийн төрийн байгууллага, нутгийн ард олон хүлээцтэй хандаж, зөв ойлгох ёстой. Учир нь геологи хайгуулын ажил гэдэг маань байгаль орчинд нөлөөлөх нөлөөлөл нь маш бага юм. Бид авдрандаа байгаа зүйлээ мэдэж байж бусад хүнтэй харилцдаг. Энэ утгаар авч үзвэл улс эх орон өөрийн баялгийн нөөцийг мэдэж байж ирээдүйнхээ хөгжлийн төлөө томоохон хөтөлбөр, зорилтоо дэвшүүлнэ. Нано, IT технологийг хөгжүүлэхэд ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгө хэрэгтэй. Үүний том суурь нь газрын баялаг.

Тэгэхээр бид хаана ямар орд ашигт малтмал байгааг мэдсэний үр дүнд цаашдын хөгжлийн гарааг тодорхойлох үндэслэлтэй юм. Засгийн газар шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд тодорхой зорилтуудыг тавьсны гол чиглэл дотор хэтийн төлөв бүхий газар нутагт эрэл-үнэлгээний ажлыг эрчимжүүлэх, улмаар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголтыг нэмэгдүүлснээр эрдэс баялгийн нөөц баялгийг өсгөх нь хамгийн чухал асуудлын нэг болоод байна. Энэ нь Монгол Улсын эдийн засгийн олон зорилт, сорилтыг давах бодлогод нэг томоохон гарц болох юм. Өнөө цагт геологи хайгуулын салбарт хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай.

Энэ салбар эрсдэл ихтэй. Тиймээс гадны хөрөнгө оруулалтыг энэ салбарт оруулж ирэх нь бидний тулгамдсан асуудлуудын нэг болчихлоо. Бид эрх зүйн орчноо сайжруулж боловсронгуй болгох асуудалд түлхүү анхаарч ажиллах шаардлагатай. Геологийн судалгаа, хайгуулд 400 орчим хайгуулын тусгай зөвшөөрөл нэн яааралтай олгож, олон нийтэд нээлттэй зарлах бодлого барьж буй нь тун зөв, сайшаалтай ажил болж байна. Энэ тал дээр салбарын яам, агентлагууд онцгой анхааран ажиллаж байна.

-Геологийн салбарын хууль, эрх зүйн орчны тогтвортой байдал ямар түвшинд байгаа вэ?

-Ер нь манай бодлогын алдаа бол геологийн салбарын эрх зүйн орчин. Эрх зүйн орчин нэг нам, эсвэл олонх болон солигдох бүрт өөрчлөгдөж байдаг нь энэ салбарт орж ирэх хөрөнгө оруулалтыг саармагжуулж, удаашруулдаг. Төр засаг үүнд онцгой анхаарч ашигт малтмалын хуулийг чанаржуулж, давхацлыг арилгах талаар судалгаа хийж шинэчилсэн ашигт малтмалын хуулийг Их хуралд энэ оны сүүлээр өргөн барих байх гэж хүлээж байна. Тус хуулийг Их хуралд өргөн барихаас өмнө салбарын хамт олноор өргөн хэлэлцүүлэх байх.

-Геологийн нөөц нь тогтоогдож судалгаа хийж буй ямар орд, газрууд байгаа вэ?

-Хэд хэдэн орд газар бий. Тэдгээрийн томоохоноос нь дурдвал Баянхөндий, Хан-Алтай, Хармагтай гэх зэрэг алтны болон зэс-алтны үндсэн ордуудыг нэрлэж болно. Зарим нь ашиглалт хийхээр бүтээн байгуулалтыг эхлүүлээд байгаа хэдий ч орон нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй их тулгарч байна. Орон нутгийн засаг захиргаа үүнд дорвитой бодлого барьж, нутгийн ард иргэдэд үнэн бодит ойлголт өгөх шаардлагатай байгаа. Энэ бол өнөөгийн амин чухал асуудлын нэг болчихоод байна. Үүнд төр засаг, төрийн бус байгууллагууд ч онцгой анхаарч ажиллах шаардлага бий болжээ. Геологи хайгуулын ажил бол уул уурхайн салбар биш шүү дээ. Уул уурхайн салбарын хөгжлөөс дор хаяж 20-иод жилийн өмнө хөгжиж байж бид ирээдүйн уурхайн талбараа бэлдэнэ. Ингэснээр улс эх орон хөгжихөөс гадна бусад салбарын хөгжлийг түргэсгэнэ. Олон улс орон газрын баялгаа л ашиглан хөгжиж байна. Манай орны эдийн засгийн дийлэнх хувийг газрын баялаг эзэлдгийн хувьд тус салбараа онцгойлон авч үзэх шаардлагатай.

-Өнөөдрийн байдлаар Монгол орны нийт газар нутгийн хэдэн хувьд уул уурхайн үйлдвэрлэл явагдаж байна?

-Уул уурхайн эдэлбэр газар нь Монголын нийт нутаг дэвсгэрийн хэмжээний нэг хувь гаруй орчим байгаа. Энэ оны дөрөвдүгээр сарын 15-ны байдлаар улсын хэмжээнд нийт 2598 тусгай зөвшөөрөл олгосон байгаа нь нийт газар нутгийн дөрвөн хувийг эзэлж байгаа юм. Үүний дийлэнх хэсгийг хайгуулын тусгай зөвшөөрөл эзэлж байна. Хайгуулын талбай тодорхой хэмжээний хувь эзэлж байгаа ч илүү талбайг эзэмших боломжтой. Бэлчээрийн мал, аж ахуйн асуудалд ямар нэгэн сөрөг нөлөөгүй. Хайгуул хийнэ гэдэг нь тодорхой хэмжээний талбайд геологи хайгуулын ажлыг нарийн үе шаттайгаар тусгай арга аргачлал ашиглан тодорхой ажлуудыг хийдэг байгаль орчинд хамгийн нөлөөлөл багатай байдаг. Энэ ажлын үр дүнд гарсан үр дүн, судалгааны мэдээллийг улс ардын аж ахуйн олон салбарт ашиглах боломжийг бас бүрдүүлж өгдгөөрөө их онцлог. Үүнийг бид орхигдуулснаас үүдэн Монгол Улсын эрдэс баялгийн салбарт ирээдүйн нөөцийн асуудал тулгарч байна. Нөөцөө бэлдээд, дараагийн хөгжлийг тодорхойлоход багадаа 20 жилийн хугацаа хэрэгтэй. Тиймээс геологи, хайгуулын салбар уул уурхайн салбараас 20 жилийн өмнө түрүүлж явж байх концепци нь энэ салбарын онцлог юм.

-Геологи, уул уурхайн салбарт гадны хөрөнгө оруулалтыг татахад юунд анхаарах хэрэгтэй вэ?

-Хууль эрх зүйн орчны асуудал тулгамдсан асуудлуудын нэг. Гадны хөрөнгө оруулагчид ямар ч улсын хууль 25 жилээс доошгүй тогтвортой хэрэгжиж байж эрсдэлээ үүрнэ гэж тухайн салбарт орж ирдэг. Дөрвөн жилийн мөчлөгөөр хуулиа өөрчлөөд байх нь хөрөнгө оруулагч нарт тодорхой бус байдлыг үүсгэдэг. Энэ хүлээлтийг бий болгохгүйгээр хууль эрх зүйн орчноо маш тогтвортой байлгах ёстой. Хууль эрх зүйн орчин тогтвортой байх үед гадны хөрөнгө оруулагчид эрсдэлээ үүрэн орж ирнэ. Геологи, уул уурхайн салбарт Монгол Улс өөрөө хөрөнгө оруулан хөгжүүлнэ гэдэг боломжгүй зүйл. Хайгуулын зардалд хэдэн зуун сая ам.долларын асуудал яригдана. Тэгэхээр үүнийг гадны тусламжтайгаар эрж хайх нь бидэнд өргөн бололцоог бүрдүүлнэ. Дотоодын компаниуд жилээс жилд бэхжиж байна. Манайд одоогийн байдлаар орон нутагт холбооны улс шиг орон нутгийн удирдлагууд тэнд амьдарч буй цөөн тооны иргэдийн эрх ашгийн үүднээс шийдвэр гаргаж буй нь зохимжгүй байгаа юм. Энд бид нийтлэг улсын эрх ашгийг бодолцох ёстой. Монгол Улс нэг л цул улс юм бол төрийн бодлогоо хэрэгжүүлэхийн төлөө орон нутгийн удирдлагууд, ард иргэд ч үүнийг ойлгон хүлээн авч ирээдүйн хөгжил, үр хүүхдийнхээ төлөө эх оронч сэтгэлээр хандах нь чухал юм. Бид урагшаа харж амьдрах ёстой, тэгж байж улс орон хөгжинө. Газрын баялгийг зөв зохистой, ил тод, эрүүл, ард түмэндээ ашигтайгаар ашиглавал үр өгөөжийг бид хүртэнэ. Тийм учраас Засгийн газар шинэ сэргэлтийн бодлогыг эрчимжүүлэх, ард түмний баталгаат амьдралыг бий болгох, газрын баялгийг тэгш хүртээмжтэй байлгах үүднээс саяхан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд “Үндэсний баялгийн сангийн тухай” хуулийн төслийг Улсын Их хуралд өргөн барьсан нь өндөр ач холбогдолтой үйл явдал болж байна.

-Өнөөгийн геологи, уул уурхайн салбарын хөгжил ямар түвшинд явж байна?

-Монголд Налайхын уурхайгаас эхлэн уул уурхай хөгжсөн түүхэн хуудас нээгдсэнээс хойш 100 жил болсон гэдэг нь асар их эрч далайцтайгаар хөгжсөн гэж бодож байна. Монголын ард түмэнд ямар их ач тусаа өгсөөр байна. Цаашид олон уурхай нээгдэх байх гэсэн хүлээлттэй байгаа билээ. Монголд энэ 100 жилийн дотор маш богино хугацаанд үндэсний боловсон хүчин өндөр түвшинд бэлтгэгдэж байгаа. Хаана ч өөрсдөө олж илрүүлсэн баялаг дээрээ үндэсний уурхайг байгуулж ажиллуулж явах боловсон хүчин бий болж байна. Орчин үеийн бүх уул уурхайн арга аргачлал, тоног төхөөрөмжийг ажиллуулах боловсон хүчний бааз суурь тавигдаж байна. Үүний жишээ манай Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Сүүлийн хоёр жилийн ковидын үеийн хүндхэн сорилтыг давахад бид үр шимийг нь хүртлээ шүү дээ.

Тэнд дандаа монгол инженерүүд ажиллаж байгаа нь бүр ч бахархмаар шүү. Үүнтэй адил геологийн салбарын олон зуун мэргэжилтнүүд гадны компаниудад ажиллан, туршлагажихын хэрээр илүү эрсдэл багатайгаар шинээр олон ашигт малтмалын ордыг нээх боломжтой өндөр боловсролтой шинэ залуу үе төрөн гарч ирж байна. Тиймээс бидэнд болон бидний үр хүүхдэд илүү гэгээлэг ирээдүй бий.