Categories
мэдээ нийгэм

НОБГ: Угаартах эрсдэлтэй 146 иргэний аюулгүй байдлыг хангалаа DNN.mn

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38, аюулт үзэгдэл, ослын 3 дуудлага бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэн, гал түймрийн улмаас угаартах эрсдэлтэй 146 иргэний аюулгүй байдлыг хангаж, 2,3 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Мөн шар өвс шатаасан 20 дуудлагаар ажиллаж, 41,2 га талбайн түймрийг бүрэн унтраасан байна.

Ой, хээрийн болон өнжмөл өвсний гал түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх хамтарсан бүрэлдэхүүн хяналт шалгалтыг зохион байгуулахдаа гал түймэр гарч болзошгүй 15 зөрчлийг газар дээр нь арилгуулж, ногоон бүсэд зорчиж явсан 35 техник хэрэгсэл, 246 иргэн, 38 айл өрх, 82 аж ахуй нэгж байгууллагад сэрэмжлүүлэг өгч ажиллалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Өмнөговь аймаг 2022 онд орон нутгийн төсвөөс 28 тэрбум төгрөгийг боловсролын салбартаа зарцуулна DNN.mn

2021-2022 оны хичээлийн жилд Өмнөгөвь аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын 22 сургуульд 14 мянган хүүхэд суралцаж байна. Харин 31 цэцэрлэгт 5314 хүүхэд суралцаж байгаа нь 2-5 насны нийт хүүхдийн 75,4 хувийг эзэлж байна.

Аймаг орон нутгийн удирдлагуудын санаачилгаар:

– “Чадварлаг багш”, “Говийн ирээдүй хүүхэд”, “Цахим Өмнөговь”, “Сурагч солилцоо”, “Сурсан мэргэжлээр төрсөн нутагтаа ажиллая” зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.

– Ерөнхий боловсролын сургуулийн 6 болон 12 дугаар ангийн 2000 гаруй хүүхдэд орон нутгийн 600 гаруй сая төгрөгийн төсвөөр “Үдийн хоол” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

– ELAB нэмэлт хөтөлбөрийн тусламжтай ерөнхий боловсролын 12 дугаар сурагчдад зориулсан ЭЕШ-ын сургалтыг зохин байгуулж байна.

– Ариун цэврийн байгууламжийг 100 хувь орчин үеийн стандартад нийцүүлсэн анхан аймаг болсон. Мөн бүх сургуульдаа цэвэр ус уух боломжийг нэвтрүүлжээ.

– Оюутны тэтгэлэгт хөтөлбөрт 300 гаруй оюутныг хамруулсан. Төмөр замын оюутны тэтгэлэгт хөтөлбөрт орон нутгийн залуусаас 120 хүнийг хамруулж хүн тус бүрд 2 сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ.

– Аюулгүй сургууль хөтөлбөрийг улсын хэмжээнд загвар болгон нэвтрүүлж байна.

– НҮБ-ын Хүн амын сан, Говийн Оюу сангаас 5 жилийн хугацаатай өсвөр үе, залуучууд,эмэгтэйчүүдийн боловсрол, эрүүл мэндийн нэгдсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр дэмжлэг авсан.

Хэдийгээр хөрөнгө оруулалт нэмэгдэж, боловсролын орчин нөхцөл сайжирсан ч чанарын асуудалд анхаарах цаг болсон гэдгийг аймгийн засаг даргатай уулзах үеэрээ салбарын сайд хэлж байлаа. Үүнээс гадна тус аймгийн иргэд уул уурхайн салбарт ажиллах нь түгээмэл учир “Өрх толгойлсон хүүхэд” гэсэн албан бус ойлголт ч үүсжээ. Тиймээс хүүхдүүдийн аюулгүй байдалд анхаарах, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх хэрэгцээ шаардлага өдрөөс өдөрт нэмэгдэж байна гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт шөнөдөө 8 хэм дулаан DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын хоногуудад нийт нутгаар дулаарч, тал хээрийн нутгаар хуурай салхитай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.


2022 оны 05 сарын 16-ны 20 цагаас 05 сарын 17-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгор болон Хэрлэн голын хөндийгөөр, өдөртөө Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 хэм, бусад нутгаар 6-11 хэм, өдөртөө Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 24-29 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 1-3 хэм, бусад хэсгээр 6-8 хэм, өдөртөө 19-21 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 3-5 хэм, өдөртөө 18-20 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 0-2 хэм, өдөртөө 18-20 хэм дулаан байна.


2022 оны 05 дугаар сарын 18-наас 05 дугаар сарын 22-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

18-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 19, 20-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 21-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 21-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 хэм, өдөртөө 17-22 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.

Нийтэлсэн: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар
Categories
мэдээ нийгэм

2022 онд хамгийн их татагдсан аппликейшн DNN.mn

Google Play болон Apple App Store-оос 2022 оны 1-р улиралд хамгийн их татагдсан шилдэг 10 аппликейшныг танилцуулж байна.

2022 оны 1-р улиралд аппликейшн татаж авсан нийт тоо 36.9 тэрбумд хүрсэн нь өнгөрсөн онтой харьцуулахад 1.4 хувиар өссөн үзүүлэлт. Хамгийн их татагдсан шилдэг 10 програмын дийлэнх нь нийгмийн сүлжээний платформ байсан бөгөөд Meta болон ByteDance шилдэг 10 н аппликейшны зургааг эзэмшиж байна.

Categories
гадаад мэдээ

Украинд дайны улмаас 229 хүүхэд амиа алджээ DNN.mn

ОХУ Украин руу халдаж, дайн дэгдээснээс хойш Украинд 229 хүүхэд амиа алдсан гэж Украины Ерөнхий прокурорын газар мэдэгдсэнийг УНИАН дамжуулжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, хоёрдугаар сарын 24-нөөс тавдугаар сарын 16-ны өглөө хүртэлх хугацаанд 229 хүүхэд амиа алдаж, 421 хүүхэд шархадсан байна. “Энэ бол эцсийн тоо биш. Байлдааны ажиллагаа явагдаж байгаа болон түр эзлэгдсэн, чөлөөлөгдсөн нутаг дэвсгэрүүд дээр хүний амь эрсэдсэн байж болзошгүй хэргийг шалгах ажил үргэлжилж байгаа” хэмээн Ерөнхий прокурорын газар мэдээлжээ.

Түүнчлэн ОХУ-ын зэвсэгт хүчний бөмбөгдөлтийн улмаас 1748 сургууль эвдэрч, гэмтсэнээс 144 нь бүрэн нурсан байна.

Categories
мэдээ нийгэм

Б.Гантулга Эверестийн оргилд гарсан Монголын найм дахь уулчин боллоо DNN.mn

Өндөр уулын авиралтын спортын мастер, “Хайрхан аялагч клуб”-ийн гишүүн Б.Гантулга дэлхийн дээвэр Хималайн нурууны Эверест уулын оргилд гарчээ. Тэрээр тавдугаар сарын 14-ний 07:00-08:00 цагийн орчимд 8849 метрийн өндөрт гарсан бөгөөд Эверестийн оргилд гарсан Монголын найм дахь уулчин боллоо.

Өмнө нь манай уулчдаас Г.Өсөхбаяр, Б.Гангаамаа, Б.Цэвээндаш, Ц.Цогзолмаа, С.Бат-Эрдэнэ, Л.Баярсайхан, Ж.Бямбасүрэн нар гарч байв.

Б.Гантулга нь Европ тивийн ноён оргил 5641 метр өндөр Эльбрус, Африк тивийн ноён оргил 5895 метр өндөр Килиманжаро, Өмнөд Америк тивийн ноён оргил 6965 метр өндөр Аконкагуа ууланд гарсан юм. Тэрээр нэгэн ярилцлагад “Миний ойрын зорилго бол дэлхийн ноён оргил 8850 метр өндөр Эверест ууланд гарах юм. Цаашдаа Хойд Америк тивийн ноён оргил 6191 метр өндөр Динали, Далайн орнуудын ноён оргил 2228 метр өндөр Косцюшко, Өмнөд туйл буюу Антарктидын ноён оргил 4892 метр өндөр Винсон Массиф-т гарна” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Гүнтийн авто замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана DNN.mn

Нийслэлд авто замын засвартай холбогдуулан замыг хэсэгчлэн хааж буй. Тэгвэл Чингэлтэй дүүрэг, 19-р хороо Гүнтийн авто замыг 2022 оны тавдугаар сарын 18-ны 08 цагаас 2022 оны тавдугаар сарын 21-ний 08.00 цаг хүртэл хязгаарлан, зам засвар арчлалтын ажил гүйцэтгэхээр болжээ. Иймд иргэд жолооч нарыг бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг албаныхан анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Шинэ орон сууцны 1 м.кв талбайн дундаж үнэ 3.2 сая төгрөг боллоо DNN.mn

Улаанбаатар хотын орон сууцны үнэ 2022 оны дөрөвдүгээр сард өмнөх оны мөн үеэс 19.7 хувиар, өмнөх сараас 0.7 хувиар тус тус өссөн байна.

Шинэ орон сууцны 1 м.кв талбайн дундаж үнэ 3.2 сая төгрөг болж, Хан-Уул дүүрэгт хамгийн их буюу 3.48 сая төгрөг байна.

Categories
мэдээ цаг-үе

Энэтхэг улс улаанбуудайн экспортоо зогсоолоо DNN.mn

Энэтхэг улс улаан буудайн экспортоо зогсоожээ. Тус улс дээрх шийдвэрийг гаргасны дараа дэлхийн зах зээл дээр үр тарианы үнэ огцом өссөн байна. Тухайлбал, Чикагогийн бирж дээрх индекс 5.9 хувиар нэмэгдсэн нь сүүлийн хоёр сарын хамгийн огцом өсөлт болсон байна.

Энэтхэг улс улаан буудайн экспортоо зогсоох болсон нь тус улсад хүчтэй ган болж, дотоодын зах зээлд гурилын үнэ огцом өссөнтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, дотоодын хэрэгцээгээ хангахыг чухалчилж, экспортоо зогсоожээ.

Энэтхэгийн шийдвэрээс болж олон улс орон захиалсан улаан буудайгаа авч чадахгүйд хүрч буй. Эрх баригчид тэдгээр улс орнуудыг “Экспортын хориг байнгын биш, нөхцөл байдал өөрчлөгдөх үед эргэж харах боломжтой” хэмээн тайвшруулж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Монгол бөхчүүдийг Москвад тэмцээнд оролцохгүй байхыг хүсчээ DNN.mn

Алдарт бөх Иван Поддубныйгийн нэрэмжит, Москва хотноо болох мэргэжлийн лигийн тэмцээнд Монголын баг тамирчид оролцож болох эсэх талаар мэдэгдэл гарчээ. Олон улсын олимпын хорооны зөвлөмжийн дагуу UWW буюу Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос ОХУ болон Беларусийн баг тамирчдын тэмцээнд оролцох эрхийг хязгаарлаж, мөн тус хоёр улсад болох тэмцээнүүдийг цуцалсан билээ.

Москва хотод болох алдарт бөхийн нэрэмжит барилдаанд Монголын багийг оролцож болох эсэх талаар Монголын чөлөөт бөхийн холбоо UWW-мэдэгдэл гаргажээ. Үүнд “Бидний олсон мэдээллээр энэхүү тэмцээн нь ОХУ-д бусад улс, багаас хамааралгүй, бөхчүүдийг дангаар нь урьж оролцуулдаг үндэсний мэргэжлийн лиг юм. Мэдүүлгийг үндэсний холбоогоор дамжуулдаггүйг бид ойлгож байгаа ч энэ шатанд бид таны асуултад яг тодорхой хариулт өгөх боломжгүй байна. ОХУ-ын бөхийн холбооноос зохион байгуулж буй тэмцээн нь UWW-ийн дүрэмд нийцэж байгаа эсэхийг шалгахыг бид танд зөвлөж байна. Бидний хувьд энэ талаар илүү их мэдээлэл цуглуулахыг хичээх болно” гэжээ.

Монголын чөлөөт бөхийн холбооны ЕНБД П.Буяндэлгэр мэдэгдэлдээ “Москвад болох энэхүү үндэсний лигийн тэмцээнд бид холбоогоор дамжуулан тамирчдыг албан ёсоор Монгол Улсын нэрийн өмнөөс мэдүүлэн оролцуулах боломжгүйг мэдэгдье. Хэд хэдэн багш тамирчдаа авч явахаар бэлдэж байгаа гэж холбогдсоны хариуд дахин хэлэхэд, чөлөөт бөхийн холбооноос бид энэхүү тэмцээнд Монголын баг тамирчдыг албан ёсоор холбооноос мэдүүлэг өгөх боломжгүй. Энэхүү тэмцээнд оролцохыг дэмжихгүй байгааг мэдэгдье. Ялангуяа олимп, дэлхийн медальтан тамирчид, тэдгээрийн багш дасгалжуулагчид болон харъяа байгууллагын удирдлагууд анхаарч үзнэ үү” гэжээ.