Categories
мэдээ нийгэм

ЭМЯ: Ковидын 77 тохиолдол бүртгэгдэв DNN.mn

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 77 тохиолдол шинээр батлагдсан байна.

Шинээр илэрсэн тохиолдлуудын

  • 59 нь Улаанбаатар хотод
  • 18 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр манай улсад нийт бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо 923,192 болж нэмэгдэв.

Мөн хугацаанд уг өвчний улмаас нэг иргэн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 2,114 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

КОВИД-19-ийн халдвар болон бусад өвчний талаарх статистик мэдээллийг 1313.mn хуудаснаас харна уу.
Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 130 жолооч согтуугаар жолоо барьж, 164 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn

Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1453, хулгайтай холбоотой 26, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 93, гэмт хэргийн шинжтэй 97 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 130, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 157, хүний биед халдсан 72, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 72, эрүүлжүүлэх байранд хоносон 164, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 75 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ноолуурын ченж: Хил хаалттай байвал ноолуурын ханш цаашид ч унана. Удахгүй 50000 болно DNN.mn

Малын түүхий эд, арьс ширийг түүхийгээр нь экспортлохыг хориглосон шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Дээрх шийдвэртэй холбоотойгоор “Эмээлт” захын хашаанууд арьс, ширэнд битүү хучигджээ. Мах бэлтгэн нийлүүлэгчдийн онцолж байгаагаар бол хонины нэхий шиг хэрэггүй эд Эмээлт захад алга болсон гэнэ. “Эмээлт” зах дээрх нөхцөл байдлыг сурвалжиллаа.

Их үдийн алдад хүрч очиход портертой малчид хонь зарахаар цуглажээ. Амьд хонь 190-300 мянган төгрөгийн ханштай зарагдаж байна. Иргэдийн худалдаж авсан хонийг газар дээр нь янзлаад хаа, гуяар нь салгаад өгөх аж.

Зарим нь бүтнээр нь хуйхлуудаад үүрээд гарч байгаа харагдлаа. Нэг хонийг 40.000 төгрөгөөр хуйхалдаг аж. Толгой, шийрийг нь хүртэл цэвэрхэн хуйхлаад торонд боогоод өгөх юм. Үндсэндээ нэг дороос цогт үйлчилгээ үзүүлж байна.


Мах бэлтгэн нийлүүлэгч Б.Дуламсүрэн: Хонины нэхий шиг хэрэггүй зүйл энд алга


Мах бэлтгэн нийлүүлэгч Б.Дуламсүрэнтэй цөөн хором хөөрөлдлөө.


-Иргэдийн худалдан авах чадвар ямар байна вэ?

-Дулааны улиралд иргэд амьд мал авах дуртай байдаг юм. Тэр дундаа хонь илүү авдаг. Өөрийн нүдээр харж, шилж сонгоод авна. Хонийг нь ажиллаад махыг нь гүйцэд эвдээд хөргөгчиндөө шууд хийхэд л бэлэн болгоод өгдөг учраас иргэд эндээс авах илүү дуртай байдаг. Сүүлийн өдрүүдэд хүний хөл тасрахгүй л эргэлдэж байна. Иргэдийн худалдан авах чадвар нь ч боломжийн байна. Өдөрт хамгийн багаар бодоход л нэг лангуунаас дөрвөөс таван хонь гардаг. Өнөөдөр л гэхэд өглөөнөөс хойш гурван хонь зарлаа. Өнгөрсөн хавар олон аймгуудад шүлхий өвчин гарсан. Үүнтэй холбоотойгоор зарим аймгуудаас мал орж ирэхгүй байсан юм. Хориг нь өчигдрөөс (Тавдугаар сарын 15) хэвийн болж байх шиг байна.

-Адуу, үхрийн мах энд харагдахгүй юм. Орж ирээгүй байна уу?

-Одоогоор орж ирээгүй байна. Тарга тэвээрэг гүйцэд авч амжаагүй үед малчид бод малаа оруулж ирдэггүй л дээ. Зургадугаар сар цухуйж, наадам дөхөөд ирэхээр бойны газруудаар адуу, үхэр орж ирдэг. Өнөөдрийн байдлаар энд цөөхөн газар л бой хийж байна. Эндээс “Дэнжийн мянга” гэх мэт захуудад нийлүүлдэг.

-“Эмээлт захын хашаагаар арьс шир дүүрэн байх юм. Их л үнэгүйдэж дээ.

-Өнөөдөр энд хонины арьс шиг хэрэггүй зүйл алга. Хураалттай хонины нэхий эхнээсээ муудаад өмхий үнэртэж байгаа биз. Дан ганц хонь ч биш үхэр, адууны шир ч үнэгүйдсэн. 2018 оны аравдугаар сард малын арьс ширийг түүхийгээр нь экспортлохыг хориглох шийдвэр Засгийн газраас гарсан юм. Дотооддоо боловсруулж чадахгүй байж ямар үндэслэлээр ийм шийдвэр гаргасныг нь ойлгохгүй юм. Өмнө нь хятадууд эндээс шууд л аваад урагш нь гаргадаг байлаа. Үхрийн шир 35-40 мянган төгрөгийн ханштай байсан шүү дээ. Адууных ч тийм л ханштай байлаа. Хонины нэхий л гэхэд 20-25 мянган төгрөг байсан. Гэтэл өнөөдөр хэнд ч хэрэггүй зүйл болчихлоо. Уул нь тодорхой хэмжээний хөрөнгө зах зээл рүү татдаг зүйл нь үхэр, адууны шир байсан юм. Өнөөдөр хэнд ч хэрэггүй болсон. Ийм шийдвэрээ төрийн зүгээс эргэж харах болов уу гэж найдаж байна гэв.

Мах бэлтгэн нийлүүлэгчдийн зүгээс арьс шир угааж, боловсруулах үйлдвэргүй мөртлөө боловсруулж гаргана гэх Засгийн газрын шийдвэрийг эрс эсэргүүцсэн байр суурийг илэрхийллээ. “Эмээлт” зах дахь түүхий эд ханган нийлүүлэгчид сүүлийн гурван жилийн хугацаанд авсан адуу, үхрийн ширээ урагш нь гаргаж чадахгүйд хүрсэн аж. Өмнө нь адууны арьсыг угаахгүйгээр шууд хилээр гаргадаг байсан гэнэ. Бусдыг нь тодорхой хэмжээнд угааж, цэвэрлээд гаргадаг байжээ. Мах бэлтгэн нийлүүлэгчид нэг удаагийн тээвэрлэлтээр ч хамаагүй арьс, ширийг урагш нь гаргах сонирхолтой байгаагаа дуулгалаа. “Дархан минж”, “Дархан нэхий” зэрэг томоохон үйлдвэрүүд үхрийн ширийг дотооддоо боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ч их хэмжээгээр боловсруулах боломж хомс учраас шир үнэгүйдэж байгааг ченжүүд хэлж байгаа юм.


Л.Төмөртогоо: Ченж гэхцөөхөн шуналтай хүмүүс ноолуур үнэгүйдүүллээ


“Эмээлт” захад үнэгүйдээд буй өөр нэг түүхий эд бол ноолуур. Биднийг очих үеэр малчин Л.Төмөртогоо ноолуураа тушаахаар Дундговь аймгаас ирээд байсан юм. Түүнтэй ярилцлаа.


-Та хэдэн кг ноолууртай ирэв?

-200 орчим кг ноолууртай ирлээ.

-Дундговьд ноолуур ямар ханштай байна вэ?

-Манай аймагт ноолуур авч байгаа хүн бараг алга. Цөөхөн хүн л байна. Намайг гарахад кг ноолуур 60 мянган төгрөгийн ханштай байсан. Уул нь сарын өмнө нь 150 мянган төгрөгийн ханштай байсан шүү дээ. Гэтэл ноолуурын ченжүүд “Хил хаалттай, урагш нь гаргахгүй байна” гэх шалтгаан хэлээд үнэ нь огцом уналаа. Өнөөдөр ченжүүдтэй уулзаж үнэ судлахад 70-90 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Малчдын орлогын гол үүсвэр нь ноолуур байдаг. Гэтэл хил хаалттай гэх шалтгаанаар ингэж үнэгүйдэж байгаад нь харамсах юм. Шуудхан хэлэхэд, ченж гэх шуналтай хүмүүс л ноолуурын ханшийг тодорхойлоод байх шиг. Ердөө сарын өмнө л 150 мянган төгрөгийн ханштай байсан шүү дээ. Ийм богино хугацаанд ингэж огцом унана гэдэг боломжгүй санагдах юм. Сүүлийн хэдэн жилийн хугацаанд ингэж огцом унаж байсан удаа байхгүй шүү дээ. Ноолуур гарч эхлэхэд хил хаалттай л байсан биз дээ.

-Ажил болгож ачиж ирсэн ноолуураа та яахаар төлөвлөж байна?

-Дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу л байна. Дундговиос гарахад “Эмээлт” захад ноолуур 100 мянган төгрөгийн ханштай байгаа мэдээ дуулсан юм. Ирээд уулзтал янз бүрийн шалтгаан хэлээд 70 мянгаас хэтрэхгүй гэх ухааны юм яриад зогсож байх юм. Ноолуурын борлуулалтын асуудалд төрийн зохицуулалт хэрэгтэй байна. Ченж нарын ярьж байгаагаар бол ноолуурын үнэ цаашид ч унана гэнэ. Ингээд 50 мянган төгрөг болох гэнэ.

-Төрийн зүгээс ямар зохицуулалт хэрэгтэй байна вэ?

-Малчид ноолуураа шууд үйлдвэрүүдэд нийлүүлж яагаад болохгүй гэж. Ченж гэх шуналтай хүмүүсийн гараар орох ямар шаардлага байна вэ. Төрийн зүгээс ийм зохицуулалтыг амархан л хийж болмоор санагдах юм. Өнгөрсөн жил компаниуд шууд малчдын гараас авч байсан. Тухайн үед ноолуур ингэж үнэгүйдээгүй шүү дээ. гэв.


Ноолуурын ченж: Хил хаалттай үед ноолуураа борлуулахболомж хомс байна


Харин ноолуурын ченжүүдийн зүгээс дараахь байр суурийг илэрхийлж байна.


-Ноолуурын ханш огцом унажээ. Үүнд юу нөлөөлөв?

-Хил хаалттай, урагш нь гаргаж чадахгүй байна шүү дээ. Бидний зүгээс өнгөрсөн сард авсан ноолуураа ч борлуулж амжаагүй байна. Экспорт нээгдлээ л бол эрэлт нэмэгдэнэ. Одоогоор бол урагш нь гаргах боломж алга. Түнш улсуудтайгаа холбогдоход урд ковидын нөхцөл байдал амар биш байгаа талаар хэлж байна.

-Цаашид ноолуурын ханш яах төлөвтэй байна вэ?

-Энэ хэвээр хил хаалттай байвал бүр л унах нь ойлгомжтой. Малчид ч ноолуур ийм хямд үед оруулж ирэхгүй байна. Ноолуурын үнэ дахиад ч унана. Удахгүй 50 мянга болох байх. Төрийн зүгээс удахгүй хил гаалийн асуудлаа шийдэх байлгүй дээ л гэх хүлээлттэй сууж байна” хэмээв.

“Эмээлт” захын нэг өдрийн үйл ажиллагааг сурвалжлахад товчхондоо ийм байна. Арьс шир боловсруулах үйлдвэргүй хэрнээ адууны ширийг түүхийгээр нь экспортлохыг хориглосон төрийн шийдвэрийг эсэргүүцсэн мах бэлтгэн нийлүүлэгчид өмхийрсэн арьс ширээ урагш гаргахын хүслэн болж сууцгаасаар.

Categories
мэдээ нийгэм

Гэрийнхээ гадна тоглож байгаад алга болсон хүүг эсэн мэнд олжээ DNN.mn

Өвөрхангай аймгийн Уянга сумын Таац багийн нутаг аймгийн төвөөс баруун хойд зүгт 190 км-т, сумын төвөөс баруун зүгт 120 км-т орших Баруун голын шаахам зураа гэдэг газарт гэрийнхээ гадаа тоглож байгаад сураггүй алга болсон гурван настай хүүг эсэн мэнд олжээ.

Хүү тавдугаар сарын 15-ны 17:30 цагийн орчим гэрийнхээ гадна тоглож байгаад алга болсон бөгөөд ар гэрийнхэн нь алга болсноос хойш 12 цагийн дараа Онцгой байдлын газарт дуудлага өгсөн байна. Дуудлагын дагуу Таац багийн Засаг даргаар ахлуулсан сумын мэргэжлийн ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд хүүг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 05.16-ны 10:29 цагт буюу алга болсноос хойш 17-18 цагийн дараа гэрээс нь хойш 7 км-т тус багийн Уст толгой хэмээх газраас эсэн мэнд олжээ.

Categories
гадаад мэдээ

Унгарын шинэ ерөнхийлөгч Оросыг буруутгав DNN.mn

Унгарын шинэ ерөнхийлөгч Каталин Новак өнгөрсөн бямба гаригт болсон тангараг өргөх ёслол дээрээ оросууд Украин руу түрэмгийлснийг буруушаав. Мөн анхны гадаад аяллаа Польш улсаас эхлүүлнэ гэж мэдэгдэв. Энэ нь тус улс Варшавтай харилцаагаа сэргээх дохио юм. Унгар улс хөрш Украин руу зэвсэг нийлүүлэхээс татгалзаж, Оросын нефтийн импортод хориг тавихыг эсэргүүцэж байгаа билээ. Энэ нь үндсэрхэг үзэлтэй, Европын холбоонд удаан хугацааны холбоотон байсаар ирсэн Будапешт, Варшавын харилцаанд сөргөөр нөлөөлж байсан юм.

Унгар улсын анхны эмэгтэй ерөнхийлөгч Новак нь өмнөх засгийн газарт Гэр бүлийн асуудал эрхэлсэн сайдаар ажиллаж байсан бөгөөд “Тавдугаар сарын 17-ны мягмар гаригт би Варшавыг зорьж, Польшийн ард түмний ерөнхийлөгчтэй уулзах гэж байна. Ерөнхийлөгч эрхэм Анжей (Дуда) анд нөхдийн ёсоор ярилцах боломж олгосон танд баярлалаа!” гэж Новак тангараг өргөх үеэрээ мэдэгдсэн байна. Тэрээр мөн “Бид Путины түрэмгийлэл, тусгаар тогтносон улс руу зэвсэгт халдлага үйлдсэнийг буруушааж байна. Бид ЗХУ-ыг сэргээхэд чиглэсэн бүх хүчин чармайлтад үүрд үгүй гэж хэлнэ” гэж нэмж цохон тэмдэглэв. Украины дайн бол бас энх тайвныг эрхэмлэгч унгарчуудын эсрэг дайн гэж Новак хэлээд, Унгар улс дайны гэмт хэргийг шалгаж, шийтгэхийг шаардсан юм. Тэрбээр ОХУ-ын Украинд хийсэн дайралтыг буруушаасан ч ерөнхийлөгч Владимир Путиныг хувь хүн талаас нь шүүмжлэхээс зайлсхийсэн байна.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ цаг-үе

Ойрын хоногуудад нийт нутгаар дулаарна DNN.mn

05 сарын 17-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгор болон Хэрлэн голын хөндийгөөр, өдөртөө Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 6-11 градус, өдөртөө Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 24-29 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 1-3 градус, бусад хэсгээр 6-8 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 0-2 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Зэсийн баяжмалын экспорт 24.4 хувийн өсөлттэй гарчээ DNN.mn

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сүүлийн долоо хоногийн экспортын мэдээг танилцууллаа. Тодруулбал, тавдугаар сарын 06-наас 12-ны өдрүүдэд авто замаар 3049 чингэлэг, төмөр замаар 300 чингэлэг нийт оны эхнээс 4039.7 мянган тн нүүрс экспортод гарчээ.

Мөн хугацаанд авто замаар 248 чингэлэг, төмөр замаар 188 чингэлэг буюу оны эхнээс 521.5 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 24.4 хувийн өсөлттэй байна. Харин он гарсаар манай улс 2041.8 тн катодын зэс экспортолжээ.

Харин төмрийн хүдэр, баяжмалын тухайд авто замаар 4, төмөр замаар 1225 чингэлэг буюу оны эхнээс нийт 1146 мянган тн-ыг экспортолсон байна.

Categories
мэдээ нийгэм

НББХ: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлэлцэнэ DNN.mn

Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан 13.30 цагаас товлогджээ. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

Хэлэлцэх асуудал:

· Байнгын хорооны тогтоолын төсөл /Хяналтын сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай/

· Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн нарын 3 гишүүн 2022.05.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нарын 22 гишүүн 2022.05.03-ны өдөр өргөн мэдүүлсэн/

· Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа нарын 12 гишүүн 2021.03.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Байнгын хорооны тогтоолын төсөл /Эрүүл мэндийн тухай, эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд эх, нярайд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн удирдамж батлах тухай/

Categories
мэдээ нийгэм

ЦЕГ: Хотон шувууны хошууг Казахстан улсаас авч, дамжуулан худалдахаар төлөвлөж байсныг тогтоосон DNN.mn

Нэн ховор амьтан болох хотон шувууг хууль бусаар агнах, гэмтээх тохиолдол гарсаар буй. Тэгвэл өчигдөр /2022.05.16/ цахим орчинд “Хотон шувууны хошуу зарна” гэсэн зар мэдээлэл байршуулсан нь олон нийтийн бухимдлыг төрүүлсэн.

Ингэхдээ тухайн зар байршуулсан “Э” гэгч Монгол Улсын нутаг дэвсгэрт хотон шувууг хууль бусаар агнаагүй, Казахстан улсын иргэний тухайн улс орондоо олж авч хадгалж байгаа хошууг дамжуулан худалдахаар төлөвлөж, зар байршуулсан болох нь тогтоогджээ. Дээрх үйлдлийн эрхзүйн хариуцлагыг танилцуулан, хууль бус үйл ажиллагаанд оролцохгүй байх талаар ойлгуулж, цахим сүлжээнд байршуулсан зарыг устгуулсан талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Баянхонгор аймаг шүлхий өвчний голомтыг бүрэн дарж, ногоон бүс боллоо DNN.mn

Баянхонгор аймгийн Онцгой комисс, Мал эмнэлгийн ерөнхий газраас 20 сумын нийт мэдрэмтгий мал, амьтныг шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэхээр дархлаажуулалтын арга хэмжээг зохион байгуулжээ. Тус ажлын хүрээнд 161455 толгой мал амьтныг 04-р сарын 18-аас 05-р сарын 05-ны хүртэлх хугацаанд дархлаажуулалтад хамруулаад буй. Түүнчлэн хязгаарлалт тогтоогоод байсан сумдад шүлхий өвчний голомт бүрэн дарагдсан тул ногоон бүсэд шилжүүлсэн байна. Иймд малчид малын шилжилт хөдөлгөөн хийхдээ аймгийн мал эмнэлгийн газарт мэдэгдэн, зөвшөөрөл авахыг анхаарууллаа