Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан байна DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 1-3 градус, бусад хэсгээр 7-9 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 6-11 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр 15-20 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 24-29 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 1-3 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Баабарын “Оросын төрийн Монгол өв” нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн Э.Батшугар “Цар тахал, дайнаас
болж дэлхий нийтээр IPO
гаргахыг хойшлуулж байгаа” гэснийг V нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа “Инфляц ганц
манай улсын
биш, дэлхийн
зовлон болоод
байна” гэв.

Бүдүүн цариг нарийн байсан бол жилд 30 сая тонн нүүрс экспортолж, 12 тэрбум доллар олох байжээ. Энэ тухай “Баримт, үйл явдал” нүүрээс уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Оросын төрийн Монгол өв” нийтлэл хэвлэгдлээ.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Пропорционал тогтолцоо нэг
намын хязгааргүй ноёрхлыг хазаарлаж,
иргэдийн төлөөллийг жигд зарчмаар
хууль тогтоох түвшинд тусгадаг” гэлээ.

УИХ-ын гишүүн, Төсвийн
байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар “Монголбанкны ерөнхийлөгч
Б.Лхагвасүрэнгийн ажлыг
авсны дараа өнөөдрийн
хэлэлцэж байгаа асуудлыг
цааш үргэлжлүүлье” хэмээн ярилаа.

Монголын арьс
шир үйлдвэрлэгчдийн
холбооны гүйцэтгэх
захирал Т.Баярсайхан “Ченж найзууд аа,
өнөөдөр Монгол Улсад жилдээ 22 сая арьс
боловсруулах хүчин чадал байна” хэмээснийг “Цаг үе” нүүрээс уншаарай.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Архины чанар, аюулгүй байдалд лабораторийн шинжилгээ хийлээ DNN.mn

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 8 дүүргийн 42 хүнсний худалдааны газруудад худалдан, борлуулж буй архи, согтууруулах ундааны чанар, аюулгүй байдлын баталгаажилтад хөндлөнгийн лабораторийн шинжилгээтэй хяналт хийж, дотоодын архи үйлдвэрлэгч 12 аж ахуйн нэгжийн үйлдвэрлэсэн, давхардсан тоогоор 563 үзүүлэлтээр Төв лабораторит хими, хүнд металлын үлдэгдэл тодорхойлох шинжилгээнд хамрууллаа.
Нийт 68 дээжийн 7.3 хувь нь Монгол Улсад мөрдөж буй “Цагаан болон өвөрмөц архи. Техникийн ерөнхий шаардлага. MNS 0179:2016” стандартад нийцээгүй дүнтэй байгаагаас 3 архины чанга шошго дээр тэмдэглэснээс 0,1-0,8 хувиар зөрүүтэй, 2 дээжинд сувсны тос, альдегидын хэмжээ стандартын үзүүлэлтээс их шинжлэгдэж, зөрчил гаргасан 2 аж ахуйy нэгжид Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтаар торгох шийтгэл ногдуулж, зөрчлийн үр дагаврыг арилгуулахаар эрх бүхий албан тушаалтаны 2 албан даалгавар, 3 аж ахуйн нэгжид улсын /ахлах/ байцаагчийн 6 заалт бүхий 3 албан шаардлагаар хугацаатай үүрэг өгч хэрэгжилтийг хангуулах арга хэмжээ авч ажиллалаа гэж НМХГ-аас мэдээллээ.
Categories
мэдээ нийгэм

Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан болно DNN.mn

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр товлогдлоо. Хуралдаанаар хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Ардчилсан намын хүсэлт болон Иргэдийн оролцооны нэгдэл нам үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг тус тус хэлэлцэнэ.

Нийт шүүгчийн хуралдааны дараа Шүүгчдийн зөвлөгөөнөөр “Улсын дээд шүүхэд хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг сугалаагаар томилох журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэх юм.

Categories
мэдээ нийгэм

Ирэх долоо хоногийн бямба гариг “Автомашингүй өдөр” DNN.mn

Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2022 оны тавдугаар сарын 28-ны бямба гарагийг “Автомашингүй өдөр” болгохоор шийдвэрлэсэн. “Автомашингүй өдөр”-өөр нийслэлийн хэвтээ чиглэлийн гол зам болох Энхтайваны өргөн чөлөө болон хотын төвийн Их тойруугийн замууд, гудамжаар тодотговол, Сөүлийн болон Бээжин, Анкара, Сүхбаатар, Их сургууль, Элчин, Хөх тэнгэр, Партизан, Олимп, Самбуугийн гудамжны авто замын хөдөлгөөнийг хязгаарлах юм байна. Тодруулбал, Зүүн 4 замаас Баруун 4 зам хүртэл, мөн Гэсэр сүмээс Зоос гоёл хүртэл, Хүнсний дөрөвдүгээр дэлгүүрээс Хятадын Элчин сайдын яам хүртэл, тэндээс Сансарын туннел хүртэлх замын хөдөлгөөнийг хаана. Тэрхүү замаар “Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлт болох юм.“Автомашингүй өдөр”-ийг зохион байгуулахтай холбоотойгоор нийтийн тээврийн 30 гаруй чиглэлд өөрчлөлт ордог. Одоогоор чиглэлийн өөрчлөлт хараахан батлагдаагүй байна. Мөн өдөр Сүхбаатарын талбайд Европын холбооны улсуудын өдөрлөг, үзэсгэлэн яармагийг зохион байгуулна.

Categories
мэдээ нийгэм

Маргааш “Олон улсын музейн өдөр”-ийг “Музейн хүч нөлөө” сэдвийн хүрээнд тэмдэглэнэ DNN.mn

Олон улсын музейн зөвлөл (ОУМЗ, International Council of Museums – ICOM)

Монгол Улс “Олон улсын музейн өдөр”-ийг 2003 оноос хойш тэмдэглэж байгаа билээ. Энэ жил музейн өдрийг “Музейн хүч нөлөө” сэдвийн хүрээнд зохион байгуулна. Музейн өдрийн нээлтийн арга хэмжээ 5 дугаар сарын 18-нд буюу маргааш 11:40 цагт Монголын Үндэсний музейн задгай талбайд эхэлнэ.

Музейн тэмдэглэлт өдрийн хүрээнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй 10 гаруй музей олон нийтэд зориулсан үйл ажиллагаа, ном бүтээлийн үзэсгэлэн, урлагийн тоглолтыг нийтэд толилуулна.

Categories
мэдээ нийгэм

Түр орон байрны хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна DNN.mn


Нийслэлийн Засаг даргын 2022 оны “Ажлын хэсэг байгуулах” А/499 дүгээр захирамжийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатараар ахлуулсан ажлын хэсэг 2022 оны тавдугаар сарын 11-ний өдөр хуралдав.

Хурлаар болзошгүй гамшгийн үед Түр орон байрны хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Хот байгуулалт хөгжлийн газраас 631 барилга байгууламжийн судалгааг гарган барилгын хийц, бүтээц, зэрэглэл, ашиглалтад орсон он, багтаамжаар ангилан түр орон байраар ашиглах боломжтой барилга байгууламжийг томилгоожуулахаар ажиллаж байна гэж НОБГ-аас мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Шилжилт хөдөлгөөнийг цахимаар хийнэ DNN.mn

Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг цахимаар буюу “e-mongolia”-р хийх боломжтой болно. Улсын бүртгэлийн ерөнхий газар тус үйлчилгээг ирэх сард цахимжуулахаар ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

“Кансат-2022” үндэсний V тэмцээний шилдгийг ирэх сарын 4-нд тодруулна DNN.mn

Монгол Улсад сансрын технологийг хөгжүүлэх, салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, хүүхэд залуус, инженер, судлаачид болон нийгэм, олон нийтэд шинжлэх ухааныг зөв таниулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой “Кансат-2022” үндэсний V тэмцээн үргэлжилж байна.Тэмцээнд МУИС, ШУТИС, ХААИС, ҮБХИС, Шинэ монгол, Монгол коосэн зэрэг сургуулиас бүрдсэн нийт 15 баг оролцож буй. Тус тэмцээнд багууд оролцохоос өмнө чиглүүлэх сургалтад хамрагдаж, урьдчилсан болон шийдвэрлэх загварын хэлэлцүүлэг, нисэх байдлын хэлэлцүүлэгт оролцож, оноо цуглуулах дүрэмтэй аж. Энэ дагуу шийдвэрлэх загварын хэлэлцүүлгийн кансат төрөлд МУИС-ийн “NUMSAT” баг 13.2 оноогоор тэргүүлсэн бол буцагч төрөлд ҮБХИС-ийн “АРАВТ” баг 12.5 оноогоор түрүүлжээ. “Кансат-2022” үндэсний V тэмцээний шилдгийг зургаадугаар сарын 4-нд Налайхын нислэгийн талбайд тодруулна.

Categories
мэдээ улс-төр

“Хэрэг буцаах” зохицуулалтыг өөрчлөх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв DNN.mn

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир нар энэ оны дөрөвдүгээр сарын 8-нд УИХ-д уг төслийг өргөн мэдүүлжээ. Хуулийн төсөл нэн тэргүүнд хүний язгуур эрхийг хангахад чиглэсэн Үндсэн хууль болон бусад хууль дахь суурь зохицуулалтыг хэрэгжүүлэхийг зорьсон байна. 2017 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн гол үзэл баримтлал нь шүүхийн хэлэлцүүлгийн үе шатыг хоёр хувааж шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаан гэж заагласан. Энэ нь дээр дурдсан хууль зөрчигдөж, алдаа эндэгдэл гарвал хэргийг бүрэн шийдвэрлэж дууссан хойно бус шүүхээс хэргийг урьдчилан цаг алдалгүй прокурорт буцаах замаар алдааг залруулах тусгайлсан үе шатыг бий болгосонд оршино. Гэтэл 2019 онд анхан шатны шүүх 26 897 эрүүгийн хэрэг шийдвэрлэснээс 57 хэргийг цагаатгаж, 1345 хэргийг шүүхийн шатнаас прокурорт буцаасан, 2020 онд 13 470 хэрэг шийдвэрлэснээс анхан шатны шүүх 76 хэргийг цагаатгаж, 1247 хэргийг прокурорт буцаасан гэх тоо баримтыг төсөл санаачлагч танилцууллаа. Прокурорт буцаасан нийт хэргийн 1231 нь урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас буцсан бол 1350 хэрэг нь шүүхийн хуралдааны шатнаас буцсан байна. Ийнхүү 2019-2020 онд анхан шатны шүүхээс буцаасан хэргийн талаас илүү хувийг шүүх хуралдааны шатнаас буцаажээ.

Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоосны дараа, шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд орохын өмнө буюу шүүхийн шатанд тухайн шүүх хуралдаанд яллах дүгнэлт үйлдэж орсон прокурорын “хэргийг прокурорт буцаах шаардлагатай гэж үзсэн” тайлбаргүй саналыг үндэслэж буцаах нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан шүүх эрх мэдлийн агуулга, эрүүгийн эрх зүйн суурь болсон гэм буруугийн зарчимд нийцэхгүй бөгөөд шүүгч, прокурорт авилга өгөх, шүүхээс хэргийг үнэн бодитойгоор шийдвэрлэх боломжийг хязгаарлах нөхцлийг бүрдүүлсэн хэмээн төсөл санаачлагчид үзсэн байна. Давж заалдах шатны шүүх 2019-2020 онд нийт 4988 эрүүгийн хэрэг шийдвэрлэснээс 502 хэргийг анхан шатны шүүхэд буцааж, 269 хэргийг прокурорт буцаасан байна. Харин Дээд шүүх 2019-2020 онд 1359 эрүүгийн хэрэг шийдвэрлэснээр 43 хэргийг анхан шатны шүүхэд буцааж, 71 хэргийг прокурорт буцаасан нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн процесс хуульд заасан шударга ёсны зарчим хэрэгжихгүй байгаагийн илрэл хэмээн төсөл санаачлагчид үзсэн байна.

Шүүхийн практикт шүүх, прокурорын байгууллага эрх мэдэл, эд хөрөнгө, албан тушаалтай хүмүүс, улс төрд нөлөө бүхий этгээдийн дарамт шахалтад орох, авилгын сүлжээ бий болгох, хэргийг сунжруулсаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр Эрүүгийн хуульд заасан хүндэвтэр болон хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ял завшуулах үндсийг бий болгож байна. Нөгөө талаар мөрдөгч, прокурор нь нэгэнт шүүхээс буцаадаг заалт байгаа юм чинь гэсэн хайнга сэтгэхүйгээр дутуу шалгасан, хэргийн бодит байдал бүх талын нотлох баримтаар нотолж чадаагүй хэргийг “шүүхээс чиглэл авчихья” гэдэг байдлаар шүүхэд шилжүүлж, улмаар тодорхой чиглэл авч буцаалган тэр чиглэлийнхээ хүрээнд дахин ажиллагаа хийдэг хариуцлагагүй практик хөгжих үндэс болсон гэж үзжээ.

Яллагдагч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлд заасан “ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх”, мөн хуулийн 17 дугаар бүлэгт заасан журмын дагуу гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өөрийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн шийдвэр гаргуулах зэрэг эрхтэй. Харин шүүх хуралдаанаар нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэж зүйлчлэлийг хүндрүүлэх эсхүл шинээр ял сонсгохын тулд шүүхийн шатанд хэргийг прокурорт буцаах ерөнхий зохицуулалтыг хэрэглэж байгаа нь яллагдагч дээрх эрхээ бодитойгоор эдлэх боломжийг хязгаарлаж байгаа. Иймд Үндсэн хуулиар баталгаажсан иргэний үндсэн эрх, суурь зарчмыг гажуудуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэн зүйлчлэлийг хүндрүүлэх, эсхүл мөрдөн байцаалтын шатанд нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн тохиолдлуудыг шийдвэрлэж, шүүхээс хууль ёсны ба үндэслэл бүхий шийдвэр гаргах боломж олгох зорилгоор нэг удаа 30 хоногоор хойшлуулах нэн тодорхой зохицуулалтыг шинээр бий болгож болох юм гэж үзэж хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын баг хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлгийг өнгөрсөн сарын 20-нд зохион байгуулсан бөгөөд ХЗДХЯ, УПЕГ, ХЭҮК, АТГ, ЦЕГ, ШШГЕГ-ын төлөөлөгч оролцсон байна. Улмаар ажлын баг энэ сарын 16-нд хуралдаж, дээрх байгууллагуудаас ирүүлсэн саналыг зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор найруулан төсөлд тусгахаар бэлтгэсэн байна. Тухайлбал, шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам зөрчигдсөн талаар гаргасан гомдлыг, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан тухай гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулах саналыг бэлтгэн томьёолжээ. Ажлын багийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, байнгын хорооны дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.