Categories
мэдээ нийгэм

“Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих түншлэлийн уулзалт-2022” болно DNN.mn

Жижиг, дунд үйлдвэрийн газраас жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршооны салбарын хөгжлийн бодлого, арга хэмжээг олон улсын байгууллагуудын бодлого, хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээтэй уялдуулах, үр дүнг сайжруулах зорилгоор “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих түншлэлийн уулзалт-2022” уулзалтыг Европын холбоо, Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банктай хамтран 2022 оны тавдугаар сарын 31-ний өдөр “Туушин” зочид буудлын “Соёмбо” танхимд зохион байгуулах гэж байна.

Уулзалтад Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Дэлхийн банк, Европын холбоо, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Азийн хөгжлийн банк, Нэгдсэн үндэстний байгууллага, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага болон холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцоно гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Угаартах эрсдэлтэй 50 иргэний аюулгүй байдлыг хангалаа DNN.mn

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 50, аюулт үзэгдэл, ослын 2 дуудлага бүртгэгдсэн байна.

Энэ хугацааанд алба хаагчид гал түймрийн улмаас угаартах эрсдэлтэй 50 иргэний аюулгүй байдлыг хангаж, 318 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Ой, хээрийн болон өнжмөл өвсний гал түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэжлийн байгууллагуудын хамтарсан бүрэлдэхүүн хяналт шалгалтыг зохион байгуулахдаа гал түймэр гарч болзошгүй 6 зөрчлийг газар дээр нь арилгуулж, ногоон бүсэд зорчиж явсан 1191 техник хэрэгсэл, 569 иргэнд сэрэмжлүүлэг хүргэж ажиллалаа гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Categories
мэдээ улс-төр

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ DNN.mn

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг төсөлд нэмж тусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төсөлтэй холбогдуулан үг хэлэх гишүүн байгаагүй тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

“Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

Хуралдааны төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан.

Тогтоолын төслийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар танилцуулав. Өнөөдөр манай улс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ бараг тэн хагасыг, түүн дотроо хүнсний бүтээгдэхүүнийхээ 50 орчим хувийг гаднаас авч байна. Өнгөрсөн 2021 онд л гэхэд нэг тэрбум ам.доллароор хэмжигдэх хүнсний бүтээгдэхүүнийг гадаадаас импортоор худалдан авч байгааг Я.Содбаатар танилцуулгадаа онцлоод гурилан бүтээгдэхүүний 33 хувь, хүнсний ногоо болон сүүн бүтээгдэхүүний 40 орчим хувь, өндөгний50 орчим хувь, загас, будаа, элсэн чихрээ 100 хувь, тахианы мах, ургамлын тос, хүнсний давсаа хүртэл 97 хувь гаднаас авч байна гэв.

Манай улсын хүнсний үйлдвэрлэл, хангамжийн эмзэг байдал нь дэлхий нийтийг хамарсан цар тахал, олон улсын түвшинд үүсээд буй геополитикийн нөхцөл байдлын улмаас улам ихээр мэдрэгдэх боллоо. Тухайлбал, манай улсын хүнсний бүтээгдэхүүний үнэ сүүлийн нэг жилийн хугацаанд 20 орчим хувиар огцом өсөж, инфляци 15 хувьд хүрч ард иргэдийн амьжиргаа, улс орны эдийн засагт хүндээр тусаж байна. Хүнс, шатахууны үнэ инфляцын 50 хувийг бүрдүүлж байна.Хүнсний үнэ 04 дүгээр сарын байдлаар жилийн 17 хувиар, жимс, жимсгэнийн үнэ 42 хувиар, хүнсний ногооны үнэ 47 хувиар, сүү, сүүн бүтээгдэхүүний үнэ 15 хувиар өссөн байна. Цаашид ч дэлхий нийтийн хүнсний хангамж, нийлүүлэлтийн доголдол хэдий хүртэл үргэлжлэх нь тодорхойгүй байгаа учраас хүнсний хангамж, аюулгүй байдал тулгамдсан асуудал болоод байна. Ийм нөхцөл байдал үүсээд байгаа тул Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хангамж аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг орон даяар өрнүүлэх санаачилга гаргаж Улсын Их Хуралд “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хамт өргөн мэдүүлснийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга танилцуулгадаа онцолсон.

Уг тогтоолын төслөөр Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо, Засгийн газарт үүрэг чиглэл өгөхөөр тусгагдсан.Нийтдээ 4 бүлэг, 51 заалттай тогтоолын төсөлтэй хамт ирэх таван жилд хийж хэрэгжүүлэх төлөвлөгөөг үйл ажиллагааны чиглэл, хэрэгжүүлэх арга хэмжээ, шалгуур үзүүлэлт, суурь түвшин, хүрэх түвшин, хамтран хэрэгжүүлэх байгууллага, нийт санхүүжилтийг улсын төсөв, орон нутгийн төсөв, гадаадын зээл тусламж болон бусад санхүүжилтийн эх үүсвэр, аж ахуйн нэгжүүдийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр тусгасан. Энэхүү тогтоолыг баталж, төлөвлөгөөг хэрэгжүүлснээр гол нэрийн 19 төрөл болох малын мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, төмс, лууван, байцаа, манжин, сонгино, саримс, хүрэн манжин, гурил, гурилан бүтээгдэхүүн, хүлэмжийн ногоо, өндөг, цөцгийн тос, хүнсний давс, тахианы мах, ургамлын тосоор хүн амын хүнсний хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангаж,цаашдаа элсэн чихэр, төрөл бүрийн будаа, гахайн мах, жимс, жимсгэний тодорхой хувийг хангах боломжийг бүрдүүлнэ гэж үзэж байгаагаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга танилцуулгадаа онцлов.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүдийн зүгээс хүнсний хангамж, аюулгүй байдал чухал асуудал тул тогтоолын төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ Ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авсан. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин хаврын тариалалт эхэлсэн энэ үед тогтоолын төсөл хэлэлцэж байгаа нь цаг үеийн хувьд хоцорсон эсэхийг тодруулахын зэрэгцээ тариалан эрхлэлт, хөдөө аж ахуйн салбарын бизнес эрсдэлтэй байдаг тул урт хугацааны санхүүжилт чухал учраас Засгийн газар энэ асуудалд бодлогын ямар арга хэмжээ авч буй талаар мөн өвлийн хүлэмжийн үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн зорилтуудыг тогтоолын төсөлд хэрхэн тусгасныг тодруулсан. Харин Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан мах бэлтгэл, нядалгаа, боловсруулах үйлдвэрлэлийн асуудал бүхэлдээ гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын мэдэлд шилжсэн гэх мэдээлэлд салбарын яамны зүгээс баримталж буй бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар, Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа тогтоолын төслийн хүрээнд 1.7 их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай гэсэн нь хэдэн жилийн хугацааг хамарч байгаа талаар, жимс, ногоо тарьж буй өрхийн аж ахуй эрхлэгчдийг дэмжихэд баримталж буй бодлого, хэрэгжүүлэх тодорхой асуудлыг тогтоолын төсөлд хэрхэн тусганыг тодруулав. Мөн тэрбээр, тогтоолын төслийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний үр дүн, санхүүжилт, зарцуулалтад тогтмол хяналт тавьж, анхааралдаа авах шаардлагатай гэсэн саналыг хэлж байлаа. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар тогтоолын төсөлд чихрийн манжин, элсэн чихэр зэрэг өртөг өндөртэй үйлдвэрлэлийг дэмжихээр төлөвлөсөн нь улс орныхоо цаг агаарын нөхцөл, байдалтай уялдуулж, судалгаа тооцоолол хийсэн эсэхийг тодруулаад цаашдаа өндөр өртөг, санхүүжилт шаардсан иймэрхүү бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжихээс илүүтэй монголынхоо байгаль цаг агаарын нөхцөл, газар нутгийн онцлогт тохирсон, өртөг багатай үйлдвэрлэлээ дэмжих нь чухал гэдгийг анхааруулж байлаа.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан үг хэлж, зарчмын зөрүүтэй санал гаргах гишүүн байгаагүй тул энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд хүргүүлэхээр болов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт шөнөдөө 7 хэм дулаан DNN.mn

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар өдөртөө дулаарна.

2022 оны 05-р сарын 30-ны 12-18 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. 17-19 хэм дулаан байна.


2022 оны 05 сарын 30-ны 20 цагаас 05 сарын 31-ний 20 цаг

хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 13-18 хэм, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 3-8 хэм дулаан, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод, Дарьгангын тал нутаг, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 15-20 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 26-31 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшиж, бага зэргийн бороо орно. Өдөртөө үүл багасаж, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 1-3 хэм, бусад хэсгээр 5-7 хэм, өдөртөө 19-21 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 1-3 хэм, өдөртөө 18-20 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 0-2 хэм, өдөртөө 17-19 хэм дулаан байна.


2022 оны 06 дугаар сарын 01-нээс 06 дугаар сарын 05-ныг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

1-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 2-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 3-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 4-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн өмнөд хэсгээр халж, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 31-36 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна. 3-нд нутгийн хойд хэсгээр, 4-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ.

Categories
мэдээ улс-төр

ТБХ:Хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэн шийдвэрлэлээ DNN.mn

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2022.05.30) хуралдаан 13 цаг 59 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцлээ. Хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээний худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оуулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалтыг явуулсан. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалт буюу 34 дүгээр зүйл болон 7 дахь заалт, төслийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалт буюу 3.13 дахь хэсгийг хасахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн.

Ингээд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Нийтэлсэн: УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Categories
гадаад мэдээ

Япон улс ирэх сарын 10-наас Монгол жуулчдад виз олгож эхэлнэ DNN.mn

Япон Улсын Засгийн газар 2022 оны зургаадугаар сарын 10-ны өдрөөс эхлэн аялал жуулчлалын компанийн шугамаар ирэх бүлэг жуулчдад аялал жуулчлалын виз олгохоор шийдвэрлэв. Эхний ээлжинд Монгол, АНУ, БНСУ зэрэг 98 улсын бүлэг жуулчдад аялал жуулчлалын виз олгох бөгөөд аялал жуулчлалын компаниар дамжаагүй хувийн шугамаар ирэх гадаадын жуулчдад виз олгохгүй юм.

Тус улс 2022 оны зургаадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нэг өдөрт хүлээн авах гадаадын иргэдийн хязгаарыг 10 мянгаас 20 мянга болгон нэмэгдүүлэхээр шийдвэрлээд байна гэж ГХЯ-наас мэдээллээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Өнгөрсөн 7 хоногт 72 ХК-ийн 1.7 сая хувьцаа арилжив DNN.mn

Монголын Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 5 удаагийн арилжаагаар 925,719,313.61 төгрөгийн арилжаа хийв. Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаагаар 72 компанийн 1,779,537 ширхэг хувьцаа 747,079,288 төгрөгөөр арилжжээ. Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй арилжаалагдсан үнэт цаасууд:

Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 1,185 ширхэг бондыг нийт 132,807,962 төгрөгөөр арилжив.

Хөрөнгө оруулалтын сангийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 151,046 ширхэг нэгж эрхийг 100,278,358 төгрөгөөр арилжив.

5 дугаар сарын 27-ны байдлаар зах зээлийн үнэлгээ 4,926,457,405,996 төгрөг болсон бол ТОП-20 индекс 34242.63 нэгж болж өмнөх долоо хоногоос -0.68 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Categories
мэдээ цаг-үе

Ирэх сарын 1-нд дараах байршилд зам хаана DNN.mn

Сүүлийн хоёр жил цар тахлын улмаас Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу Хүүхдийн баярыг тэмдэглээгүй. Харин энэ жил Сүхбаатарын талбайд өргөн тэмдэглэхээр болоод буй. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн соёл урлагийн газраас мэдээлэл өглөө.

Ингэхдээ зургаадугаар сарын 1-нд 08:00-20:00 цаг хүртэл өглөөний гудамж, Төв талбайн баруун, зүүн тал, “Туушин” зочид буудлын урд талаас Спортын төв ордон хүртэлх зам, “Шангрилла” зочид буудлаас Хүүхдийн ордон хүртэлх замыг хаахаар болжээ.

Хугацаа 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр (Лхагва)

10:30-11:00 цаг Баярын нэгдсэн жагсаал

11:00-13:00 “Энх Тунх-Мөнх тунх” олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн нээлтийн үйл ажиллагаа

13:00-16:00 Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн урлагийн нэгдсэн тоглолт

13:15-16:40 Төв тайзны 2 дугаар хэсгийн “Мөрөөдлийн ертөнц” Урлагийн тоглолт

16:40-18:00 Төв тайзны 3 дугаар хэсгийн “Аз жаргалтай хотын хүүхдүүд” урлагийн тоглолт тус тус болно.

Categories
мэдээ нийгэм

Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байхдаа амиа алдсан алба хаагчийн ар гэрт 15 сая төгрөг хандивлажээ DNN.mn

Энхийг дэмжих ажиллагаанд оролцож яваад амь насаа алдсан хилчин дэд хурандаа Баастын Сайнболор агсны гэр бүлд Хил хамгаалах ерөнхий газрын удирдлагууд сэтгэлийн хандив өргөж, гурван хүүхэд тус бүрд 5 сая төгрөгийг гардууллаа.

Дэд хурандаа Б.Сайнболор нь Хил хамгаалах байгууллагад 22 жил ажилласан туршлагатай, гадаад хэлний мэдлэг ур чадвар сайтай офицеруудын нэг байсан юм.

2006 онд ХХЕГ-аас үүрэг гүйцэтгэхээр явсан анхны бүлгийн дарга, 2015 онд БНӨСУ дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Хил хамгаалах байгууллага болон бусад төрийн цэргийн байгууллагыг төлөөлж НҮБ-ын цэргийн ажиглагчаар үүрэг гүйцэтгэсэн хилчин юм.

Өдгөө түүний хүү С.Мөнх-Эрдэнэ аавынхаа үргэлжлэл болон хилийн цэргийн 0303 дугаар ангид дэд ахлагч цолтойгоор ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийн парк шинэчлэлийг НИТХ-аас дэмжлээ DNN.mn

НИТХ-ын ээлжит XIV хуралдаан үргэлжилж байна. Нийслэл Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар 101 чиглэлд 985 тээврийн хэрэгслээр нийтийн тээврийн үйлчилгээг үзүүлж байна. Үүнийг 124 чиглэл, 1425 тээврийн хэрэгсэлд хүргэж байж нийтийн тээвэр хүртээмжтэй, хүлээлтгүй болно гэдгийг Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн НИТХ-д танилцуулахдаа дурдсан.

Зорчигч тээвэрлэж буй автобуснуудын 75 хувь нь арваас дээш жил ашигласан байхын дээр 540 автобусыг нийтийн тээврээс хасахаар болсон нь хамгийн тулгамдсан асуудал юм. Тиймээс нийтийн тээврийн салбарт шинэчлэлт хийхээс аргагүйд хүрсэн бөгөөд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт, гадаад, дотоод зээллэг, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд парк шинэчлэл хийхээр төлөвлөсөн. Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогод нийслэлийн гурван асуудал багтсаны нэг нь Нийтийн тээврийн парк шинэчлэл юм. Олон жилийн турш яригдсан хүлээлттэй байгаа нийтийн тээврийн парк шинэчлэлтийг хугацаа алдалгүй хийх нь зүйтэй гэдэгт НИТХ-ын төлөөлөгчид санал нэгдлээ. Ингэхдээ ирээдүйд үр ашигтай цахилгаан автобусыг олноор нь оруулж ирэх, алсдаа агаар бохирдуулагч эх үүсвэр болдог дизель хөдөлгүүрт автобуснаас аль болох татгалзах саналыг хэлж байлаа.

Ингээд НИТХ-аас нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэлтийг үе шаттай хэрэгжүүлэхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид даалгаж, тогтоол гаргалаа.

“НИЙСЛЭЛИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ НИЙТЛЭГ ЖУРАМ”-ЫГ БАТАЛЛАА

Нийслэлд худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журмын шинэчилсэн төслийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд танилцуулсан юм. Худалдаа, үйлчилгээний харилцааг зохицуулсан салбарын хууль байхгүйгээс нийслэлд худалдаа, үйлчилгээ эрхлэхэд тавигдах шаардлага, худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн эрх, үүрэг хариуцлагыг тодорхойлж, зохицуулах зорилгоор 2005 оноос эхлэн “Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам”-ыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор батлуулан мөрдөж ирсэн. Журамд урьд нь дөрвөн удаа өөрчлөлт орсон бөгөөд энэ удаад Захиргааны ерөнхий хууль батлагдсантай холбоотойгоор шинэчлэх шаардлага тулгарсан байна. Энэхүү журмыг Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн боловсруулсан бөгөөд журмын төсөл боловсруулах Ажлын хэсэгт мэргэжлийн байгууллагууд болон төрийн бус байгууллагын төлөөлөл ажиллажээ. Мөн дүүрэг бүрд болон нийслэлийн хэмжээнд долоон удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулж, 1875 аж ахуйн нэгж, иргэн хамрагджээ.

Шинэчилсэн журам 10 бүлэг, 110 заалттай бөгөөд өмнөх журамд зохицуулаагүй байсан дөрвөн төрлийн 39 ангиллыг энэ удаад шинэчлэн багтааснаараа онцлог юм. Тухайлбал, ая тухтай дэлгүүр, кофе шоп, саун бассейн, чийрэгжүүлэлтийн төв /фитнес, спининг, аэробикийн төвүүд/, спорт заал, спорт талбай, мөсөн гулгуур, алжаал тайлах төв, тоглоомын төв, хумс засал зэрэг үйлчилгээнүүдийг багтаажээ. Худалдааны салбарын тухайд их дэлгүүр, агуулах дэлгүүр, хайпермаркет, супермаркет, минимаркет, үзэсгэлэнгийн танхим, аутлет, бутик гэхчлэн олон төрөлтэй болсныг бүгдийг оруулсан байна. Мөн өмнөх журамд орхигдсон нүдний шилний захиалга засвар, цаг засвар, эд бараа түрээслэх зэрэг ахуйн үйлчилгээний зохицуулалт нэмэгдсэн байна.

Монгол Улсын нийт хүн амын 45.3 хувь нь оршин сууж байгаа нийслэлд худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа юм. Өнөөдөр нийслэлд худалдааны 7230, хоол үйлдвэрлэл үйлчилгээний 3699, ахуйн үйлчилгээний 2775, авто үйлчилгээний 1302, зочлох үйлчилгээний 789 аж ахуйн нэгж, 90 тоглоомын төв, 374 чийрэгжүүлэх болон бялдаржуулах клуб, соёл урлагийн 30 байгууллага ажиллаж байна. Эдгээр худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн чиг үүргийн давхардлыг арилгах, тавигдах шаардлага, хүлээх үүргийг зааглан тодорхой болгосон гэдгийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Д.Ганболд онцолсон.

Энэхүү нийтлэг журмыг баталснаар худалдаа, үйлчилгээг зохицуулах эрх зүйн орчин бий болж, хуулиар зохицуулагдаагүй асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэхийн дээр тус салбарт доголдож буй дутагдлуудыг арилгахад иргэд, төрийн бус байгууллагын оролцоо нэмэгдэнэ. Түүнчлэн үйлчилгээний соёл дээшилж, зохистой хэрэглээг дэмжихийн дээр хүн амын хэрэглэж буй хүнсний аюулгүй байдлыг хангахад ихээхэн дөхөм болох юм гэдэгтэй НИТХ-ын төлөөлөгчид санал нэгдэж байлаа. НИТХ-ын төлөөлөгчид нийтлэг журмыг зүйл заалт бүрээр нарийвчлан хэлэлцэж, холбогдох албаныхнаас асуулт асуун, санал бодлоо уралдуулсан юм.

Удтал хэлэлцсэний дараа “Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ эрхлэх нийтлэг журам”-ыг баталлаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ