Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан байна DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 4-6 градус, бусад хэсгээр 9-11 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар бороо орохгүй. Өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13-18 градус, бусад нутгаар 7-12 градус, өдөртөө Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр 17-22 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 1-3 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Гурван сая монголчуудад дөрвөн сая галзуутай байх арай хэтрэх үү?” хэмээн өгүүллээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Хуульч, доктор ч Б.Гүнбилэг “УИХ-ын
гишүүдийн
тооноос үл
хамааран
ажиллах
тийм улс
төрийн намын
санхүүжилтийн
тогтолцоог
ердийн хуулиар
эхлээд хий” гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

Сүхбаатарын талбайн нэг өдрийн
элдэв зураг. Энэ тухай “Өдрийн сурвалжилга”-аас уншаарай.

“Татварт иргэний
хяналт” ТББ-ын тэргүүн Д.Сарантуяа “Татварын хөнгөлөлт,
чөлөөлөлтийг олигархиуд нь хүртэж,
харин өсөлтийн дарамт ард түмний
нуруун дээр ирж байна” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Гурван сая монголчуудад
дөрвөн сая галзуутай
байх арай хэтрэх үү?” хэмээн өгүүллээ.

Сэтгэл зүйч Я.Батхүү “Өвчин тусч байгаа шалтгааны
70-80 хувь нь сэтгэл зүйн гаралтай,
далд ухамсрын өөрчлөлтөөс үүдэлтэй” хэмээн ярьсныг I болон “Баримт, үйл явдал”-ын VII нүүрээс уншаарай.

Монгол Улсын гавьяат
жүжигчин А.Цэгмид “Туслах дүрд
татгалзахгүйгээр тоглох нь
мэргэжлийн ур чадвар
сайжрах суурь болсон” хэмээн “Соёл урлаг” нүүрт ярилаа.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
гадаад мэдээ

Илон Маск дэлхийн хүн ам хоёр дахин өссөн ч байгаль орчинд хямрал үүсэхгүй гэв DNN.mn


Дэлхийн хамгийн баян хүн гэгддэг Америкийн тэрбумтан Илон Маск төрөлт буурснаар хүн төрөлхтөн мөхөх эрсдэлтэй тухай сүүлийн үед ярих болсон юм.

Тухайлбал өнгөрсөн оны арванхоёрдугаар сард тэр өнөөдөр хүмүүс хангалттай олон хүүхэдгүй байгаа нь ирээдүйд соёл иргэншил мөхөх шалтгаан болно хэмээн анхааруулж байв.

Хэдхэн хоногийн өмнө Маск төрөлтийн хэмжээ нь сүүлийн жилүүдэд тасралтгүй буурч байгаа Япон улсын ирээдүйд санаа зовж буйгаа илэрхийлсэн юм.

Тэгвэл энэ долоо хоногийн эхээр болсон All-In Summit хаалттай чуулганд оролцохдоо Маск энэ санаагаа дахин илэрхийлжээ.

“Зарим хүмүүс цөөн хүүхэдтэй байх нь байгаль орчинд ээлтэй гэж бодож байна. Энэ бол шал дэмий зүйл. Байгаль орчинд юу ч тохиолдохгүй. Хүн төрөлхтөн одоогийнхоосоо хоёр дахин өссөн ч хямрал үүсэхгүй” гэж тэр энэ үеэр хэлсэн байна.

Маск цааш нь ярихдаа “Ядаж тоогоо бууруулахгүй байя. Огцом өсгөдөггүй юмаа гэхэд бүгдээрээ насанд хүрэгчдийн живх зүүгээд соёл иргэншлийн төгсгөлийг хүлээх хэмжээнд хүртлээ цөөрөхгүй байцгаая” гэжээ.

Гэхдээ тэр ярьсан зүйлээ батлах ямар нэг тоо баримтыг хэлээгүй байна.

Хөгжиж буй улс орнуудын айл өрхүүд нэгээр цөөн хүүхэдтэй байвал агаар мандалд жил бүр нэмэгддэг хүлэмжийн хийн хэмжээ 58.6 тонноор буурна гэсэн тооцоог Шведийн эрдэмтэд 2017 онд танилцуулж байсан юм.

Гэхдээ өөр хэсэг судлаачид цөөн хүүхэдтэй байхын оронд хүмүүс байгальд ээлтэй амьдралын хэв маягийг сонговол илүү үр дүнтэй гэж дүгнэж байжээ.

Хэдийгээр өндөр хөгжилтэй, том эдийн засагтай орнуудад төрөлт буурч, хүн амын хөгшрөлт нэмэгдэж байгаа ч дэлхийн нийт хүн амын тоо өсөх хандлагатай байгаа.

НҮБ-ын тооцоолсноор 2019 онд дэлхийн хүн ам 7.7 тэрбум байсан бол 2050 онд 9.7 тэрбумд хүрэхээр байна.

Одоо 50 настай Илон Маскийн хувьд гурван удаа гэрлэж байсан, нийт долоон хүүхэдтэй гэсэн мэдээлэл байдаг юм.

Эх сурвалж: Business Insider

Categories
гадаад мэдээ

Беларусь улс цаазын ялынхаа үйлчлэх хүрээг өргөжүүллээ DNN.mn

зураг

Одоогоор Беларусь улс нь цаазын ял хэрэгжүүлдэг Европ тивийн цорын ганц улс юм.

Тэгвэл Лхагва гарагт тус улсын ерөнхийлөгч Александр Лукашенко цаазын ялын үйлчлэх хүрээг өргөжүүлэх хуулийн төслийг баталжээ.

Ингэснээр террорист халдлага үйлдэхийг завдсан тохиолдолд ялын дээд хэмжээ оноодог болж байна. Өмнө нь тус улс аливаа гэмт хэргийг бүрэн үйлдээгүй, үйлдэхийг завдсан тохиолдолд ийм шийтгэл оноодоггүй байжээ.

Хүний эрхийн байгууллагууд шинэ хуулийг сөрөг хүчнийхнийг айлгах, устгах Лукашенкогийн ээлжит төлөвлөгөө гэж үзэж байна.

2020 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд зургаа дахь бүрэн эрхийнхээ хугацааг эхлүүлсэн Лукашенко өөрийг нь эсэргүүцсэн нийт 200,000 орчим хүнийг баривчилсан юм.

Сөрөг хүчний улс төрчдийн зарим нь шоронд хоригдож, зарим нь гадаадад дүрвээд байгаа.

Хамгийн сүүлд Украины фронт руу төмөр замаар Оросын зэвсэг техникийг тээвэрлэх ажилд саад учруулахыг оролдоод “төмөр замын партизанууд” гэж нэрлэгдсэн иргэдийг баривчилж, терроризмын гэмт хэрэгт буруутгажээ.

Беларусийн Вясна хүний эрхийн төв, Цаазын Ялтай тэмцэх Хүний Эрхийн олон улсын байгууллага өчигдөр гаргасан хамтарсан мэдэгдэлдээ Лукашенкогийн баталсан хуулийг хүчтэй эсэргүүцэж, шүүмжилсэн байна.

Эх сурвалж: Associated Press

Categories
мэдээ нийгэм

Говьсүмбэр аймагт багш нарын орон сууц барьжээ DNN.mn

Говьсүмбэр аймагт багш нарын орон сууц барьжээ

БШУЯ-ны төсвийн шинэчлэлийн ажлын хэсэг Говьсүмбэр аймагт ажиллаж байна. Төсвийн шинэчлэлийн хүрээнд багш нарын цалин урамшууллын тогтолцоог хэрхэн бүрдүүлсэн, хувьсах зардлын задаргаа, багш нарын хичээл практикийн зардал, дата хэрэглээний мөнгийг хэрхэн бодож олгох талаар ажлын хэсгийн гишүүд зөвлөж буй аж. Ажлын хэсгийн уулзалтад 200 гаруй багш ажилтан хамрагдлаа.

Говьсүмбэр аймаг ерөнхий боловсролын таван сургууль, 10 цэцэрлэг, нэг политехникийн коллежтой. ЕБС-д 4000 гаруй сурагч , цэцэрлэгт 1500 орчим хүүхэд, политехник коллежид 461 оюутан суралцаж байна. Аймгийн хэмжээд боловсролын салбарт гурван барилга ашиглалтад ороогүй хүлээгдэж байгаа ба уг ажллыг эрчимжүүлэх чиглэл өгчээ.

Элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноо сүүлийн гурван жил тасралтгүй өссөн байна. Мөн чанарын үнэлгээний үзүүлэлт улсын дундаж хэмжээнд байдаг аймаг юм. Сурлагын амжилтаа тогтмол сайжруулахын тулд орон нутгийн удирдлагууд хэд хэдэн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн болохоо танилцуулж байлаа.

Залуу багш нарыг тогтвор суурьшилтай ажиллуулах зорилгоор 35 сая төгрөгийн орон сууцны түрээсийн дэмжлэгийг 11 багшид үзүүлжээ. Мөн Сүмбэр сумын ЗДТГ орон нутгийн барилгын компаниудтай хамтран 40 айлын багш, эмч нарын орон сууцны барилгын ажлыг эхлүүлээд байна.

  • “Чадварлаг багш” журам боловсруулан баталж, 2021 онд сурлагын чанарын ахиц, амжилттай 74 багшийг 18.0 сая төгрөгөөр урамшуулсан.
  • 2021 оноос орон нутагт нэн шаардлагатай дутагдалтай багшийн мэргэжлээр суралцаж буй оюутнуудад төлбөрийн дэмжлэг үзүүлсэн байна.
  • “Үдийн хоол” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор 103.0 сая төгрөгийн тоног төхөөрөмжийн хангалтыг таван сургуульд нийлүүлж, сургууль бүр “Үдийн хоол” үйлдвэрлэгч болсон.
  • Орон нутгийн бүх сургууль цэцэрлэгийн ариун цэврийн байгууламжийг орчин үеийн стандарт шаардлагад нийцүүлэн шийдвэрлэсэн. Мөн бүх сургууль,цэцэрлэгийн ундны усны эхэнд усны шүүлтүүр байрлуулсан байна.
Categories
мэдээ нийгэм

“Өрхийн эмч-Таны зүрхэнд” өдөрлөгийн арга хэмжээ боллоо DNN.mn

Өрхийн эмч-Таны зүрхэнд” өдөрлөгийн арга хэмжээ боллоо

“Дэлхийн өрхийн эмч нарын өдөр”-ийг Монгол улсад 2012 оноос эхлэн тэмдэглэн ирсэн ба 11 дэхь жилдээ “Өрхийн эмч-Үргэлж тантай хамт” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Энэхүү өдрийг угтан Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоотой хамтран дараах арга хэмжээнүүдийг хамтран зохион байгуулж оролцсон байна.

2022 оны 05 дугаар сарын 19-нд “Өрхийн эмч-Таны зүрхэнд” өдөрлөгийн арга хэмжээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн төв талбайд зохион байгуулагдсан ба арга хэмжээнд Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Буянтогтох, Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд, Нийслэлийн эрүүл мэндийн газрын нийгмийн эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч дарга Ж.Отгонболд,МӨАУМХ-ны ерөнхийлөгч С.Ламбаа, МӨАУМХ-ны гүйцэтгэх захирал Ш.Хажидмаа болон холбогдох мэргэжилтнүүд, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч, мэргэжилтнүүд, иргэд оролцлоо.

Өдөрлөгийг Бодлого төлөвлөлтийн дарга Б.Буянтогтох нээж хэлсэн үгэндээ “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт” гэдэг нь хүн бүр чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хэрэгцээтэй үед, хаана амьдарч байгаагаас үл хамааран, санхүүгийн хүндрэлгүйгээр авах боломжтой байхыг хэлнэ гэсэн ба Монгол Улсад эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг улсын төсвөөс бүрэн санхүүжүүлдэг ба иргэн бүрт үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлдэг. 2021 онд Эрүүл мэндийн салбар дахь шинэчлэлийн хүрээнд хийгдсэн томоохон үйл ажиллагааны нэг нь эрүүл мэндийн салбарт нэг худалдан авагчийн тогтолцоог бүрэн нэвтрүүлж эрүүл мэндийн байгууллагуудад гүйцэтгэлд нь суурилсан санхүүжилтийг нэвтрүүлсэн ба анхан шатны нэг иргэнээр тооцсон суурь тарифыг 2 дахин нэмэгдүүлсэн ба цаашид ч санхүүжилтийг нэмэгдүүлэх болно гэдгийг цохон тэмдэглэлээ.

Арга хэмжээний үеээр иргэдэд зүрх судасны өвчнийг эрт илрүүлэх үзлэг, оношилгоо шинжилгээг Мобайл технологи ашиглан хийж, зүрх судасны өвчнөөс сэргийлэх мэдээлэл сургалт сурталчилгаа хийн, дасгал хөдөлгөөний иргэдэд зааж сургасан ба давхардсан тоогоор 700 гаруй иргэн хамрагдсан.

Өрхийн эмч нар үргэлж ачааны хүндийг үүрч ирсэн ба Монгол улсад коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын дэгдэлтийн хүнд үед эрүүл мэндийн салбарт ирсэн ачааллыг нэр төртэй хуваалцан иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг үзүүлэх үүргийг тэргүүн эгнээнд хүлээн ажиллаж, олон зуун мянган иргэнийг эмчлэн, эрүүлжүүлсэн та бүхнээр бахархаж байна.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт шөнөдөө 11 хэм дулаан DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын хоногуудад нийт нутгаар дулаахан, тал, хээрийн нутгаар хуурай салхитай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.


2022 оны 05 сарын 19-ний 20 цагаас 05 сарын 20-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар бороо орохгүй. Өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13-18 хэм, бусад нутгаар 7-12 хэм, өдөртөө Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр 17-22 хэм, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 28-33 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 4-6 хэм, бусад хэсгээр 9-11 хэм, өдөртөө 26-28 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 4-6 хэм, өдөртөө 25-27 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 1-3 хэм, өдөртөө 24-26 хэм дулаан байна.


2022 оны 05 дугаар сарын 21-нээс 05 дугаар сарын 25-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

21, 22-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 23, 24-нд Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 23, 24-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 21-нд нутгийн баруун хойд хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хагаст бага зэрэг сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 15-20 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.


Categories
мэдээ нийгэм

АНУ-аас 5-11 насны хүүхдүүдэд зориулж манай улсад 1 сая тун Файзер вакцин нийлүүлэхээр болжээ DNN.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клеческиг хүлээн авч уулзлаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын талд КОВАКС хөтөлбөрөөр дамжуулан 5-11 насны хүүхдийн вакцин нийлүүлэх хүсэлтийг энэ оны нэгдүгээр сард тавьж байсан юм.

АНУ-ын Засгийн газар, КОВАКС хөтөлбөрийн шугамаар манай улсад Файзер вакцины нэг сая тун нийлүүлэхээр болсныг Элчин сайд Майкл Клеческиг уулзалтын үеэр мэдэгдлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клечески нар уулзалтын үеэр гадаадын хөрөнгө оруулалт болон олон улсын нөхцөлт байдлын талаар санал солилцлоо.

зураг

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд 90 гаруй байгууллага хүүхдийн өрөөтэй болжээ DNN.mn

Хүүхэд ямар нэг шалтгаанаар сургууль, цэцэрлэгтээ явах боломжгүй гэртээ үлдэх шаардлага гардаг. Энэ үед аав, ээж нь ажил албатай тул гэртээ цоожилж үлдээхээс аргагүй болох тохиолдол зөндөө. Гэртээ ганцаараа үлдсэн бага насны хүүхэд айх, унах бэртэх зэргээр эрсдэлд орж болох ч үүнээс өөр сонголтгүй болох нь бий. Ажилтнуудынхаа хүүхдийг эрсдэлээс хамгаалах, дээрх асуудлыг шийдвэрлэх боломж төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад бий аж.

Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2018 оны тогтоолд “Албан байгууллага бүр Эцэг, эхийн зөвлөлтэй болох” тухай заалт тусгажээ.

“Төр, хувийн хэвшлийн албан байгууллагууд Эцэг эхийн зөвлөл байгуулж, дэргэдээ хүүхэд тоглох, хичээлээ хийх боломжоор хангасан Хүүхдийн өрөөг байгуулбал хүүхэд цагийг аюулгүй орчинд өнгөрүүлнэ. Үүнд хөрөнгө мөнгө гэхээс илүү хүүхдийн төлөө гэсэн сэтгэл, байгууллага дотроо багахан зохион байгуулалт хийхэд л маш чухал асуудлыг шийдэж чадна. Одоогоор улсын хэмжээнд 90 гаруй байгууллага хүүхдийн өрөөтэй болоод байна” хэмээн ХНХ-ын сайд А.Ариунзаяа цахим хуудаснаа мэдээлж, албан байгууллагуудыг уриалав.

Categories
мэдээ цаг-үе

Улиастайн тойргоос Шар хадны эцэс хүртэл 4.27 км зам шинээр тавина DNN.mn

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахын тулд 2022 онд төсвийн хөрөнгөөр нийслэлийн 22 байршилд 26.95 км авто зам болон замын байгууламж, 1891,2 метр урт гүүр, 80.850 метр квадрат явган зам, 14.35 км дугуйн зам барихаар төлөвлөсөн.

Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд шинээр авто зам, гүүр барих ажил дөрөвдүгээр сарын 25-наас эхэлжээ.

Тодруулбал, Гачууртын зам буюу Улиастайн тойргоос Шар хадны автобусны эцсийн зогсоол хүртэл зорчих хэсэг, явган зам болон Улиастай голын дээгүүрх 97.3 метр гүүр бүхий нийт 4.27 км урт замыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Ди Вай Кэй Би” ХХК барьж байгуулах юм.

Замын зорчих хэсгийг энэ онд, замыг бүхэлд нь 2023 оны аравдугаар сар гэхэд бүрэн ашиглалтад оруулахаар зорин ажиллаж буй. Тэгвэл тус авто замыг барьж, зорьсон хугацаанд ашиглалтад оруулахын тулд нийт 100 орчим нэгж газрыг чөлөөлөх шаардлагатай болсон байна. Иймээс Нийслэлийн Засаг даргын барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатар болон холбогдох албаныхан газар дээр нь очиж ажиллалаа.

Өдгөө зам барих газрын хөрсийг хуулж, цахилгааны шугам сүлжээг зөөн, бэлтгэл ажлыг хангаж буй юм. Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Сүхбаатар “Бүтээн байгуулалтын сар цөөн учраас ажлаа эрчимжүүлэхийн тулд газар чөлөөлөлтийг эхлүүлэхээр ажиллаж байна. Шинээр тавих замын анхны зураг төсөл 2012 онд гарснаас хойш суурьшлын бүсэд айлууд болон барилга, үл хөдлөх хөрөнгө нэмэгдсэн тул газар чөлөөлөхөд бэрхшээл гарч байгаа ч үүнийг шийдэн, зам барих ажлыг эрчимжүүлэхээр зорьж байгаа” хэмээлээ.

Улиастайн тойргоос Шар хадны автобусны эцсийн зогсоол хүртэл авто зам барьснаар уг чиглэлд замын шинэ сүлжээ бий болж, замын хөдөлгөөний ачаалал багасаж, түгжрэл буурах чухал ач холбогдолтой. Энэ жил барих авто зам, замын байгууламжуудын бүтээн байгуулалтын үр дүнд гол замууд дахь хөдөлгөөний эрчим 20 хувиар буурах судалгааны дүн гарсан юм.