Categories
мэдээ нийгэм

Я.Содбаатар: Цар тахал тархаж буй БНАСАУ-д Монголын Улс тусламж үзүүлэхэд бэлэн DNN.mn

Я.Содбаатар: Цар тахал тархаж буй БНАСАУ-д Монголын Улс тусламж үзүүлэхэд бэлэн

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс /БНАСАУ/-аас Монгол Улсад суугаа Элчин сайд О Сын Хо-г хүлээн авч уулзлаа.

Тамгын газрын дарга Я.Содбаатар Монгол Улс, БНАСАУ нь уламжлалт найрсаг харилцаатай бөгөөд харилцааг цаашид ч тогтвортой хөгжүүлэхийн төлөө байгааг илэрхийлэв. Мөн хоёр орон, ард түмэн бие биеэ дэмжиж ирсэн сайхан уламжлалтайг дурдлаа.

БНАСАУ-д “Ковид-19” цар тахлын халдвар тархаж, нөхцөл байдал хүндэрч байгаад санаа зовниж байгаагаа илэрхийлж, Монгол Улсын төр, засаг БНАСАУ-д хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд бэлэн байгааг хэлэв.

Элчин сайд О Сын Хо БНАСАУ, Монгол Улсын үе үеийн төр, засгийн тэргүүн нар болон БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Ун, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нар хоёр улсын найрсаг харилцааг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж ирснийг тэмдэглэлээ. Монгол Улсын төр, засаг, ард түмэн БНАСАУ-ын ард иргэдэд тусламжийн гараа сунгаж, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэхээ дипломат шугамаар илэрхийлсэнд талархаж байгаагаа хэлэв.

Categories
мэдээ нийгэм

Эрээн хот эрчим хүчний нүүрсний задгай тээврийн экспортыг зөвшөөрчээ DNN.mn

Эрээн хотын Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх штабаас 2022 оны тавдугаар сарын 20-ны өдрөөс эхэлж, задгай вагоноор эрчим хүчний нүүрс импортлохыг зөвшөөрсөн мэдэгдэл гаргажээ.

Үүнээс өмнө тавдугаар сарын 13-нд Эрээн хотын Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх штабаас Хөх хотын Төмөр замын товчоо группт албан бичиг явуулж, эрчим хүчний нүүрсний импортыг задгай вагоноор тээвэрлэхийг зөвшөөрч байгааг мэдэгдсэн байна.

Уг албан бичигт “Цар тахлын нөлөөг бууруулах, нүүрс импортлогч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны зардлыг багасгах зорилгоор Эрээн хотын Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх штабаас дараах шийдвэрийг гаргаж байна. Энэхүү мэдэгдэл гарсан өдрөөс эхэлж, Эрээн хотын төмөр замын боомтоор задгай вагоноор эрчим хүчний нүүрс импортлохыг зөвшөөрсөн болно” гэжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ оны хоёрдугаар сард БНХАУ-д айлчлал хийхдээ БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян нартай албан ёсны уулзалт хийж хэд хэдэн асуудлыг тохиролцсон. Тухайлбал, нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгжүүд нүүрс худалдан авах урт хугацааны гэрээ байгуулах тухай тохиролцсон юм. Энэ яриа ажил хэрэг болж өнөөдрөөс БНХАУ-ын Эрээн хот руу задгай тээврээр нүүрс тээвэрлэх боломжтой боллоо. Ингэснээр манай улсын нүүрсний экспорт нэмэгдэнэ. Удаан хугацаанд хил хаалттай байснаас гадна чингэлэг тээврээр нүүрс тээвэрлэснээс үүдэн нүүрсний экспорт саараад байсан юм.

Мөн Гашуунсухайт-Ганцмод, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх чиглэлээр БНХАУ-ын талтай идэвхтэй хамтран ажиллахаар айлчлалын үеэр тохиролцсон. Энэ хүрээнд Ханги-Мандалын төмөр замын ажил эхэлж, энэ онд багтаж тус төмөр зам ашиглалтад орох юм.

Categories
мэдээ спорт

Чөлөөт бөхийн тамирчид Москвагаас есөн медаль хүртэв DNN.mn

Москва хотноо Иван Поддубныйгийн нэрэмжит “Бөхийн лиг” хоёр өдөр үргэлжилж өчигдөр/2022.05.20/ өндөрлөлөө. Эхний өдөр манай дөрвөн бүсгүй хүрэл медаль хүртэж, хоёр тамирчин тавдугаар байрт орсон бол өчигдөр таван бөх финалдаж, хоёр алт, гурван мөнгөн медаль зүүв.

Тодруулбал, эхний өдөр 50 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт Д.Отгонжаргал, 55 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт Э.Сумъяа, 57 кг-д Азийн аваргын мөнгө, хүрэл медальт Х.Болортуяа, 72 кг-д Азийн аваргын хүрэл медальт Э.Даваанасан нар хүрэл медалиар энгэрээ мялаасан.

Харин өчигдөр эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд олимп, дэлхийн хүрэл медальт Б.Болортуяа, 76 кг-д Г.Ариунжаргал алт, эрэгтэйчүүдийн 65 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Т.Тулга, 125 кг-д ДАШТ-ий хүрэл медальт М.Лхагвагэрэл, эмэгтэйчүүдийн 68 кг-д өнгөрсөн жилийн Азийн аварга З.Болортунгалаг нар мөнгөн медалийн эзэн болсон.

Энэхүү тэмцээнд ОХУ-ын Буриад улсын “Зугалай” багийн нэрийн өмнөөс манай улсын эрэгтэй дөрөв, эмэгтэй 11 тамирчин оролцсон бөгөөд хоёр алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл, нийт есөн медальтай эх орондоо ирэхээр болж байна.

Categories
мэдээ нийгэм

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар халуун байна DNN.mn

Ойрын хоногуудад ихэнх нутгаар халж, тал, хээрийн нутгаар хуурай салхитай байх тул болзошгүй ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Тавдугаар сарын 22-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

БОРОО

  • 22-нд говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
  • 23-нд төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
  • 24-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар,
  • 25-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 23-нд нутгийн зарим газраар, 24, 25-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 18-23 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 28-33 градус байна.

Бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна. 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хагаст сэрүүснэ.

Categories
мэдээ нийгэм

Жаргалантын аманд гарсан түймрийг цурманд орууллаа DNN.mn

Өчигдөр /2022.05.20/ 18:01 цагт Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Богдхан уулын “Жаргалантын ам” гэдэг газар шар өвсөнд гал гарч, улмаар уулын мод руу тархан ойн түймэр гарсан тухай дуудлагыг хүлээн авчээ.

Дуудлагын дагуу НОБГ, нийслэлийн Аврах анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30, 14, 65 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, 20:25 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Түймэрт ойролцоогоор 3 га ойн талбай өртсөн байна.

Categories
гадаад мэдээ

Оросын чөлөөт бөхийн холбоо Монголын бөхийг цохисон Теблоевт хатуу шийтгэл онооно DNN.mn

зураг

Москва хотод болж буй Иван Поддубныйгийн нэрэмжит чөлөөт бөхийн мэргэжлийн лигийн тэмцээнд Монголын бөхчүүд Буриадын багийн нэрийн өмнөөс оролцож байгаа билээ.

Пүрэв гарагт болсон 125 кг-ын жингийн шөвгийн наймын барилдаанд ОУХМ М.Лхагвагэрэл өрсөлдөгч бөхдөө цохиулсан хэрэг гарсан тухай бид өмнө нь мэдээлсэн.

Дэвжээн дээр дүрмийн бус үйлдэл гаргасан бөх нь ОХУ-ын Умард Оссетийн бөх Ацамаз Теблоев байсан юм.

Өчигдөр спортын Match TV сувагт өгсөн ярилцлагадаа ОХУ-ын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Михаил Мамиашвили дүрмийн бус үйлдэл гаргасан бөхдөө хатуу хариуцлага тооцохоо амлажээ.

“Би энэ явдлын талаар сайн мэдэж байгаа. Үнэхээр ичмээр хэрэг. Бид иймэрхүү явдлыг арилгахын төлөө хатуу аргаар тэмцэхийг хичээж байна. Тамирчин болон түүний төлөөлж буй орон нутгийн холбоонд хамгийн хатуу арга хэмжээ авах болно. Би өнөөдөр Монголын Чөлөөт бөхийн Холбооны ерөнхийлөгчтэй уулзсан. Бид Монголын төлөөлөгчдөд маш их талархаж байгаа. Тэд бүх саад бэрхшээл, хязгаарлалтыг давж, хангалттай олуулаа оролцож, шигшээ барилдаанд хүртэл шалгарлаа. Гэтэл ийм таагүй уур амьсгал үүссэн нь харамсалтай” гэж Мамиашвили ярьсан байна.

Тэрбээр Лхагвагэрэлийн биеийн байдал хэвийн, дараагийн шатны барилдаанд оролцох боломжтойг энэ үеэр хэлжээ.

Сүүлд авсан мэдээллээр манай бөх 125 кг-ын жингийн дэд байрыг эзэлж, мөнгөн медаль зүүсэн байна.

Categories
мэдээ нийгэм

ЭРҮҮЛ МЭНД: Сармагчны цэцэг өвчин гэж юу вэ? DNN.mn

Сармагчны цэцэг өвчний тохиолдол Европт 100 хүрсэн тул ДЭМБ яаралтай хурал зарлалаа

Анх сармагчинд илэрсэн энэ өвчин нь ихэвчлэн ойр дотно харьцах замаар тархдаг, Африк тивээс гадагш тархах нь ховор байсан одоо Европт 100 илэрч санаа зовоосон асуудал болж байна.

Гэсэн хэдий ч эрдэмтэд вирус SARS-COV-2 шиг амархан тархдаггүй тул дэгдэлт нь COVID-19 шиг тахал болж хувирна гэж үзэхгүй байна.

Monkeypox нь ихэвчлэн халууралтын шинж тэмдэг, түүнчлэн өвөрмөц овойлт тууралтаар тодорхойлогддог хөнгөн хэлбэрийн вируст өвчин юм.

Сармагчны цэцэг өвчний эсрэг тусгай вакцин байхгүй ч ДЭМБ-ын мэдээлснээр салхин цэцэг өвчнийг устгахад ашигладаг вакцинууд сармагчингийн эсрэг 85% хүртэл үр дүнтэй байдаг.

1970 оноос хойш Африкийн 11 оронд сармагчны цэцэг өвчний тохиолдол бүртгэгдсэн байна. Нигери улсад 2017 оноос хойш дэгдэлт үргэлжилж байна. Энэ он гарсаар 46 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэний 15 нь батлагдсан гэж ДЭМБ мэдээлсэн.

Европт анхны тохиолдол 5-р сарын 7-нд Нигериэс Англид буцаж ирсэн хүнд батлагдсан. Оксфордын их сургуулийн мэдээлснээр түүнээс хойш Европт 100 гаруй тохиолдол бүртгэгдээд байна.

Categories
мэдээ цаг-үе

​ “Програмчлалын үндэсний олимпиад– 2022” өнөөдөр эхэллээ DNN.mn

“Програмчлалын үндэсний олимпиад – 2022” өнөөдөр/2022.05.21/ эхэлж байна. Энэ удаагийн олимпиадад 11 их дээд сургуулийн 11 баг мөн зургаан одтой баг оролцож байгаа аж. Мэдээлэл технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд “Програмчлалын үндэсний олимпиад”-д ажилтнуудаасаа баг бүрдүүлэн оролцуулах боломжтой ба ийм багийг “Одтой баг” гэж нэрлэнэ. Одтой багууд нь сургуулиудын багуудтай ижлээр өрсөлдөж эрэмбэлэгдэх боловч эцсийн дүнд нөлөөлөхгүй аж.

Бэлтгэл тэмцээн өчигдөр өндөрлөж, МУИС тэргүүлж, Шинэ Монгол технологийн дээд сургууль, Идэр их сургууль, МУБИС, Хүрээ зэрэг сургуулиуд удаалжээ.

Тэмцээний гол дүрмүүдийг танилцуулбал,

  • Баг бүр гурван гишүүнтэй байна
  • Багууд таван цагт 10-14 бодлого бодно
  • Програмчлах хэл нь C, C++, Java, Python
  • Багийн гишүүд нэг компьютер дээр ажиллана

Програмчлалын үндэсний олимпиадын дүнгийн хурал, шагнал гардуулах ёслол ирэх Даваа гаригт болно.

“Програмчлалын үндэсний олимпиад– 2022” өнөөдөр эхэллээ

Categories
мэдээ цаг-үе

​ Нийтийн тээвэрт шинээр 32 автобус орж ирлээ DNN.mn

Өнгөрсөн 2021 оны улсын төсөвт 60 орчим автобус шинээр оруулж ирэх хөрөнгийг тусгасан. Гэсэн хэдий ч цар тахлын үеийн болон дараах эдийн засгийн нөхцөл байдал, тээвэр логистикийн гацалтаас шалтгаалан автобуснуудыг оруулж ирэх ажил саатсан юм. Тэгвэл тус 60 автобусыг Улаанбаатар хот руу авчрах ажил эхэлжээ. Өчигдрийн байдлаар эхний ээлжийн 32 автобусыг нийслэлд авчирсан аж.

Бүх автобусыг авчирсны дараа ажлын хэсэг гарч, аль чиглэлд явуулах зэргийг хуваарилах гэнэ.

Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд шинээр явж эхлэх уг автобуснуудын гол онцлог нь тусгай хэрэгцээт иргэдийг тээвэрлэхэд зориулсан шат, тэргэнцрийн бэхэлгээтэй учраас тэргэнцэр болон бусад дугуйт хэрэгсэлтэй иргэд нийтийн тээврээр үйлчлүүлэх боломж нэмэгдэж буй. Мөн зорчигч болон жолоочийн аюулгүй байдалд зориулсан тоноглолтой, жолоочийн суудал нь аюулгүйн гурван цэгийн бүстэй, Монгол орны цаг уурт тохирохуйц, -45 хэмийн хүйтэнд тэсвэртэй тул өвөл цонх цантахгүй зэрэг давуу талтайг Нийслэлийн Нийтийн тээврийн газраас онцоллоо.

Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар нийтийн тээврийн парк шинэчлэлийг 2024 он хүртэл хоёр үет шаттай хэрэгжүүлэхээр болсон. Энэ хүрээнд 591 автобусыг наймдугаар сарын 20-ны дотор авчирч, үйлчилгээнд нэвтрүүлэхийг хотын дарга холбогдох албаныханд үүрэг болгоод буй.

Categories
мэдээ утга-зоxиол цаг-үе

​ Номын баяр хоёр дахь өдрөө үргэлжилж байна DNN.mn

31 дэх удаагийн “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022” арга хэмжээ буюу Номын баяр нь УИХ-ын даргын ивээл дор “Илүү их уншъя” уриатайгаар Сүхбаатарын талбайд өчигдөр/2022.05.20/ нээлтээ хийсэн. Энэхүү арга хэмжээ нь бүх нийтийн уншлагыг дэмжих, номын сангийн өвийг арвижуулах, үндэсний бичиг соёлыг сурталчлах, хүүхэд залууст ном эрдмийг түгээн дэлгэрүүлэх зорилготой.

Зохиолч, орчуулагч, номын худалдаа эрхлэгчид болон иргэд Сүхбаатарын талбайд 280 гаруй асарт бүтээлээ дэлгэн, энэхүү арга хэмжээнд оролцож байна.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлигийн хүрээнд зохион байгуулж буй “Номын баяр” тавдугаар сарын 20-22-ны өдрүүдэд төв талбайд үргэлжлэх юм.