Categories
гадаад мэдээ

ОХУ цэргийн насны хязгаарыг нэмэгдүүлэх хуулийн төсөл хэлэлцэв DNN.mn

ОХУ-ын парламентын гишүүд цэргийн насны хязгаарыг нэмэгдүүлэх хуулийн төсөл боловсруулжээ.

Эрх баригч Нэгдсэн Орос намын хоёр хууль тогтоогч ийм хуулийн төслийг хэлэлцүүлэхээр парламентдаа өргөн барьсан байна.

Одоогоор ОХУ-д 18-40 насны эрчүүд, 18-30 насны гадаадын иргэдийг гэрээт цэргийн албанд элсүүлэхийг зөвшөөрсөн хуультай байдаг.

“Өндөр нарийвчлалтай зэвсэг техникийг ашиглахад тусгай мэргэжлийн хүмүүс хэрэгтэй байдаг. Туршлагаас харахад 40-45 насныхан энэ шаардлагыг хамгийн сайн хангаж байна” гэж хуулийн төсөл санаачлагчид мэдээлжээ.

Үүнээс гадна шинэ хууль батлагдсанаар эрүүл мэнд, инженер техник, харилцаа холбооны салбарын туршлагатай мэргэжилтнүүдийг цэрэгт дайчлахад хялбар болно гэж тэд тайлбарласан байна.

Өрнөдийн ажиглагчид үүнийг ОХУ-ын арми Украины фронтод хүн хүчний дутагдалд орсны илрэл гэж дүгнэжээ.

Хоёрдугаар сарын сүүлээр Украинд халдан довтлохдоо ОХУ хуурай замын цэргийн хүчнийхээ 80 орчим хувийг дайчилсан гэж өрнөдийн албаныхан тооцоолсон нь бий.

Бараг гурван сарын дараа үүнийхээ гуравны нэгийг алдсан байх өндөр магадлалтайг Их Британийн цэргийн тагнуулын алба саяхан мэдээлж байв.

Үүнээс гадна Оросын цэргүүд сэтгэл зүйн асуудалтай тулгарч, янз бүрийн аргаар байлдахаас татгалзаж буй тухай баримтууд ил болсоор байна.

Categories
мэдээ нийгэм

 Иргэд цэвэршүүлсэн амны усыг тамхины ишээр дүүргэжээ DNN.mn

Нийслэлчүүд бид “Хонхтой” гэж нэрлэж заншсан, Сүхбаатарын талбайн урд хэсэгт орших цэцэрлэгт хүрээлэнд хоёр жилийн “Цэвэршүүлсэн амны ус”-ыг байршуулсан.

Ингэснээр иргэд хүссэн үедээ ус уух, саванд хийгээд авах боломж бүрдсэн юм. Амны уснаас уухдаа цоргоны дээр байрлах товчийг зөөлөн дарж, уруулаа цоргонд хүргэлгүй уухыг мэргэжилтүүд зөвлөж буй.

Гэтэл ус уухдаа цоргыг нь амаараа үмхэж уух тохиолдол гардаг, дараагийн хүн нь цээрлээд уудаггүй талаарх гомдол иргэдээс Нийслэлд их ирдэг гэнэ.

Мөн цэвэршүүлсэн амны усны цоргон дээр хог хаях, тамхины ишээр дүүргэх тохиолдол их гарах болжээ. Зарим иргэн тамхи татаж яваад л ишийг нь амны усны цоргон дээр хаячихдаг, хогийн сав аятай ханддагийг Хот тохижилтын ажилчид учирлаж байна.

Categories
мэдээ нийгэм

Цахилгаан мотоцикл унахад үнэмлэх шаарддаг болно DNN.mn

ЕБС-ийн дунд, ахлах ангийн сурагчдын дунд цахилгаан мотоцикл унаж хэрэглэх хүүхдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа нь олон нийтийн анхаарлыг татаад буй.

Тээврийн Цагдаагийн Албанаас “Surron” -ыг техникийн хурд, хөдөлгүүрийн хүчин чадал, техникийн ерөнхий шаардлагаас хамааруулан замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, энэ чиглэлээр эцэг эх, хүүхэд залуучууд, худалдан борлуулагч руу чиглэсэн, анхааруулга, зөвлөмж, сэрэмжлүүлэг хүргэх арга хэмжээнүүдийг авч ажиллахаа илэрхийлж, цаашид мөрдөх журмуудаа танилцууллаа.

No description available.

Categories
мэдээ нийгэм

​ Говь-Алтай аймгийн 51 үйлчилгээ “e-mongolia”-д нэвтэрлээ DNN.mn

“Цахим хөгжил, харилцаа холбооны яам” болон “И-Монгол” академийн хамтарсан баг 2022 оны 05 дугаар сарын 16-20-ны хооронд Говь-Алтай аймагт ажиллалаа.

Мөн иргэдийн цахим ур чадварыг сайжруулах чиглэлд И-Монгол академийн баг тус аймаг сургалт зохион байгууллаа. Тус сургалтад насан туршын боловсролын төвийн 20 сургагч багш, Говь-Алтай аймгийн мдээлэл зүйн 21 багш, 338 иргэн зэрэг нийт 379 иргэн хамрагджээ. Үүний зэрэгцээ Говь-Алтай аймгийн томоохон зах худалдааны төвүүдээр төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E Mongolia” –г сурталчлан таниулах ажлыг зохион байгуулав.

Дээрх ажлын хүрээнд тус аймгийн нутгийн захиргааны 11 байгууллагын 51 үйлчилгээ “e-mongolia” системд нэвтэрлээ.

  • Говь-Алтай Автотээврийн төв-3
  • Говь-Алтай аймгийн Цагдаагийн газар-1
  • Говь-Алтай аймгийн БОАЖГазар-4
  • Есөнбулаг сумын ЗДТГ-12
  • Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газар-3
  • Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар-3
  • Говь-Алтай аймаг Төрийн архив-16
  • Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газар-1
  • Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар-6
  • Говь-Алтай аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар-1
  • Ундарга-Алтай ус суваг ААТҮГ-1

Ингэснээр “e-mongolia” систем нийт 16 аймгийн 1012 үйлчилгээ цахимжиж, нэгтгэгдээд байна. Тус хамтарсан баг 2022 оны 05-р сарын 23-29 өдрүүдэд Ховд аймагт ажиллана.

Categories
мэдээ эдийн-засаг

Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өмнөх оны мөн үеэс 45.6 хувиар өсжээ DNN.mn

Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өмнөх оны мөн үеэс 45.6 хувиар өсжээ

Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтад хамаардаг хөрөнгийн зах зээл, даатгалын зах зээл, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоодын ДНБ-д эзлэх хувь хэмжээ энэ оны нэгдүгээр улиралд 21.1 хувьд хүрсэн байна. Үүнээс хөрөнгийн зах зээлийн үнэлгээг ДНБ-д харьцуулсан дүн 12.5, даатгалын зах зээл 1.0, банк бус санхүүгийн байгууллага 6.9, хадгаламж зээлийн хоршоо 0.7 хувьтай байна.

Санхүүгийн зохицуулах хороо зохицуулалт, хяналтын чиг үүргийнхээ хүрээнд мөн улирлын байдлаар 3564 зохицуулалттай этгээд, 2422 даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаанд хяналт тавин ажиллалаа. Зохицуулалттай этгээдүүдийг салбарын ангиллаар харвал үнэт цаасны зах зээлд бүртгэлтэй 314 ХК, 259 мэргэжлийн оролцогчид, даатгалын зах зээлд нийт 326 даатгалын компани, мэргэжлийн оролцогчид, аудитор, 529 банк бус санхүүгийн байгууллага, 205 хадгаламж зээлийн хоршоо, 262 үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага, үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгч 441 хувь хүн, хуулийн этгээд, тэдгээрийн 1185 салбар, төлөөлөгчийн газар тус тус үйл ажиллагаа явуулж байна.

Хөрөнгийн зах зээл: Санхүүгийн зохицуулах хорооноос хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх бодлого, зохицуулалтын арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлсний үр дүнд зах зээлийн үнэлгээ өмнөх оны мөн үеэс 45.6 хувиар өсөж 5,378.6 тэрбум төгрөгт, хувьцааны хөрвөх чадвар 1.8 хувь боллоо. ТОП-20 индекс өмнөх оны мөн үеэс 3,461.2 нэгжээр буюу 10.0 хувиар өсөж 38,096.9 нэгжид хүрсэн байна.

Нийт 119.8 тэрбум төгрөгийн үнэт цаас зах зээлд арилжаалагдаж өмнөх оны мөн үеэс 1.7 дахин өсөж, нийт арилжааны 79.6 хувийг хувьцаа, 15.0 хувийг компанийн бонд, 4.4 хувийг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, 1.0 хувийг хөрөнгө оруулалтын сан тус тус эзэлж байна.

Биржийн бус зах зээлд нийт 32 үнэт цаас гаргагчийн 366.8 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүллээ. Мөн хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн арилжаа өмнөх оны мөн үеэс 7.5 хувиар буюу 5.2 тэрбум төгрөгөөр өсөж, нийт 4 төрлийн 74.5 тэрбум төгрөгийн бараа, бүтээгдэхүүн арилжаалсны 77.6 хувийг ямааны ноолуур бүрдүүлжээ.

Categories
гадаад мэдээ

Энхийг сахиулагчид дүрвэгсдийн хуарангийн сургуульд эд зүйл хандивлав DNN.mn

зураг

БНӨСУ-д НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй 11 дүгээр ээлжийн мотобуудлагын батальоны захирагчийн тушаалаар батлагдсан хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу энэ сарын 18-ны өдөр “Бентью” суурингийн дүрвэгсдийн хуаранд байрлах хоёр сургуулийн удирдлага, сурагчдын дунд иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх ажлыг зохион байгуулав.

Энэ ажлын хүрээнд Бентью суурингийн дүрвэгсдийн хуарангийн найман сургуулиас хоёр сургуулийг сонгосноор тэдгээр сургуулийн сурагчдад сурч боловсроход нь дэмжлэг үзүүлж, 1,000 гаруй амны хаалт, гар ариутгагч шингэн болон тус бүр 200 ширхэг дэвтэр, бал, харандааг Эден Праймери сургуулийн захирал ноён Жон Гатчай, Аппер Найль сургуулийн хичээлийн эрхлэгч ноён Жон Нхал нарт хүлээлгэн өглөө.

Мөн энэ үеэр тус сургуулиудын удирдлага, сурагчдын зүгээс мотобуудлагын батальоны цэргийн алба хаагчдыг найрсгаар хүлээн авч, дуулж, бүжиглэн, талархал илэрхийллээ.

Энэхүү иргэн-цэргийн харилцааг бэхжүүлсэн ажлыг “Олон улсын энхийг сахиулагчдын баяр” болон Монгол Улсын Зэвсэгт хүчин энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойг угтаж, явуулснаараа онцлог байлаа.

Categories
мэдээ нийгэм

Монгол адууны генийн дарааллыг тогтооно DNN.mn

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнөөдөр УИХ-аар хэлэлцэж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Хуулийн төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулсан бөгөөд гишүүдийн асуултад хариуллаа.

Тэрбээр “Монголд адууны гурван стандарт бий. Үүлдэрлэг байдал, сэрвээний өндөр, мөн энэ хоёрыг нийлүүлсэн стандарт гэж байдаг . Даагыг 120 см-ээс өндөргүй гээд стандарт тогтоосон байдаг юм байна.

Үүлдэрлэг байдлаар хэмжье гэхээр монгол адууны гений дарааллыг тогтоосон стандарт үгүй. Тэгэхээр энэ хуулиар Засгийн газар цаашид монгол адууны гений дарааллыг тогтоох үүрэг хүлээнэ. Энэ хүртэл монгол адууг өндрөөр нь хэмжиж уралдуулна. Ингэхдээ адууг лазераар буудаж өндрийг нь хэмжинэ. Гений дарааллыг тогтоохын тулд Монгол орны бүхий л аймгаар явж 20-50 мянган адууны шүлс, цусны дээж цуглуулах тул хугацаа шаардана” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Дотоодын ААН-үүд үндэсний шилдэг бүтээгдэхүүнээ дэлгэжээ DNN.mn

“ЖДҮ-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи-2022” үзэсгэлэн худалдаа уламжлал ёсоор “Мишээл Экспо” төвд болж байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, МҮХАҮТ-аас зохион байгуулдаг үзэсгэлэнд 90 гаруй жижиг дунд бизнес эрхлэгч нийслэл хот болон Дархан-Уул, Сэлэнгэ, Өвөрхангай, Хөвсгөл, Төв аймгаас оролцож, өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд танилцуулж байна.

24 дэх жилдээ болж буй энэ удаагийн үзэсгэлэнг Герман улсын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг GIZ болон “АПУ”, “Глобал Трейдинг Девелопмент” ХХК ивээн тэтгэж Азийн сангийн “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих төв” дэмжин оролцож байна. “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих төв”-өөс бизнес эрхлэгч 20 эмэгтэй оролцож өөрсдийн боловсруулсан навчит цай зэрэг хүнсний органик бүтээгдэхүүн болон гар урлал, гоёл чимэглэл, бэлэг дурсгалын болон гэр ахуйн бүтээлээ дэлгэжээ. Үзэсгэлэнд:

  • “Мини Лаб-өөрсдөө бүтээе” төв Монголд үйлдвэрлэсэн органик бүтээгдэхүүнээ,
  • “Тайгын шим” компани монгол үхрийн арьсаар үйлдвэрлэсэн, цэргийн, ажлын, алба хаагч нарт зориулсан гутлыг худалдаанд нийлүүлснээ танилцуулж байна.
  • “BOJSS cosmetic” компани Монгол орны байгалийн баялаг, ургамал болон цэцэгсийн охийг судалж косметик бүтээгдэхүүнд нэвтрүүлэн, чанартай бүтээгдэхүүнийг дэлхийн стандартад нийцсэн шилдэг технологиор үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнээр оролцож байна. Тус компани арьс арчилгааны талаар зөвлөж, гарын бэлэгтэй худалдааг зохион байгуулж байна.
  • Өвөрхангай аймгаас оролцож буй “Өвөрхангайд үйлдвэрлэв төв” сүүн чихэр, шар сүүний хатаамал, ааруул зэрэг аймгийнхаа хүнсний брэнд бүтээгдэхүүн,
  • Үндэсний “MonKondi” брэнд хатуу, зөөлөн чихэр, шоколад,
  • Импортлогч “Хаппи Чойс” компани БНСУ-д үйлдвэрлэсэн цэвэрлэгээний “Kangaroo” брэндийн бүтээгдэхүүнүүдээр оролцож байна. Эднийх мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт, албан ёсны эрхтэйгээр БНСУ-аас импортолж буй төрөл бүрийн зориулалттай цэвэрлэгээний бүтээгдэхүүнийн урамшуулалтай, хямдралтай худалдааг явуулж байна.

“ЖДҮ-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи-2022” үзэсгэлэн худалдаа энэ сарын 22 буюу ням гарагийг дуустал, өглөө 11.00 цагаас 19.00 цаг хүртэл үргэлжилж байна.




Categories
мэдээ нийгэм

Судсан дотуурх мэс заслын үндэсний багийнхан Өвөрхангайн БОЭТ-д ажиллаж байна DNN.mn

Судсан дотуурх мэс заслын үндэсний багийнхан Өвөрхангайн БОЭТ-д ажиллаж байна

Бүсийн оношилгоо эмчилгээний төв болон орон нутгийн нэгдсэн эмнэлэгт ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар Ангиографийн оношилгоо эмчилгээний иж бүрэн аппарат хэрэгслийг суурилуулсан. Эдгээр дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийг эмчилгээнд бүрэн ашиглах, үр дүнтэй ашиглалтыг сайжруулах зорилгоор лавлагаа шатлалын төв эмнэлгүүдийн нарийн мэргэжлийн эмч нар газар дээр нь ажиллаж мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч байна.

Нарийн мэргэжлийн эмч нар орон нутгийн иргэдэд хамтарсан үзлэг оношилгоо хийн, судсан дотуурх мэс заслын төрөлжсөн мэргэшлийн арга зүйн зөвлөмж өгөх зорилгоор энэ удаа Улсын Нэг, Хоёр, Гуравдугаар төв эмнэлгүүд хамтран үндэсний хэмжээний мэргэшлийн баг бүрдүүлэн тавдугаар сарын 19-21-ны өдрүүдэд орон нутагт ажиллаж байна.

Энэ удаа судсан дотуурх мэс заслын мэргэшлийн Үндэсний баг бүрэлдэхүүн Өвөрхангай аймгийн БОЭТ-д зүрх, тархины судасны судсан дотуурх оношилгоо эмчилгээ, элэгний хавдрын судас бөглөх, эмэнд тэсвэртэй артерийн даралт ихсэх өвчний үеийн бөөрний мэдрэлжүүлэлтийн судсан дотуурх оношилгоо, захын судасны судсан дотуурх оношилгоо эмчилгээ, зүрхний шигдээсийн нэгжийн зохион байгуулалт, тусламж үйлчилгээний менежмент, тархины харвалтын үеийн бүлэн хайлуулах эмчилгээний протокол, эмчилгээний менежмент болон эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал, хүртээмжийг сайжруулах чиглэлүүдээр орон нутгийн эмч мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах юм.

Эмч нар хамтарч 2022 оны тавдугаар сарын 20-ны өдөр Зүрхний цочмог шигдээсээр хүргэгдэж ирсэн 59 настай үйлчлүүлэгчид яаралтай цусны урсгал нээж, тэлэгч тавих эмчилгээг хийж, тархины судсан дотуурх оношилгоог таван эмчлүүлэгчид хийгээд байна. Мөн орон нутгийн эмч мэргэжилтнүүдэд тархины харвалтын үеийн бүлэн хайлуулах эмчилгээний протокол, эмчилгээний менежментийн сургалтуудыг зохион байгууллаа гэж ЭМЯ-наас мэдээлэв.

Categories
мэдээ спорт

“The Championships, Wimbledon”-д Орос, Беларусийн тамирчдыг оролцохыг хориглолоо DNN.mn

Дэлхийн хамгийн нэр хүндтэй теннисний тэмцээн болох “The Championships, Wimbledon”-д Орос, Беларусийн тамирчдыг оролцохыг хориглолоо. Тэмцээнийг зохион байгуулагчид Их Британийн засгийн газрын удирдамжийг үндэслэн уг шийдвэрийг гаргасан байна.

“The Championships, Wimbledon” бол дэлхийн хамгийн эртний теннисний тэмцээн. Дэлхийн хоёрдугаар дайны дараа Герман, Японы тоглогчдыг тэмцээнд оролцохыг хориглож байв. Тэр цагаас хойш аливаа улсын тамирчинд хориг тавьсан хоёр дахь тохиолдол нь энэ болж байна.