Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Улаан хулгана өдөр DNN.mn

2022.5.23, ДАВАА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 23

ЗУНЫ ТЭРГҮҮН ХӨХӨГЧИН МОГОЙ САР
ДӨРВӨН НОГООН УЛААН ХУЛГАНА ӨДӨР

  • Аргын тооллын: 2022.5.23, Даваа гараг
  • Наран ургах шингэх: 05.05-20.33
  • Үс засуулбал: Эд эдлэл идээ ундаа олдоно
  • Барилдлага: Идэр
  • Шүтэн барилдлага: Төрөхүй
Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Эл өдөр баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэхэд сайн, гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Баруун нүд татвал зочин ирэх, зүүн нь татвал хувцас олдох, баруун чих цангинавал баярлах, зүүн нь бол муу. Нохой уливал амгалан сайн болох, тагнай загатнавал дээрэм ирэх, бие татвал аюул болно.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан байна DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 4-6 градус, бусад хэсгээр 8-10 градус, өдөртөө 28-30 градус дулаан байна.

Хур тунадас: Шөнөдөө баруун аймгуудын ихэнх нутаг болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар бороо орохгүй. Өдөртөө ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Шөнөдөө ихэнх нутгаар баруун өмнөөс, өдөртөө нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө борооны өмнө түр зуур ширүүсэж, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 1-6 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 14-19 градус, бусад нутгаар 7-12 градус, өдөртөө Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр 18-23 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 29-34 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 28-30 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 1-3 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Г.Занданшатар ард түмэнд хөөгдөх юм уу, ард түмэн эх орноосоо хөөгдөх юм уу?” хэмээн өгүүллээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Улсын аварга О.Балжинням “Баяр наадмын
тухай хуульд жар
орчим бөхийн
цолыг нөхөж
олгохоор тусгасан”
гэснийг I-VII нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Гарын үсэг
дагасан тусгай
зөвшөөрлийн тоо
1600-д хүрсэн
нь авлигын хорт
үндэс цэцэглэх
хөрс, бүр үржүүлэх
хүлэмж нь болоод
удаж байна” гэв

Хөгжлийн банкны
гүйцэтгэх захирал Н.Мандуул “Галтай” газар
орсон ч ухрахгүй, эхлүүлсэн
ажлынхаа эцсийг үзнэ” хэмээлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Г.Занданшатар ард түмэнд хөөгдөх юм уу, ард түмэн эх орноосоо хөөгдөх юм уу?” хэмээн өгүүллээ.

ТОМИЛОЛТ: “Оюу толгойн “Говийн оюу хөгжлийн
сан” Өмнөговь аймагт 99.7 тэрбум
төгрөгийн хөрөнгө оруулжээ” I-XI нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Зохиолч, судлаач Л.Самбуу “Миний сонирхоод байгаа афоризм
Чагнаагийн Пүрэвдоржийн яруу найргийн мөр шад
дундаас үл мэдэх шинэ од шиг гарч ирж байна” гэлээ.

“Далд хүн” хүний эрхийн
байгууллагын тэргүүн
Б.Ууганбаяр “Хил гааль нь гацчихсан байхад пүүзний хууль
санаачлаад сууж байгаа УИХ-ын гишүүд эмгэнэлтэй” гэснийг VI нүүрээс уншаарай.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

ДЭМБ: Сармагчны цэцэг өвчний халдвараас сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг уриалж байна DNN.mn


Дэлхийн 11 улсад Сармагчны цэцэг өвчний 80 гаруй тохиолдол батлагдсаныг ДЭМБаас мэдээлж, цаашид халдварт тохиолдол нэмэгдэх хандлагатай байгааг анхаарууллаа.

Өнөөдрийн байдлаар энэ өвчний вирус Итали, Бельги, Герман, Франц, Швед, Испани, Португали, АНУ, Канад, Австрали, Британи зэрэг улсуудад бүртгэгдсэн байна. Одоогоор сэжигтэй 50 гаруй тохиолдлыг судалж байгаа юм байна. Европын холбоо мөн уг вирусний тархалтыг ойроос хянаж ажиглаж байгаагаа мэдэгджээ.

Гэхдээ энэ өвчний вирус хүнээс хүнд дамжих чадвар нь сул учраас цар тахал болж өргөжих магадлал бага гэж үздэг юм байна.

ДЭМБ сармагчны цэцэг өвчний вирус өмнө нь халдвар гарч байгаагүй улс орнуудад илэрч байгаатай холбогдуулан баасан гарагт энэ сэдвээр шуурхай хуралдаан зарласан. ДЭМБ энэхүү өвчний ажиглалт тандалтыг өргөжүүлэх, зааварчилгааг нэмэгдүүлэх чиглэлд халдвар илэрсэн орнууд болон бусад улсуудтай хамтарч ажиллаж байгаа юм байна.

ДЭМБын санааг зовоож байгаа 3 зүйл байна. Үүнд Сармагчны цэцэг өвчин өмнө нь халдвар гарч байгаагүй улсуудад бүртгэгдэж байгаа нь хэвийн бус үзэгдэл юм байна.

Хоёрдугаарт ихэнх тохиолдлууд бэлгийн эрүүл мэндийн үзлэгээр илэрсэн, тэдний дотор ижил хүйсийн харьцаатай эрэгтэй хүмүүс голлож байна. Сая эхний тохиолдол илэрснээс хойш богино хугацаанд Европын олон оронд бүртгэгдэж байна. ДЭМБ илэрсэн тохиолдлуудын холбоо хамаарлыг судалж, вирусний генийн дарааллыг тогтоохоор ажиллаж байна. Одоогоор хүнээс хүнд бэлгийн замаар халдварладаг гэж үзэхэд эрт байгааг мэргэжилтнүүд анхааруулжээ.

Түүнчлэн энэ өвчний улмаас хувь хүн болон улс орныг ялгаварлан гадуурхахгүй байхыг ДЭМБаас анхааруулж байна. Өөрөөр хэлбэл уг өвчний улмаас ялгаварлан гадуурхах үзэл тархвал халдвар авсан хүн өвчнөө нуух, улмаар олон нийтийн дунд тархах аюулд хүргэж болзошгүй гэж үзэж байгаа юм.

Испани улс одоогоор уг вирусээс хамгаалах зорилгоор цэцэг өвчний вакцин олон мянган тунгаар худалдаж авч байгаа бол Перу улс халдвараас сэргийлэхийн тулд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, нисэх буудлууд дээр уг өвчний шинжилгээ авч эхэлжээ. Сармагчны цэцэг өвчин төв болон Баруун Африкийн алслагдмал бүс нутгуудад ихэвчлэн тохиолддог, анх сармагчнаас илэрч байсан, зэрлэг амьтантай хэт ойр харьцсан тохиолдолд хүнд халдварладаг, Африк тивээс гадна илэрсэн тохиолдол маш цөөн байдаг.

1970 оноос хойш сармагчны цэцэг өвчний вирус хүнд халдварласан тохиолдлууд Африкийн 11улсад илэрч байжээ. Нигери улсад 2017 оноос хойш халдварын дэгдэлт тасраагүй, 2022 онд гэхэд 46 сэжигтэй тохиолдол илэрснээс 15 нь батлагджээ. Сармагчны цэцэг өвчний халдвар авсан тохиолдолд халуурах, арьсан дээр тууралт гарах зэрэг шинж илэрдэг, хэдэн долоо хоногийн дотор эмчлэгддэг гэж Их Британийн үндэсний эрүүл мэндийн газрын мэдээнд онцолжээ.

ДЭМБын мэдээгээр Халдвар авсан 10 хүн тутмын 1 нь нас барах эрсдэлтэй байдаг. Одоогоор энэ вирусний эсрэг вакцин гаргаж аваагүй ч салхин цэцэг өвчний вакцин энэ вирусээс 85 хувийн үр дүнтэй хамгаалдаг юм байна.


Categories
мэдээ утга-зоxиол

Бямба гариг бүр уншсан номынхоо тухай хэлэлцүүлэг зохион байгуулж хэвшжээ DNN.mn

Үндэсний бичиг үсгийн баярыг Дорнод аймагт тэмдэглэн өнгөрүүллээ. Өглөө эртлэн Тусгаар тогтнолын талбайд номд шимтэгсэд цугларч, 31 дэх удаагийн номын баярыг ёслол төгөлдөр эхлүүлсэн юм. Номын баярт, ЕБС, цэцэрлэгүүд, аймгийн Төв номын сан, хувийн номын дэлгүүр, клубүүд оролцсон.

“Шинэ хөгжил” цогцолбор сургууль эсгий урлалаар бага насны хүүхдүүдийн танин мэдэхүйн төрөл бүрийн ном урласнаа дэлгэн тавьсан бол үүдээ нээгээд нэг жилийг үдэж байгаа “Ундрах билэг” номын дэлгүүр Монголын болон дэлхийн уран зохиол, бэст сэллэр номууд, хүний хөгжлийн номууд зэрэг дөрвөн мянга орчим номдоо 15-20 хувийн хямдрал үзүүлж, хичээлийн хэрэгсэл худалдан борлуулж байсан. Үйлчлүүлэгчдээ хүйтэн шүүс, кофегоор дайлж, сонирхсон номоо гарчиглах орчин нөхцөлийг ч бүрдүүлсэн байв.

“Оюуны түлхүүр” номын клуб энэхүү номын баярт оролцож, клубээ танилцуулан сурталчлах материал тараахаас гадна хүүхдийн санхүүгийн боловсролд зориулсан номоор багачууддаа үйлчиллээ. Номд дуртай хэсэг залуус нэгдэн энэхүү онлайн номын клубийг байгуулж, бямба гараг бүрт уншсан номынхоо тухай хэлэлцүүлэг зохион байгуулж хэвшжээ.

Аймгийн Соёл урлагийн газраас ЕБС-иуд болон Төв номын сантай хамтран хүүхэд багачуудыг номд дуртай болгох чиглэлээр нэлээд ажил төлөвлөж байгаагаа энэ үеэр онцолж байлаа. Харин уншигчдын хувьд Монголын сор болсон зохиолчдыг ном бүтээлтэй нь аймагтаа урих зэргээр ирэх жилүүдэд номын баярыг илүү өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байв.

Categories
мэдээ нийгэм

“Е-mongolia” системд 31 үйлчилгээг цахимжуулж нэгтгэжээ DNN.mn

УИХ-ын дарга Г.Занданшатар, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, “И-Монгол” академи, Мобиком корпораци, Юнител группийн удирдлагын баг өнөөдөр Баянхонгор аймагт ажиллаж байна.

“Дижитал Баянхонгор” нээлттэй өдөрлөгийн хүрээнд ажлын хэсгийнхэн аймгийн Баганат талбайд “Цахим Үндэстэн” бодлогын баримт бичиг, “Цахим жишиг аймаг” хөтөлбөрийг танилцуулж, “e-mongolia” системийн нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгууллаа.

Энэ өдөр төрийн болон орон нутгийн өмчит байгууллага, банк санхүү, үүрэн холбооны операторуудын нийт 46 байгууллага нэгдэн оролцож, иргэдэд тус тусын чиглэлээр бүх төрлийн мэдээлэл, лавлагаа, үйлчилгээ, зөвлөгөөг газар дээр нь шуурхай хүргэн ажиллаж байна.

Ташрамд дуулгахад, Баянхонгор аймаг нь 2013 онд “Цахим архив” хөтөлбөрийг баталж, өнөөдрийг хүртэл төрийн байгууллагын үйл ажиллагааны баримтыг цахим хэлбэрт шилжүүлэн хадгалж, улсдаа “Цахим архив”-аар тэргүүлэх аймаг болжээ. Мөн төрийн байгууллагын дотоод үйл ажиллагаа албан бичиг солилцоог цахимжуулсан байна.

“e-mongolia” системд тус аймгийн нутгийн захиргааны 31 үйлчилгээг цахимжуулж, нэгтгээд байна.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнд 800 гаруй алба хаагч оролцож байна DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит “Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор” тэмцээн Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд 5 дугаар сарын 22-ны энэ өдрөөс эхэллээ.

Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын дунд уламжлал болгон зохион байгууллагддаг энэхүү тэмцээний нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх, бэлтгэл дэслэгч генерал Ц.Тогоо, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Д.Ганхуяг, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга н.Хадбаатар нарын Зэвсэгт хүчин, ХХЕГ, ОБЕГ, ЦЕГ болон Дотоодын цэргийн штаб, ТЕГ, ШШГЕГ, ҮХБХИС, ДХИС-ийн удирдлага, тамирчин дайчид, тэмцээний зохион байгуулагч, шүүгчид оролцлоо.

Тэмцээнийг нээж Я.Содбаатар хэлсэн үгэндээ “Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлыг батлан хамгаалах, нийгмийн аюулаас сэргийлэх хариуцлагатай үүрэг хүлээсэн алба хаагчдын бие бялдрын бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэхэд энэхүү тэмцээн нь асар өндөр ач холбогдолтой юм. Төр, ард түмнийхээ төлөө тангараг өргөж, мөрдэс зүүсэн алба хаагчид маань дэлхийн халуун цэгүүдэд эр зориг, тэсвэр хатуужил, авхаалж самбаагаараа хошуучлан манлайлахад нь “Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор” тэмцээн бодит үр дүнгээ өгч байна гэж хэлмээр байна.
Тэрчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн монгол хүний бие бялдрын хөгжлийг сайжруулах, дундаж наслалтыг нэмэгдүүлэх, нийтээрээ эрүүл чийрэг байх, хүүхэд залуучуудыг биеийн тамир спортоор дамжуулан хүмүүжүүлүүлэх, хорт зуршлаас ангид байлгах зорилт бүхий “Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх тухай” зарлигийг төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчид манлайлан хэрэгжүүлж байгаад сайшаалтай байна” хэмээгээд нийт баг, тамирчдад өндөр амжилт хүслээ.

Тэмцээн зохион байгуулагчдын мэдээлснээр 5 дугаар сарын 22, 23-ны өдрүүдэд баг, тамирчдын гарааны өмнөх ажиллагаа, гардан тулаан, жагсаалын үзүүлэх тоглолт, норматив бэлтгэлүүдийг нь шалгах бол 5 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд гараанаас бариа хүртэлх гол уралдаан явагдана.

Төрийн цэргийн болон хууль сахиулах 12 байгууллагын 800 гаруй алба хаагчид энэ удаа тэсвэр хатуужлаа сорин оролцож байгаа бөгөөд “Байнгын бүрэлдэхүүний салаа”-гаар Зэвсэгт хүчин, ХХЕГ, ОБЕГ, ТЕГ, ЦЕГ, ТТХГ, Дотоодын цэргийн штаб, ШШГЕГ гэсэн 8 байгууллага, “Хугацаат цэргийн алба хаагчдын салаа”-гаар ЗХЖШ, ХЗЦК, Дотоодын цэргийн штаб, ҮБХИС, ДХИС гэсэн 5 байгууллага, “Эмэгтэй цэргийн алба хаагчдын тасаг”-аар Зэвсэгт хүчин, ЦЕГ, ШШГЕГ, ТЕГ, ХХЕГ, ОБЕГ, ҮБХИС, ДХИС, Дотоод цэргийн штаб гэсэн 9 байгууллага, “Рот”-оор ЗХЖШ, ХЗЦК, ТХЦК-ын нэгтгэл, ангиудын бүрэлдэхүүн оролцож байгаа юм.

Тэмцээний Ерөнхий шүүгчээр ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг, нарийн бичгийн даргаар ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын Сургалтын бодлого, зохицуулалтын хэлтсийн Биеийн тамир, спортын тасгийн дарга, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, хурандаа Д.Цог-Эрдэнэ нар ажиллаж байна гэж Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

ОХУ Украины Мариуполь хот болон Азовсталь гангийн үйлдвэрийг бүрэн чөлөөлснөө зарлав DNN.mn


ОХУ-ын батлан хамгаалах яам Украины боомт хот Мариуполийн Азовсталь гангийн үйлдвэрийг хамгаалж байсан Украины армийн 2439 цэрэг бууж өгснийг зарласан тухай Ассошейтэд Пресс, Аль Жазира, ТАСС зэрэг хэвлэлд мэдээлжээ.

Тодруулбал, “Украины армитай олон сар тэмцсэний эцэст гангийн үйлдвэр болон Мариуполь хот бүхэлдээ Оросын зэвсэгт хүчний хяналтад бүрэн орсон” гэж Оросын батлан хамгаалахын сайд Сергей Шоигу өчигдөр мэдэгдсэн байна.

Харин Украины ерөнхийлөгч Зеленский, “Үйлдвэрт үлдсэн цэргүүдийг сүүлчийн бэхлэлтээ орхихыг зөвшөөрсөн, армийн командлалаас цэргүүдийг үйлдвэрээс гарч, амь насаа аврах тушаалыг өгсөн” гэж баасан гарагийн өглөө Украины телевизээр мэдэгдсэнийг BBC иш татсан байна.

Оросын батлан хамгаалахын сайд ерөнхийлөгч Путинд илтгэхдээ, “Гангийн үйлдвэр болон Мариуполь хотыг бүхэлд нь чөлөөлсөн, ойрын үед Луганскийн бүс нутгийг чөлөөлнө” гэж мэдэгджээ. Азовсталь нь сүүлийн 2 сар гаруйн хугацаанд Украины армийн сүүлчийн түшиц газар нь болж байсан юм.

Харин Украины батлан яамнаас арми нь сөрөх довтолгоонд орж, Оросын цэрэг болон зэвсэг техникт их хэмжээний хохирол учруулж байгаа талаар мэдэгджээ. Тухайлбал, Донбассад 14 удаа дайралт хийж, Оросын армийн 8 танкийг устгасан тухайгаа мэдээлсэн байна.

Сергей Шоигу, Финланд Шведийн НАТО-д элсэх тухай асуудалтай холбогдуулж Оросын баруун бүсийн цэргийн тойрогт 12 анги дивиз байгуулж, орчин үеийн зэвсэг техникээр хангахаар төлөвлөж байгааг мэдэгджээ. Харин энэ үеэр Финландын байгалийн хийн төрийн өмчит компанид Орос улс бямба гарагаас эхлэн байгалийн хий өгөхөө зогсоосон гэж мэдэгджээ.

Үүнийг Оросын Газпром компани баталсан байна. Үүнээс өмнө Москва Финландад өгдөг эрчим хүчний экспортоо мөн зогсоосон юм. ОХУ Өрнөдийн орнууд Украинд зэр зэвсгийн тусламжаа нэмэгдүүлж байгааг ширүүн шүүмжилж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм үндэсний-бөx

Ш.Батсуурь аваргын нэрэмжит барилдаан болно DNN.mn

Дархан аварга Шаравын Батсуурийн нэрэмжит “Улсын аварга цол”-д хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно.

Тус барилдааныг тавдугаар сарын 28-ны бямба гарагт 12:00 цагаас Монгол бөхийн өргөөнд зохион байгуулна.

Барилдах бөхчүүдийг тавдугаар сарын 26, 27-ны өдрийн 10:00-17:00 цагт цахимаар бүртгэнэ.

Categories
мэдээ нийгэм

“Гэм зэм” жүжиг Соёлын төв өргөөнд дахин тоглогдоно DNN.mn

“Гэм зэм” постдрамын жүжиг үзэгчдийн хүсэлтээр ирэх зургаадугаар сарын 9, 10-нд Соёлын төв өргөөнд дахин тоглохоор болжээ.

Суут зохиолч Ф.Достоевскийн алдартай романыг Я.Баяраа жүжгийн зохиол болгон хөрвүүлж, М.Батболд ерөнхий найруулагчаар ажилласан билээ.

Дашрамд сонирхуулахад “Гэгээн муза-16” олон улсын наадмын хоёрдугаар шатны шалгаруултад “Гэм зэм” постдрамын жүжиг өрсөлдөх эрхтэй болж, 10 гэрчилгээ гарджээ.

Тус наадмын хоёрдугаар шатны шалгаруулалт зургаадугаар сарын 4-10-нд болно. Хоёрдугаар шатны шалгаруулалтад тэнцсэн “Гэм зэм” жүжгийн уран бүтээлчдийг танилцуулж байна.

“Шилдэг найруулагч” номинацид М.Батболд

“Шилдэг зохиолч” номинацид Я.Баяраа

“Шилдэг тайзны зураач” Л.Батбилэг

“Шилдэг эрэгтэй гол дүр” номинацид Д.Лхагва

“Шилдэг эмэгтэй гол дүр” номинацид Д.Ганцэцэг

“Шилдэг эрэгтэй туслах дүр” номинацид Ц.Төмөрбаатар

“Шилдэг эрэгтэй туслах дүр” номинацид Ш.Доржсүрэн

“Шилдэг эрэгтэй туслах дүр” номинацид П.Эрдэнэзаан

“Шилдэг эрэгтэй туслах дүр” номинацид Э.Ууганбаяр

“Шилдэг эмэгтэй туслах дүр” номинацид Г.Золзаяа