Categories
мэдээ нийгэм улс-төр

Дураараа аашилж, доромжилсон бол хариуцлага хүлээх агуулга нэмж, сонгуулийн заалтыг хаслаа DNN.mn

ХЗДХЯ-наас өргөн барьсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл УИХ-аар хэлэлцэгдэж эхлээгүй байна. Гэхдээ “Доромжлох” тухай зүйл заалт орж ирсэн нь нийгэмд хэлэлцүүлэг үүсгэсэн. Үүгээр олны танил хүмүүс, тэр дундаа улстөрчдийг элэглэх эрх хязгаарлагдах уу, сэтгүүлчид ийм агуулгаар эрүүгийн хариуцлага хүлээдэг болох уу зэрэг асуултууд үүсээд байгаа юм.

Тэгвэл, тус нэмэлт өөрчлөлтөөр “Дураараа аашлах”, “Илт худал” нэр томъёог “Худал” болгох, “Сонгуулийн үеэр худал мэдээлэл тараах” зүйл заалтын хүчингүй болгох зэрэг бусад анхаарал татах заалтууд ч тусжээ.

Тэднээс онцолъё.

Нэг. Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Илт худал” гэсэн томъёолол бий. Үүгээр худал мэдээлэл түгээсэн гэмт хэргийг “Илт худал” гэсэн дэс ангиллаар ялгаж үздэг. Тэгвэл энэ заалтаар “Илт” гэсэн үгийг хасна. Улмаар худал гэж үзэх мэдээллүүдийг ялгаж үзэлгүй, нэг цензурээр харна гэсэн үг.

Явцуу утгаар хэлбэл: Илтэд худал биш, үнэн худлыг тогтооход баримт нотлогоо, мэдүүлэг судалгаа шаардлагатэй кэйсүүдийг энэ хүрээнд нэгтгэх нь. Мэдээж ийм хэрэгт холбогдсон бол Эрүүгийн хариуцлага хүлээнэ.


Хоёр. Дураараа аашилсан бол эрүүгийн хариуцлага хүлээнэ. Нэмэлт өөрчлөлтөөр “Дураараа аашлах” нэртэй 22.11 дүгээр зүйл шинээр орж ирж буй. Мөртлөө “Дураараа аашлах” гэдэгт: Нийтийн албан тушаалтад бүрэн эрхийг бусдын нэрийн өмнөөс хэрэгжүүлэх, ашиглахыг хамааруулж үзэх аж.

Түүнчлэн ийм гэмт хэрэг үйлдэн их хэмжээний хохирол учруулсан бол: Нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заажээ.


Гурав. Мөн “Виртуал хөрөнгийн үйлчилгээг бүртгэлгүй эрхлэх” гэсэн шинэ зүйл нэмж байна. Үүгээр, ийм гэмт хэрэг үйлдсэн бол: Хоёр мянга долоон зуун нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурав жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх аж.

Хэрвээ бүртгэлгүйгээр виртуал хөрөнгийн үйлчилгээ эрхэлж, их хэмжээний хохирол учруулсан бол: Нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр зүйлчилжээ.


Дөрөв: “Сонгуулийн үеэр илт худал мэдээ тараах” зүйлийг хүчингүй болгоно. Өөрөөр хэлбэл, өдгөө үйлчилж буй хуулийн 14.8-д ийм зүйл заалт байдаг. Үүгээр улс төрийн нам, намуудын эвсэл, гишүүдийн нэр хүндэд халдаж, илт худал мэдээ тараасан бол хариуцлага хүлээх зохицуулалттай байв.

Тэгвэл эл нэмэлт өөрчлөлтөөр тус зүйл заалтыг хүчингүй болгохоор тусгажээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн зургаан дүүрэгт хачигт халдвар бүртгэгджээ DNN.mn

Хачигт халдварын идэвхтэй үе эхэлж байгаатай холбоотойгоор орон нутаг төлийгүй нийслэлд хачигны тандалт судалгааг Зоонозынн өвчин судлалын үндэсний төвөөс төлөвлөгөөний дагуу зохион байгуулж байна. Тандалтаас харахад Улаанбаатар хотыг тойрсон Богд уул, Найрамдал зуслан, Гүнтийн зусланд ойн хачиг илрээгүй хэдий ч нийслэлийн зургаан дүүрэгт бэлчээрийн бор хачигийн өвчлөл бүртгэгдсэн аж. Тиймээс Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Хачигт халдвараас сэргийлэх зөвлөмжийг хүргүүлсэн байна.

Хачигт халдвар нь хачигт хазуулахад дамжих бөгөөд ховор тохиололд хоол хүнсээр халддаг байна. Өвчний шинж тэмдэг илрэхдээ халуурах, толгой өвдөх, тууралт гарах, ядрах, үе мөч, булчин өвдөх, ирвэгнээ бадайрах мэдрэмж төрдөг аж. Иймд дээрх шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яаралтай эмнэлгийн байгуулагт хандах ёстой юм.

Түүнчлэн хачигт халдварын бүс нутагт явахдаа 2-3 цаг тутамд биеэ болоод хувцсаа шалгах, хачигтай ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн гэртээ оруулахгүй байх, хачигаас хамгаалах дархлаажуулалтад хамрагдахыг мэргэжилтнүүд зөвлөсөн байна.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт шөнөдөө 7 хэм дулаан DNN.mn

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаахан байна.


2022 оны 05 сарын 24-ний 20 цагаас 05 сарын 25-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн баруун хагаст солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангайн уулсаар бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 13-18 хэм, Монгол-Алтайн уулархаг нутгаар 8-13 хэм, бусад нутгаар 4-9 хэм, өдөртөө Дархадын хотгор болон Говь-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 17-22 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 26-31 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 1-3 хэм, бусад хэсгээр 5-7 хэм, өдөртөө 20-22 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 0 хэм орчим, өдөртөө 19-21 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 0-2 хэм хүйтэн, өдөртөө 17-19 хэм дулаан байна.


2022 оны 05 дугаар сарын 26-наас 05 дугаар сарын 30-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

26-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 29-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 28, 29-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 18-23 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна. 28, 29-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ.

Categories
мэдээ эдийн-засаг

Сүүлийн хоёр сард инфляци тогтмол 14.4 хувьтай байна DNN.mn

Дотоодод бараа, үйлчилгээний үнэ 2021 оны сүүлээс эрчимтэй өсөж, өнгөрөгч сарын байдлаар улсын хэмжээнд 14.4 хувьд хүрсэн. Үүний 8.1 нэгж хувь нь импортын барааны өсөлт байгаа юм.

Инфляц харьцангуй өндөр түвшинд байгаа ч Монголбанкнаас өсөлтийн хурдац тогтворжиж байгааг онцолж буй. Инфляц 2022 оны нэгдүгээр сард 14.6 хувь буюу оргил түвшиндээ хүрснээс хойш бага зэрэг буурч, сүүлийн хоёр сард 14.4 хувьд хэвээр хадгалагджээ.

Categories
мэдээ нийгэм

ДЭМБ: Сармагчны цэцэг өвчний эсрэг нийтийн вакцинжуулалт хийх шаардлагагүй DNN.mn

Африкийн төв ба баруун бүс нутгаас гаралтай сармагчны цэцэг өвчин хүмүүстхалдварласан тохиолдлын тоо нийт 36 улсын хэмжээнд 100-гаас давсан хэдий ч уг өвчний вирус одоогоор мутацид ороогүй байна. Ийм дүгнэлтийг Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ шинжээчид хийжээ.

Тэдний үзэж байгаагаар, өвчний вирус мутацид орох магадлал харьцангуй бага боловч өвчний дэгдэлтийн шалтгааныг илрүүлж, вирусийн генийн дарааллыг тогтоохоор эрдэмтэд ажиллаж байна. Сармагчны цэцэг өвчний вирус / Monkeypox virus, MPV, MPXV/ урьд нь Европ тивд одоогийнх шиг өргөн тархаж байгаагүй, маш цөөхөн тохиолдол илэрч байжээ.

Monkeypox гэж ямар өвчин бэ?

Сармагчны цэцэг өвчин бол халуун орны ширэнгэн ойд тархдаг, 2 гинжин хэлхээ бүхий ДНХ-тэй зоонозын өвчин юм. Poxviridae овгийн Orthopoxvirus төрөлд багтдаг сармагчны вирусээр үүсгэгддэг, цагаан цэцэг өвчинтэй төстэй уг өвчнөөс үүсэх хүндрэл харьцангуй бага.

Анагаах ухааны туршилтанд оруулж байсан сармагчингуудаас анх 1958 онд уг өвчний вирусийг илрүүлсэн учраас сармагчны гэх нэршил бий болсон аж. Улмаар 1970 онд Конго улсад хүнд халдварласан анхны тохиолдлыг бүртгэсэн байна. Monkeypox вирус хоёр хувилбартай /штамм/ бөгөөд эхнийх нь болох Төв Африкийн штамм нь нэлээд хүндрэл үүсгэдэг, нас баралтын хувь өндөртэй /10,6%/ бол Баруун Африкийн штамм нь хүндрэл ба нас баралтын хувь багатай /3,6%/.

Сармагчны цэцэг өвчний эсрэг вакциныг одоогоор гарган аваагүй байгаа хэдий ч салхин цэцэг өвчний вакциныг хэрэглэх нь 85 хувийн үр дүнтэй болохыг тогтоожээ. Учир нь, уг хоёр өвчний вирусууд хоорондоо төстэй. Ташрамд дурдахад, АНУ, Канад улсад салхин цэцэг өвчний эсрэг “тековиримат” гэдэг эмийг бүртгэн авсан бол Европын Холбоо уг эмийг сармагчны цэцэг өвчний эсрэг хэрэглэхийг зөвшөөрчээ. ОХУ-д ойрын үед НИОХ-14 гэдэг эмийг бүртгэн авахаар төлөвлөж байна.

Сармагчны цэцэг өвчний далд үе нь ихэнхдээ 7-14 хоног үргэлжлэх ба салхин цэцэг өвчинтэй харьцуулахад хүндрэл багатай хэдий ч

–халуурах

–толгой өвдөх

–булчин өвдөх

–тунгалгийн зангилаа томрох

–арьсан дээр тууралт гарах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.

Уг өвчний вирус хоёр замаар халдварладаг:

–Өвчтэй мал амьтны мах болон амьтны гаралтай бусад хүнсний бүтээгдэхүүнийг буруу эсвэл дутуу боловсруулах

–Өвчтэй хүн ба амьтантай хэт ойроос хүрэлцэх үед, халдвартай хүний биологийн шингэнүүд гэмтсэн арьсан дээр дуссан тохиолдолд

Өвчний эхний шинж тэмдгүүд илэрсний дараа тухайн хүний нүүр ба биеийн бусад хэсэг, зарим тохиолдолд бэлэг эрхтэн дээр тууралт бижрүү үүснэ. Энэ нь улмаар гүврүү болох ба үүний дараа цэврүү, дараа нь батга болж хувирсны дараа хатаж унана. Британийн Эрүүл мэндийн албаны мэдээлэлд дурдсанаар, уг өвчин хөнгөн хэлбэрээр илэрдэг ба халдвар авсан ихэнх хүмүүс хэдхэн долоо хоногийн дараа эрүүл болдог байна.



ДЭМБ-ын яаралтай хуралдаан

300 сая хүний аминд хүрсэн аймшигт салхин цэцэг өвчнөөс хүн төрөлхтөн бүрэн ангижирсан гэдгийг 1980 оны 5 дугаар сард зарласнаар вакцинжуулалтын кампанит ажлыг зогсоожээ. Тэгэхээр 40-өөс доош эсвэл 50-иас доош насны хүмүүс одоо дэгдээд буй сармагчны цэцэг өвчинд нэрвэгдэх магадлал илүү өндөр байж болзошгүй.

Дэлхий даяар салхин цэцэг өвчнийг устгасны дараа ч гэсэн сармагчны цэцэг өвчин Баруун Африкийн орнуудад бүртгэгдсээр байсан юм. Улмаар 2017 онд Нигери улсад уг өвчин хүчтэй тархсаны улмаас 200 орчим хүн халдвар авсан ба тэдний 75 хувь нь 21-40 насны залуу эрчүүд байжээ.

Энэ удаад 7-ны өдөр Нигериэс ирсэн Их Британийн иргэнээс өвчний шинж тэмдгүүд илэрснээс хойш тус улсад 20 шинэ тохиолдол бүртгэгджээ. Тэгэхээр тухайн өвчин нутагшаагүй /эндемик бус/ улс орнуудад халдвар дэгдсэн нь анхаарал татаж байгаа юм. Иймээс ДЭМБ энэ сарын 20-ны өдөр шинжээчдийн яаралтай хуралдааныг зохион байгуулжээ.

Хуралдааны үеэр өвчин тархах зам, ижил хүйстнүүд ба бисексуал хүмүүсийн дунд тархаж буй байдал, вакцины хүрэлцээ зэрэг асуудлыг хэлэлцжээ.Хурлын үеэр вакцины болон вирусийн эсрэг эмийн нөөц хязгаарлагдмал байгааг ДЭМБ-ын төлөөлөгч Ричард Пибоди хүлээн зөвшөөрөөд вирусийн тархалтыг тогтоон барихын тулд хүмүүс цөөхөн хэдэн шаардлагыг биелүүлэх хэрэгтэй гэдгийг сануулан зөвлөлөө. Үүнд: аюулгүй бэлгийн харьцаанд орох, ариун цэврийн дэглэмийг сахих, гараа тогтмол угааж байх нь халдвараас хамгаалах хамгийн найдвартай энгийн арга мөн.

Үүний сацуу, халдвар авагсдын багагүй хувь нь ижил хүйстнүүд болон бисексуал хүмүүс байгааг ДЭМБ-ын мэргэжилтнүүд онцолжээ. Хэдийгээр уг өвчнийг бэлгийн замын халдвар гэж үздэггүй боловч халдвартай хүнтэй хэт хүрэлцэх, бэлгийн харьцаанд орсноос үүдэн халдвар авах магадлал өндөр.Тэр тусмаа бэлгийн хэд хэдэн хавьтагчтай хүмүүсийн дунд тархах магадлал өндөр гэдгийг Халдварт өвчнөөс сэргийлэх Европын төвийн захирал Андреа Аммон дурдсан байна.

ДЭМБ-ын шинжээчдийн яаралтай хуралдаан

Сармагчны цэцэг өвчний вирус нь нэлээд аюултайд тооцогдох бөгөөд халдвар авсан хүмүүсийн 1 орчим хувь нь нас бардаг. Гэсэн хэдий ч Африк тивээс өөр газар оронд, тухайлбал Европ тивд дэгдээд буй энэ өвчний эсрэг бүх нийтийг хамарсан вакцинжуулалт хийх шаардлагагүй гэж ДЭМБ үзжээ. Мөн өвчний тохиолдлууд илэрсэн улс орнууд руу зорчих хөдөлгөөнийг хязгаарлах шаардлагагүй юм.

Учир нь, нийт хүн амын дотор уг өвчин тархах магадлал маш багаас гадна тархалт удаан явагддаг тул түүнийг хянах нь коронавирустэй харьцуулахад хамаагүй хялбар.

Тэгэхээр мөн хөл хорио тогтоох шаардлагагүйбөгөөд ээлжит цар тахал дэгдэхээс айж сандрах хэрэггүй болой.

Categories
мэдээ нийгэм

Хүнсний хангамж, аюулгүй байдлын тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив DNN.mn

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн, “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

Тогтоолын төслийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар танилцуулсан.

Манай улсын гол нэрийн 16 нэр төрлийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээс малын мах, улаан буудай, гурил, төмсийг дотоодоосоо 100 хувь хангаж байна. Харин сүүн бүтээгдэхүүн 27.1, гурилан бүтээгдэхүүн 38.2, хүнсний ногоо 38.5, өндөг 48.6, цөцгийн тос 67.4, тахианы мах 98, ургамлын тос 98.5 хувийн импортын хамааралтай байгаа аж. Байгаль, цаг уурын онцлогоос шалтгаалан тариалах боломж хязгаарлагдмал буурцагт ургамал, бүх төрлийн будаа, элсэн чихэр, загас, загасан бүтээгдэхүүн 100 хувь, хүнсний сав баглаа боодлын үндсэн түүхий эдийн 95 хувийг импортоор авч байна.

Манай улс 2021 онд 962 сая ам. доллар буюу 2.7 их наяд төгрөгийн хүнсийг импортолсон ба жилд дунджаар 2.5 их наяд төгрөгийн импорт хийж байгааг тогтоолын төслийн танилцуулгад дурджээ.

Судалгаагаар манай улс 2030 он хүртэлх хугацаанд малын мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, гурил, гурилан бүтээгдэхүүнийг дотооддоо бүрэн хангаж жилд дунджаар 95.4 мянган тонн малын мах, 54.6 мянган тонн махан бүтээгдэхүүн, 288 мянган тонн сүү, сүүн бүтээгдэхүүн, 111 мянган тонн гурил, 21 мянган тонн гурилан бүтээгдэхүүн экспортлох боломжтой байгаа бол хүн амын хэрэгцээт жимс жимсгэний 23, ургамлын тосны 69, хүлэмжийн ногооны 41, элсэн чихрийн 41, төрөл бүрийн будааны 44 хувийг дотоодын үйлдвэрлэлээс хангаж, ил талбайн ногоо, тахианы мах, өндөг, гахайн мах, өөхийг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангах боломжтой аж.

Түүнчлэн дээрх гол нэрийн 16 нэр төрлийн хүнсний түүхий эдийг бэлтгэхэд одоо байгаа усалгаагүй 557 мянган га талбай дээр шинээр 479 мянган га талбай, усалгаатай 30 мянган га талбай дээр шинээр 33 мянган га талбайг эргэлтэд оруулж, жилд 1,931 мянган тонн тэжээл шаардлагатай гэсэн тооцоо гарч байна. Иймд гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнийг дотоодоосоо хангах, зөвхөн хүнс хөдөө аж ахуйн салбар бус улсын хэмжээнд нийт салбарын хүрээнд хамтран ажиллах, хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлын хангах чиглэлээр нэгдсэн бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байна гэж төсөл санаачлагчид үзжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөлд зарчмын шинжтэй зохицуулалтыг тусгасан байна.

Үүнд, тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хавсралтаар батлахаар, хүнсний аюулгүй байдлыг хангах нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх татвар, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх, санхүүжилт даатгалын оновчтой тогтолцоог бий болгох, хүүхдийн хоол, хүнсний хангамжийн нийлүүлэлтийн оновчтой тогтолцоог бий болгох, аюулгүйн үзүүлэлтийг тодорхойлох, пестицидийн үлдэгдлийн хяналтын хөтөлбөр батлах, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хөндлөнгийн хяналтын зохицуулалтыг бий болгох чиглэлээр хууль эрх зүйн орчинг сайжруулах, холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулахыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд даалгахаар тусгасан байна.

Мөн Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах удирдлага, зохион байгуулалтын чиглэлээр, тухайлбал хүнсний хангамжийг нэмэгдүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг үе шаттайгаар шийдвэрлэх, хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнг бий болгох, газар тариалангийн үйлдвэрлэлийн чиглэлээр тариалангийн зориулалттай газар ашиглалтыг сайжруулах, талбайн хэмжээг нэмэгдүүлэх ургамлын генетик нөөцийн ашиглалт хамгаалалт, нутагшсан сортын үрийн нөөц бүрдүүлэх, үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ болон ашигт таримлын үр үйлдвэрлэлийн үндэсний тогтолцоог бүрдүүлэх, мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх, бэлчээрийн даацыг тооцон малын тоо толгой толгойг зохих түвшинд барих, мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх цогц арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх, хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр мал аж ахуй, газар тариалангаас нийлүүлсэн хүнсний түүхий эдийг дотооддоо боловсруулах, бэлэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, хүнсний сүлжээний бүх шатанд хяналт баталгаажуулалтыг тодорхой болгож итгэмжлэгдсэн лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, дотоодын зах зээлд борлуулсан чанар, эрүүл ахуй, аюулгүйн үзүүлэлтийн шаардлага хангасан бүтээгдэхүүнд олгож буй урамшууллын тогтолцоог боловсронгуй болгох, хоол, хүнсний зөв, зохистой, соёлтой хэрэглээний талаарх сургалт, сурталчилгаа, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах зэрэг арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газарт даалгахаар тусгасан гэж төсөлд дурджээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Т.Энхтүвшин, Г.Ганболд, Д.Өнөрболор, Ц.Туваан, Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал уламжлалт аж ахуйн хөгжлийг хангах, чанаржуулах, цаашлаад нутгийн шилмэл үүлдэр омгоор бэлчээрийн мал аж ахуйгаа сайжруулж, нэг малаас авах ашиг шимээ нэмэгдүүлэх асуудлыг төсөлд тодорхой тусгах боломж бий эсэхийг тодруулахын зэрэгцээ хүнсний ногооны тариалалт, хүлэмжийн аж ахуйг механикжуулахад тодорхой арга хэмжээ авах шаардлагатай гэсэн саналыг хэлж байлаа.

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин малаа эрүүлжүүлэх, малын эрүүл мэндийг хамгаалахад малын эмч болон бусад боловсон хүчин бэлтгэхэд онцгойлон анхаарах, малчдыг соён гэгээрүүлэх ажлыг түлхүү хийх шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлж, хүлэмжийн аж ахуйг 270 га, өвлийн хүлэмжийг 50 га-д хүргэх зорилтыг говийн бүс рүү чиглүүлэхийг хүсэж байлаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд, малыг эрүүлжүүлэх, вакцинжуулахаас өмнө малын эм, тарианы чанарын асуудалд онцгой анхаарахын зэрэгцээ сүү, сүүн бүтээгдэхүүний хангамж, урамшууллын асуудлыг орон нутаг руу тэлэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ жимс, жимсгэний бүтээгдэхүүний хоёрхон хувийг дотоодоосоо бүрдүүлж, 98 хувийг импортоор хангаж байгаа тул үүнийг тогтоолын төсөлд хэрхэн тусгаж, зохицуулсан талаар тодруулж байв.

Ингээд тус тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 70.0 хувь нь дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Ховд аймгийн Алтай, Булган суманд цагаан будааны тариалалт эхлүүлжээ DNN.mn


ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан “Жимекс” компани Баянхонгор аймгийн Баянлиг сумын 2 га газраас 10 тонн цагаан будаа хурааж авсан. Дотоодод тарьж ургуулсан цагаан будаа “Хөсөг” нэртэйгээр хэрэглэгчдийн гар дээр очно” гэж өнгөрөгч оны арваннэгдүгээр сард мэдээлж байсан.

Тус компани 2022 оны цагаан будааны тариалалтаа Ховд аймгийн Алтай, Булган суманд эхлүүлжээ. Улмаар энэ жил дотоодын зах зээлд 200 тонн цагаан будаа нийлүүлэхээр төлөвлөсөн гэдгийг “Жимекс” ХХК-ийн захирал Ж.Ганхуяг хэлэв.

Categories
мэдээ нийгэм

Цахим бугуйвчаа устгаж, эвдсэн тохиолдолд хорих ялаар шийтгэнэ DNN.mn

Хан-Уул дүүргийн прокурорын газраас зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн иргэд ялаас зайлсхийх зорилгоор цахим бугуйвчаа эвдсэн 5 тохиолдлыг цагдаагийн байгууллагад шилжүүлэн шалгуулж, яллах дүгнэлт үйлдэн шүүхээр шийдвэрлүүллээ.

Тухайлбал, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн иргэн И.Б нь ялаас зайлсхийх зорилгоор цахим бугуйвчаа эвдэж, гэмтээсэн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна. Ийнхүү ял оноохдоо иргэн И.Б-д өмнөх шүүхийн шийдвэрээр оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн хугацааг нь хорих ялаар сольж нэмж нэгтгэн, нийт 11 сар 7 хоног хорих ял оноожээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт албан бичиг хүргүүлж, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн иргэдэд дахин гэмт хэрэгт холбогдохгүй байх талаар яриа таниулга хийж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгосон байна.

Categories
мэдээ цаг-үе

Энэ сарын 28-нд захууд болон 100 айл орчмын барилгын материалын бүх дэлгүүр амарна DNN.mn

Гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн хэмжээнд тавдугаар сарын 28-ныг “Автомашингүй өдөр” болгож, “Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлтийн тэмцээн зохион байгуулах гэж буй. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа.

Захирамжаар тавдугаар сарын 28-ны Бямба гарагт 06:00-18:00 цагийн хооронд зарим замын автомашины хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлахаар болов.

  1. Жанжин Д.Сүхбаатарын талбай (Д.Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж)
  2. Сөүлийн гудамж
  3. Партизаны гудамж
  4. Бөмбөгөр худалдааны төвийн уулзвар
  5. Төмөрчний гудамж
  6. Гэсэр сүмийн уулзвар
  7. Самбуугийн гудамж
  8. Анкарагийн гудамж
  9. Бага тойруу
  10. Бээжингийн гудамж
  11. Токиогийн гудамж
  12. Их тойруугийн гудамж (Доржийн гудамжны уулзвараас Энхтайваны өргөн чөлөөний уулзвар хүртэлх туслах зам)-ийг түр хаах юм.

Зүүн дөрвөн замын уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар, Чагдаржавын гудамж, Элчингийн гудамж, Олимпын гудамж, Гэндэнгийн гудамж, Чингисийн өргөн чөлөөний Монголын хүүхдийн ордны уулзвараас Монгол шуудангийн уулзвар болон дотогш замуудад автомашины хөдөлгөөнийг түр хязгаарлана.

Тус өдөр иргэдэд үйлчилгээ үзүүлэх байршил, үйл ажиллагааны чиглэл, амрах томоохон зах, худалдаа, үйлчилгээний төвүүдийн жагсаалтыг баталлаа.

зураг

ИРГЭДЭД ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БАЙРШИЛ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ

Заасан талбайд иргэд, олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, соёл, урлагийн арга хэмжээ, худалдаа үйлчилгээ болон эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүл, төрийн болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлан таниулах юм.

Дүүргийн нэр

Байршил

Үйл ажиллагаа явуулах чиглэл

1

Чингэлтэй

Тусгаар тогтнолын талбайд байрлаж, Самбуугийн гудамжны Гэсэр сүмийн уулзвараас Монгол Улсын Их сургуулийн 1 дүгээр байрны уулзвар хүртэлх хэсэгт

-Олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, соёл урлагийн арга хэмжээ,

-Иргэдэд зориулсан эрүүл, эко хүнс, бусад төрлийн худалдаа үйлчилгээ,

-Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ, сурталчилгаа хийх,

-Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллагууд үйл ажиллагааг өргөн хүрээнд сурталчлах,

-Зам, замын тэмдэг, тэмдэглэгээ, талбайг угааж, цэвэрлэх

ажлыг зохион байгуулах

2

Сүхбаатар

“И-март” хайпермаркетын өмнөх талбайд байрлаж, Бээжингийн гудамжинд

3

Баянзүрх

Бөхийн өргөөний өмнөх талбайд байрлаж, Энхтайваны өргөн чөлөөний Монгол Улсын Боловсролын их сургуулийн уулзвараас Зүүн 4 зам хүртэлх хэсэгт

4

Хан-Уул

45 дугаар сургуулийн өмнөх талбайд байрлаж, Сөүлийн гудамжинд

5

Сонгинохайрхан

Улсын их дэлгүүрийн өмнөх талбайд байрлаж, Энхтайваны өргөн чөлөөний Улсын их дэлгүүрийн уулзвараас баруун 4 зам хүртэлх хэсэгт

6

Баянгол

Бөмбөгөр худалдааны төвийн өмнөх талбайд байрлаж, Жуулчны гудамжинд

“АВТОМАШИНГҮЙ ӨДӨР”-ӨӨР АМРАХ ТОМООХОН ЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВҮҮДИЙН ЖАГСААЛТ

Дараах зах, худалдааны төвүүдийн тухайн долоо хоногийн амралтын өдрийг “Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлтийн тэмцээн зохион байгуулах өдөр буюу тавдугаар сарын 28-ны өдөрт шилжүүлэв.

Зах, худалдааны төвийн нэр

Аж ахуйн нэгжийн нэр

Байршил

Чингэлтэй дүүрэг

1

Бөмбөгөр-1 худалдааны төв

Эрдэнэбулган ХХК Юмт бөмбөгөр ХХК

2 дугаар хороо

2

Бөмбөгөр-2, “Содон” худалдааны төв

Эрдэнэбулган ХХК

2 дугаар хороо

3

Алтжин бөмбөгөр худалдааны төв

Алтжин санаа ХХК

2 дугаар хороо

4

Шонхор зах

Хүчит шонхор ХХК

11 дүгээр хороо

5

Нарлаг дэнж худалдааны төв

Мөнгөт цахир трейд ХХК

11 дүгээр хороо

6

Нарантуул-2 худалдааны төв

Анко ХХК

12 дугаар хороо

Баянзүрх дүүрэг

7

Хан талст худалдааны төв

Хан талст ХХК

6 дугаар хороо

8

Баянзүрх-2 худалдааны төв

Маркет плейс менежмент ХХК

6 дугаар хороо

9

Нарантуул худалдааны төв

Нарантуул трейд ХХК

14 дүгээр хороо

10

Өгөөмөр техникийн зах

Собу ХХК

14 дүгээр хороо

11

Сандэй плаза худалдааны төв

Сандэй плаза ХХК

14 дүгээр хороо

12

Шөнийн зах

Нармон ХХК

14 дүгээр хороо

13

Да хүрээ худалдааны төв

Да хүрээ трейд ХХК

19 дүгээр хороо

14

Цайз худалдааны төв

Цайз ХХК

19 дүгээр хороо

15

Дүнжингарав худалдааны төв

Дүнжингарав ХХК

26 дугаар хороо

Сүхбаатар дүүрэг

16

100 айл орчмын барилгын материалын бүх дэлгүүр

10, 11, 12 дугаар хороо

Баянгол дүүрэг

17

Барс-1 худалдааны төв

Барс импекс ХХК

3 дугаар хороо

18

Барс-2 худалдааны төв

Эм Би Си групп ХХК

20 дугаар хороо

19

Хархорин худалдааны төв

Хар хорин хүрээ трейд ХХК

20 дугаар хороо

20

Шинэ сандэй худалдааны төв

Шинэ сандэй худалдааны төв ХХК

20 дугаар хороо

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Categories
мэдээ нийгэм утга-зоxиол

“Чөлөөт сэтгэлгээний дуулал-2022” оюутны яруу найргийн наадам шилдэг бүтээлээ шалгарууллаа DNN.mn

“Чөлөөт сэтгэлгээний дуулал-2022” яруу найргийн наадам өчигдөр боллоо. Энэ жилийн наадамд МУИС, МУБИС, ШУТИС, СУИС, ДХИС, Этүгэн зэрэг их, дээд сургуулийн нийт 35 орчим оюутан бүтээлээ ирүүлсэн байна. МУИС-ийн II түвшний оюутан Э.Доржсүрэн тэргүүн байрт, МУБИС-ийн оюутан IV түвшний оюутан Э.Цогзолмаа, МУИС-ийн III түвшний оюутан Р.Өсөхбаяр нар удаах байрт шалгарчээ.

“Чөлөөт сэтгэлгээний дуулал” наадамд тэргүүн байр эзэлсэн Э.Доржсүрэнгийн шүлгийг хүргэж байна.

Дэргэд минь үнэндээ хэн ч тогтохгүй юм шиг санагддаг
Дуу чимээ, эмх цэгц, амгалан оршихуйдаа хориг
Дэндүү эмзэг бас зожиг хүн л дээ би

Ганцаардмал ийм зожиг гэхдээ
Өдөржин гагнуур хийнэм
Гарцаагүй шийтгэл шиг мэдрэгднэм
Зарим нь хүрүүт л наалдаж
Зарим нь хүчлээд ч үл нийлэх нь
Бидний өнгөрсөн шиг бас өнөөдөр шиг санагднам

Өдөржин гагнуур хийнэм даанч сурч гийгсэнгүй
Ганцхан ийм шүлэгтэй гэртээ ирнэм