Categories
мэдээ цаг-үе

ЭЕШ-ын суудлын хуваарийг өнөөдрөөс эхлэн хэвлэн авах боломжтой DNN.mn

2022 оны Элсэлтийн Ерөнхий Шалгалт(ЭЕШ)-д оролцох шалгуулагчид өнөөдрөөс эхлэн суудлын хуваариа хэвлэн авах боломжтой боллоо.

Үүний тулд eec.mn цахим хуудасны “Шалгуулагчийн булан” хэсэгт бүртгэлийн дугаар, нууц үгээрээ нэвтрэх шаардлагатай юм.

Энэ оны ЭЕШ зургаадугаар сарын 23-26-нд улс даяар зохион байгуулагдах бөгөөд 36,425 хүн бүртгүүлж, баталгаажуулсан байна.

Шалгуулагч шалгалтад ирэхдээ дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

  • Иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг
  • Бүртгэлийн хуудас / Энэ оны төгсөгч өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаас бүртгэлийн хуудсаа хэвлэн авч сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулж, тамга даруулан баталгаажуулсан байх, өмнөх оны төгсөгчийн бүртгэлийн хуудас QR кодоор баталгаажсан байх тул шууд хэвлэн авна/
  • Суудлын хуваарь /та өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаар нэвтэрч хэвлэж авна/
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ байна.
зураг
Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Хадгаламж зээлийн хоршоодын нийт хөрөнгө 291.3 тэрбумд хүрчээ DNN.mn

Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтад хамаардаг хөрөнгийн зах зээл, даатгалын зах зээл, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоодын ДНБ-д эзлэх хувь хэмжээ энэ оны нэгдүгээр улиралд 21.1 хувьд хүрсэн байна.

Мөн улирлын байдлаар 205 хадгаламж зээлийн хоршоо 74,966 гишүүндээ санхүүгийн үйлчилгээ үзүүлжээ. Хадгаламж зээлийн хоршоодын нийт хөрөнгө өмнөх оны мөн үеэс 4.4 хувиар өсөж 291.3 тэрбум төгрөгт хүрчээ. Үүнээс хадгаламжийн хэмжээ 202.1 тэрбум төгрөг буюу 69.4 хувийг эзэлж байна. Хадгаламжийн жигнэсэн сарын дундаж хүү өмнөх оны мөн үеэс 0.32 пунктээр буурч 1.08 хувьд хүрсэн бол зээлийн жигнэсэн сарын дундаж хүү өмнөх оны мөн үеэс 0.25 пунктээр буурч 2.15 хувь болсон.

Нийт зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 14.2 хувиар өсөж 219.3 тэрбум төгрөгт хүрснээс 3.2 хувийг чанаргүй зээл, салбарын нийт хадгаламж эзэмшигчдийн тоо 37,296 байгаа бол зээлдэгчдийн тоо 35,396 байна.

Санхүүгийн зах зээлийн 2022 оны нэгдүгээр улирлын тоймтой дэлгэрэнгүй танилцах бол ЭНД дарна уу.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

П.Амаржаргал: Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт иргэдэд л үр өгөөжтэй байх ёстой DNN.mn

Хууль зүйн ухааны доктор П.Амаржаргалтай ярилцлаа.


– МАН-ынхны парламентад 65 суудалтай байгаа нь ҮХНӨ оруулах маш том боломж –


-ҮХНӨ оруулахаар иргэдийн гарын үсгийг цуглуулж, УИХ-ын даргад шаардлага хүргүүлсэнтэй холбоотой хуульч, эрдэмтдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлж байна. Та энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-Өнөөдөр УИХ-д МАН олонх байгаа учраас ҮНХӨ оруулах боломж бүрдсэн гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл, цаашид МАН шиг 65 суудал дангаараа авч чадах нам парламентад гарахгүй болов уу хэмээн таамаглаж байна. Тийм учраас энэхүү өнцгөөс харвал энэ удаагийн парламентад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах маш том боломж байна. Хоёрдугаарт, энэ боломжийг зөв ашиглаасай гэж бодож байна. Хэрэв буруугаар ашиглавал Үндсэн хууль хямралд орж, дархлаа нь суларна.

-Үндсэн хуулийн дархлаа суларна гэдэг нь ойр ойрхон Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар хөндөгдөж байгааг хэлж байна уу?

-Угтаа бол тийм. Тухайлбал, 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан бол түүнээс хойш дахин өөрчлөх асуудал 2-3 жилийн дотор яригдаж байна. Өөрөөр хэлбэл, ойр ойрхон хугацаанд Үндсэн хуулиараа оролдоод байвал Үндсэн хуулийн дархлаа байхгүй болно. Бид Үндсэн хуулийнхаа дархлааг сайжруулж явах ёстой. Дараагийн нэг асуудал бол бид яг ямар асуудлаар нэмэлт, өөрчлөлт хийх гэж байна вэ гэдгээ сайтар ухамсарлах, түүнээс гарах үр дагаврыг зөв тооцоолох ёстой.Миний харж байгаагаар улс төрийн намын тогтолцоог нэг их том асуудал гэж харахгүй байгаа. Өөрөөр хэлбэл, бид нэгэнт ҮХНӨ оруулах гэж байгаа бол зарчмын зөрүүтэй томоохон тогтолцооны өөрчлөлтүүдээ тусгаж өгмөөр байна. -Тогтолцооны томоохон өөрчлөлт гэхээр чухам яг юу хэлж байна вэ?

-Тухайлбал, Үндсэн хуулийн гуравдугаар зүйлд “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” хэмээн заасан. Гэтэл гадаадын орнуудад, Тухайлбал ОХУ-ын Үндсэн хуулийг орчуулж гаргасан. ОХУ-ын Үндсэн хуулийн гуравдугаар зүйлд “Засгийн бүх эрх мэдэл ард түмнээс эх сурвалжтай” гэж заасан байна. Өөрөөр хэлбэл, иргэд эрх баригч намд эрх мэдлээ шилжүүлж өгнө. Хэрэв хүсвэл тухайн эх сурвалжаасаа эрх мэдлээ буцаагаад татаж авна гэсэн үг. Энэ мэтчилэн онолын томоохон өөрчлөлтүүдийг хийх ёстой. Түүнчлэн Ерөнхийлөгчийн институтээ хааш нь байрлуулах юм бэ. Тус институт төрийн гүйцэтгэх, хууль тогтоох, шүүх гэсэн гурван эрх мэдлийн аль чиг үүрэгт багтаж байгаа юм. Үүнийг нэг тийш нь шийдэх хэрэгтэй байна. Бид өнөөдөр парламентын засаглалаа бэхжүүлж, төгөлдөржүүлэх гэж байгаа л юм бол хоёр танхимтай парламентын тогтолцоо руу орохоос өөр арга байхгүй. Үнэндээ одоо байгаа 76 гишүүний тоог хоёр дахин нэмэгдүүлж, 150 болгосон ч дорвитой өөрчлөлт гарахгүй. Байдал энэ хэвээрээ л байна. Харин ч бүр зардлын нэмэгдлийг хэн үүрэх юм бэ. Эцсийн эцэст ҮХНӨ оруулснаар иргэдэд ашигтай, иргэд л хожих ёстой. Түүнээс биш хэн нэгэн албан тушаалтан, хэн нэгэн улс төрийн намд ашигтай байх тухай асуудал огтоос байж болохгүй.

-Таны хувьд парламент хоёр танхимтай байх талаар ҮХНӨ оруулах нь зүйтэй хэмээн үзэж байгаа юм байна. Энэхүү өөрчлөлт манай улсын хөрсөнд буух уу?

-Парламентын хоёр танхим буюу дээд, доод танхимтай болчихвол одоо байгаа 76 гишүүний 50,26 гэсэн байдлаар хувааж, парламентаа бэхжүүлэх хэрэгтэй байна.Нэгэнт ҮХНӨ оруулах маш сайхан боломж энэ удаагийн парламентын гишүүдэд олдож байгаа юм бол томоохон хэмжээний шинэчлэл шаардсан ажлуудыг хийх ёстой гэж үзэж байгаа. Түүнээс биш сонгуулийн тогтолцоо, гишүүний тоо зэрэг жижиг асуудалд бүх анхаарлаа хандуулмааргүй байна. Эдгээр өөрчлөлтүүдийг хийх боломж бүрэн бий. Сонгуулийн тогтолцооны тухайд манайд одоо хэрэгжиж байгаа нь цэвэр мажоритар тогтолцоо юм. Уг тогтолцоо бол ялагч бүхнийг авна гэсэн ухагдахуунтай. Өөрөөр хэлбэл, ялсан нам бүгдийг авдаг учраас нэг намаас 65 хүний төлөөлөл парламентад орж ирж суучихаад байгаа юм. Дараагийн ярих тогтолцоо бол пропорционал тогтолцоо. Уг тогтолцооны гол давуу тал нь санал гээгдэхгүй. Гэхдээ пропорционал тогтолцооны гол сул тал нь бие даагч, жижиг намууд олон намын төлөөлөл төрд гарч ирдэг. Үндсэндээ мажоритар тогтолцоотой адил нэг нам хэт олонх болох боломжгүй. Тийм учраас Засгийн газраа бүрдүүлэхэд олон хүндрэл гарч, эвслийн Засгийн газар байгуулахаас өөр аргагүйд хүрдэг. Эвслийн Засгийн газар байгуулж, намуудын төлөөлөл зөвшилцөлд хүрнэ гэсэн үг. Ингэвэл манайд ажил урагшлах уу, Засгийн газраа байгуулж чадах уу гэдэг асуудал. Тэгвэл энэ хоёр тогтолцооны дундуур холимог тогтолцоо байж болно. Тавин хувь нь пропорционал, 25 хувь нь можаритор тогтолцоо. Хэрэв 50 хувиа пропорционал тогтолцоо ашиглан хийхээр бол энэ 50 хувиа, намын нэрсийн жагсаалтаар явах юм уу хэрхэн сонгох юм бэ гэх зэрэг асуудлууд гарч ирж байгаа.

-Одоо яригдаж байгаа ҮХНӨ-д аль тогтолцоогоор нь сонгуулиа явуулах нь зүйтэй хэмээн үзэж байгаа юм бол?

-Одоо яригдаж байгаа ҮХНӨ-өөр сонгуулийн холимог тогтолцоотой болох асуудлыг хөндөж байгаа ч эцэслэн шийдсэн зүйл юу ч байхгүй. Дашрамд хэлэхэд, манай улс 1992 оноос цэвэр мажоритар тогтолцоогоор сонгуулиа явуулж ирсэн бол 2012 онд холимог тогтолцоогоор нэг удаа явуулсан. Харин цэвэр пропорционал тогтолцоогоор сонгууль явуулж үзээгүй.

-Сүүлийн хоёр удаагийн парламентад МАН олонх болсон. Зарим иргэд нэг намын дарангуйлал тогтчихлоо хэмээн шүүмжлэлтэй хандаж байгаа шүү дээ?

-Нэг нам хэт олон жил олонх болоод байж болохгүй. Эсрэгээрээ хэт олон буюу 10,20 намын төлөөлөл байж болохгүй. Олон нам гарах тусмаа нэгдмэл тогтолцоо, бодлого үгүйлэгдэж, арван өөр зүйл яриад задарч сарнина. Хэлэх гээд байгаа гол санаа маань эрх барих гурван намтай байвал л Монгол Улс хөгжинө.

-Үндсэн хуульд найман жилийн дараа л нэмэлт, өөрчлөлт оруулах боломжтой гэдэг. Гэтэл 2019 онд оруулсан өөрчлөлтөө дахин өөрчлөх асуудал яригдаж байна. Ийм хууль эрх зүйн боломж бий юү?

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль бий. Уг хуульд заасны дагуу өөрчлөлт оруулсан заалтад найман жилийн турш гар хүрч өөрчилж болохгүй гэдгийг заасан. Тэгвэл Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль 2017 онд батлагдсан. Уг хуульд зааснаар хэрэв хүсэх юм бол Үндсэн хуулийн 20 дугаар зүйлд зааснаас бусад зүйл заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж болохоор байгаа юм. Үндсэн хуулийн 20 дугаар зүйлд “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална” хэмээн заасан. Цаад утга нь парламентын засаглалыг өөрчлөхгүй гэсэн утгатай зүйл заалт юм. Мөн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд өөрчлөлт оруулах ч боломж, гарц гаргалгаа бий.

-Тэгвэл Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль болон Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд өөрчлөлт оруулчихвал энэ удаагийн парламент ҮХНӨ оруулах боломж нь бүрэн бүрдэх юм байна гэж ойлгож болох уу?

-Яг тийм. Энэ мэтчилэн гарцууд маш олон бий. Гагцхүү зөв зүйл заалтаа л өөрчлөх ёстой. МАН-ынхны парламентад 65 суудалтай байгаа нь ҮХНӨ оруулах маш том боломж. Үүнийгээ ашиглах л хэрэгтэй. Ингэхдээ жижиг косметик засвар хийх биш, ирээдүйд улс оронд хэрэгтэй тогтолцооны өөрчлөлт хийх нь л чухал байна. ҮХНӨ иргэдэд л үр өгөөжтэй байх ёстой.

-Иргэдийн анхаарал хандуулж байгаа дараагийн асуудал давхар дээлний асуудал байна. 2019 онд хийсэн ҮХНӨ-өөр УИХ-ын дөрвөөс доошгүй гишүүн Засгийн газрын гишүүн байхаар заасан. Давхар дээлтэй гишүүдийн тоог нэмэх нь зөв үү?

-Цэвэр парламентын тогтолцоотой улсад давхар давхар дээлийг хориглодоггүй. Учир нь улс төрийн нам сонгуульд ялаад олонх болсон нь бодлогоо хэрэгжүүлдэг. Бодлогыг Засгийн газар хэрэгжүүлэх учраас тухайн улс төрийн намын гол удирдагч, лидерүүд нь УИХ-д орохоос өөр арга байдаггүй. Өөрөөр хэлбэл, парламентын чуулганд юу болж байгааг мэдэж байж бодлогоо зангидахаас биш, зүгээр яаман дээрээ сууж байхад бодлого хэрэгжихгүй. Тийм учраас УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний үүрэгт ажлыг давхар хашсанаар асуудал хүндрээд байх зүйл огт байхгүй. Ер нь заавал давхар дээлтэй байх гишүүдийн тоог хуульчилж заах шаардлагагүй. Англи, Япон зэрэг олон улсын парламентын гишүүд давхар дээлийг хориглодоггүй. Манай улсын тухайд УИХ-ын нийт 76 гишүүний 20 нь Засгийн газрын гишүүн болчихоор парламент нь Засгийн газраасаа хараат болчих вий гэсэн болгоомжлол байдаг. Угтаа энэ болгоомжлолыг дээр дурдсан хоёр танхимтай болсноор хязгаарлаж, хяналтыг сайжруулах бололцоотой. Бид дэлхийн сонгодог парламентын тогтолцоо руу явъя л гэж байгаа юм бол тус парламентад байдаг бүх жишгийг нэвтрүүлэхээс өөр аргагүй. Хоёр танхимын тогтолцоо, сонгуулийн тогтолцоо, давхар дээл гэх мэт. Гэтэл зөвхөн манай улсын онцлог, бид нэгдмэл нэг улс гээд ганц танхимтай байсаар байвал цаашид хөгжил ирэхгүй. Би энэ саналаа 2019 оны ҮХНӨ-ийн үеэр ч хэлж байсан. Харамсалтай нь тун цөөхөн хүний санал дутаж дэмжигдээгүй. Уг өөрчлөлт хийгдэх нь тодорхой. Гагцхүү 10 жилийн дараа юу, яг одоо юу гэдэг цаг хугацааны л юм.

-ҮХНӨ дахин оруулснаар парламентын засаглалыг бэхжүүлэхэд ямар нөлөө үзүүлнэ гэж бодож байна?

-Цаашид парламентын тогтолцоо бэхжих эсэх нь дараах гурван зүйлээс шалтгаална. Нэгдүгээрт, иргэд буюу сонгогчид. Сонгогчдын улс төр, иргэдийн эрх зүйн боловсрол ямар байхаас парламентын чадавх шалтгаална. Хоёрдугаарт, улс төрийн нам парламентын тогтолцоонд чухал үүрэгтэй. Улс төрийн намаас ямар хүн нэр дэвшиж, хэн гарч ирж байна гэдэг маш чухал. Гуравдугаарт, парламент. Эдгээр гурван асуудал харилцан шүтэлцээтэй буюу тулгын гурван чулуу шиг аль нэгнээс нь салгаж болохгүй ойлголт юм. Бид сонгуулийн тогтолцоогоо өөрчлөхөөс өмнө Улс төрийн намын тухай хууль, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулиа батлах шаардлагатай. Өнөөдөр улс төрийн намын санхүүжилтийг аваад үзэхээс орлогоосоо давсан зардал гарчихаад байгаа юм. Гэтэл уг санхүүгийн эх суурь хаанаас гаралтайг судалж, тогтоох боломж алга. Улс төрийн намаа цэвэр ариун, шилэн болгосны дараа парламент шилэн болох боломжтой. Харин улс төрийн намууд хаалттай байх тусам тус намын гишүүд нь УИХ-д орвол хаалттай хэвээр л байна.

-Хамгийн гол нь ҮХНӨ оруулах нэн шаардлагатай гэсэн судалгаа, бодитой тоо баримт байна уу?

-ҮХНӨ -ийг хамгийн гол нь судалгаан дээр үндэслэж хийх ёстой. Аль нэг намын юмуу эсвэл 100 мянган гарын үсэг дээр үндэслээд хийж болохгүй. Нийгэм, иргэд ямар өөрчлөлт хийхийг хүсч байгааг судалгаагаар гаргаж ирж, гадны орнуудын туршлагыг судалж давуу талыг нь илүү тусгаад урагшлах ёстой.

Categories
зурхай мэдээ цаг-үе

Шар бар өдөр DNN.mn

Аргын тооллын тавдугаар сарын 25, Буд гариг. Билгийн тооллын 25, могойг хүлэгч одтой, шар бар өдөр. Өдрийн наран 5:03 цагт мандан, 20:35 цагт жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хараал, жатхыг буцаах, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, андгай тангараг, гэрээ хэлцлээ буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойд зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 1-3 градус, бусад хэсгээр 5-7 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн баруун хагаст солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангайн уулсаар бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 13-18 градус, Монгол-Алтайн уулархаг нутгаар 8-13 градус, бусад нутгаар 4-9 градус, өдөртөө Дархадын хотгор болон Говь-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 17-22 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 26-31 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө 19-21 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 17-19 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Баабарын “Үндсэн хуульд оруулах хувилбар санал” хэмээх нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн,
Халдашгүй байдлын
дэд хорооны даргаН.Энхболд “Нэг нам
олонх байгаа
дээрээ Үндсэн
хуулийн нэмэлт,
өөрчлөлтийг
хийхгүй бол
дараагийн
парламент
ямар байдлаар
бүрдэхийг хэн ч
мэдэхгүй” гэснийг I-II нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

“Чингис хаан нисэх
буудлын концессын
гэрээнд 150 км-ийн
радиуст өөр компанийн
агаарын хөлөг нисгэхгүй
гэж заажээ” нийтлэлийг I-XI нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Дараагийн Шри Ланка
болгох төсөл хамар дор чинь
батлагдлаа, Ерөнхийлөгч өө!!!

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Үндсэн хуульд оруулах хувилбар санал” хэмээх нийтлэл хэвлэгдлээ,

Speak out: “Өргөн
царигийг
нарийн болгох
хуулийн
төслийг гишүүд
санаачлах уу” УИХ-ын гишүүдийн байр
суурийг хүргэж байна.

Бизнес эрхлэгч
С.Амарбаяр “Замын-Үүдийн чингэлэг тээвэр иргэдэд чирэгдэл учруулж байна” гэв.

Жүжигчин, найруулагч М.Түвшинхүү ““Хар сарнай хайр сэтгэл” жүжгийн
ерөнхийлөгчийн дүр миний сэтгэлд хамгийн их үлдсэн” хэмээв.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

БНАСАУ-д хоногийн дотор өндөр халуурсан 134 мянган өвчтөн шинээр бүртгэгджээ DNN.mn

БНАСАУ-д өнгөрөгч нэг хоногийн дотор өндөр халуурсан 134 мянган хүн шинээр бүртгэгдсэн, нас баралт гараагүй гэж Умард Солонгосын цахилгаан мэдээний төв агентлаг мэдээллээ. Нийт өвдсөн хүний тоо 2 сая 940 мянга гаруй болсон гэж мэдээнд дурдсан байна.

Умард Солонгос улсад коронавирусний халдварын тохиолдлууд илэрсний улмаас хамгийн богино хугацааны дотор “хорлонт цар тахлын” тархалтыг зогсоож, “халдварын эх үүсвэрийг устгах” үүднээс удирдагч Ким Жон Уны тушаалаар бүх хот, тосгонд “тахлын эсрэг онц байдлын дээд түвшний систем”-ийг ажиллагаанд оруулсан гэж мэдээлж байсан юм. 4 дүгээр сарын сүүл үеэс өнөөдрийг хүртэлх хугацаанд өндөр халуурсан шинж тэмдэг бүхий 2 сая 940 мянган хүн бүртгэгдсэнээс 2 сая 540 мянга нь буюу 86,4 хувь нь эдгэсэн, өөр 400 мянгаад нь эмчлэгдэж байгаа мэдээтэй байна.

Тэдгээр өндөр халуурсан өвчтөнүүдийн чухам хэд нь “Ковид-19″-өөр өвчилсөн тухай нарийн мэдээлэл харин байхгүй байна. Өнөөдрийн байдлаар нас барсан нийт хүний тоо 68 болсон, эдгээрийн наанадаж нэг тохиолдол нь коронавирусний “Омикрон” хувилбар гэдэг нь батлагдсан гэж мэдээлжээ. Үүний зэрэгцээ БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун даваа гарагт нэгэн өндөр албан тушаалтны оршуулгын ёслолд оролцсон тухай тус улсын төрийн мэдлийн хэвлэлүүд дамжуулжээ.

2011 оны сүүлээр Ким Жон Уны эцгийг нас барахаас өмнө болон дараа нь түүнийг эцгийнхээ халааг залгамжлах замналд чухал үүрэг гүйцэтгэсэн Солонгосын ардын армийн маршал Хён Чол Хэгийн оршуулгын ёслолд Ким оролцсон гэж Солонгосын албан ёсны төв мэдээллийн агентлаг мэдээлжээ. Тэр мэдээлэлд хавсаргасан гэрэл зураг дээр, оршуулгын ёслолд оролцож буй бүх хүн бүгд амны хаалттай, Ким Жон Ун ганцаараа амны хаалтгүй байгаа нь харагдаж байна.

Categories
мэдээ нийгэм

Шатрын эмэгтэй их мастер А.Энхтуул Монгол Улсын аварга болов DNN.mn

Хэнтий аймагт зохион байгуулагдсан

“Элит брейн” олон улсын шатрын академи, Дотоодын цэргийн 805 дугаар анги, Сэлэнгэ аймгийн тамирчин, эмэгтэй их мастер Алтан-Өлзийн Энхтуул нэг тойргийн өмнө түрүүлэх болзлоо хангаж, Монгол Улсын аварга шатарчнаар тодорлоо.

Categories
гадаад мэдээ

НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар БНХАУ-д айлчилж байна DNN.mn

НҮБ-ын хүний эрхийн дээд комиссар Мишель Бачелет Шинжаан уйгурын автономит районы байдалтай танилцахаар БНХАУ-д хүрэлцэн иржээ. Энэ нь НҮБ-ын хүний эрхийн зүтгэлтний 2005 оноос хойш тус улсад анх удаа хийж байгаа айлчлал болж байна.

Шинжааны уйгур үндэстнүүдийг албадан хөдөлмөр эрхлүүлэх болон бусад хэлбэрээр хүний эрхийг нь ноцтой зөрчдөг тухай өрнөдийн орнуудын болгоомжлолоос үүдэн энэ айлчлалыг хийж байна. Хятадын засгийн газар энэ бүх зэмлэлийг эрс үгүйсгэдэг юм. Мишель Бачелет зургаан өдрийн айлчлалынхаа хугацаанд Шинжааны бүс нутгийн төв Өрөмч хот болон өмнө зүгийн Кашгар хотод очих аж. НҮБ-ын хүний эрхийн дээд комиссар даваа гарагт айлчлалаа эхлүүлэхийн өмнө Хятадын Гадаад хэргийн сайд Ван И-тэй өмнө зүгийн Гуанжоу хотод уулзжээ.

Энэ үеэр сайд Ван И, үндэсний цөөнхүүдийн эрхийг хамгаалахыг Бээжин ямагт гол үүргээ хэмээн үзэж ирсэн гэдгийг цохон хэлсэн байна. Тэрчлэн дэлхий дахинд хүний эрхийг ахиулах талаар ярихын тулд харилцан хүндэтгэлтэй байж, асуудлыг улстөржүүлэхгүй байх учиртай гэдгийг Хятадын Гадаад яамны сайд онцолжээ.

Мөн ийм харилцан хүндэтгэх зарчмын үндсэн дээр Хятад улс НҮБ-ын хүний эрхийн Дээд комиссарын газартай үр бүтээлтэй хамтран ажиллахад бэлэн байна гэв. Мишель Бачелетийг Шинжааны бүс нутагт айлчлах үеэр нэг ч сэтгүүлч дагалдахгүй юм байна. Айлчлалын төгсгөлд Бачелет хэвлэлийн бага хурал хийнэ гэж албаныхан мэдээлжээ. Коронавирусний тархалтаас сэргийлэх үүднээс түүний айлчлал, “хаалттай хүрээнд” явагдах болно гэдгийг Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч мөн мэдээлсэн байна.


Categories
мэдээ нийгэм

ОБЕГ: Эрэгтэй баг тамирчид мөнгөн медалийн эзэд боллоо DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит “Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор” тэмцээнд Онцгой байдлын албаа төлөөлөн оролцсон эрэгтэй багийн тамирчид мөнгөн медалийн эзэд боллоо.

Ингэснээр Онцгой байдлын албаны баг тамирчид тус тэмцээнээс хос мөнгөн медалийг хүртээд байна. Энэ сарын 22-24-ний өдрүүдэд Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд зохион байгуулагдсан тус тэмцээний хаалтын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх оролцож, тэмцээнд оролцсон нийт бие бүрэлдэхүүнд баяр хүргэж үг хэллээ.

Тус тэмцээнд төрийн цэргийн болон хууль сахиулах 12 байгууллагын 800 гаруй алба хаагч оролцож, “Байнгын бүрэлдэхүүний салаа”, “Хугацаат цэргийн алба хаагчдын салаа”, “Эмэгтэй цэргийн алба хаагчдын тасаг”, “Рот”-ын төрөлд оролцож, тэсвэр хатуужлаа сорин өрсөлдөж аваргуудаа шалгаруулсан юм.

Онцгой байдлын албаа төлөөлөн анх удаагаа тус тэмцээнд оролцсон эмэгтэй тасгийнхан IV байрт шалгарсан амжилтыг үзүүллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.