Categories
гадаад мэдээ

АНУ-ын бага сургуульд халдлага гарч, 18 хүүхэд, насанд хүрсэн 3 хүн амиа алджээ DNN.mn

АНУ-ын бага сургуульд халдлага гарч, 18 хүүхэд, насанд хүрсэн 3 хүн амиа алджээ

АНУ-ын Техас мужийн Ювалд хотын бага сургуульд зэвсэгт халдлага гарсны улмаас 18 сурагч, насанд хүрсэн гурван хүн амиа алджээ. Халдлага үйлдсэн 18 настай Сальвадор Ромас гэгч этгээдийг хэргийн газар ирсэн цагдаагийнхан буудсан байна. Буудалцааны үеэр хоёр цагдаа хөнгөн шархаджээ.

Техас мужийн захирагч Грег Эбботт алуурчин сургуулийн хажууд машинаа зогсоогоод, сургууль руу гар буу болон винтовтой орсон гэж мэдээлсэн байна. Ювалд нь АНУ-д долоодугаарт ордог том хот бөгөөд зэвсэгт халдлага 7-10 насны хүүхдүүд суралцдаг “Робб” сургуульд болжээ.

Халдлага үйлдсэн Сальвадор Рамос

Gun Violence Archive төрийн бус байгууллагаас мэдээлснээр АНУ-д тавдугаар сард л гэхэд 215 удаагийн зэвсэгт халдлага бүртгэгдсэн байна.

Categories
гадаад мэдээ

Лондон хотод хатан хааны нэрээр нэрлэгдсэн метроны шинэ шугам нээгджээ DNN.mn

Мягмар гарагт Их Британийн нийслэл Лондон хотын баруун хэсгийг зүүн хэсэгтэй холбосон шинэ метроны шугам ашиглалтад оржээ.

Нийт 100 орчим километр урттай уг шугамыг хатан хааны нэрээр Elizabeth Line хэмээн нэрлэсэн байна.

Шинэ шугамыг бүтээн байгуулахад 13 жилийг зарцуулж, $25 тэрбумыг зарцуулжээ. Ашиглалтад орох хугацааг хэд хэдэн удаа хойшлуулж байсан юм.

Лондон хотод хамгийн сүүлд 1979 онд газар доорх төмөр замын шугам шинээр нээгдэж байв.

зураг

Өөрийнх нь нэрээр нэрлэгдсэн шинэ шугамын нээлтэд хатан хаан хоёрдугаар Элизабет оролцсон байна. Тэрбээр Паддингтон өртөөнд зочлохдоо Oyster метроны төлбөрийн картыг хэрхэн цэнэглэхийг албаны хүмүүсээр заалгажээ.

Элизабетын шугамаар жил бүр 250 сая зорчигч үйлчлүүлэх тооцоо гаргасан байна. Шинэ шугам 40 өртөөг дайрах ба үүний 10-ыг шинээр байгуулсан бол 30 нь засаж сайжруулсан хуучин өртөөнүүд ажээ.

Лондон хотын баруун хэсгийг зүүн хэсэгтэй холбох төмөр замын санаа анх 1830 онд яригдаж эхэлсэн гэнэ. Ийнхүү бараг 200 жилийн дараа энэ санаа бодит биелэл болжээ.

Элизабетын шугамын бүтээн байгуулалтыг Crossrail Ltd компани гүйцэтгэсэн байна. Уг ажлыг гүйцэтгэхэд тус бүр 1,000 тонны даацтай найман ширхэг хонгил ухагч машин ашиглажээ.

Мөн хонгилоос 100 сая литр ус шавхаж гаргасан нь 40 ширхэг Олимпын стандартын усан санг дүүргэх хэмжээтэй болсон байна.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улс архинаас үүдэлтэй нас баралтаар дэлхийд 2-т эрэмблэгджээ DNN.mn


“World Life Expectancy” байгууллагаас дэлхийн улсуудыг архинаас үүдэлтэй нас баралтаар эрэмбэлжээ. Эрэмбийг 100 000 хүн ам тутамд архины шалтгаант нас баралтын тоог тооцох замаар гаргасан байна.

Энэхүү судалгаагаар Беларусь Улс эрэгтэйчүүдэд 33.25, эмэгтэйчүүдэд 8.83, ерөнхий дүнгээр 19.82 байгаа үзүүлэлтээр дэлхийд тэргүүлсэн аж.

Харин манай Монгол Улс 18.07 гэсэн үзүүлэлтээр хоёрдугаар байрт эрэмбэлэгдэж байна. Гуравдугаар байрт ОХУ оржээ.

Categories
гадаад мэдээ

Энэтхэг улс элсэн чихрийн экспортыг хязгаарлахаар болжээ DNN.mn

Энэтхэг улс долоо хоногийн өмнө улаан буудайн экспортыг хориглосон бөгөөд үүний дараа элсэн чихрийн экспортыг хязгаарлахаар болжээ.

Энэ нь хүнсний хангамжаа хамгаалахын тулд хийж буй урьдчилан сэргийлэх арга хэмжээ юм.

Тус улсын Засгийн газар энэ оны 9 дүгээр сар хүртэлх элсэн чихрийн экспортын хэмжээг 10 сая тонн хүртэл хязгаарлахаар төлөвлөж байна гэсэн мэдээллийг “Bloomberg” агентлаг нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалжаас иш татан мэдээлжээ.

Мөн тус эх сурвалжийн мэдээлснээр, дээрх шийдвэрийг ойрын өдрүүдэд зарлаж магадгүй байна.

Энэтхэг улс нь өнгөрсөн онд Бразил улсын дараа орох дэлхийн хоёр дахь том элсэн чихэр экспортлогч орон байсан бөгөөд хамгийн том худалдан авагч нь Бангладеш, Индонези, Малайз, Дубай зэрэг улс, хотууд байжээ.

Одоогоор тус улсын Хүнс, худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.

Энэ сарын эхээр хэт халалтын улмаас ургацын хэмжээ буурсны дараа тус улс улаан буудайн экспортод хориг тавьж буйг зарласан ба энэ нь үнийг өсгөхөд хүргэжээ.

ОХУ Украин руу довтолсноос хойш дэлхийн хүнсний бүтээгдэхүүний үнэ огцом өссөний дараа хүнсний бүтээгдэхүүний экспортод хориг тавьж буй улс орнууд ялангуяа Азийн орнууд нэмэгдсээр байна.

Тодруулбал, Индонези улс далдуу модны тосны, Малайз улс тахианы махны экспортыг тус тус хориглосон.

Элсэн чихрийн томоохон экспортлогч орон ийнхүү экспортын хориг тавьж байгаа нь дэлхийн элсэн чихрийн зах зээлд томоохон нөлөө үзүүлж магадгүй юм.

Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл аймагт 100 гаруй цаа цасны нурангид дарагдаж хорогджээ DNN.mn

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багт 90 гаруй өрх цаа маллан амьдардаг. Өвлийн улиралд цаа асга хад бартаа ихтэй тайгад бэлчээрлэдэг. Энэ хавар тайгаас буюу өвөлжөөнөөс хаваржаанд ирэх замд 100 гаруй цаа цасны нурангид дарагдаж хорогдсон байна. Өөрөөр хэлбэл их хэмжээгээр овоорсон байсан цас нурж дарсан гэдгийг Хармай багийн засаг дарга С.Өлзийсайхан хэлж байлаа. Өнөөдрийн байдлаар цаа ид төллөж 300 орчим цаа төллөсөн бөгөөд жилд 500-600 цаа төллөдөг аж.

Хөвсгөл аймгийн 6 дахь хошуу мал болсон цаан сүргийн тоо толгой өнгөрсөн жил буурсан байна. 2020 онд 3127 цаа тоолуулж байсан бол 2021 оны жилийн эцсийн тооллогоор 2441 цаа тоолуулж 28,9 хувь буюу 686 толгойгоор буурсан байна.

Нас гүйцсэн эр цаа бугыг этэр, уналга ачлагын цаа бугыг зарь, эм цаа бугыг мянджиг, төлийг хугаш гэж нэрлэдэг. Тус аймгийн хэмжээнд 1990-ээд оны үед цааны тоо толгой цөөрч 400 гаруй цаатай болж цаа устаж үгүй болох аюулд тулж байсан бол аймаг орон нутаг, төр засгийн зүгээс үндэстний цөөнх болсон цаан сүргийн цусыг ОХУ-ын Кизылээс сэлбэж цаатан иргэдийн амьдрал ахуйд онцгой анхааран ажилласны үр дүнд Хөвсгөлийн цаа 2000 гаруй болоод байгаа ажээ.

Categories
гадаад мэдээ

Шри-Ланка улс эдийн засгаа тогтворжуулахын тулд нэг их наяд рупи хэвлэхээр төлөвлөжээ DNN.mn

зураг

Шри-Ланка улсын ерөнхий сайдаар томилогдоод хоёр долоо хоног болж байгаа Ранил Викремесингх өчигдөр тус улсын эдийн засгийн нөхцөл байдлыг тогтворжуулах богино хугацааны төлөвлөгөөгөө танилцуулжээ.

22 сая хүн амтай Энэтхэгийн далайн арал улс Шри-Ланка тусгаар тогтносноосоо хойших 70 гаруй жилийн хугацааны хамгийн хүнд хямралтай тулгараад байгаа.

“Хүнд өдрүүд биднийг хүлээж байна. Ард түмэн эсэргүүцлээ илэрхийлэх нь гарцаагүй. Зовлонтой тулгарсан ард иргэд ингэх нь жам ёсны үзэгдэл. Гэхдээ бид улс төрийн тогтвортой байдлаа хадгалахыг хичээх болно. Миний удахгүй танилцуулах завсрын төсөвт онц шаардлагагүй зардлыг хэмнэх, хүн амын эмзэг бүлгийг тэтгэх ажлууд тусгагдана” гэж ерөнхий сайд ярьжээ.

Өнөөдрийн хямралын үндэс нь коронавирусийн цар тахлаас үүдэлтэй аялал жуулчлалын орлого тасарсан, гадаадад ажилладаг иргэдийн ар гэртээ илгээдэг мөнгө багассан, өмнөх засгийн газрын татварыг танах популист шийдвэр эдийн засагт сөргөөр нөлөөлсөнтэй холбоотой.

Үүний улмаас Шри-Ланка улсын гадаад валютын нөөц дундарч, чухал шаардлагатай бараа бүтээгдэхүүнээ импортлох чадваргүй болсон юм.

Ард иргэд уг хямралд ерөнхийлөгч Готабаяа Ражапаскагийн гэр бүлийг буруутгаж байгаа. Ерөнхийлөгчийн ах Махинда Ражапаска саяхныг хүртэл ерөнхий сайдаар ажиллаж байсан юм.

Энэ сарын эхээр нийслэл Коломбо хотод гарсан эсэргүүцлийн жагсаалын үеэр есөн хүн амь үрэгдэж, 300 орчим хүн бэртэж гэмтэж байв. Үүнээс хэдхэн цагийн дараа Махинда огцорч, өмнө нь гурван удаа ерөнхий сайдаар ажиллаж байсан Ранил Викремесингх улс орноо хямралаас гаргах үүрэг хүлээгээд байна.

“Бидэнд одоо рупигийн орлого байхгүй болсон тул нэг их наядын рупиг ($2.7 тэрбум) хэвлэх хэрэгтэй байна” гэж хэлсэн Викремесингх жилийн инфляцын хэмжээ ойрын саруудад 40 хувьд хүрэхийг анхааруулжээ.

Шри-Ланкын инфляц гуравдугаар сард жилийн эхнээс 21.5 хувь хүрч өссөн бол дөрөвдүгээр сард 33.8 хувь хүрсэн юм.

Тус улс саяхан хөрш Энэтхэгээс зээлийн шугам нээж, хэрэгцээт бензин шатахуунаа импортолсон. Одоо Олон Улсын Валютын Сангаас зээл авах яриа хэлэлцээ хийж байгаа.

Ерөнхий сайд Викремесингх ирэх долоо хоногт Хятадын элчин сайдтай уулзахдаа бордоо, эм хэрэгслийн тусламж хүсэхээр төлөвлөж байгаагаа ярьжээ.

Categories
мэдээ нийгэм

2022 онд нялхсын эндэгдлээр тэргүүлж байгаа арван улс DNN.mn


Энэ онд дэлхийн 228 улсаас Афганистан улс нялхсын эндэгдлийн тоогоор тэргүүлжээ. Харин нялхсын эндэгдэл хамгийн бага улсаар Словень улс нэрлэгдсэн байна. Тэгвэл Монгол Улс энэхүү жагсаалтын 79 дүгээрт эрэмблэгдэж буй юм.

-Нялхсын эндэгдлээр тэргүүлж буй эхний 10 улс-

-Нялхсын эндэгдлээр хамгийн багад эрэмбэлэгдэж буй 10 улс-

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Сургуулийн багш тасралтгүй 39 цаг рэп хийж, Гиннесийн номд орлоо DNN.mn

Испанид сургуулийн багшаар ажилладаг Британи эр “Гиннес”-ийн номонд бичигдлээ. Тэрбээр тасралтгүй 39 цаг 37 минут 54 секундын турш рэп хийсэн байна. Энэ талаар “United Press International” мэдээлжээ.

Даниэль Алкон буюу уран бүтээлийн нэр нь Dalcon гэх багш залуу өдгөө 35 настай ба Испанийн Валенси хотод болсон хамгийн урт бие даасан рэп марафонд оролцож ийнхүү “Гиннес”-ийн дээд амжилт тогтоолоо.

Тэрбээр 2021 оныхоо оролдлогоор дэлхийн дээд амжилтад хүрэхэд нэг цагийн зөрүүгээр хожигдож байжээ.

Өмнөх амжилтыг 33 цаг 33 минут 16 секундын амжилтаар 2020 онд Америкийн рэппер Ватски /Watsky/ тогтоож байжээ.

Алкон рэп марафоныхоо шууд дамжуулалтыг “YouTube” сувагт оруулжээ. “YouTube”-д түүний үглэсэн рэпийг 11 цаг үзэх боломжтой.

Categories
мэдээ нийгэм

“Налуу-Ухаа” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлнэ DNN.mn

“Налуу-Ухаа” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлнэ

Нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газраас төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл, хөтөлбөр хамтран хэрэгжүүлэхээр “Туушин” ХХК болон “Налуу-Ухаа” дагуул хотын зураг, төсөл, хот төлөвлөлтийг хийх Бүгд Найрамдах Франц улсын “SATHY” компанийн удирдлагууд гурван талт уулзалт хийлээ.

Нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газрын дарга Б.Мэндсайхан “Нийслэл болон холбогдох байгууллагын зүгээс дагуул хот, эдийн засгийн тусгай бүс байгуулахад төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудлыг чухалчлан авч үзэж байгаа. Мөн хувийн хэвшлийн зүгээс төсөлд оролцож, хамтран ажиллах тохиолдолд татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх боломжийн талаар судална” гэв.

“Туушин” ХХК-ийн ерөнхий захирал Н.Зоригт дагуул хот, эдийн засгийн тусгай бүсүүдийг байгуулах ажилд хувийн хэвшлүүдийн оролцоо, дэмжлэг чухал гэдгийг онцлоод, суурь дэд бүтцийн хувьд оновчтой “Налуу-Ухаа” төсөл дээр хамтрах боломжтой талаар дурдлаа. Тэрбээр мөн олон жилийн туршлагадаа үндэслэн тээвэр, логистикийн төслүүдэд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Налуу-Ухаа төслийн хот төлөвлөлт, зураг төслийн ажлыг хийж гүйцэтгэх “SATHY” компанийн төсөл хариуцсан захирал Шанто Павин өөрийн компанийн туршлага болон ажиллаж байсан олон улсын төслүүдийн талаар товч танилцуулж, уулзалтад оролцогсдод мэдээлэл өглөө. Мөн уг төсөл дээр ажиллахдаа төрөөс баримталж буй бодлого, чиглэлийг анхаарч, төр, хувийн хэвшил, иргэдийн зүгээс өгөх санал зөвлөмжийг тусгах талаар онцолсон юм.

Уулзалтын төгсгөлд “Туушин” ХХК-ийн ерөнхий захирал Н.Зоригт “Налуу-Ухаа” төслийн төлөвлөлт болон зураг төслийн ажлыг хийхэд шаардлагатай санхүүжилтэд төр, хувийн хэвшлийн түншлэлийн шугамаар хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

БНАСАУ Япон тэнгис рүү гурван пуужин харважээ DNN.mn

БНАСАУ Япон тэнгис рүү гурван баллистик пуужин харвасан тухай БНСУ-ын цэргийнхэн мэдээлснийг “Yonhap” агентлаг уламжилжээ.

Цэргийнхний мэдээлснээр, пуужингуудыг Пёньян хотын Сунан олон улсын нисэх онгоцны буудлын бүсээс харвасан байна.

БНАСАУ-ын харвасан гурван пуужингийн хоёр нь Япон тэнгист Японы эдийн засгийн онцгой бүсийн гадна унасан гэж “NHK” суваг Батлан хамгаалах яамны эх сурвалжаас эш татан мэдээлжээ.

Гурав дахь пуужин унасан газрын талаарх мэдээлэл хараахан гараагүй байна. Японы Батлан хамгаалах яам Умард Солонгосын туршилтуудын талаарх мэдээллийг цуглуулж байгаа аж.

Мягмар гарагт АНУ-ын Төрийн Департаментын хэвлэлийн албаны дарга Нед Прайс сэтгүүлчдэд зориулсан ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, БНАСАУ удахгүй баллистик пуужин эсвэл цөмийн зэвсгийн туршилт явуулж магадгүй гэж Вашингтон үзсэн хэвээр байна хэмээн мэдэгдэж байв.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены БНСУ, Японд хийсэн айлчлалаас нэг хоногийн дараа БНАСАУ пуужин харваж байна. Ж.Байдены энэхүү айлчлалыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн пуужин харвасан байж болзошгүй гэж шинжээчид таамаглаж байгаа аж.

Он гарснаас хойш БНАСАУ тив алгасагч баллистик пуужин, шумбагч онгоцноос харвадаг баллистик пуужин зэрэг арав гаруй пуужингийн туршилт явуулжээ.