Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт шөнөдөө 11 хэм дулаан DNN.mn

Малчид, иргэд, тариаланчдын анхааралд: 28-29-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүй байгааг анхааруулж байна.

2022 оны 05 сарын 26-ны 20 цагаас 05 сарын 27-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 15-20 хэм, говь, талын нутгаар 11-16 хэм, бусад нутгаар 6-11 хэм, өдөртөө Дархадын хотгор болон Говь-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 13-18 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 25-30 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 9-11 хэм, өдөртөө 18-20 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 7-9 хэм, өдөртөө 18-20 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо орно, өдөртөө бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 4-6 хэм, өдөртөө 16-18 хэм дулаан байна.


2022 оны 05 дугаар сарын 28-наас 06 дугаар сарын 01-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

28-нд төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 31-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 28-нд нутгийн зарим газраар, 29, 30, 31-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 28-нд ихэнх нутгаар, 29-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 12-17 хэм дулаан байна. 29-30-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 31-нд ихэнх нутгаар дулаарна.

Categories
мэдээ нийгэм

Одонгоо авсан ээжүүд мөнгөн тэтгэмж авах хүсэлтээ хэрхэн бүртгүүлэх вэ DNN.mn

Жил бүр Эх үрсийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Алдарт эхийн 1, 2-р зэргийн одон, урамшуулал олгох тухай зарлиг гаргадаг уламжлалтай. Энэ жил Алдарт эхийн одонг улсын хэмжээнд нийт 12.559 ээж авна. Үүнээс I зэргийн одонг 912 ээж, II зэргийн одонг 11.647 ээж авах аж.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нийслэлийн 5429 алдарт эхчүүдэд өөрөө биечлэн Төрийн ордонд одон гардуулах зохион байгуулалт хийсэн бөгөөд өчигдөр Баянзүрх дүүргийн 1200 орчим ээж одонгоо авлаа.

Өнөөдөр харин Сүхбаатар, Хан-Уул дүүрэг, даваа гарагт буюу энэ сарын 30-нд Баянгол, Чингэлтэй, Налайх, Багануур, Багахангай дүүрэг, Мягмар гарагт буюу 31-нд Сонгинохайрхан дүүргийн ээжүүд алдарт эхийн одонгоо Төрийн ордонд Ерөнхийлөгчөөс авах юм. Алдарт эхийн I зэргийн одонтой ээжид жилд 200 мянган төгрөг, II зэргийн одонтой ээжид 100 мянган төгрөгийн мөнгөн урамшуулал, тэтгэмж олгодог.

Шинэхэн алдарт ээжүүд минь, одонгоо авсаны дараа нийгмийн халамжийн www.ehalamj.mn эсвэл www.e-mongolia.mn системээр дамжуулан урамшуулал, тэтгэмжийн хүсэлтээ бүртгүүлэх юм байна. Энэхүү үйлчилгээг цахимжуулаад хоёр жил болж байгаа бөгөөд 2021 оны байдлаар нийт 230 мянга гаруй ээжид Алдарт эхийн 1,2-р одонгийн мөнгөн урамшуулал цахимаар олгожээ.

Categories
мэдээ нийгэм

34 настай эрэгтэй баригдаж буй барилгаас унаж амиа алджээ DNN.mn

Өнгөрсөн шөнө 02 цагийн үед Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд баригдаж буй барилгын 10 давхраас 34 настай эрэгтэй унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, “Өргөө” амаржих газрын дэргэд баригдаж буй барилгын ухсан нүхэнд цогцос байна гэсэн дуудлага мэдээлэл өнгөрсөн шөнө иргэнээс иржээ.

Дуудлагын дагуу Нийслэлийн аврах ангийн алба хаагчид хэргийн газарт очиход суурин кранын хоёр метр орчим ухсан нүхэнд талийгаач унаж нас барсан байсан бөгөөд цогцсыг гаргаж авсан аж.

Улмаар, дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хүлээлгэж өгсөн байна. Хэргийн газрын урьдчилсан үзлэгээр талийгаачийг 10 давхраас унамж амиа алдсан хэмээн дүгнэсэн бөгөөд хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа гэв.

Categories
мэдээ нийгэм

НҮБ-ын аюулгүйн зөвлөл БНАСАУ-ын асуудлаар хуралдана DNN.mn

Өнөөдөр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд Умард Солонгосын асуудлаар хуралдаан зарласан байна. БНАСАУ лхагва гаригт пуужингийн гурван туршилт явуулсантай холбогдуулж энэ хуралдааныг хийж байгаа юм.

АНУ-ын засаг захиргааны төлөөлөгчөөс иш татан Ройтерс-ийн мэдээлж байгаагаар, Аюулгүйн зөвлөлд Пхеньяны эсрэг хориг арга хэмжээг чангатгах тухай Америкийн тогтоолын төслөөр санал хурааж магадгүй байна.

Өмнөд Солонгосын цэргийнхэн, умардын харвасан пуужингуудын нэг нь тив алгасагч, хоёр нь ойрын тусгалын баллистик пуужин байсан гэж үзэж байгаа аж. Түүнчлэн ойрын тусгалын нэг пуужингийн хөөргөлт амжилтгүй болсон гэж мэдээлжээ. Пхеньяны эдгээр туршилтын хариуд Өмнөд Солонгос болон Америкийн тус бүр нэг пуужинг Япон тэнгисийн чигт харважээ.

Умард Солонгос улс энэ он гарсаар 17 дахь удаагаа пуужин туршаад байна. АНУ-ын ерөнхийлөгч Байденийн Азийн гол холбоотон орнуудаар хийсэн айлчлалтай холбогдуулж Пхеньян нэг дор олон пуужин туршлаа гэж олон улс дүгнэж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

ФОТО: Автобусны буудлыг тохижуулан, автобусыг чимэглэжээ DNN.mn


Хотын үзэмжид өнгө нэмж ой модыг санагдуулам шийдлээр автобусны буудал болон автобусыг чимэглэжээ.

Тодруулбал, Хүнсний нэгдүгээр дэлгүүрийн автобусны буудлыг ногоон орчин бүрдүүлэн навч, цэцэгс алаглуулан урд нь буйдан байрлуулсан байна.

Иргэд буйдан дээрээ тухалж суугаад дараагийн автобусаа хүлээхэд тухтай болжээ. Тухайн автобусны буудал дээр ирсэн иргэдэд маш тааламжтай байгааг хэлж байлаа.

Categories
мэдээ нийгэм

Австрали худалдааны хоригоо цуцлахыг БНХАУ-д уриалж байна DNN.mn

Австралийн шинэ засгийн газар Хятад улс өмнөх засаг захиргааны үед муудсан хоёр талын харилцаагаа сэргээх сонирхолтой байгаа бол худалдааны хоригоо цуцал гэж Бээжинд уриаллаа.

Хятад улс сүүлийн хэдэн жил Австралийн олон тэрбум америк долларын өртөгтэй экспортын хэд хэдэн нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд албан болон албан бусаар хориг тавиад байгаа юм.

Тухайлбал, Австралийн нүүрс, дарс, арвай будаа, үхрийн мах, далайн бүтээгдэхүүнд Хятадын засгийн газар хориг тавьсан. Австралийн шинэ засгийн газрын сангийн сайд Жеймс Чалмерс чөлөөт худалдааны түнш улс орнуудын дунд худалдааны хориг байж болохгүй, үүнийгээ нэн даруй цуцал гэж Хятадын талд шаардлага тавьсан байна. Тэрбээр Хятадын албан болон албан бусаар тогтоосон хориг Австралийн эдийн засагт хохирол учруулж, ажил олгогч болон ажил эрхлэгчдийн аж байдлыг улам хүндрүүлж байна гэж мэдэгджээ.

Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Австралийн шинэ ерөнхий сайд Энтони Албанизыг сонгуульд ялалт байгуулсанд нь баяр хүргэж, цахилгаан утас илгээсэн нь Бээжингээс Австралитай өндөр түвшинд харилцаатай байхыг хориглосон 2 жилийн хоригийг зөөлрүүлэхэд түлхэц өгч байна гэж хэвлэлд онцолжээ.

Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Көцян Хятад улс хоёр талын харилцаа хөгжүүлэхэд Австралитай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм байна.

Categories
мэдээ нийгэм

ТБХ: Хууль, тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ DNN.mn

УИХ-ын Төсвийн байнгын хорооны 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн. Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон “Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Монгол УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг хуулийн төсөлд нэмж тусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь чуулганы нэгдсэн хуралдаанаар хууль, тогтоолын анхны хэлэлцүүлгийн үеэр УИХ дахь АН-ын бүлэг дүгнэлт уншсан нь хуулийн төслийг хүчингүй болгох нөхцөл бүрдэх эсэх, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир нэг удаа ч болов алдагдалгүй төсөв баталж болох эсэх талаар тодруулсан.

Байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар хариултдаа, Монгол УИХ-ын тухай хуулийн 22.12-т Нам, эвслийн бүлэг энэ хуулийн 33.1.1-д заасны дагуу аливаа хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг хуралдаанаараа хэлэлцэх эрхтэй боловч ийнхүү хэлэлцээгүй нь тухайн асуудлыг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхэд саад болохгүй хэмээн заасныг хариултдаа тодотгов. Мөн тэрбээр, төсвөө балансжуулах санал гаргаж чадна. Гэхдээ эхлээд Засгийн газраас алдагдлаа бууруулах, өрөө бууруулах асуудлыг 2023 оны төсвийн төсөлдөө хэрхэн тусгаж оруулж ирэхийг хараад тэр үед нь төсвөө алдалгүй батлах асуудлаа ярья хэмээн хариулсан.

Ингээд хууль, тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн байнгын хорооноос гаргасан танилцуулгыг УИХ-ын гишүүн Д.Өнөрболор нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Categories
мэдээ улс-төр

“Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоолын төслийг баталлаа DNN.mn

“Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлахыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж батлав.

УИХ-ын хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм. Засгийн газраас энэ оны 4 дүгээр сарын 29-нд УИХ-д өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг Эдийн засгийн байнгын хороо энэ сарын 22-ны хуралдаанаар хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Чинзориг танилцуулав.

УИХ-ын даргын захирамжаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Чинзоригоор ахлуулж, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Б.Баттөмөр, С.Бямбацогт, Д.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан. Ажлын хэсэг тогтоолын төсөл болон төслийн хавсралттай холбогдуулан Байнгын хорооны хуралдаанаар санал хураалган шийдвэрлүүлэхээр 14 зарчмын зөрүүтэй санал бэлтгэн ажилласныг УИХ-ын гишүүн С.Чинзориг танилцуулгадаа дурдлаа.

Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр хуралдаан даргалагчаас чиглэл өгсөн, түүнчлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-д заасны дагуу нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж дэмжигдсэн боловч уг саналаар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дахин санал хураалгах нь зүйтэй гэж үзсэн тул тус Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулах үед Ажлын хэсгээс бэлтгэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсан.

Ажлын хэсгээс Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөнд төр, хувийн хэвшлийн түншлэл, зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр тусгасан төсөл, арга хэмжээнд шаардагдах бэлтгэл хангах, улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний төсөл боловсруулахдаа хөгжлийн бодлогын тэргүүлэх салбар, чиглэлийг тодорхойлж, хөгжлийн төсөл, арга хэмжээг эрэмбэлэх, тухайн жилийн төлөвлөгөөнд тусгасан төсөл, арга хэмжээний гүйцэтгэлээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилт бүрийн хэрэгжилтийг үнэлэх боломжтойгоор төлөвлөгөөний төслийг боловсруулахыг Засгийн газарт даалгасан заалт нэмжээ.

Мөн төслийн хавсралтад ажлын байрыг нэмэх, халамжаас хөдөлмөрт шилжих оновчтой бодлого хэрэгжүүлэх, өрийн менежментийг сайжруулах, уул уурхайн түүхий эдийн боловсруулалтын түвшин, үнэ цэнийг нэмэх, хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдэд суурилсан, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэхийг холбогдох зорилгод нэмж, төслийн хавсралтад тусгасан зарим төсөл арга, хэмжээний нэрийг өөрчилж банк, санхүүгийн зах зээлийг өргөжүүлж, оновчтой тогтолцоог бэхжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, хөгжлийн санхүүжилтийг нэмэгдүүлэх, шинэ суурьшлын бүс, чөлөөт бүсийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулахыг тусгах санал гаргасан байна.

Ажлын хэсгээс гаргасан төслийн хавсралтын суурь, зорилтот түвшний тоон үзүүлэлт, утгыг нэмэх, өөрчлөхтэй холбоотой саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Ажлын хэсгээс Байнгын хорооны хуралдаанаар санал хураалгахаар бэлтгэсэн 14 зарчмын зөрүүтэй саналаар санал хурааж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар 13 саналыг дэмжсэнийг С.Чинзориг гишүүн танилцуулгадаа дурджээ.

Categories
мэдээ нийгэм

Ханш тогтворжиход экспорт эергээр нөлөөлж байна DNN.mn

5-р сарын 26-ны өдрийн байдлаар төгрөгийн ам.доллартой харьцах албан ханш 3120 байгаа бол Худалдаа хөгжлийн банк дээр 3122, Хаан банк дээр 3122 байна. Харин Найман шарга дээрх ханш 3127 байна. Ханш энэ сард тогтворжиж, банкууд арилжаан дээр тогтоогоод байсан 1 сая төгрөгийн лимитээ цуцалж, өнгөрсөн 4-р сард 200 төгрөгт хүрээд байсан албан ханш болон захын ханшийн зөрүү үндсэндээ арилжээ.

Валютын зах тогтворжиход экспорт эергээр нөлөөлж байна. Оны эхний 4 сард нүүрсний экспортын орлого үнийн өсөлттэй холбоотойгоор 1 тэрбум ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 40 хувиар өсөөд буй билээ.

Өчигдрөөс эхлэн БНХАУ манай улстай хиллэж буй Шивээхүрэн-Сэхээ боомтын үйл ажиллагааг бүрэн нээснээ зарласан. Мөн нүүрс экспортын хамгийн том гарц болох Гашуун сухайт-Ганц мод боомтоор 1-р сард 120 машин нэвтэрч байсан бол 5-р сард 400 болж нэмэгдсэн байна. Sxcoal-ын мэдээлснээр урд хөршийн Монголоос авах нүүрсний импорт цаашид нэмэгдэх хүлээлттэй байна.

Төгрөгийн ханш ам.долларын эсрэг 2022 он гарснаас хойш 9.5 хувиар суларсан бол мөн хугацаанд Польшийн элот (-8.6%), Евро (-7.7%), БНСУ-ын вон (-7.2%)-иар суларсан байна. Мөн Японы иен, Унгарын форинт, Туркийн лира зэрэг валютууд ам.долларын эсрэг хоёр оронтой тоог давж суларчээ (Зураг 1). Ковид-19 болон Орос-Украины эрсдэл, Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ өсгөсөнтэй холбоотойгоор ам.долларын ханш дэлхийн хэмжээнд чангарах үзэгдэл явагдсан байна.

Зураг 1: Дэлхийн улс орнуудын валютын ам.доллартой харьцах ханшийн өөрчлөлт. /2022.01.01-2022.05.20/

зураг

Дата эх сурвалж: Ройтерс терминал

Монгол Улсын хувьд экспортын саатал дээр гадаад орчны эрсдэл, тодорхой бус байдал нэмэгдсэнээр өнгөрсөн сард валютын захад түр зуурын савлагаа үүсээд байсан. Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн 5-р сарын 26-ны өдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Төв банк валютын нөөцийг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарсан нь сүүлийн 2 жилийн хүчтэй сөрөг шокуудыг даван туулахад чухал үүрэг гүйцэтгэж, төгрөгийн ханш харьцангуй тогтвортой байхад үүргээ гүйцэтгэсэн. Евро, фунт стерлинг, иен гээд дэлхийн нөөцийн валютууд хүртэл сүүлийн 1 жилийн хугацаанд 2 оронтой тоогоор суларч, олон улсын зах зээл чичиргээ савлагаа ихтэй байгааг бүгд харж мэдэрч байгаа” гэж байр сууриа илэрхийлсэн.

Түүнчлэн, “Энэ оны хувьд экспортын гацаа л арилчихвал зэс, нүүрс, алт зэрэг манай экспортын гол бүтээгдэхүүнүүдийн үнэ түүхэн өндөр түвшинд байгаа нь бидэнд боломж байгааг илтгэнэ. Төлбөрийн тэнцэл дээрх дарамтууд богино хугацаанд шийдвэрлэгдчих бүрэн боломжтой” хэмээн онцолсон байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Хаврын тариалалт 57.8 хувьтай үргэлжилж байна DNN.mn

Хаврын тариалалтын ажлыг тавдугаар сарын 03-наас эхлүүлсэн байдаг. Улсын хэмжээн дэх хаврын тариалалтын мэдээллийг танилцуулбал

  • 219 мянган га талбайд улаан буудай,
  • 5,000 га талбайд төмс
  • 3.5 мянган га талбайд хүнсний ногоо
  • 1.3 мянган га талбайд малын тэжээл, 11.2 мянган га талбайд тосны ургамал тариалаад байна. Ингэснээр үр тарианы тариалалт 57.8 хувь, төмсний тариалалт 29.4 хувь, хүнсний ногооны тариалалт 28.1 хувьтай үргэлжилж байна.

Өнөөдрийн байдлаар хаврын тариалалтад зориулан Хөдөө аж ахуйг дэмжих сангаас хүсэлт гаргасан 253 иргэн, аж ахуйн нэгжид 10.3 мянган тонн улаан буудайн үрийг 30 хувийн урьдчилгаатай, 188 иргэн аж ахуйн нэгжид 1.1 мянган тонн шатахууныг нь 50 хувийн урьдчилгаатай тус тус зээлээр олгоод байгаа юм.

Арилжааны банкуудын эх үүсвэрээр олгож буй хүүгийн хөнгөлөлттэй зээлд тариалан бүхий 942 иргэн, аж ахуйн нэгж хамрагдаж, нийт 55 тэрбум төгрөгийн зээл авчээ.

Эх сурвалж: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам