Categories
мэдээ эдийн-засаг

Монгол Улсад олгох 100 сая ам.долларын зээлийг Дэлхийн банкны ТУЗ баталлаа DNN.mn

“Монгол Улсын тээврийн сүлжээ болон логистикийг сайжруулах” төслийн хүрээнд 100 сая ам.долларын зээл олгохыг Дэлхийн банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс зөвшөөрлөө.

Энэхүү төсөл нь уул уурхайн салбараас ихээхэн хамааралтай Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх ажилд томоохон түлхэц болохоор байгааг Зам, Тээврийн хөгжлийн сайд Л.Халтар онцолж байна.

Үүнээс гадна Азийн Хөгжлийн банк Монгол Улсад 100 сая ам.долларын төсвийн дэмжлэг үзүүлэхээр болоод байна. Мөн урт хугацааны төсвийн дэмжлэг энэ оны эцсээр батлагдах төлөвтэй байгааг мэдээлсэн юм.

2021 оны байдлаар Монгол Улсын гадаад өр 33.2 тэрбум ам.доллар хүрээд байна. Б2022 онд Монгол Улсын нийт гадаадын өр дотоодын нийт бүтээгдэхүүний 167 хувьтай дүйцнэ гэж олон улсын үнэлгээний “Fitch” агентлаг тооцоолоод байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Сэлэнгэ аймагт гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна DNN.mn

Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна.

Тус сумын Буургачин багийн Хонгорын нуруу, Гурван булаг гэдэг газарт ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг тавдугаар сарын 26-ны өдрийн 14:14 цагт онцгой байдлын албаныхан хүлээн авчээ.

Улмаар Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар анги, Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбар, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид, Ерөө сумын мэргэжлийн ангийнхан ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байгаа аж.

Тавдугаар сарын 27-ны өдрийн 21:00 цагт хүч нэмэгдүүлэн ажиллахаар тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр анги, Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид автомашинтай хөдөлсөн хэмээн Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээллээ.

Ой хээрийн гал түймрийн аюулаас сэргийлэхийн тулд иргэд, олон нийт асаасан гал, чүдэнз, татсан тамхины гал, цог, үнс нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татахыг анхааруулж байна.
Categories
мэдээ нийгэм үндэсний-бөx

Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаанд зодоглох 256 бөх DNN.mn

Дархан аварга Ш.Батсуурийн нэрэмжит улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаанд дараах 290 орчим бөх зодоглохоор бүртгүүлжээ.

1. дая.а Намсрайжавын Батсуурь

2. у.ар Рэнцэнбямбын Пүрэвдагва

3. у.г Батнасангийн Гончигдамба

4. у.г Өлзийтогтохын Бат-Орших

5. у.г Мягмарын Бадарч

6. у.г Жанцангийн Бат-Эрдэнэ

7. у.з Баатархүүгийн Пүрэвсайхан

8. у.з Доржийн Анар

9. у.з Цэдэнбазарын Одбаяр

10. у.х Алтанбаганын Цацабшир

11. у.х Даш-Очирын Батболд

12. у.х Нямаагийн Батзаяа

13. у.х Баярхүүгийн Бат-Өлзий

14. у.х Оргихын Хангай

14. у.х Баярсайханы Орхонбаяр

15. у.х Бат-Очирын Одгэрэл

16. у.х Хүрэл-Очирын Гантулга

17. у.х Нацагсүрэнгийн Золбоо

18. у.х Шарын Мөнгөнбаатар

19. у.х Шархүүгийн Пүрэвгарьд

20. у.н Балжиннямын Суманчулуун

21. у.н Чинчулууны Батчулуун

22. у.н Болдын Эрдэнэхүү

23. у.н Лхагвасүрэнгийн Гантулга

24. у.н Батмөнхийн Сангисүрэн

25. у.н Лхагваагийн Лха-Очир

26. у.н Шоовдойхүүгийн Шинэбаяр

27. у.н Болдбаатарын Батжаргал

28. у.н Эрдэнэбатын Даш

29. у.н Батсайханы Дэлгэрсайхан

30. у.н Лутын Батзориг

31. у.н Батчулууны Баатарцол

32. у.н Дэлгэрсайханы Амарсайхан

33. у.н Батцэнгэлийн Чимэдвандан

34. у.н Балганы Хишигбаатар

35. у.н Бат-Өлзийн Бат-Эрдэнэ

36. у.н Шоовдорын Дарханбат

37. у.н Цогбадрахын Бямба-Очир

38. у.н Дашзэвэгийн Амаржаргал

39. у.н Батбаярын Даваа-Очир

40. у.н Насанцогтын Баярбаатар

41. у.н Оюунбаатарын Мөнх-Эрдэнэ

42. у.н Төрмөнхийн Дүгэрдорж

43. у.н Хутагийн Цогтгэрэл

44. а.а Төмөрбаатарын Пүрэвсүрэн

45. а.а Ёндонгийн Эрдэнэжаргал

46. а.а Одсүрэнгийн Баярхүү

47. а.а Мядагмаагийн Адъяахүү

48. а.а Улагпаны Береке

49. а.а Мальшийн Еркебулан

50. а.а Өрнөхбаярын Сүхбат

51. а.а Баатарсүрэнгийн Баатархүү

52. а.а Цогтоогийн Мөнхбаяр

53. а.а Бүрнээгийн Баянмөнх

54. а.а Баарангийн Отгонбаатар

55. а.а Пэрэнлэйжамцын Баярхүү

56. а.а Жадамбаагийн Мөнгөн

57. а.а Доржсүрэнгийн Бадамгарав

58. а.а Дашнямын Ариунмөрөн

59. а.а Ганболдын Төрмөнх

60. а.а Төмөрийн Дүүрэнсаран

61. а.а Шараагийн Мөнх-Од

62. а.а Ганхуягийн Шинэзориг

63. а.а Пүрвээгийн Өсөхбаатар

64. а.а Бат-Очирын Гончигтавхай

65. а.а Энхбатын Сумъяабат

66. а.а Балжиннямын Мөнх-Эрдэнэ

67. а.а Шагдарсүрэнгийн Чинтулга

68. а.а Батсугарын Зоригтбаатар

69. а.а Дамдины Тогтохжаргал

70. а.а Хүрэлбаатарын Батбаяр

71. а.а Балдиржамцын Тайван

72. а.а Тулгаагийн Сүрэнжав

73. а.а Ядамсүрэнгийн Бумбаяр

74. а.а Цэрэндоржийн Ганбат

75. а.а Ганпүрэвийн Ганбаатар

76. а.а Тогтохмэндийн Сайханжаргал

77. а.а Цэрэгбаатарын Эрхэмбаяр

78. а.а Баяраагийн Төрмагнай

79. а.а Чинзоригийн Эрдэнэсайхан

80. ц.а Ганзоригийн Жамбалдорж

81. а.а Бямбадоржийн Батдорж

82. а.а Жаргалсайханы Алтаншагай

83. а.а Гүрзулын Ганцоож

84. а.а Буянтогтохын Пүрэвдорж

85. а.а Даваадоржийн Эрдэнэтулга

86. а.а Эрдэнээгийн Буянтогтох

87. а.з Батцэнгэлийн Эрдэнэбаяр

88. а.з Цэрэнноровын Анхбаяр

89. а.з Балтмөнхийн Бадамдорж

90. а.з Наранцэцэгийн Энхжаргал

91. а.з Дашнямын Ганцоож

92. а.з Оюунбаатарын Мөнх-Ирээдүй

93. а.з Хүрэлбаатарын Ариунбаатар

94. а.з Бямбадоржийн Түвшинтөгс

95. а.з Баасандоржийн Болдбаатар

96. ц.з Оюунбатын Батжаргал

97. а.з Мягмарын Тэгшбаяр

98. а.з Сайнбилэгийн Бат-Үүл

99. а.з Ням-Осорын Наранбаяр

100. а.з Ганболдын Төрболд

101. а.з Батбаярын Мандалбат

102. а.з Цогтбазарын Заяатүшиг

103. а.з Цэрэнсамбуугийн Батцоож

104. а.з Лхагваагийн Батсайхан

105. а.з Жаргалсайханы Жавхлан

106. а.з Галбадрахын Дармаажанцан

107. а.з Энх-Амгалангийн Өлзийбаяр

108. а.з Бат-Эрдэнийн Түвшинтөгс

109. а.з Эрдэнэбаярын Мөнхболд

110. а.х Баянжаргалын Төмөрбаатар

111. а.х Дөрбетханы Бейбит

112. а.х Нэргүйн Дашдаваа

113. а.х Төрмөнхийн Төгсдөлгөөн

114. а.х Батсүхийн Энхсайхан

115. а.х Жавзандуламын Хатанзоригт

116. а.х Баттөрийн Ганбаяр

117. а.х Болормаагийн Хүдэрчулуун

118. а.х Даваадоржийн Баясгалан

119. а.х Сандуйжавын Дамдин

120. а.х Ганболдын Анхбаяр

121. а.х Жаргалсайханы Дэлгэрсайхан

122. а.х Нямжавын Ширчинхүү

123. а.х Дашдамбын Цэрэндорж

124. а.х Халтарын Бөхбаяр

125. а.х Эрдэнэбаярын Түмэн-Өлзий

126. а.х Болдын Түвшинтулга

127. а.х Галбадрахын Мөнхбаяр

128. а.х Батцэнгэлийн Сайнбаяр

129. а.х Хуанышийн Танирберген

130. а.х Баасандоржийн Бадрал

131. а.н Сарангэрэлийн Буянсүрэн

132. а.н Хурцгэрэлийн Алтангэрэл

133. а.н Одхүүгийн Очбат

134. а.н Цэнд-Аюушийн Саранзолбоо

135. а.н Батсүхийн Баатарболд

136. а.н Дэлгэрдалайн Пүрэвдорж

137. а.н Мишигдоржийн Лувсандорж

138. а.н Баасанжавын Сундуй

139. а.н Шаравжамцын Билгүүндалай

140. а.н Буяндэлгэрийн Мөнхтүшиг

141. а.н Хүрэлбаатарын Болдбаатар

142. а.н Мөнхбатын Балжинням

143. а.н Баярцэнгэлийн Энхбат

144. а.н Даниловын Нарангарав

145. а.н Мягмарсүрэнгийн Нямбаатар

146. а.н Базарсадын Отгонцоож

147. а.н Төмөрхуягийн Түмэнбаяр

148. а.н Равдандоржийн Лхамжав

149. а.н Батбадралын Ганзолбоо

150. а.н Цэрэндолгорын Отгонбат

151. а.н Баттулгын Дашдаваа

152. а.н Ганбатын Балжинням

153. а.н Батсайханы Батбилэг

154. а.н Цогтбаярын Хашбат

155. а.н Даваанямын Батдорж

156. а.н Дашжамцын Балжинням

157. а.н Энхтайваны Одхүү

158. а.н Төмөрсүхийн Дэчинжүрмэд

159. а.н Сампилын Цогтбаатар

160. а.н Доржготовын Батхүрэл

161. а.н Энхмэндийн Өлзийсайхан

162. а.н Болдбаатарын Эрдэнэван

163. а.н Эрдэнэтуяагийн Санчир

164. а.н Батдоржийн Хаш-Эрдэнэ

165. а.н Товуусүрэнгийн Лхагвасүрэн

166. а.н Тамжидын Дэлгэр

167. а.н Пүрэвжавын Сандагдорж

168. а.н Батсүхийн Эрдэнэбуян

169. а.н Эрдэнэпүрэвийн Тэнгисболд

170. а.н Доржсүрэнгийн Индрабал

171. а.н Дашдоржийн Батхөгжил

172. а.н Ганзоригийн Мөнх-Эрдэнэ

173. а.н Болдын Лхамдорж

174. а.н Мөнхбатын Хүрэлбаатар

175. а.н Нацагдоржийн Даваадорж

176. а.н Тогтохын Хайдавдорж

177. а.н Баярхүүгийн Улаалзгана

178. а.н Батбаатарын Хүдэрбаатар

179. а.н Дашренчингийн Дэмиддорж

180. а.н Баяржаргалын Очирхуяг

181. а.н Лхамсүрэнгийн Энхтүвшин

182. а.н Мягмарын Баттүвшин

183. а.н Буянтогтохын Ганзолбоо

184. а.н Мейромбекийн Бекежан

185. а.н Эрдэнэбаярын Пүрэвдорж

186. а.н Чойжоогийн Ренчиндаваа

187. а.н Сандагийн Пүрэв-Очир

188. а.н Ж.Галмандах

189. а.н Оргодолын Зундуй

190. ц.н Эрдэнэбатын Мөнх-Эрдэнэ

191. а.н Сугирын Лундаа

192. а.н Баттуулын Хишигчулуун

193. а.н Баяраагийн Өсөхбаяр

194. а.н Бүргэдийн Ганзориг

195. а.н Даваанасангийн Төртогтох

196. а.н Хадбаатарын Нямдорж

197. а.н Баярсайханы Батзориг

198. а.н Отгондуламын Хишигдэлгэр

199. а.н Ерболатын Көптилек

200. а.н Хүрэлбаатарын Балжинням

201. а.н Отгонбатын Баярбаасан

202. а.н Орынханы Ерболсон

203. а.н Ариунбаатарын Сүх-Очир

204. а.н Чойжилсүрэнгийн Бат-Эрдэнэ

205. а.н Төрбатын Мягмаржав

206. а.н Ариунбилэгийн Эрдэнэбаяр

207. ц.н Ганбатын Эрдэнэтогтох

208. а.н Мягмардоржийн Баяржавхлан

209. а.н Мөнхбаатарын Өгөөдэй

210. а.н Батсуурийн Бат-Эрдэнэ

211. а.н Мухтарын Бердаулет

212. а.н Ламчогдонгийн Мөнхтулга

213. а.н Санжаасүрэнгийн Нямсүрэн

214. с.з Батхүүгийн Бат-Эрдэнэ

215. с.з Оюунцэцэгийн Амгаланбямба

216. с.з Шаравдоржийн Мөнх-Очир

217. с.з Алтанхуягийн Дашлхагва

218. с.з Отгонбаярын Цэрэнпунцаг

219. с.з Баттогтохын Бумбаяр

220. с.з Гүррагчаагийн Ганхуяг

221. с.з Болорын Бадрал

222. с.з Дамжингийн Ядамсүрэн

223. с.з Ганхуягийн Бямбадорж

224. с.з Даваадоржийн Төмөрхүлэг

225. с.з Бат-Эрдэнийн Жигжидсүрэн

226. с.з Адъяагийн Баяртогтох

227. с.з Ганболдын Бямбажаргал

228. с.з Цэрэннадмидын Болдбаатар

229. с.з Доржготовын Доржсүрэн

230. с.з Алтанхуягийн Мөнх-Эрдэнэ

231. с.з Гэрэлт-Одын Ганбаатар

232. с.з Дондовын Нямдаваа

233. с.з Жамбалын Чойжинсүрэн

234. с.з Баярсайханы Бямбадорж

235. с.з Баянмөнхийн Гаажадамба

236. с.з Батжаргалын Эрхэмбаяр

237. с.з Амарбатын Баянмөнх

238. с.з Данаасүрэнгийн Жамъяндорж

239. с.з Цэдэвваанчигийн Нямсүрэн

240. с.з Энхбатын Батлхагва

241. с.з Бээжингийн Энх-Оргил

242. с.з Батхуягийн Адъяасүрэн

243. с.з Төгсийн Түвшин

244. с.з Мягмарсүрэнгийн Ууганбаатар

245. с.з Эрдэнэтогтохын Түмэннасан

246. с.з Володъяагийн Алтай

247. с.з Батбаярын Сэрсэндэмид

248. с.з Мягмаржаргалын Эрхэмбаяр

249. с.з Бүрэнбатын Батдорж

250. с.з Энхжаргалын Дашдэмбэрэл

251. с.з Батбаатарын Цагаанбанди

252. с.з Нямсүрэнгийн Золбоо

253. с.з Оргилсайханы Есөн-Эрдэнэ

254. с.зГ албадрахын Дэлгэрхүү

255. с.з Хишигтийн Батням

256. с.з Төрбатын Цогбаяр

257. с.з Цэрэндоржийн Түмэндэмбэрэл

258. с.з Баттөрийн Ширмэн

259. с.з Цэцэнбаярын Бат-Очир

260. с.з Жанчивын Мягмардорж

261. с.з Мөнхсүхийн Сэдэд

262. с.з Бат-Эрдэнийн Бадам

263. с.з Амарсанаагийн Амархүү

264. с.з Энхболдын Лхагвадорж

265. с.з Болоржавын Отгонбаатар

266. с.з Дамбасүрэнгийн Сундуйжав

267. с.з Амарбаясгалангийн Ширнэндагва

268. с.з Содбилэгийн Ган-Эрдэнэ

269. с.з Бөхбатын Батзаяа

270. с.з Цагаачийн Гантогтох

271. с.з Лхагвасүрэнгийн Батзориг

272. с.з Ганбаатарын Пүрэвбаатар

273. с.з Ганболдын Баянмөнх

274. с.з Саранцэцэгийн Занданхүү

275. с.з Цэвээндоржийн Сумъяабазар

нарын 290 орчим бөх бүртгүүлжээ. Барилдаан 12:00 цагаас эхэлнэ.

Categories
мэдээ цаг-үе

Олимпийн гүүрнээс Энхтайваны гүүр хүртэлх авто замын хөдөлгөөнийг нээлээ DNN.mn

“Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төсөл”-ийн хүрээнд Нарны замд асфальт бетон хучилт хийх ажил үргэлжилж байна. Тавдугаар сарын 12-ны 00:00 цагаас эхлэн Олимпын гүүрнээс Соёолжийн нүхэн гарц хүртэлх хоёр урсгалыг үе шаттайгаар хааж, засвар, шинэчлэлийн ажлыг хийсэн.

Харин тавдугаар сарын 23-ны 23:00 цагаас эхлэн Олимпын гүүрнээс Энхтайваны гүүрний зүүн талын уулзвар хүртэлх зүүнээс баруун чиглэлийн хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж, асфальт бетон хучилтын ажлыг хийсэн бөгөөд өчигдөр тус чиглэлийн хөдөлгөөнийг нээлээ.

Энэ талаар Нийслэлийн Замын хөгжлийн газрын Зам барилга, инженерийн байгууламжийн хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Энхмандах “Олимпын гүүрнээс Энхтайваны гүүр хүртэлх 850 метр замын хойд эгнээний хучилтыг хийж, хөдөлгөөнийг өнөөдөр нээлээ. Засвар, шинэчлэлтийн хүрээнд авто замын хучилт, явган замын шинэчлэлт, тэмдэг, тэмдэглэгээний ажлуудыг хийж гүйцэтгэж байгаа. Хучилтын хувьд авто замын гадаргуугаас шалтгаалан 15-16 см зузаантай хийсэн бөгөөд замын түвшинг борооны ус зайлуулах хоолойтой тэнцүүлсэн. Өнөөдөртөө замын хөдөлгөөнийг нээж байгаа ч явган хүний замын шинэчлэлт, тэмдэг, тэмдэглэгээний ажил үргэлжилнэ” гэв.

Олимпын гүүрнээс Соёолжийн нүхэн гарц хүртэлх замын хоёр урсгалыг тус бүр гурав хоногийн хугацаанд хааж, засвар шинэчлэлтийг хийхээр тооцоолсон байсан. Гэхдээ хөдөлгөөнийг хурдан хугацаанд нээх үүднээс хоёр урсгалын засварын ажлыг төлөвлөсөн хугацаанаас өмнө буюу дөрөв хоногт хийж гүйцэтгэсэн. Харин өнөөдөр нээж буй 850 метр замын шинэчлэлтийн ажлыг төлөвлөсөн хугацаандаа буюу дөрөв хоногт багтаан гүйцэтгэжээ.

Дараагийн ээлжид шинэчлэх Олимпын гүүрнээс Энхтайваны гүүр хүртэлх чиглэлийн урд эгнээг мөн дөрөв хоногийн хугацаанд хаах юм. Ингэхдээ засварын ажлыг Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болоод сурагчдын амралтын дараа эхлүүлэхээр төлөвлөж байна. “Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төсөл”-ийн хүрээнд мөн явган хүний гүүрэн гарцын ажлыг хийхээр төлөвлөсөн. Уг ажилд шаардлагатай эхний ээлжийн бараа, материал Улаанбаатар хотод ирсэн бөгөөд угсралтын ажлаа эхлүүлэхээр бэлтгэл хангаж байгааг албаныхан мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатар марафон”-д оролцож буй шилдэг тамирчид DNN.mn

“Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлт үргэлжилж байна. Нийслэл хотын төв хэсгийг автомашины хөдөлгөөнөөс чөлөөлж, марафонд оролцогчид гүйхийн сацуу иргэд чөлөөтэй зорчих, явган алхаж, дугуй, ролик, скүүтер унаж, биеэ чийрэгжүүлэх боломжийг олгосон билээ. Энэ удаагийн “Улаанбаатар марафон-2022” олон улсын марафон гүйлт нь хоёр жил дамнан үргэлжилсэн цар тахлын дараах нийтийг хамарсан спортын анхны наадам болж байгаагаараа онцлог. Тиймээс ч гүйлтэд Монголын нэр хүндтэй тамирчдаас гадна гадаадын 26 орны 150 гаруй гүйгч, тамирчид оролцож байна.

“Улаанбаатар марафон-2022” марафонд оролцож буй дотоод, гадаадын нэр хүндтэй тамирчдын амжилтаас танилцуулъя.

Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Цэвээнравдангийн Бямбажав

Тэрбээр “Рио-2016”, “Токио-2020” олимпын наадам, “Лондон-2017”, “Доха-2019” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон, “Ороген-2022” Хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авсан тамирчин юм.

Түүний марафон гүйлтийн дээд амжилт 2:16:18 сек.

Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Дамбадаржаагийн Гантулга

Д.Гантулга “Рио-2016” олимпын наадам, 2014, 2018 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан. “Ороген-2022” Хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх аваад байна.

Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Баярцогтын Мөнхзаяа

“Рио-2016”, “Токио-2020” олимпын наадам, “Лондон-2017”, “Доха-2019” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцогч, 3000м, 5000м, 10000м, хагас марафон, марафон гүйлтийн Монгол Улсын рекордын эзэн, “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн таван удаагийн аварга, Монгол Улсын 20 удаагийн аварга, “Ороген-2022” Хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авсан тамирчин. Түүний марафон гүйлтийн дээд амжилт 21095 м зайд 1:13:31 сек юм.

Кени Улсын бүтэн марафоны тамирчин Серой Андерсон Сайтоти

Итали Улсын “Венис-2021” марафонд 2:12:21 секундийн амжилтаар алтан медаль хүртэж байсан. 2020 онд Тайландад болсон “Amazing Thailand Marathon”-д 2:23:52 секундийн амжилтаар долдугаар байрт, “Шиамэн – 2020” марафонд 2:13:47 секундийн амжилтаар наймдугаар байранд тус тус шалгарсан, Кени Улсын шилдэг тамирчдын нэг.

Кени Улсын бүтэн марафоны тамирчин Киура Денис Мугенди

Тэрбээр “Chi Zhou-2019” тэмцээний алтан медальт, Итали Улсын “Палермо-2021” марафонд 2:23:54 секундийн амжилт, 2016 онд болсон “Чунгчин” олон улсын тэмцээнд 2:21:05 секундийн амжилт үзүүлж, шилдэг 20-д шалгарсан тамирчин юм.

Казакстан Улсын бүтэн марафоны тамирчин Айгараев Султан Арманулы

“Шымкент 2021” марафонд 01:15:23 секундийн амжилтаар хоёрдугаар байр, Албан ёсны марафон гүйлтийн 10 зай, “Алма-Аты” марафон, “Иссык-Куль марафон”, “Астана марафон” зэрэг марафонд амжилттай оролцсон Казакстан Улсын шилдэг тамирчдын нэг.

Казакстан Улсын бүтэн марафоны тамирчин Скендир Дархан

Тэрбээр “Алматы 2022” хагас марафонд тэргүүн байр, “Залуу гүйгч уралдаан 2022” марафонд болон “Копа 2022” марафонд тус бүр гутгаар байр, “Шымкент -2021” марафонд тавдугаар байр, “Туркестан 2021” марафонд зургадугаар байрын шагнал хүртсэн Казакстан Улсын нэр хүндтэй тамирчин юм.

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр зарим нутгаар цас орно DNN.mn

Өнөөдөр төв болон говийн аймгуудын нутгаар ахиухан хэмжээтэй аадар бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, борооны өмнө салхи түр зуур ширүүсэж, ихэнх нутгаар сэрүүсэж, 28-29-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүй байгааг ЦУОШГ-аас анхааруулж байна.

Өнөөдрийн цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.

Салхи: Шөнөдөө нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүсэж, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 1-6 градус, Алтайн өвөр говиор 17-22 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 6-11 градус, өдөртөө ихэнх нутгаар сэрүүсэж Дархадын хотгор болон Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хангайн уулархаг нутгийн өвөр бэл, Хүрэнбэлчир орчим, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 24-29 градус, Монгол-Алтайн уулархаг нутгаар 20-25 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо, уулаараа нойтон цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 8-10 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо, уулаараа нойтон цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Сэрүүсэж шөнөдөө 3-5 градус, өдөртөө 8-10 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо, уулаараа нойтон цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Сэрүүсэж шөнөдөө 1-3 градус, өдөртөө 7-9 градус дулаан байна.

2022 оны 05 дугаар сарын 29-нөөс 06 дугаар сарын 02-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

  • 29-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас,
  • 30-нд баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр,
  • 31-нд баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
  • 6-р сарын 1-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи 29, 30, 31-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 29-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн байх боловч 30-наас ихэнх нутгаар бага зэрэг дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 14-19 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

ХОВД АЙМАГ: Төрийн байгууллагын 66 үйлчилгээг цахим системд нэвтрүүлжээ DNN.mn

“Цахим үндэстэн” болох зорилтын хүрээнд e-mongolia.mn цахим системийг хэрэглэж эхэлснээс хойш улсын хэмжээнд 670 гаруй үйлчилгээг цахимжуулсан байна.

Харин Ховд аймгийн тухайд мэдээлэл, харилцаа холбооны орчин үеийн технологи, цахим мэдээлэл солилцооны нэгдсэн системийг төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд нэвтрүүлж, ажлын бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор “Цахим Ховд” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд нутгийн захиргааны 21 байгууллагын 66 нэр төрлийн үйлчилгээг цахимжуулж, e-mongolia нэгдсэн системд холбосны нээлтийн үйл ажиллагааг тавдугаар сарын 27-нд зохион байгууллаа.

Энэ үеэр e-mongolia нэгдсэн системээр дамжуулан төрийн үйлчилгээг хэрхэн, яаж авах талаар зөвлөгөө мэдээлэл түгээв. Өөрөөр хэлбэл, орон нутгийн иргэд цаг хугацаа, орон зай хамаарахгүйгээр www.e-mongolia.mn цахим хуудас болон e-mongolia гар утасны аппликейшн ашиглан төрийн үйлчилгээг цахимаар авах боломж бүрдлээ.

Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, бүтээмжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд хийж байгаа нэг ажил бол “Нэгдсэн цахим төв” байгуулсан явдал юм. Энэ төвд 6 байгууллагын 10 мэргэжилтэн нэг сарын хугацаанд ажиллахдаа 2200 иргэнд 37 төрлийн үйлчилгээг нэг дороос цахимаар хүргэжээ. Ийнхүү төрийн үйлчилгээг цахимжуулах ажил өргөжсөөр байна.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Эртний сургаалын зохиолууд” DNN.mn

“Болор судар” хэвлэлийн газраас 2015 онд гаргасан “Эртний сургаалын зохиолууд” номыг онцолъё. Монголчуудын сайн мэдэх “Оюунтүлхүүр”, “Цагийн жамыг тодруулагч Цаасан шувуу хэмээх сургаал”, “Орчлонгийн сав шимийн дууллаас”, “Нэгэн үсгийн эрдэм хэмээх сургаал”, “Авах, гээхийн дөрвөн мөрт шүлэг”, “Тоть шувууны сургаал”, “Ардыг тэжээхүй рашааны дусал хэмээх шастир оршвой”, “Чойжид дагинын тууж”, “Молон тойн эхдээ тус хүргэсэн нэрт судар оршвой” гэсэн сургаалуудыг энэхүү номонд эмхэтгэжээ. Олон зууныг дамжсаар ирэхдээ сургаалын мөн чанар нь алдагдаагүй, утга, хэлэх гэсэн санаа, ухаж ойлгуулах гэсэн зорилго нь балартаагүй эдгээр сургаалууд бол монголчууд бидний эдүгээ ч эрхэмлэн уншиж, хадгалж явбал зохилтой үнэт өв билээ. “Эртний сургаалын зохиолууд” номонд монголчуудын оюуны охь болсон сургаалуудыг багтааж, ийн эмхэтгэсэн нь юутай олзуурхууштай билээ.

“Оюунтүлхүүр” болбоос Монголд машид түгээмэл дэлгэрсэн зохиол. Гэрээр бичиг сурсан багачуудад Цагаан толгой заасны дараа уншуулж, утгыг нь тайлбарлаж өгч, цээжлүүлдэг дэгтэй байжээ. Энэ сургаалыг зан суртахууныг төлөвшүүлэх зорилгоор хүүхдүүдэд багаас нь уншуулж ирсэн байдаг билээ. Зохиол дотор уг сургаалыг Чингис хаан зохиосон гэж дурдсан байдаг. Үнэхээр зарим хэсэг нь “Чингисийн билэг сургаал”-тай холбоотой. “Оюунтүлхүүр”-ээс:

…Өчүүхэн номч хүн омгоор

Үргэлж их мэдэх мэргэдэд халдваас

Үтэр шантрахын тэмдэг.

Гэнэт сайжирсан ард

Хэтэрхий ихсэд халдвал

Гэмшиж үл барагдахын тэмдэг.

Арслангийн омог баатар мөн арсландаа зохих

Үнэгний уран арга мөн үнэгтээ зохих

Арслангийн баатар омог үнэгт тусгүй

Үнэгний уран арга арсланд тусгүй

Арслан үнэг мэт явбал үтэр гутах

Үнэг арслан мэт явбал түргэн үхэх.

“Цаасан шувуу” бол монголчуудын дунд мөн өргөн дэлгэрсэн шашин суртахууны уран зохиолын нэг. “Цаасан шувуу” сургаалаас:

…Мунхаг хүнтэй уралдваас үйлийн үрийг үл мэдэх тул өөрөө гомдмуй.

Хүсэл ихтэй хүнийг чанга хоригловоос гансрах тул аргаар номхотго.

Ууртай хүнийг ширүүн хэлбээс аюул болох тул улмаар ухуул.

Омогтой хүнийг дарлаваас хорсох тул нэр цолоор баясга.

Дээрэнгүй хүнийг хөгжөөвөөс хэрэг гарах тул их битгий хэрэгс.

Атаач хүнд нүүр эс өгвөөс гомдох тул сайхан загна.

Харамч хүн нэг ширхэг утсыг ч олов харамлах тул арилжаа бүү хий.

Зусарч хүнтэй нөхөрлөвөөс зоргоор сорох тул доорд суудлыг барь.

Ховч хүнтэй хэлэлцвээс бусдын гэмийг сонсох тул үгийг битгий итгэ.

Их хүнийг эс нүүрдвээс өмөггүй болох тул ёсын дотор сайхан хүндэл

Боол хүнийг эс баярлуулваас явдал хожимдох тул бага сага юм өг.

“Орчлонгийн сав шимийн дууллаас”:

…Шилэгдэж үл дуусах ертөнцийн бие

Шаналж үл дуусах орчлонгийн гомдол

Шунаж үл дуусах ертөнцийн харам

Шилбэлзэж үл дуусах омогт сэтгэл ээ.

…Үхэвч үл шингэрэх хүр их ертөнц

Үзэвч үл ажаарах алиа орчлон

Өтлөвч үл хэрсүүжих зөнөг ертөнц

Өгүүлэвч үл сонсох дүлий орчлонгийн амьтан аа.

Сав шимийн энэ ёсыг мэдвээс

Сайн эрдэмт хүний биеийг олсон

Шашин номтой учирсан энэ сайн цагт

Сааралгүй үтэр ном буяныг үйлд ээ хэмээжээ.

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр автомашингүй өдөр DNN.mn

Өнөөдөр автомашингүй өдөр бөгөөд хэд хэдэн чиглэлийн замууд 06:00-18:00 цагийн хооронд хаагдах юм. Тодруулбал,

  1. Жанжин Д.Сүхбаатарын талбай (Д.Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж)
  2. Сөүлийн гудамж
  3. Партизаны гудамж
  4. Бөмбөгөр худалдааны төвийн уулзвар
  5. Төмөрчний гудамж
  6. Гэсэр сүмийн уулзвар
  7. Самбуугийн гудамж
  8. Анкарагийн гудамж
  9. Бага тойруу
  10. Бээжингийн гудамж
  11. Токиогийн гудамж
  12. Их тойруугийн гудамж (Доржийн гудамжны уулзвараас Энхтайваны өргөн чөлөөний уулзвар хүртэлх туслах зам)
  13. Зүүн дөрвөн замын уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар
  14. Чагдаржавын гудамж
  15. Элчингийн гудамж
  16. Олимпын гудамж
  17. Гэндэнгийн гудамж
  18. Монголын хүүхдийн ордны уулзвараас Монгол шуудангийн уулзвар болон дотогш замууд хаагдах юм.

“Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлт өнөөдөр Төв талбайгаас эхэлж байгаа учир төв замаар нийтийн тээврийн хэрэгсэл болон автомашин явахгүй. Нийтийн тээврийн 39 чиглэлд өөрчлөлт орж, троллейбусны гурван чиглэлийн үйлчилгээ түр зогсоно.

Тухайлбал, Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө, Баруун 4 замын уулзвараас Зүүн 4 зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж, Элчингийн гудамж, Хөх тэнгэрийн гудамж, Партизаны гудамж, Олимпын гудамж Самбуугийн гудамжны авто замын хөдөлгөөнийг хязгаарлах юм.

Түүнчлэн өнөөдөр захууд болон 100 айл орчмын барилгын материалын бүх дэлгүүр амарна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

​М.Түвшинхүү: “Хар санаа хайр сэтгэл” жүжгийн ерөнхийлөгчийн дүр миний сэтгэлд хамгийн их үлдсэн DNN.mn


Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт жүжигчин, найруулагч М.Түвшинхүүтэй ярилцлаа.


-“Үнэ цэн” мюзиклийн ерөнхий найруулагчаар нь та ажиллаж байна. Үзэгчдэд мюзиклээр юуг хүргэж, харуулахыг зорьж байна вэ?

-Энэ бол Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын түүхт 90 жилийн ойд зориулсан томоохон бүтээл. Сүүлийн таван жилийн хугацаанд ийм бүтээл хийгдээгүй. Мөн энэ жил энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойг Ерөнхийлөгчийн зарлигаар ёслол төгөлдөр тэмдэглэ гэсэн чиглэл гарсан. Үүний дагуу ЦДБЭЧ-ын уран бүтээлчид санаа бодлоо нэгтгэн энхийг сахиулагчдын бахархлыг нь төрүүлсэн, эрсдэлтэй цаг үед алба хааж ирсэн давхардсан тоогоор 22 мянга гаруй офицер, ахлагч нарын түүхийг өгүүлсэн бүтээлтэй болъё гэж зорин бүтээлийг эхлүүлсэн. Мюзиклийн зохиолыг дэд хурандаа Р.Өнөржаргал бичсэн. Хөгжмийн зохиолчоор Ш.Өлзийбаяр, ерөнхий зураачаар О.Баярмагнай зураачийн баг ажиллаж байна. Бүтээлийг дэлхийн 17 улс, мужид үүрэг гүйцэтгэсэн давхардсан тоогоор 22 мянган офицер, ахлагчдаас ирж үзнэ. Тиймээс бид энэ тайзны бүтээлийг маш бодитой, яг л тэнд алба хааж үүрэг гүйцэтгэж ирсэн алба хаагчдын дурсамжийг сэргээх, ямар хүнд нөхцөлд Монгол цэргийг дэлхийн цэрэг болгон харуулж чадсан юм бэ гэдэг бахархлыг нь төрүүлэх бүтээл хийхээр зорьж байна.

-Одоогоор мюзиклийн бэлтгэл ажил хэдэн хувьтай хангагдаж байна вэ?

-Мюзикл маргааш нээлтээ хийнэ. Бид энэ бүтээлийг асар богино хугацаанд хийж байна. Үзэгч, уншигчид жүжиг, тайзны бүтээлд багадаа хоёр, гурван сарын хугацаа шаардагддаг гэдгийг мэдэх байх. Гэнэтийн шийдвэр гарсан учраас бид нэг сарын хугацаанд хийж байна. Энгийн нэг урлагийн байгууллага байсан бол энэ их богино цаг хугацаа. Цэргийн байгууллага учраас ном журмаараа ажил явагдаж гурван хоногийн дараа нээлтээ хийх гэж байна.

“Үнэ цэн” гэдэг үг үргэлж гараад байдаггүй тийм нандин үг. Ямар учраас ийнхүү нэрийдэх болсон бэ?

-Үнэ цэнэ гэдэг үг их өргөн агуулгатай. Бид “Монгол цэрэг дэлхийд ямар үнэ цэнэтэй юм бэ” гэдгийг харуулахыг хүссэн. 2004 онд 750 кг тэсрэх бөмбөг ачсан Иракт болсон халдлагыг зогсоосон алба хаагч Г.Аззаяагаар өнөөдөр бид бахархах хэрэгтэй. Монголчууд бид л бахархан ярьж үнэ цэнэтэй байлгахгүй бол болохгүй. Энэ мэтчилэн олон хүмүүсийн үзсэн, туулсан түүх байдаг. Дэлхийд гайхагдаж буй монгол цэргийн үнэ цэнэ, цаашлаад хайртай хүү, хайртай ханиа үдэж мордуулсан эх орон, эцэг эх, хань ижил, үр хүүхдүүдэд нь миний аав ямар үнэ цэнэтэй хүн бэ гэдгийг мэдрүүлэх, энэ бүрийг бид шигтгэж, дурсамжийг нь сэдрээх юмсан гэж бодож байна. Мэдээж энхийг сахиулагчийг гэр бүл нь ямар нөхцөлд үүрэг гүйцэтгэж ирснийг тэр бүр мэдэхгүй. Энэ бүтээлийг үзээд миний хань, миний аав, миний хүү ямар эрсдэлтэй, аюултай хэцүү орчинд үүрэг гүйцэтгэж ирсэн бэ гэдгийг ойлгуулах нь бидний нэг зорилго. Түрүүн хэлсэнчлэн үзэгчид нь өөрсдөө бэлэн, тухайн цаг мөчид амьдарч ирсэн үзэгчид байгаа. Ер нь сүүлийн үед үнэ цэнийн тухай Монголд зайлшгүй дуугарах ёстой болсон асуудал байгаа юм.

-Тэгвэл таны хувьд юу хамгийн үнэ цэнэтэй вэ?

-Ерөөсөө ойлгомжтой. Би урлагийн салбарт 26 жил ажиллалаа. Монгол хүн болж энэ газар нутагт төрнө гэдэг нь хамгийн том үнэ цэнэ. Бидэнд энхийг дэмжих үйл ажиллагаанд оролцож ирсэн хамгийн анхны эмэгтэй генерал Г.Болор, Г.Аззаяа нарын олон хүн “Хүний нутагт очсон үедээ л монгол хүн болж төрсөндөө баярласан. Хоол, хүнс байхгүй, ингэж зовж байх гэж” бодогддог гэж туршлагаасаа ярьж байна. Ингэж бодохоор өнөөдөр монголчууд бидний үнэ цэнэ хаана оршиж байна вэ гэдэг тодорхой болж байгаа юм.

-Мюзикл хэдэн хэсгээс бүрдэж, хичнээн хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож байгаа вэ?

-Мюзикл 10 үзэгдэлтэй. Зөвхөн тайзан дээр 70 гаруй хүн гарна. Байгууллагын бүтээл учраас үүний цаана ажиллаж буй байгууллагын даргаас эхлүүлэн үйлчлэгч, харуул хүртэл оролцож байна гэсэн үг. Энхийг дэмжих үйл ажиллагаанд оролцож ирсэн алба хаагчид ч судалгаанд оролцож буй учраас 200, 300 хүний оролцоо байна.

-Та “Хаадын хаан” түүхэн жүжгийн зохиолтой нэг жилийн турш уншиж танилцаж байсан гэсэн. Тэгвэл мюзиклд судалгааг ямар хугацаанд хийсэн бэ?

-Халх голын 1939 оны дайны тухай жүжиг хийх талаар яригдаж эхлэх үеэр2022 онд энхийг сахиулагчдын 20 жилийн ой болох гэж байгаа учраас үүнд анхаарвал яасан юм бэ гэсэн санал уран бүтээлчдээс ирсэн. Уран бүтээлд оролцож буй алба хаагчдаас энхийг дэмжих ажиллагаанд Өмнөд Судан, Ирак зэрэг улсуудад явж ирсэн учраас судалгаа бэлэн байгаа. Тухайлбал, Г.Болор генерал туршлагаасаа ярьж байх үед би их бахархсан. Бүсгүй хүн Нью-Йорк хотод хоёр жил олон улсын баг ахлан ажиллаж байсан болон өөрийн амьдралд үзэж туулсан зүйлсийн тухай нь сонсоход бахархахгүй байхын аргагүй их гайхамшигтай байсан. Тийм учраас “Үнэ цэн” мюзиклийн судалгаа бүгд бэлэн байсан учраас амар байна. Мөн нэг давуу тал нь цэргийн байгууллага учраас тайз хэрэглэл, зэвсэг техникээс эхлүүлэн юмаар дутаахгүй байна. Ер нь баргийн тайзан дээр галт буу ашиглагддаггүй. Энэ мюзиклд нэлээн хэдэн удаа сургуулилтын галт зэвсэг ашиглагдана.

-Та “Үнэ цэн” мюзиклээс гадна өөр уран бүтээлд ажиллаж байна уу?

-Мэдээж ажиллалгүй яахав. “Их хүрээ” энтертайнмент маань олон уран бүтээл хийж байна. Өнгөрсөн жил теле концерт хийсэн. ЦДБЭЧ-тай “Их хүрээ” энтертайнмент олон жил хамтарч ажиллаж ирсэн. Тиймээс надад итгэл хүлээлгэж найруулагчаар ажиллахыг санал болгосон хэрэг. Хийхээр бодож, төлөвлөж буй зүйл их байна. Нэг зүйлийг хийж байх үедээ давхар өөр зүйл рүү орж хийнэ гэдэг нь уран бүтээлч хүний хувьд хэцүү. Цэргийн байгууллага өглөө бүгд нэгдэн жагсаж өөр өөрийн чиглэл үүргийн ажлыг дууссаны дараа уран бүтээл рүүгээ ордог. Тэгэхээр бодож төлөвлөж байгаа зүйл бий болохоос давхар уран бүтээл хийх нь хэцүү.

-Таныг анх Улсын драмын эрдмийн театрт орж байхад хуучны ямар жүжигчид байсан бэ?

-Би 2000 он гэхэд УДЭТ-ын босгоор алхан орж байсан. Тэр үе бол алтан үеийнхний сүүлийг мушгисан, олон сайхан уран бүтээлчдээс үг сонссох боломж олдсон үе байсан. Тухайлбал, Л.Жамсранжав, П.Цэрэндагва, Д.Мэндбаяр, С.Сэлэнгэ, Ж.Дорлигжав зэрэг мундаг сайхан уран бүтээлчид байж дээ. Тухайн үед анх ажилд орсон үедээ П.Цэрэндагва жүжигчинд хадаг барин багш шавь бололцсон түүхтэй. Энэ олон хүнээс би сургаалын үгийг ч сонсож зарим үед алганы амт ч хүртэж явлаа. Одоо эргээд бодоход сайхан байдаг юм.

-Лоолийн Жамсранжав гэж Монголын тайз дэлгэцийн мундаг жүжигчин байсан. Та тэр жүжигчний тухай яриач?

-Л.Жамсранжав гэдэг агуу жүжигчинтэй хамт ажиллаж байлаа. Л.Жамсранжав гуай “Хүйтэн сэнтий” жүжгийн Шанзав Бадамдорж дүрд, миний бие Мишиг гэгээний дүрд бид партнёр болон хамтарч тоглож байсан. Би ч залуу байж, тэр хүнээс авах зүйлсээ авч үлдэхийг их хичээдэг байлаа.

-Таны бүтээж байсан дүрүүдээс хамгийн их сэтгэлд үлдсэн дүр нь ямар дүр вэ?

-Ер нь жүжигчин хүний тоглосон дүр бүр сэтгэлд нь үлддэг. Анх Б.Баатар найруулагчийн тавьсан “Кармен хүүхэн” жүжигт ардын жүжигчин С.Сарантуяатай партнёр болж тоглосон. Олны хэсэг, ганц хоёрхон удаа цөөхөн тоглосон дүрүүдийн үг зарим үед мартагдах тохиолдол бий. Түүний дундаас “Хар санаа хайр сэтгэл” жүжгийн ерөнхийлөгчийн дүр миний сэтгэлд хамгийн их үлдсэн. Оросын зохиолч Юлия Шиловагийн “Манайд амьдаръя” жүжигт Дима гэсэн гол дүрд тоглосон нь их гэгээн дурсамжтай сэтгэлд байж байдаг.

– СУИС-ийн танай ангийнхнаас олны танил ямар хүмүүс байна?

-СУИС-д манай ангийнхнаас олны танил гэвэл МУГЖ Л.Баттулга, СТА Ш.Доржсүрэн, Б.Баатархүү байна. Сүүлийн үе, тэр үе, манай үеийн жүжигчид гэж байхгүй. Жүжигчин бол жүжигчин гэж хэлнэ. Тэр жүжигчин илүү, энэ жүжигчин муу гэсэн ойлголт байх ёсгүй гэж боддог. Тэгээд ч театр гэдэг босго өндөртэй, олон шалгуурыг давж ордог учраас хэн сайныг хэлж чадахгүй. Мэдээж үзэгчдийн маань хардагчлан гол дүрд их тоглохоор сайн жүжигчин, гол дүр бүтээхгүй бол муу жүжигчин гэж ойлгодог хүн байхгүй байх гэж бодож байна. Залуучуудаас үнэхээрийн сэтгэл дотроосоо, шаглаж урлаж тоглодог жүжигчид гарч ирж байна.Үеийнхээ жүжигчдийн дотроос МУГЖ С.Болд-Эрдэнийг өнөөдрийн энэ цагт төрсөн ганц агуу дотортой сайхан жүжигчин гэж бардам хэлнэ.

-Сүүлд залуухан гавьяатууд их төрж байгаа. Таныг бас гавьяат болно гэж хүлээж буй үзэгчид бий?

-Тэднийг хийх зүйлээ хийн олонд үнэлэгдсэн учраас гавьяат гэдэг эрхэм хүндтэй төрийн дээд цол тэмдгийг авдаг гэж ойлгодог. Миний хувьд болоогүй болоод би аваагүй байгаа. Би гавьяат болох ёстой, болно гэж хэлэхгүй. Юм болдгоороо болно, авахгүй ч байсан болно. Заавал үүнийг хүлээх шаардлагагүй. Миний өмнө хийж бүтээх их ажил байна.

-Б.Баатар найруулагч таныг анх урлагт хөтөлж оруулж байсан гэдэг. Энэ тухай яриач?

-Би Б.Баатар найруулагчыг бодохоор их өнчирдөг. Хэрвээ энэ агуу хүн байсан бол бид хоёр сайндаж муудан явж байх байлаа. Бид 1996 онд анх танилцаад бурхан болтол нь хамт байсан гэхээр би их азтай хүн. Одоо байхгүй болсон гэж бодохоор өнчирдөг. Энэ хүн байсан бол хамгийн түрүүнд авчирч ганцааранг нь суулгаж байгаад хяналт өгөх байсан. Одоо тэр хүн бурханы орноос намайг харж буй учраас би зоригтойгоор мюзиклийг хийж байна.