Categories
мэдээ цаг-үе

Франц улс руу зорчих иргэдийн анхааралд DNN.mn

Франц болон Европын Холбооны гишүүн оронд зорчихдоо бэлэн мөнгөтэй явахаар бол дараах зүйлсийг анхаарна уу.

  • 10000 болон түүнээс дээш бэлэн евро эсвэл үүнтэй дүйцэх гадаад мөнгөн тэмдэгтийг Франц Улсын болон Европын холбооны гишүүн улсын нутаг дэвсгэрт нэвтрүүлэх, гаргахаас 30 хоногийн өмнө мэдүүлгийг www.douane.gouv.fr/dalia гаалийн цахим хуудсаар урьдчилан мэдүүлэх шаардлагатай. Мэдүүлгээ гаргаснаар онлайн хэлбэрийн гаалийн мэдүүлэг үүсэх бөгөөд үүнийг хил нэвтрэх үедээ гаалийн байгууллагад шалгуулна.
  • Түүнчлэн 50000 еврогоос дээш үнийн дүнтэй бэлэн мөнгөн тэмдэгтийн гарал үүслийг зайлшгүй нотлох баримтаар нотлохыг шаардана.

Европын холбооны санхүүгийн хяналтын эрх зүйн баримт бичиг болон Францын Мөнгө, санхүүгийн хуулийн дагуу дээрх мэдүүлгийг бөглөөгүй, эсвэл худал мэдүүлсэн тохиолдолд мөнгөн тэмдэгтийн 50 хувьтай тэнцэх хэмжээний торгууль оногдуулах ба хэрэг хянан шийдвэрлэгдэж дуустал хураах зохицуулалттайг анхаарна уу гэж Гадаад харилцааны яамны Консулын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Украины асуудлаар ОХУ-д дарамт шахалт үзүүлэх олон улсын хөдөлгөөнд нэгдэхийг Япон улс Монгол улсад уриалжээ DNN.mn

Улаанбаатарт хүрэлцэн ирээд буй Япон улсын гадаад хэргийн сайд Ёшимаса Хаяаши өчигдөр Монгол улсын гадаад хэргийн сайд Батмөнхийн Батцэцэгтэй уулзахдаа Украинд эзлэн түрэмгийлэх дайн өдөөсөн ОХУ-ын эсрэг олон улсын хөдөлгөөнд нэгдэхийг шууд бусаар уриалсан тухай Киодо агентлаг мэдээлжээ.

Ням гарагт болсон уулзалтын үеэр Хаяаши сайд Москвагийн Украинд явуулж буй эзлэн түрэмгийлэл нь олон улсын хууль дүрэм, дэг журмыг зөрчиж байгаа тул дэлхий нийтээр нэгдмэл байр суурьтай байх шаардлагатайг Батцэцэг сайдад илэрхийлсэн тухай Япон улсын гадаад хэргийн яамны эх сурвалж мэдээлсэн байна.

Хариуд нь Батцэцэг сайд Монгол улсын байр суурийг тайлбарлажээ.

Өөрөөр хэлбэл олон улсын зүгээс ОХУ-д дарамт шахалт үзүүлэх хөдөлгөөнд Монгол улс нэгдэх боломжгүйг тайлбарласан тухай эх сурвалж мэдээлсэн байна.

Уулзалтын үеэр Монгол улсын гадаад хэргийн сайд Украинд нэн даруй гал зогсоож, хурцадмал байдлыг намжаах нь чухал болохыг онцолсон тухай Японы албаны эх сурвалж мэдээлсэн ч Хаяаши сайдын хүсэлтэд яг ямар хариу өгснийг дурдаагүй байна.

Япон улсын гадаад хэргийн сайд Ёшимаса Хаяаши өнөөдөр буюу Даваа гарагт Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд бараалхсаны дараа айлчлал нь өндөрлөх юм байна.

Тэрбээр өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагаас Азийн орнуудад хийх таван өдрийн айлчлалаа эхэлсэн бөгөөд Монголд ирэхээсээ өмнө Казахстан, Узбекистан улсуудад зочилжээ.

Эх сурвалж: Kyodo News

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Г.Батзориг: Койны ханш өснө гэж хүлээх хэрэггүй DNN.mn

Эдийн засагч Г.Батзоригтой ярилцлаа.


-Хүмүүс койн худалдаж аваад ашиг олж чадсан болов уу?

-2021 онд л койн анх тренд болоход “Понзи схем” шиг бүтэцтэй гэж эдийн засагчийн хувиар хэлж байсан. Судалгаа ч танилцуулж байлаа. 100 хүн койнд мөнгөө орууллаа гэхэд тавд нь хожоод 95-д нь алддаг систем шүү дээ. Тэгэхээр койн аваад ашиг хийсэн хүмүүс бий. Сүүлд орсон хүмүүсийнхээ мөнгийг эхэнд орсон цөөхөн хүмүүс нь авчихсан л гэсэн үг. Койны цаана ямар ч баялаг бүтээх процесс байхгүй. Баялаг бүтээнэ гэдэг нь 100 төгрөг нь 200 төгрөг болохыг хэлнэ. Харин койн дээр бол 100 төгрөг нь 100 төгрөг хэвээрээ л байдаг. Дотроо л хуваарилалт хийгддэг.

-Хамгийн их ашиг олсон нь ойролцоогоор хэдэн төгрөг бол?

-Хоёрдогч зах дээр гарахдаа маш их хэмжээний үнийн хөөс үүссэн. Тэгэхээр тэр өсөлтийн үед мөнгөө 2-5 дахин өсгөж байсан ч хүмүүс бий. Анхдагч зах зээлд 1 төгрөгөөр гарсан койныг иргэн А 10 саяар авсан гэж бодъё. Хоёрдогч зах дээр үнэ өсч, 5 төгрөг болоход иргэн А нь 50 сая төгрөгтэй болно. Түүний 40 сая төгрөгийг үнийн өсөлт бүр дээр мөнгөө оруулсан хүмүүс нийлж төлж байгаа гэсэн үг.

-Одоо койны үнэ хэр унасан бэ?

Нийтдээ 50 гаруй койн бүртгэлтэй байна. Койнуудын бараг ихэнхийнх нь үнэ унасан. Зарим нь бүр дампуурч, сураггүй болсон. Түүнчлэн 26 койныг нь Санхүүгийн Зохицуулах Хорооноос зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн. Тэгэхээр үргэлжлэн үнэ нь унах л болов уу. Жилийн өмнө би койны талаар судалгаа хийж байсан. Тус судалгаанд олон улсад арилжаалагдахаа больсон 2000 гаруй койны амьдралын мөчлөгийг авч үзсэн. Эдгээр койны 60 хувь нь 1-3 сарын л настай байсан. Одоо эргээд харахад яг тэр зүй тогтол манай дээр ажиглагдаж байна. Жил дотроо ихэнх койны үнэ унасан. Алдагдал үүрээд ч хамаагүй хүмүүс мөнгөө татаж авсаар байна.

-Койн өснө гэж хэдийг хүртэл хүлээх вэ?

-Койн өснө гэж хүлээх хэрэггүй. Энэ бол баялаг бүтээдэг механизм биш. Тиймдээ ч удаан оршин тогтнож чадахгүй. Койны зах зээл рүү давхардсан тоогоор 500 гаруй мянган хүн оролцсон гэх юм байна лээ.

Харамсалтай нь эдгээр хүмүүсийн ихэнх нь мөнгөө алдсан. Үүнээс болоод хөрөнгийн захыг худлаа юм байна гээд бодчих вий гэхээс л хувьдаа их эмзэглэж байна. Дөнгөж л хөл дээрээ босож байгаа хөрөнгийн захыг хөрөнгө оруулагчид, мэргэжлийнхэн нь хамгаалж, хөгжүүлж явах учиртай. Санхүүгийн бизнес бол бүхэлдээ итгэлцэл дээр тогтдог. Тиймээс өөрөө л мөнгө олж байвал болоо гэсэн сэдлээр хөрөнгийн захыг сонирхож буй хүний итгэлийг хөсөрдүүлэх учиргүй. Алдагдал хүлээсэн эдгээр хүмүүс хөрөнгийн захад ойрын гурван жилдээ орж ирэхгүй болов уу. Койн бол хувьцаа, бонд шиг он удаан жил оршсон, уламжлалт бүтээгдэхүүн биш гэдгийг л тэдгээр хүмүүс маань ойлгоосой. Хөрөнгө оруулалтад их, бага дүн нь чухал бус тэвчээр, тууштай байдал л хамгийн чухал байдаг.

-Бидэнд тэгж хүлээх боломж, эдийн засаг бий юү?

-Эдийн засаг хүнд байна. Хүнээр бодвол хавсарга өвчтэй хүн байна. Ковидтой хоёр жил зууралдаад дуусах гэж байтал геополитикийн эрсдэл тулгарлаа шүү дээ. Энэ үед хүн бүр хөрөнгийн үнэ цэнээ хадгалах л хөрөнгө оруулалт хийнэ. Тухайлбал, алтыг дурдаж болно. Харин койн бол биш.

-20 сая төгрөгөөр койн авсан хүн 7 сая төгрөгтэй үлдлээ гэсэн мэдээлэл явж байна. Койны үнэ яагаад унах болов?

-Цаана нь ямар нэг баялаг бүтээгдэхгүй байна. Койноор татсан мөнгөөрөө талбай тойроод өндөр үнэтэй самбар дээр реклам байршуулж байна. Тэгэхээр мөнгө нь юунд зарцуулагдаж байгаа нь ойлгомжтой шүү дээ. Бүх хүн богино хугацаанд ашиг олно гэсэн сэдэлтэй санхүүгийн захаар хэрэн хэсүүчилж байгаа хөрөнгийг халуун мөнгө гэдэг. Тэгэхээр эдгээр мөнгө нь урт хугацаанд койн дээр байрших ямар ч боломжгүй. Тиймээс тодорхой хугацааны дараа хүмүүс гарч, улмаар үнэ унаж байна.

-Ирээдүйд койн зах зээл дээр байр сууриа олно гэдэг нь хэр бодитой вэ?

-Олон улсад гарч буй ардаа төсөлтэй, хөгжүүлэлт хийгддэг, тодорхой хэрэглээтэй, платформууд дээр байршсан, зах зээлийн үнэлгээ ихтэй койнууд амьдрах чадвартай байна. Харин эсрэгээрээ үнэлгээ багатай, тухайн улсдаа гарч буй дотоодын койнуудын амьдралын мөчлөг бага, үнийн хэлбэлзэл маш өндөр байна. Тэгэхээр өөрийн гэсэн эко системийг бий болгосон койнууд нь цаашид тэсээд л явна.

Санхүүгийн зах зээл талаасаа харвал койн бол хөрөнгө оруулалтын нэг хэрэгсэл болсон. Гэхдээ хэлбэлзэл ихтэй, эрсдэл өндөр тул багцынхаа багахан хувиар л компаниуд хөрөнгө оруулалтыг хийдэг. Өөрөөр хэлбэл, бүх мөнгөөрөө тоглодоггүй гэсэн үг. Ер нь койны зах зээл өөрөө төвлөрөл ихтэй. Халим гэгдэх мэдээлэл ихтэй, мэргэжлийн хөрөнгө оруулагч нар л энэ зах зээлийн үнийг чиглүүлдэг. Харин хувь хөрөнгө оруулагч бол халимны дайралтыг зогсоох боломжгүй буюу мөнгөө алдах магадлал ихтэй.

Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн DNN.mn

2022.5.2, ДАВАА ГАРИГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 2

ЗУНЫ ТЭРГҮҮН ХӨХӨГЧИН МОГОЙ САР
ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

  • Аргын тооллын: 2022.5.2, Даваа гариг
  • Наран ургах шингэх: 05.33-20.05
  • Үс засуулбал: Хэл, ам,хэрүүл тэмцэл ирнэ
  • Барилдлага: Үхэх
  • Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Эл өдөр амь таслах, хор найруулах үйлнээ зэрэгчлэн бүтнэ, хараал дарах, гал мандал хий зэрэгт сайн. Баруун нүд татвал эд олох, баруун чих хангинавал аймшиг болох, зүүн чих жингэнэвэл жуулчин ирэх, хэрээ дуугарвал зочин ирэх, тагнай загатанал амгалан болох, бие татвал эцэг эх цочих, хөл татвал тэмцэл болно.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан байна DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 0 градус орчим, бусад хэсгээр 5-7 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.

Хур тунадас: Баруун болон зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 4 градус хүйтнээс 1 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 1-6 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Онон, Халх голын хөндийгөөр 13-18 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутаг, Дарьгангын тал нутгаар 24-29 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө 20-22 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Америкт амьдардаг Сарана охин минь, Монгол тийм биш байгаа шүү…” хэмээн өгүүллээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир “Олимп, дэлхийн
аварга болсон
тамирчидад сар
тутам биш, нэг л
удаа урамшуулал
өгөх хэрэгтэй” гэснийг XIII нүүрээс уншаарай.

Бизнесийн удирдлагын
доктор Б.Лхагважав “МАН олон жил засаглахын
тулд ОХУ, Хятад, Хойд Солонгосын
бодлогыг системтэйгээр нэвтрүүлж байна” гэв.

Энэ удаагийн “Өдрийн сурвалжилга”-аа Төв аймгийн
Аргалант, Атар, Нөхөрлөл,
Баянцогт сумыг зорьж, хаврын
тариалалтын сурвалжилгаа
бэлтгэлээ. Энэ жил хөрс хуурай, чийг байхгүйгээс
тариалалт хойшилж зуны эхэн сартай золголоо. Энэ тухай XII нүүрээс уншаарай.

Монгол хүний сүүний хэрэглээ НҮБ-ын
зөвлөмжөөс 3.4 дахин бага байна

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Америкт амьдардаг Сарана охин минь,
Монгол тийм биш байгаа шүү… ” хэмээн өгүүүллээ.

Иргэн Д.Мөнхбат “Настай ээж рүү минь
“Хүү чинь гэмт хэрэг хийсэн. Ирж
мэдүүлэг өг” гэж шаардсан байна
лээ. Гомдолтой байна” гэлээ.

“Эдийн засаг” нүүрт эдийн засагч Ч.Хашчулуун “Манай экспортын 90 хувь нь
нарийн царигтай улсууд руу хийгдэж байна” хэмээн ярилаа.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Волейболын насанд хүрэгчдийн 2022 оны улсын аваргууд шалгарлаа DNN.mn

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Волейболын насанд хүрэгчдийн 2022 оны улсын аварга шалгаруулах тэмцээн Өвөрхангай аймагт зургаан өдрийн турш үргэлжилж, өнөөдөр дүнгээ гаргалаа. Уран тоглолтуудтай, өрсөлдөөнтэй, волейболын гайхамшгийг мэдрүүлсэн сайхан тэмцээн болсныг үзэгч дэмжигчид хэлж байна.

Тэмцээнийг Өвөрхангай аймгийн ЗДТГ, Монголын Волейболын холбоо, Өвөрхангай аймгийн Волейболын холбоо хамтран зохион байгуулж, ерөнхий ивээн тэтгэгчээр Д.Алтанхүү захиралтай “Хашхан” ХХК болон “Ландбридж” ХХК, “Томо брэнд”, “Nice Mongolia World” ХХК, бусад байгууллага оролцсон юм.

Тэмцээнд 22 багийн 200 гаруй тамирчин ур чадвар, авхаалж самбаа, хурд хүчээ дайчлан өрсөлдсөн бөгөөд эрэгтэйчүүдээс ОУХМ С.Амгаабазар дасгалжуулагчтай, ОУХМ Э.Батхүү ахлагчтай “UCM” баг, эмэгтэйчүүдээс Спортын мастер н.Эрдэнэбат дасгалжуулагчтай, ОУХМ Л.Нарантуяа ахлагчтай, Өвөрхангай аймгийн “Хашхан” баг тус тус тэргүүллээ.

Тэмцээний эрэгтэй багаас ОУХМ С.Амгаабазар дасгалжуулагчтай, ОУХМ Э.Батхүү ахлагчтай “UCM” баг алт, Тэнүүн-Огоо ХХК-ийн Э.Мөнх-Эрдэнэ дасгалжуулагчтай, ОУХМ А.Батжаргал ахлагчтай “Тэнүүн-Огоо” баг мөнгө, Х.Рэнцэндорж дасгалжуулагчтай, З.Баярт ахлагчтай Өмнөговь аймгийн “Шанхтранс” баг хүрэл медалийн эзэд боллоо.

Эмэгтэйчүүдээс Спортын мастер н.Эрдэнэбат дасгалжуулагчтай, ОУХМ Л.Нарантуяа ахлагчтай, Өвөрхангай аймгийн “Хашхан” баг алт, Тэнүүн-Огоо ХХК-ийн Э.Мөнх-Эрдэнэ дасгалжуулагчтай, ОУХМ А.Батжаргал ахлагчтай “Тэнүүн-Огоо” баг мөнгө, Н.Энхтуул дасгалжуулагчтай, Спортын мастер н.Солонго ахлагчтай “Сидар” баг хүрэл медалийн эздээр шалгарлаа.

Шилдэг хамгаалагчаар “Хашхан” багийн тамирчин н.Санчирмаа, Ю.С.М багийн тамирчин н.Батбаяр

Шилдэг холбогчоор “Тэнүүн – Огоо” багийн тамирчин Т.Болор-Эрдэнэ,

Шилдэг довтлогчоор “Сидар” багийн тамирчин У.Анужин, Шанхтранс багийн тамирчин Т.Тэмүгэн

Тэгш тоглогчоор “Хашхан” багийн тамирчин, спортын мастер Б.Энхзаяа, Ю.С.М багийн тамирчин ОУХМ Э.Батхүү

Шилдэг дасгалжуулагчаар “Хашхан” багийн тамирчин, ОУХМ Б.Хэрлэн, ОУХМ С.Амгаабазар

Шилдэг шүүгчээр Монголын Волейболын холбооны шүүгч Г.Ууганчимэг нар тус тус шалгарав.

Categories
мэдээ нийгэм

Мод тарих үндэсний хөдөлгөөн эхэллээ DNN.mn

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Хөрсний доройтлыг бууруулж, экологийн тэнцвэртэй байдлыг хангах үүднээсМонгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эхлүүлсэн. Энэ хүрээнд аймгийн хэмжээнд “Ногоон Дархан-2032” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Үндэсний хөдөлгөөний хүрээнд өрнүүлэх анхны мод тарилт Дархан суманд өнөөдөр эхэллээ. Дархан сумын тавдугаар багийн нутагт 5.7 га газарт 350 гаруй иргэн мод тарилаа. Дархан хотоо ногоон болгох, мод тарих үндэсний хөдөлгөөнийг “Хаанчлалын Дархан түншлэл” ТББ, “Христэд итгэгч сүм чуулганы холбоо” болон бусад төрийн бус байгууллага хамтран эхлүүллээ.

Уг мод тарьж буй талбайг дээрх төрийн бус байгууллагууд арван жилийн хугацаанд хариуцан ойжуулалтыг хийхээр гэрээ байгуулсан ажээ. Энэ өдөр нийт 300 мод тарьж усжуулалтыг хийлээ. Аймгийн хэмжээнд ирэх долоо хоногт тарьц, суулгацын үзэсгэлэн худалдааг зохион байгуулахаар төлөвлөжээ. Эрүүл аюулгүй, тав тухтай орчинд амьдрах, ногоон хот болохын төлөө иргэн бүрийн оролцоо чухал, тиймээс мод тарих үндэсний хөдөлгөөнд нэгдэхийг аймгийн БОАЖГ-ын дарга Г.Батбаяр уриалж байна.

Ташрамд, аймгийн хэмжээнд арван жилийн хугацаанд 20 сая мод тарина.

Categories
гадаад мэдээ

Монголын сагсан бөмбөгийн замналд анх удаа эмэгтэй легионертой боллоо DNN.mn

Үндэсний сагсан бөмбөгийн 3х3 төрөлд төдийгүй Монголын спортын замналд анх удаа эмэгтэй легионер буюу гадаадын тоглогчтой боллоо.

Канадын шигшээ багийн тоглогч Тимбилла Рашида энэ жилийн FIBA 3×3 Women’s Series буюу Дэлхийн Гран при-д Монголын мэргэжлийн клуб Улаанбаатар Амазонс-т тоглохоор гэрээгээ үзэглэжээ.

Түүнээс өмнө “Улаанбаатар ММС” эрэгтэй багт Канадын алдарт Стив Сер тоглох гэрээгээ хийсэн аж. Ийнхүү Монголын багууд анх удаа эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг легионер тоглогчтой ФИБА-гийн шинэ улиралд хүч үзэх нь ээ.

Categories
гадаад мэдээ

БНХАУ-д ковидын цар тахлын дэгдэлтийн улмаас хөл хөдөлгөөн хязгаарлагдмал байна

Урд хөршийн нийслэл Бээжин хотод коронавирусний тархалт нэмэгдсэн, мөн Шанхайд хорио цээрийн дэглэм үргэлжилж байгаагаас шалтгаалан 5 дугаар сарын эхээр болдог баяр амралтын өдрүүдэд аялагч жуулчдын хөл хөдөлгөөн нэлээд татруу байхаар байна.

Тодруулбал, 5 дугаар сарын баяр амралтын өдрүүд эхэлж байгаатай холбогдуулан Бээжин хотын эрх баригчдын зүгээс иргэдийг онц шаардлагагүй бол гадуур гарахгүй, бөөгнөрөл үүсгэхгүй, олноор цуглаж хоол унданд орохгүй байхыг анхааруулжээ. Мөн зугаа цэнгэлийн төвүүд, кинотеатр үзвэрийн газрууд, мөн хэсэг бүлгээр аялах зугаалах үйл ажиллагааг энэ амралтын өдрүүдэд бүрэн болон хэсэгчлэн зогсоосон байна.

Түүнээс гадна Бээжин хотод сургуулиудыг тодорхойгүй хугацаагаар хааж, нийслэлийн бүх 21 сая оршин суугчдыг энэ долоо хоногт багтаан гурван шатны цахим шинжилгээнд хамрагдахыг эрх баригчдаас үүрэг болгоод байна. Ляонин муж дахь Даньдун-Фусинь хурдны авто замд нийлж буй автомашины урсгал өдөрт 900 мянгад хүрэх төлөвтэй байгааг орон нутгийн телевизээр мэдээлжээ.

Шэньян хот руу орж байгаа бүх тээврийн хэрэгсэлд зорчигчдоос коронавирусний шинжилгээ авч, бусад баримт бичгийн шалгалт явагдаж байна. Мөн энэ баяр амралтын өдрүүдэд Чэндүгийн дорнын төмөр замын вокзалаар өдөрт 160 мянгаад зорчигч дамжин өнгөрөх төлөв ажиглагдаж байгаа аж.

Гэхдээ энэ жил зорчигчдын урсгал өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад багассан гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээллээ.

Сүүлийн 24 цагийн байдлаар, Хятад улсын хэмжээнд коронавирусний 1410 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн бол, 9000 гаруй шинж тэмдэггүй тохиолдол ихэвчлэн Шанхай хотод илэрсэн мэдээтэй байна.