Categories
гадаад мэдээ

Японы Ерөнхий сайд Вьетнамд айлчлав DNN.mn

Японы Ерөнхий сайд Фумио Кишида ням гарагт Вьетнамд албан ёсны айлчлал хийж, Украин дахь цэрэг дайны ажиллагааг зогсоохын чухлыг цохон тэмдэглэлээ.

Тэрбээр Ханой хотноо Вьетнамын ерөнхий сайдтай уулзсаны дараа хэвлэлийнхэнд мэдээлэл хийх үеэрээ, Украины тусгаар бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэн үзэх ёстой гэдгийг мэдэгдсэн байна. “Дэлхийн аливаа бүс нутгийн статусыг хүчээр өөрчлөх үйл ажиллагааг хүлээн зөвшөөрч болохгүй” гэж Кишида хэлжээ.

Тэрбээр мөн, Өмнөд Хятадын тэнгисийн дундах харьяаллын маргаантай бүсэд барилгын ажил өрнүүлж, хиймэл арал дээрээ цэргийн байгууламжууд байгуулж байгаа Хятадын үйл ажиллагааг зэмлэн буруушаасан байна. Японы Ерөнхий сайдын Зүүн Өмнөд Ази болон Европын орнуудаар хийх 8 өдрийн айлчлалын хоёр дахь цэг нь Ханой байсан юм. Өмнө нь бямба гарагт Индонезод айлчилсан Кишида, Тайланд, Итали, Их Британи улсуудад мөн очихоор төлөвлөж байгаа аж.

Вьетнам, Япон хоёр улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Японы засгийн газрын тэргүүний энэ айлчлал болж байгаагаараа мөн онцлогтой. Вьетнам нь Японы засгийн газрын тусламж дэмжлэгийг хамгийн их хүртдэг улсын нэгд тооцогддог. Уулзалтын үеэр Вьетнамын Ерөнхий сайд Япон улсыг хэдийнээ тогтсон стратегийн түншлэлээ эрчимтэй гүнзгийрүүлж байгаа тэргүүн зэргийн түнш орнуудын нэг хэмээн үздэгээ тэмдэглэн хэлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Төрийн албан хаагчийн эрхэмлэх ёстой зүйл DNN.mn

Нэг. Мэдлэгийг эрхэмлэнэ

Хариуцсан ажил үүргээ гүйцэтгэхэд хангалттай мэдлэгтэй байж, түүнийгээ цаг үеийн эрэлт шаардлагад нийцүүлэн байнга хөгжүүлж, мэргэжлийн мэдлэг, ажил хэргийн нэгдлийг нягт хангаж ажиллана.
Хоёр. Чадварыг эрхэмлэнэ
Албан тушаалын чиг үүргээ хэрэгжүүлэхэд зохистой арга барил, ур чадвар, орчин үеийн мэдээллийн технологийн ололтыг эзэмшиж, түүнийгээ ажлаа чадамгай, үр бүтээлтэй гүйцэтгэхэд ашиглана.
Гурав. Хууль ёсыг эрхэмлэнэ
Үндсэн хууль, бусад хуулийг үйл ажиллагаандаа дээдлэн сахиж, төрийн үйлчилгээг зөвхөн тэдгээрт нийцүүлэн хараат бус, бие даасан байдлаар хүргэж хэвшинэ.
Дөрөв. Ёс зүйг эрхэмлэнэ
Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр төрийн албанд ажиллах бөгөөд ёс зүйн үнэт зүйл, зарчим, хэм хэмжээ, шаардлагуудыг ёсчлон биелүүлж, ёс зүйн аливаа зөрчилгүйгээр ажиллана.
Тав. Шударга ёсыг эрхэмлэнэ
Албаны үйл ажиллагаа явуулах, үйлчилгээ үзүүлэх, шийдвэр гаргахдаа аливаа хэлбэрээр ялгаварлахгүй, тал тохой татахгүй, ямарваа хөндлөнгийн нөлөөлөлд орохгүй, ашиг сонирхлын аливаа зөрчилд автахгүйгээр зөвхөн нийтийн ашиг
сонирхолд нийцүүлж, чин шударгаар ажиллана.
Зургаа. Соёлтой харилцааг эрхэмлэнэ
Иргэдэд байнга хүндэтгэлтэй хандаж, тэдний итгэлийг олох хэмжээнд харилцааны соёлыг эзэмшин, үйл ажиллагаа, үйлчилгээгээ эелдэг, уриалгахан, ил тод байлгаж, олон нийтийн санаа бодлыг байнга авч, тэдний эрэлт хэрэгцээнд нийцүүлж
ажиллана.
Долоо. Үнэнч байдлыг эрхэмлэнэ
Төрийн албандаа ямагт чин сэтгэлээс өөриймсөг хандаж, албан үүргээ аль болох үр бүтээлтэй, илүү чанартай гүйцэтгэх талаар санаачилга, идэвх зүтгэл гарган, иргэдэд төрийн үйлчилгээг бүрэн дүүрэн үзүүлэх талаар боломжтой бүх нөөц бололцоог дүүрэн ашиглаж ажиллана.
Найм. Шуурхай байдлыг эрхэмлэнэ
Албаны үйл ажиллагааг явуулахдаа бусдад элдэв чирэгдэл учруулахгүй байж, ялангуяа иргэдийн өргөдөл, гомдол, хүсэлтэд нэн анхааралтай хандаж, боломжтой хамгийн бага хугацаанд шийдвэрлэн хариу өгөх хэмжээнд ажлаа зохион байгуулна.
Ес. Хариуцлага, ил тод байдлыг эрхэмлэнэ
Албаны ажил хэргийг явуулахдаа өөрөөсөө зайлуулах, хариуцлагаас зайлсхийх зэргээр амиа аргацаах зохисгүй байдал гаргахгүй байж, хууль тогтоомжийн хүрээнд мэдээллийн ил тод, нээлттэй байх зарчмыг баримтлан, ажилдаа эзэн болж, шийдэмгий зоримог ажиллан, түүнийхээ гүйцэтгэлийн үр дүнг биечлэн хариуцна.
279670864_366224802216432_1802756176613349625_n Төрийн албан хаагчийн эрхэмлэх ёстой зүйл

Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн эрт илрүүлэг, үзлэгт 49 эрүүл мэндийн байгууллага хамтран оролцоно DNN.mn

Тавдугаар сарын 1-нээс эхэлж буй эрүүл мэндийн оношилгоо, эрт илрүүлэг үзлэгийн талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газар /НЭМГ/-ын дарга Б.Бямбадорж танилцууллаа.

-Монгол Улсын Засгийн газраас бүх иргэнээ эрт илрүүлэг, шинжилгээнд хамруулах шийдвэр гаргасан. Эрт илрүүлэг шинжилгээ нь 2022 оны тавдугаар сарын 1-ээс 2023 оны тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэл бүтэн жилийн турш үргэлжилнэ. Жилийн хугацаанд аль хорооны иргэдийг хэзээ шинжилгээнд хамруулах тухай нэгдсэн төлөвлөлт, хуваарь гаргаж, хуваарийг өрхийн эрүүл мэндийн төв, хорооны хэсгийн ахлагч нар зохион байгуулж, товын дагуу урилга хүргэж байгаа. Иргэдийн наснаас шалтгаалан өөр өөр шинжилгээ хийнэ. Тухайлбал, 0-17 насны хүүхдэд зургаан төрлийн үзлэг, шинжилгээ хийх бол 18-30, 31-ээс дээш насны иргэдээс нийт 19 төрлийн шинжилгээ авах юм. Үүнд есөн төрлийн хавдрыг илрүүлэх шинжилгээ багтсан.

Мөн эрт илрүүлэгт цахим хөтөлбөрийг өргөн хүрээнд нэвтрүүлнэ. Иргэдийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний мэдээллийг хадгалж, өрхийн эрүүл мэндийн төвүүд иргэний шинжилгээнд гарсан өөрчлөлтийн эрсдэлийг үнэлэх юм. Бүтэн жил үргэлжлэх энэхүү үзлэгт төрийн болон хувийн хэвшлийн 49 эрүүл мэндийн байгууллага хамтран оролцоно.

Categories
мэдээ нийгэм

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан хойшлогдлоо DNN.mn

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.5.а, 25.7.5.б, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.3 дахь заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалт, мөн хуулийн 40.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3 дахь заалт, 173 дугаар зүйлийн 173.4 дэх хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хийхээр товлоод байсан билээ.

Уг хуралдаанд Монгол Улсын Их Хурлыг төлөөлөн оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр холбогдох хуульд заасан үндэслэлээр хуралдааныг хойшлуулах хүсэлтийг ирүүлсэн тул дээрх маргааныг хянан шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг дараа товлон зарлахаар хойшлууллаа гэж Үндсэн хуулийн цэцээс мэдээллээ.


Categories
мэдээ цаг-үе

Монгол хэл, бичгийн давтан шалгалтыг бямба гаригт зохион байгуулна DNN.mn

Монгол хэл бичгийн давтан шалгалтыг тавдугаар сарын 7-нд авна. Энэ жилийн Монгол хэл бичгийн шалгалтад 33138 шалгуулагчаас 5000 нь босго оноондоо хүрээгүй.

Их, дээд сургуульд элсэн суралцах шалгуулагч нь эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг сайжруулах зорилготой “Монгол хэл бичгийн шалгалт”-д заавал хамрагдсан байх ёстой юм.

Уг шалгалтын босго оноо 400 байхаар тогтоосон. Монгол хэл бичгийн шалгалтын суудлын хуваарь өчигдөр буюу 2022 оны тавдугаар сарын 01-ний өдөр гарсан талаар Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Зөрчилтэй ААН-үүдийг 19.6 сая төгрөгөөр торгожээ DNN.mn

Онцгой байдлын байгууллагаас улсын хэмжээнд газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний агуулах, шатахуун түгээх станцуудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт болон гүйцэтгэлийн хяналт шалгалтыг зохион байгуулжээ.

Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа нийт 729 газрын тосны бүтээгдэхүүн олборлодог, худалдан борлуулж, хадгалдаг аж ахуйн нэгж байгууллагын барилга байгууламжийг хамруулан хяналт шалгалт хийж, гал түймэр гарч болзошгүй 3767 зөрчил дутагдлыг илрүүлсэн юм..

Хяналт шалгалтын явцад 994 зөрчлийг арилгуулж, бусад зөрчлийг арилгуулахаар гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 564, мэдэгдэл 100, танилцуулга 11, дүгнэлт 1-ийг бичиж албан тушаалтанд хүргүүлэн, галын аюулгүй байдлын тухай хууль, стандарт, норм, нормативыг зөрчсөн 12 аж, ахуйн нэгж байгууллагыг 19.6 сая төгрөгийн шийтгэлийн арга хэмжээ авч ажилласан байна.

Холбогдох хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийн шаардлагыг биелүүлээгүй, гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмж, анхан шатны багаж хэрэгсэл зэрэгт техникийн үйлчилгээ хийж, ашиглалтын бэлэн байдлыг бүрэн хангаагүй, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийн албан тушаалтан, иргэн үйл ажиллагаандаа удирдлага болгон дагаж мөрдөөгүй.

Мөн агуулахад вагонцистернийг чирэх зориулалтын төхөөрөмж байрлуулаагүй, газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн хадгалах зориулалттай далд байрласан сав, ил байрласан хэвтээ сав болон резерваурт хөөсөөр гал унтраах болон усаар гал унтраах системийг суурилуулаагүй, гал унтраах автомат систем суурилуулаагүй, ослын үеийн гэрэлтүүлэг төлөвлөөгүй, зам гарцыг чөлөөтэй байлгах, гадна талбайн гэрэлтүүлэг хангалтгүй, шатахуун түгээх станцын барилга байгууламж болон автотээврийн хэрэгслийг шингэрүүлсэн шатдаг хийгээр цэнэглэх станцын удирдлагын байрны хоорондох тусгаарлах ханыг гал тэсвэршилтэй материалаар хийгээгүй зэрэг нийтлэг зөрчил илэрлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Б.Баасанцогтыг цагдан хорих хугацааг сунгалаа DNN.mn

Нийслэлийн прокурорын газраас хүргүүлсэн Б.Баасанцогтын цагдан хорих хугацааг 1 сарын хугацаагаар сунгуулах тухай саналыг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр хүлээн авч, Нийслэлийн прокурор болон яллагдагчийн өмгөөлөгч П.Одонтунгалаг, Г.Болдбаяр, Т.Батдорж нарыг оролцуулан хянан хэлэлцлээ.

Ийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “Урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн”, мөн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Яллагдагчийн хувийн байдлыг харгалзан шаардлагатай бол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг тухай бүр 1 сар хүртэл хугацаагаар сунгана” гэсэн хуулийн заалтуудыг үндэслэн цагдан хорих 1 дүгээр хугацааг 1 сарын хугацаагаар буюу 2022 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл сунгаж шийдвэрлэлээ.

Б.Баасанцогтод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг /Биеэ үнэлэхийг зохион байгуулах/ мөн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хахууль өгөх/-т заасан зүйл ангиудаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан прокурорын шатанд хэргийг хянаж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

З.Мэндсайхан: Цар тахлын өмнө дулааны аргаар бэлтгэсэн тав орчим тонн махыг БНХАУ руу гаргана DNN.mn

Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд Хүнс, Хөдөө Ажа Ахуй Хөнгөн Үйлдвэрийн сайд З.Мэндсайхан ажиллаж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн эсрэг Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлогыг олон нийтэд танилцуулав.

Тэрбээр “Өнөөдөр 14 иргэн ирж уулзлаа. Иргэд гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн эсрэг хуулийн үр дүн, хаврын тариалалт, хөдөө аж ахуйн салбарын хөнгөлөлттэй зээлийн талаар голчлон асууж байна.

Гол нэрийн бараа бүтээгдэхүүний хомсдолоос сэргийлэх нөөцийг бүрдүүлэх хууль албажаад долоо хонож байна. Энэ хугацаанд Засгийн газраас тодорхой арга хэмжээг авлаа. Тухайлбал, нөөцийг мах бэлтгэн нийлүүлдэг аж ахуйн нэгжүүдэд 130 тэрбум төгрөг, үндэсний гурил үйлдвэрлэгч нарт 100 тэрбум төгрөг буюу нийт 230 тэрбум төгрөгийн гурван хүүтэй зээлийг олгохоор болсон.

Түүнчлэн нөөцийн махны үнийг хямдруулсан. Энэ жил нийт 12,700 тонн нөөцийн мах бүрдүүлсэн бөгөөд 1,600 орчим тонныг нь борлуулсан. Нөөцийн хонины мах кг тутамд 300 төгрөгөөр хямдарсан байгаа. Мөн гулуузаар нь худалдсан. Иргэдийн худалдан авалтын хэмжээ өндөр байна.

Өмнөх жил зуншлага сайн байсан учраас нөөцийн махны тарган туранхай гэсэн асуудал гараагүй. Уг махыг 460 цэгээр худалдаалж байсан бол 556 цэгээр борлуулж байгаа. Борлуулж байгаа цэг болгоноо нөөцийн мах борлуулж байгаа 27 аж ахуйн нэгж хуваагаад авсан. Нөөцийн махны асуудлаар Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газар, Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газар, яам руу хандах хэрэгтэй. Нөөцийн махны чанартай холбоотой ирж буй өргөдөл гомдол бага байна.

Улсын төсвийн тодотголыг баталснаар бүх төрлийн хүнсний буудай, элсэн чихэр, цагаан буудайн гаалийн татварыг тэглэсэн. Ингэснээр нөөц бүрдүүлж, үнэ тогтворжих юм.

Энэ жилийн хаврын тариалалтад 55 мянга орчим тонн үр хэрэгтэй бөгөөд үрийн хомсдол үүсэхгүй. Хүнсний ногооны тариаланчдад гурван хувийн хүүтэй зээлийг мөн олгож эхлээд байна.

Засгийн газраас ноос, ноолуур бэлтгэдэг аж ахуйн нэгжүүдэд гурван хувийн хүүтэй 150 тэрбум төгрөгийн зээл олгосон. Энэ зээлээр аж ахуйн нэгжүүд ноолуурыг цаг хугацаанд нь өндөр үнээр авахаар бэлтгэж байгаа. Зүүн аймагт ноолуур хамгийн өндөр дүнтэй буюу 157 мянган төгрөгөөр худалдаж авсан. Нэг кг ноолуурын дундаж үнэ өнөө өглөөний мэдээллээр 100 мянган төгрөг байна.

Categories
гадаад мэдээ

​Филиппинд 80 байшин шатаж, 8 хүн амиа алджээ DNN.mn

Филиппиний нийслэл Манила хотын ойролцоо олон байшин шатаж, найман хүн нас баржээ. Үүний зургаа нь хүүхэд байсан гэж орон нутгийн албаныхан мэдэгдлээ.

Орон нутгийн цагаар даваа гаригийн өглөөний 05.00 цагийн орчимд (Ням гарагийн 22:00 цагт) эхэлсэн түймэр мөн 80 байшинг шатаажээ. Энэ явдал Кезон хотын Филиппиний их сургуулийн их сургуулийн хотхоны доторх хөл хөдөлгөөн ихтэй нэгэн байшингийн хоёрдугаар давхарт эхэлсэн аж. Галын шалтгаан тодорхойгүй байна.

Гал унтраах ангийн ахлах офицер Грег Бичайда AFP агентлагт хэлэхдээ “Галыг унтраахад бараг хоёр цаг зарцуулсан. Гал маш хурдан тархсан учир хохирсон иргэд гарч чадалгүй амиа алдсан. Амиа алдсан иргэдийн зургаа нь хүүхэд байсан” гэжээ. Гэхдээ тэдний насны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Categories
мэдээ нийгэм

Тоглож байгаад алга болсон 12 настай хүүг ойгоос эсэн мэнд олжээ DNN.mn

Өчигдөр /2022.05.01/ -ний өдрийн 18:22 цагт Цагдаагийн байгууллагын тусгай 102 дугаарын утсанд 12 настай, хүү Сүхбаатар дүүргийн … дүгээр хороо, Шарга морьтын зуслангийн хүүхдийн тоглоомын сааданд тоглож байгаад сураггүй алга болсон дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж хүүг өнөөдөр 12:25 цагт алга болсон газраас долоон км зайтай, ойгоос олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.

Хүүгийн биеийн байдал хэвийн гэж Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээллээ.