Categories
мэдээ нийгэм

Сүүлийн 7 хоногт нисдэг тэргээр 22 иргэнд эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээ үзүүлжээ DNN.mn

Хүнд бэртсэн иргэнд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэхээр өнөөдөр нисдэг тэргээр тээвэрлэн авч ирсэн байна. Тодруулбал, Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн (ГССҮТ) эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд Онцгой байдлын ерөнхий газар хамтран орон нутагт осолд орж, хүнд гэмтсэн иргэнд тусламж үзүүлжээ.

Ингэснээр сүүлийн долоо хоногт нисдэг тэргээр 22 иргэнд эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ үзүүлээд байна хэмээн мэдээллээ

Categories
мэдээ улс-төр

Далай ашиглах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийв DNN.mn

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан (2022.05.03) 11 цаг 06 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы 05 дугаар сард Эдийн засгийн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжлээ.

Үргэлжлүүлэн Засгийн газраас 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн, Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Энэ талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут танилцуулсан.

Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Далай ашиглах тухай хуулийн (шинэчилсэн найруулга)-ын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурал 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлснийг тодотгоод Байнгын хороо 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан журмын дагуу явуулж, 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан гэв.

Мөн чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед гишүүдийн зүгээс тус Байнгын хороогоор дэмжигдсэн Далайн захиргаа нь Далайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүтцийн нэгж байх зарчмын зөрүүтэй саналыг дэмжээгүй бөгөөд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.8 дахь хэсгийг үндэслэн төслийн анхны хэлэлцүүлгийг дахин явуулах шаардлагатай гэж үзэж Байнгын хороонд буцаасан. Ажлын хэсэг Далайн захиргаа нь Далайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүтцийн нэгж байх зарчмын зөрүүтэй саналыг дахин боловсруулж, Далайн захиргааны асуудлыг хуулийн төсөлд тусгагдсан хэлбэрээр нь хэвээр үлдээсэн бөгөөд үүнтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй 5 саналын томьёолол бэлтгэснийг танилцуулгадаа дурдлаа.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Б.Баттөмөр, Н.Ганибал, С.Чинзориг нарын асуултад, Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд өгсөн хариултдаа хуулийн төслийн хүрээнд Монгол Улсын төрийн далбаа мандуулсан хөлөг онгоцоор тээвэр хийхтэй холбоотой харилцааг зохицуулахаас гадна далайн баялаг хайх, ашиглах, олборлох, загас агнах, далайн шинжлэх ухааны судалгаа хийх зэрэг боломжуудыг ашиглах эрх ашгийг нээж өгсөн гэдгийг онцолж байлаа.

Ингээд Далай ашиглах тухай хуулийн (шинэчилсэн найруулга)-ын төслийн талаар дахин боловсруулсан зарчмын зөрүүтэй нэмэлт саналын томьёоллоор санал хураалтыг явуулсан. Тухайлбал, төслийн 5 дугаар зүйлд “Төрийн захиргааны төв байгууллагын харьяанд Далайн захиргаа ажиллана.” гэсэн 5.2 дахь хэсэг, 6 дугаар зүйлд “хөлөг онгоцны бүртгэлийн үйлчилгээний орлогын 20-оос доошгүй хувийг хууль тогтоомжийн хүрээнд далбааны эзэн улсын хяналтыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд зориулан захиран зарцуулах” гэсэн 6.3.15 дахь заалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн.

Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут танилцуулахаар тогтов.

Categories
мэдээ нийгэм

Хадатын аманд гарсан түймрийг унтраахаар алба хаагчид ажиллаж байна DNN.mn

Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Хадатын аманд шар өвс шатаж байгаа талаарх дуудлага өнөөдөр 15:00 цагт Нийслэлийн Онцгой байдлын газарт бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн бэлтгэл ээлжийн бүрэлдэхүүн очиход хөрсний шар өвс шатаж, цааш тархсан байжээ.

Тиймээс нэмэлтээр Аврах анги, Гал түймэр унтраах, аврах 10, 34, 74 дүгээр ангиас нийт 34 алба хаагч, найман автомашинтай, ногоон бүсийн хөдөлгөөнт эргүүлийн дөрвөн алба хаагч, нэг автомашинтай гал түймрийг унтраахаар ажиллаж байна.

Эх сурвалж: Нийслэлийн Онцгой байдлын газар

Categories
мэдээ нийгэм

“Бүх цэргийн наадам-2022” энэ сарын 29-нд болно DNN.mn

Монголын үндэсний бөхийн холбоо, Батлан хамгаалах яам, “Алдар” спорт хорооноос хамтран зохион байгуулдаг “Бүх цэргийн наадам 2022” энэ сарын 29-нд болох гэж байна. Үндэсний бөхийн цол, чимэг олгох тус барилдаанд цэрэг, хүчний байгууллагад харьяалагддаг аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөх зодоглодог уламжлалтай.“Бүх цэргийн наадам 2021”-д чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчин, аймгийн заан М.Лхагвагэрэл түрүүлж байсан юм.

Categories
мэдээ нийгэм

Алт, үнэт металл худалдахдаа сорьцын баталгааг цахимаар авах боломжтой болжээ DNN.mn

Монголбанк, Стандарт хэмжил зүйн газартай хамтран ажиллах гэрээг шинэчлэн байгуулжээ. Ингэснээр иргэд, аж ахуйн нэгжүүд Монголбанканд алт, үнэт металл худалдахад Стандарт хэмжил зүйн газраас сорьцын баталгааг цахимаар авч, тоон гарын үсгээр баталгаажуулах боломжтой болж байгаа юм. Түүнчлэн иргэд, аж ахуйн нэгжүүдийн хувьд алт, үнэт металлаа Монголбанканд тушаахтай холбоотой үйл ажиллагааг хялбаршуулж, цаг зардлыг бууруулах ач холбогдолтой аж.

Монголбанк нь гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор дотоодын зах зээлээс үнэт металлыг Стандарт, хэмжил зүйн газрын сорьцын хяналтын газрын шинжилгээний дүнд үндэслэн худалдаж авдаг бөгөөд сүүлийн 5 жилийн хугацаанд 100 орчим тонн үнэт металл худалдан авч гадаад валютын албан нөөцийг 3.8 орчим тэрбум ам.доллароор нэмэгдүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Ж.Батзандан: Засгийн газрын ажлыг хийлгэхээр Монголдоо ирлээ DNN.mn

УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан мэдээлэл хийлээ. Тэрбээр “Миний бие өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд Монгол Улсаас Австрали улсад суугаа Элчин сайдын яаманд судалгаа, парламентын асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байгаад эх орондоо хүрэлцэн ирлээ. Эх орондоо ирсэн шалтгаан нь МАНАН дэглэмийн эсрэг тэмцлээ эцэст нь хүргэхээр, хөгжлийн шинэ бодлого хэрэгжүүлэхээр ирсэн.

Дипломат ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нарт хүсэлтээ өгч байна. Хамтран ажилласан бүх хүмүүстээ амжилт хүсье” гэжээ.

Мөн тэрбээр “Надтай хамт тэмцэж байсан нөхөд өнөөдөр Монголын төрийн өндөр албан тушаалд заларсан байна. Надтай хамт тэмцэж байсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан нараас тэмцлээ үргэлжлүүлье гэж шаардах гэж ирсэн юм.

Одоо Засгийн газраар ажлыг нь хийлгэх болсон. Тийм учраас Ж.Батзандан Монголдоо ирлээ” гэлээ.

Categories
мэдээ цаг-үе

DNN-СУРВАЛЖИЛГА: ​Сошиал мэргэжлийн сэтгүүлзүйг хүнд байдалд оруулж байна DNN.mn


Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиож буй. Энэ өдрийг тохиолдуулан “Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форумыг зургаа дахь жилдээ зохион байгууллаа. ЮНЕСКО-гоос сэтгүүл зүй, сэтгүүлчдийг цахим халдлагаас чөлөөлөх нь дэлхий нийтийн хамтын, хамгийн том асуудал болсныг зарласан бөгөөд тус өдрийг олон улсад “Цахим дайралтад өртсөн сэтгүүл зүй” сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Арга хэмжээнд МСНЭ-ийн 21 аймгийн салбар зөвлөлийн дарга нар болон нийслэлийн 500 гаруй сэтгүүлчид оролцсон бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Их Хурлын Дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ нар мэндчилгээ илгээсэн юм.

No description available.

Форумыг нээж Нийслэлийн Засаг даргын Цахим хөгжил, хууль, эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва “Эх сурвалжаа хамгаалах, нийгмийн сайн сайхныг чухалчлан үзэх, хүн чанар, шударга ёсыг эрхэмлэх зэрэг нь сэтгүүл зүйн оршин тогтнох үндэс, сэтгүүлч та бүхний нэр хүндийн баталгаа болох учиртай. Улаанбаатар хоттой холбоотой үнэн бодит мэдээллийг цаг алдалгүй шуурхай хүргэх, нийслэлийн хөгжил дэвшил, Улаанбаатар хотын иргэдийн амар тайван амьдрах боломжийн төлөө хамтран ажилладаг та бүхэнд гүнээ талархъя” хэмээн мэндчилгээ дэвшүүлсэн юм.

No description available.

З.Боргилмаа (МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч): Сэтгүүл зүй үзэгчдээ, уншигчдаа, даган цахим талбар лууорсон нь зөвхөн сэтгүүл зүйд хөгжих бололцоог нээхээс гадна хүн болгонд мэдээлэл үйлдвэрлэгч, боловсруулагч, түгээгч байх боломжийг авчирсан. Ингэснээр мэргэжлийн сэтгүүлзүй хүн болгонтой мэдээллийн тавцангаа хуваах нөхцөл байдал руу шилжсэн. Сүүлдээ энэ нь бүслэлт болж хувирч байна. Сошиал дахь эх сурвалжгүй, эмх замбараагүй мэдээлэл нь мэргэжлийн сэтгүүлзүй болоод нийгмийг, иргэдийг хүнд байдалд оруулж байгаа. Мөн мэргэжлийн тавцангаа хуваахын зэрэгцээ сэтгүүл зүйн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн оршин тогтнодог гол үндэс болсон зар сурталчилгааны орлогоо бас цахим талбартай хуваалцаж эхэлсэн. Дээр нь цар тахлын нөлөө эдийн засгийн нөхцөл байдлыг сулруулснаас үүдэн сэтгүүл зүйн мэргэжлийн чанар суларсан. Сэтгүүл зүйн мэргэжлийн салбар сулрахын хэрээр сошиал дах мэдээллийн эмх цэгцгүй байдал нь нийгмийг хар бараан зүйл рүү дагуулна. Тиймээс энэ асуудалд дэлхий дахинаараа анхаарал хандуулж байгаа юм. Мөн ЮНЕСКО энэ жилийн уриалгадаа сэтгүүл зүйг санхүүгийн хувьд боломжоороо дэмжихийг, дэмжихдээ сэтгүүл зүйг ямар нэгэн мэдээллийн агуулга цензур шаардахгүй, барьцаа баталгаа шаардсан тусламж биш цэвэр нийгмийн сайн сайхны төлөөх хөрөнгө оруулж дэмжих ёстойг сануулсан.

Цар тахлын улмаас дэлхий дахинд хэвлэл мэдээллийн орлого 50 хувиар буурч, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн 70 гаруй хувь нь үйл ажиллагаагаа түр зогсоожээ.

No description available.

Ж.Батбаатар (МУБИС-ын НХУС-ийн захирал, МСНЭ-ийн сургалт, судалгаа хариуцсан Дэд Ерөнхийлөгч, доктор, профессор): Хэвлэлийн эрх чөлөөний индекс тогтоодог олон улсын судалгаагаар Монгол улс өнгөрсөн жилээс 22 байраар ухарч 90-р байранд орсон байна. Энэ нь олон улсад Монгол улсын хэвлэлийн эрх чөлөө, ардчилал ямар түвшинд байгааг харуулжбайна. Монгол улс 1999 онд анх хэвлэлийн эрх чөлөөтэй орны тоонд нэг л удаа орсон. Түүнээс хойш хагас эрх чөлөөтэй орны тоонд орсоор ирсэн. Мөн олон улс оронд цар тахлын нөхцөл байдал болоод бусад зүйлтэй холбоотойгоор хэвлэлийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн салбарын санхүү болоод орчин таатай биш байгаа. Монгол улсад цар тахлын үеэр хэвлэл мэдээллийг тодорхой хэмжээгээр үйл ажиллагааг нь хязгаарлах, эрх чөлөөний үзүүлэлтүүдийг бууруулах алхмуудыг хийсэн.Харин бусад олон улс орон онцгой байдлын үед чөлөөт хэвлэлүүдийг өөр өөрийнхөө шугамаар мэдээллээ авч, дамжуулж бодит мэдээллийг хүргэх нь илүү үр өгөөжтэй гэж үздэг.

Форумын төгсгөлд МУБИС-ын НХУС-ийн захирал, МСНЭ-ийн сургалт, судалгаа хариуцсан Дэд Ерөнхийлөгч, доктор, профессор Ж.Батбаатар, Зариг.мн сайтыг үүсгэн байгуулагч Н.Өнөрцэцэг, NTV телевизийн сэтгүүлч Б.Батцэцэг, Цахиур.мн сайтыг үүсгэн байгуулагч Ц.Анхзул, Нийслэлийн сургалт судалгаа, олон нийттэй харилцах газрын олон нийттэй харилцах хэлтсийн ахлах Н.Сугар нар “Цахим дайралтад өртсөн сэтгүүл зүй” сэдвээр хэлэлцүүлэг хийлээ.

No description available.

М.САЙНЗАЯА

Categories
мэдээ нийгэм

“УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг АТГ дахин гаргана” гэв DNN.mn

Хөгжлийн банкны чанаргүй зээлтэй холбоотойгоор УИХ-ын нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг прокуророос УИХ-д оруулсан. Уг саналын дагуу УИХ-ын чуулган өнгөрсөн долоо хоногт хаалттай хуралдаж тус асуудлыг хэлэлцсэн юм. Улмаар УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Н.Алтанхуяг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх прокурорын саналыг дэмжээгүй билээ.

Тэгвэл УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа АТГ дахин гаргахаар болжээ. Энэ талаар АТГ-ын Мөрдөн шалгах III албаны дарга, ахлах комисар Ч.Жаргалбаатар мэдээлэл өглөө. Тэрээр “Хөгжлийн банкны эрх бүхий алба хаагчид зээл олгохдоо аж ахуйн нэгжид давуу байдал олгосон, зээл авахдаа алба хаагчдад хахууль өгсөн зэрэг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Өнөөдрийн байдлаар нийт 33 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 42 хүнийг яллагдагчаар татсан. Эдгээрийн 18 нь ААН-ын албан тушаалтай, 18 нь Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтай байгаа бол зургаа нь улс төрд нөлөө бүхий этгээд байна. Улс төрд нөлөө бүхий иргэдийн халдашгүй байдлын улмаас мөрдөн шалгах ажиллагаа явуулахад хүндрэл учир байгаа. Тиймээс бид энэ нөхцөл байдлын хуулийн дагуу прокурорын байгууллагад хүргүүлсэн. Прокурорын байгууллагаас нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал гаргасан. УИХ-ын зүгээс тус саналыг хүлээж аваагүй. Энэ буруу үзэл. Халдашгүй байдал нэрээр ял завших тохиолдол ч байна. УИХ шүүхийн байгууллага биш. Шүүх дүгнэлт хийх, мөрдөн шалгах ажиллагааг бүрэн дүүрэн хийлгээд, хэргийг эцэслэн шийдүүлэхийг л хүсээд байгаа юм. Мөрдөн шалгах ажиллагааг бүрэн явуулахын тулд нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг цуцлах саналыг дахиад бид эрх бүхий байгууллагад уламжилна.

Хөгжлийн банкны 2.3 их наядын төгрөгийн бодит хохирол бүхий зээл зүй бусаар олгогдсон хэрэгт шалгалтын ажиллагаа явуулж, 167 тэрбумын төгрөгийн зээлийг эргэн төлүүлсэн. Мөн 30 ААН-ийн эд хөрөнгийг битүүмжлэх ажил хийсэн. Одоогийн байдлаар 12 хүнийг цагдан хориод байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад 18 хүнийг цагдан хорьж, найман хүнийг хойшлуулшгүйгээр баривчилсан” гэлэ

Categories
мэдээ нийгэм

Он гарсаар гал түймрийн улмаас нийт 368.3 сая төгрөгийн хохирол учирчээ DNN.mn

Улсын хэмжээнд тавдугаар сарын 3-ны өдрийн байдлаар Архангай, Баян-Өлгий, Булган, Дархан-Уул, Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Сэлэнгэ, Өвөрхангай, Төв, Ховд, Увс зэрэг 13 аймгийн 34 сум, нийслэлийн Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт нийт 49 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ.

Гал түймрийн дуудлагын тоог өнгөрсөн мөн үетэй харьцуулахад 31.4%-аар өссөн үзүүлэлттэй байна.

Дээрх түймэрт урьдчилсан байдлаар ойн 101 га, хээрийн 889,892 га, нийт 889,993 га талбай өртөж, урьдчилсан байдлаар байгаль экологид 357.2 сая төгрөг, түймэр унтраахад 8.7 сая нийт 368.3 сая төгрөгийн хохирол учирчээ.

Өнөөдрийн байдлаар Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн Ар хээгч гэдэг газар гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна.

Иймд иргэн та бүхэн асаасан гал, чүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, айл өрхүүд хашааны өнжмөл өвсийг шатаахгүй байх, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, гал унтраах багаж хэрэгслийг бэлтгэх зэргээр ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхааруулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Сэтгүүлч М.Батдорж” сангийн ес дэх уралдааны шилдгүүд тодорлоо DNN.mn

“Сэтгүүлч М.Батдорж” сангийн нэрэмжит тэтгэлэгт уралдааны дүн гарчээ. “Сэтгүүлч Батдорж” сан нь сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж байгаа их, дээд сургуулийн хоёр, гуравдугаар дамжааны оюутнуудын дунд жил бүр бүтээлийн уралдаан зарладаг уламжлалтай. Тус уралдаан Үндэсний сэтгүүл зүйн өдөр зарлагдаж, Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр шагналаа гардуулдаг билээ.

Уралдааныг хоёр үе шаттай зохион байгуулдаг. 9-р уралдааны эхний шат “Усны үнэ цэн” сэдвийн хүрээнд болж, 21 оюутан бүтээлээ ирүүлснээс 2 дахь шатанд 10 оюутан шалгарсан байна. Уралдааны тэргүүн байрт МУИС-ийн 3-р дамжааны оюутан Т.Мөнхжаргал “Усгүй Монголын цусгүй төөрөг” эссе, “Усны хомсдол, хэрэглээ” сурвалжилгаараа шалгарч, бүтэн жилийн сургалтын төлбөрийн тэтгэлэг хүртэх эрхээр шагнууллаа. Харин тусгай байрт МУИС, РТМУС, ХУИС-ийн дөрвөн оюутан шалгарчээ. “Сэтгүүлч Батдорж” сан өнгөрсөн найман жилийн хугацаанд найман оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг, 40 оюутанд мөнгөн урамшуулал олгож, үүнд 26,5 сая төгрөг зарцуулаад байна.

АЛТАН ШОНХРЫН НИСЭХ ТЭНГЭР ЦЭЛМЭГ БАЙХ УЧИРТАЙ

“СЭТГҮҮЛЧ БАТДОРЖ” САН