Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Баабарын “Согтуу пропаганд” хэмээх нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт “Глоб интернэшнл” төвийн хуульч Б.Пүрэвсүрэн “Манай улс хэвлэлийн
эрх чөлөөгөөрөө дайн,
зэвсэгт мөргөлдөөнтэй улс
орнуудтай эн зэрэгцэж
ирлээ” гэснийг I-VII нүүрээс уншаарай.

УИХ-ын гишүүн
Ж.Чинбүрэн “Эрт илрүүлэгт
төсөвлөсөн 60.8 тэрбум
төгрөгийг үхэлд хүргэж байгаа
өвчлөлүүдийг илрүүлэхэд ч
зарцуулах ёстой
гэв.

Филисофийн шинжлэх ухааны доктор, профессор
Д.Дашпүрэв “Одоо
барууны улс
төрийг
Монголд
дэлгэрүүлэх
хэрэгтэй” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Согтуу пропаганд” хэмээх нийтлэл хэвлэгдлээ .

Монгол Улсын соёлын
гавьяат зүтгэлтэн,
зохиолч, сэтгүүлч
До.Цэнджав “Монгол хүн монгол хүндээ хамгийн
увайгүй, балмад, зэрлэгээр ханддаг болсон нь ёс
суртахууны сүйрэл юм
хэмээн ярилаа.

Ерөөлч, магтаалч
Б.Пүрэвсүх “Ард түмэн намайг
маш сайхан хүлээж авсан” гэлээ.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

БНХАУ-д гэрийн тэжээвэр амьтдыг тусгаарлах төв байгуулжээ DNN.mn

Иргэдийн амьтан тэжээх сонирхол нэмэгджээ

Хятадын өмнөд хэсэгт гэрийн тэжээвэр амьтдын тусгаарлалтын төв байгуулагджээ. Энэ талаар South Chine Morning Post сонин мэдээлсэн байна.

Эх сурвалжийн мэдээлснээр гэрийн тэжээвэр амьтдын тусгаарлалтын төвийг Гуанжоу хотод байгуулсан бөгөөд ингэснээр Хятадын хоёр хот ийм төвтэй болжээ. Эхнийх нь Гуандун мужийн Шэньжэн хотод нээгдсэн байна. Эдгээр төвүүд нь эзэд нь коронавирусийн халдвар авсны улмаас хөл хорионд орж, хараа хяналтгүй үлдсэн гэрийн тэжээвэр амьтдыг асран хамгаалах аж.

Коронавирусийн дэгдэлт ид оргил үед энэ төвүүдэд 62 гэрийн тэжээвэр амьтныг асарч байсан гэнэ. Амьтдыг төвд оруулахын өмнө ариутгаж, PCR шинжилгээнд хамруулдаг гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Бусдын байр, агуулахад нэвтэрч үнэт эдлэл хулгайлсан иргэнийг илрүүлжээ DNN.mn

Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газрын албан хаагчид энэ оны хоёрдугаар сараас хойш удаа дараагийн үйлдлээр бусдын орон байр агуулахад хууль бусаар нэвтрэн орж алт, мөнгө, манетан эдлэл хулгайлан бусдад их хэмжээний хохирол учруулсан Э-гийн үйлдлийг илрүүлэн шалгалтын ажил явуулж байгаа аж.

Найман удаа бусдын орон байранд нэвтрэн орсон нь урьдчилсан байдлаар тогтоогдсон аж. Иймээс иргэдийг өөрийн орон байранд найдвартай хаалга цоож хийх, хөршийн холбоогоо сайжруулж хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Үнэт цаас өв залгамжлан эзэмших эрхтэй иргэдийн анхааралд DN.mn

Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Үнэт цаас эзэмших эрхтэй нас барсан иргэдийн ар гэр (гэр бүлийн гишүүн)-т өвлүүлэх үнэт цаасыг мөнгөжүүлэхтэй холбогдох баримт бичгийг Нийгмийн даатгалын ерөнхий газар болон аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хүлээн авч нэгтгэн, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв”-өөр дамжуулан өв хүлээн авагчид олгох ажил явагдаж байна.

Иймд өв хүлээн авах эрхтэй иргэд дараах баримт бичгийг бүрдүүлж Нийгмийн даатгалын байгууллагад хандана уу:

– Өвлөх эрхийн гэрчилгээ (эх хувь)

– Өв хүлээн авагчийн иргэний үнэмлэхийн хуулбар (эсвэл лавлагаа)

– Нас барсны гэрчилгээ (эсвэл лавлагаа)

– Мөнгө хүссэн өргөдөл

Өв хүлээн авагч нь үнэт цаасны хувьцааны данс нээлгэсэн байх ба хувьцааны данс нээлгэсэн эсэх мэдээллийг https://1072.ett.mn/ цахим хаягаар шалгах боломжтой.

Categories
гадаад мэдээ

“Qantas” дэлхийн хамгийн урт нислэгийг үйлдэнэ DNN.mn

Австралийн агаарын тээврийн “Qantas” компани дэлхийн хамгийн урт, зогсолтгүйгээр үргэлжлэх арилжааны нислэгийг 2025 оны эцэс гэхэд үйлдэж эхэлнэ гэдгээ даваа гарагт мэдэгджээ.

Сидней-Лондоны чиглэлийн энэхүү нислэг 19 цаг үргэлжилнэ.

Тус компани нь таван жил төлөвлөсний эцэст Лондон, Нью-Йорк хотын чиглэлүүдэд үйлдэх “Project Sunrise” нислэгт ашиглах “Airbus A350-1000” загварын 12 нисэх онгоц худалдан авч байгаагаа мэдэгдсэн байна.

Сиднейгээс хөөрөх хамгийн урт зогсолтгүй нислэгийг 2025 оны эцсээс үйлдэж эхлэх бөгөөд дараагийн төлөвлөгөөнд Мельбурн багтаж байгаа талаар “Qantas” мэдээлжээ.

Мөн шинэ төрлийн нисэх онгоцнууд нь шинэ боломжийг нээж байгааг тус компанийн тэргүүн Алан Жойс онцолсныг мэдэгдэлд цохон тэмдэглэжээ. Тэрбээр үргэлжлүүлэн, “A350” нисэх онгоц, “Project Sunrise” төсөл нь Австралиас аль ч хотод ганцхан нислэгээр хүрэх боломжийг бүрдүүлнэ гэдгийг тодотгожээ.

“Qantas” 2019 онд урт хугацаанд зогсолтгүйгээр үргэлжлэх судалгааны нислэгүүдийг хийсэн юм. Үүний хүрээнд туршилтаар үйлдсэн Лондон-Сиднейн чиглэлийн /17800 км/ нислэг 19 цаг 19 минут үргэлжилсэн билээ.

Categories
мэдээ нийгэм

Хүүхэлдэйн театрын энэ сарын жүжгийн хуваарь гарлаа DNN.mn

1.В.Катаев ”Долоон дэлбээт цэцэг” хүүхэлдэйн жүжиг

Женя охин хөгжилтэй, сэргэлэн нэгэн. Тэр бусад хүүхдүүдтэй хамтдаа тоглохоос гадна өөрийн гэсэн маш их тоглоомтой болохыг мөрөөднө. Нэгэн өдөр Женя ээжийнхээ захиасаар дэлгүүрээс боорцог аваад буцах замдаа тоглож байгаад нохойд боорцгоо алдана. Араас нь хөөсөн боловч нохойг алдаж өөрөө ч төөрсөн байлаа. Гуниглаж суугаа Женя дээр шидэт эмгэн ирж 7 дэлбээтэй цэцэг өгнө. Тэрхүү цэцгийн дэлбээ бүр нь өөрийн гэсэн шидтэй ажээ.

2022.05.21-ний 11.00 цаг

2022.05.22-ны 11.00, 13.00 цаг

2.Оскар Уайльд “Одноос төрсөн ханхүү” хүүхдийн жүжиг

Ид шидийн гэмээр энэ ертөнцөд хэн нэгний төлөө одод асаж унтарч байдаг, хүмүүс ч хэн нэгний төлөө амьдардаг.

2022.05.07-ны 13.00, 15.00 цаг

2022.05.08-ны 15.00 цаг

2022.05.14-ны 13.00, 15.00

2022.05.15-ны 15.00 цаг

3.Н.Мандал “Нууцын эрэлд” хүүхдийн жүжиг

Энэхүү жүжигт нийслэлийн нэгэн сургуулийн сурагч Гэрэл хүү, Оюун охинд тохиолдсон явдлыг өгүүлнэ. Хоёр хүүхэд ямар нэг Солонгон хот руу суралцах гэрээ гэгчээр явах бөгөөд тэднийг эцэг эх, сургуулийн захирал бас бус хүмүүс үднэ. Тэгтэл тэд замын унаанаасаа гээгдэн ер бусын сонин газар ирнэ. Бүх юмс, оршин суугчид нь оньсого мэт байх энэ газрыг хүүхдүүд өөрсдийн очих ёстой Солонгон хот гэж яахан таах билээ. Хотын оньсгон баатрууд тэдэнд багагүй айдас авчирна. Мөн лусын луу хаан захиралтай нь байгуулсан гэрээ, улаан дээлтэй улаан ягаан чавганц, гэрээний дугаар дахь ОТБЮХО гэдэг нууц үг гээд л таахад бэрх зүйлүүд байх ч хүүхдүүд өөрсдийнхөө мэдэхгүй, мэдэмхийрэх хоёрыг ялснаар амжилтанд хүрч гэртээ харих болно.

2022.05.21-ний 13.00, 15.00 цаг

2022.05.22-ны 15.00 цаг

4. Оскар Уайльд “Аз жаргалтай ханхүү” хүүхэлдэйн жүжиг

Голын эрэг дээр зуссан бяцхан хараацай өвөл болохоос өмнө дулаан орныг зорин нисэхээсээ өмнө зунжин дурласан зэгсийг хамт явахыг гуйна. Хараацай зэгсийг яагаад хамт явж чадахгүй байгаа тухайг бодолгүйгээр урамгүйхэн Египетийг зорин нисэж байгаагаар жүжиг эхэлнэ. Тэрээр замдаа нэгэн хотод саатаж, Аз жаргалтай ханхүүгийн хөшөөтэй тааралдан ярилцаж түүнд тусалснаар өөрийнхөө жинхэнэ мөн чанарыг олж бусдыг аз жаргалтай болгож байгаа тухай гарна. “Аз жаргалтай ханхүү” жүжиг нь харааны болон сонсголын бэрхшээлтэй үзэгч, хүүхэд багачууд үзэх боломжтой уран бүтээл юм.

2022.05.28-ны 11.00, 13.00, 15.00 цаг

2022.05.29-ны 11.00, 13.00, 15.00 цаг

2022.05.30-ны 11.00, 13.00 цаг

5. Ш.Перо “Улаан малгайт” хүүхэлдэйн жүжиг

Эртээ урьдын цагт нэгэн энхрий бяцхан охин байжээ. Бяцхан охиныг харсан бүгд л баясаж хөөрөн өхөөрдөнө. Эмээ нь нэгэн удаа ач охиндоо улаан хилэн малгай бэлэглэжээ. Малгай нь түүнд зохисон гэдэг гайхалтай. Энэ өдрөөс хойш охин улаан малгайгаа үргэлж өмсөж явдаг болжээ. Ингээд л түүнийг бүгдээрээ Улаан малгайт хэмээн дуудах болж гэнэ. Нэг өдөр ээж нь түүнд хуушуур, савтай сүүг эмээдээ аваачиж өгөхийг захьжээ. Жүжиг Улаан малгайтын эмээгийндээ очих замын адал явдалаар үргэлжилнэ.

“Матрын нулимс” хүүхэлдэйн жүжиг

Африкийн нэгэн голд дэндүү ховдог матар байжээ. Усныхаа бүх загасыг идэж дууссан тул хааяа л нэг жараахай тааралдана. Тэгээд загас, шувуу элбэгтэй өөр нэг мөрөн байдаг тухай сураг сонсоод тийшээ мөлхөж гарчээ. Хичнээн цаг мөлхөвч нөгөө мөрөн нь тааралдсангүй. Эгц дээрээс нь нар шарж, элэгнээс нь элс төөнөж цааш явах аргагүй болж гэнэ.

2022.05.07-ны 11.00 цагт

2022.05.08-ны 11.00 цагт

2022.05.08-ны 13.00 цагт

2022.05.14-ны 11.00 цагт

2022.05.15-ны 11.00 цагт

2022.05.15-ны 13:00 цагт

Хүүхэлдэйн театр тавдугаар сарын үзвэрийн хуваариа зарлалаа. Энэ сард нийт зургаан жүжиг толилуулах бөгөөд тавдугаар сарын 7-ноос эхлэн багачуудад хүргэх юм. Хуваарийг хүргэе.


Categories
мэдээ нийгэм

Шүлхий өвчний эсрэг дархлаажуулалтын ажил 91 хувьтай байна DNN.mn

Шүлхий өвчний эсрэг дархлаажуулалт улс орон даяар өрнөж байна. Архангай аймагт энэ сарын 2-ны өдрийн байдлаар 561.0 мянган үхэр, 1250 гахайд вакцин тарьж, дархлаажуулалтын ажил 91 хувьтай байна. Үүнийг улсын дүнтэй харьцуулахад дархлаажуулалтад хамрагдсан малын тоогоор Архангай аймаг тэргүүлж буй.

Шүлхий өвчний эсрэг дархлаажуулалтыг бүрэн хийсэн найман сум, 80-аас дээш хувьтай долоон сум байна. Дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлэх, хугацаанд нь бүрэн дуусгах зорилгоор 31.0 сая төгрөгийг түлш шатахуун, ариутгал, халдваргүйтгэлийн ажилд зарцуулах Засаг даргын захирамж гарсан. Дархлаажуулалтын явцад болон тарьсны дараа тодорхой хугацаанд малын бөөгнөрөл, шилжилт хөдөлгөөн хийх нь дархлаажуулалтын ажлын үр дүнд сөргөөр нөлөөлөх, вакцины дархлаа тогтохоос өмнө голомтын болон сэжигтэй бүсээс малын шилжилт хөдөлгөөн хийх, халдвар дахин нэмэгдэх эрсдэлийг бий болгож байгаа аж. Иймд Улсын онцгой комиссоос 2022 оны 5 дугаар сарын 15-ныг дуустал хугацаанд бүсчилсэн болон өөр хэлбэрээр морин уралдаан зохион байгуулахыг хориглож, малын бөөгнөрөл, шилжилт хөдөлгөөн үүсэхээс урьдчилан сэргийлэх чиглэлийг орон нутгийн удирдлагуудад өгчээ.

Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн албан хаагчийн биед халдсан этгээдийг 700 мянган төгрөгөөр торгожээ DNN.mn

Цагдаагийн албан хаагчийн биед халдаж буй бичлэг цахим орчинд цацагдаад байна. Энэ талаар ТЦА-наас тодруулахад “2022 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 хорооны нутаг дэвсгэр Механик инженерийн их сургуулийн уулзварт үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй зөрчлийг шалгасан. Тодруулбал, Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б-нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон асуудлыг ХУД-ийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсээс шалгаж Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасны дагуу 1 жилээр хасаж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгосон. Мөн зөрчил гаргагч Б нь Зөрчлийн тухай хуулийн 15 дугаар зүйл “Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн асуудлыг нутаг дэвсгэрийн харьяаллаар Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газраас шалгаж зөрчлийн тухай хуулиар 250.000 төгрөгөөр торгох шийтгэлийг тус тус оногдуулсан” гэлээ.

Write to Д’ Баттогтох
Categories
мэдээ цаг-үе

Сургууль, цэцэрлэг, төрийн байгууллагын халаалтыг энэ сарын 15-нд зогсооно DNN.mn

Эрчим хүчний сайдын 2021 оны А/129 тоот тушаал “Халаалтын улирал эхлэх, дуусах огноог тогтоох тухай” -ын хэрэгжилтийг хангаж ажиллах үүргийн хүрээнд энэ сарын 1-ний өдрөөс зарим ААН, байгууллагын халаалтыг зогсоолоо.

Харин сургууль, цэцэрлэг бусад төрийн байгууллагын халаалтыг энэ сарын 15-ны өдрөөс албан ёсоор зогсоох юм. Мөн ОСНААҮГазар болон хувийн орон сууцны конторуудад 2022 оны есдүгээр сарын 15-ны өдрөөс өмнө амжиж шаардлагатай засварын ажлуудаа хийж дуусгах, нягтын шахалт, туршилт хийх, гэмтэлтэй шугам тоноглолд үзлэг шалгалт хийх, эвдэрхий хаалт арматур болон температур тохируулах хаалтуудыг цэвэрлэх, засварлах, шинэчлэн сайжруулах талаар албан шаардлагуудыг хүргүүлэхээр ажиллаж байна.

Эх сурвалж: Улаанбаатар дулааны сүлжээ

Categories
гадаад мэдээ

Чех Оросоос авах хийн төлбөрөө рублиэр хийхгүй DNN.mn

ОХУ хөрш Украин руу халдсанаас үүдэн барууны орнууд Оросын эсрэг төрөл бүрийн хориг тавьсаар байгаа. Хориг арга хэмжээ тавьж эхлэх үеэр л ОХУ “нөхөрсөг бус орнууд”-ын жагсаалт гаргаж, энэ жагсаалтад өөрсдийнх нь эсрэг эдийн засгийн хориг тавьсан орнуудыг багтаасан. Мөн энэ жагсаалтад багтсан орнуудад байгалийн хий нийлүүлэхдээ рублиэр тооцоо хийх журам гаргаж байв.

Ийм журам баталснаас хойш Европын олон орон үүнийг эсэргүүцэж, зарим орон рублиэр төлбөр хийхээс татгалзсаны улмаас Газпром байгалийн хийн нийлүүлэлтээ зогсоож байлаа. Оросын тавьсан “тулган шаардалт”-ыг хүлээж авахгүй гэдгээ мэдэгдэх орнуудын тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна.

Тодруулбал, Чех улс Оросын байгалийн хийн төлбөрийг рублиэр хийхгүй хэмэээн тус улсын Үйлдвэр худалдааны сайд Йозеф Сикела мэдэгджээ. Түүнчлэн шаардлагатай бол Оросоос газрын тос худалдан авахгүй хэмээн онцолсон байна.

“Чех улс цаашид ч хийн төлбөрийг еврогоор хийх эрмэлзэлтэй” гээд Чехийн CEZ компани нь Оросоос шууд хий худалдан авдаг цорын ганц компани, энэ компани цаашид ч еврогоор төлбөрөө хийнэ хэмээн цохон тэмдэглэсэн байна.

Мөн Европын холбоо хамтын худалдан авалтын төлөвлөгөө хэрэгжүүлж, хангалттай нөөц бүрдсэн тохиолдолд 2022 оны сүүлээс эхлэн Оросын газрын тосонд хориг тавихыг дэмжинэ гэж Йозеф Сикела мэдэгджээ.

Эргэн сануулахад, Оросын Ерөнхийлөгч Владимир Путин дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн “нөхөрсөг бус орнууд”-д Оросын хийг гагцхүү рублиэр зарах тухай зарлиг гаргасан. Ингэснээр хийн худалдаанд оролцогчид “Газпромбанк”-д рублийн данс нээж, тэндээсээ төлбөр тооцоог гүйцэтгэх ёстой аж. Энэ нь гагцхүү хийн хоолойгоор дамжуулж буй “Газпром”-ын нийлүүлэлтэд хамааралтай гэдгийг онцлох нь зүйтэй.