Categories
мэдээ нийгэм

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна DNN.mn

2022 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугийн Туул, Ерөө, зүүн хажуугийн Онон, Хангай нурууны арын Идэр болон Сэлэнгэ мөрний эх, Алтай нуруунаас усжих Ховд, Бодонч, Булган голын дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-45 см нэмэгдэж, олон жилийн дунджийг 50-100 см даван үерлэж байна.

Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна

Categories
мэдээ нийгэм

“Садар самууныг сурталчилсан этгээдэд сануулах бус торгох, баривчлах ёстой” гэв DNN.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.

Хуулийн төслийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулав. Манай улсад хариуцлагын тогтолцоо, хууль зөрчиж буй үйлдлийг шалган шийдвэрлэх Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай,Төрийн хяналт шалгалтын тухай болон бусад хуулийн уялдаа холбоог хангах зайлшгүй шаардлага байна хэмээн сайд мэдээллээ. Зөрчлийн тухай хуульд тусгасан зөрчлийн үйлдлүүдийг цөөрүүлэх, хэт ерөнхий заалтаар шууд торгох шийтгэл оногдуулдаг байдлыг багасгах, зөрчлийн үйлдлийг тодорхой болгох, тухайн зөрчлийг аль болох төрийн хяналтын шалгалтын хүрээнд шийдвэрлэх замаар зөвлөн туслах, сануулах, зөрчлийг хор уршгийг арилгах боломжийг олгох тогтолцоог бүрдүүлэхэд анхаарч хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн ерөнхий ангийн зохицуулалтад зарим өөрчлөлт оруулж хөөн хэлэлцэх хугацааны талаарх зохицуулалтад Нийгмийн даатгалын болон Татварын тухай хууль зөрчих, Өрсөлдөөний тухай хууль зөрчих үйлдлийн хөөн хэлэлцэх хугацааг тусгайлан заасан байна. Түүнчлэн шийтгэлийн төрлийг нэмж “сануулах” шийтгэлийг шинээр бий болгожээ. Өөрөөр хэлбэл, хуулийн тусгай ангид заасан зөрчлийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд тухайн зөрчлийн үр дагаварыг тайлбарлаж, зөрчлийг арилгах боломж олгохыг сануулахаар тусгасан аж. Ийнхүү торгохоос өмнө нэг удаа сануулдаг байх зохицуулалт нь нийт зөрчлийн 90-ээс дээш хувийг эзэлдэг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчлийн үйлдэлд бараг бүхэлдээ хамрагдахаар тусгасан нь иргэдэд учирдаг хүндрэл бэрхшээлийг багасах, нөхцөл бүрдэнэ гэж хууль санаачлагч үзжээ.

Манай улсад торгох шийтгэлийн биелэлт ялангуяа бэлэн бус хэлбэрээр оногдуулсан торгох шийтгэлийн биелэлт туйлын хангалтгүй байсаар байна. Энэ нь зөрчлийн үйлдэлд оногдуулсан шийтгэлийг иргэн, хуулийн этгээдэд зарим нь биелүүлдэг, зарим биелүүлдэггүй байдал бий болох хандлагатай байна. Монгол Улсын Их Хурлаас 2021 онд баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулиар биелэгдээгүй торгох шийтгэлийн нийт 66 орчим тэрбум төгрөгийн мөнгөн дүнгийн 50 хувийг өршөөн чөлөөлж 33 орчим тэрбум төлөгдөхөөс үүний 41 хувь 13 тэрбум төгрөгийн торгох шийтгэлийн дүн бодитоор биелэгдсэн байна. Үүнээс харахад шийтгэлийн шинэ төрөл, уян хатан механизмыг бий болгох, хуулийн хэрэгжилт тэгш байдлаар, бүрэн хангагддаг байх нөхцөлийг бүрдүүлэх шаардлага байна хэмээн сайд мэдээллээ.

Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд нь эрх бүхий этгээдээс оногдуулсан торгох шийтгэлийг тогтоосон хугацаанд биелүүлсэн бол шийтгэлийг 2 дахин хөнгөрүүлдэг байх зохицуулалтыг шинээр тусгажээ. Харин нийтийн эрх ашгийг хамгаалах, хүрээлэн байгаа орчныг хамгаалах, ФАТФ-ийн зөвлөмжийг хэрэгжүүлэх шаардлагаар Зөрчлийн тухай хуулийн зарим зүйл, хэсэг, заалтад заасан зөрчлийн шийтгэлийг хөнгөрүүлэх зохицуулалтад мөн хамааруулахгүй байхаар тусгасан байна.

Хуулийн хэрэгжилт хэлбэрэлтгүй хангагддаг байх өөр нэг хөшүүргийг бий болгохоор зорьсон нь торгох шийтгэлийг биелүүлээгүй этгээдэд үзүүлэх төрийн зарим төрлийн үйлчилгээг хязгаарладаг байх зохицуулалтыг тусгажээ. Өөрөөр хэлбэл, торгох шийтгэлийг биелүүлээгүй этгээдэд жолоодох эрхийн үнэмлэх олгох, сунгах, гадаад паспорт олгох, төрийн албаны шалгалтад оролцох, хуулийн этгээдийг тендер сонгон шалгаруулалтад оролцох зэрэг эрхэд тодорхой хязгаарлалт хийж болох зохицуулалтыг тусгаан байна.

Түүнчлэн баривчлах шийтгэлийг оногдуулахгүй байх этгээдийн хүрээ хязгаарыг иргэдийн зүй ёсны хэрэгцээ шаардлагад нийцүүлэн харьцангуй өргөжүүлэн тусгасан аж. Ийнхүү шүүх баривчлах шийтгэлийг энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд оногдуулах ба жирэмсэн эмэгтэй, 3 хүртэлх насны хүүхэдтэй эх, арван зургаа хүртэлх насны хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эх, хөдөлмөрийн чадвараа 70, түүнээс дээш хувь алдсан хүн, хүнд өвчтэй хүнийг асран хамгаалж байгаа хүн, баривчлах шийтгэл эдлүүлэхэд саад болохуйц өвчтэй хүн, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай хүнд оногдуулахгүй байхаар тусгасан бөгөөд энэ хэсэгт заасан “хүндэтгэн үзэх бусад шалтгаан”-ыг шүүхээс тогтоон хэрэгжүүлэх замаар шийдвэрлэх боломжтой болсон байна.

Хүчин төгөлдөр үйлчилж байгаа Зөрчлийн тухай хуульд баривчлах шийтгэл оногдуулахаар заасан зөрчлийн тоо 10 байсан. Харин хуулийн шинэчилсэн найруулгын төслөөс хөрөнгө завших, хулгайлах зөрчлийг хасаж, Эрүүгийн хуульд тусгах болсонтой холбоотойгоор, мөн гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн, эсхүл саад учруулсан зөрчил оногдуулах баривчлах шийтгэлийг хасаж, харин түүх, соёлын дурсгал зүйлийг эвдсэн, гэмтээсэн, устгасан зөрчлийг баривчлах шийтгэл хүлээлгэхээр тусгаж боловсруулсантай холбогдуулан нийт 7 зөрчилд баривчлах шийтгэл хүлээлгэхээр болжээ.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу эрх бүхий этгээд нь энэ хуулийн тусгай ангид дээд, доод хязгаартай байхаар заасан торгох шийтгэлийг оногдуулахдаа зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн зөрчлийн үр дагавар, учруулсан хохирлыг арилгасан, нөхөн төлбөрийг төлсөн байдлыг харгалзахаар тусгажээ.

Мөн жагсаал цуглаантай холбоотой зөрчлийн зарим үйлдэлд эхний ээлжинд сануулах шийтгэл оногдуулах, мөн гамшгийн үеийн хорио цээрийн дэглэм зөрчсөн үйлдэлд оногдуулж байсан баривчлах шийтгэлийг хасч, Зөрчлийн тухай хуулийн төслийг дагалдуулан Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд эрх бүхий байгууллагад мэдэгдэл хүргүүлж 3 хоногийн дотор хариу авахаар тусгасныг 1 хоног болгон өөрчлөхөөр тусгасан зэрэг нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх эрхийг хангахад тодорхой хувь нэмэр оруулна гэж үзэж байгаа юм байна.

Хуулийн төслийн тусгай ангид заасан 104 зөрчлийг Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй уялдуулан тодорхойлжээ. Тухайлбал, гэмт хэрэгтэй давхардуулан хуульчилсан 23 зөрчил, хэрэглэхэд хүндрэлтэй, ойлгомжгүй байсан 81 зөрчлийн шинжийг нарийвчлан тодорхойлсон байна. Сонгуулийн тухай хууль зөрчих зөрлийн үйлдэлд Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол УИХ, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшигчдэд нэгэн адил шаардлага тавьж, хүлээлгэх шийтгэлийг нэгэн адил байхаар тусгасныг анхаарч, эдгээрээс засаг захиргааны хамгийн бага нэгж болох сумд нэр дэвшигчийн зарим төрлийн зөрчлийн үйлдэлд тусгайлсан зохицуулалтыг бий болгосон гэлээ.

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад сануулах гэдэг шийтгэл шинээр орж байгааг дэмжиж байгаа ч зарчмын хувьд зарим зүйлийг ялгаж, салгах хэрэгтэй хэмээв. Тухайлбал, хүний эрхийг зөрчиж байгаа, хүчирхийлэл, садар самууныг сурталчилсан хэрэгт сануулах бус торгох, баривчлах, эрх хасах зэрэг шийтгэл ногдуулах ёстойг онцлов. Мөн хүүхдийн эрхийг зөрчсөн этгээдэд сануулахаар орж ирсэн байгааг шүүмжилсэн юм.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням, цахим орчинд бусдын нэр хүндэд халдсан асуудлыг уг хуулиар зохицуулах эсэхийг тодрууллаа.

ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг, “Цахим орчинд бусдыг гүтгэх, доромжлох асуудал уг хуулиар зохицуулахаар орж ирээгүй. Мэдээлэл өгөхөд Засгийн газраас өчигдөр өргөн барьсан Эрүүгийн хуульд доромжлох үйлдлийг гэмт хэрэгт тооцох эсэх асуудал орж ирж байгаа. Нэр бүхий гишүүдээс гүтгэх, худал мэдээлэл тараахтай холбоотой Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг өргөн барьсан, хэлэлцүүлгийн шатанд яваа гэж ойлгож байгаа. Гүтгэх худал мэдээлэл тараах асуудлын цаана нэр хаягаа нуусан этгээд цахим хэрэгслийг ашиглаж үйлддэг зүйл бий. Үүнийг иргэний журмаар шийдвэрлэхэд нэрээ нуусан хүнийг олоход хэцүү байна. Сошиал орчинд дэлхийн улс орнууд эрх зүйн орчноо гаргавал бид тодорхой хэмжээгээр үйл ажиллагаагаа уялдуулж болно. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хуулиа цаашдаа сайжруулахгүй бол Монгол Улсын хэвлэлийн эрх чөлөө өнөөдөр 22 байраар ухарсан үзүүлэлттэй байна. Сэтгүүлчид юу гэж хариулж байна вэ гэхээр хууль эрх зүйн орчин хангалттай бус байгаа улмаас хараат бусаар бие даасан үйл ажиллагаа явуулах боломжгүй байна гэдэг зүйлийг нийт судалгаанд оролцсон сэтгүүлчдийн 64 хувь нь хариулсан байна” гэлээ.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, “Төслийн 5.4-т хүний эрүүл мэндэд хохирол учруулалгүйгээр халдсан бол сануулах, эсвэл 100 мянган төгрөгөөр торгох зохицуулалт орж ирж байна. Ажил үүргээ гүйцэтгэж яваа эрүүл мэнд, үйлчилгээ, онцгой байдал, мэргэжлийн хяналтынханд зарим иргэн халдах тохиолдол байна. Үүнийг сануулаад орхино гэдэг буруу. Хуулийг дэмжээд хэлэлцэх явцад 5.4.2 дах хэсэгт нэмэлтээр “ажил үүргээ гүйцэтгэж байгаа хүний биед халдсан бол” гэдэг агуулгыг нэмж оруулах саналтай байна” гэв.

Ийнхүү санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 51.3 хувь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн ослын улмаас 193 хүүхэд гэмтэж, 18 хүүхэд нас баржээ DNN.mn

Улсын хэмжээнд бүртгэгдсэн зам тээврийн ослын талаарх тоон мэдээллийг Тээврийн цагдаагийн албанаас хүргэв. Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар нийт 8,258 осол бүртгэгджээ. Ослын улмаас 193 хүүхэд гэмтэж, 18 хүүхдийн амь нас хохирсон харамсалтай мэдээлэл байна.

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн хошууч В.Хосбаяр “Сурагчдын зуны амралт удахгүй эхэлнэ. Тиймээс 10 хүртэлх насны хүүхдээ харгалзах хүнтэй замын хөдөлгөөнд оролцуулахыг анхааруулж байна. Хүүхдүүд скүүтер, цахилгаан дугуйгаар зорчсоноор осолд өртөх, эрүүл мэндээрээ хохирох асуудал цөөнгүй гардаг. Эцэг эхчүүдийн зүгээс хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах нь чухал” хэмээн анхааруулсан юм.

Categories
мэдээ нийгэм

​Өвөрхангай аймгийн Төгрөг сумын малчны хотонд ингэ ихэрлэжээ DNN.mn

Өвөрхангай аймгийн Төгрөг сумын малчны хотонд ихэр ботго төрсөн байна.

Энэ талаар сумын малчин О.Нэргүй “Миний аав 30 гаруй жил тэмээ малласан. Гэтэл ихэр ботго гарсан талаар надад үг хэлж байгаагүй. Ихэр ботго гарах нь их ховор тохиолдол. Сайхан цаг ирэхийг бэлэгдэж байна. Манай хотонд дөрөвдүгээр сарын 4-нд ихэр ботго гарсан” гэв.

зураг
зураг

Эх сурвалж: Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн цэрэг татлага маргааш эхэлнэ DNN.mn

Улсын орон даяар 2022 оны I ээлжийн цэрэг татлага өрнөж, аймаг орон нутагт цэргийн насны залуусыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж байна. Харин нийслэл Улаанбаатар хотод маргааш эхэлж, энэ сарын 8-ны өдрийг дуустал явагдана. Энэ оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага буюу хаврын цэрэг татлагыг төвийн зургаан дүүргийн хэмжээнд зохион байгуулах бөгөөд ирэх намрын цэрэг татлагад алсын гурван дүүргийг хамруулах аж.

Хаврын цэрэг татлагад тэнцсэн албан хаагчид хилийн цэрэг, дотоодын цэргийн бие бүрэлдэхүүнд багтана. Нийслэлийн цэрэг татлагыг дараах сургуулиудад зохион байгуулна. Үүнд:

  • Баянгол дүүрэг – 96 дугаар сургууль
  • Баянзүрх дүүрэг – 14 дүгээр сургууль
  • Сүхбаатар дүүрэг 31 дүгээр сургууль
  • Сонгинохайрхан дүүрэг – 83 дугаар сургууль
  • Хан-Уул дүүрэг – 34 дүгээр сургууль
  • Чингэлтэй дүүрэг – 5 дугаар сургууль

“Ковид-19” цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан дүүрэг бүрийн Цэргийн штаб бэлтгэлээ хангаж, Улсын Онцгой комиссын зөвлөмж, зааврын дагуу цэрэг татлагын байранд ариутгал, халдваргүйжүүлэлт хийн ажиллаж байна. Цэргийн албанд татагдагч нь иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, их, дээд сургууль төгссөн диплом зэрэг бичиг баримтыг авчирч, тогтоосон хугацаанд цэрэг татлагын байранд ирэх үүрэгтэй.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврээр тасалбаргүй зорчих, бичиг баримтгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодвол сануулдаг болох хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ DNN.mn

Хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж гишүүдийн олонх үзсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв.

Үргэлжлүүлэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэж

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Хөгжлийн банк, нүүрсний хэрэгт холбогдсон гишүүд Засгийн газраа унагахаар уулзаж эхэлжээ DNN.mn

Ардын намд “олгой хагараад” уджээ. Удахгүй “тогоо”-ноосоо халих бололтой.

Учир нь энэ намаас нэр дэвшээд УИХ-д сууж буй хэд хэдэн хүн Хөгжлийн банкны хэргээр явчих шахаад байгаа юм. Ерөнхий прокурор эхний ээлжинд УИХ-ын дөрвөн гишүүнийг түдгэлзүүлэх санал гаргасан. Гэвч тэднийг бусад гишүүн явуулсангүй. Авч үлдэв.

Гэхдээ “Ерөнхий прокурор энэ саналаа хэд хоногоос дахин гаргана” гэх мэдээлэл яригдаж байна. Ингэхдээ танилцуулах материалд нууцын тамга даралгүй илгээх аж. Өмнөх дээр нууцын тэмдэг дарсан учраас УИХ хаалттай хэлэлцсэн. Тэгэхээр Ерөнхий прокурор нууц гэсэн тэмдэггүй илгээвэл УИХ хэрэг явдлыг ил хэлэлцэх юм байна. Ингэхгүй бол “УИХ-ын гишүүдийн хэргийг шалгах гэхээр бүрэн эрх нь саад болж байна” гэдгийг АТГ-ын мөрдөгчид ч хэлж байна.

Бас нэг ноцтой мэдээлэл байгаа нь Хөгжлийн банкны хэргээр цагдан хоригдож буй компанийн захирлууд, Хөгжлийн банкны удирдах албан тушаалтнууд УИХ-ын гишүүд, нөлөө бүхий улстөрчидтэй холбоотой маш ноцтой мэдүүлгүүдийг өгсөн байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүдийн авлига, албан тушаалын үйлдлүүд нэгэнт ил болсон гэсэн үг. Тиймээс Ерөнхий прокуророос хэд хоногийн дараа ирж магадгүй гээд байгаа түдгэлзүүлэх саналд дахин 3-4 гишүүн нэмэгдэж болзошгүй болжээ. Түүнээс ч олон гишүүн болох магадлал бий гэнэ.

Тэгэхээр эдгээр гишүүний тухайд амиа авч гарах шаардлага үүсээд байгаа хэрэг. Тэгтэл Ерөнхий сайд, Ардын намынх нь дарга Л.Оюун-Эрдэнэ “Хамгаалахгүй” гээд байдаг. Тэр ч байтугай “Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон гишүүд бүрэн эрхээсээ татгалзаад шалгуулах хэрэгтэй” гэсэн байр суурьтай байгааг эх сурвалжууд мэдээлсэн.

Л.Оюун-Эрдэнэ үүнийгээ олон нийтийн өмнө, хэвлэл мэдээллийн хэрэгслээр, Засгийн газрын хуралдаан дээр, УИХ дахь намынхаа бүлгийн хурал дээр, намынхаа Удирдах зөвлөлийн хурал дээр ч илэрхийлсээр ирсэн байдаг. Тухайлбал, 2022 оны гуравдугаар сарын 15-нд болсон Ардын намын Удирдах зөвлөлийн хурал дээр Л.Оюун-Эрдэнэ “Хөгжлийн банкнаас зээл авсан гишүүд зээлээ төлөхгүй бол сонгуульд нэр дэвшүүлэхгүй” гээд зээлээ бүрэн төлөх тодорхой хугацааг өгсөн байдаг. Мөн 2022 оны дөрөвдүгээр сарын 8-нд “Ажлаа хий” жагсаалд оролцож буй залуусай уулзахдаа “Хөгжлийн банктай холбоотой нэр бүхий улстөрчид гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзээд шалгуулах ёстой. Хэрэв буруутай бол ялаа авах ёстой. Хэрэв буруугүй бол шалгуулчихаад үнэнээ хэлэх ёстой. Бүх хүн хуулийн дагуу эрх тэгш байх ёстой. Ингэж байж өнгөрсөн 40 жилийн хугацааны авлигын гинжийг тасална. Үүнд залуус та бүхэн хамт байгаарай. Би авлигын эсрэг та бүхэнтэйгээ хамт байна гэдгээ амлаж байна. Ордон дотор хүч мөхөсдвөл би талбай дээр гараад та бүхэнд бодитой асуудлуудыг ярих болно. Тийм учраас Хөгжлийн банктай холбоотой энэ олон авлига, хүнд сурталтай холбоотой асуудалд хамтдаа тэмцэнэ. Хууль хяналтынхан шалгаж, нэр бүхий улстөрчдийг зарласан. Ерөнхий прокуророос энэ хүмүүсийг яагаад оруулж ирэхгүй байна вэ. Ерөнхий прокурор цаг алдалгүй нэр бүхий түдгэлзүүлэх асуудлыг оруулж ирэхийг хэдүүлээ хамтдаа шаардъя” гэсэн.

Тиймээс Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон гишүүд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс тусламж хүсч хэсэг гүйлдсэн. Тэгээд тусыг эс олсон бололтой. Өөр арга зам хайж эхэлсэн байна. Тэд “Засгийн газрыг унагах нь зөв юм байна” гэсэн шийдэлд хүрсэн бололтой. Ойрын өдрүүдэд энд тэнд уулзалдаж, “засаг унагах төлөвлөгөө”-гөө шивэр авир ярих болжээ. Хэд хоногийн өмнө Архангайн хоёр гишүүн, бас МҮОНТВ-д удирдах алба хашиж явсан нөхөр зэрэг хүмүүс хотын төвийн нэгэн VIP өрөөнд уулзаж, Засгийн газрыг унагах “нарийвчилсан төлөвлөгөө” ярьсан байгаа юм. “Жу ахтай нийлье” гэсэн зэрэг нь задарч ордноор нэг яриа хөөрөө болоод байна.

Тэдэн дээр удахгүй ил болох Таван толгойн нүүрсний хэрэгтэй холбоотой гишүүд нэмэгдэж байгаа юм байна.

Мөн уржигдраас “Дараагийн Ерөнхий сайд болох хүн” гээд Сангийн сайд асан нэг нөхрийн зургийг тараагаад эхэлсэн байна. Гэхдээ тэр нь Сангийн сайд байхдаа Япон улс руу “Нэр бүхий банкинд эзэмшиж буй хувьцаагаа зөвхөн хувьцааг нь хамтран эзэмшиж байсан Монголын нэр бүхий компанид худалдах ёстой шүү” гэсэн бичиг явуулчихжээ. Тэр нь асуудал болоод АТГ дээр шалгуулж байгаа юм байна. Хэрэг нь удахгүй шүүхэд шилжинэ. Магадгүй, мөдхөн Ерөнхий прокурор УИХ-ын даргад түдгэлзүүлэх санал явуулж мэдэх юм. Тэр нөхөр тэгж Монгол Улсын Сангийн сайдын нэрийн өмнөөс Япон руу явуулсан бичиг нь одоо олдохгүй байгаа аж. Япончууд болохоор хүлээгээд авчихсан. Ийм бичиг ирсэн гэж харуулаад байдаг. Тэр дугаараар нь хайгаад үзэхээр шал өөр бичиг гарч ирээд байдаг. Ийм эрх ашгийн ноцтой зөрчил үүссэн байгаа юм.

Энэ мэтээр Хөгжлийн банкны хэрэг, нүүрсний хэрэг, өөр бусад асуудалд холбогдож хуулийн шахаанд орсон гишүүд Засгийн газрыг унагаж, Л.Оюун-Эрдэнийг зайлуулж байгаад амар сайхандаа жаргах хувилбар дээр нэгдэж эхэллээ. Харин хэн гэдэг гишүүний бланк дээр гарын үсэг зурагдах вэ гэдэг нь одоогоор тодорхойгүй байна.

Б.Тулгат

Categories
мэдээ спорт

Мино Райола: Мөнгөө өгчих. Дараа нь намайг хэн ч гэж дуудаж болно DNN.mn

Дэлхийн хөлбөмбөгийн ертөнцийг бүрэн утгаар нь баздаг хоёр том агент бий. Байсан. Мендеш ба Райола гэх хоёр эрийн тухай ярьж байна. Холланд, Ибрагимович, Погба, Веррати, де Лигт гээд одоо тоглож байгаа болон өмнө нь гялалзаж байсан түмэн одуудын бие төлөөлөгч Карминэ “Мино” Райола гээч итали эр 54 насандаа уушгины дутагдал гэх оноштойгоор хэд хоногийн өмнө нас нөгчлөө. Жил бүрийн зун, заримдаа өвлийн наймааны богино хугацаанд зоолттой нэр нь дурсагдаж, том багуудын эздэд шүдний өвчин лугаа зовлон чирдэг байсан энэ итали эр сүүлийн гучин жилийн хөлбөмбөгийн наймааны эзэнт гүрний эзэн нь чухам мөн байсан юм шүү.

Райола өмнөд Италид төрсөн, бараг л мафиозигийн нутгийн хүүхэд байсан агаад улаан лоолийн өвөрмөц хувилбарын эх орон Салернод бага насаа өнгөрөөн ухаан орсон цагаасаа аавынхаа пиццаны газар цэвэрлэгч, зөөгч, туслах тогооч гээд хар бор ажил хийн өнгөрөөж байсан юм билээ. Эцэг нь үйл ажиллагаагаа өргөжүүлж Голландад салбараа нээн ажилласан тул тэр ч бас Нидерландад очиж удаан хугацаанд суурьшин амьдарсан, тийм учраас голланд хэлээр италиас дутахгүй ярина. Ер нь Мино цаашлаад итали, голланд, англи, испани, франц, герман хэл сурч, улмаар бразиль хөлбөмбөгчидтэй чөлөөтэй харьцахын тулд гуравхан сарын дотор португаль хэл сурч байсан гэхээр ой сайтай эр байжээ. Бас түүний намтарт хөлбөмбөг тоглодог байсан гэж байдаг ч гудамжинд үеийн хүүхдүүдтэйгээ ширэн бөмбөг өшиглөж явснаас цааш гавиагүй гэдэг л үнэн болов уу.

Харин хөлбөмбөгчдөд юу хэрэгтэй вэ гэдгийг бусдаас түрүүлж анзаарч ойлгосон нь үнэн. Бас түүнд тэр үеийн цаг хугацаа том боломж олгосон. Уг нь Райола анхлаад Sports Pro­motions хэмээх пүүст жирийн нэгэн агентаар орж ажиллаж эхэлсэн үе нь өнгөрсөн зууны ерээд он байлаа. Яг голланд хөлбөмбөгчид мандан сэргэж байсан үе. Зэрэгцээд дэлхийн хамгийн үзүүштэй сонирхолтой лиг нь тэр үедээ Италийн Сери-А байж таарсан. Хуулийн сургууль эчнээгээр төгсөж өмгөөлөгчийн үнэмлэхтэй болчихсон, нэлээн хэдэн жил Нидерландад арилжаа эрхлээд наймааны ухаан суучихсан итали эрд ийм л сайхан боломж олдож дээ. Бас тэр зальжин нэгэн байсан тул Нидерландын хөлбөмбөгийн үйлдвэрчний холбоотой гэрээ байгуулан бүх голланд хөлбөмбөгчдийг төлөөлөн гадаадын аль нэг лигт тоглох, худалдагдах бол хууль зүйн гэрээг нь хариуцна гэдэг эрхийг авчихсан байгаа юм. Тэгээд л Мино бие даасан агентлаг байгуулан Бергкампаас эхлүүлээд Йонк, Крик гээд тэр үеийнхээ одуудыг Итали руу шидэж эхэлсэн дээ.

Минод нэг онцлог бий. Тэр хөлбөмбөгчдийг од болохоос өмнө “энэ залуу ирээдүйд гялалзана” гэдгийг тун сайн мэдэрдэг. Погбаг дунд сургуулиа төгсөөгүй байхад сэр Фергюсоныг уурлуулж байгаад л урвуулан авч явсан шүү дээ. Недведийг Чехийн “Спарта” гэдэг жижигхэн багаас сугалж аваад Италид авчирч хэдэн жил ч юм бэ дэлхийг чимсэн хөлбөмбөгч болгосон нь үнэн юмдаг. Одоо энэ “Боруссиа”-д тоглож байгаа Холландын үнэ цэнэ ирэх зуны хамгийн доргионтой наймаа байх болно. Гэтэл тэр Норвегид байсан хүүхэд. Гэх мэтийн жишээ олон. Тэр өөрийгөө Мендешээс тэс өөр үзэл бодолтой гэж ярьдаг байсан. “Мендеш зөвхөн мөнгө л боддог. Жорж Мендеш бол бэртэгчин.

Харин би эхлээд хөлбөмбөгчөө боддог. Жишээ нь, хөлбөмбөгчийг авах баг нь тухайн хүний төлөө тавин саяыг өгье, харин хувь хүнд нь зуун мянгыг өгнө гэвэл Мендеш өөрт ирэх хувиа тооцоолоод гэрээлчихдэг. Би бол тэр хүнийг хамаагүй арван саяар ав, харин цалин нь сая доллар байна шүү гэж л дайрдаг. Бид хоёрын ялгаа энэ.

Тэр өмнөд туйлд, би хойд туйлд байгаа хоёр” гэж өөрийгөө тодорхойлж байлаа. Энэ нь үнэний хувьтай. Нас барсных нь дараа хамтран ажиллаж байсан одуудын эмгэнэл илэрхийлэн үлдээсэн сэтгэгдлүүд нь бараг л сайн найзаа, эцэг шиг нэгэн хүнээ алдлаа гэж бичсэн нь их олон байх юм. Тэр дундаа Златан Ибрагимовичийн дурдатгалууд бүр ч их онцгой харагдлаа.

Тэр хоёрын үерхэл хорин жил орчим үргэлжилсэн болохоор аргагүй ч юм. Залуухан Златан Голландын “Аякс”-т тоглож байхдаа өөрөө анх Минод хандсан юм байна лээ. “Би Порше уначихсан, Rolex-ийн алтан цагтай, Gucc-гийн хослолтой нэг их ганган хүн түүнийг суши-барт урьж хүлээн суулаа. Надтай адил хувцасласан тансаг хүн ирээд авокадо, хавч захиалан ихэмсэг харьцах байх гэж бодож байтал биеийн тамирын хувцастай, том гүзээтэй, хаанаас нь ч харсан мафийн гишүүн байрын бүдүүлэг нөхөр орж ирээд таван хүний идэх хэмжээний хоол захиалаад хусч эхэлдэг юм даа. Идэж дуусаад цаас гарган миний мэдэхгүй тоо баримтаар намайг булж, чи энэ жил тавхан гоол оруулсан мөртлөө өөрийгөө дэлхийн шилдэг багт тоглох эрхтэй гэж бодож байна уу гээд хэрчсэн. Ер нь тэгээд бэлтгэлээ ингэж хий, ахуйгаа ингэж авч яв, наад машинаа зар гээд л амьдрал заасан даа. Хэрэвзээ дэлхийн шилдэгт хүрье гэж бодож байгаа бол мөнгө бүү бод.

Тэр чинь миний хийх ажил. Бэртэхгүй, гэмтэхгүй, бэлтгэл сайн хий. Бусдыг нь би хариуцъя гэж хэлээд хорин жил амлалтаа биелүүлж яваа хүн шүү дээ” гэсэн байдаг. Тэр тод утгаараа гэрээлж авсан хөлбөмбөгчийнхөө төлөө бүхнийг зориулж чаддаг нэгэн байжээ. Италийн домогт хөлбөмбөгч Андреа Пирло түүний тухай өөрийнхөө дурдатгалд ингэж бичсэн байх.

“Райола төлөөлж буй хөлбөмбөгчийнхөө хүсч буй багт сэтгэл ханасан гэрээ байгуулахын тулд юугаа ч хамаагүй зориулж чаддаг нэгэн байсан. Нэгэн удаа сэтгүүлч бас л нэг дуулиант наймааны дараа “Таны нэрийг яаж зөв дуудах вэ” гэж асуухад “Мөнгөө өгчих. Дараа нь намайг өөрийнхөө хүссэнээр дуудаарай” гэж хэлээд яваад өгч билээ” гэсэн байдаг юм.

Д.БАТ-ЭРДЭНЭ

Categories
мэдээ нийгэм

​Х.Нямбаатар: Тролл хаягуудыг устгах асуудлыг хуульчилна DNN.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

-УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: Сануулах шийтгэлийг зарчмын хувьд би дэмжиж байна. Харин ял наймаалцах гэдэг асуудлыг Эрүүгийн хуульд оруулж ирсэн, одоо зөрчлийн хуульд оруулж ирэх гэж байгаа юм шиг байна. Наймаалцах асуудлыг зөрчлийн хууль дээр ямар нэг байдлаар оруулж ирээд байна. Энэ ямар учиртай юм бэ, Х.Нямбаатар аа. Эрүүгийн хууль дээрээ хасна гэчихээд Зөрчил дээр оруулаад ирж. Энд тайлбар авъя. Зөрчлийн тухай хуулиар зөвхөн хувь хүний гаргасан зөрчлийг шалган шийдвэрлэх асуудлыг ярьж байна. Байгууллага, улс төрийн намуудын зөрчилд гаргавал ямар хариуцлага тооцох нь тодорхой биш байна. Дээр нь цахим орчинд хүнийг гүтгэх, хүчирхийлэлд уриалсан хуурамч контентын асуудлыг тодорхой болгож оруулж ирмээр байна. Өнөөдөр цахим орчинд гэрэл гэгээтэй зүйл алга, хар муухай үйл явдлууд өрнөж байна. Энд ямар хяналт тавьж, арга хэмжээ авах вэ?

-Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: Нэгд, Зөрчил шалган шийдвэрлэх хуульд ял наймаалцах гэдэг асуудал огт байхгүй. Харин энэ хуульд зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх асуудал байгаа. Өөрөөр хэлбэл, жилд дунджаар хоёр сая орчим зөрчлийг зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий этгээд явуулдаг. Энэ нэмэлт өөрчлөлтөөр хамгийн том дэвшил гаргаж байгаа нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг цахимжуулах эрх зүйн үндсийг бүрдүүлж өгч байгаа юм. Зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий 11 мянган орчим субъект зөрчлийн хэрэг нээж, зөрчлийн дагуур авахын тулд харьяалах дүүргийн прокурорын байгууллага дээр очдог. Зөрчлийг 30 хоногт нь шалган шийдвэрлэх процессоо эргээд прокурорт мэдүүлдэг энэ процессыг бүхэлд цахимжуулна гэдгээ хэлье. Зөрчил гаргагч зөрчлөө хүлээн зөвшөөрөөд хохирлоо барагдуулсан тохиолдолд хялбаршуулсан журмаар шийдэх процесс бүх процессын хуульд байдаг. Зөрчил гэдэгт гудамж талбайд нус цэрээ хаях, улаан гэрлээр гарах, хэвийн амьдралын норм журмыг зөрчсөн зөрчлөө тухайн хүн хүлээн зөвшөөрч, торгуулиа төлье гэж байгаа нөхцөлд хялбаршуулсан журмаар шийдэж явах нь илүү ач холбогдолтойг бид ойлгох ёстой.

Хоёрт, УИХ-ын нэр бүхий гишүүд өмнө нь Зөрчлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг өргөн барьсан. Би хууль санаачлагчийн хувьд нэгтгэж хэлэлцэх саналтай байгаа. Өнөөдөр энэ хуулийн хэлэлцэх эсэхийг дэмжвэл хууль санаачлагч УИХ-ын гишүүд зөвшөөрвөл Дэгийн тухай хуулиар нэгтгэгдэж хэлэлцэх боломжтой.

Гуравт, Жагсаал цуглаан зохион байгуулах журмын тухай хуулийг дагуулж өөрчилж байгаа. Энэ хүрээнд бид жагсаал хийхдээ заавал зөвшөөрөл авах тухай асуудал ярихгүй. Үндсэн хууль, Иргэний болон улс төрийн эрхийн пакт, түгээмэл тунхаглалд заасан эрхээ эдэлж, жагсаж цуглах гэж байгаа иргэд зөвхөн жагсаал цуглаан байгуулах гэж байгаа талаар холбогдох нутаг дэвсгэрийнхээ нэгжид л 24 цагийн өмнө нь мэдээлэх үүрэгтэй. Түүнийг нь нөгөө байгууллага бүртгэж авах үүрэгтэй. Харин жагсахынхаа өмнө аль нэг Засаг захиргаанаас зөвшөөрөл авах шаардлагагүй болно.

Дөрөвт, 2015 оны Эрүүгийн болон Зөрчлийн хуульд худал мэдээлэл тараах гэдэг үг оруулчихсан юм. Гүтгэлэг, худал мэдээлэл тараах хоёрын хооронд нэлээд зай байгаа. Үүнийг Эрүүгийн хуульд оруулах өөрчлөлтийн хүрээнд үүнийг нэгтгэж тодорхойлно. Хоёрт, үүрэн холбооны компаниуд гар утасны дугаар олгохдоо заавал нэр, хаягтай хүнд олгож, тролл хаягуудыг устгахаар хуульчилж өгнө Одоо журам л хэрэгжиж байгаа болохоор хэрэгжихгүй байна. Одоо 5, 10 мянган төгрөгөөр нэг дугаар аваад датаг нь ашиглаж цахим орчинд нэр хаяг нь мэдэхгүйгээр хуурамч мэдээ үүсгэдэг компани маягийн зүйл ажиллаад байгаа. Үүнийг таслан зогсоох чиглэлээр ажиллаж байна. Мөн бид Европын холбоонд нэвтэрсэн нийгмийн сүлжээнд хүний эрхийг хангах чиглэлийн хууль тогтоомжийн төслийг боловсруулаад явж байгаа. Энэ хүрээнд нэлээд асуудал цэгцэрнэ. Герман улс гэхэд нийгмийн сүлжээнд худал мэдээлэл тараавал маш өндөр торгууль тавьж, нийгмийн сүлжээний компаниудыг үүрэгжүүлдэг. Тухайн улсын иргэний эрх ашгийг хохироосон мэдээлэл нийгмийн сүлжээнд тархсан тохиолдол тухайн нийгмийн сүлжээ нь өргөдөл гомдлыг тухай бүрт нь барагдуулах үүрэг хүлээдэг. Үүргээ биелээгүй тохиолдол олон сая еврогийн торгууль ногдуулдаг. Дээр нь тухайн улсад төлөөлөгчийн газраа байгуулж ажиллах үүргийг хүлээлгэдэг. Бид яг энэ загварын дагуу ажиллаж байгаа. Түүнээс биш фэйсбүүк нэг хаягийг албан ёсны болгох боломжгүй.

Categories
мэдээ нийгэм

DNN- СУРВАЛЖИЛГА: Хувь хүний ур чадвар, энтрэпрэнершип боловсрол олгох төсөлд 3200 хүүхэд хамрагджээ DNN.mn

“Хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийн “Харилцан суръя-Хамтдаа бүтээе” үндэсний семинар боллоо.

Хөдөө орон нутагт амьдардаг хүүхэд, залуучуудад чанартай боловсрол, тогтвортой ажлын байр дутагддаг. Уг хэрэгцээ шаардлагад үндэслэн Хүүхдийг Ивээх Сан, Боловсрол Шинжлэх Ухааны Яамтай хамтран “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрэпрэнершип боловсрол олгох нь” төслийг Японы нийгмийн Хөгжлийн сангийн буцалтгүй тусламж, Дэлхийн банкны менежментээр Ховд Завхан, Өвөрхангай, Говьсүмбэр, Сүхбаатар аймгийн 25 сумд хэрэгжүүлж, өсвөр үеийн 6000 хүүхэд, залуусыг ирээдүйн хөдөлмөрийн зах зээл бэлдэхээр зорьж байгаа аж.

No description available.

Төслийн зорилго нь хэрэгжилтийн явц, дунд хугацааны үр дүнг төсөл хэрэгжүүлэгч талуудын оролцоонд тулгуурлан хуваалцах, төслийн тогтвортой байдлыг хангах, үндэсний бодлого, хөтөлбөрүүдтэй уялдуулах боломжийг илэрхийлэх юм.

No description available.

Л.Энхамгалан (УИХ-ын гишүүн, Боловсрол, Шинжлэх Ухааны сайд): Төслийг таван аймгийн алслагдсан 25 суманд 2 жилийн хугацаанд гүйцэтгэж хэрэгжүүллээ. Уг төслийг Монгол Улсын бүх ЕБС, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Их дээд сургууль төгсөж байгаа хүүхдүүддээ эзэмшүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Жил бүрийн хөдөлмөрийн зах зээлийн судалгаагаар ажил олгогч нар дипломтой хүнийг хүсээд байна уу, чадвартай хүнийг хайж байна уу гэхэд ур чадвартай хүн гэсэн байдаг. Тиймээс хүүхдүүдэд хөдөлмөрийн зах зээл дээр өөрийнхөө ажлын байрыг бий болгох, амьдралд өөрийгөө бэлтгэх, мэдлэг чадвар төлөвшил дээр суурилсан цогц чадамжийг бид эзэмшүүлэх хэрэгтэй. 21-р зууны боловсролын гол зорилго нь мэдэхийн тулд сурах биш бүтээлчээр сэтгэж, хийж чадахын тулд сурахад оршиж байна.

No description available.

Зорилтод 25 сумдын ЕБС болон насан туршийн боловсролын төвд суралцдаг 14-25 насны 3200 гаруй хүүхдийг сургажээ.

No description available.

М.Болормаа (Сүхбаатар аймаг, Онгон сумын ЕБС-ийн гадаад хэлний багш): Төсөл ЕБС-ийн 8-12 анги буюу 14-ээс дээш насны хүүхдүүд, насан туршийн боловсролын төвийн 18-25 залуучууд гэсэн хоёр ангиллаар орон нутагт хэрэгжиж байна. Төслийн хичээл долоо хоногт 2-3 удаа, 15:00-17:00 цагийн хооронд ордог. Төсөлд хамрагдсан хүүхдүүд бие дааж манлайлах чадвар сайн, багаар оролцох оролцоо нь өндөр түвшинд хүрсэн. Мөн цагийн төлөвлөлт болоод санхүү эдийн засгийн боловсролыг сайтар эзэмшиж түүнийгээ амьдрал дээр хэрэгжүүлж байгаа харагдсан. Энэ нь маш том өөрчлөлт.No description available.

М.САЙНЗАЯА